Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тяньжин төмөр замын өртөөнд 2600 орчим чингэлэг хүлээгдэж байна DNN.mn

Тяньжин боомтын нөхцөл байдлын энэ долоо хоногийн мэдээ хүргэж байна.

Гуравдугаар сарын 1-нээс 18-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 48 галт тэрэг гарахаар төлөвлөгдсөн байна.
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 2600 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 60-65 хонож гарч байна.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1589 чингэлэг байгаагаас: Ачаатай: 779 Хоосон: 790 чингэлэг байна.

Categories
мэдээ цаг-үе

“Улаанбаатар марафон”-ы бүртгэл эхэллээ DNN.mn

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Тус марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликейшнаар гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ныг дуустал бүртгэнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Тамгагүй төр” жүжгийг аравдугаар сард Сингапурт толилуулна DNN.mn

“Тамгагүй төр” жүжгийг Улаанбаатар хотод 152 удаа толилуулж, 85 мянган үзэгчдэд Лондон хотноо 17 удаа толилуулж, 40 мянган үзэгчдэд хүргэсэн. Одоогоор байдлаар нийт 125 мянган үзэгчдийн хүртээл болгоод буй.

Тэгвэл энэ удаад жилд 45 сая хүн зочилдог, дэлхийн аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг Марина Бэй Сэндс цогцолборт анх удаа уг жүжгийг толилуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

БЗС-ийн 4.2 тэрбум төгрөг төлөгджээ DNN.mn

Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 7, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, 1997-2023 онд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын  хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230,1 тэрбум төгрөгийн зээл, 941 суралцагчийн 47,1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг нэг бүрчлэн шалгаж байна.

Энэ хүрээнд 2288 суралцагчийн хувийн хэрэг, материалтай танилцаж, 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 1494 суралцагчийн хувийн хэргээс 2500 орчим зөрчлийг илрүүлжээ.

Мөн улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай 364, үүнээс зөрчилтэй 262 суралцагч байгаа болохыг тогтоосон байна. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 220 суралцагчийн 1,2 сая ам.доллар буюу 4,2 тэрбум орчим төгрөгийн зээл эргэн төлөгджээ.

Categories
мэдээ нийгэм

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ DNN.mn

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн.

Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.

Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна. Иймд нийслэлээс уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах, өмчийн маргааныг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-Нийслэлийн иргэдийн өмч байх ёстой Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлд буцаан авахаар тус компанийн удирдлагатай уулзаж, шаардлагаа тавин, зориулалтынх нь дагуу ашигладаг болохоор ажиллаж байна. Үндэсний их баяр наадмаа хийдэг төв хүрээлэн орчимд өндөр барилга, авто зогсоол байх ёсгүй. Олон нийтэд үйлчилдэг, ногоон байгууламж бүхий спорт, биеийн тамирын зориулалтаараа ажиллах ёстой. Хэсэгчилж зарсан газруудыг бүгдийг нь шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК олсон орлогоосоо хэсэгчилсэн засварууд хийж байсан ч дийлэнх тохижилт, урсгал засварыг нийслэлээс төсөв хөрөнгө гарган хийсэн. Гэвч энэ хөрөнгө оруулалт нийслэлийн өмч хөрөнгөд огт бүртгэгдээгүй. Гэтэл тус компанийн удирдлага тухайн хүрээлэн, орчмын газрыг олон янзаар түрээсэлж, газраасаа зарж орлого олсон байна. Иймд уг асуудалд холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа хэмээв.

Дараах шийдвэрүүдийг үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас бусдад шилжүүлсэн байна. Үүнд:

