Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хоёр автомашин мөргөлдсөний улмаас хүнд бэртжээ DNN.mn

Өвөрхангай аймаг, Хархорин сумын нутагт суудлын автомашинууд мөргөлдөж хоёр хүн эд, ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлага өчигдөр буюу энэ сарын 12-ны өдрийн 11:40 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Королла Румион” загварын суудлын автомашин, “Коррола” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн.

Автомашины эд ангид 67 настай иргэн хавчуулагдаж нас барсан байсныг 60 минут ажиллаж цогцсыг гарган Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтэст, хүнд гэмтэж бэртсэн 1 зорчигчийг сум дундын Эмнэлгийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгөв.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй тогтжээ.

Тодруулбал Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутгийн 60 гаруй хувьд олон жилийн дунджаас 1.1- 10.7 градусаар хүйтэн, хур тунадас 60 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, баруун болон говийн нутгийн зарим сумын нутгаар дунджаас ахиу байжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Монгол Улсын харцага Н.Батзаяа: Дархан аварга Г.Өсөхбаяр надаас “Би уначихсан уу” гэж асуусан DNN.mn

Өдрийн сонины архиваас…………….

Монгол Улсын харцага Н.Батзаяатай ярилцлаа.


-Та энэ жилийн наадмаар өнгөтэй сайхан барилдлаа. Олон жил наадмаар зодог­лож, уйгагүй бэлтгэл хийсний үр дүн гарлаа шүү дээ?

-Би олон жил зодоглож байж улсын цолонд хүрсэн. Түүнээс хойш зургаан жилийн дараа Монгол Улсын харцага гэсэн энэ эрхэм цолонд хүрлээ. Үнэхээр сайхан барилдлаа. Наадмын зүлэг ногоон дэвжээ маань намайг ивээлээ. Их баяртай байна.

-Таны энэ жилийн даваа бүрийг бөх сонирхогчид үзүүштэй, уран барилдаан харуулсан гэдэгтэй санал нийлэх байх. Ялангуяа тавын даваанд Зүүний магнайд гарсан Дархан аварга Г.Өсөхбаяртай барилдсан барилдаан багагүй шуугиан дагууллаа…

-Би барилдааны явцад нэг ард нь гарч барьц авсан. Тэр яахав, хөлийн цэцийн шийдвэрээр дахиж барилдсан. Хоёулаа зэрэг шахуу газардсан. Хүмүүс гурав дахиж барилдсан гэж яриад байгаа. Барилдааны явцад бол тийм зүйл болоогүй. Тэгээд камерын бичлэг шүүхэд би арай сүүлд газардсан гэдгээрээ давсан. Энэ жилийн хувьд МҮБХ болон Монголын телевизүүдийн холбоо хамтарч цэнгэлдэхийн эргэн тойронд камер суурилуулсан нь шинэ шийдэл болсон санагдсан. Өмнө нь бол дэвжээний хаана нь хэн унаж, хэн даваад байгааг зэрэг харах боломжгүй байсан. Үүнээс болоод бөөн маргаан гардаг байсныг үзэгчид мэдэж байгаа.

-Дархан аварга тахимаа өгөхгүй нэлээд унжиж байх шиг харагдсан. Харин наадамчин олон таны талд уухайлж байсан. Аварга тантай шивнэлдээд байсан уу?

-Аварга эхлээд барьц сонгоод барилдахдаа надаас “Би уначихсан уу” гэж асуусан. Тэгээд камерын бичлэг хүлээсэн. Хоёулаа л хэн түрүүлж унаснаа мэдээгүй. Г.Өсөхбаяр аварга жудагтай сайхан бөх. Мэдээж би аварга цолтой хүнийг хүндлэлгүй яахав. Ер нь нийт масс өндөр цолтой, бага цолтой бөх хоёрын мэдээж бага цолтойг дэмждэг шүү дээ. Намайг аваргыг даваад цаашаа илүү сайн барилдаад цол хүртээсэй гэж бодсон хэрэг.

-Г.Өсөхбаяр аваргатай өмнө нь барилдаж байв уу. Чац өндөртэй бөхийг давна гэдэг амаргүй шүү?

