Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлэжээ DNN.mn

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.

Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд буй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд вагоноор 20-30 хувийн хөнгөлөлттэй зорчино DNN.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн чиглэлийн галт тэрэгний унтлагын болон тасалгааны вагонд хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхэлсэн тухай УБТЗ ХНН-ээс мэдээллээ.

May be an image of 4 people, train and text

Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд унтлагын вагонд 20 хувь, тасалгааны вагонд 30 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх юм байна. Тус хөнгөлөлттэй тасалбарыг худалдан авахдаа иргэд кассан дээр хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үнэмлэхээ үзүүлээд, авах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: 60-500 мянган төгрөгийн 342 азтан тодорчээ DNN.mn

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр боллоо.

Энэ удаагийн тохиролд 2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 42,918,745 баримтыг оролцуулсан байна.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 38,918
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,958
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 342
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 38
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 4
  • 8 орон таарсан: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Нийт 43,261 баримт орон таарлаа.

Сугалааны тохирлын дугаар: 79940194

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр DNN.mn

НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/-гоос 1999 онд зарласан “Олон улсын эх хэлний өдөр” өнөөдөр тохиож байна.

Дэлхийн хэл, соёлын олон янз байдлыг дэмжих, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн хоёрдугаар сарын 21-нийг “Олон улсын эх хэлний өдөр” хэмээн зарлаж, дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү өдрийг тэмдэглэх болсон түүх 1952 оноос эхлэлтэй аж. 1952 оны энэ өдөр Бангладешийн Даккагийн их сургуулийн оюутнууд өөрсдийн эх хэлээ Зүүн Пакистаны албан ёсны хоёр хэлний нэг болгохоор одоогийн Бангладешийн нийслэл Дакка хотын Дээд шүүхийн ойролцоо жагсаал хийсэн юм. Жагсаалын үеэр цагдаа нар гал нээсний улмаас таван хүн амиа алдсан бөгөөд эх хэлээ аварч, хамгаалахын төлөө тэмцэгчдийн дурсгалыг хүндэтгэн бангладешчууд ”Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг болжээ. Улмаар 1999 онд ЮНЕСКО жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын эх хэлний өдөр” болгон зарлаж, 2000 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлжээ.

Дэлхийн хүн ам, угсаатан, тэдгээрийн хэлний талаарх мэдээллийн эх сурвалжуудаас үзэхэд, одоогоор 7100 орчим амьд хэл байгаа бөгөөд үүний 90 хувь нь 100 000-аас бага хэлэлцэгчтэй байна. Энэ нь 6390 орчим хэл эрсдэлд орж, үлдсэн 10 гарй хувь буюу 710 хэл аюулгүй байна гэсэн үг юм. 2680 хэл мөхлийн ирмэгт байгаа бөгөөд үүнээс 357 хэл 50-аас доош хэлэлцэгчтэй, 19 хэл ганцхан хэлэлцэгчтэй болсон гэсэн мэдээ байна. Хэрэв энэ байдлаар үргэлжилбэл, 2100 он гэхэд дэлхийн хэлний талаас илүү хувь нь устаж үгүй болно гэж судлаачид үзэж байна.

Categories
гадаад мэдээ

Аюулгүй байдлын бага хурал өндөрлөв DNN.mn

Заримдаа жижиг зүйлс том өөрчлөлт авчирдаг. Энэ удаа 60 жилийнхээ ойг тохиолдуулан гурав хоног чуулж, 130 улс, Олон улсын байгууллага оролцсон Мюнхений Аюулгүй байдлын бага хурал (MSC) дээр хэд хэдэн ийм “жижиг” зүйлс хөндөгдлөө.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийд анх удаа форум болж буй “Bayerischer Hof” зочид буудалд бусад орны удирдагчидтай уулзах тусдаа өрөө гаргаж өгөв. Мөн Орос Украинд довтлохоос өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров жил бүр Мюнхенд ирж, бага хурлын гол өдөр буюу бямба гаригийн үд дунд орчимд үг хэлдэг байсан бол энэ удаа Москвагийн албан ёсны төлөөлөгчдийг Мюнхенд урьсангүй. Харин Лавровын оронд БНХАУ-ын гол дипломатч Ван И-д илтгэл тавих боломж олгов.

