Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хунгарласан цасыг цэвэрлэн, автозамуудыг чөлөөлж байна DNN.mn

Өнөөдөр 11:30 цагийн байдлаар Солонготын давааны 397-398 дахь км-т хүчтэй цасан шуурга шуурч байгаа ч цасыг цэвэрлэн, авто замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж байна.

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 185-195 дахь км-т орсон цасыг зам хариуцагч байгууллага цэвэрлэн, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 1-50 дахь км-т цасан шуурга шуурч байгаа тул замын үзлэг шалгалтыг хийж байгааг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Түүнчлэн, Өлгий-Ачит нуур Байрмын давааны Улаангом талаас 40-54 дэх км-т хүчтэй шуурганы улмаас хунгарласан цасыг 7 хүний бүрэлдэхүүнтэй баг цэвэрлэлээ. Мөн Өлгий-Цагааннуур улсын хил чиглэлд шуургатай байгаа тул шуурхай ажлын хэсэг 2 ковшоор хунгарласан цасыг зайлуулан, зам чөлөөлж байна. Ховд-Манхан-Булган-Хил чиглэлийн давааны цасыг цэвэрлэж, Хашаатын хөтөл 116-118 км-ын хооронд 6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хавирга, Булган боомтод ачаа тээврийн терминалын барилгын ажлыг эхлүүлнэ DNN.mn

Зам, тээвэр хөгжлийн яам 2024 онд 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа тээвэрлэж, Олон Улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Герман, Узбекистан, Словак, Болгар, Гүрж улстай байгуулна.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын шинэчилсэн хэлэлцээрийг хэрэгжүүлж, транзит тээврийг эхлүүлнэ.

2024 онд Булган боомтод ачааны шинэ гарц нээж, Хавирга, Булган боомтод ачаа тээврийн терминалын барилгын ажлыг эхлүүлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлээс нийт 66670 авто машин орон нутгийг зориод байна DNN.mn

Сар шинийн баяраар Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг бөгөөд Улаанбаатар хотыг тойрсон цахим 6 төлбөр авах цэгээр буюу товчоодоор нийт 66,670 авто машин хөдөө орон нутгийг зориод байгаа юм.

Хот тойрсон Төлбөр авах цэг цахим болсноор товчоогоор нэвтрэх 1 тээврийн хэрэгсэл 2 секундэд нэвтэрч байна.

Иймд Шинийн 3, 4-нд буюу 2024 оны хоёрдугаар сарын 12, 13-нд Нийслэл хотыг зорих авто машины эрчим нэмэгдэх төлөвтэй байгаа хэдий ч цахим товчоод дээр оочер дараалал үүсэхгүй тул Жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан нэн шаардлагагүй тохиолдолд эгнээ байраа солих, бусдын урдуур дайрах зэрэг үйлдэл гаргалгүй соёлтой боловсон зорчино уу.

Авто машин эзэмшигч та www.ezam.mn ээр нэвтрэн орж Авто зам ашигласны төлбөрөө хурдан шуурхай төлөх боломжтой гэж “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: Долоон иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 02 дугаар сарын 05-02.11-ний хооронд нийслэлийн 6 дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын  89 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 25 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь DNN.mn

Өнөөдөр ажиллах хүнс, барааны сүлжээ дэлгүүрүүдийн хуваарийг хүргэж байна.

Тодруулбал Миний дэлгүүр, Carrefour болон Сансар сүлжээ дэлгүүр ердийн цагийн хуваариар ажиллаж эхэлжээ.

Дэлгэрэнгүй хуваарь:

Их дэлгүүр, сүлжээ дэлгүүрийн нэр Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо
Богино цагаар ажиллах огноо
1 Улсын их дэлгүүр Номин тав трейд ХХК 2024.02.12-нд 2024.02.13.
09:00-22:00 цаг
2 Номин их дэлгүүр 2024.02.12-нд 2024.02.13.
09:00-22:00 цаг
3 Номин супермаркет хайпермаркет, агуулах дэлгүүрүүд, 2024.02.12-нд 2024.02.13.
Номин Супермаркет,
Номин  Хайпермаркет салбарууд
08:45-22:00 цаг; Номин Агуулах худалдаа Баянзүрх, 22-н товчоо салбар
08:00-22:00 цаг;
Номин Агуулах худалдаа Хан-Уул, Баянхошуу салбар
09:00-22:00 цаг;
4 Имарт хайпермаркет 2024.02.12-нд 12:00-21:00 цаг 2024.02.13.
Скай хайпермаркет ХХК
5 Миний дэлгүүр 2024.02.12-нд ердийн цагийн хуваариар ажиллана. 2024.02.12
6 Carrefour болон Сансар сүлжээ дэлгүүр 2024.02.12-нд ердийн цагийн хуваариар ажиллана. 2024.02.12
7 Оргил супермаркет Ердийн цагийн хуваариар ажиллана. /09:00-22:00 цаг /

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баруун болон төвийн аймгуудаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-нд Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Сар шинийн баяраар нийт 66,670 авто машин хөдөө орон нутгийг зорьжээ.

Шинийн 3, 4-нд нийслэл хотыг зорих авто машины эрчим нэмэгдэх төлөвтэй байгаа хэдий ч цахим товчоод дээр оочер дараалал үүсэхгүй тул жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан нэн шаардлагагүй тохиолдолд эгнээ байраа солих, бусдын урдуур дайрах зэрэг үйлдэл гаргалгүй соёлтой боловсон зорчихыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас зөвлөв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

П.Баярцэнгэл: Би ёодлыг хэнээр ч заалгаагүй,“Youtube”-ээс сонсч байгаад л сурчихсан DNN.mn

Өдрийн сонины архиваас…

Залуу дуучин П.Баярцэнгэл ёодол хэмээх Швейцарийн язгуур урла­гийг Монголд нэвтрүүлсэн билээ. Ингээд түүнтэй ярилц­санаа хүргэе.


