Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Амарсайхан: 192 сумын нөхцөл байдал хүнд байна DNN.mn

УОК-ын Шуурхай штабтаас мэдээлэл хийлээ.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Зудтай, нөхцөл байдал хүнд аймагт үнэлгээ хийхэд 192 суманд хүнд байна. Энэ хүрээнд Засгийн газраас гурван үе шаттай арга хэмжээ авч байна. Улсын нөөцөөс 6000 тн тэжээл гаргаж малчдад хүргэх, орон нутгийн нөөцөөс 20 мянган тонн өвс, 10 мянган тонн тэжээлийн буудай зэргийг гаргаж, шуурхай хүргэхээр ажиллаж байна. Мөн эрчим хүчийг хэвийн хангах, эрүүл мэнд, зам, дэд бүтцийг анхааран ажиллана.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,5 сая мал хорогдоод байна. 90 суманд цагаан зуд,  84 суманд цагаан зудархуу, 6 аймгийн 23 суманд төмөр зудын нөхцөл байдал үүсээд байна. Жил бүрийн өвөл зудын нөхцөл байдалтай байдаг ч энэ жил илүү их хэмжээтэй байгаа нь гэнэт дулаарч, дараа нь хүйтэрдэг цаг агаар нөлөөлж буй нь мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юм” гэв.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС малчин айлын хүүхдүүдийг хичээлээс түр чөлөөлөхөөр болжээ DNN.mn

Цас, зудын нөхцөл байдалтай холбогдуулан ШУТИС-ийн захиргаа малчин өрхийн 1700 оюутнаас санал асуулга авчээ. Тэдгээрийн 550 нь гэр бүлдээ туслан, дэмжиж ажиллах шаардлагатай гэдгээ илэрхийлжээ. Иймд суралцагчийг хичээлээс нь түр чөлөөлж, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж байна.

Уг мэдэгдэлд “Хөдөө орон нутаг, дийлэнх аймгуудын нутаг дэвсгэрт цас, зудын нөхцөл үүсэж байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотой зуданд нэрвэгдсэн орон нутгийн малчдад туслах шаардлага бий болж байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

May be an image of text

Зудын нөхцөл, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор оюутнууд гэр бүлдээ туслах боломж олгох зорилгоор энэ хаврын улиралд хичээл сонгон судалж байгаа, малчин өрхийн 1,700 оюутнаас санал асуулга авч байгаа бөгөөд одоогоор 550 оюутан гэр бүлдээ туслах, дэмжин ажиллах зайлшгүй шаардлагатай болохоо илэрхийлээд байна.

Мөн зам, даваа хаагдсантай холбоотойгоор сар шинийн баярын өдрүүдээр хөдөө орон нутагт очоод буцаж амжаагүй оюутан олон байгаагийн улмаас хичээлийн ирц хангалтгүй байна.

Иймд малчин өрхийн суралцагчийг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2024 оны хоёрдугаар сарын 19-өөс 2024 оны гуравдугаар сарын 22-нийг хүртэл дөрвөн долоо хоног (IV-VIII долоо хоног) хичээлээс түр чөлөөлж сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Метро байгуулах бүтээн байгуулалтын ажилд 333 тэрбум, зөвлөх үйлчилгээний ажилд 54.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг танилцуулсан юм.

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд 333 тэрбум, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд 54.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ спорт

Монголын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын эсрэг тоглоно DNN.mn

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан түүхэндээ анх удаа Азийн аваргын урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарсан билээ.

