Categories
мэдээ цаг-үе

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг олжээ DNN.mn

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд энэ сарын 12-нд уулын цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг нуранги үүссэн газраас 300 метрийн зайд дөрвөн метрийн гүнээс өнөөдөр буюу 17-ны 16:05 цагт олджээ.

Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азатаар ахлуулсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн 0165 дугаар ангийн 0135 дугаар салбар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газрын нийт 70 орчим алба хаагч, гурван эрэлч нохой, 10 орчим тусгай зориулалтын автомашин ашиглаж оролцсон юм.

Мөн Ховд аймгийн Алтай, Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Баян-Өлгий аймгийн Булган суманд сураггүй болсон долоон дуудлага бүртгэгдсэн.

Алба хаагчид Ховд аймгийн Алтай суманд өчигдөр буюу 16-нд сураггүй болсон нэг иргэн болон Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо.

Бусад таван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газараас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэн 173 тонн бодис, 98 тонн давс цацав DNN.mn

Нийслэл хотод энэ сарын 17 буюу өнөөдөр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 24 байгууллагын 620 ажилтан албан хаагчид авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн 123 тусгай зориулалтын машин, техникээр хусалт хийжээ.

Мөн урьдчилан сэргийлэн 173.5 тонн тусгай зориулалтын бодис, 98.5 тонн давс цацсан аж.

Энэ амралтын өдрүүдэд нийт нутгаар эрс хүйтрэх төлөвтэй байгааг албаныхан анхааруулж байгаа билээ.

Цас дагтаршиж халтиргаа үүсэхээс өмнө орчны 50 метрийн талбайгаа цэвэрлэхийг байгууллага аж ахуйн нэгж, иргэддээ уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Өлзийт болон Эмээлтийн товчоогоор тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ DNN.mn

Цаг агаар, авто замын нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотоос урагшаа чиглэлд Өлзийт, баруун чиглэлд Эмээлтийн товчоогоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр/2024.02.17/ 13:30 цагаас хязгаарлажээ.

Хязгаарлалт 15:30 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн УОК-оос мэдээллээ.

Дийлэнх чиглэлд тэнгэр бүрхэг, цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул авто замын хөдөлгөөнд оролцогч жолооч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Монгол орны аялал жуулчлалыг сурталчлан ажиллахаа илэрхийлэв DNN.mn

 БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-ын нэрт дуучин Ким Хён Жун, Монгол Солонгосын хамтарсан тоглолт зохион байгуулагч “Эвандис” энтертайментийн Үүсгэн байгуулагч Ko Со Хуныг албаны хүмүүсийн хамт энэ сарын 16-нд хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны соёл, аялал жуулчлалын асуудлаар санал солилцохоос гадна уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, фестивалийг зохион байгуулахад Ким Хён Жун хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Түүний хувьд Монгол Улсад анх удаа ирж байгаа ба танай орны тухай богино хугацаанд их зүйл мэдмээр байна, мөн тоглолтдоо сэтгэл догдолж байна гэв.

Уулзалтын үеэр Монгол Солонгос хоёр орны дунд олон жилийн турш гүүр болон ажиллаж,  соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсан тул “Эвандис” энтертайментийн Үүсгэн байгуулагч Ko Со Хуныг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын элч”-ээр томилж батламж гардуулав.

Солонгосын алдарт дуучин, “F4” киноны жүжигчин Ким Хён Жун болон MC Sniper, Bloo, Монголын талаас дуучин Чойжоо, Vandebo нарын хамтарсан “Your Valentine” тоглолт “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр болно.

Categories
мэдээ цаг-үе

Архангай аймгийн нийт нутгаар салхи 16 метр хүрч ширүүсчээ DNN.mn

Архангай аймгийн хойд сумдаар цас үргэлжлэн орж байна. Өөрөөр хэлбэл, Тариат, Булган сумаас бусад сумын нутагт 1-8 см зузаан цас нэмж орсон ба нэмэгдэх хандлагатай байна.

Өчигдөр өдөр Эрдэнэмандал, Жаргалант, Хайрхан, Цэцэрлэг сумын нутгаар 0.0-4.0 мм, өнгөрсөн шөнө Булган сумаас бусад сумдын нутгаар 0.0-4.0 мм цас оржээ.

Өнөө өглөөний 08.00 цагийн цаг уурын харуулын мэдээгээр Эрдэнэмандал, Батцэнгэл, Хайрхан сумын нутгаар 24-28 см, Тариат, Төвшрүүлэх, Жаргалант, Өгийнуур, Өлзийт, Өндөр-Улаан, Хангай, Хашаат, Хотонт, Цахир сумдын нутгаар 10-17 см, Эрдэнэбулган, Булган, Цэцэрлэг, Чулуут сумын нутгаар 3-9 см зузаан цасан бүрхэцтэй байна гэлээ.

Салхи нийт нутгаар секунтэд 3-16 метр хүрч ширүүссэн байна. Үүний дотор урд шөнө Эрдэнэмандал, Батцэнгэл, Булган, Өгийнуур, Хангай сумын нутгаар секунтэд 11-12 метр, өчигдөр өдөр Эрдэнэбулган, Тариат, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Булган, Өлзийт, Хангай, Хотонт, Цэцэрлэг, Цахир сумдын нутгаар секунтэд 11-16 метр хүрч, ширүүсчээ.