АНУ-ын Конгресст шинэ тусламж үзүүлэх асуудал гацсаны улмаас Украин барууны сум, зэвсгээр улам бүр дутагдаж байна гэсэн асуудал чуулганы гол сэдэв болов. Яг энэ үеэр Украины цэргүүд Донецкийн Авдеевка хотыг орхисон тухай мэдээ оролцогчдын дунд жинхэнэ шуугиан тарив. Эцэст нь АНУ-ын Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Цагаан ордны тэргүүн асан Дональд Трампын асуудалд оролцогчдын анхаарал төвлөрөв.

Гурван өдөр үргэлжилсэн бага хурлын нээлтээс нэг цагийн өмнө Оросын сөрөг хүчний хамгийн алдартай удирдагч Алексей Навальный Оросын шоронд гэнэт нас барсан тухай мэдээ ирж, чуулганд оролцогч хүн бүр шахуу хүн амины хэрэг хэмээн ярьж, Оросын эрх баригчдыг буруутгаж байв. Төлөвлөгөөнд ороогүй байсан Орос улстөрчийн бэлэвсэн эхнэр Юлия Навальнаягийн хэлсэн үг уг хурлын сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг болж оролцогчид бүтэн минутын турш алга ташин түүнийг дэмжив. Навальныйн үхэл “Оросын ирээдүй”-ийн тухай ярианы гол сэдэв болж өрнөв. Оросын 2015 онд алагдсан сөрөг хүчний гол төлөөлөгч Борис Немцовын охин Жанна Немцова “Алексей Навальныйг хөнөөсөн нь Кремлийн айлган сүрдүүлсэн үйлдэл боловч Оросын түүхэнд шинэ үе шат эхлүүлж байна” гэж мэдэгдэв.

Мюнхений чуулганд оролцогчид сүүлийн үед дэлхийн хэвлэлүүдээр тарж буй Орос ялж Европ үнэт зүйлсээ алдах уу гэсэн утгатай “Lose-Lose?” гэсэн сэдэвтэй нийтлэлүүдэд Украин өөрийн гэсэн флотгүй байж Оросын Хар тэнгисийн флотын 1/3-ийг устгасан явдал гэрэл гэгээ авчрах мэдээ буюу “найдварын туяа” болж байна гэдэг дээр санал нэгдэв. Барууны удирдагчид Украины тусламж шинэ шатанд гарна гэж итгүүлэхийг хичээн АНУ-ын дэд ерөнхийлөгч Камалла Харрис, Германы канцлер Олаф Шольц нар Украин дахь Оросын дайныг илтгэлийнхээ гол сэдэв болгов.

Мюнхений энэхүү форумын үеэр “Зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх”, “Үг ярианаас ажил хэрэг рүү шилжих” хэрэгтэй гэсэн олон мэдэгдэл гарсан. Зэвсгийн зах зээл дэх өрсөлдөөн, “зөвхөн хувиа боддог асуудал” зэрэг Украины зэвсгийн тусламжид чухам юу саад болж байгаа талаар ер бусын гэмээр илэн далангүй яриа өрнөсөн. Гэхдээ Киевт барууны зэвсгийн тусламж хангалтгүй байгаа тухай Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн “Украинаас дайн хэзээ дуусахыг бүү асуу, харин Путин яагаад энэ дайныг үргэлжлүүлээд байна вэ гэж өөрсдөөсөө асуу” гэж хэлсэн үг чуулган дууссан ч цуурайтан үлдэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно DNN.mn

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

Барилдаан Хоёрдугаар сарын 23-нд буюу баасан гаригт 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох аж.

