Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

      17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 17-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -21…-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Тендерийн зар “Өдрийн сонин” дээр л хэвлэгдэнэ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын дэд дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюундарь “Улс төрийг цэвэрлэе гэвэл том мөнгө, эрх ашгийг задлах хэрэгтэй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхимийн багш Т.Есүхэй “Бие даагчид ээлтэй сонгуулийн тогтолцоо гэж ер нь байхгүй” гэв.

ХХЕГ-ын Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын Хилийн хэлтсийн дарга, хурандаа Б.Энхжаргал “Зудтай аймгуудад хилийн цэргийн ангиудаас 14 бүлгийн 58 хүн, 17 нэгж техниктэй ажиллаж байна” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт  “Тендерийн зар “Өдрийн сонин” дээр л хэвлэгдэнэ” хэмээн өгүүллээ. 

Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат ” 2026 оноос ЭШ агуулга болоод зохион байгуулалтын өөр хэлбэрт шилжих болно” гэлээ.

“Баримт, үйл явдал” – ын VII нүүрээс АНУ-ын “OpenAI” компанийн “Хиймэл оюун ухаан”-т ChatGPT аппликэйшнтэй буюу хүн хиймэл оюун ухаантай ярилцлага хийлээ. Хүн асууж, хиймэл оюун ухаан хариулсан тухай уншаарай. Лекси “Үйлдвэрлэлийн зарим салбарт хүмүүс хиймэл оюун ухаанд ажлын байраа алдахад хүрсэн” хэмээв.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

АН: 21 аймагт шуурхай штаб байгуулан ажиллаж эхэллээ DNN.mn

 Улс орон даяар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, зудын гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан 21 аймагт малчдадаа тусламж үзүүлэх шуурхай штаб байгуулан ажиллахаар шийдвэрлэлээ.

21 аймаг дахь Ардчилсан намын удирдлагуудтай шуурхай хуралдаж зудын нөхцөл байдлын мэдээллийг авч, малчдад хэрхэн тусламж, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо.
May be an image of 6 people, people studying, newsroom and text
Тухайлбал, Говьсүмбэр аймагт гэхэд л 800 гаруй тоо толгой малтай байсан малчин өрх нэг зуднаар 50 хүрэхгүй тооны малтай болсон талаар онцолж байна. Тиймд зуу, зуугаар нь малаа алдсан малчдадаа дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг онцолж байна.
2023 оны 11-р сараас 2024 оны 2-р сарыг хүртэл орон даяар нийт 8 сая гаруй мал хорогдсон талаар Засгийн газраас мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 5 аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зуд, 17 аймгийн 89 суманд цагаан зуд, 17 аймгийн 82 суманд зудархуу төлөвтэй байна.