Categories
мэдээ нийгэм

Малчдад тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана DNN.mn

Засгийн газар өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зарим арга хэмжээний хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл, шатахуун, авто машин зэрэг бараа материал гаргаж, нөхөн бүрдүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар тогтжээ.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-нд Улсын онцгой комисс хуралдаж, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа нэгтгэсэн байна. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулжээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар, малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай авто машин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай хүргэх, түргэн тусламжийн авто машин нь эвдэрсэн, засварлах боломжгүй, ашиглаж буй автомашиныг шинээр олгох зэрэгт  шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгажээ.

Мөн зудын эрсдэлд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх Ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ахлах аж.

Нийслэлийн хэмжээнд үүсэж болзошгүй шар усны үер, түүнтэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭХЭМҮТ-д хорт хавдартай хүүхдүүд хичээллэх танхим нээлээ DNN.mn

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр болж өнгөрлөө. Тодруулбал, тус өдрийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжиж төлөвшүүлэх зорилгоор өдөр 2002 оноос дэлхийн дахинд тэмдэглэж эхэлсэн.

Харин манай улсын ЭХЭМҮТ 2017 оноос хойш найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн онцлог нь ард иргэдийн хүүхдийн хорт хавдрын талаарх мэдээлэл сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхдийн хорт хавдрын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эрт сэрэмжлүүлгийг эцэг эхчүүдэд олгох зорилгоор Аргун групп ХХК-тай хамтран дэвшилтэд техник, технологид суурилсан боловсрол олгох видео контент бий болгож, хорт хавдартай хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгахад зориулсан сургалтын хөтөлбөр танилцуулж, танхим нээлээ. Мөн уламжлал ёсоор хорт хавдраа даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулж, баярын хонх цохив.

Categories
мэдээ цаг-үе

Дараах байршлуудад шинээр сургууль, цэцэрлэг барина DNN.mn

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээллээ.

Тэрээр “Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн асуудлыг ихэд анхаарч, төсөвт тусгаж ирсэн. Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн алдаанаас болоод тухайн хэсэгтээ сургууль цэцэрлэгийн хүртээмж багатайгаар байгуулагдсан газруудад газар чөлөөлөлт хийж, улсын сургууль, цэцэрлэг байгуулах зорилгоор төсвийн тодотгол хийгээд байгаа.

Ингэхдээ 11 сургууль, цэцэрлэгийн асуудлыг төсвийн тодотголд тусгаж, нийт 26.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Тухайлбал,

  • Баянгол дүүргийн 24 дүгээр хороо буюу Алтай хотхон
  • Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо буюу Маршал таун, Кинг тауэр орчимд сургууль
  • Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Ногоон нуур орчимд 240 ортой цэцэрлэг
  • Материал имфекс хавьцаа болон Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд 960 болон 640 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар төлөвлөж холбогдох хөрөнгө оруулалтыг тусгаад байна.

Таван байршилд газрын зөвшилцөлд хүрсэн. Мөн улсын сургууль, цэцэрлэг барих шаардлагатай арван байршил байгаа учраас газар чөлөөлөлтийн мөнгийг төсвийг нэмсэн. Үүнээс гадна тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль болон дотуур байранд нь 4.5 тэрбум төгрөгөөр капитал засвар хийхээр тодотгол оруулсан.

Энэ онд нийслэлээс сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудалд нийт 146 тэрбум төгрөгийг төсөвлөсөн” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

НОБГ: Цасанд суусан дуудлагаар найман иргэний аюулгүй байдлыг хангалаа DNN.mn

Нийслэлийн онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд цасанд суусан нэг, гал түймрийн таван дуудлага мэдээлэл иржээ.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын төмөр замын гарамын урд талд автомашинтай цасанд суусан бага насны хүүхэдтэй байгаа гэсэн дуудлагыг 03:02 цагт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчдыг очиход 10-38 насны найман иргэн Toyota Harrier, Subaru forester маркийн автомашинтай цасанд суусан байсныг машиныг гаргах боломжгүй тул үлдээж, иргэдийг аюулгүй газарт хүргэжээ.

Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул цасанд сууж, төөрч осгохоос сэргийлэн хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ховдын Үенч, Алтай суманд хамгийн их цас оржээ DNN.mn

Өнгөрсөн хоногт буюу хоёрдугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн өмнөд болон хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-17.0 мм цас орсон байна.

Үүнээс хамгийн их нь Ховдын Үенч суманд 17.0 мм, Алтайд 16.0 мм, Байтагт 14.0 мм цас оржээ. Баян-Өлгийн Булган 9.0 мм, Увсын Түргэнд 6.0 мм, Завханы Их Уул, Архангайн Жаргалант, Өндөр-Улаан, Булганы Дашинчилэн 4.0-4.8 мм, бусад нутгаар 0.0-3.5 мм цас орсон байна.