Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч О.Батхүү: Галд эд хөрөнгө нь хохирсон оршин суугчид хохирлын үнэлгээгээ яаралтай хийлгэх хэрэгтэй DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд газтай машин дэлбэрснээс үүдэж “Эдү апарт”- 207 байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. Оршин суугчдын хохирлыг хэрхэн барагдуулах талаар хуульч О.Батхүүтэй ярилцлаа.

-Галд өртсөн байрны оршин суугчдын нөхцөл байдал, эд хөрөнгийн асуудал юу болж байгааг тодруулж өгөхгүй юу?

-Дүнжингаравын уулзварын ард Эдү апарт 207, 208 гэсэн хоёр орон сууц байдаг. Энэ хоёр байр дундуураа гаражаар холбогддог юм билээ. Гал гарах үед Эдү апарт 207 байр нь өртсөн. Тухайн байшинд 63 айл амьдардаг. Ялангуяа байрны хойшоо харсан хэсэгт гал нийтэд нь тархсан учраас хохирол хамгийн их. Харин урагшаа харсан хэсгийн зарим айл бага хохиролтой байх жишээтэй.

Гал гарсны дараа айлуудыг нүүлгэн шилжүүлж буудалд байрлуулсан шүү дээ. Түүнээс хойш долоо хоног өнгөрсөн. Айлуудын хувьд нөхцөл байдал тодорхойгүй болж эхэлсэн. Ямар байдлаар хохирлоо нэхэмжлэх вэ, хаанаас юунаас эхлэх талаар ойлголтгүй. Тиймээс нэгдээд хуульчид хандсан. Үүний дагуу миний бие нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллаж эхлээд байна.

Оршин суугчдын нөхцөл байдлыг үнэлээд хоёр хуваасан. Нэг хэсэг нь ипотекийн зээлтэй буюу даатгалтай, нөгөө хэсэг нь төлбөрөө бэлнээр төлөөд байраа нэр дээрээ авчихсан буюу даатгалгүй байсан. Дээр нь оршин суугчдын 20 гаруй машин галд өртсөн. Үүнээс бүрэн даатгалтай байсан хоёр машины хохирлыг Мандал даатгал бүрэн төлчихсөн. Мөн “Дашваанжил” ХХК-ийн дэлбэрсэн машин даатгалтай байсан. Даатгалаас 135 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан гэж дуулсан.

-Иргэд байрныхаа хохирлыг даатгалаас төлүүлэх явц ямар шатанд байна вэ?

-Гал гарснаас хойш хоёр айлтай л даатгалын компаниас холбогдож хохирлыг барагдуулсан байсан. Гэхдээ тухайн хохирол нь их хэмжээтэй биш. Харин хохирол өндөртэй айлуудтай холбогдоогүй. Тиймээс өнгөрсөн баасан гаригт оршин суугчдын төлөөлөлтэй Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагатай уулзсан. Тус газраас даатгалын 10 компанийн төлөөллийг дуудан ирүүлж, нөхцөл байдлыг тодруулж ярилцлаа.

Даатгалын компаниудын хувьд хохирлыг төлж барагдуулахад асуудалгүй гэдэг байр суурьтай байсан. Харин эхлээд заавал хохирлын үнэлгээг гаргуулах шаардлагатай. Тиймээс оршин суугчдыг “Хохирлоо үнэлүүлээд хүрээд ир. Нэгэнт онцгой нөхцөл байдал байгаа учраас бид галын дүгнэлт, цагдаагийн бичиг зэрэг олон зүйл шаардахгүй. Хохирлыг богино хугацаанд барагдуулна” гэдэг байр суурийг илэрхийлсэн.

-Гэхдээ оршин суугчдын хувьд даатгалын компаниудад нэлээд ам муутай, гомдолтой байгаагаа илэрхийлж байсан. Чухам ямар асуудлаас ийм зүйл үүсэв ээ?

-Санхүүгийн зохицуулах хороо болон даатгалын компаниуд нэг зүйл дээр алдаа гаргасан. Осол болсны маргааш айлуудыг шууд нүүлгэн шилжүүлсэн дээ. Тэр үед л даатгалын компаниуд иргэдтэй уулзах ёстой байсан юм. Иргэд хаана яаж хандахаа мэдэхгүй. Ганц нэгээрээ даатгалын компани руу ярихаар утсаа авахгүй зэргээр тоймтой хариу байгаагүй учраас айлууд байраа суллачихсан. Шатсан тавилга, эд хогшлоо гаргачихсан. Гэтэл эргээд тэдгээр зүйлийнхээ хохирлыг нөхөн төлүүлэх боломжгүй болчихож байгаа юм. Онлайн шоп ажиллуулдаг иргэн хүртэл байсан.