 

 

Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 зөрчил бүртгэгдлэв DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийт 1667 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1245, гэмт хэргийн шинжтэй 92 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 77 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

А.Одонбаатар: Голомт банк цэвэр ашгаасаа нийт 72.8 тэрбум төгрөг, нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилна DNN.mn

Банкны салбарын цаг үеийн зарим асуудлаар Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатартай ярилцлаа.


-Арилжааны банкнууд аль хэдий нь 2023 оны санхүүгийн гүйцэтгэлээнийтэд мэдээлж, нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилах шийдвэрээ танилцуулж эхлээд байна. Голомт банкны тухайд 2023 онд ашигт ажиллагаа өсөж, банкны цэвэр ашиг IPO зарлах үеийн төлөвлөгөөнөөс давсан талаар яриагаа эхэлье?

 –2023 оны хувьд Голомт банк ХК болсноос хойш хуанлийн жил буюу санхүүгийн бүтэн жилийн хугацаандүйл ажиллагаа явуулсан эхний жил байлаа. Бидний хувьдIPO хийж, олон нийтийн компани болохын тулдсүүлийн10 гаруй жилийн хугацаанд бэлдсэн учраас энэхүү суурин дээр Голомт банкныбизнес загвар, балансын бүтэц, ашиг орлогын харьцаа зохистойгоор бэхэжсэнжил болж өнгөрсөн байна. Банк бол эрсдэлийн удирдлагаа өндөр хэмжээнд хэрэгжүүлдэг байгууллага учраас эрсдэлийг зохистой хэмжээндудирдан 2023 онд ашигт ажиллагаагаа нэмэгдүүлж, ялангуяа үнэт цаасны танилцуулгад тусгасан төлөвлөгөөгөө 44 хувиар давуулан биелүүлсэн буюубанкны жилийн эцсийн гүйцэтгэлээр татварын дараах цэвэр ашиг 80.3 тэрбум төгрөгөөр буюу 80 хувиар өсөж, 180.8 тэрбум төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл,Монголбанкны болон бусад шалгуур үзүүлэлтийг өндөр хувиар хангаж,үйл ажиллагаагаа ил тод тайлагнаж, цэвэр ашгаа ийнхүүнэмэгдүүлсэн нь хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадсан гэдгийн илэрхийлэл юм. Одоо бид дараа дараагийншатны үйл ажиллагааг хэрэгжүүлж, ногдол ашиг тараахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

-Сар шинийн баяртай зэрэгцэн өнгөрсөн долоо хоногт Голомт банкнаас ногдол ашиг хуваарилна гэдгээ мэдэгдлээ. Хэдийгээр арилжааны банкнууд зэрэг шахуу IPO зарласан ч Голомт банк хоёр дахь жилдээ ногдол ашиг хуваарилах гэж байна.Энэ жилийн тухайд нэгж хувьцаандхэчнээн төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бэ?

-Голомт банк нээлттэй компани болсноор олон нийтээс 118.8 тэрбум төгрөг татан төвлөрүүлж байлаа. Энэхүү татан төвлөрүүлсэн хөрөнгө банкны үйл ажиллагаанд хөшүүрэг болж, 2022 онд ашигт ажиллагаа 100.5 тэрбум (аудитын дараа 116.5 тэрбум )төгрөгт хүрсэн бөгөөд тухайн үед бид хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаад удаагүй байсан ч нийт хувьцаа эзэмшигчдээ цэвэр ашгаас тараасан. Тодруулбал, Компанийн тухай хууль, Голомт банкны дүрэмд заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны2-р сарын 15-ны ээлжит бус хурлын шийдвэрээр Голомт банкны 2022 оны татварын дараах цэвэр ашгаас 40 хувийгмөнгөн хэлбэрээр буюу нэгж хувьцаанд 50 төгрөгөөр тооцон хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилж байлаа. Харин өнгөрөгч 2023 онд ашигт ажиллагаа2022оноос даруй 80 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэнээр нэгж хувьцаанд 90 төгрөг буюу нийт 72.8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2-р сарын 14-ний ээлжит бус хурлаас гаргасан. Банкны бизнес ньнарийн хяналт зохицуулалттай явагддаг үйл ажиллагаа учраас ногдол ашиг хуваарилахтай холбоотой хүсэлтээ зохицуулагчбайгууллага руу илгээдэг бөгөөд одоогоорзөвшөөрлийг хүлээж байна.