Ардчилсан нам малчдадаа өвөлжилт, зудын гамшгийг даван гарахад туслахаар шуурхай штаб байгуулан ажиллах шийдвэрийг гарлаа.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 374 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.02.12-оос 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд) 32,476 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 374 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 152, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Өмчлөх эрхийн эсрэг 140, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 17, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 28, бусад 11 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 35,059 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 34,430 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 34,235 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 195 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 971, Танхайрах 53, Хүний биед халдах 244, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 89, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 31168, бусад 1905 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 40 иргэнд 12,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 86 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 35, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 162, сураггүй алга болсон хүн 50, шүүхээс даалгасан хүн 157, зөрчил үйлдсэн 70 хүнийг биечилсэн сурвалжилга болон дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Илрүүлсэн онцлог хэргээс дурьдвал:
Урьд өмнө удаа дараа хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан иргэн М-ийг энэ оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс баривчилж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар Нийслэл, Дархан-Уул аймаг зэрэг нутаг дэвсгэрүүдээс удаа дараа тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны 09 дүгээр сарын 06-08-ны өдрийн хооронд хохирогч нартай фейсбүүк чатаар харилцаж “Код очно, хэлээд өгөөч” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бүрдүүлэн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч улмаар бусдыг залилсан” гэх хэрэгт Ш-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөн дээрх этгээдийн урьд өмнө холбогдсон нийт 12 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Экологийн цагдаагийн албанаас “Э” ХХК нь үйлдвэрийн явцад түүхий эдээс гарсан аюултай хог хаягдлыг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зориулалтын бус газар болох Улаанбаатар хотын бохирын төв шугамд асгасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн.
Иргэн Н нар нь бүлэглэн Ховд аймаг Буянт сумын нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай газраас энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 ширхэг Сугас загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж, 600.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.
Иргэн Э нь Архангай аймгийн Хангай сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 10 дугаар сарын дундуур ховор ургамлын ангилалд багтах алтан сонгино түүж бэлтгэж 12.036.500 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.
Иргэн Б нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хууль бусаар 8.6 м3 шинэс модыг бэлтгэж 6.906.840 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.
Иргэн Э нь Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэр тусгай хамгаалалттай газар нутагт энэ оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд 4 ширхэг Шөвгөр хоншоорт зэвэг загас, 20 ширхэг хөвсгөлийн Хадран загас, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтдын жагсаалт”-д багтсан 1 ширхэг Ойн булга зэргийг зөвшөөрөлгүйгээр агнаж 2.346.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.
Иргэн Л нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтдын жагсаал”-д багтсан 1 ширхэг Алтайн хойлог шувууны бодгалийг зөвшөөрөлгүйгээр агнаж, худалдан борлуулах зорилгоор хадгалж, 436.000 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.
Иргэн Р нь Увс аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрийн үед зөвшөөрөлгүйгээр 1.7034 м.куб түлээний нойтон “Улиас” мод бэлтгэж, 676,722 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.
Иргэн О нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1 ширхэг босоо мод огтолж байгаль орчинд 144,295 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хулийн тусгай ангийн 26.2 дахь хэсгийн2.3 дахь хэсэгт заасан хэрэгт хохиролыг төлүүлж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл нь тархсан зарим зөрчлийг танилцуулбал:
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б”, “Д” нар нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох үедээ “Эгнээ байраа буруу эзэлсэн” гэх үл ялих шалтгааны улмаас маргалдан улмаар бусдын биед халдаж, олон нийтийн газарт олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулах саналтай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн;
Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас цахим орчинд буюу фэйсбүүкт 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвийн урд талд School police хийж байхад улсын дугаартай машины жолооч зам дээр машинаа байрлуулаад хүүхдүүдийг замаар гарах нөхцөлийг хүндрүүлж, шаардлага тавихад хэл амаар доромжилж, биед халдсан, хаана хандаж шийдүүлэх юм бол” гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагаа явуулж иргэн “Э”-ийн бусдын биед халдсан үйлдэлд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн анхны уулзалт боллоо DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Таван шар, Толгойт орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид болон иргэдтэй уулзлаа.

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийг тус дүүргээс эхлүүлсэн юм.

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгд ордог. Гэвч газар нутгийн 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод хүн амын тал хувь нь амьдарч, тэр дундаа хотын төвдөө бүхий л төрийн байгууллага, их, дээд сургуулиуд нь төвлөрсөн нь түгжрэлийн бас нэгэн шалтгаан болж буй.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь буюу 1.7 сая иргэн амьдарч байна. Үүнийг дагаад түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, төлөвлөлтийн алдаа гээд олон асуудал урган гарсан. Эдгээр асуудлыг бодлогын баримт бичгүүдэд тусган, шийдэхийн тулд Засгийн газар, нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсанаар тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдсэн. Улаанбаатар хотод 437 мянган өрх байгаагаас 51 хувь нь орон сууцанд, үлдсэн нь гэр хороололд амьдарч байна. Иймээс төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хүрээнд зургаан дэд төвийг байгуулахаар ажиллаж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 36, агаарын бохирдол 22 хувиар буурах тооцоо гарсан. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг энэ жил эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн дээрх хуулийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөсөн. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн 2500 орчим айлын газрыг чөлөөлж, 18 мянган айлын орон сууц барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Түүнчлэн Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл 17.7 км метроны ажил эхэлнэ. Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих Дүүжин тээврийн төслийн ажил гуравдугаар сард эхэлж, ирэх жилийн хоёрдугаар улирал гэхэд эхний шугам ашиглалтад орно. Мөн тойрог хурдны замыг хоёр хувилбараар төлөвлөж байгаа. Эдгээр ажлыг ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. БНХАУ-ын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд зургаан нүхэн байгууламж байгуулахаар төлөвлөснөөс гурав нь энэ онд ашиглалтад орно.

Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүрэг рүү шилжүүлсэн нь үр дүнтэй байна. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг гуравдугаар сарын 1-нээс дүүрэг рүү шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Цаашид дүүргийн зарим чиг үүргийг хороод руу шилжүүлэхээр төлөвлөсөн хэмээлээ.

Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийнхээ нөхцөл байдлыг танилцуулсан.

