Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд нийслэлд гал түймрийн 20 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 1, гал түймрийн 20 дуудлага мэдээлэл ОБЕГ-т бүртгэгдэж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэжээ.

Дуудлага мэдээллийг тодруулбал хогийн сувагт хог шатсан 3, байшин 5, гражны дээвэр1, гэр 5, машин 2, түц 1, цахилгааны шит шатсан нэг дуудлага бүртгэгдсэн байна.

Иймд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

  • Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,
  • Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,
  • Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,
  • Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,
  • Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,
  • Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
  • Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,
  • Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг  анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Их дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүд ердийн хуваариар ажиллаж эхэллээ DNN.mn

Их дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хилчид цасан шуурганд төөрсөн иргэнийг аварчээ DNN.mn

Баян-Өлгий аймгийн Алтай сумын тавдугаар багийн иргэн Б.Ө нь хоёрдугаар сарын 11-ний өдөр Бор бургаст багаас Алтай сум руу явах үедээ цасан шуурганд төөрсөн байна.

Энэ талаарх мэдээллийн дагуу хилийн цэргийн 0147 дугаар салбарын ахлах дэслэгч Б.Инжир ахлагчтай тусгай томилгоот бүлэг тус иргэнийг эрэн хайжээ.

Улмаар сумын төвөөс 2.5 километр газарт осгосон байдалтай байхад нь олж, сумын эрүүл мэндийн төвд хүргэснийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Интерполоор эрэн сурвалжилж байсан эмэгтэйг олж, Туркээс албадан авчирчээ DNN.mn

Таван “Ш” ажиллагааны хүрээнд 2019 онд гадаад улсад оргон зайлсан Э гэгчийг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоолоо.

Дээрх этгээдийг Турк улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд өнөөдөр (2024.02.13)-нд Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Төрийн байгууллагуудын 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 2 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Хөдөө аж ахуйн корпораци”-ийн худалдан авах ажиллагаа болон гадаадын зээл тусамжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, Сангийн яамны харьяа байгууллагууд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2024 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тус тус дүн шинжилгээ хийв.

Түүнчлэн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын ажилтны ёс зүйн дүрэм, “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх, буцалтгүй олгох журам”-ыг хянаж, холбогдох саналуудыг тусгуулахаар хүргүүллээ.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх  иргэн, байгууллагаас ирүүлсэн 7 гомдол, мэдээллийг хянан шалгаж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар зэрэг байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний үр дүнтэй танилцав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам, даваа хаагдсан тул Шилийн Богд хайрханы чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Сар шинийн баярын өдрүүдэд Шилийн Богд хайрханыг зорьсон тээврийн хэрэгсэл гарсан эсэх болон тус газрын замын нөхцөл байдлын талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас тодрууллаа.

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас хэлэхдээ “Шилийн Богд руу очсон нэг ч машин байхгүй, хүмүүс нэг ч яваагүй. Цас хаачихсан тул ойрын хугацаанд Шилийн богд руу явах ямар ч боломжгүй байна. Аймгийн төвөөс гараад 50 километр яваад л машинууд цасанд суугаад байгаа. Зам гаргах гэж оролдсон ч өдөр бүр шуургатай байгаа тул оройдоо буцаад хаагдаж байна” гэлээ.

Сэрэмжлүүлэхэд хоёрдугаар сарын 13,14-нд буюу өнөөдөр, маргааш Төв болон Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

 

Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Хоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хөх сувд-2024” мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-нд болно DNN.mn

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2024” мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-нд Хатгал тосгонд болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сар шинийн өдрүүдэд улсын хэмжээнд 198 хүүхэд мэндэлжээ DNN.mn

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн цагаан сарын шинийн 1, 2-нд улсын хэмжээнд 198 хүүхэд мэндэлсэн гэж Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс мэдээллээ.

Харин битүүний өдөр (2024.02.09)-нд 80 эх амаржиж, 82 хүүхэд мэндэлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк нэгдүгээр сард 1015 кг үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2024 оны 01 дүгээр сард 1015 кг үнэт металл худалдан аваад байна. Үүнээс Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 67 кг үнэт металл тус тус худалдан авлаа.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   01 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 225,071 төгрөг байв.