-Тэгэлгүй яахав. Хэцүү. Би Дархан аваргатай нэг удаа зургаагийн даваанд таарч барилдсан. Зургаан жилийн өмнө Монгол Улсын начин цолны болзлыг Мягмарсүрэн заанаар хангачихаад дараа­гийн даваандаа аваргатай таарч өвдөг шороодож байлаа. Яахав, дэвжээн дээр гарахдаа би ийм мэх хийнэ, тэгж барилдана гэж яг төлөвлөж гардаггүй шүү дээ. Өрсөлдөгч ямар мэх хийж, ямар алдаа гаргана тухайн үед тэр хийг тааруулж мэдэрч барилдах л чухал.Би тэгж л барилдсан.

-Өндөр цолтой бөхтэй таарахаараа залуу бөхчүүд биеэ бариад барилдаан гаргаж чаддаггүй талтай. Харин та зоригтой, шийдсэн барилдааныг үзүүлсэн?

-Дархан аваргатай барилдахдаа өөрийнхөө бодсоноор л барилдъя гэж гарсан. Хэрвээ давчихвал начин цолоо баталчихна. Тэгээд ч шинэ цолонд хүрэх зам гэрэлтээд ирсэн. Надад тийм боломж дахиад олдоо ч уу үгүй ч үү гэж бодоод л шуудхан дайрсан. Гэхдээ аваргаа хүндэлж барилдана шүү дээ. Тэгсний хүчинд сана­сан­даа ч хүрсэн. Санасан­даа хүрсэн болохоор сэтгэл уужраад, наадмаас хойш цэлмэг, хөл газар хүрэхгүй л явна.

-Дараагийн даваанд Намсрайжавын Батсуурь арсланг давж, харцага цолны болзол хангасан. Давчихвал шинэ цолонд хүрнэ гэж бодохоор сэтгэл зүйн хувьд дарамттай байдаг уу?

-Тэгэлгүй яахав, шинэ цол хүлээж байгаа учраас нэлээн их юм бодож байж барилдсан даа. Батсуурь сайн бөх. Шинэ цол шүргээд барьж чадалгүй уначихсан бол бас л харамсалтай шүү дээ. Ер нь төрийн наадамд зодоглож буй бөхчүүд бүгд сайн барилдах юмсан, улсын цолонд хүрэх юмсан гэж дэвжээнд зодоглодог болохоор муу өрсөлдөгч гэж байхгүй. Муу барилдаан л харин гаргадаг. Өрсөлдөгчөө нягтлах хэрэгтэй. Нэгийн даваанаас эхлээд бүгд л хүчтэй өрсөлдөгч. Тиймээс өөрийн нөөц бололцоогоо зөв хуваарилах хэрэгтэй. Миний хувьд нэгийн даваанд Архангай аймгийн залуу бөхтэй таарсан. Хоёрын даваанд Говь-Алтай аймгийн заан Д.Буянтыг давж гурвын даваанд аймгийн арслан Э.Ванданцэрэнг даваад дөрөв дээр Баянхонгорын Улсын начин Ж.Чулуунбатыг өвдөг шороодуулсан. Чулуунбат начин бол их спортоор хичээллэдэг дэлхийн дэвжээнд өрсөлдөж Монголынхоо нэрийг гаргаж яваа мундаг бөх шүү дээ.

-Чөлөөт, жүдогоор барилддаг хүнтэй үндэсний бөхөөр барилдах амаргүй. Арга барилын хувьд баялаг гэдэг. Тиймээс танд бас бодсон хариу мэх байсан л байлгүй?

-Монгол Улсыг төлөөлж дэлхийн дэвжээнд зодоглодог тийм мундаг бөхтэй барилдана гэдэг нэр төрийн хэрэг. Өмнө нь хоёр удаа таарч барилдаж байсан болохоор барилдааны арга барилыг нь жаахан гадарлана. Нэг хаяж, нэг унаж байсан удаатай. Тиймээс зүүн сугадуулахгүйгээр зодоглож барилдъя гэсэн хоёрхон сонголттой л барилдсан.

-Энэ жил наадмынхаа бэлтгэлийг хаана хийсэн бэ. Ховдын бөхчүүд хоёр хуваагдаж бэлтгэлд гарсан сурагтай байсан?

-Тэгсэн. Батзориг, Амартүвшин харцага, Лхагвасүрэн начин, Цогбаяр, Мөнхбаатар начин гээд энэ сайхан бөхчүүдтэйгээ бэлтгэлд гарсан. Бид цагдаагийн байгууллагын бөхчүүд учраас “Сүүж” амралтанд очиж бэлтгэл сургуулилтаа хийсэн.