Тэрбээр “Манай дүүрэг байгуулагдаад 32 жил болж байгаа. 91 мянган өрх, 342 мянган иргэнтэй. Монгол Улсын хүн амын 13 хувь, Улаанбаатарын иргэдийн 23 хувь нь манай дүүрэгт амьдардаг. Мөн 60 мянган түр оршин суугч байгаа мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, 405 мянга орчим иргэнтэй. Дүүргийн нэгдсэн эмнэлгээр өдөрт дунджаар 1320 хүн үйлчлүүлдэг. 68 цэцэрлэгтэй бөгөөд барьж байгаа 12 цэцэрлэг бий. Өнөөдрийн уулзалтад 12 хороо хамрагдаж байна. Тус бүсэд найман сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 6900 хүүхдийн хүчин чадалтай ч 15 мянга орчим хүүхэд сурдаг. 18 цэцэрлэгт 5700 орчим хүүхэд хамрагдаж байна. Зургаан сургууль шаардлагатай байгаа” гэлээ.

Дүүргийн хэмжээнд 2020 онд 10 мянган гэрэлтүүлэг байсныг 22 мянга болж нэмэгдүүлж, энэ жил 1000 гэрэлтүүлэг нэмэхээр төлөвлөжээ. Гэрэлтүүлгийг нэмснээр гэмт хэргийн гаралт 20 хувиар буурсан байна. Мөн үерийн далан, суваг, шуудуу 10 км байсныг найман км-ээр нэмжээ. Энэ онд үерийн 3.7 км далан хийнэ. Үерийн эрсдэлтэй 20 бүс байгаагаас 11 нь тус дүүрэгт байдаг. Үерийн 44.9 км далан барих шаардлагатай. Түүнчлэн дөрвөн жилийн хугацаанд гэр хороолол дунд 50 км авто зам тавьжээ. Энэ жил 28 байршилд 17.5 км замын ажлыг эхлүүлэхээр болсон байна.

Улаанбаатар хот 204 хороотой. Үүнээс 189 хороо нь төвийн зургаан дүүрэгт, 15 хороо нь захын гурван дүүрэгт байдаг. Хотын төв орохоос өөр аргагүй байгааг бүсчилсэн хөгжлөөр шийдэх боломжтой. Олон улс үүнийг шийдэхдээ иргэд гэрээсээ 15-30 минутын зайд бүх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн байдаг.

Манай засаг захиргааны анхан шатны нэгж болох хороо нь эрх мэдэлгүй, хорооны Засаг дарга тодорхойлолт гаргаж өгөхөөс хэтэрдэггүй. Иймээс Улаанбаатар хотыг хэрхэн бүсчилж хөгжүүлэх талаар хэлэлцэж, хороодын Засаг дарга нараас саналыг нь сонссон юм.

Хороодын Засаг дарга нар “Сонгинохайрхан дүүргийн нэг хороо дунджаар 10 мянга орчим иргэнтэй. Зарим дүүрэг, сумаас олон хүн амтай хороо олон бий. Анхан шатны нэгжид төсөв хүндрэлтэй байдаг. Асуудлаа өөрсдөө шийддэг болох хэрэгтэй. Одоогийн бүтцээр асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байна. Дүүргийн зарим чиг үүргийг хороод руу төсөвтэй нь шилжүүлэх нь зүйтэй. Хүүхэд хамгаалал, гэмт хэргийн ажлууд хороодын Засаг даргад байдаг ч төсөвгүй. Анхан шатны нэгжид эрх мэдлийг өгөх нь зөв. Иймд хороодыг нийлүүлж хөгжүүлбэл оновчтой. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хувьд хороодыг нэгтгэн Өнөр, Баянхошуу, Толгойт, Баянхошуу бүс болговол зохимжтой” зэрэг санал хэлж байлаа. Мөн анхан шатны нэгжид боловсон хүчин хангалтгүй байдгийг ч онцолж байв.

65 дугаар сургуулийн захирал Ч.Хишигмаа “Дунд сургуульд багшийн хүрэлцээ хангалтгүй. Тэр дундаа бага ангийн багш олдохгүй, тэтгэвэртээ гарсан багш, мөн оюутнуудыг ажиллуулж байна. Залуу багш нарт нийгмийн асуудал, тэр дундаа орон сууц хүндрэлтэй байдаг” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэд гэрээсээ 15-20 минутын зайд бүх үйлчилгээг авах боломжтой байх төлөвлөлт болон хүний нөөцөө татах бодлогоо гаргаж танилцуулахыг нийслэл болон Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Х.Номингэрэл: Дугаар олголтыг хязгаарлах замаар иргэдийн өмчөө ашиглах эрхэнд халдаж байна DNN.mn

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, судлаач Х.Номингэрэлтэй ярилцлаа.