-Хохирлын хэмжээ дунджаар хэр гарч байгаа вэ?

-Янз бүр. Хоёр янзын үнэлгээ байгаа. Тухайн байшинг дахиж ашиглаж болох эсэхийг. Засгийн газар, Хотын захиргаанаас үнэлж, нэгдсэн шийдвэр гаргана гэж мэдэгдсэн. Хэрэв ашиглаж болно гэвэл байрны гадна пасад болон дундын өмчлөлийн хэсгүүдийг улсаас засварлаж өгнө. Харин иргэд байр доторх хохирлоо даатгалын компаниудаараа төлүүлэх боломжтой. Даатгалын компаниуд иргэдтэйгээ уулзаад зураг хөргийг авч баталгаажуулах зэрэг ажлууд өрнөж байгаа. Яг тодорхой гарсан үнэлгээ одоогоор байхгүй.

-Галд 30 гаруй машин өртсөн байсан. Машины хохирол барагдсан уу?

-Хоёр машин л бүрэн даатгалтай байсан учраас хохирлоо төлүүлсэн. Бусад машинууд нь одоо хүртэл журмын хашаанд байна. Хятадын цоо шинэ машин оруулж ирээд хоёр сар л унаж байсан хүн хүртэл байсан. Тиймээс одоо бол хамгийн гол нь үнэлгээгээ гаргуулах чухал. Даатгалгүй бол уг хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжихэд буруутай этгээдээр гаргуулах боломжтой. Үүний тулд орон сууц ч, машин нь ч галд өртсөн айл хохирлын үнэлгээгээ гаргуулчих ёстой.

Эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлыг шийдэхдээ хохирлын асуудлыг давхар авч үздэг.

-Даатгалгүй айлууд буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэсэн үг үү?

-Тийм. Энэ осол хэн нэгний буруутай үйлдлээс болж гарсан. Тиймээс бүруутай этгээдээс гаргуулна.

-Орон сууц, машин аль аль нь даатгалтай байсан бол хохирлоо эрт барагдуулах боломжтой байжээ?

-Даатгалын ач тус тэр шүү дээ. Тиймээс хуульчийн хувьд даатгалын компаниудад давхар хэлж байгаа. “Та нар энэ ослын хохирогчдын хохирлыг хурдан шуурхай шийдээд өгчих. Тэгвэл даатгал ямар хэрэгтэй вэ гэдэг мессеж нийгэмд очно. Илүү олон хүн даатгалд хамрагдана” гэж хэлж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын 2 сарын 6, Ангараг гариг. Билгийн тооллын 26, Гар одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улайны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 05-наас 2024 оны 02 дугаар сарын 09-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -4…-9 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -16..-21 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Саналын хуудас хүчингүй болох өндөр магадлалтай сонгууль болж болзошгүй гэдгийг одооноос анхаарах хэрэгтэй” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Нисэхийн доктор(Ph) Т.БАТЖАРГАЛ “Гамшгийн үед ашиглах тусгай зориулалтын хүчирхэг техникүүдийг нисэх буудалд хадгалсаар зэвэрч дууслаа” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Эрчим хүчний шинжээч Л.Жамбаа “Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлж байж айл, аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эрчим хүч ашиглах сэдэлтэй болно” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Саналын хуудас хүчингүй болох өндөр магадлалтай сонгууль болж болзошгүй гэдгийг одооноос анхаарах хэрэгтэй” гэв

Доктор Д.Цэнд “50 машин нэр бүхий сэтгүүлчид өгсөн” гэсэн агуулгыг сэтгүүлчид нягтлахгүйгээр дамжуулсан нь мэргэжлийн байх зарчмаа алдсан” гэлээ.

Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч, найруулагч Л.Ванганы гэргий Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, найруулагч Т.Пялзай “Л.Ванган маань бусдыг өөртөө уусгаж, өөрөө ч уусдаг хүн байсан” хэмээн өгүүллээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Монгол цагаан сар” тусгай үзэсгэлэн болно DNN.mn

Монголын Үндэсний музейгээс сар шинийн баярт зориулсан “Монгол цагаан сар”  тусгай үзэсгэлэнг олны хүртээл болгох гэж байна. Энэ сарын 7-нд нээлтээ хийх тус үзэсгэлэнд уламжлалт сав суулга, тоглоом наадгай, бурхан тахилын зүйлс, гоёл чимэглэл 100 гаруй үзмэрийг дэлгэнэ.