May be an image of text that says "FIBA ASIA CUP SCHEDULE 2025QUFIERS FEBRUARY 22ND AUS GROUP A BENDINGO 18:30 GMT+11 BANGKOK 19:00 GMT+7 KOR THA INA TPE Q၀၀ GROUP Ð TAIPEI 19:00 GMT+8 HONG KONG, CHINA 20:00 GMT+8 NZL HKG PHI JPN GROUP c TOKYO 19:05 GMT+9 XI'AN 19:30 GMT+8 GUM CHN MGL #ASIACUP"

Тэд С хэсэгт Хятад, Япон, Гуамтай таарсан. Өнөөдөр эхний тоглолтоо Хятадын Шиан хотноо талбайн эзэн багийн эсрэг хийхэд бэлэн болжээ. Тоглолт 19:30 цагаас эхлэх бөгөөд Премьер спортс нэтворк шууд дамжуулах юм. Үүнээс өмнө Япон, Гуамын тоглолт болох хуваарьтай байна. Ахлах дасгалжуулагч Фрагкиасын бүрдүүлсэн шигшээ багт Т.Санчир, Д.Дэлгэрням, О.Сэргэлэн зэрэг хашир тоглогчид багтаагүй нь шүүмжлэл дагуулсан. Тэгвэл Т.Санчир шигшээ багаас зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм. Монголын багийн бүрэлдэхүүнд төвийн тоглогч О.Энхбаатар, А.Азбаяр, Х.Оргил, довтлогч А.Энхбаясгалан, А.Тэмүүжин, А.Ананд, Б.Билгүүн, хамгаалагч Т.Ууганбаяр, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших, Н.Батбаяр, О.Эрдэнэцогт нар багтсан байна.

Монголын шигшээгийн дундаж нас 26, дундаж өндөр 192.6 см байгаа ажээ. Харин Хятадын багийн дундаж нас 24, дундаж өндөр 200 см байна. Манайхтай нэг хэсэгт багтсан гурван багийн Азийн чансааг харвал Япон хоёрдугаарт, Хятад долдугаарт, Гуам аравт жагсчээ. Харин дэлхийн чансаанд дээрх гурван баг Япон 26 дугаарт, Хятад 29-т, Гуам 76-д, харин Монголын баг 100 дугаарт жагссан байна.

2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16 баг оролцоно. Харин эрхийн төлөө 24 баг өрсөлдөх юм. Эдгээр баг дөрөв дөрвөөрөө зурган хэсэгт хуваагдах бөгөөд нэг багтай тус бүр хоёр тоглолт хийнэ. Хэсэг бүрээс эхний хоёр баг буюу нийт 12 баг шууд шалгарна. Харин хэсэгтээ гуравдугаарт бичигдсэн зургаан баг дахин гурав гурваар хоёр хэсэг болон хоорондоо тоглож дөрвөн баг эрхээ авах юм. 2025 оны Азийн аваргад орсон 16 баг 2027 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг шууд авна.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.8 их наяд төгрөг болжээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.8 их наяд төгрөгт хүрчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (2.2 дахин) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.7 их наяд төгрөгт хүрч, 1.6 (2.5 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн сард 2.1 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 676 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Татварын орлого энэ оны нэгдүгээр сард 2.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (2.6 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 544.2 (3.4 дахин) тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 668.9 (41.1 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 147 (48.8 хувь) тэрбум, онцгой албан татвар 64.1 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Орлогын албан татварын 78 хувийг ААНОАТ, 22 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн сард 2.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 935.2 (83.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Зарлага өсөхөд хөрөнгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 414.6 (10.4 дахин) тэрбум, бараа үйлчилгээний зардал 281.3 (2.3 дахин) тэрбум, урсгал шилжүүлэг 162 (23.9 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Нийт зардалд хөрөнгийн зардлын эзлэх хувь нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 18.3, бараа үйлчилгээний зардал 4.5 нэгж хувиар өсөж, урсгал шилжүүлгийн эзлэх хувь 19.8, хүүгийн зардал 2.4, татаас 0.7 нэгж хувиар багассан аж.

Categories
мэдээ нийгэм

“Алтан төлийн эзэн” шагнал гардуулалт хойшилжээ DNN.mn

Монголын Үндэсний Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг энэ модон луу жилд 46 дахь жилдээ  шалгаруулан олгоно.