-Хотын захиргаанаас нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болох түгжрэлтэй тэмцэх, орон сууцжуулах асуудлыг хуульчилсан. Энэ бодлого нь иргэдийн өмчтэй байхаас эхлээд чөлөөт зах зээлийн нийгэмд эдлэх боломжтой эрхүүдийг зөрчиж байгаа үйлдэл гэж шүүмжлүүлж байна. Та хуульч хүний хувьд энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Нийслэл Улаанбаатар хоттой холбоотойгоор олон бугширсан асуудал бий. Авто замын түгжрэл, агаарын бохирдол, хот төлөвлөлт зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж маш муу байгаа. Мэдээж энэ асуудлыг үе үеийн Хотын дарга нар шийдэхээр ажиллаж ирсэн. Хотын дарга Х.Нямбаатарын хувьд манлайлал үзүүлж байгаа нэрээр хууль батлуулж “Бушуу туулай борвиндоо баастай” гэдгийн үлгэр болж хувирлаа. Өөрөөр хэлбэл, нэг хуулин дотор нийслэл хоттой холбоотой олон асуудал шийдэх гэж оролдож байна. Яг л шинэ жилийн чимэглэлтэй мод шиг бүх асуудлыг нэг хуулиар зохицуулах гэж үзсэн. Газар чөлөөлөлт, дахин төлөвлөлт, түгжрэл, машины дугаар гэх мэт бүхий л асуудлыг багтаасан. Гэхдээ яг нарийн харахаар хуулинд тодорхой зохицуулалтыг тусгаж чадаагүй. Журмаар батална гэдэг нэрээр НИТХ, Засаг дарга руу бүх эрхийг шилжүүлж авч байна.

Энэ хуулинд хүний эрхийн олон асуудал хөндөгдөж байгаа. Газар гэхэд л хүний суурь, хамгийн бодит өмч. Цаашлаад бизнес эрхлэх, амьдрах, орлого олох нийгмийн баталгаа болдог өмч. Тиймээс хэрэв хууль батлах байсан бол мэргэжилтнүүдийн дуу хоолойг шингээж, олон нийтээр хэлэлцүүлж, зөвшилцөж байж хийх ёстой байсан. Сонгуультай холбоотойгоор энэ хуулийг яарч баталсан нь хүний эрхийн эрсдэл үүсгэнэ.

-Авто машины улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох асуудлыг НИТХ-аар хэлэлцэж баталсан. Энэ нь иргэн өмчтэй байх эрх зөрчигдөх эрсдэл үүсэх үү?

-Энэ зохицуулалтыг нэлээд заль хэрэглэж оруулж ирсэн. Шууд машины импортыг хориглочихоогүй. Дугаарын хязгаар тогтоох байдлаар хязгаарлахыг оролдож байна. Хэрэв машин худалдаж авах бол дугаар олгохгүй. Ингээд иргэн өмчөө ашиглах, бизнес эрхлэх зэрэг боломжуудыг шууд хаачихаж байгаа юм. Ийм байдлаар өмчийн эрхийг зөрчинө. Энэ бол гарцаагүй хүний эрхийн хязгаарлалт.

Яахав, хүний эрхийн хязгаарллтын зөв, бурууг хэлэлцэж болно л доо. Хоёрт, бид авлигын хувьд ямар нөхцөл байдалтай улс билээ гэдгээ бодох ёстой. Ямар ч шинэ зохицуулалт хийхдээ ард нь үүсч болох эрсдэлийг заавал тооцоолох хэрэгтэй. Учир нь манай улс бол өргөн хүрээний угжирсэн түвшний авлигатай гэж олон улсын судлаачид дүгнэдэг. Ийм нөхцөл байдалтай улс оронд саяных шиг дугаар олголтыг хязгаарласан зохицуулалт хийчихээр ард нь авлига үүсэх боломжийг үүсгэдэг. Ингэхээр ямар ч сайхан арга хэмжээ үр дүнд хүрнэ гэхэд олон нийт итгэхгүй. Өмнө нь ч манайд авлига, арын хаалга байсаар ирсэн. Гэтэл одоо дахиад л дугаарын наймаа бий болж, хар зах дээр дугаар борлуулагддаг болох нь гэдэг иргэдийн шүүмжлэл үнэн шүү дээ.