-2022 болон 2023 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас тус бүр 40 хувийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Тэгэхээр 2024 оны цэвэр ашгаас ч гэсэн 40 хувийг ногдол ашигт хуваарилна гэж ойлгож болох уу?

 –Голомт банк анх олон нийтэд нээлттэй компани болохоорүнэт цаасны танилцуулга хийхдээ 2023 онд ашигт ажиллагааныхаа 40 хувийг ногдол ашигт хуваарилахаар тусгасан бөгөөд ТУЗ-ийн шийдвэр ч дээрх байдлаар гарсан учраас хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө амласан амлалтаа ийнхүү биелүүллээ гэж хэлж болно. Бидний нэг томоохон бахархал нь 2023 оны ашгийн төлөвлөгөө 126 тэрбум төгрөгөөс 40 хувийн ногдол ашиг хуваарилах буюу нэгж хувьцаанд бид 62 төгрөг хуваарилахаар төлөвлөж байсан бол ашигт ажиллагааны үзүүлэлтээ давуулан биелүүлснээрилүү их ашиг хуваарилах боломж гарсан явдал юм.  Харин2024 онд 50 хувийг олгохоор тусгасан тул энэхүү зорилтдоо хүрэхийн төлөө хичээн ажиллаж байгаа бөгөөд одоогийн санхүүгийн нөхцөл байдлаарэнэ зорилт биелэх бүрэн боломжтой гэж харж байна.

-Аливаа бизнесийн байгууллагын засаглал нь тухайн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд томоохон үүрэгтэй байдаг шүү дээ.Голомт банкны засаглалын талаар яриагаа үргэлжлүүлье?

 –Аливаа байгууллага урт хугацаанд оршин тогтнох үндэс бол сайн засаглалтай салшгүй холбоотой. Засаглал нь ТУЗ-ийн манлайллаас шууд хамааралтай учраас Голомт банкны ТУЗ-ийн тухайд үйл ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой, үр ашигтай явуулахад анхаарал хандуулан банкны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажилладаг. 2018 онд“Дэлхийн жишиг Монголын банк” болох алсын харааг батлан хэрэгжүүлж эхэлснээрГоломт банк бүхий л үйл ажиллагаандаа, тэр дундаа ТУЗ-ийн хувьд зохистой засаглалын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шилдэг туршлагыг нэвтрүүлж, төгөлдөржүүлэхэд анхаарал хандуулсаар ирсэн байдаг. Арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн ТУЗ-ийн нийт 9 гишүүнтэйгээс банкны салбартаа хамгийн олон буюу Хараат бус 4 гишүүнтэй. Швейцарын хөрөнгө оруулагч ТУЗ-д мөн 1 суудалтай учир ТУЗ-ийн шийдвэрийн дийлэнх санал нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээс ангид тогтолцоотой юм.