-Энэ жил цэнгэлдэхэд хиймэл зүлэг тавьсан. Хүмүүс нэлээд эсэргүүцсэн. Яг дэвжээн дээр гарч буй бөхчүүдэд хэр санагдав?

-Болдог юм байна лээ. Хамгийн гол нь хотгор гүдгэргүй тэгш талбай байх нь чухал. Бороо орсон бол харин ямар байхыг мэдэхгүй байна. Хальтарч магадгүй. Энэ жил бороогүй сайхан байлаа. Хэрвээ бороо ороод хальтраад уначихвал тэр их хөдөлмөр талаар болно гээд бодохоор харамсалтай шүү.

-Олон жилийн дараа та харцага цолны болзол хангалаа. Зарим хүн бөхчүүд нас харих тусам гаргах амжилт нь бүдгэрдэг гэж ярьдаг. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Би хоёр хүнээс их том үлгэр дуурайл авсан. Эрхэмбаяр аваргыг начин байхаас л барилдааныг нь хардаг байсан. Мөн Ганхуяг байна. Бөхийн спортод орсон хүн бөхөд үнэнч, тууштай байж уйгагүй, тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ч миний аавын надад өгсөн хүмүүжил ч агаар нэг. Тиймээс би яг л тэдний жимээр жилийн жилд наадамд тасралтгүй зодоглож ирсэн. Мөн заал, танхимын барилдаанд ч тогтмол амжилттай барилдаж ирсэн. Ямартай ч үр дүнг нь биеэрээ мэдэрлээ. Харин энэ сайхан цолоо авч явах нь хүртэхээс илүүтэйгээр үүрэг хариуцлага ирдэг. Тиймээс цолоо хүндэлж, цолондоо эзэн болж илүү их амжилт гаргана. Ер нь цолны эрэмбэ бөхчүүдэд хамгийн агуу хичээл, сургамж болж өгдөг.

-Таныг ажиглаад байхад тогтуун хүн юм аа. Таныг П.Сүхбат агсантай адил унасан ч давсан ч инээгээд л явж байдаг бөх гэдэг юм билээ. Аавын өсгөсөн хүмүүжил байна уу?

-Таны хэлсэнтэй адилхан үгийг зөндөө сонсч байсан. Уначихаад уйлалтай биш дээ. Инээгээд явж байх чинь ер нь их сайхан шүү дээ. (инээв) Би ер нь их тайван хүн шиг байгаа юм. Аав минь тийм хүн л дээ. Бас их зарчимч хүн.

-Аавыгаа, гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай хоёр хөгшин хоёулаа Ховдын Булган сумын уугуул. Ховд аймгийн Чандмань суманд аав маань 1979 онд нэгдлийн ерөнхий нягтлан болж очоод олон жил ажилласан. Ширнэнгийн Нямаа гэж хүн бий. Одоо Чандмань сумын Тамгын газрын дарга. Миний ээжийг Чойжилын Нацагсүрэн гэдэг. Аав маань надад хөрөнгө мөнгө, сайхан мэргэжлээс илүүтэйгээр энэ амьдралдаа хүн шиг хүн явахыг захидаг. Хүн заримдаа амьдралаас өөрийгөө ч олж харахгүй үе бий гэж аав минь ярьдаг. Тиймээс аавынхаа захиасыг алхам бүртээ бодож амьдралд хэрэгжүүлэхийг хичээж байна даа.

-Хүүхэд байхдаа ааваасаа болж сумын наадамд олон барилдсан гэсэн?

-Тийм ээ. Аав дарга, сумын захиргаанд ажилладаг болохоор наадмаар бөхийн тоо гүйцэхгүй, юм л бол намайг “Миний хүү барилд” гэдэг байсан. Би ч яахав гараад л ах нартай барилдаж нэгийн даваанд уначихна. Хүний тоо нөхөх маягтай. Би сумын наадамд 11 удаа гарч байсан. Аав ажил ихтэй завгүй байдаг болохоор сүүлдээ ахыгаа дагаад л наадам хэснэ. Барилдана. 16 насандаа анх Ховдын Зэгс сумын наадмаар сумын начин болж байсан. 18 насандаа Чандмань сумын заан болж байсан юм даг.

-Та эхээс хэдүүлээ юм бэ. Танай удамд өөр барилддаг хүн бий юу?

