Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 05-наас 2024 оны 02 дугаар сарын 09-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -4…-9 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -16..-21 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Аранга” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын Бурханы
шашинтны төв гандан тэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь хамба Номун Хан, гэвш Д.ЖАВЗАНДОРЖ “Зөв сэтгэлтэй байж, үг, үйлдэлдээ анхааран хичээх нь шашинд сүсэглэдэг эсэхээс үл хамааран хүн бүрийн эрхэмлэх зүйл юм” хэмээн ярилаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Монгол Улс, ХБНГУ иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Улс орон, бүс нутгийн хөгжлийн газрын зургаа томоор харж хөгжих цаг нь болсон” хэмээснийг I болон  “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Аранга” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. 

ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш судлалын секторын судлаач Б.Санжжав “Монголчуудын хувьд ямар улс төр, идеологитой байхаас үл хамаараад германчуудын тухай ямагт эерэг дурсамжтай явдаг” гэв.

Ослын хохирогч Б.Түмэндэмбэрэл “Буруутай этгээд нь “Төлбөрийн чадвар байхгүй, ялаа авъя” гэвэл хаашаа харах вэ, бид” хэмээн ярилаа.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан хүн амын 8.1 хувь нь чихрийн шижинтэй байна DNN.mn

Эрт илрүүлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, 36.4 хувь нь илүүдэл жинтэй бөгөөд 40 ба түүнээс дээш насны дөрвөн хүн тутмын нэг нь таргалалттай байна.

Харин дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог 400 граммаас бага хэрэглэж байгаа аж. Халдварт бус өвчнөөр өвчлөх 1-2 хүчин зүйл хүн амын 22.4 хувьтай байгаа бол огт эрсдэлгүй хүн ам нь маш бага буюу 4.1 хувьтай байна.  Мөн үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8.1 хувь нь чихрийн шижинтэй байгаа бол эрт илрүүлгийн үед илэрсэн ходоодны хавдрын 44 тохиолдол дээрээс авч үзэхэд нэг хүн дунджаар 10.4-9.1 жилийн өмнө хавдраа эрт илрүүлж оношлуулжээ. Иймд хүн болгон сэтгэцийн эрүүл мэнддээ онцгойлон анхаарах хэрэгтэй байгааг Эрүүл мэндийн байгууллагаас уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьсан 31 зөрчил бүртгэгдэж, 113 хүнийг эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр нийт 1898 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1463, гэмт хэргийн шинжтэй 92 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 31, хүний биед халдсан 65, эрүүлжүүлэх байранд хоносон 113 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтлэлд 803 хүүхдийн тоглоом талбай шаардлага хангаагүй байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай A/242 дугаар захирамж гарсан. Тус захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн зарим байршилд ажиллалаа.

Тэрбээр “Нийслэлд хүүхдийн тоглоомын 1200 гаруй талбай байдгаас 976 нь нийтийн эзэмшлийн талбайд байдаг. Эдгээрээс 803 талбайд стандарт хангуулах шаардлагатай бөгөөд 173 нь стандартын шаардлагыг 70 хувиас дээш хангасан байна. Сүүлийн жилүүдэд тоглоомын талбайд гэмтэж, эмнэлгийн тусламж авсан хүүхдийн тоо өссөн. Тухайлбал, 2022 онд энэ тоо 2453 болж нэмэгдсэн байна. Хүүхэд, багачуудын аюулгүй байдлыг хангахын тулд тоглоомын талбайн стандартыг хангуулахад цаашид анхаарч ажиллана. Монгол Улсад мөрдөж буй хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлагын дагуу ашиглалт, хамгаалалтыг тухайн тоглоомын талбайн газар эзэмшигч хариуцах ёстой ч үүнийгээ биелүүлдэггүй. Хүүхдийн тоглоомын талбайг ихэвчлэн нэг удаагийн хөрөнгө оруулалтаар бариад орхидог. Иймд тоглоомын талбайд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд хариуцах эзэн олддоггүй. Үүнээс болж хүүхдүүд эрсдэлд ордог. Иймээс хүүхдийн тоглоомын талбайн эзэмшигчийг хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол цагаан сар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдлээ DNN.mn

Монголын Үндэсний музейд хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, сар шинийн баярт зориулсан “Монгол цагаан сар” тусгай үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

May be an image of text

“Монгол цагаан сар” үзэсгэлэнгээр монголчуудын уламжлалт зан үйл, шүтлэг бишрэл, идээ ундааны соёл, мэндлэх хүндлэх ёсон, уламжлалт тоглоом наадгай зэрэг олон зан үйлийг залуу хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдах үе үеийн урчуудын бүтээж буй болгосон өв соёлыг сурталчлах, үзмэрийн хийц, үүрэг, зориулалтын талаар таниулах 100 гаруй түүх, соёлын үзмэрийг дэлгэн үзүүлнэ.