Шагналын болзол дүүргэж, шалгарсан малчид төлчдөө шагнаж урамшуулах ажлыг хаврын тэргүүн сарын шинийн тавнаас эхлүүлнэ хэмээн зарласан. Гэвч манай орны дийлэнх нутагт нүүрлэсэн цас зуд, шуурга салхины улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна.

 

Categories
гадаад мэдээ

 Бен Ходжес: Энэ жил дайнд эргэлт авчирна DNN.mn

Европ дахь АНУ-ын Зэвсэгт хүчний командлагч асан генерал Бен Ходжес “Америкийн дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа “Украин цаг явах тусам барууныхны дэмжлэгийг алдана гэсэн найдлага тээж, Орос улс цаг хугацаагаар тоглож байна” гэж онцолжээ.

Хожес “Барууны тусламжгүйгээр Украин тэднийг ялж чадахгүй. Гэхдээ Оросууд ч бас Украиныг ялж чадахгүй, тэгэх чадал байхгүй гэдгийг Кремль сайн мэдэж байгаа гэж би бодож байна” гээд “АНУ-ын эргэлзэж буйг хараад Москва барууны орнуудад Орос шаардлагатай бол дайныг дурын хугацаагаар үргэлжлүүлнэ гэдгийг ойлгуулахыг хүсч байна. Харин тэд үүнийгээ хийж чадна гэдэгт би итгэхгүй байна.

Тийм ч учраас энэ жил үнэхээр чухал зүйл болох дайнд эргэлт гарна гэж үзэж байна” гэжээ. Үүнийгээ тэрээр “Оросууд 2014 онд Украинд цөмрөн орсноос хойш арван жилийн дараа эхэлсэн дайнд цэргийн тоо, аж үйлдвэр, нисэх хүчин, тэнгисийн цэргийн хүчин гэх мэт давуу талтай байсан ч Оросууд Украины ердөө 18 хувийг л хянаж байна” гэж тайлбарлаад “Оросын өөрсдөө аугаа гэдэг нисэх хүчин нь Украины агаарт тэдэнд давуу байдалд авчирч, амжилттай давших боломж бий болгож чадсангүй. Энэ нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчний үр дүнтэй ажиллагаа, Украины цэргүүдийн шийдэмгий бас бүтээлч тэмцэл, шинэлэг арга барилтай холбоотой” гэж тэмдэглэжээ.

Америкийн генерал мөн “АНУ болон түүний холбоотнууд дайны явцад эргэлт гаргахад тусалж чадна. Үүнд зөвхөн Вашингтоны улс төрийн хүсэл зориг л дутаж байна” гээд “Украины өнгөрсөн зуны сөрөг довтолгооны үеэр энэ хүсэл зориг дутсан явдал уг довтолгоон амжилтгүй болсон гол шалтгаан болсон” гэсэн байна. Генерал “АНУ хангалттай дэмжлэг үзүүлэхгүй байгаагаас дайны байдал сунжирч байна” гээд “Хэрвээ бид украинчуудад хэрэгтэй зүйлийг нь өгч чадвал энэ оны эцэс гэхэд Крымийг чөлөөлөх юм уу, ядаж Украинчуудыг Оросуудад дийлдэхгүй болгож чадна. Гэхдээ энэ бүхнээс үл хамааран Украинчууд ялах хүсэл эрмэлзлээрээ давуу талтай, тэдэнд зөвхөн биднээс зохих ёсны тусламж л хэрэгтэй байна.