Шинэ зохицуулалт хийж болно. Үүсч болох нийгмийн эрсдэлийг тооцох ёстой. Тэгэхээр зөвхөн энэ асуудал гэхэд хүний эрхийн зөрчил үүснэ, мөн дээр нь авлигын шинэ систем бий болох эрсдэлтэй.

-Газар олгохыг хориглочихсон. Нэг үе 0.07 га газрыг иргэн бүр эзэмших эрх нь нээлттэй байлаа. Гэтэл өнөөдрийн залуучууд, үр хүүхдүүд газар эзэмших эрхгүй. Нэг үе нь үнэгүй газартай болж, өөр нэг үе нь төлбөр төлж газар авах нь шударга бус үзэгдэл. Гэвч Хотын захиргаа үүнийг зөв хэмээн тайлбарлаж байна л даа?

-Газар бол хүний суурь, бодит өмч. Иргэдэд газар өмчлөх тухай хууль 20 жил гаруй хэрэгжиж байгаа. Иргэд өргөн хэрэгцээний газартай болох эрхтэй байсан. Гэхдээ яг бодит байдал дээрээ иргэдийн маш бага хувь нь газар эзэмшсэн байдаг. Үлдсэн нь чадаагүй. Одоо тэгтэл тэр багахан хувийнхны газрыг дахин төлөвлөлт нэрээр авахыг оролдож байна. Дахин төлөвлөлт нь өөрөө хүний эрхийн баталгааг хангаагүй нөхцөл байдал. Тийм байдлаар иргэдийн дуртай, дургүй байх эсэхийг үл тоож шууд нэг бүлэг гэж үзээд 65 хувь нь зөвшөөрөхөд л газрыг хурааж авахаар зохицуулж байна. Уг нь газрыг ямар тохиолдолд улс хурааж авах, ямар үед нөхөн төлбөр өгөх тухай асуудал хуулиар зохицуулагдаж ирсэн. Гэвч Үндсэн хуулийн өмчлөх эрхийн баталгааг алдагдуулах замаар шууд чөлөөлөх шинэ харилцааг үүсгэж байна. Үүнийг Хотын захиргаа дураараа хийж болж байна шүү дээ.

-Аливаа нэг тэмдэглэлт үйл явдал, баяраар автомашины дугаарын хязгаарлалт тогтоодог. Хэрэв зөрчвөл торгоно. Үндсэн хуулиа дагавал энэ нь иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж олон жил ярилаа. Гэтэл алдаагаа засах биш дугаарын хязгаарлалтыг хугацааг улам ойртуулж зохицуулж байна. Ер нь төр засаг, удирдах түвшний бодлого иргэдээ хязгаарлах юм уу?

-Дугаарын хязгаарлалт анхнаасаа хууль бус зохицуулалт болсон. Одоо болтол янз бүрийн аргаар энэ зохицуулалтыг үргэлжлүүлсээр байна. Төрийн үйл ажиллагаа гэдэг хязгаарлах биш. Зохицуулалт, урамшуулал, эдийн засгийн аргаар, татварын арга зэргээр олон янзаар ажиллах ёстой. Харин манайд бол шууд л болиулах, хорих, хаах гэдэг болсон. Цогц асуудлыг шийдэхийн оронд үр дагавар дээр л тэмцээд байдаг. Тийм ч учраас нийгэмд үл итгэх байдал хавтгайрч байна. Хамгийн аюултай нь буруу хууль гараад байхаар хуулийн нэр хүнд унадаг. Хуульд итгэх итгэл буурна гэдэг замын түгжрэлээсээ ч аюултай. Системээ эвдэх замаар ажиллаад байхаар бүх салбарт хортой.

-Ер нь хот суурин заавал тийм тооны хүн амтай, тэдэн машин унаатай байна гэсэн хатуу тооцоолол байдаггүй. Хүн ам өсч л байдаг, хэрэглээ түүнийг дагаад өргөжиж л байх ёстой. Хот ч тэр хэрээрээ тэлнэ, томорно гэсэн үг. Гэтэл бид иргэдээ орон нутаг суурьшуулна, хэрэглээ, өмчийг нь хязгаарлана гэх нь хэр зохистой юм бэ?