ТУЗ-ийн бүрэлдэхүүн гэдэг ойлголтод эдгээр 9 гишүүнээс гадна ТУЗ-ийн дэргэдэх хороодыг онцлох нь зүйтэй. ТУЗ нь нийт 4 байнгын үйл ажиллагаа бүхий хороотой. Эдгээр хороодын даргаар ТУЗ-ийнХараат бус гишүүд ажилладаг бөгөөд дийлэнх гишүүд нь ТУЗ-ийн Хараат бус гишүүд байх тогтолцоог бүрдүүлж ажилладаг. Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, эрх мэдэлд ТУЗ нь хараат бусаар чиглүүлэхээс гадна хянаж, баталгаажуулдаг бол энэ чиг үүргийг Голомт банкны аудит, эрсдэлийн удирдлагын хороо хэрэгжүүлж, гүйцэтгэлийг тогтмол үнэлдэг. Учир нь дээрх үйл ажиллагаа нь гүйцэтгэх удирдлага болон бусад нэгж, үйл ажиллагаанаас хараат бус гэдгээрээ онцлогтой. Дээрээс нь  Голомт банкдотоод аудитын үйл ажиллагаандаа нэр хүндтэй олон улсын байгууллагаар Хөндлөнгийнчанарын баталгаажуулалт хийлгэж, олон улсын Дотоод аудиторуудын институтийн Дотоод аудитын мэргэжлийн туршлагын Олон улсын стандарт (IPPF)-ыг бүрэн хангаж байнагэх сайн үнэлгээ авсан Монгол Улсын анхны байгууллага болсон. Мөн 2022 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэдээллийн аюулгүй байдлын ISO27001, Хувь хүний өгөгдөл хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах GDPR буюу Европын холбооны хувь хүний өгөгдөл хамгаалах тухай хуулийн шаардлага, Төлбөрийн картын аюулгүй байдлын PCI-DSS стандартын аудитуудыг амжилттай хийлгэсэн гэдгийг онцолъё.

-Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн гээд та дурдлаа. Банк бол дата эзэмшигч нөлөө бүхий байгууллага учраас харилцагчдын мэдээллийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлага тулгамддаг байх. Энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд хэрхэн ажиллаж байна вэ?

-Банкнууджил бүр мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд тогтмол хөрөнгө оруулалтхийдэг. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах шинэ шийдэл, техник технологиудыг судалж цаг алдалгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлэн сайжруулахаас гадна процессын зохион байгуулалт, дүрэм журмаараа харилцагчийн мэдээллийг хамгаалах, харилцагч нар, ажилтнуудад боловсрол олгох, өгөгдлийг хамгаалах чиглэлээр олон ажлыг банкнууд хийж байна.  Учир нь мэдээллийн аюулгүй байдал хангагдсан гэдгийг баталгаажуулахын тулд бидолон улсын стандарт, шаардлагуудыг хангах үүрэгтэй. Тийм ч учраас харилцагчийн хувийн, нууцлалтай болон эмзэг мэдээллийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандарт шаардлагын дагуу хамгаалдаг. Энэ нь зөвхөн харилцагчийн мэдээллийг хадгалах, хамгаалахаас гадна олон улсын байгууллагуудаас шаарддаг шалгууруудыг хангаж буй юм. Мөн системийн аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа эсэхийг олон улсын хөндлөнгийн мэдээллийн аюулгүй байдлын аудитын үйлчилгээ үзүүлэгч олон улсын аюулгүй байдлын аудитын байгууллагаар банкны системийн эмзэг байдлын үнэлгээг тогтмол хийж баталгаажуулдаг. Эдгээрийг хэрэгжүүлснээр хөндлөнгийн хүн манай банкны систем руу гаднаас халдах, “эвдэж” орох боломжгүй гэдгийг илэрхийлж байгаа бөгөөд Голомт банкны хамгаалалтын систем ямар түвшинд ажилладаг вэ гэдгийгсүүлийн жилүүдэд хийгдсэн олон улсын “Security operations maturity model” (SOMM)-ын дагуу Кибер аюулгүй байдлын үйл ажиллагааны хэрэгжилтийн үнэлгээнээсбаталгаажуулж болно.