-Би тавуулаа. Айлын хоёр дахь хүү. Гурван дүүтэй. Надаас өөр хүн байхгүй. Харин ээжийн талд олимпийн мөнгөн медальт Буядаа гуай байна. Аавын талд бол ноёны бөх байсан гэж ярьдаг.

-Гэргийгээ танилцуу­лаач. Энэ сайхан амжилтын ард мэдээж хүний хань ижил байдаг. Дурсахгүй байхын аргагүй болов уу?

-Тэгэлгүй яахав. Бөх хүний амжилтад нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол ар гэрийнхэн. Бөх хүн бэлтгэл сургуулилт гээд цаг зав бага шүү дээ. Манай эхнэрийг Ширэндэвийн Энхжаргал гэдэг. Ховдын Чандмань сумынх, хуульч мэргэжилтэй. Одоо Хууль зүйн яаманд ажилладаг. Манайх хоёр хүүхэдтэй. Том нь Элбэгбаяр 84 дүгээр сургуульд сурдаг одоо хоёрдугаар анги. Бага нь Дүүрэнжаргал гээд дөрвөн настай охин бий. Миний хань өнөөдөр намайг өдий зэрэгтэй явах гол тулгуур болж ирсэн мундаг эмэгтэй. Тиймээс танай сониноор дамжуулаад эхнэртээ хайртай шүү гээд баярлаж явдгаа хэлье. Эрчүүд бид чинь ямар өдөр болгон сэтгэлээ илэрхийлээд байх биш. Түүнчлэн Цагдаа­гийн ерөнхий газар, “Од” груп­пийн хамт олондоо болон нийт монголчууддаа баярлалаа.

-Цол нэмсэн гэсэн. Одоо Цагдаагийн албанд ямар алба хашиж байна вэ?

-2006 онд Цагдаагийн дотоодын цэрэгт анх орсон. Одоо есөн жил болсон байна. 2006 онд ахлах цолтой байсан. 2008 онд офицер болоод 2009 онд ахмад цолтой болсон. Харин сая энэхүү хөдөлмөрийг минь үнэлж ЦЕГ-аас хошууч цолоор шагнаж мөрийг минь мялаалаа. ЦЕГ амжилт гарга­хад минь хамгийн их нөмөр нөөлөг болдог газар. Цагдаа бол их хариуцлагатай, дэг журамтай болохоор миний арга барилд, бэлтгэлд их нөлөөлдөг гэж боддог.

-Та их спортоор хэр хичээллэдэг вэ?

-Чөлөөт бөхөөр их хичээлэдэг, 2002 оноос хойш хичээллэж эхлэсэн. Спорт бол Үндэсний бөхтэй минь салшгүй холбоотой. Бас воллейбол, сагс их сонирхдог. Ямар сайндаа эхнэртээ гараад машинаа тавьчихаад ирье гэж хэлээд Спортын төв ордон ороод лиг үзээд суучихна шүү дээ (инээв).

-Нээрээ бөхчүүд наадмаараа хэр баярладаг бол?

-Бөхчүүд баярлах нь ховор. Бид барилдаж дуусаад л наадам дуусдаг шүү дээ.

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

2024.02.13 / МЯГМАР ГАРИГ

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
ГУРВАН ХӨХ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 08.03-18.10
Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 2 сарын 13, Ангараг гараг. Билгийн тооллын 4, Могойг хүлэгч одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:03-18:10. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -35…-40 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28…-33 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -21…-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

29 авто замын нөлөөлөлд 133.61 га газрыг чөлөөлжээ DNN.mn

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны газар чөлөөлөлтийн ажлуудыг танилцуулсан. Үүнд 29 авто замын нөлөөлөлд 1545 нэгж талбарын 133.61 га газар өртсөн. Үүнээс

  • Өмнөх онуудад 422 нэгж талбарыг чөлөөлсөн.
  • 2024 онд 16 нэгж талбарт нөхөн олговор олгосон.
  • 213 нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлсөн.
  • Үлдсэн 894 нэгж талбарыг чөлөөлөхөд 147.2 тэрбум төгрөг шаардлагатай.

14 сургууль, цэцэрлэгийн нөлөөлөлд 210 нэгж талбарын 10.59 га газар өртсөн. Үүнээс

  • Өмнөх онуудад 87 нэгж талбарыг чөлөөлсөн.
  • 2024 онд хоёр нэгж талбарт нөхөн олговор олгосон.
  • Таван нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлсөн.
  • Үлдсэн 116 нэгж талбарыг чөлөөлөхөд 17.8 тэрбум төгрөг шаардлагатай.

