Categories
мэдээ нийгэм

НОБГ: 74 иргэний амь нас, нэг тэрбум 760 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 15, гал түймрийн 38 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 74 иргэний амь нас, нэг тэрбум 760 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарч цас, мөс эрчимтэй хайлж, усанд автах эрсдэл улам нэмэгдэж байна. Иймд шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, анхаарал халамжаа бүү сулруулаарай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар усны үерийн дуудлага нэмэгджээ DNN.mn

ОБЕГ-т өчигдөр шар усны үерт автсан тухай гурван дуудлага иржээ.

Гүний болон ул хөрсний ус: 

  • Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км-т орших Сахиулын шанд багийн Мааньт дөрвөлж хэмээх газарт гурван айл шар усны үерт автсан тухай дуудлага гуравдугаар сарын 24-ний 09:45 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 30 км зам туулан 12:30 цагт очиход малчин Б, А, Э нарын гурван айл өрхийн гэр усанд автсан байсныг 16 цаг 30 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
  • Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг Гүнжийн булгийн 44 дүгээр гудамжинд нэг айлын байшин шар усны үерт автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 24-ний өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:25 цагт очиход иргэн Л-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин усанд авсан байсныг нэг цаг ажиллаж 5 тонн усыг соруулж гаргасан.
  • Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг аймгийн төвөөс урд зүгт 30 км-т орших Сайншанд багийн нутаг Шаргын Холбоо хэмээх газарт нэг айлын гэр, хашаа шар усны үерт автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 23-ны 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 30 км зам туулан 15:50 цагт очиход иргэн Г-ын 5 ханатай гэр, хашаа, малын саравч усанд автсан байсныг 2 цаг 30 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өнөөдөр сарны хагас хиртэлт болно DNN.mn

Энэ онд Сар хоёр удаа хиртэх бөгөөд эхнийх нь гуравдугаар сарын 25-нд буюу өнөөдөр, хоёр дахь нь намар есдүгээр сарын 18-нд ажиглагдах аж.

Сарны хиртэлтийг бүтэн хиртэлт, хагас хиртэлт, хагас сүүдрийн хиртэлт гэж ангилдаг.

Хиртэлт Баруун Европ, Зүүн хойд Ази, Австрали, Зүүн Ази, Хойд болон Өмнөд Америкийн нутгуудад ба Антарктидад ажиглагдана.

Энэ онд мөн Нар хиртэх үзэгдэл ажиглагдах бөгөөд дөрөвдүгээр сарын 8-нд бүтэн хиртэлт, есдүгээр сарын 18-нд хагас хиртэлт, аравдугаар сарын 2-нд цагариган хиртэлт болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд боомт 24 цаг ажиллана DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцаж байна.

”Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай 8, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал 7 дахин нэмэгджээ. Өдөрт 20,000 зорчигч нэвтрүүлэх боломж бүрдсэн.

Өнөөдөр эдийн засаг, худалдааны гол хаалга Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна.

Замын-Үүд боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан.

Одоо 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20.000 хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ.

Замын-Үүд боомтын боомилогдсон зангилаа ийнхүү тайлагдаж зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал 5 дахин нэмэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийгмийн даатгалын сангийн орлого 40 хувиар нэмэгджээ DNN.mn

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 2 сард 809.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 234.8 (40.9 хувь) тэрбум, зарлага 739.5 тэрбум төгрөгт хүрч, 143.7 (24.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дээрх хугацаанд 245.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 10.7 (4.6 хувь) тэрбум, зарлага 337.3 тэрбум төгрөг болж, 49.6 (17.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Нийт зардал өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 55.5 (19.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвс, тэжээлийн үнэ ханш DNN.mn

Өвс, тэжээлийн үнэ ханшийн /2024.03.25/ мэдээллийг хүргэж байна. 