  1. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3500 ам метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн. Одоогоор газар дээрээ хашаа барьсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/572 дугаар захирамжаар “Аалба мундо” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн, 3697 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
  2. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 3-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Рапид харш” ХХК-д 40,000 ам метр газрыг үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн бөгөөд тус газраас 20,000 ам метр газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны 379 дүгээр захирамжаар тус зориулалтаар “Бумбын шовх” ХХК-д шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний А/243 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан, 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдөр ДХАҮ төлөх график байгуулан урьдчилгаа 100 сая төгрөг төлсөн ч гэрээ байгуулснаас хойш мөнгө төлөөгүй байна.
  3. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 5-ны 415 дугаар захирамжаар орон сууц конторын зориулалтаар эзэмшүүлэхээр 27,500 ам метр газрыг эзэмшүүлэхээр “Урбанлэнд” ХХК-д 8000 ам метр газрыг ашиглуулахаар “Модерн таун” ХХК-д, 10,000 ам метр газрыг “Хаусинвест” ХХК-д тус тус шилжүүлсэн. “Модернтаун” ХХК-нд шилжүүлсэн газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
  4. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 394 дүгээр захирамжаар үйлчилгээ, орон сууцны зориулаалтаар эзэмшүүлэхээр 40,000 ам метр газрыг “Беллвьюпропертис” ХХК, иргэн Л.Даваахүүд 6000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн.  “Беллвьюпропертис” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Апартмент Кей эйч” ХХК-д 7951 ам метр газрыг эзэмшүүлэхээр шилжүүлсэн бөгөөд тус хоёр газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
  5. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр “Биг кастел” ХХК-д 5000 ам метр, “Мөнх-Улз” ХХК-д 5000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн байна. Одоо тус газар дээр орон сууц баригдсан байна. НЗД-ын 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А/1142 дугаар захирамжаар “Мөнх-Улз” ХХК эзэмшлийн 5000 ам метр газраа “Монаса” ХХК-д шилжүүлсэн байна.
  6. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 114 дүгээр захирамжаар Орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 8000 ам метр газрыг “Мөнхсан” ХХК-д шилжүүлсэн. Тус компани Нийслэлийн Засаг даргын 2016-А/283 захирамжаар хугацаагаа сунгасан байна.
  7. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтаар эзэмшүүлэхээр 4551 ам метр газрыг “Ар Ви Жи Эйч” ХХК-д эрх шилжүүлсэн байна. Тус компани газар дээрээ ямаг нэгэн үйл ажиллагаа яваалаагүй, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/394 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/552 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 3699 ам метр, 798 ам метр газруудыг тус тус 15 жилийн хугацаатай  эзэмшүүлсэн.
  8. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Зүүн тариа” ХХК-нд Биеийн тамир, спорт зориулалтаар 891 амметр газрыг шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2017-А/741 захирамжаар  Биеийн тамир, спорт зориулалтыг Контор болгон өөрчилж, газрын талбайн хэмжээг 610 ам метр болгон өөрчилсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2021-А/67 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/139 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газарт 850 ам метр газрыг эзэмших эрх олгосон.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн төсөвт ногдол ашиг төвлөрүүлсэн байдал /мян.төгрөг/

Огноо Төвлөрүүлсэн дүн Тайлбар
1 2008 2,359.80 Шүүхийн маргаантай байсан тул ТУЗ хуралдаагүй байна.
2 2009 0
3 2010 0
4 2011 0 ТУЗ-ийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцээгүй.
5 2012 0
6 2013 0
7 2014 3,172.80 ТУЗ-ийн 2014 оны 14/01 тогтоолоор 3,302.3 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
8 2015 0 ТУЗ-ийн 2015 оны 15/05 тогтоолоор Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан заалтыг хангаагүй тул ногдол ашиг ногдуулахгүй гэж шийдвэрлэсэн.
9 2016 0 ТУЗ-ийн 2016 оны 16/02 тогтоолоор Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан заалтыг хангаагүй тул ногдол ашиг ногдуулахгүй гэж шийдвэрлэсэн.
10 2017 2,250.00 ТУЗ-ийн 2017 оны 17/04 тогтоолоор 2,500.0 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
11 2018 6,409.20 ТУЗ-ийн 2017 оны 17/04 тогтоолоор 7.121.0 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
12 2019 0 ТУЗ хуралдаагүй тул ногдол ашиг төвлөрүүлээгүй.
2020 0 Ногдол ашиг хуваарилаагүй.
2021 0 ТУЗ-ийн хурлаар ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрлэсэн.
2022 0 Алдагдалтай ажилласан тул ногдол ашиг хуваарилаагүй.
2023 18,513.58 ТУЗ-ийн 2023 оны Т23/02 тоот тогтоолоор 20,570.6 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилхаар шийдвэрлэсэн.
Нийт дүн 32,705.38
Categories
мэдээ нийгэм

Дэлхийн ойн өдөр тохиож байна DNN.mn

Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгийг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн ойн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.

Манай улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн юм.