-Удахгүй олон улсын ёодлын урлагийн фестивальд оролцоно гэж сонссон. Ямар учиртай фестиваль вэ?

-Швейцарьт долдугаар сарын 2-нд олон улсын ёодлын урлагийн томоохон хэмжээний фестиваль болох юм. Энэ фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс ёодлын урлагийг сонирхдог, уран бүтээл туурвидаг хүмүүс цуглана. Миний хувьд ийм том арга хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж оролцох урилга авсандаа баяртай байгаа.

-Фестивальд оролцох саналыг Швейцариас тавьж урилга ирүүлсэн гэв үү?

-Тийм ээ. Монгол дахь Швей­царийн хөгжлийн агентлагаас надад энэхүү фестивальд оролцох хүсэлт тавьсан. Мэдээж ёодлын урлагийг дөнгөж сураад, Монголын урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай болгохыг хичээж яваа залуу уран бүтээлчийн хувьд энэ бол том боломж шүү дээ. Ёодлын урлагийг Монголд оруулж ирсэн анхдагч нь би. Өмнө нь манайд энэ төрлийн ганц ч дуу, клип байхгүй юм билээ. Тиймээс би энэ фестивальд өөрийн чадах бүхнээ харуулж, эх орноо сайхан сурталчлаад ирнэ гэж бодож байгаа.

-Ёодол гэхээр “Цасан гуа ба долоон одой” хүүхэлдэйн киноны дуу санаанд хамгийн түрүүнд буух юм. Ер нь ёодол анх хаана үүссэн урлагийн төрөл вэ?

-Ихэнх хүмүүс хүүхэлдэйн киноны л төсөөлөлтэй байдаг юм шиг санагддаг. Уртын дуу яг хэзээ, хаана анх зохиогдсоныг хэн ч мэддэггүй. Яг үүнтэй адил ёодол хэмээх дууны төрөл анх хэзээ үүссэн болохыг одоо ч тогтоогоогүй  юм билээ. Гэхдээ Швейцарь, Герман, Альпийн нуруу орчмоор нутагладаг Бавари үндэстний дууг ёодол гэдэг. Манай уртын дуу, хөөмийтэй адил язгуур урлагийн төрөл гэсэн үг.

-Их л хөгжилтэй дууны хэв маяг юм шиг санагддаг?

-Тийм шүү, ёодол бол ямар ч стрессгүй урлаг. Ихэнхдээ инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалын тухай дуулдаг. Миний анхны цомогт орсон дуунуудаас монголчууд маань мэдэрсэн энэ мэдрэмжийг бага ч гэсэн авсан болов уу гэж бодож байгаа шүү.

-Цомгийн борлуулалт хэр байна. Бусад уран бүтээлчдийн альбомоос их өвөрмөц санагдсан?

-Дажгүй шүү. Би “Yodel” хэмээх анхны цомгоо өнгөрсөн оны сүүлчээр гаргалаа. Зургаан дуунаас бүтсэн цомгийн гурван дуу нь Швейцарийн алдартай ёодол дуучдын бүтээл. Хуучны ёодол дуунууд. Харин нөгөө гурав нь монгол үгтэй, монгол хэв маягтай миний бүтээл орсон. Шинэ цомогт багтсан “Holly Dolly” дуугаа клипжүүлээд үзэгчдэдээ хүргэсэн нь залуус овоо хүрээд байгаа. Ер нь энэ дуунуудаараа дамжуулан үзэгчдэдээ болон сонсогчдодоо гэгээлэг өнгө аяс бүхий уран бүтээл хүргэхийг зорьсон. Угаасаа гуниг зовлон өгүүлсэн олон уран бүтээл байхад заавал хар бараан зүйл дуулаад байх шаардлагагүй гэж боддог. Нэг ч гэсэн гэрэл гэгээтэй амьдралыг дуундаа шингээхийг боддог. Миний нэр хүртэл Баярцэнгэл шүү дээ.

-Зарим хүмүүс таны “Holly Dolly” дууг гадны уран бүтээлээс хулгайлсан гэх яриа нэг хэсэг гарсан. Үнэн үү?

-Ёодлын брэнд кан кан гэх ая бий. Тэр аянаас санаа аваад уран бүтээлдээ ашигласан. Гэхдээ би энэ миний өөрийн зохиосон монгол ёодлын ая гэж хувьчлаагүй. Манай залуус хийж бүтээхийг хүсч эрмэлзэж яваа нэгнээ дэмжихээсээ газар дор ортол муулж, элдэв өө хайж байх шиг санагддаг. Уг нь залуу хүмүүс харин ч нэгнийгээ дэмжиж, хурцалж, урам өгч байвал зүгээр юм болов уу гэсэн бодолтой явдаг.

-Энэ урсгалаар уран бүтээл, тэр дундаа цомог гаргана гэдэг амаргүй байсан болов уу. Ядаж л мэргэжлийн талаас нь болох, болохгүйг нь хэлээд туслаад өгөх хүн байхгүй шүү дээ?

