Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж, мөс хэврэгшиж эхэллээ.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид хуягтын дурсгалын загварыг бүтээжээ DNN.mn

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид өөрсдийн хөлөглөдөг үндсэн зэвсэглэл техник болох БТР-80 хуягт тээвэрлэгчийн дурсгалын загварыг бүтээж, МОНБАТТ-ынхаа угталтын хаалга дээр байрлуулан олноо толилуулсан байна.

Хамгийн сонирхолтой нь зөвхөн төмрөөр зангидаж, төмрөөр гагнаж, төмрөөр л бүх деталь ажлыг бүтээсэн. Энэхүү бүтээлч ажлыг ахлах ахлагч Ц.Гантулга (330), ахлагч М.Ганзориг (065 дугаар ангийн дугаар салбар), ахлах ахлагч Ч.Даажамба (ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад) нар хоёр сарын хугацаанд гүйцэтгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар усны үер бууж, 30 гаруй айл усанд автжээ DNN.mn

Цаг агаар дулаарч байгаа учраас нийслэлд шар усны үер буух эрсдэлтэй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг нийслэлийн удирдлагуудаас тогтмол сануулж, тухайн байршлуудад өрөмдлөг хийж усны хаялгын систем суурилуулах зэрэг ажлуудыг хийж байгаа.

Гэвч өнөөдөр гэхэд шар усны үер бууж,  Баянзүрх дүүргийн хуучин товчооны урд хэсэгт Хөлийн голд нийлж товчооны урд хэсэгт оршин суудаг 60 гаруй айлаас 30 гаруй айл өрх усанд автсан байдалтай байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон дүүргийн Засаг даргын тамгын газраас,

  • Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах
  • Үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хангах
  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, болзошгүй халдварт өвчнөөс сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Зуслангийн бүс, шар усны үер буух эрсдэлтэй, ус зайлуулах суваггүй байршлуудад өрөмдлөг хийж усны хаялга суурилуулж, ажиллаж байгаа гэв. Цаг агаар илүү их дулаарч, цаашид  нийслэлийн олон байршлуудад шар усны үер буух өндөр магадлал, эрсдэл байна. Та бүхэн анхаарал, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдрийн байдлаар 6 нам мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлжээ DNN.mn

Гуравдугаар сарын 22-ны байдлаар 6 нам мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.

Тухайлбал иргэдийн оролцооны нэгдэл нам, Ард түмний Олонхийн Засаглал нам , Зүй ёс нам, Монгол Шинэчлэлт нам Эх орон нам, Ард түмний хүч нам тус тус Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө дүгнүүлж байгаа аж.

Үндэсний аудит газар мөрийн хөтөлбөрийг өнөөдөр 10:00-21:00 хүртэл, 24-ний ням гаригт 10:00-00:00 цаг хүртэл хүлээн авах юм.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал DNN.mn

Улсын Их хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 03 дугаар сарын 25-наас 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал…

 Даваа гараг /2024.03.25/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их засаг”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Эдийн засгийн байнгын хороо

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

3

Эдийн засгийн байнгын хороо

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

Соёлын яамны хурлын танхим

ГУРАВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хянан шалгах түр хороо /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/

· Түр хорооны тогтоолын төсөл /Хянан шалгагч томилох/

· Түр хорооны тогтоолын төсөл /Хянан шалгагчийн ажлын даалгавар батлах, нотлох баримт гаргуулах тухай/

14.00

“Үндсэн хууль”

МЯГМАР ГАРАГ /2024.03.26/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон  Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

3

Эдийн засгийн байнгын хороо

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

4

Эдийн засгийн байнгын хороо

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/

·  Хянан шалгагч, шинжээч нарын ажлын явцын талаарх мэдээлэл сонсох

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ЛХАГВА ГАРАГ /2024.03.27/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Эдийн засгийн байнгын хороо

Дархан-Улаанбаатар хоорондын автозамын ажлын явц байдалд хяналт тавих, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

3

Эдийн засгийн байнгын хороо

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эдгээр сангуудад байршиж байгаа мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, эрсдэлээс хамгаалах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

· Үндэсний аудитын газрын тайлан /хаалттай/

10.00

“Их засаг”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

·     Гепатитын Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээлэл

·   Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·    “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/

14.00

“Их засаг”

4

Эдийн засгийн байнгын хороо

·   Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2024.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай”“Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

14.30

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

“Газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурал

10.00

Дархан-Уул аймаг

ПҮРЭВ ГАРАГ /2024.03.28/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

БААСАН ГАРАГ /2024.03.29/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон  Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

2

Хууль зүйн байнгын хороо

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2024.03.28, 03.29/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·   Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·     Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2024.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай”“Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·     Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар

10.00

“Их Эзэн Чингис хаан”

Categories
мэдээ нийгэм

Ё.Баатарбилэг нарт холбогдох “Хөгжлийн Банк”-ны хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болов DNN.mn

Хөгжлийн Банкны гэх хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг  танилцууллаа.