Алтантариа  / лавлах утас: 109, 70172067, 70172077/

Хорголжин 40 кг – 35.640 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хорголжин 1 тонн – 891.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хивэг 25 кг-25.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хивэг 1 тонн – 1.000.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

Овъёос 40 кг-36.080 төгрөг / НӨАТ-тай дүн/

Овъёос 1 тонн – 900.200 төгрөг / НӨАТ-тай дүн/

5 шар, 22-ын товчоо / лавлах утас: 94444456, 94431350/

Улаанбаатар хивэг 25 кг-29.000 төгрөг

Улаанбуудай 40 кг – 40.000 төгрөг

Тэжээлийн будаа 40 кг-35.000 төгрөг

Орос овъёос 40 кг – 45.000 -50.000 төгрөг

Монгол овъёос 40 кг – 38.000 -40.000 төгрөг

Шингүүртэй овъёос 35 кг -50.000 төгрөг

Монгол хорголжин тэжээл 40 кг- 37.000 төгрөг

Хурд морины тэжээл 25 кг- 52.000 төгрөг

Шоколадан бор 40кг-85.000 төгрөг

Өвс-21.000 22.000 төгрөг

Ногоон тэжээл 16.000-20.000 төгрөг

Амгалан бөөний төв /лавлах утас: 99335287,99688691/

Хивэг 25кг  -24.000 төгрөг

Тэжээлийн будаа 40 кг – 32.000 төгрөг

Цэвэр улаан буудай 40 кг-37.000 төгрөг

Монгол овъёос 40 кг-36.000 төгрөг

Орос овъёос 40 кг-40.000 төгрөг

Цагаан арвай 40 кг-30.000 төгрөг

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа Малчин лавлах 109

Categories
мэдээ спорт

НБА-гийн улирлын тоглолт дуусах дөхөж байна DNN.mn

Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг НБА-д ихэнх багууд далан тоглолт гүйцэтгэлээ. Өөрөөр хэлбэл, урт сунжирсан уйтгартай тоглолтууд дуусч үзүүштэй гэж хэлэгддэг хасагдах шат эхлэх мөч хаяанд иржээ. Дөрөвдүгээр сарын 14-нд бүх багууд тойргийн тэмцээн болох 82 тоглолтоо дуусган плей офф, плей-ин нарт багтах багуудаа шалгаруулах ч гэлээ өнөөдөр уг багууд хэн байх вэ гэдгийг анзаарч болохоор байна.

Дорнод конференци:

Баг Тоглолт Ялалтын хувь

  1. Бостон 70 80.0
  2. Милуоки 70 64.3
  3. Кливленд 70 61.4
  4. Орландо 70 60.0
  5. Нью-Йорк 69 59.4
  6. Индиана 71 56.3
  7. Майами 70 54.3
  8. Филадельфи 70 54.3
  9. Чикаго 70 48.6
  10. Атланта 69 43.5
  11. Бруклин 70 37.1
  12. Торонто 70 32.9
  13. Шарлотт 69 24.6
  14. Вашингтон 70 17.1
  15. Детройт 70 17.1

Өрнөд конференци:

Баг Тоглолт Ялалтын хувь

  1. Оклахома-Сити 69 71.0
  2. Денвер 70 70.0
  3. Миннесота 70 68.6
  4. Клипперс 69 63.8
  5. Нью Орлеан 70 61.4
  6. Даллас 70 58.6
  7. Финикс 70 58.6
  8. Сакраменто 69 58.0
  9. Лейкерс 70 54.3
  10. Голден Стэйт 69 52.2
  11. Хьюстон 69 49.3
  12. Юта 70 41.4
  13. Мемфис 71 33.8
  14. Портленд 70 27.1
  15. Сан-Антонио 70 21.4

 

 

 

 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ DNN.mn

НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болж, тогтоолд өөрчлөлт оруулах, нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах болон барилга байгууламж нийслэлийн өмчид бүртгэн авах тухай хэлэлцлээ.

Тодруулбал, НИТХ-ын 2021 оны “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг үндэслэн  шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоосон. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас тус дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэгийг алдаатай хүргүүлжээ. Үүний улмаас дээрх хороодын 467 өрхийн 2016 иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зөрсөн асуудал үүсээд байна. Иймд хилийн заагийг өөрчлөх шаардлагатай байгаа бөгөөд иргэдийн хаягийн бүртгэл мэдээлэлд өөрчлөлт орохгүй, эдийн засгийн хувьд зардал гарахгүй, зөвхөн дээрх хороодын egazar.mn дэх хилийн заагийн мэдээлэлд өөрчлөлт орох юм.

