Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-нөөс зогсооно DNN.mn

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 28-нд болно.

Харин санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжих хөдөлгөөнийг зогсоох хуультай.

Ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс иргэдийн шилжих хөдөлгөөнийг хааж, санал авах өдрийн дараа буюу зургадугаар сарын 29-нөөс нээх юм. 

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нд эхэлнэ DNN.mn

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн цахим бүртгэл ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэхээр болжээ.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд “E-Mоngolia” хуудсанд хандаж бүртгүүлэх боломжтой бөгөөд дараах шаардлагуудыг тавьж байна.

  • 2024 оны зургаадугаар сарын 15-наас өмнө 18 хүрэх.
  • Голч дүн нь 2.8-аас дээш,
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан байх

Өнгөрсөн 2023 онд хамгийн их буюу 1500 оюутныг энэхүү хөтөлбөрт хамруулж байжээ. Харин энэ онд 1030 хүүхдийг хамруулахаар Батлан хамгаалахын сайд захирамж гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Автобусны мэргэшсэн жолоочийн үнэ төлбөргүй сургалтад 161 хүнийг хамруулж байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 63 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.3 хувьтай байв. Тухайлбал 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан тул хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон дэд ажлын хэсгүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн  2024 онд таван зорилтын хүрээнд 147 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Мөн нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн газарт бүртгэлтэй, ажил хайж байгаа В, C ангилалтай жолооч нарыг автобусны мэргэшсэн жолоочийн үнэ төлбөргүй сургалтад хамруулж буй. Уг сургалтад нийт 1,825 иргэн бүртгүүлснээс “D” ангилалтай 161 иргэнийг мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулан ажиллаж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

24 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 2 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 509 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 169 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 340 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Мэдүүлэг гаргах албан тушаалд нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг тус газраар хянуулахгүй томилох зөрчил гаргасан 14 албан тушаалтнаас тайлбар авч, сонсох ажиллагаа явуулан, 2 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 59 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоон гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст 5 материалыг шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 24 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Categories
мэдээ нийгэм

Малчдад хүнс, шаардлагатай эм тариа, эмнэлгийн багцыг хүргүүлж байна DNN.mn

Зудын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссоос ээлжит мэдээллээ өглөө.

Мэдээллийн үеэр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “13 аймгийн 58 суманд төмөр зуд, 17 аймгийн 139 сумд цагаан зудтай, 18 аймгийн 69 сумд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа гэв. Мөн эдгээр аймаг, суманд шаардлагатай тусламжийг хүргэж ажиллаж байна. Өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн 52 498 км зам гаргах шаардлагатайгаас орон нутгаас 31 мянган км зам гаргаж 2557 өрхөд хүрсэн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас 28 632 км зам гаргаж 1 261 нийт 50 085 км зам гаргаж 3 818 өрхөд хүрсэн бөгөөд 95.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор 2829 малчин өрхөд өвс, 36108 малчин өрхөд тэжээл хүргээд байна. Хоёрдугаар шатны тэжээлийн будааг аймгуудад хүргэх ажлыг хийж байгаа бөгөөд 14 аймгийн 111 суманд хүргэнэ. Түүнчлэн малчин иргэдэд хүнс, шаардлагатай эм тариа, эмнэлгийн багц хүргэхээр ажиллаж байна.

УОК, Засгийн газраас санаачилсан аянд иргэд, аж ахуйн нэгжүүд нэгдэж мөнгө болон бараа материал хандивласаар байгаа. Өнөөдрийн байдлаар тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 562 сая төгрөгийн бараа материал цугласан. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчдийн газраас долоон аймгийн 64 сумын 17 мянга гаруй өрхөд тэжээл, эрүүл мэндийн багц зэргийг хүргүүллээ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Далан сувгийн цэвэрлэгээг эрчимжүүлэхийг үүрэг болголоо DNN.mn

Хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгавруудыг өглөө.

Тодруулбал,

  • 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих, нийслэл болон дүүргүүдэд хийх тохижилтуудыг хооронд нь уялдуулах
  • Урт цагааны гудамж болон 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн, байгалийн чулуун хийцлэлтэй болгох бэлтгэлийг сайтар хангах
  • Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай зэрэгцэн тодорхой байршлуудад аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах
  • Нийслэлийн хэмжээнд газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан иргэн, аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааг гарган, зөрчлийг арилгуулах
  • Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээлгэх
  • Шар усны үер болон хөрсний ус, халиа тошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах арга хэмжээ авах, далан сувгийн цэвэрлэгээг эрчимжүүлэх
  • Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх
  • Гал түймэр, үер, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах зэрэг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлж, байгууллагын харуул хамгаалалтыг сайжруулах, иргэд болон албан хаагчдын аюулгүй байдлыг хангах
  • Нийслэлийн төсвийн орлогын нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөтгөх ажлыг эрчимжүүлэх
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинээр байршуулах, сэргээн засварлах бэлтгэлийг хангах зэргийг даалгасан юм.
Categories
мэдээ нийгэм

Оюутнаа цохисон дээд сургуулийн захирлыг 100 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Дээд сургуулийн захирал оюутнаа цохисон асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгажээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс “Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, хоёрдугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн” хэмээн мэдээллээ.

Шийтгэл оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн заалт

5.3 дугаар зүйл.Хүний биед халдах

1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Categories
мэдээ нийгэм

Онцын шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна DNN.mn

Иргэд, тээвэрчдэд дараах зөвлөмж, мэдээллийг хүргүүлж байна.

Өнөөдөр /2024.02.27/ Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар цас орж, хүйтний эрч чангарах талаар урьдчилан сэргийлэх мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн.

-Иймд иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй байж, зайлшгүй тохиолдолд, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх,

-Тээвэрчид суудлын тоо болон, авто зам, гүүрийн даац хэтрүүлэхгүй тээвэрлэлт хийх,

Иргэд, тээвэрчид ашиглалтын шаардлага хангахгүй, эвдрэлтэй зам, даваа, гүүрийн мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн Цагдаагийн алба, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын аймаг дахь хяналтын нэгж, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагаад өгч, хамтран ажиллахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сургууль, цэцэрлэг, спорт заал, дотуур байрны 158 төсөл хэрэгжиж байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

2023 онд нийслэлд 13 сургууль, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,  ашиглалтад орж, ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал 8880 суудал, цэцэрлэгийн хүчин чадал 240 ороор нэмэгджээ.

Мөн 18 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 20 цэцэрлэгийн барилга худалдан авснаар хүчин чадал 5265 ороор нэмэгдсэн байна. Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлд сургууль, цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, спорт заал, дотуур байрыг хамруулсан 158 төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй. Үүнээс энэ онд 48 цэцэрлэг, 27 сургууль, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулснаар цэцэрлэг 8270 ор, сургууль 17,240 суудлаар хүчин чадал нь нэмэгдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Малгүй болсон малчдын судалгааг нарийвчлан гаргана DNN.mn

Зудын улмаас үүссэн нөхцөл байдал, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам салбарын хэмжээнд төлөвлөгөө гарган, ажиллаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Малгүй болсон малчдын судалгааг нарийвчлан гаргаж, цаашид малжуулах ажлыг шуурхай зохион байгуулна. Мөн хүүхэд хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгааг онцоллоо.