Тус эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж, ажлын 47 өдөр тасралтгүй үргэлжилсний эцэст гэм буруугийн дүгнэлтээ танилцуулсан. Улмаар 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон юм.

Харин давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-нд эхэлсэн.

Давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон хэргийн оролцогч нарын гаргасан нийт 36 давж заалдах гомдлуудаар прокурор, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөгч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч зэрэг нийт 134 оролцогчийг оролцуулан Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 22-ны өдөр хүртэлх хугацаанд хянан хэлэлцэж дараах байдлаар шийдвэр гаргажээ.

Тодруулбал, анхан шатны шүүх нэр бүхий 48 хүнийг цагаатгаж шийдвэрлэснээс Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Ч.Цоожсүрэн, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Цэрэндаваа, Г.Санжмятав, М.Цэлмэг, Ц.Содхүү, Н.Батбаяр, Б.Цолмон, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээв.

32 шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоноос шүүгдэгч Л.Аззаяа, Б.Шинэбаатар, Ц.Баярсайхан, Х.Баттулга, Т.Болдмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Я.Батцэцэг, Л.Ням-Очир нарын 10 хүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сүхболдод холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

Шүүгдэгч хуулийн этгээд болох “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны Харгуй” ХХК-иудыг гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулсныг хэвээр үлдээв.

Шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарыг гэм буруутайд, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК-ийг гэм буруутайд тооцсоныг, мөн “Модун” ХХК“, Комплант” ХХК-нд холбогдох хэргийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч Б.Баттөр, Ж.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг тусгаарлан прокурорт буцаасан болно.

Анхан шатны шүүх хурлаар Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарт үйлдсэн яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэснийг хэвээр үлдээв.

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн явцын талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы  /2024.03.22/-ны үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаарх асуулгын хариуг сонсов. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь 2023 оны 10 дугаар сарын 27-нд тавьсан уг асуулгадаа, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх төслийн ажлын явц, өнөөдрийг хүртэл хойшилсоор байгаагийн шалтгаан, Камбож Улсын компани урьдчилсан байдлаар шалгарсан гэх мэдээлэл үнэн эсэх, станцыг хэзээ бүрэн хүлээн авах, түүнээс гарах үр өгөөж зэргийг тодруулж асуусан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дээрх асуулгад хариулахдаа, үндсэндээ 2013 оноос эхэлсэн Тавантолгойн цахилгаан станцын төсөл “Рио тинто” ХК-ийн төлбөрийн баталгаа, “Оюутолгой” ХК-ийн худалдан авах үнийн асуудал тохиролцоонд хүрээгүйн улмаас 2016 оноос зогсонги байдалд орсон талаар дурдаад, 2020 онд “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-г байгуулж үйл ажиллагааг эрчимжүүлсэн гэлээ. Станцын техник, эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл 2020 оны 12 дугаар сард баталж, 2023 оны тавдугаар сард шинэчилсэн байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төслийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн 2021 онд хийсэн бөгөөд станц барих Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь 90.23 га газрын гэрчилгээг 2021 онд авч, түүнээс хойш төлбөрийг зохих ёсоор төлж буй бөгөөд 2023 онд Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газраар баталгаажуулалт хийлгэсэн байна. Мөн Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 220кВ-ын хоёр хэлхээ, 167 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс дайран өнгөрөх Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. Станцын барилга байгууламж барих зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг 2021-2022 онд хийж гүйцэтгэн, Галба-Өөш долоодын говийн сав газар, Наймдайн хөндий, Загийн усны хоолойн ордуудаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай ус хэрэглэх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Сайд мэдээлэлдээ, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгой уурхайг урт хугацаанд цахилгаан, эрчим хүчээр хангах гэрээг 2022 оны нэгдүгээр сарын 26-нд байгуулсан талаар дурдаж, тус уурхайн хэрэглээ 236-285 МВт бөгөөд Тавантолгойн станц ашиглалтад орсноор дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах боломж бүрдэнэ гэсэн юм. Харамсалтай нь Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны 10 дугаар сард болон 2022 оны тавдугаар сард тус тус зарласан боловч амжилтгүй болсон байна. Иймд Засгийн газраас станцын төслийг 300МВт+150МВт гэсэн хоёр үе шат болгон хуваах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 300МВт-аар барьж байгуулах төсөлд дахин тендер зарласан байна. 2023 оны зургадугаар сард зарласан уг тендерт хоёр оролцогч санал ирүүлсэн нь, нэгдүгээрт, Камбожийн Хаант Улсын “Mitime International” компани, хоёрдугаарт, БНХАУ-ын China Western Power Industrial компани, Beijing Beizhong Steam Turbine Genetator компани болон Монгол Улсын “Майнс Ап” ХХК-ийн түншлэл байжээ. Тендерийн хороо “Mitime International” компанийг шалгаруулсан боловч “Майнс Ап” ХХК-ийн түншлэл гомдол гаргасан тул Сангийн яам уг тендерийг түр түдгэлзүүлж, дахин үнэлэх чиглэл өгчээ. Гэвч тендерийн хүчинтэй хугацаанд дахин үнэлгээ хийж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүй болж, уг тендер хүчингүй болсон байна.