-Анхны бие даасан цомгоо гаргахад таньдаг уран бүтээлч ах нар маш их дэмжиж тусалсан. Миний цомгийн ивээн тэтгэгчээр Швейцарийн хөгжлийн агентлаг ажилласан.  Харин цомогт багтсан дуунуудын бичлэгийг “Дашка” студид хийсэн. Бусад ажил дээр миний төрсөн ах П.Отгонцэнгэл гардаж ажилласан. Хөгжмийн найруулгаас эхлээд надад зөвлөж ажиллах хүн хэрэгтэй шүү дээ. Ер нь миний ах уран бүтээлийг минь бүхий л талаас нь дэмждэг. Дуулах дууг минь  зохиож, хөгжмийн найруулга, хоолойны бичлэг, клипний ажилд тусалдаг продюссер гэхэд болно. Урлагт хайртай хүн л дээ.

-Ер нь ёодлыг анх яаж сурсан юм бэ?

-“Youtube” -ээр сонсч байгаад л сурчихсан. Энэ төрлөөр дуулдаг алдартай олон дуучид байдаг. Тэдний клипийг үзэж байгаад дууг нь байн байн ухрааж сонсч байгаад энд нь ийм нугалаа хийх юм байна, тэр хэсэгт нь ингэж өргөх юм байна гээд л сонссоор байгаад сурсан.

-Ёодол дуулахад их өвөрмөц авиа сонсогддог. Сурахад хамгийн чухал нь юу байдаг бол?

-Миний чих их үүрэг гүйцэтгэсэн ш дээ /инээв/. Сонсгол маш чухал юм билээ. Чихээрээ сонссон аялгуугаа авиагаар илэрхийлэхэд хялбар гэх юм уу даа.

-Таныг “Universe best songs” наадмын шилдэг оролцогч гэдгээр тань хүмүүс андахгүй байх. Ялангуяа өвөрмөц төрлөөр оролцсон нь таныг олонд танигдахад нөлөөлсөн болов уу?

-Тэгэлгүй яахав. Би “Universe best songs-2010” наадмын шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарсан. Уг нь тухайн үед би Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийн оюутан байсан. Багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан учраас энэ наадамд оролцъё гэж шийдсэн. Тэгээд өөрийн гэсэн өнгө аястай байж бусдаас ялгарна гэдэг үүднээс “Youtube”-ээс ёодлыг сурсан хэрэг. Энэ наадам миний хүсч мөрөөдөж явсан зорилгын маань үүд хаалгыг нээж, эрч хүчээр хөглөж өгсөн гэж бодож явдаг. Гэхдээ поп чиглэлийн дуугаа ч орхихгүй. Цаашдаа аль алинаар нь сайн уран бүтээл хийх болно. Одоогийн байдлаар “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”,  Балхжав ахын цомогт багтсан “Хөхөө гэрлэх дөхлөө” зэрэг хуучны арваад сайхан дууг дуулсан.

-Одоо “Universe best songs” наадмаас төрөн гарсан шилгүүд хоорондоо өрсөлдөж байгаа юм билээ. Ямар уран бүтээлээр оролцож байгаа вэ?

-Эхний шатанд ёодлоор дуулсан. Одоо хоёрдугаар шатанд монгол дуугаар өрсөлдөнө. Бэлтгэлээ базааж л байна. Ямартай ч нэг сайхан уран бүтээл хүргэх гээд бэлтгэж байна. Цаг нь болохоор уншигчид, үзэгчид маань мэдэх байх аа.

-Танай аавыг дуучин гэж сонссон юм байна. Жүжигчин мэргэжилтэй мөртлөө дуучин болох хүсэл аавтай чинь холбоотой юм шиг санагдсан?

-Тийм. Миний аав Соёлын тэр­гүүний ажилтан дуучин Пүрэвжав гэж хүн бий. Хуучнаар Сүхбаатарын соёлын ордон гэж байхад дуучин байсан. Одоо тэтгэвэртээ гарсан. Аав ээж маань Дорнод аймгийн хүмүүс. Би эхээс тавуулаа. Бага байхдаа л аавыгаа дагаад найр наадамд дуулж явдаг хүүхэд байсан. Сургуульд байхдаа дуугаар олон уралдаан тэмцээнд орж түрүүлж байлаа. Арван жилийн сурагч байхдаа бүр хамтлагтай байсан. Бас болоогүй аймагтаа алдартай, хэд хэдэн удаа тоглолт хийчихсэн. Энэ бүхэн миний хүсэл мөрөөдлийн эхлэл гэж боддог.

-Та “Шинэ жилийн адал явдал” гээд инээдмийн кинонд тоглож бас чамгүй жүжигчин гэдгээ харуулаад авсан. Ер нь жүжигчнээрээ ажиллах бодол бий юу?

-Одоохондоо урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгох гээд завгүй л явна. Дуугаараа овоо жигдэрч байна. Саяхан хөтлөгч Өөдөөгийн зохион байгуулсан “Alfa music” төсөлд оролцож дэд байр эзэллээ. Надад сурах юм их байна. Гэхдээ үндсэн мэргэжлээрээ хоосонгүй. “Найрын ширээний ууц” мюзикл жүжигт тоглоод авсан. Мөн “Шинэ жилийн адал явдал” нэртэй инээдмийн кинонд тоглолоо. Ямартай ч зорьсондоо хүрсэн цагт дараагийн уран бүтээл яригдах байх. Поп дуугаар дагнасан хоёр дахь цомгоо гаргахаар төлөвлөж байгаа.

-Гэр бүлтэй юу?