Энэ жил тус өдрийг “Ой ба инновац: Илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Улаанбаатар хот нийт 470,444 га нутаг дэвсгэртэй бөгөөд үүний дөрөвний нэг буюу 116,257 га талбайг ойн сан газар, 17,543 га буюу 15.56 хувийг ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлдэг. Ойн санг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр улс, нийслэлийн төсвөөр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Нийслэлийн ойн санг түймрээс хамгаалах, ойн түймэр тархах нөхцөлийг бууруулах зорилгоор 1960-2003 оны хооронд нийт 24.5 км урттай 11 зурвас байгуулсан байдаг. Мөн 2019 оноос эхлэн нийслэлийн түймрээс хамгаалах дөрвөн халз зурвасыг сэргээгээд байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2023 онд нийт 2,218,658 ширхэг мод, бутыг төвлөрсөн найман байршил болон алслагдсан дүүргүүдэд тариад байгаа юм.

Улаанбаатар хотын ногоон бүс төдийгүй Монгол орны ойн санд хөнөөлт шавжийн голомт их байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрвөн төрөл зүйл буюу шинэсний урч ялаа, Сибирийн хүр эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй бүртгэгдээд буй. Улаанбаатар хотын ойн сангийн нийт 23,862 га талбайд дээрх хөнөөлт шавжууд тохиолдож байгаагаас тэмцлийн ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай, голомтолсон 12,756 га талбай байна. Үүнтэй холбоотойгоор 2024 онд нийслэлийн ногоон бүсийн 10,764 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.

Мөн Нийслэлийн цэцэрлэр, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хамт олны бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, төлөвшүүлэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор “БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” сэдэвт болзолт уралдааныг 2024 оны гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 21-ний хооронд зарлаад байна.

Categories
гадаад мэдээ

Рамштайны уулзалт: АНУ Украин сүйрэхийг зөвшөөрөхгүй DNN.mn

Украиныг дэмжих бүлгийн Рамштайны уулзалтын үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Европын холбоотнууддаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа одоогоор зэвсэг нийлүүлэх мөнгөгүй ч Украиныг дэмжих үүрэг хүлээсэн хэвээр байна гэж итгүүлэхийг оролдов. Тэрээр Германы Рамштайн цэргийн баазад болсон уулзалтын эхэнд “Украины цэргүүд хүнд нөхцөл байдал, ширүүн тулаан хийж байна. Украины энгийн иргэд Оросын пуужин, Ираны дроны байнгын дайралтад өртөж байна. Ийм байгаа ч Украин ч, АНУ ч ухрахгүй. Тиймээс бидний өнөөдрийн зорилго тодорхой. АНУ Украин сүйрэхийг зөвшөөрөхгүй. Энэ эвсэл Украиныг сүйрүүлэхгүй, чөлөөт ертөнц ч Украиныг сүйрүүлэхийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэв. Гэхдээ Остин, АНУ-ын Конгресс эдгээр зорилгод зориулж хөрөнгө хуваарилах гэж яарахгүй байгаа нөхцөлд Вашингтон Украиныг яг яаж дэмжих бодолтой байгааг тодорхой хэлж чадалгүй өнгөрөв.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Киевээс эвслийн орнуудад хандан Украинд агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт систем нийлүүлэх хүсэлтээ илэрхийлэв. Түүний хэлснээр, зөвхөн энэ сард Оросын цэргүүд Украины эсрэг 130 пуужин, 320 гаруй довтолгооны дрон, 900 шахам удирдлагатай бөмбөг ашигласан аж. Украины Батлан хамгаалах яамны тэргүүн Умеров уг уулзалтын үеэр Украины 2024 оны байлдааны төлөвлөгөөг танилцуулж, бэхлэлт барих талаар ярилцаж, тэдэнд хэрэгтэй байгаа зүйлсийг нэрлэжээ. Генерал Умеров “Зэвсэг бол манай дайчдад маш их хэрэгтэй байгаа зүйл. Тэд үүнийг хийнэ! Энэ бол уулзалтын гол сэдэв болсон. Түншүүд маань 155 мм, 152 мм, 105 мм-ийн их бууны сум гэх мэт тусламжийн багц бэлэн болсныг зарласан” гэж мэдэгдэв. Уг чуулганд оролцсон хэд хэдэн улс Чехийн эрх баригчдын санаачилгын хүрээнд Украинд их бууны сум худалдан авахад зориулж нэмэлт хөрөнгө гаргахаар тохиролцсон байна. Прага Украинд зориулан 800 мянган сум олж, эхний ээлжийн 300 мянган ширхэгийг санхүүжүүлж чадсан гэж мэдээлээд байгаа юм. Иймээс Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров өөрийн фэйсбүүк хуудсандаа “Дэлхийн өнцөг булан бүрээс түрэмгийлэгчдийг няцаахад зайлшгүй шаардлагатай байгаа зэвсгийг хайж, олж чадсан түншүүддээ бид талархаж байна. Украинд туслах бүлгийн хуралдаанд оролцсон барууны холбоотнууд Украины армид агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан их бууны сум, пуужин нэмж илгээхээр шийдсэн” гэж бичжээ.

Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин сэтгүүлчдэд хэлэхдээ, “Украины оршин тогтнох асуудал эрсдэлд ороод байна… Манай холбоотнууд болон түншүүд хүчин чармайлтаа нэмэгдүүлсээр байна, АНУ ч үүнийг хийх ёстой” гэж хэлсэн. Үнэндээ Украины Зэвсэгт хүчин хязгаарлагдмал нөөцтэй байлдаж, зэр зэвсгээ хэмнэх шаардлагатай болж, санхүүжилтийн хомсдол Украины фронт дахь нөхцөл байдалд хэдийнэ ноцтой нөлөөлж байгааг Америкийн албаныхан хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ шуудхан хэлэхэд, АНУ-ын засаг захиргаа буюу Жо Байдены мэдэлд Украинд нийлүүлсэн зэвсгийн үнийн зөрүү болох дөрвөн тэр бум ам.доллар өнөөдөр ч бэлэн байна. Гэтэл тэд 300 саяыг л Украинд зориулаад байгаа. Бас Цагаан ордны мэдэлд янз бүрийн сангууд бий. Мэдээж энэ бүхэн Украинд тусламж үзүүлэх тухай хуулийн 60 тэрбум ам.долларыг нөхөж чадахгүй гэдэг нь ойлгомжтой ч Цагаан ордон Украины дэмжлэгээс хойш сууж буйг нотолж байгаа юм. Ийм нөхцөлд Ллойд Остины амлалтыг үл харгалзан Европын орнууд цэрэг зэвсгийн хувьд хэрхэн бие даах чадвартай болох талаар ярилцахаас өөр аргагүй болоод байна. Өөрөөр хэлбэл, Вашингтон дахь Атлантын Зөвлөлийн Европын төвийн ахлах шинжээч Рэйчел Риззо “АНУ-ын удирдагчид АНУ Украинд урт хугацаанд үнэнч байна гэсэн үгээр нүүрээ тахлан Европ руу айлчлахад улам хэцүү болж байна” гэж хэлсэн нь үнэн болж таарав.

Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель саяхан Европын холбооны гишүүдэд хандан хэлсэн үгэндээ “Манай тив эдийн засгаа сэргээн босгох ёстой. Европ цаашид АНУ-ын сонгуулийн мөчлөгөөс хамаарах ёсгүй. Энэ бол манай аюулгүй байдал, батлан хамгаалахтай холбоотой бодит парадигмыг өөрчлөх цаг болсон гэсэн үг. Хэдэн арван жил бид Европ тивийн аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хангалттай хөрөнгө оруулалт хийсэнгүй. Дэлхийн II дайнаас хойших хамгийн том аюул заналхийлэлтэй тулгараад байгаа энэ үед батлан хамгаалах салбараа бэхжүүлэхийн тулд Европын Холбооны эдийн засгийг дайны байдалд оруулах эрс, бодитой алхам хийх цаг болжээ” гэж онцлон дурдсан. Энэ нь өндөр цалинтай шинэ ажлын байрууд бий болгож, Европ тив дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох зорилт тавьж байна гэсэн үг. Учир нь дэлхийн эдийн засагт өнөөдөр “Economic Turbu­lence” гэгддэг эдийн засгийн тогтворгүй байдал бий болж, цаашид бие биенээсээ өдөөгдөн гарах цуврал үйл явдал өрнөн хямрал нүүрлэх магадлал өндөр болчихоод байна. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал: Дэлхийн эдийн засгийн нэг гол багана Хятад улсаас гадны үйлдвэрүүд гарч, эдийн засгийнх нь “зүрх” болсон үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ зогсонги байдалд орж, банкууд нь найдваргүй зээлийн хуримтлалд бөхийгөөд байна. Харин дэлхийн тэргүүлэгч эдийн засаг АНУ нь улс төрөөс буюу баруун, зүүний үзлээс болж хоёр хуваагдаж, нийгэм эдийн засгийн хямралд орж магадгүй болчихоод байна. Үүнийг өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн санал өгсөн байдлыг харчихаад, ирэх 11 сарын 5-ны дараа Трамп, Байден хоёрын аль нь ч гарсан асуудал яах бол гэж бодоход л хариу нь шууд гараад ирж байна. Учир нь бидний ширээн дээр персонал компьютер тавигдан Аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлснээр ардчилсан улсын иргэд тив дамнасан том компаниудын хувьцааг эзэмшин тэдгээрийн хамтрагч эзэд болсон. Энэ нь барууны улсуудын аль ч үйлдвэрийн ажилчид цалингаасаа илүү хувьцааны орлого олдог болж, зүүнтэн ч биш баруунтан ч биш болсон гэсэн үг. Иймээс дэлхийн ардчилсан улсуудын улс төрд төвийн үзэл ноёрхож эхэлсэн. Харин АНУ-ын улс төр “улаантан, цагаантан” хэвээр үлдэж, иргэний дайны үеийнх шигээ хоёр хуваагдахад бэлэн болчихоод байна.