Эртний монголчууд Хүннү гүрний үед идээ ундаа элбэг намрын сарыг “Сүүн сар” хэмээн нэрлэж, шинэ жилийн баяраа тэмдэглэдэг байсан тухай мэдээ буй. Тэгвэл XIII зуунаас эхлэн Чингис хаан цагаан сарыг төр түмний нэгдсэн их баяр болгон, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар өтгөс буурлуудад хувь хүртээж, Есөн хөлт цагаан тугаа тахин, Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харьяат аймгуудын олон ноёд, түшмэд ирж хааны амгаланг эрдэг ёсон тогтсон ажээ. Энэ тухай Марко Поло “Татаарын ёсонд шинэ он хоёрдугаар сард эхэлдэг. Тэд заншил ёсоор эрэгтэй, эмэгтэй ялгалгүй чадах чинээгээрээ цагаан хувцас өмсдөг” хэмээн тэмдэглэжээ.

XVII зууны үед Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон түүхтэй бөгөөд өдгөө хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн аж. “Монгол цагаан сар” үзэсгэлэнгээр монголчуудын уламжлалт зан үйл, шүтлэг бишрэл, идээ ундааны соёл, мэндлэх хүндлэх ёсон, уламжлалт тоглоом наадгай зэрэг олон зан үйлийг залуу хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж буй үе үеийн урчуудын бүтээсэн өв соёлыг сурталчлах, үзмэрийн хийц, үүрэг, зориулалтын талаар таниулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Түргэн тусламжийн машинд саад учруулсан иргэнийг 50 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Д” нь 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Lexus” маркийн тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар хаан зогсож, дуудлагаар явж байсан яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 301 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 01 дүгээр 29-нөөс 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд 32,829 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 301 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 157, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Өмчлөх эрхийн эсрэг 95, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, бусад 12 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 56,592 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 56,389 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 56,104 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 285 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1778, Танхайрах 202, Хүний биед халдах 362, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 192, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 52161, бусад 1694 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 71 иргэнд 20,700,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 204 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 3, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 9, сураггүй алга болсон хүн 42, шүүхээс даалгасан хүн 52, зөрчил үйлдсэн 14 хүнийг биечилсэн сурвалжилга болон дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргүүдээс танилцуулбал:

Мөрдөн байцаах албанаас иргэн “Г”-д холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хүн хулгайлсан, улмаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хэсгийн 2.4, мөн хэсгийн 2.7, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт;

Экологийн цагдаагийн албанаас иргэн “Г” нь бусадтай бүлэглэн Ховд аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд “Г” нарын хоёр иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Ховд аймгийн Прокурорын газарт;

Мөн албанаас иргэн “М” нь бусадтай бүлэглэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дархан цаазат газраас 2023 оны 11 дүгээр сард хууль бусаар, зохих зөвшөөрөлгүй хуурай шинэс мод бэлтгэж, 6.1 сая төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд “М” нарын гурван иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Баянзүрх дүүргийн Прокурорын газарт;

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор интернэт орчинд “Royalcasino.site”, “www.gogopoker.hyz”, “mglcasino.net”, “softpoker.mn”, “odpoker.mn” гэх нэртэй веб сайт ажиллуулж үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд иргэн “Д” нарын зургаан иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт тус тус хүргүүлсэн байна.

Шийдвэрлэсэн зарим зөрчлүүдээс танилцуулбал:

Баянгол дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б” нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 250 нэгжтэй тэнцэх 250,000 төгрөгөөр торгох;

Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Д” нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Lexus” маркийн тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар хаан зогсож, дуудлагаар явж байсан яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох;

Мөн албанаас иргэн “Б” нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн урд талын явган хүний замаар Toyota маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсгийн 35.2-д зааснаар 20 нэгжтэй тэнцэх 20,000 төгрөгөөр торгох;

Мөн албанаас иргэн “Д” нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байрлуулж явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсгийн 35.2-д зааснаар 20 нэгжтэй тэнцэх 20,000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулсан байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм

“Царцсан” сургууль, цэцэрлэгийн барилгуудыг АТГ-т шалгуулна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг танилцуулав.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргаас эрх шилжиж ирсэн 270 захирамж, төсөл, арга хэмжээ бий. Тендер зарлаагүй 139 ажил байгаа нь нийт төслийн 51.5 хувь. Тендер зохион байгуулалт 48.5 хувьтай байна. Тодруулбал, зураг төсөл, ажлын даалгавар ирүүлсэн 133, зураг төсөв, ажлын даалгаваргүй 137 ажил байна” хэмээгээд захиалагчийн хяналт тавих 17 байгууллага тус бүрээр мэдээлэл өглөө. Мөн зураг төсөв, техникийн тодорхойлолт ирүүлээгүйгээс тендер зарлах хугацаа хойшилж байгааг хэлж байв.