-Байгаа. Эхнэр хүүхэдтэй гурвуулаа амьдарч байна. Энэ завшааныг ашиглаад Отгонцэнгэл ахдаа болон “Nature sounds”-ын хамт олон, намайг дэмжиж ажилладаг бүх уран бүтээлч нартаа талархаж явдгаа илэрхийлмээр байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Түвшинтөгс: Хүнд хүсэгдэж, тэнгэрт тэтгэгдэж явах сайхан DNN.mn

Өдрийн сонины архиваас………………

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Цэдэндоржийн Түвшинтөгстэй ярилцлаа.


-Дуучин Ц.Түвшинтөгс хаана юу хийж байгаа бол гэж хүмүүс бодож байгаа болов уу. Эндээс яриагаа эхлэх үү?

-Би Дархан-Уул аймагт “Залуучууд” театрын даргын үүрэг гүйцэтгээд жил гаруй болж байна. Дашнямтай өдөр байсан санагдаж байна, ялал­тын баяраар ирж байлаа.

-Та гэр бүлээрээ нүүж ирсэн үү. Ирэн очин байна уу?

-Би суурин байгаа. Нэгэнт зориод ирснийх голдуу эндээ байгаа. Аймгийн Засаг дарга нь гэрээ хийгээд, ажиллах хугацаанд байр өгсөн юм л даа. Тийм учраас ажиллах нөхцөл боломж сайн байна.

-Нийслэлээс ирсэн хүн энэ хугацаанд Дарханд ямар өөрчлөлт хийв, эсвэл хийхээр төлөвлөж байна вэ?

-Монголын орон нутгийн театрууд бүгд адилхан. Төвийн бүс гэдэг утгаараа Дарханы хувьд хөгжих боломжтой. Нөгөө талаар хүний нөөцийн асуудлыг сайхан шийдээд өгвөл боломж байна, ялан­гуяа театрт багш нар дутагдалтай байгаа. Үүнийгээ шийдчихвэл маш сайхан барил­га байгууламжтай. Булган, Сэлэнгэ, Эрдэнэтийн хүүхдүүдээ сургадаг, Хөгжим бүжгийн коллежийн хэлбэрийн сургалтын төв үүсгэх боломж­той юм. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад ч би хэлж байсан. Дарханы театрыг орон нутгийн эрдмийн театр болгох хэрэгтэй. Тийм бүрэн боломж байна гээд ажиллаж байгаа. Яахав “Бурхан нутагтаа үнэгүй” гээд айхавтар хатуу үг бий. Хөөрхий, Бурхантын хөндийдөө уран бүтээлчид нь тоглосоор байгаад танил болчихсон. Аялан тоглолт хийдэггүй. Он гаруут шинэ хоёр уран бүтээл тавиад, өөрсдийн сумдаар тойрч аялаад ирж байгаа юм. Ардын харилцаа дуунаас сэдэвлэсэн дуулалт жүжиг тавьсан. “Алигэрмаа”, “Сумъяа ноён” хоёр. Баяраа гээд “Сэлэнгийн долгио” чуулгын авьяаслаг найруулагч найруулсан. “Хайрыг хайрла” жүжгийг УГЗ Пүрэвдорж гуай ирж найруулан тавьсан. Олны хүсэн хүлээж байсан сайхан жүжгүүд болсон. Нээлтээ тавдугаар сарын 1-нд хийлээ.

-Танай хүү бөх юм уу лам ч болмоор байрын хүү харагдаж байна. Бага нь уу?

-Хөгжим бүжгийн төгөлдөр хуурын ангид сурдаг юм. Энд төгөлдөр хуурын багш олоод сургая гээд болсонгүй. Он гараад буцаад сургуульдаа очсон. Миний хийж байгаа ажил ийм болохоор манай хүүхдүүд бүгд л зөв чигтэй. Хоёр ах нь хөгжимчин. Нэг, хоёрдугаар курст суралцдаг.

-Та уран бүтээлийн олз омог хэр яваа вэ?

-Олз омог арвин байна. Сайхан уран бүтээлүүд их ирсэн. Найз нөхөд, хүмүүс “Уран бүтээлээ нэг тавихгүй юм уу” гэж зөндөө хэлж байна. Сайхан уран бүтээл цуглаж байна. Нэг их яарах юм алга даа. Сонгодог урлагийн академик театрт 20-иод жил ажилласных, Үндэсний дуу бүжгийн чуулгатай уран бүтээл хамтарч хийж байсных, Морин хуурын чуулга, Цэргийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимтэй уран бүтээл хийж байсан болохоор нэлээд томхон саван дотор, зохиолтой юм хийе гэж төлөв­лөж байгаа. Олон хүн туслая гэсэн. Ер нь нэлээд үнэтэй хийнэ. Орлогын төлөө тоглолт биш. Гэхдээ оролцож байгаа бүх уран бүтээлчдээ үнэлнэ гэж бодож байгаа.

-Нас ахих тусамхүн өөрийгөө шинээр мэдэрч, хувьсч байдаг болов уу та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би азтай. Монголоо олж төрсөндөө баярладаг. Би энэ мэдрэмжийг өөрийн мундагт олж авсан биш гэдгээ нас ахих тусмаа мэдэрч байна. Би дуу хуурын орчинд өссөн л дөө. Миний аав гайхалтай тэнхээтэй хоолойтой хүн байсан. Миний ижий одоо ч гайхалтай сайхан дуулдаг. Цагтаа Хан-Хэнтий чуулгад сайн дурын уран сайханчхийгээд Дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцож явсан Цэрэнханд гэж хүн бий дээ. Хоёр эмээтэй. Жижиг шар эмээ маань маш зөөлөн хүн. Багад маань хүн болгосон. Хэрлэн голын тохойд дэггүй­тэж явахад өндөр эмээ маань үлгэр сайхан хэлдэг. Оньсого таалгадаг байлаа. Тийм орчинд Монгол ахуйд ойрхон өссөн учраас дуулж байгаа дуунууд ч тийм. Хайр дурлалын гэхээсээ уул ус, аав, ээжийн тухай дуунууд л надад олон байдаг. 1986 онд Хан-Хэнтий чуулгад жүжигчнээр ороод, түүнийхээ өмнө хүнсний үйлдвэрт нормын ажил хийгээд, амьдрал үзэж оюутан болсон учраас нөгөө хэдээсээ догь, ертөнцийг үзэх үзэл маань багад сэргэсэн юм байна гэж боддог. Монгол дуу хоолой гэдэг учиртай.Уртын дууг бүтээж чадсан ард түмэн гэдэг бүгд дуучин.