Нийслэлийн хэмжээнд аж үйлдвэрийн дөрвөн парк ажиллаж буй. 2022 онд батлагдсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани хэлбэртэй байна” хэмээн заасан. Үүний дагуу Эмээлт эко аж үйлдвэрийн парк компанийн хэлбэрт шилжээд буй. Тэгвэл Багануур, Багахангай, Налайхын үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг дээрх хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байна. НИТХ-ын төлөөлөгчид, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны гишүүдийн зүгээс үйлдвэрлэл, технологийн паркуудын нэр томъёог олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нэршлээр нэрлэх, дүрмийг өөрчлөн найруулах, хөрөнгийн үнэлгээг нягтлах, үнэлгээг нэмэгдүүлэх боломжийг судлах, паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг саналыг хэлсэн юм. Мөн компанийн хэлбэрт шилжсэнээр ил тод, нээлттэй байдлыг хангана хэмээн үзжээ. Тухайн шилжилтийг хийхэд шаардагдах хууль, эрх зүйн үйл явц, нийслэлийн 2024 оны төсөв батлагдсан зэрэгтэй холбоотойгоор үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр тогтоолын төсөлд тусгасан байна.

Түүнчлэн

  • Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга
  • Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн байр
  • Баянзүрх дүүргийн 304 дүгээр цэцэрлэгийн барилга байгууламж
  • Баянзүрх дүүргийн 321 дүгээр цэцэрлэгийн А, Б байр
  • Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга байгууламж
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга байгууламж
  • Сонгинохайрхан дүүргийн 330 дугаар цэцэрлэгийн барилга
  • Сүхбаатар дүүргийн 159 дүгээр сургуулийн барилга байгууламж
  • Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сэлбэ дэд төв дэх 28МВт хүчин чадал бүхий дулааны станц гэсэн барилга байгууламжуудыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Ийнхүү дээрх тогтоолын төслүүдийг НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаанаар хэлэлцэн, баталлаа.

Categories
мэдээ нийгэм

ЖДҮ хөгжүүлэх санд 55.9 тэрбум төгрөг эргэн төлөгджээ DNN.mn

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны талаар мэдээлэл хийсэн.

Мэдээлэл ил тод болж, олон нийтийн мэдэх эрх хангагдсанаар нийт 97 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн.

Тодруулбал,

  • Боловсролын зээлийн сан 3,994,388,750 төгрөг
  • Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан 290,947,561 төгрөг
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 55,965,967,224 төгрөг
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 20,137,816,148 төгрөг
  • Шинжлэх ухаан, технологийн сан 26,700,000 төгрөг
  • Хөдөө аж, ахуйн корпорац 11,245,732,525 төгрөг тус тус эргэн төлөгдсөн байна гэх үр дүн гарсан байна.
Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхэд санамж бичиг байгууллаа DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр “Эрүүл бяцхан иргэд” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр “Beyond Nutrition” төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор НЗДТГ, “Эрүүл бяцхан иргэд” ТББ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хангамжийг сайжруулахын сацуу НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас хийсэн судалгаагаар хүүхдийн өдөрт авах сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 3-4 дахин бага, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, хүнснээс авах болон нарны гэрлээс авах Д амин дэм бага байгаагаас үүдэн ясны сийрэгжилт бий болж байна гэсэн үр дүн гарчээ. Иймд төслийг эхний ээлжид Баянгол дүүргийн 47 сургууль, 89 дүгээр цэцэрлэгт хэрэгжүүлж, гал тогоог нь засварлан, тоног төхөөрөмж суурилуулж, амны хөндийн иж бүрэн үзлэг, зөвлөгөөг мэргэжлийн түвшинд зохион байгуулах аж.

Тодруулбал, санамж бичгийн хүрээнд сургууль, цэцэрлэгийг автомат аяга таваг угаагчаар хангах, хүүхдийн насны онцлогт тохирсон шим тэжээлтэй хоолны цэс боловсруулах, тогооч, удирдлагыг мэргэжлийн сургалтад хамруулах, эцэг эхчүүд, сурагчдад шим тэжээлийн болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах, эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах тогтолцоонд үнэлэлт өгч зөвлөмж, боловсруулах чиглэлд хамтран ажиллана. Түүнчлэн төслийн үр дүнг үндэслэн нийслэлийн бусад сургууль, цэцэрлэгт  хэрэгжүүлэх юм.