-Дэлхийн ямар ч хот хүн амын тоонд зориулж төлөвлөгддөггүй. Анхны суурин хотууд ч тэгж үүсч хөгжиж ирсэн. Гол нь төвлөрлийг сааруулах замаар хотын хөгжил зөв явах ёстой. Хүмүүс хот руу төвлөрдөг шалтгаан тодорхой. Эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хүсч ирдэг. Мөн дээр нь бизнесийн боломжийг эрэлхийлдэг. Яахав, төрийн зүгээс саяхнаас хотын төвлөрлийг сааруулах ёстой гэж ярьж байна. Сонгуулийн амлалт уу үгүй гэдгийг хэлж мэдэхгүй. Бодит байдал дээр төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр үүссэн жижиг үр дагавруудтай тэмцсээр байвал суурь өөрчлөлт хэзээ ч үүсэхгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах зөвлөж байна DNN.mn

Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх тул, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

Хол, ойрын замд тээвэрлэлтэд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож зорчино уу.

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв

Categories
мэдээ улс-төр

Газар, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.02.19/ Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцов.

Улсын Их Хурлын дарга мэдээллийн эхэнд, хэдийгээр хаврын сар гарч байгаа ч цас, зудын байдал нийт монгол орныг хамарч, хүндхэн байгаа тул аюул, эрсдэлийг гарз хохирол багатай даван туулахад онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Мал хэдийгээр малчдын өмч мөн боловч Монгол Улсын баялаг, тусгаар тогтнолын баталгаа тул төрийн бус байгууллагаас эхлүүлсэн малчдадаа тусламж дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн тусгал” аянд нэгдэхийг нийт монголчууддаа хандан уриалав.

Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын “D-Өргөдөл” цахим системд нийтлүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар буюу 17 хоногийн хугацаанд 100.252 иргэн дэмжиж гарын үсгийг зурсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг хүлээн авч, хэлэлцэж холбогдох байгууллагуудад уламжлах зохицуулалттай. Иймд УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэхэд, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн гэдгийг  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн.

Мөн энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдэв.

Түүнчлэн Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авахаар болсон гэв. Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсныг зарлалаа.

Ажлын хэсэг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга нар болон Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Дэд ажлын хэсгийг төрийн хууль, хяналт шалгалтын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг шинжээчид, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулган эхлэх өдөр буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хороо байгуулах, сонсгол хийх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүйг тодотгов. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өгнө гэж байлаа.

Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгааг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрчим хүчний оргил ачаалал 1443 МВт хүрчээ DNN.mn

Эрчим хүчний системийн 2024.02.18-ны өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1443 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 132 МВт-аар, импорт 85 МВт-аар тус тус өссөн байна.

Аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүчний зардлаа багасгахын тулд ажилтнууддаа эрчим хүч хэмнэх дадал хэвшил суулгах ажлыг зохион байгуулах, уралдаан зарлах, урамшууллын системийг бий болгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын эдийн засаг 7 хувиар өсчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос 2023 оны урьдчилан гүйцэтгэлээр Монгол Улсын эдийн засаг ямар гарсныг танилцууллаа.

 Дотоодын  нийт  бүтээгдэхүүн 2015 оны зэрэгцүүлэх үнээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.0 (7.0%) их наяд төгрөгөөр өслөө. Энэ нь өмнөх оныхоос хоёр хувиар өссөн дүн юм. Монгол Улсын эдийн засаг 2020 онд -4.6 хувиар буурч, 2021, 2022 онд 1.6 хувиар өссөн. Эдийн засаг 2022 оноос аажмаар сэргэсээр 2023 онд 7 хувиар өссөн байна.

Эдийн засгийн өсөлтийн 2.6 хувийг уул уурхай, олборлолт, 4 хувийг үйлчилгээний салбарын ашиг орлого, татвараас бүрдүүлжээ. Харин хөдөө аж ахуйн салбар -1.3 хувийн бууралттай гарсан байна.

Уул уурхай, орборлолтын салбарын нэмэлт өртөг 2023 оны жилийн эцэст 3.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 733 тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын өртөг 14.7 тэрбум болж өмнөх оныхоос 162 их наяд төгрөгөөр тус тус өссөн нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлжээ.

ДНБ-ий эцсийн  хэрэглээнд 59.7 хувь,  хөрөнгийн  нийт хуримтлалд 31.7 хувь, цэвэр  экспорт 8.6 хувь (үүнээс  экспортод 76.3 хувь, импортод 67.7 хувь) зарцуулагдаж,  өмнөх оноос цэвэр экспорт 14.7 нэгж хувиар  нэмэгдэж, эцсийн хэрэглээ 4.8 нэгж хувиар, хөрөнгийн  нийт хуримтлал 9.9 нэгж хувиар буурчээ.