-Та хувь хүнийхээ хувьд олон хувьсгал туулж өнгөрөөв үү?

– Би сайн ханьтай учирсан.Би чинь их араншинтай, дэндүү зоргоороо өөрийнхөөрөө байх дуртай байсан. Эмэгтэй хүнтөгөлдөр юм аа. Зөөлөндөө зөөлөн хатуудаа хатуу. Урлагийн хүмүүс тэр гэхийн тэмдэггүй байдаг. Их ухаантай улсууд өөр байх. Миний хувьд дуу аваад тэр дууныхаа учрыг олох гээд, үгэнд нь орчихоод байх үедээ ад зэтгэр шүглэсэн юм уу гэхээр ч ааш араншинтай болдог байлаа. Гэртээ орохдоо цэлмээд орно. Тийм орчин байна гэдэг гайхамшигтай. Дандаа хүүтэй. Ганц эмэгтэй байгаа юм чинь хайрлахгүй байхын аргагүй. Манай хань л байхгүй бол бид хэд навсайна шүү дээ.

-Танай гэргий юу хийж байна?

-Хотод нийтлэг үйлчил­гээнд ажиллаж байгаа. Уг нь бидхоёр 1992 онд Дархандтанилцаж байсан юм. Энэ тайзан дээр танилцаж байлаа. Миний хань Дарханых. Дараа нь эндээ ирдэг л юм байна. Миний хань ирээд долоо хоноод, миний сарын хоол хүнсийг бэлтгээд явдаг юм.

-Танд хөгжим бичмээр ч юм шиг шүлэг тэрлэмээч ч юм шиг үе байдаг уу. Дотоод эрчим хүчээ гаргадаг хобби юу байдаг вэ?

-Олон байна ш дээ. Аз болоход надад гайхамшигтай шүлэг, аялгуунууд ирдэг.Хүн бүр амандаа аялдаг дуу надад ховор. Би чинь “Морин хуур” уралдаанд тав түрүүлсэн шүү дээ. “Бөхөн шарын нуруу” гээд дуугаараа дөрөв дэхтүрүүгээ авчихаад байхад Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Бямба­баяр Хөгжмийн зохиолч­дын холбооны тэргүүн дээд шагнал өгөхгүй юу. Яагаад ийм шагнал өгч байгаа юм, наадах чинь хөгжмийн зохиолчдыншагнал байна ш дээ гэсэн чинь “Би чамд өгөх болоод өгч байгаа юм. Чи нийтийн дуунд мэргэжлийн дууг оруулж ирсэн юм” гэсэн. Нийтийн сайхан дуунууд байна. Тэднийгээ дуулах дуртай.Нэг их сэтгэл хөдлөөд ирэхээрээ“Орхон түшээ мөрөн”, “Хайрхан уулын бараа”, “Хааны титэм шиг Отгон тэнгэр”, “Хүнээс аваагүй миний монгол” гээддуунууд маань орж ирдэг. Машинтайгаа явж байсан ч эднийгээ л дуулаад байдаг. Шүлэг бичнэ гэдэг ихөөр. Б.Лхагвасүрэн гуай дээр нэг удаа очсон юм. “Миний араншин” гэж тоглолт хийх гээд ийм дөрвөн мөрт орж ирлээгээд орохгүй юу. Тэр нь “Аялгуу бидэн хоёрын дунд аав минь байдаг, эгшиглэн бидэн хоёрын дунд ижий минь байдаг. Дуу бидэн хоёрын дунд ард түмэн минь байдаг, дутуу бүхнийг гүйцээж эх орон минь байдаг юм” гэж. Үүнийг цааш нь үргэлжлүүлээд өгөөч дуу болгоод дуулмаар байна гэсэн чинь учиргүй хөхрөөд “Ёстой болчихсон байна. Би чамд зүгээр “Миний араншин”-д чинь зориулж шүлэг хэлье” гээд “Уулаа дуурайсан миний араншин, нараа тосч аргана, усаа дуурайсан миний араншин хорвоогоо дагаж урсана” ч билүү ийм дөрвөн мөрт бичиж бэлэглэж байсан юм. Янз янзын юмнууд орж ирнэ л дээ. Би бол ичдэг юм. Аялгуу ч хэцүү. Тухайн арав, хорин минутад гайхамшигтай байдаг. Манай аав хөөрхий, толгой холбоод сайхан юм бичдэг хүн байсан юм. Бурхан болсноос нь хойш дэвтэр дээрээс нь шүлгүүдийг нь авч үзэж суухад тухайн үеднэг сайхан аялгуу орж ирээд ноотлоод тэмдэглээд хоёр хонохоор болоогүй юм шиг санагдана.

-Дандаа дуу хууртай газар явахаар залхах үе байдаг уу?