11 шугам сүлжээний ажлын нөлөөлөлд 403 нэгж талбарын 26.5 га газар өртсөн. Үүнээс

  • Өмнөх онуудад 32 нэгж талбарыг чөлөөлсөн.
  • 2024 онд нэг нэгж талбарт нөхөн олговор олгосон.
  • Үлдсэн 346 нэгж талбарыг чөлөөлөхөд 39.4 тэрбум төгрөг шаардлагатай.

Бусад 10 ажлын нөлөөлөлд 275 нэгж талбарын 10.13 га газар өртсөн. Үүнээс

  • Өмнөх онуудад 125 нэгж талбарыг чөлөөлсөн.
  • 14 нэгж талбарыг нөлөөллөөс гаргасан.
  • Үлдсэн 127 нэгж талбарыг чөлөөлөхөд 27.85 тэрбум төгрөг шаардлагатай гэжээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарь DNN.mn

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах болон амрах томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарийг танилцуулж байна. Тухайлбал иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг,

  • Нарантуул худалдааны төв шинийн нэгэн буюу энэ сарын 10-наас эхлэн хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл амарч, 21-ний өдрөөс эхлэн хэвийн ажиллаж эхэлнэ.
  • Барс-2, Дүнжингарав, Бөмбөгөр, Хүчит Шонхор зэрэг захууд энэ сарын 10-14-ний өдрүүдэд амарч, 15-наас хэвийн ажиллаж эхэлнэ.
  • Барс-1 захын хувьд энэ сарын 10-12 хүртэл амарч, 13-ны өдрөөс, Сандэй Плаза худалдааны төв энэ сарын 10-13 хүртэл амарч, 14-нөөс хэвийн ажиллаж эхэлнэ.
  • Амгалан зах 10-19-ний өдрүүдэд амарч, 20-ноос ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх юм.
САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
2/7/2024 Улаанбаатар хот
Д/д Зах, худалдааны төвийн нэр Хороо Зах, худалдааны төвийн ажиллах болон амрах цагийн хуваарь Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо
2024.02.09-ний өдөр ажиллах цаг Амралт эхлэх огноо Амралт дуусах огноо
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
1 1 ТБД андууд худалдааны төв 2 10:00-20:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
2 2 Гранд Плаза худалдааны төв 2 09:00-20:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
3 3 Барс-1 худалдааны төв 3 09:00-19:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
4 4 Ханбүргэдэй худалдааны төв 4 Хүнс /09:00-20:00/ Амрахгүй /09:00-20:00/
Бараа /Амарна/ 2/9/2024 2/11/2024 2/12/2024
5 5 Орхон худалдааны төв 6 09:00-19:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
6 6 Баянгол худалдааны төв 8 10:00-20:00 2/10/2024 2/13/2024 2/14/2024
7 7 Корал центр худалдааны төв 8 10:00-20:00 2/10/2024 2/13/2024 2/14/2024
8 8 Зурагт зах 11 10:00-20:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
9 9 Экстра худалдааны төв 11 09:00-16:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
10 10 Ардын хоршоо худалдааны төв 11 09:00-20:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
11 11 Өндөр дэнж төрөлжсөн худалдааны төв 11 10:00-14.00 2/10/2024 2/19/2024 2/20/2024
12 12 Нарлаг худалдааны төв 14 10:00-18:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
13 13 Ачлал их дэлгүүр 14 10:00-19:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
14 14 1000 нэр худалдааны төв 15 10:00-18:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
15 15 10000 нэр худалдааны төв 15 10:00-18:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
16 16 Билэг Их дэлгүүр 15 10:00-18:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
17 17 Экстра худалдааны төв 16 09:00-16:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
18 18 Макс молл худалдааны төв 16 10:00-20:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
19 19 Момми худалдааны төв 16 08:00-20:00 2/10/2024 2/10/2024 2/11/2024
20 20 Гурван билэг худалдааны төв 18 10:00-17:00 2/10/2024 2/11/2024 2/12/2024
21 21 Элбэг их дэлгүүр 18 11:00-17:00 2/10/2024 2/11/2024 2/12/2024
22 22 Таван Эрдэнэ зах 19 08:00-20:00 2/10/2024 2/15/2024 2/16/2024
23 23 Хороолол худалдааны төв 19 09:00-19:00 2/10/2024 2/14/2024 2/15/2024