 

Г.АМАРСАНАА

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БШУЯ: 217 цэцэрлэг, 339 сургууль, 246 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.9.4-д “Боловсролын салбарт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг тусгасан.

“Эрдэнэт” ТӨҮГ-аар санхүүжилтийг шийдвэрлүүлэн, Засгийн газрын 2021 оны 127 дугаар тогтоолын дагуу төсөл, арга хэмжээг эхлүүлэн 4 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл, арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хэмжээнд 217 цэцэрлэг, ерөнхий боловсролын 339 сургууль, 246 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно. Нийт 17 аймгийн 296 суманд төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гурван цэцэрлэг тутмын нэгд, ерөнхий боловсролын хоёр сургууль тутмын нэгд энэхүү төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

Хэрэгжилтийн 4 үе шатанд нийт 802 объектод орчин үеийн ариун цэврийн байгууламжийг гүйцэтгүүлэхээр ажиллаж байгаа ба нийт ажлын явц өнөөдрийн байдлаар:

  • Байнгын ашиглалтад оруулах комисс ажилласан объект 261
  • Байнгын ашиглалтад оруулах комисс ажиллахад бэлэн болсон 22
  • Барилга угсралтын ажил үргэлжилж байгаа объект 253
  • Барилга угсралтын ажлын тендер зарлагдсан объект 70
  • Ажлын зураг төсөл дуусаж тендер зохион байгуулах гэж буй объект 26
  • Ажлын зураг төсөл магадлалд хянагдаж байгаа объект 134 байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Дондов: Хүний эрх хамгаалагчдын эрх зөрчигдөж байна DNN.mn

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов Хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов “2020 онд хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөл байдал, тэдний талаарх нийт иргэд, албан тушаалтнуудын ойлголт мэдлэгийг тандан судлах зорилготой судалгаа хийсэн. Энэ судалгаагаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, иргэд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн 92.7 хувь нь би өөрийгөө хүний эрхийн хамгаалагч гэж дүгнэсэн.

Хүний эрхийн хамгаалагчдын гол бүрэлдэхүүнд ордог гол субъект болох сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагад ажилладаг хүмүүс, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгаль орчны хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд зэрэг нийтлэг хүмүүсийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч байгааг бэрхшээлүүд, арга хэмжээ авах боломж байна уу гэдэгт санал дэвшүүлэх судалгааг хийсэн.

Хүний эрхийн хамгаалагч гэж өөрийгөө ойлгоод дээрх асуудлаар гомдол гаргаж байгаа хүмүүс цөөн байна. Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг болон эмэгтэйчүүдийн эрхийн асуудал зөрчигдөж байна. Эмэгтэйчүүдийн хувьд биднийг ажлаас хууль бусаар халж байна гэдэг. Зарим тохиолдолд илтэд ялгаварлан гадуурхагдаж байна гэдгийг хэлдэг.

Байгаль орчны хамгаалагчдын хувьд ажлын тохиромжтой байр байхгүйгээс өөрийн гэрийг ажлын байр шиг ашигласнаар гаднын халдлагад өртөх ерөнхий дүр зураг байна” гэв.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Махны үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж байна DNN.mn

БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говийн эко хүнс” ХХК-ны мах боловсруулах үйлдвэрт мэдээллийн мөрөөр ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдөр БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, Мал эмнэлгийн хяналтын улсын байцагчид нийт 9 дээж авч, Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид, байгаль орчин, эрүүл ахуй, хүнсний хяналтын чиглэлийн улсын байцаагчид хэрэглээний ус, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс дээж авч Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид дээжийг хүргүүлэн ажиллаад байна.