-Тийм юм байхгүй. Хөдөө гэр бүлээрээ явах дуртай. Бага хүү гараагүй байхад хоёр ахыг нь аваад, машины хойно ор засч өгөөд хөдөө гадаа явдаг байлаа. Найз нөхөдтэйгээ, ээж, дүү нартайгаа хөдөө гадаа явах дуртай. Би ан хийдэггүй. Морь мал бас байхгүй. Тэгэхээр чинь одоо ямар ч хоббитой хүн юм бэ дээ. Нэг хэсэг СУИС-д, дараа нь Хөгжим бүжигт багшлаад дандаа дуурийн тавил, уран чадвар, ур зүй гэдэг хичээлүүд заасан. Тухайн үедээ бас докторын зэрэг хамгаалчих гээд үзсэн. Докторант л даа. Судалгааны ажил нэлээд хийж байгаа.

-Ямар чиглэлээр судалж байгаа вэ?

-“Дуулах ур зүй” л дээ. Мон­гол дуулах арга ухаан гэдэг гайхамшигтай. Нутгийнхаа гайхамшигтай эрдэм­тэн ах Амбагатай нийлээд Соронзон багш бид хэд бараг бэлэн болгосон. Одоо боогоод л авчихвал бэлэн болох гээд байна. Хоёр ч эрдэм шинжилгээний хуралд түрүүлсэн шүү.

-Монгол хүн дуулж хуур­дахдаа юугаараа онцлогтой вэ?

-Байгалийнх ш дээ. Уртын дуу эхэлж байгаа, хурдан морины цол дуудчихаж байгаа. Бөхийн цол дуудаж байгаа тэр өнгийг олж дуугарна гэдэг байгалиасаа юм.

-Та өвөрмөц монгол стильтэй харагдаж байна?

-Ер нь Дуурийн театрт би яг зүрх сэтгэлээрээ л байж. Ямар ч хувиршгүй үнэнч байсан юм. Одоо гайхдаг. Яагаад ханьдаа хайртай байдаг гэхээр яг тэр үед хүүхдүүд нялх. Ид хийж бүтээж байх үедээ Дуурийн театрт л амьдарч байлаа. Миний гэр байлаа. Яаж болгоод байсан юм. Нэг л аймаар амьтан нот сугавчлаад, ажил руугаа бүтэн ордог. “Чингэс хаан” дуурьт Чингэс хааныхаа дүрд тоглох болоод чихээ цоолсон. Би чинь ламд дуулна гэвэл үсээ хусуулчихдаг байлаа. Чингэс хаанд тоглоно гэхээр нойр хүрэхгүй. Судлаад, чаддагаар нь“Монголын нууц товчоо”-гоо уншина. П.Бадарч гуай өөрөө “Монголын нууц товчоо”-ноос цомнол болгож авсан учраас тэрийг нь уншина. Аминдаа л бие сэтгэлээрээ мэдэрч байгаа нь тэр. Дараа нь Бурхан Халдунд анх удаа очсон. Тэр үед жин ихтэй байсан учраас хахаж цацан байж, тав зургаан цаг явж байж орой дээр нь гарсан. Яг орой дээр нь гарсан хойно бүх уулс сундалдаад жижигхэн жижигхэн болоод харагдахаар “За би юун дээр гарав, энд гарах нь зөв үү буруу юу” гэж бодогдсон. Шалавхан мөргөөд, овооны тэрүүхэн дор сууж байгаад үйлийг нь дуусгаад буусан. Ахиж орой дээр нь гараагүй. Дүрд орох гэж ингэж явлаа. Тэнүүн гээд хааны эрх хүүд тоглох болсон. Хортой архи уугаад мэдрэл нь муудаж, хагасыг нь уусан тулдаа үхчихэлгүй эргэдэг дүрд тоглохдоо хонины тол­гой ялз чануулаад, бүгдийг нь мөлжөөд ясаар нь тоглоод, бүр солиорч байгаа юм чинь. Нүдээр нь тоглоод, олсоор дүүжлээд энэ мэт чинь дараа нь тайзан дээр гарахаар амьдардаг байхгүй юу. Миний ээмэг зүүх энэ тэр чинь сүүлийн хоёр гурван дүрээс үлдсэн хэв маягюм. Алтан ээмэг зүүлээ гээд зарим нь гайхдаг л биз. Муу аавдаа тэр жил бөгж авч өгч байсан юм. Тэгээд бурхан болоод хүн амьтанд үзүүлэхээр бөгжийг нь талыг нь газар хийгээрэй, талыг нь ингээрэй гэхээр нь чихэндээ хийсэн юм. Бэлгэгүй юм гэж алга. Ер нь зоригтой өөрчилдөг юм. Энэ хүн тэгж хэлэх болов уу гэж ер боддоггүй. Гучин настай байхад гавьяат өглөө. Энэ их урам зориг, хайр итгэл хүндэтгэлийг алдчихгүй юмсан гээд махийтал явж билээ.

-Хоолойгоо формонд нь бариулах гэж зовох уу?

-Залуу халуун насандаа хоолойгоо их зовоосон байгаа юм. Сайн ч багштай байсан. Одоо тогтчихсон юм шиг байгаа юм. Ямар ч үед босоод дуулахад дуугарч л байна. Одоо дуурь дуулах биш дээ. Монгол дуу дуулахад зүрх сэтгэл байвал болдог юм шиг санагддаг.

-Залуу цагийн андууд бодогдох юм уу. Гавьяат Г.Эрдэнэбат та хоёр хамт дуулж байсан болохоор найзууд гэж төсөөлөөд байдаг?