-Голомт банк одоогоос хоёр жилийн өмнө “Нээлттэй банк” стратегиа танилцуулж байхадтүлхүү дижитал шилжилт яригдаж байсан санагдаж байна. Энэхүү стратегийн хүрээнд ойрын үед хэрэгжүүлж буй үндсэн чиглэлээ хуваалцахгүй юу?

 –Голомт банкны “Нээлттэй банк” стратеги нь хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг, бүтээсэн дэд бүтцээ бусадтай хуваалцах замаар шинэ үнэ цэн бүтээж, иргэдийн амьдрал, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг нээлттэй банк байна гэсэн агуулга л даа. Бүр тодруулбал “Бид өрсөлдөгчид биш хамтрагчид” гэсэн суурь зарчмыг баримтлан бизнесийн байгууллага, төрийн байгууллага, технологийн болон финтек компаниудтай бүгдтэй нь дижитал шилжилт, инновацад тулгуурлан нээлттэй хамтран ажиллаж байна.

Голомт банк сүүлийн 10-аад жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа 50орчим хувийг томоохон бизнесийн байгууллагууд, мөн 50 хувийг иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчид рүү чиглүүлэнтэнцвэртэй байдлыг ханган ажиллаж байсан бол “Нээлттэй банк” стратегийг хэрэгжүүлж эхэлснээрМонгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 89 мянга гаруй аж ахуй нэгжийн  97 хувийг бүрдүүлэгч жижиг, дунд бизнесүүд рүү түлхүү анхаарал хандуулж эхэлсэн гэж хэлж болно.Түүн дотроо дотоодын бизнес эрхлэгчдийн 37 хувийг,жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68 хувийг эзэлдэг эмэгтэй бизнес эрхлэгчдээ санхүүгийн хувьд дэмжин, тэдэнд тохирсон бизнесийн орчин, бодит дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж бид үзэж байгаа.Хамгийн сүүлийн жишээгээр 2023 онд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулан сурталчлахзорилгоор МҮХАҮТ-тай хамтран “Women owned” тохирлын тэмдгийг зах зээлд нэвтрүүллээ. Энэхүү тэмдгийг олгож эхэлснээр бизнесийн зах зээлд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг тодорхойлох, тухайн бизнесийн борлуулалтыг нэмэгдүүлэх, аливаа бодлого, стратегийг хэрэгжүүлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах боломж бүрдсэн. Энэ ажил эхнээсээ биеллээ олж, зарим бүтээгдэхүүний шошго дээр уг тохирлын тэмдгийг байршуулсан нь хэрэглэгчдэд аль хэдий нь танигдаж эхэлсэн гэдгийг дуулгахад таатай байна.

-Голомт банкны цаашдын алсын хараа, дунд хугацааны стратеги хаашаа чиглэж байна вэ?

-Банкны алсын хараа, дунд хугацааны стратегитай холбогдуулан дараахчиглэлээр онцолмоор байна. Нэгдүгээрт, Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаас хойш байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн, тогтвортой санхүүжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарсаар ирсэн.Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын нийт 40 гаруй төслийн зээлийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож, байгаль орчин, нийгэмд үзүүлэх эерэг үр ашгийг нэмэгдүүлэн ажиллаж байна.Тодруулбал, 2023 оны байдлаар банкны салбарын нийт ногоон зээлийн багцын 22.9 хувийг Голомт банк бүрдүүлжээ. Харин хамтын ажиллагааны хүрээндОлон Улсын Санхүүгийн Корпорац болон олон улсын банк, санхүүгийн томоохон байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангуудаас нийт 127.7 сая ам.долларын санхүүжилт татсан бөгөөд цаашид ч санхүүжилтийн хэмжээг өсгөн нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Хоёрдугаарт,бид дээрдурдсанчлан тогтвортой санхүүжилтийг үр дүнтэй дэмжихийн тулд хүчин чадлаа сайжруулж, ажилтнуудаа чадавхжуулах шаардлагатай.Голомт банкны “Нээлттэй банк” стратеги, дижитал шилжилтийн суурь нь хүн буюу ажиллаж буй чадварлаг ажилтанбөгөөд хамгийн шилдэг хүний нөөцийг бүрдүүлж чадсан салбар бол банкны салбарбайдаг.Энэ ч үүднээс“Ажилтан төвтэй банк” бодлогын хүрээнд мэргэжлийн ёс зүйтэй, банкны үнэт зүйлд суурилсан, ажилтан бүрд ээлтэй менежментийн тогтолцоог бий болгонурт хугацаанд, тогтвортой өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийг эрмэлзэн ажилладаг.Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг бид 2022 онд Монгол Улсын банк, санхүүгийн салбараас Голомт банк анхлан авч байсан бол 2023 онд амжилтаа дахин бататгаж, уг батламжийг хоёр жил дараалан авсан анхны байгууллага болсон нь бидний баримталж буй ажилтан төвтэй хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, менежмент оновчтой хэрэгжиж байгаагийн илрэл гэж харж байна.