Эрчим хүчний сайдын өгсөн хариутай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нар асуулт асууж, үг хэлэв. Улс орны эрчим хүчний хэрэглээ улам өсөн нэмэгдэж байгаа болон эрчим хүчний найдвартай, хүрэлцээтэй эх үүсвэр нь хөгжлийг нөхцөлдүүлэх хүчин зүйл болохыг асуулт асуусан гишүүд онцолж, тус салбарын өнөөдрийн нөхцөл байдал хөгжлийг боомилж байгааг тэмдэглэж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, БНСУ-ын Экзим банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 10 аймгийн төвд дулааны станц барих төслийн ажлын явцын удаашралтай байгаагийн шалтгаан, нөхцөлийг асуув. Үүнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулахдаа, уг ажлын гүйцэтгэгч Солонгосын “Бьюксан инженеринг” компанитай маргаантай байгааг мэдээлж, орлогч захирал нь энэ өдрүүдэд ирчихсэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна гэлээ. Уг төсөл энэ оны долдугаар сард ашиглалтад орох гэрээтэй боловч барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан удаашраад байгаа аж. Гүйцэтгэгч компани үнэ өсгөх санал ирүүлсэн бөгөөд уг саналыг хоёр тал хэлэлцэж байгаа юм. Үнийг тохиролцсоны дараа төслийг хэрэгжүүлж дуусгах хугацааг тохиролцох бөгөөд энэ ондоо багтаах шаардлага тавина хэмээн сайд хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох чиглэлээр яам болон салбарын байгууллагууд хүчин чармайлт гаргахгүй байгааг шүүмжилж, Туул гол дээр хоёр ч тэнцвэржүүлэх усан цахилгаан станц барьж байгуулах үндэслэл тооцоо нэгэнт хийгдчихсэн байгааг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Цогтгэрэл, Тавантолгойн цахилгаан станцын төслийн хүрээнд Оюутолгой ХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэсэн сайдын мэдээлэл магадтай эсэхийг лавлав.

Усан цахилгаан станцуудын хувьд үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь өртөг өндөртэй, эрчим хүчний үнэ хямд тул 15-20 жилдээ хөрөнгө оруулалтаа нөхөхгүй гэсэн тооцоо гардаг учир гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлын татдаггүй хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн онцолсон юм. Мөн тэрбээр манай улсаас эхтэй голууд дээр цахилгаан станц барихыг Оросын Холбооны Улс эсэргүүцэж, ЮНЕСКО-д  хүртэл гомдол гаргасан талаар тэмдэглээд, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, уг өсөлтийг айл өрхийн хаалгаар бодитойгоор оруулсныхаа дараа эрчим хүчний үнийг нэмэх төлөвлөлтийг Засгийн газар дээр ярилцаж байгаа хэмээн мэдээллээ. Түүнчлэн, Тавантолгойн дулааны цахилгаан станцаас Оюутолгойн уурхайд 1.3 тэрбум КВт/цаг эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулсан хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Цогтгэрэлийн асуултад хариулаад, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийн гэрээ байгуулагдаж байгааг дурдсан юм.

Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь манай улсын эрчим хүчний хэрэглээ нийлүүлэлтээсээ давчихсан, эрэлт хэтрэх үед зүүн аймгуудын цахилгааныг хязгаарладаг гэдгийг онцолж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж байгуулах ажлыг удаашруулж байгаагийн цаана 2018 онд шинээр байгуулагдсан, 30.0 сая ам.доллараар илүү үнийн санал өгсөн Камбож Улсын туршлагагүй компанийг шалгаруулах ашиг сонирхол нуугдаж байгаа юм биш биз хэмээн хардаж байгаагаа нуусангүй. Үүнд Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий хариулахдаа, “Mitime International” компанийн санхүүгийн үзүүлэлтүүд жил тутам сайжирч ирсэн бөгөөд яамнаас зарласан тендерийн нөхцөл нь Монгол Улсын талаас гарах хүүгийн зардлыг оролцуулсан харьцуулалт хийхээр байсан тул энэ нөхцөлд тохируулан 689.0 сая ам.долларын үнийн санал ирүүлсэн. Харин “Майнс Ап” ХХК-ийн түншлэл 706.0 сая ам.долларын үнийн санал ирүүлсэн гэлээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурийг тендерт шалгараагүй “Майнс Ап” ХХК-ийн түншлэлийн эрх ашгийн үүднээс асуулга тавьж байна гэх хардлагатай байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Сангийн яамнаас тендерийг дахин зарлах чиглэл өгөөд байхад зарлахгүй байгаа нь төслийн ажлыг удаашруулахад хүргэсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, “ногоон автобус”-ны тендер явсаар байгаад Вьетнамын нэг жижигхэн засварын газар дээр очсон шиг Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна гэлээ.

Асуулгын хариуг сонссон хэлэлцүүлгийн эцэст хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Салхитын салхин цахилгаан станцыг байгуулах үед 264 гарын үсэг цуглуулсан гэж уг бүтээн байгуулалтыг хийсэн хүмүүс ярьсан талаар жишээлээд, ажлыг удаашруулж, хөгжлийг хойш чангааж байгаа нэг том тээг бол хүнд суртал юм шүү хэмээн сануулж, үүнд анхаарч ажиллахыг зөвлөв.

Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, 1997 онд батлагдсан дээрх хуулийг зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас өөрөөр шинэчлэн сайжруулалгүй явж ирсэн нь иргэд, олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, бухимдлыг төрүүлэхийн сацуу тухайн институцийн нэр хүнд, үйл ажиллагаанд нөлөөлөх, улс төржүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гажуудуулах сөрөг үр дагаварыг дагуулж болзошгүй байгааг онцолсон юм.

Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Тэрбээр, иргэн эрхээ хамгаалах хуульд заасан арга замыг дуусгасны дараа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, бусад акт өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн хэвээр байна гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргахаар хуулийн төсөлд тусгасныг онцлоод, иргэд, эрх бүхий этгээдээс Цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тавигдах шаардлага, хүлээн авахаас татгалзах үндэслэл, маргааныг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг тодорхой болгох, Цэцэд маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба мөн хугацаагаар хоёр хүртэл удаа сунгаж болох, Цэц, түүний гишүүний хараат бус байдал, Цэцийн процессын шударга байдлыг нэмэгдүүлэх, Цэцийн гишүүдийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэлийг онолын түвшинд, ойлгомжтой, үндэслэл сайтай гаргах шаардлагын үүднээс зөвлөлдөөн дууссанаас хойш 45 хоногийн дотор Цэцийн шийдвэрийг эцэслэн бичиж, ёсчлох, улмаар тодорхой хугацаанд нийтэд мэдээлэх, нийтлэх зэрэг зохицуулалт тусгасан дэлгэрэнгүй дурдсан юм.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг төсөлд үндсэн эрхэд хамаарах зарим эрхүүд орхигдсон шалтгааны талаар, Цэцийн шийдвэрийн үндэслэл тодорхой, онолын үндэслэлтэй, ойлгомжтой байх талаар ямар онцлог зохицуулалт туссан талаар Цэц хүний үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэдэг болсноор ажлын ачаалал нь хэрхэн нэмэгдэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Цэц хүний үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэдэг болсноор шүүхийн үйл ажиллагаатай хэрхэн уялдах, үүсэх үр дагаврын тапаар асуулт асууж, хариулт авчээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Үндсэн хуулийн цэц хүний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх болсон тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон ажлын албыг хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах чадвартай болгоход хэрхэн бэлтгэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гэсэн Үндсэн хуулийн заалттай дээрх зохицуулалт нийцэж байгаа эсэх талаар асууж, хариулт авав.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл горимын санал гаргаж, үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлгээс ажлын таван хоногийн засварлага авсан тул тус институцид маргаан хянан шийдвэрлэх тухай буюу процессийнх нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс мөн хугацаагаар завсарлага авах хүсэлт гаргав. Уг хүсэлтийг хуралдаан даргалагч хүлээн авч ажлын таван хоногийн засварлага өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудтай байна DNN.mn

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд гуравдугаар сарын 20-ны байдлаар 6 аймгийн 20 суманд мөсөн (төмөр) зудын, 16 аймгийн 85 суманд цагаан зудын, 12 аймгийн 41 сум, нийслэлийн 2 дүүрэгт цагаанаар зудархуу байна.