-Байнга хүүе хайя гээд байдаггүй ч дандаа дэргэд юм шиг хэдэн сайхан найзтай. Г.Эрдэнэбат бид хоёр ямар гэдгийг өөрсдөө л мэднэ. Түүнээс биш олон түмэнд зориулсан хоёр амьтан биш. Гэхдээ бид хоёр хамт машинтай явж байгаад осолд орсон. Үхээгүйш дээ хоёулаа. Дараа нь босоод хоёулаа уран бүтээл хийсэн.Би санадаг юм, эмнэлэгт нэг өрөөнд хэвтчихсэн, Багануурт. Тэгж байхад Эрдэнэбатын “Цэнхэрийн гол” яваад, араас нь “Бурхан бумбын орон” явахад би уйлаад, жаал хэвтэж байгаад “Эрка чи сонссон уу” гэхэд Эрка их хүнд байсан “Ннн…” л гэж байсан. Жил гаруй эмнэлгээр яваад тоглолт хийсэн. Соёлын төв өргөөнд хоёр өдөр битүү байлаа. Бид хоёр сүйд болоод гэр орноороо орж гараад байдаггүй ч зайлшгүй юм гарахад хамгийн түрүүн би Эрка руу залгана ш дээ. Хот ороод заавал уулзаад барааг нь хараад ярьж хөөрөөд явдаг.Ер нь хүнд хүсэгдэж, тэнгэрт тэтгэгдэж явах сайхан. Би ч тийм л байхыг хүсдэг.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

А.Ганчимэг: Ээж болно гэдэг хорвоогийн хамгийн сайхан зүйл юм байна DNN.mn

Өдрийн сонины архиваас…………………

“Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” хэмээх дэлгэцийн шинэ бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Энэхүү киноны ерөнхий продюсероор Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг ажилласан бол зургийн даргаар Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг ажиллажээ. Тэгвэл кино зохиолыг залуу жүжигчин А.Ганчимэг бичсэн байна. Ингээд Соёлын тэргүүний ажилтан А.Ганчимэгтэй ярилцсанаа хүргэе.


-Юуны өмнө шинэ уран бүтээлээ өлгийдөн авч байгаа “Хувьсал” продакшны хамт олонд баяр хүргэе. Киноны зохиолыг та бичсэн гэлээ. Зохиолын сэдэл хэзээ төрсөн бэ?

-Баярлалаа. Манай “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл болох “Зүрхээр наадагч” кино үзэгчдэд тун удахгүй хүрэхэд бэлэн боллоо. Кино зохиол бэлэн байсан гэхэд болно. Өнгөрсөн жил үзэгчдэд хүргэсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зохиол анх бичигдэхэд давхар орж ирсэн санаа байсан. Тухайн үед манай продакшныхан хоорондоо ярилцаад эхлээд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоо хийгээд дараа нь “Зүрхээр наадагч” кино хийе гэж төлөвлөсөн байсан. Тиймээс зохиол дээрээ нэлээн тогтож, өмнөх киноноос өнгө төрх, өрнөж буй үйл явдал, илэрхийлэх гэсэн санаа, агуулгын хувьд яавал өөр болгох тал дээр илүү ач холбогдол өгч ажилласан. Хэдий анх зохиолын санааг нь гаргасан ч би ямар мэргэжлийн зохиолч, яруу найрагч биш нэг их мундаг зохиолыг нь ганцаараа бичээд дуусгачихсан юм байхгүй л дээ. Энэ бол манай хамт олны “Хувьсал”-ын бүтээл.

-Таны хувьд энэ удаа ямар дүр бүтээв?

-Ялгуун гэдэг охины дүрийг бүтээсэн. Миний дүрийн хувьд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн дүрээс огт өөр. Хөнгөн, гэгээлэг дүр гэж болно.

-Кинонд яг юуны тухай өгүүлэх вэ?

-Асрамжийн газар өссөн дөрвөн найзын тухай манай кинонд өгүүлдэг. Тэд том болоод өөр өөрсдийн амьдралын мөрийг хөөж, хувь тавилангийн эрхээр таран оддог. Гэхдээ заяа төөргөөр дахин бие биенээ олж хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг хамтдаа биелүүлж байгаа тухай кинонд гарна. У.Уранчимэг, Д.Ганцэцэг эгч, загвар өмсөгч О.Мөнхдалай бид дөрөв гол дүр. Харин бид дөрвийн бага насыг Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагч болох А.Цэнгүүн, А.Саранжил, М.Бат-Эрдэнэ, Х.Марал нар тоглосон. Үнэхээр авьяастай мундаг хүүхдүүд байна лээ.

-Киноны зураг авалтыг хаана авсан бэ?

-Киноны зураг авалт сар хагас үргэлжилсэн. Кинон дээр гарч буй үйл явдлын зургийн 20 хувийг хотын захаар, 10 хувийг Хөвсгөл далайд, дийлэнх хувийг Улаанбаатар хотод авсан.

-Зураг авалтын үед хүндрэлтэй зүйл юу байв?

-Манай кинонд олны хэсэг маш их гардаг. Хүн их цуглардаг газруудад олны хэсгийн зураг авах л бага зэрэг хүндрэлтэй байсан болов уу. Бас нэг нууц задлахад манай кинонд насны хувьд гурван өөр үеийнхэн бүжгээр өрсөлддөг хэсэг гардаг. Бүжигтэй хэсгийн зургийг авахад амаргүй санагдсан. Гэхдээ киноны ерөнхий зураглаачаар “UB фильм” медиа группын захирал, СТА Б.Отгонзориг ах ажилласан болохоор хүндрэлтэй зүйл нэг их гараагүй. Отгонзориг ахын хувьд “Хувьсал” продакшны өмнөх бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зураглаачаар ажиллаж байсан их туршлагатай, чадварлаг уран бүтээлч. Ер нь манай энэ удаагийн кино их өнгөлөг, хурц тод өнгийн шийдлүүдээр дүүрэн гэж хэлэхэд таатай байна.