Гуравдугаарт, хүний оролцоогүйгээр хийгддэг хиймэл оюун ухаанд суурилсанбүтээгдэхүүн үйлчилгээбанк, санхүүгийн салбарт хурдацтайгаар өөрчлөлт дагуулж байгааг та, бид мэднэ.Голомт банкны тухайд  сүүлийн жилүүдэд их өгөгдөл, ахисан түвшний анализзэрэгорчин үеийн технологийншийдлүүдийг ашигласан дижитал банкны үйлчилгээг өргөжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хийж, инновацнэвтрүүлсэн байдлаараа салбартаа тэргүүлж, цаашлаад  Монгол Улсын хөгжилд нь хувь нэмэр оруулахыг зорьж ажиллаж байна.

Эцэст нь Голомт банкны санхүүгийн төсөөллийн талааронцолъё. Голомт банкны үнэт цаасны танилцуулгад 2026 он хүртэлх санхүүгийн голлох үзүүлэлтүүдийн зорилтоор нийт хөрөнгийг 22 хувиар, нийт зээлийг 20 хувиар, нийт харилцах, хадгаламжийг 20 хувиар өсгөхөөртөсөөлсөн. Өсөлтийн прогнозоор ашигт ажиллагааг2025 онд 188 тэрбум төгрөг, 2026 онд 209 тэрбум төгрөгт хүргэх төсөөлөлтэй байгаа. Ямартаа ч 2023 онытатварын дараах цэвэр ашиг 180.8 тэрбум төгрөгт хүрч, IPO хийх үеийн санхүүгийн төсөөллөөр цэвэр ашгийн хэмжээг 44 хувиар давуулан биелүүлсэн таатай мэдээтэй байгаа тул ирэх жилүүдэдашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд хичээл зүтгэл гарган харилцагчид, хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэн ажиллах болно.

 

Нээлттэй ярилцсан танд баярлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой DNN.mn

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.

НӨАТ-ын урамшууллын 2024 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2024 оны 02 дугаар сарын 21-нд 13.00 цагт и баримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иргэн та 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 02 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай.

 
Categories
мэдээ нийгэм цаг-үе

МИАТ: Сөүл чиглэлийн нислэг түр хойшиллоо DNN.mn

Хөшгийн хөндий дэх Чингис Хаан ОУНБ-ын орчимд агаарын температур -38 хэмд хүрэн хэт хүйтэрч агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаагаас шалтгаалан 2024 оны 2-р сарын 21-ний өдрийн ОМ301 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг 11:45 болгон хойшлуулж байна.

ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

-ОМ301 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 11:45 цагт хөөрч Инчион ОУНБ-д 16:05 цагт бууна.

-ОМ302 дугаарт аяллын нислэг Инчион ОУНБ-аас 17:20 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 20:05 цагт буухаар төлөвлөж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна.

 

 

МИАТ ТӨХК