Тодруулбал, Баянхонгорын Хүрээмарал, Гурванбулаг, Галуут, Жаргалант, Бөмбөгөр, Булганы Дашинчилэн, Сэлэнгийн Ерөө (Бугант), Дорноговийн Иххэт, Хэнтийн Өмнөдэлгэр, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Түвшинширээ, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.74 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудтай.

Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Баруунтуруун, Зүүнхангай, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Ховд, Тариалан, Наранбулаг, Ховдын Алтай, Үенч, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэлмэн, Отгон, Асгат, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Тариат, Жаргалант, Хангай, Цахир, Өвөрхангайн Хужирт, Хархорин, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Галт, Жаргалант, Цэцэрлэг, Булганы Булган, Бүрэгхангай, Гурванбулаг, Баяннуур, Сэлэнгийн Мандал, Баруунбүрэн, Орхонтуул, Түшиг, Баянгол, Төвийн Бүрэн, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Архуст, Сэргэлэн, Баянжаргалан, Зуунмод, Дорноговийн Айраг, Дэлгэрэх, Даланжаргалан, Говьсүмбэрийн Шивээговь, Баянтал, Сүмбэр, Дундговийн Цагаандэлгэр, Дэрэн, Дэлгэрцогт, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Норовлин, Биндэр, Баянхутаг, Баянмөнх, Дархан, Галшар, Сүхбаатарын Онгон, Баяндэлгэр, Дорнодын Матад, Баянтүмэн, Цагаан-Овоо, Хэрлэн, Булган, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн.

Мөн Баян-Өлгийн Улаанхус, Увсын Цагаанхайрхан, Завханы Яруу, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Шилүүстэй, Архангайн Өлзийт, Өвөрхангайн Нарийнтээл, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Рашаант, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цагаан-Уул, Булганы Могод, Хишиг-Өндөр, Баян-Агт, Сайхан, Орхоны Баян-Өндөр, Төвийн Батсүмбэр, Угтаалцайдам, Заамар, Баянцогт, Аргалант, Эрдэнэсант, Заамар, Алтанбулаг, Лүн, Баянхангай, Өндөрширээт, Баян, Улаанбаатарын Налайх (Тэрэлж), Сонгинохайрхан (Партизан), Дорноговийн Өргөн, Хэнтийн Баян-Адрага, Өлзийт, Дэлгэрхаан, Дорнодын Хөлөнбуйр, Баян-Уул, Сэргэлэн, Чойбалсан, Дашбалбар Гурванзагалд цагаанаар зудархуу байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлэв DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийллээ.

ЭМГЭНЭЛД,

“Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Москва хотын “Крокус Сити Холл” концертын танхимд гэмт этгээдүүд зэвсэглэн халдаж, алан хядах үйл ажиллагаа явуулснаар гэм зэмгүй олон арван энгийн иргэд харамсалтайгаар амь үрэгдэж, шархадсанд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улс энэхүү балмад алан хядах гэмт үйл ажиллагаанд гүнээ харамсаж байгаа бөгөөд энэ амаргүй цаг үед Оросын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна.

Амь үрэгдсэн иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын заан Б.Серик түрүүллээ DNN.mn

Төв аймгийн Батсүмбэр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Бердимуратын Серик түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.

May be an image of 6 people, crowd and text

Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЗХ-ний 014-р анги , ULE ХХК, Бор -Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.
Наймд улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Ж.Ням-Эрдэнэ, улсын начин Э.Сумъяабат, аймгийн арслан Л.Даваажамц нар үлдэв.
Тус барилдааны үеэр Монгол улсын начин Б.Пүрэвдоржийн ар гэр, үр хүүхдүүдэд Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээ, Батсүмбэр сумын ЗДТГ, ИТХ, Нутгийн зөвлөл, Батсүмбэр сумын Хүй мандлын хүчтэн ҮБХ болон ах дүү, төрөл төрөгсдийнх нь зүгээс мөн начны хүү, аймгийн харцага П.Баасанбямбад нэгэн үеийн дотнын найзууд болох улсын заан Д.Амгаланбаатар, улсын харцага Л.Пүрэвжав, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр нар хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус 1,5 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

Маргааш буюу гуравдугаар сарын 23-ны 15:00 цагаас Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” компанийн 20 жилийн ойд зориулсан чансаа өндөр, шилдэг 64 бөхийн энтертаймент барилдаан, 24-ний 13:00 цагаас Булган аймгийн Орхон сумын харьяат “хөнхөр” хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.