-Кино хоёр дуутай. Нэг дууг нь жүжигчид өөрсдөө дуулсан байсан. Киноны хөгжим болоод дууны аяыг хэн бичсэн бэ?

-Киноны эхний дууны хөгжмийг МУУГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав ах бичсэн. Харин шүлгийг СТА П.Одгэрэл зохиож “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Хишигдалай нар дуулсан. Харин хоёр дахь хип хоп  дууны үг, аяыг реппэр Н.Цэцэнбилэг бичсэн. Гоё дуу болсон. Урнаа эгч бид хоёр дуулсан байгаа. Дууны үг хүртэл их энгийн хэрнээ, өвөрмөц санагдаж байгаа.

-Жүжигчид кинонд тоглохынхоо хажуугаар зохиолдоо анхаарч ажиллана гэдэг амаргүй ажил биз?

-Тэгэлгүй яахав. Өмнө нь хэн нэгний кинонд тоглохдоо зураг авалтадаа ороод л яваад өгдөг байсан. Харин өөрсдийнхөө бүтээлд ажиллаж байгаа болохоор зураг авалт, найруулга, хувцас хунар, маркетинг гээд бүх зүйлд анхаарал тавьж гар бие оролцдог юм байна. Урнаа эгч, Ганаа эгч, бид гурав жүжиглэхийн хажуугаар киноныхоо зураг, найруулга, үзэгчдэд санаагаа хэрхэн хүргэх вэ гэж байнга л ярилцдаг байсан. Хоорондоо ярьж, зөвшилцөж байж тухай бүрт нь шийдвэрийг гаргаж байсан даа.

-Залуу уран бүтээлчийн хувьд У.Уранчимэг, Д.Ганцэцэг гээд чадварлаг уран бүтээлчидтэй ажиллахад төхөм төдийгүй суралцах зүйл их гардаг болов уу?

-Мэдээж би залуу байна. Мэдэх, мэдэхгүй зүйл их гардаг. Тэр болгонд продакшныхаа хоёр эгчээс суралцаад явж байна. Бид яг л найз шиг, заримдаа эгч дүүс шиг санагддаг. Ур чадварын хувьд ярих юмгүй мундаг, дайчин бүсгүйчүүд шүү дээ. Тиймээс би “Хувьсал” продакшнд орсондоо хэзээ ч харамсдаггүй. Харин ч өөрийгөө азтай хүн гэж боддог.

-Нэг нь хурц ширүүн зан төрхтэй, нөгөө нь уян зөөлөн зантай юм шиг харагддаг. Энэ хоёр өөр араншин таныг нэг хэв маягт баригдахгүй өсч дэвжих бас нэг түлхүүр юм шиг санагддаг?

-Яг тэгдэг. Үнэхээр өөр өөрийн өвөрмөц зан төрх нь надад, тэр дундаа уран бүтээлд түлхэц болж өгдөг шүү.

-Та ээж болоод удаагүй байгаа. Тэгэхээр нярай биетэй хэрнээ зураг авалтад орно гэдэг тийм ч амаргүй байсан болов уу?  

-Тийм ээ. Амаржаад удаагүй байхдаа шинэ уран бүтээлдээ орсон. Энэ миний ажил хойно бүх ажлаа зохицуулах л ёстой. Ар гэрийн амьдрал, ажлаа ч тэр зохицуулаад л зураг авалтад орсон. Би нялх биетэй гээд хамт олныхоо ажлыг хойш татах эрх надад байхгүй.

-Одоо таны хүүхэд хэдэн сартай вэ. Охин уу, хүү юу?

-Охин. Одоо гурван сартай.

-Ээж болох үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Үнэхээр гоё. Ээж болно гэдэг их сайхан зүйл юм байна. Охиноо харахаар л орчлон хорвоогийн юм бүхэн өнгөлөг харагддаг.

-Таны нөхрийг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамт тоглосон Б.Энхтүвшин гэдгийг мэдэх байх. Сүүлийн үед та хоёрыг салсан яриа гарах болсон. Үнэн үү?

-Тэгж ярьж л байг. Бичих дуртай нь бичиж л байг. Шар мэдээ бичдэг зарим сэтгүүлчид хосуудыг дуртай үедээ салгаж, нийлүүлээд л биччихдэг санагддаг. Тиймээс би энэ ярианд нэг их эмзэглэхгүй байгаа. Үгүй тийм биш гээд тэр болгонд би амьдралаа тоочоод байх ч дургүй. Миний ажил амьдрал, ер нь бүх зүйл сайхан л байна.

-Кино хэзээ нээлтээ хийх билээ?

-Энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 5, 6-нд “Өргөө”, “Тэнгис”, “Соёмбо” кино театруудад “Зүрхээр наадагч” киноны нээлт маань болно. Хүссэн хүн бүрт нээлттэй. Та бүхнийг урьж байна.

 

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

2024.02.12 / ДАВАА ГАРИГ

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
ДӨРВӨН НОГООН УЛААН МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Наран ургах, шингэх: 08.05-18.08
Барилдлага:  Үхэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Төмөр

Аргын тооллын 2 сарын 12, Сумъяа гариг. Билгийн тооллын 3, Шувуун хошуут одтой, улаан морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:05-18:08. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.