Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 25, Сумъяа гариг. Билгийн тооллын 15, Тугчин одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 06:44 цагт мандаж 19:12 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 03 сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 24-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас, говийн бүс нутгийн баруун хэсгээр хур тунадас, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 24, 25-нд говь, талын нутгаар,  26-нд нутгийн баруун хагаст,  27-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -7…-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө 1…+4 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Намуудын мөрийн хөтөлбөр дэлгэгдэнэ, дагуулаад Ерөнхий сайдуудаа зарлана биз дээ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Д.Ганбат “Зээлийн хүүг хойшлуулсан нь малчдыг биш, банкны эздийг дэмжсэн арга хэмжээ”  хэмээн ярилаа. Энэ тухай XI нүүрээс уншаарай.

“Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа
юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу” нийтлэлийг II нүүрээс уншаарай.

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “Манай улсад архидалт маш их байна. Тэр тусмаа баяр ёслолын үеэр улам ихэсч хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Намуудын мөрийн хөтөлбөр дэлгэгдэнэ, дагуулаад Ерөнхий сайдуудаа зарлана биз дээ” хэмээн өгүүллэ.

Намууд сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ

Дэлхийн математикийн өдөр болж өнгөрсөнтэй холбогдуулан ШУА-ийн Математик , тоон технологийн хүрээлэнгийн Симуляци, тооцооллын салбарын эрхлэгч Б.Батгэрэлтэй ярилцлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Москвад болсон халдлагын эргэн тойронд

СХД-ийн зургадугаар хорооны иргэн Б 3Угаартаж амиа алдсан иргэн ганцаараа амьдардаг ч хашаагаар нь согтуу хүмүүс байнга л орж гарч харагддаг байсан” гэв.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

 

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Шэнь Миньжюан: БНХАУ-ын Эрээн-Монгол Улсын Замын-Үүд боомтод эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах төсөл батлагдлаа DNN.mn

Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн бүтээн байгуулалттай өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын зарим гишүүн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюан нар танилцлаа.

No description available.

Энэ үеэр Элчин сайд Шэнь Миньжюан үг хэлэв. Тэрбээр, “Эрхэм хүндэт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

Шадар сайд Ч.Хүрэлбаатар,

Монгол Улсын УИХ-ын гишүүн,

Засгийн газрын сайд нар аа, Хатагтай ноёд оо:

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Замын-Үүд боомтын ачаа зорчигч цогцолборын төсөл албан ёсоор ашиглалтад оруулж эхэлсэнд баяртай байна.Энэ нь зорчигч болон ачааны тээвэр боомтоор нэвтрүүлэх  чадавхийг ихээр сайжруулна гэдэгт итгэлтэй байна.  Мөн Гашуун сухайт боомтын төслийг аль болох хурдан барьж, ашиглалтад оруулахыг тэсэн ядан хүлээж байна.

Эрээн хот-Замын-Үүд боомт нь Хятад, Монголын худалдааны эргэлтийн гуравны нэгийг тээвэрлэдэг бөгөөд хоёр улсын хамгийн чухал боомтуудын нэг юм.  Өнгөрсөн оны сүүлчээр тус боомтод авто замын ачаа тээврийн гарцыг 24 цагаар ажиллагаатай болгосон төдийгүй наймаас доош суудалтай суудлын автомашины боомтоор нэвтрүүлэх ажлыг сэргээсэн.

Саяхан Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ хоёр сайн мэдээ дуулгалаа. Нэгдүгээрт, Хятадын тал Монголын талтай дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд 24 цагаар ажилуулахад бэлэн байна гэж албан ёсоор мэдэгдье. Энэ нь Хоёр орны худалдааны хамгийн ачаалалтай үеийг хамарч, хоёр талын худалдаанд томоохон үр өгөөжөө өгнө гэдэгт найдаж байна. Хоёрдугаарт, 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал  Хятад Монголын Эрээн хот Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулахаар тохирсон. Хятадын тал хэдэн өдрийн өмнө энэ төслийг албан ёсоор баталсан. Тус эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь хоёр орон “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааг хамтдаа эрчимжүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын хөгжилд тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.

“Боомтын сэргэлт” нь Монгол Улсын эдийн засгийг сэргээх чухал хэсэг юм.  Хятадын тал Монголын талтай хүчин чармайлт гаргаж,  “Боомтуудыг аль болох нээж, төмөр зам, автозамыг холбож ажиллахад бэлэн байна. Мөн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын төв чиглэлийн төмөр замыг шинэчлэх, боомтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулах, AGV жолоочгүй  тээвэр зэрэг тээврийн шинэ хэлбэрийг хөгжүүлэх, хил дамнасан аялал жуулчлалын журмыг хэрэгжүүлж “Хатуу холболт болон Зөөлөн холболт”-ыг сайжруулахад бэлэн байна.

Энэ жил Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 75 жил, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Бид түүхэн шинэ гарааны цэг дээр зогсож, хоёр орны хувь заяаны нийгэмлэгийг урагшлуулж, “Бүс ба зам” энэ талбарыг сайн ашиглаж, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулахыг гүнзгийрүүлж, хоёр орны хөгжилд тууштай түлхэц үзүүлж, Ази тивийн шинэ  гэр бүл цогцлооход “Хятад-Монголын” хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэлээ.

