Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв DNN.mn

Цаг уурын байгууллагаас ирэх гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна.

Гуравдугаар сард Монгол орны нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх хэдий ч төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, ихэнх нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. Харин нутгийн зүүн хэсгээр хүйтэн хэвээр хадгалагдах төлөвтэй байна.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3–6ºС–аар хүйтэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа бол гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь–Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Сарын эхээр хүйтний эрч суларч, олон жилийн дунджаас 1-3ºС-аар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн, мөн гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5ºС-аар дулаан байх бол нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларч, өдөрдөө бага зэрэг дулаарна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5ºС-аар дулаан байх бол нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 3-5ºС-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд иэхнх нутгаар олон жилийн дунджаас 1-4ºС-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 3-6ºС-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд сарын эхээр нутгийн зүүн хэсгээр цас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд цас орж, салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч өдөртөө дулаарна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан, харин гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5ºС-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6ºС-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 2.1 сая толгой мал хорогджээ DNN.mn

Улсын хэмжээнд 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2,136,563 толгой мал хорогдоод байна.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хорогдсон малын тоо 85.9 хувиар өсчээ.

Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь аймагт малын хорогдол хамгийн өндөр байгаа аж.

2010 оны зуданд улсын хэмжээнд 10,3 сая гаруй толгой мал хорогдсон бөгөөд тухайн жилийн хоёрдугаар сарын мөн үед 1,536,916 толгой мал хорогдсон байна.

Categories
story-news

Газрыг ашиглуулахгүй, эзэмшүүлэхгүй гэхээр хувьчлах уу, түрээслэх үү, бүр зүгээр өгөх юм болов уу

Газрыг ашиглуулахгүй, эзэмшүүлэхгүй гэхээр хувьчлах уу, түрээслэх үү, бүр зүгээр өгөх юм болов уу

Categories
story-news

Ц.Доржготов: Хүний амьдрал бол нүгэлгүй орлогоор л гэдсээ тэжээх явдал юм

Ц.Доржготов: Хүний амьдрал бол нүгэлгүй орлогоор л гэдсээ тэжээх явдал юм

Categories
story-news

Хуульч П.Эрхэмбаяр: Хуулийг иргэдэд ойлгомжтой сурталчлан таниулдаггүйгээс шоронжсон систем рүү явж байна

Хуульч П.Эрхэмбаяр: Хуулийг иргэдэд ойлгомжтой сурталчлан таниулдаггүйгээс шоронжсон систем рүү явж байна

Categories
story-news

Сэлбэ голын 97.200 тонн мөсийг зөөжээ

Сэлбэ голын 97.200 тонн мөсийг зөөжээ

Categories
story-news

Улсын хэмжээнд 2.1 сая толгой мал хорогджээ

Улсын хэмжээнд 2.1 сая толгой мал хорогджээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэлбэ голын 97.200 тонн мөсийг зөөжээ DNN.mn

УОК-ын Шуурхай штабаас нийслэлийн хэмжээнд үүсээд байгаа халиа тошингийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёрдугаар сарын 15-ны өдрөөс газар дээр нь ажилласан.

Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон.

Түүнчлэн олон жилийн дунджаар нийт нутаг дэвсгэрийн 50 хувьд цасан бүрхүүл тогтдог байсан бол энэ жил 70-80 хувьд нь цасан бүрхүүл тогтжээ.

Хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгаа юм.

Тиймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосон билээ.

Энэ хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн Улаанбаатар хотын халиа тошин үүсээд буй 35 байршилд мөсийг зөөж эхэлсэн.

2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Сэлбэ голын 97.200 тонн мөсийг зөөж, Туул гол руу тээвэрлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүнд байгаа аймгуудад хугацаат цэргийн алба хаагчид ажиллана DNN.mn

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүнд байгаа аймгуудад хугацаат цэргийн алба хаагчид ажиллана.

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ.

Тодруулбал дээрх аймгуудад үүссэн зудын гамшгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний 11 ангийн нийт 210 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 21 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллана. Цэргийн алба хаагчид тухайн орон нутгийн хүн хүч багатай малчин өрхүүдэд тусалж, зуданд хорогдсон, цасанд дарагдсан малын сэг зэмийг цэвэрлэж, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах юм. Тиймээс цэргийн алба хаагчдын малчны хотонд очих аюулгүй байдлыг хангах, ажлын багаж хэрэгслээр хангаж ажиллахыг аймгийн Онцгой комистт үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүлжээ DNN.mn

Экологийн цагдаагийн албаны төв, орон нутгийн алба хаагчид хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүллээ.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг “Бяран” гэх нэртэй тусгай хамгаалалтай газарт “Ногоон хаш чулуу” олборлохоор 20 гаруй хүн 2-3 цасны мотоциклтэй гарсан байна” гэх мэдээлэл иргэдээс ирсний дагуу шалгалтын ажиллагаа зохион байгуулахад тус аймгийн харьяат Д.Б, М.Н, Б.Б, нарын 6 этгээд хууль бусаар газрын хэвлийд халдаж 35 кг ногоон хаш чулуу олборлосон болохыг тогтоож, хууль бус үйл ажиллагаандаа ашигласан 3 ширхэг цасны мотоцикл, 35 кг ногоон хаш чулуу, зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

цас цэвэрлэгч, хойд туйл ба бичвэр нарын зураг байж магад

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.

бичвэр нарын зураг байж магад