May be an image of book of matches, money and text

Үзэсгэлэн 4 дүгээр сарын 10-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй үйлчлэх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хүүхдийн багц” буюу 0-5 насанд дараах үзлэг, оношилгоо багтана DNN.mn

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн ХҮҮХДИЙН БАГЦ буюу 0-5 насанд дараах үзлэг, оношилгоо багтана.

Уг багцын үзлэг, шинжилгээний зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах бөгөөд товлолын дагуу зөвхөн Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийлгэнэ.

ШимтгэлТөлөлт: Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Азын буузнаас болж хахах тохиолдол элбэг тул зочдодоо анхааруулаарай DNN.mn

Сар шинийн өдрүүдэд учирч болзошгүй эрсдлээс сэргийлэхийг ЭМЯ-наас анхааруулаа.


Зөвлөгөө:

  • Баярын өдрүүдэд бууз жигнэхээр халуун тогоог их ашигладаг. Улмаар энэ үеэр хүүхдийн түлэгдэлт ихээр нэмэгддэг. Иймд халуун тогоонд хүүхэд түлэгдэхээс сэргийлж зөв газар байрлуулаарай
  • Мөн азын буузнаас болж хахах тохиолдол гардаг. Хэрвээ азын бууз хийсэн бол зочдодоо анхааруулж хэлээрэй.
  • Өвөлжилтийн байдал хүнд байгаа учраас хөдөө орон нутгийн иргэд цаг агаарын нөхцөл байдлаа харж замдаа гарах мөн оройтож биш аль болох нартай гэгээтэй золголтоо хийгээрэй.
  • Халтиргаа гулгааны эрсдэлээс онцгой анхаарахыг эрүүл мэндийн байгууллагынхны зүгээс зөвлөлөө.
Categories
мэдээ нийгэм

Авлигын эсрэг сургалтад 1492 хүнийг хамруулжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Хөдөө аж ахуйн корпораци”, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон 2023 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийжээ.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх  иргэн, байгууллагаас ирүүлсэн 8 гомдол, мэдээлэл болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Өвөрхангай аймгийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар зэрэг байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй танилцав. Авлигын эсрэг сургалтад нийт 1492 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 57.8 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчтэй байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар нийт 1.3 сая иргэн эрт илрүүлэгтээ хамрагдаад байгааг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас өнөөдөр мэдээллээ.

Залуучууд буюу 18-30 насныхан эрт илрүүлэгтээ бага хамрагдаж байгаа аж. Үзлэгт хамрагдсан залуучуудын өвчлөлийн тоо өндөр тэр дундаа шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл их байгаа аж.

Эрт илрүүлэгт хамрагдаж өвчтэй, сэжигтэй гэж оношлогдсон 964,000 хүний

  • 57.8 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчтэй,
  • 13.4 хувь нь дотоод шүүрлийн бодисын солилцооны өвчтэй,
  • 9 хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчтэй,
  • 6.7 хувь нь зүрх, судасны тогтолцооны өвчтэй,
  • Мөн амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл өндөр байгаа юм байна.

Насанд хүрэгчдийн дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчинд хувь хүний амьдралын хэв маяг тэр дундаа тамхи татах, архи уух, хөдөлгөөний хомсдол, жимс ногооны хангалтгүй хэрэглээ буюу буруу хооллолт зэрэг нөлөөлж байна.

Түүнчлэн Монголын уламжлалт хоол хүнс хоорондоо харшлах нь бага. Харин уламжлалт бус хоол хүнсний хэрэглээнээс болж маш олон төрлийн өвчлөл бий болж байна гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан онцолж байв.