 

 

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд залуучуудын театрын барилга ашиглалтад ороход бэлэн болжээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй “Хүүхэд залуучуудын  театр”-ын барилгын барилга угсралт, дотор засал, тохижилт, гадна, дотор цахилгаан хангамжийн ажил, холбоо дохиоллын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн болжээ.

Тус барилга нь зоорьтой 4 давхар 850 суудалтай: Зоорины давхарт: Өлгүүр, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөөнүүд, бялдаржуулах танхим, хөгжмийн бэлтгэлийн өрөө, оёдлын хэсэг, хөгжимчдийн өрөө, театрын архив, болон бусад өрөө тасалгаа, агуулах,

1 давхарт: Үзэгчдийн танхим, гол орц, удирдлагын өрөө, сургалтын танхим, оффис, зочдын өрөө, кассын вестибюль, жижиг хэрэглэх хадгалах өрөө, ажилчдын өрөө, ариун цэврийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаа,

2 давхарт: Бүжгийн заал, дугуйлан, сургалтын өрөөнүүд, хооллох хэсэг, гал тогоо, хөргүүрийн агуулах, хуурай хүнсний агуулах, ажилчдын өрөө, гэрэл техникийн өрөө, угаалга, серверийн өрөө болон бусад өрөө тасалгаа,

3 давхарт: Лодж, фойе, сургалтын танхим, тоглолтын танхим, жүжигчдийн өрөө, номын фонд, уншлагын танхим, зургийн өрөө, найруулагчдын өрөө, галерей, ариун цэврийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас тус тус бүрдсэн зохион байгуулалттай.

Тус театр ашиглалтад орсноор иргэд хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ ойртож тав тухтай, орчин үеийн хүүхэд залуучуудын театрын чиг хандлагатай байгууламжид соёлын үйлчилгээ авах боломжтой болно.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Балданс ХХК,” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Аглут” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Categories
мэдээ цаг-үе

Шар усны үерээс сэрэмжлэхийг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

24, 25-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 03-р сарын 23-ны 20 цагаас 03-р сарын 24-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулс, Дарьгангын тал нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Халх голын хөндийгөөр -14…-19 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -8…-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор хотгор, Тэс голын хөндийгөөр -4…-9 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар +1…+6  градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -5…-7 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Үндэсний аудитын газарт 10 нам мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ DNN.mn

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитыг газар гуравдугаар сарын 25-ны дотор хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Тэгвэл гуравдугаар сарын 23-ны өдрийн 21:00 цагийн байдлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 10 нам мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлснийг хүлээн авлаа.

Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/

Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/

Зүй ёс нам

Монгол Шинэчлэлт нам

Эх орон нам

Ард түмний хүч нам

ХҮН нам

Монголын либериал ардчилсан нам

Иргэний хөдөлгөөний нам

Эх орончдын нэгдсэн нам

Үндэсний аудитын газар  гуравдугаар сарын 24-ний Ням гарагт 10:00 цагаас 00:00 цаг хүртэл нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авна.

Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна DNN.mn

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Үүнээс  Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод талаар 10-42 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 80 см хүртэл зузаан цастай.

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.2 градусаар дулаан, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Төвийн зарим сумдын нутгаар дунджаас 1.1-1.7 градусаар хүйтэн, хур тунадас 60 гаруй хувьд олон жилийн дунджаас бага, 40 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр DNN.mn

Өнөөдөр дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг “Тиймээ, Бид сүрьеэ өвчнийг устгаж чадна” уриан дор тэмдэглэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачлан зарласан энэ өдрийг дэлхий нийтээрээ сүрьеэ өвчнийг устгахад илүү их анхаарал хандуулж эрч хүч, шинэ санаа, санаачлагчтай шуурхай ажиллах уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсад энэ өдрийг 20 гаруй жилийн өмнөөс эхлэн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэх болсон. Энэ өдөр сүрьеэгийн эсрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж ирсэн.

Сүрьеэ нь амь насанд аюултай арван өвчний нэг бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улс сүрьеэгийн тархалт, сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй Номхон далайн баруун бүсийн долоон орны тоонд оржээ.

Манай улсад сүрьеэгээр өвчлөгсдийн тоо жил тутам нэмэгдэж одоо жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Өвчлөл нэмэгдэх хэрээр тусламж үйлчилгээнд зарцуулах зардал нэмэгдэж байна. Өнгөрсөн онд 22.3 тэрбум төгрөг сүрьеэ өвчний тусламж үйлчилгээнд зарцуулсан нь өмнөх орныхоос 10 хувиар нэмэгдсэн тоо аж.

Сүрьеэгийн вакциныг анх бүтээснээс хойш 25 жилийн дараа буюу 1946 оноос Монгол Улс сүрьеэгийн эсрэг дархлаажуулалт хийж эхэлсэн. Дэлхий дээр 180 гаруй оронд сүрьеэгийн вакциныг хийдэг бөгөөд манай улсад мөрдөж буй заавал хийх дархлаажуулалтын товлол дагуу уг вакциныг төрсний дараа 24 цагийн дотор хийдэг.

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулс, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор хотгор, Тэс голын хөндийгөөр -4…-9 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +3…+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +1…+3 градус дулаан байна.