Хотын дарга олон жил дамжин ашиглалтад ороогүй, зарцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг жагсаалтыг гаргаж, танилцуулахыг Нийслэлийн Боловсролын газрын даргад үүрэг болгов. Мөн боловсролын барилга ашиглалтад орохгүй удаж байгаа нь тендер сонгон шалгаруулалт хууль бус явагдаж, авлига үүссэнтэй холбоотой тул  АТГ-т энэ барилгуудыг шалгуулна гэдгийг онцолж байлаа.

10 мянгаас дээш хүн амтай ч сургууль, цэцэрлэггүй зургаан байршилд газрын асуудлыг шийдэхээр нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Тухайлбал, “Голден парк” хотхон, “Алтай” хотхон, “Кинг товер”, “Хан хиллс” зэрэг хороололд сургууль, цэцэрлэг байгуулах юм. Сургууль, цэцэрлэгийн газрыг шийдээгүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч, хуулийн дагуу газар авсан эсэхэд шалгалт хийхийг мөн Хотын дарга үүрэг болголоо.

Categories
мэдээ спорт

Ази тивийн хөлбөмбөгийн АШТ-ий үйл явц DNN.mn

Катар улсад зохиогдож байгаа Ази тивийн хөлбөмбөгийн 18 дахь удаагийн АШТ яг одоо хагас шигшээгийн тэмцээнүүдээр үргэлжилж байна. Хасагдах шат эхэлснээс хойш хамгийн адтай, азтай баг тодруулъя гэвэл яалт ч үгүй БНСУ-ын залуусыг нэрлэмээр. Ази тивийн шилдэг багийн нэг болох тэд 1960 оноос хойш уг тэмцээнд түрүүлж үзэлгүй яваа гэхээр үнэхээр гайхмаар.

Алдаагаа залруулахын тулд өнөө цагийн шилдгүүдээ цуглуулсан солонгосчууд Саудын Араб, Австрали гэсэн тун чанга багуудыг бага, дунд шөвгүүдэд буулган авлаа.

Ялах ялахдаа яасан гээч. Саудын Арабын шигшээд 96 минут хүртэл хожигдож яваад тэнцэж эцэстээ торгуулийн цохилтоор ялсан бол австралчуудтай тоглосон тэмцээнд бүр 99 дэх минутад аврагдаж улмаар нэмэлт цагт том од Сон Хын Миний гайхалтай чөлөөт цохилтын ачаар шилдэг дөрөвт багтлаа.

Уг нь сүүлийн жилүүдэд яг энэ хоёр баг л тэднийг зогсоогоод байдаг байлаа шүү дээ. Тэд цаашлаад финалд тоглох боломж тун их байна. Учир нь солонгосчуудын өрсөлдөгчөөр хагас шигшээд Иорданийн шигшээ баг тодорсон. Иорданчуудын хувьд хэзээ ч хагас шигшээд шалгарч байгаагүй, энэ удаа шилдэг дөрөвт багтсан нь тус улсын хувьд түүхэн амжилт хэмээн бичигдэж байгаа юм. Иран-Япон гэсэн хослолоос мөн л гал маналзсан тоглолт гарч энэ жилийн аварга гэгдээд байсан япончууд хожигдчих юм даа. Тоглолтын хувь заяаг бас дахиад л нэмэлт цагт буюу 96 дахь минутад Ираны хөлбөмбөгч Жааханбахшийн 11 метрын цохилт шийдлээ. Хагас шигшээд Ираны шигшээ багтай Катарын хөлбөмбөгчид тоглохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Толгойт, Яармагийн замыг зургадугаар сарын 1-н гэхэд нээнэ DNN.mn

Хотын дарга Толгойт, Яармагийн замыг хэзээ нээх талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох зам болон Яармагийн гүүр, Яармагийн замыг Эрчим хүчний гудамжтай холбох замыг зургадугаар сарын 1-н гэхэд нээнэ” гэлээ.

Замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахад замын хөдөлгөөний ачаалал 60-66 хувьтай байсан бол одоо 88-92 хувьтай байна.

Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн их байна гэдгийг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа хэлж байлаа.