Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 20-ноос 2024 оны 03 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22, 23-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд   18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Буриад Монгол ард түмний зарим түүх” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын дэд даргын нийгмийн бодлогын зөвлөх, эдийн засагч П.Батхишиг “Монгол авторитар дэглэм рүү ойртсон 25 улсын жагсаалтаас гарах эсэх нь энэ сонгуулийн үр дүнгээс шууд хамаарна” гэснийг  II нүүрнээс уншаарай.

“Ард түмний хүч” намын дарга Л.Гүндалай “Ард түмний хүч” намаасаа нэр дэвшинэ” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол ”Нэрт нийтлэлч Баабар “Буриад Монгол ард түмний зарим түүх” хэмээн өгүүллээ.

“ Бадрах энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеардт “Ураны төслийг хэрэгжүүлэхдээ бид санхүүгийн хувьд эрсдэлээ бүрэн даана” гэв.

“Сэтгэл зүйн зөвлөгөө” цуврал номын зохиолч, Австрийн Зигмунд Фройд их сургуулийн докторант Д.Мөнхцэцэг “Хаврын улиралд амиа хорлолт бусад улирлаас илүү тохиодог” гэв.

Ой гарантай хүүхдээ орхиж архидан согтуурсан иргэд
Дархан-Уул аймгаас түр ирээд байжээ

 


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүн түлэгдэж ГССҮТ-д эмчлүүлж байна DNN.mn

Өнгөрсөн хоногт /2024.03.18/ Онцгой байдлын байгууллагад гал түймрийн 14 дуудлага, мэдээлэл ирлээ. Гал түймрийн ихэнх тохиолдол ахуйн хүрээнд гарч найман айлын гэр, байшин галд өртжээ.

Архангайн Өлзийт суманд таван ханатай гэр шатаж 37 болон 3 настай хоёр иргэн түлэгдэж Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Түүнчлэн хогийн цэг шатсан тохиолдол хоёр, айлын хаваржаанд түймэр гарсан дуудлагаар алба хаагчид ажиллав.

Мөн төөрсөн, сураггүй алга болсон хоёр дуудлага ирсэн бөгөөд Дорнод аймгийн Матад суманд төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

НБОГ: Нийслэлийн ойн сан 130 гаруй зүйлийн мод сөөгөөс бүрддэг DNN.mn

Нийслэлийн ойн сан 130 гаруй зүйлийн мод сөөгөөс бүрдэнэ.

НҮБ-аас дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгөө хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг тэмдэглэж байхаар 2012 онд шийдвэрлэжээ.

Манай улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Биржээр нийт 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий мал, мах арилжжээ DNN.mn

Хөдөө аж ахуйн биржээр 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан нийт 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий мал, мах арилжсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2.2 сая төгрөг болжээ DNN.mn

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 2 сая 235.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 485.1 (27.7 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 226.1 (11.3 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.

ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2023 оны дөрөвдүгээр улиралд 2015 оноос 2.8 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 59.1 хувиар нэмэгдсэн гэж гарчээ.

Categories
мэдээ нийгэм

УГТЭ: Тэнэгч мэдрэлийг цочроох төхөөрөмж суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийлээ DNN.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсад анх  удаа тархины байнгын уналт таталттай эмчлүүлэгчид тэнэгч мэдрэлийг цочроох суулгац суулгах мэс заслыг энэ сарын 16-нд амжилттай хийлээ.

Тус эмнэлгийн мэдрэлийн мэс засал, мэдрэл, эпилепси судлаач эмч нар БНХАУ-ын Changqin Liu зочин профессорын хамтаар уналт таталт оноштой 7 настай хүүхдээс эхлээд насанд хүрсэн нийт 12 эмчлүүлэгчийг нарийвчилсан үзлэг оношилгоонд хамруулав. Тэднээс уналт таталтын олдмол шалтгааны улмаас 6 наснаасаа эхлэн унаж татах эмгэгээр өвдсөн, сард дээд тал нь 20 гаруй удаа унадаг, олон эмэнд тэсвэртэй эпилепси оноштой 26 настай эмчлүүлэгчид энэхүү эмчилгээг амжилттай хийлээ.

Вагус буюу тэнэгч мэдрэлийг өдөөх эмчилгээ нь гавлын ясыг нээхгүйгээр, хүзүүний хэсгийн арьсан доор тэнэгч мэдрэлийг цочроох (VNS) хэрэгслийг суулган, цахилгаан өдөөлт хийх замаар эпилепсийн уналт таталтыг хянаж бууруулдаг, өвчтөнд зовиур, эрсдэл багатай дэвшилтэт технологийн нэг бөгөөд олон улсын практикт ялангуяа эдгэрэлт муутай уналт таталт (эпилепси) өвчний үеийн эмчилгээний нэг сонголт болж өргөнөөр нэвтэрсэн юм. Гавлын мэс засал хийхэд тохиромжгүй таталтууд, эсвэл эпилепсийн голомтот тайралтын дараа үлдсэн уналтын үед илүү үр дүнтэй бөгөөд гавлын нээлттэй мэс засал хийлгэх, эсвэл эпилепсийн эсрэг эмийг их тунгаар хэрэглэхээс илүү тархи болоод бие махбодид хөнөөл багатай эмчилгээ болдог ач холбогдолтой
Эмчлүүлэгч хагалгааны дараах хоёр дахь хоногт энгийн тасаг руу шилжсэн,  биеийн байдал сайн, мэдрэл цочроогч төхөөрөмж хэвийн ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Хөл бөмбөгийн шигшээ баг Баку хотыг зорилоо DNN.mn

Монголын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ баг энэ сарын 18-26-ны өдрүүдэд Олон улсын хөл бөмбөгийн холбооны шигшээ багуудын өдрийн хүрээнд “FIFA Series” албан ёсны нөхөрсөг тоглолтод оролцоно.

Энэ хүрээнд Азербайжан, Танзаний шигшээ багуудтай тоглохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Тэд гуравдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 00:00 АЗЕРБАЙЖАН: МОНГОЛ. гуравдугаар сарын 25-ны өдрийн Улаанбаатарын цагаар 21:00 цагт МОНГОЛ:ТАНЗАНИ-ийн багийн тоглолт болно.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бага хурал болно DNN.mn

МАН-ын бага хурал энэ сарын 22, 23-нд хуралдахаар товлогджээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулах зохицуулалттай.

Мөн намууд Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа мөрийн хөтөлбөр хэлэлцэхээс гадна намын дотоод асуудал, сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 116.22 төгрөгөөр чангарчээ DNN.mn

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны хоёрдугаар сард 3391.84 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 116.22, өмнөх сарынхаас 15.53 төгрөгөөр чангарав.

Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 3661.68 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 102.58, өмнөх сарынхаас 55.14 төгрөгөөр чангарсан байна. Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш хоёрдугаар сард 37.02 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.12, өмнөх сарынхаас 1.15 төгрөгөөр чангарсныг Монголбанк мэдээллээ.

Түүнчлэн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш хоёрдугаар сард 471.52 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 42.28, өмнөх сарынхаас 3.61 төгрөгөөр чангарсан аж.