24 24 Гурвалжин-44 модны зах 25 10:00-20:00 2/10/2024 2/13/2024 2/14/2024
25 25 Биг худалдааны төв 25 09:00-14:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
26 26 Хермис худалдааны төв 25 10:00-19:00 2/10/2024 2/13/2024 2/14/2024
27 27 Хар хорин худалдааны төв 29 09:30-18:00 2/10/2024 2/15/2024 2/16/2024
28 28 Барс-2 худалдааны төв 29 09:00-19:00 2/10/2024 2/14/2024 2/15/2024
29 29 Шинэ сандэй худалдааны төв 29 10:00-20:00 2/10/2024 2/14/2024 2/15/2024
30 30 Хялганат модны зах 29 10:00-14:00 2/10/2024 2/13/2024 2/14/2024
Д/д Зах, худалдааны төвийн нэр Хороо Зах, худалдааны төвийн ажиллах болон амрах цагийн хуваарь Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо
2024.02.09-ний өдөр ажиллах цаг Амралт эхлэх огноо Амралт дуусах огноо
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
31 1 Жуков худалдааны төв 4 10:00-20:00 2/10/2024 2/13/2024 2/14/2024
32 2 Баянзүрх худалдааны төв 6 09:00-19:00 2/10/2024 2/15/2024 2/16/2024
33 3 Баянзүрх худалдааны төв-2 6 09:00-19:00 2/10/2024 2/13/2024 2/14/2024
34 4 Тэнгэр худалдааны төв 8 07:00-21:00 11:00-21:00 цаг
35 5 Да хүрээ техникийн зах 9 10:00-14:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
36 6 Амгалан зах 10 08:00-20:00 2/10/2024 2/19/2024 2/20/2024
37 7 Нарантуул худалдааны төв 14 10:00-20:00 2/10/2024 2/20/2024 2/21/2024
38 8 Сандэй плаза худалдааны төв 14 10:00-16:00 2/10/2024 2/13/2024 2/14/2024
39 9 Шөнийн зах 14 11:00-00:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
40 10 Баялаг ундраа худалдааны төв 14 10:00-20:00 2/10/2024 2/20/2024 2/21/2024
41 11 Асайт худалдааны төв 32 09:00-19:00 2/10/2024 2/15/2024 2/16/2024
42 12 Дүнжингарав худалдааны төв 36 10:00-15:00 2/10/2024 2/14/2024 2/15/2024
43 13 Баянзүрх худалдааны төв 40 10:00-20:30 2/10/2024 2/13/2024 2/14/2024
44 14 Улаанхуаран эко зах 40 09:30:19:30 2/10/2024 2/13/2024 2/14/2024
45 15 Натур худалдааны төв 43 09:00-17:00 2/10/2024 2/13/2024 2/14/2024
Д/д Зах, худалдааны төвийн нэр Хороо Зах, худалдааны төвийн ажиллах болон амрах цагийн хуваарь Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо
2024.02.09-ний өдөр ажиллах цаг Амралт эхлэх огноо Амралт дуусах огноо
СҮХБААТАР ДҮҮРЭГ
46 1 UB mart худалдааны төв 1 10:00-18:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
47 2 Гурван гал худалдааны төв 1 10:00-15:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
48 3 Выставка худалдааны төв 1 11:00-17:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
49 4 Шангрила худалдааны төв 1 Цагийн хуваарийн дагуу хэвийн үйл ажиллагаа явуулна. /Амрахгүй/
50 5 Наран плаза худалдааны төв 1 10:00-19:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
51 6 Наран Молл худалдааны төв 3 10:00-19:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
52 7 Саруул зах 3 09:00-16:00 2/10/2024 2/16/2024 2/17/2024
53 8 Улаанбаатар их дэлгүүр 4 10:00-19:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
54 9 Метро молл худалдааны төв 6 10:00-19:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
55 10 Их тойруу худалдааны төв 9 09:00-13:00 2/10/2024 2/14/2024 2/15/2024
56 11 Бүрд худалдааны төв 12 09:00-16:00 2/10/2024 2/14/2024 2/15/2024
57 12 Экстра төв худалдааны төв 14 09:30-16:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
58 13 Бүрэн плаза худалдааны төв 14 09:00-20:00 2/10/2024 2/15/2024 2/16/2024
59 14 Аму плаза худалдааны төв 14 09:00-21:00 2/10/2024 2/13/2024 2/14/2024
60 15 Бэлх зах 16 10:00-19:00 2/10/2024 2/14/2024 2/15/2024
61 16 Соёмбо зах 16 10:00-20:00 2/10/2024 2/10/2024 2/11/2024
Д/д Зах, худалдааны төвийн нэр Хороо Зах, худалдааны төвийн ажиллах болон амрах цагийн хуваарь Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо
2024.02.09-ний өдөр ажиллах цаг Амралт эхлэх огноо Амралт дуусах огноо