Энэхүү хүсэл зоригийн шалгуур болсон жинхэнэ тэмцэл Кремль, Цагаан ордны хооронд болж буй нь тодорхой болсон. Кремль Украинтай хийж буй дайнд “хязгааргүй нөөц”-тэй гэж барууныханд дохио өгөхийг оролдож байгаа ч фронтод Оросууд хэт их хэмжээний хохирол амсаж байгааг маш сайн мэдэж байгаа” гээд “Тэд энэ том махны машинд амиа алдаж буй олон орос залуу цэргүүдийг Москва, Санкт-Петербургээс бус Оросын алслагдсан нутгуудаас элсүүлж байна. Гэхдээ барууны орнууд өөрт байгаа нөөц бололцоогоо ашигтайгаар зохион байгуулж, Украиныг ялахад нь хангалттай туслах аваас Кремль дайныг урт хугацаанд үргэлжлүүлээд байж чадахгүй гэж би бодож байна” гэжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Галд өртсөн дөрвөн иргэн нас барж, хоёр иргэнийг гадаадад эмчлүүлж байна DNN.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, онц ноцтой осол гарсан. Дэлбэрэлтийн улмаас Онцгой байдлын гурван албан хаагч газар дээрээ амиа алдаж, 14 иргэн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн юм.

Тэдгээрээс дөрөв нь эмнэлгийн анхан шатны тусламж аван гэртээ гарсан байдаг. Харин үлдсэн 10 иргэний дөрөв нь түлэгдлийн тасагт, зургаа нь 80-90 хувийн түлэгдэлтэйгээр Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн билээ. Харамсалтай нь маш хүнд оноштой эмчлүүлж байсан иргэдээс 19 настай иргэн осол гарснаас долоо хоногийн дараа нас барсан юм. Үүнээс дөрөв хоногийн дараа 95 хувийн түлэгдэлтэй иргэн Б амьсгал хураасныг Улсын онцгой комисс мэдээлсэн. Тэгвэл Сар шинийн баярын өдрүүдээр ГССҮТ-д эмчлүүлж байсан хоёр иргэн нас баржээ.

Маш хүнд оноштойгоор эмчлүүлж байсан үлдсэн хоёр иргэнийг ар гэрийн хүсэлтээр БНСУ руу эмчилгээнд явуулсан байна. Тухайн иргэнийг ГССҮТийн эмч нарын баг хүргэсэн бөгөөд эмчилгээ нааштай байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн Түлэгдлийн тасагт эмчлүүлж байсан дөрвөн иргэний хувьд арьс нөхөх, нөхөн сэргээх эмчилгээнүүд үр дүнтэй байгаа гэнэ.

Галын ослын дүгнэлт одоогоор албан ёсоор гараагүй байна. Урьдчилсан байдлаар галд 35 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж өртөж, 225 иргэн, 15 аж ахуйн нэгжийн эд хөрөнгөд хохирол учирсныг тогтоогоод байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Газрын дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлнэ DNN.mn

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан.

Тодруулбал метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөжээ. 

Энэ хүрээнд газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлснээр нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, төсвийн төсөлд тусгасан байна.

Газраа авчхаад татвараа төлдөггүй гэх мэт шалтгаан нөхцөлтэй газруудыг олон нийтэд ил тод, нээлттэйгээр дуудлага худалдаагаар борлуулж, үүнээс олсон мөнгийг төсөвт төвлөрүүлэх аж.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хувьцаат компаниудын ногдол ашиг 535 тэрбум төгрөгт хүрлээ DNN.mn

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчилсан.

Энэ дагуу өчигдрийн байдлаар 35 компани 480.24. тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2024.02.21/ нийт 39 хувьцаат компани болж нэмэгдэж, ногдол ашгийн дүн ч 535.1 тэрбум төгрөгөөр мөн нэмэгдээд байна.

Санхүүгийн зохицуулах хороо дээрх ажлын хүрээнд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-тай гэрээ байгуулахгүйгээр өөрийн компанийн байранд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан нэр бүхий хувьцаат компаниудад үүрэг даалгавар хүргүүлж, зөрчлийг арилгууллаа. Дашрамд сонирхуулахад, сүүлийн гурван жилийн байдлаар олон нийтэд нээлттэй болсон 13 хувьцаат компаниас 10 нь 457.6 тэрбум ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн байна.