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
62 1 Сэлэнгэ худалдааны төв 20 Амрана 2/10/2024 2/16/2024 2/17/2024
63 2 21 худалдааны төв 27 10:00-22:00 2/10/2024 2/14/2024 2/15/2024
64 3 Сутайн буянт худалдааны төв 38 09:00-17:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
Д/д Зах, худалдааны төвийн нэр Хороо Зах, худалдааны төвийн ажиллах болон амрах цагийн хуваарь Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо
2024.02.09-ний өдөр ажиллах цаг Амралт эхлэх огноо Амралт дуусах огноо
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
65 1 Хүннү молл худалдааны төв 4 10:00-21:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
66 2 Фүүд сити худалдааны төв 4 10:00-21:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
67 3 Ханбогд эко зах 4 09:00-21:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
68 4 Фермерүүд зах 4 09:00-17:00 2/10/2024 2/14/2024 2/15/2024
69 5 Хан-уул яармаг зах 5 09:00-19:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
70 6 Дэлгэр хангай зах 6 09:00-19:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
71 7 Монопол худалдааны төв 9 09:00-20:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
72 8 Саямаа худалдааны төв 9 09:00-21:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
73 9 Буянт ухаа зах 10 09:00-21:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
74 10 Хаппи март худалдааны төв 15 09:00-21:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
75 11 Их наяд худалдааны төв 15 09:00-21:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
76 12 Зайсан стар худалдааны төв 17 09:00-20:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
77 13 Их монгол плаза худалдааны төв 17 09:00-21:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
78 14 Номин хайпермаркет 19 08:00-22:00 Амрахгүй 2/13/2024
79 15 Монгол фармер худалдааны төв 20 09:00-20:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
80 16 Органик маркет 20 10:00-20:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
81 17 Лавай худалдааны төв 20 10:00-20:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
82 18 Бум худалдааны төв 21 10:00-20:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
Д/д Зах, худалдааны төвийн нэр Хороо Зах, худалдааны төвийн ажиллах болон амрах цагийн хуваарь Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо
2024.02.09-ний өдөр ажиллах цаг Амралт эхлэх огноо Амралт дуусах огноо
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
83 1 Бокс Молл худалдааны төв 2 09:00-20:00 2/10/2024 2/14/2024 2/15/2024
84 2 Содон Бөмбөгөр худалдааны төв 2 09:00-20:00 2/10/2024 2/14/2024 2/15/2024
85 3 Алтжин Бөмбөгөр худалдааны төв 2 09:00-20:00 2/10/2024 2/14/2024 2/15/2024
86 4 Юмт Бөмбөгөр худалдааны төв 2 09:00-20:00 2/10/2024 2/14/2024 2/15/2024
87 5 Нарантуул 2 худалдааны төв 11 07:00-18:00 2/10/2024 2/14/2024 2/15/2024
88 6 Нарлаг Дэнж худалдааны төв 11 07:00-18:00 2/10/2024 2/12/2024 2/13/2024
89 7 Шонхор зах 11 03:00-17:00 2/10/2024 2/14/2024 2/15/2024
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: 2073 алба хаагч замын хөдөлгөөн зохицуулж байна DNN.mn

Цагдаагийн байгууллагаас 604 цэгт 2073 алба хаагч замын хөдөлгөөн зохицуулж байна.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өрхийн эмнэлгүүд 12:00-17:00 цагийн хооронд ажиллаж байна DNN.mn

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баяр тохиож байна.

Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийн мэдээллийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл пүрэв гаригт эхэлнэ DNN.mn

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох элсэлтийн шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа 2024 оны хоёрдугаар сарын 15-аас эхэлнэ.

Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулна.