Categories
мэдээ нийгэм

19 настай эмэгтэй маргааны улмаас өндрөөс унахыг завджээ DNN.mn

Энэ сарын 22-ны үүрээр 05:34 цагт Хан-Уул дүүрэгт байрлах 24 давхар орон сууцны цонхноос эмэгтэй хүн унах гээд байна гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, 19 настай эмэгтэйг өндрөөс унах эрсдэлээс авран хамгааллаа.

Өнгөрөгч 2023 онд нийслэлийн Аврах ангид амиа хорлох оролдлого хийсэн 16 удаагийн дуудлага бүртгэгдэж, амиа хорлох оролдлого хийсэн 10 том хүн, 4 хүүхдийг авран хамгаалсан бөгөөд 2 иргэн харамсалтайгаар амь насаа алджээ. Он гарсаар нийслэлийн хэмжээнд 2 дахь тохиолдол бүртгэгдээд байна.

Тус дуудлага нь 19 настай эмэгтэй гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох оролдлого хийсэн бөгөөд аврагчид сэтгэл зүйн ярилцлага хийж, тайвшруулан аюулгүй буулгаж ажилаллаа.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг: Монгол Улсын нэг иргэнд 34 сая төгрөгийн өр оногдож байна DNN.mn

Ардчилсан намын “Эдийн засгийн бодлогын зөвлөл”-ийн хэлэлцүүлэг боллоо.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн тоо гэдэг зүйлийг хэн ч өөрчилж болохгүй. Танай нам, манай нам гэж байгаа боловч эцсийн дүндээ энэ улс орны хөгжил нэг. Өнөөдөр Монгол Улсад авлигажсан төсөв гэдэг зүйл газар авлаа. Би ерөнхий сайдаар ажиллаж байхдаа энэ зүйлийг яриад ажлаа өгч байсан. Аливаа төрийн бодлого нь сайн уу, муу юу гэдгээс хамаараад төсвийн алдагдал болоод ашигтай байдал тодорхойлогдож байдаг. Манай төр сүүлийн 8 жил татвар төлөгчдийн мөнгөнөөс нэлээд хэсгийг нь улсын төсөв гээд тавьчихдаг боллоо. Гэтэл тэр мөнгөөрөө дандаа байшингийн суурь босгож байна.

Авлигажсан төсөв яаж бий болдог гэхээр 2 жилийн хугацаанд 1 тэрбумаар барина гэсэн барилгаа 5 жилийн хугацаа болгоод удах тусам төсвийг нь нэмэгдүүлээд зардлыг нь 5 тэрбум болгож байх жишээний. Яагаад байшин барих гээд байдаг юм. Төрийн өмчийн данхар том байшинг яах гэж барьдаг юм бэ? гэвэл учир нь том юмыг цавчиж байж унацтай байдаг ийм л агуулгаар Монгол Улсын төсөв батлагдах болсон. Үүнийг би авлигажсан төсөв гэж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын нийт өр 35 тэрбум доллар, нэг хүнд хуваахад 34 сая болж байгаа юм. Энэ тоог яагаад хэлээд байна вэ? гэхээр тухай үед МАН гарч ирэхдээ Монгол хүн 15 сая төгрөгийн өртэй байна гэх шүүмжлэлийг бий болгож байсан өнөөдөр 35 сая хүртлээ өссөн нөхцөл байдалтай байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон 66 хүнийг гэм буруутайд тооцжээ DNN.mn

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс нийт 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 13 улс төрд нөлөө бүхий этгээд, 90 нийтийн албан тушаалтан, 53 иргэн, нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ.

Үүнээс 96 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 8 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Үүнд:

  • – “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Цогтцэций салбарын дарга С.Д нарын 5 хүн,
  • – Онцгой байдлын ерөнхий газрын хяналтын мэргэжилтэн Н.Х нарын 8 хүн,
  • – Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.А нарын 5 хүн,
  • – Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч Ж.Д нарын 8 хүн,
  • – Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Т нарын 22 хүн,
  • – “Эрдэнэставантолгойн” ХК-ийн маркетинг борлуулалтын ахлах мэргэжилтэн З.Б нарын 2 хүн,
  • –  “Эрдэнэсилвер” ХК-ийн захирал Т.М нарын 6 хүн,
  • – УИХ-ын гишүүн Т.А, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г нарын 11 хүнд холбогдох хэрэгт нийт 66 хүнийг гэм буруутайд тооцож, хорих болон торгох ял оногдуулжээ.

Мөн 

Categories
мэдээ нийгэм

Машинаасаа хог гаргаж хаясан жолоочид хариуцлага тооцжээ DNN.mn

Автомашинаасаа хог гаргаж, зам дээр хаяж буй бичлэг нь түгсэн иргэнийг Цагдаагаагийн байгууллагаас шалгаж Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Гудамж талбайд ил задгай хог хаясан зөрчил” үйлдсэн этгээдэд хариуцлага тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Хурдан морь уралдуулсан сумын Засаг дарга нарт хариуцлага тооцохыг шаарджээ DNN.mn

Хүний эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос өнөөдөр мэдээлэл хийх үеэр унаач хүүхдийн буюу хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотойгоор зарим аймгийн Засаг дарга нарт ХЭҮК-оос шаардлага хүргүүлснийг онцоллоо.

ХЭҮК-ын төлөөлөл хэлэхдээ “Олон нийтийн сүлжээнд тус зарим аймгийн суманд хурдан морины уралдаан зохион байгуулагдаж байна гэх мэдээлэл гарсан. Энэ мөрөөр холбогдох ажиллагааг хийж тодруулсан. ХЭҮК-оос комиссын гишүүний шаардлагыг гурван аймагт хүргүүлж байна.

Тухайлбал Сүхбаатар, Ховд, Төв аймгийн Засаг дарга нарт ХЭҮК-ийн гишүүний 20 хоногийн хугацаатай шаардлагыг хүргүүллээ.

Тодруулбал сумын Засаг дарга нар харьяалах нутаг дэвсгэртээ хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох талаарх мэдээ мэдэлллийг иргэд, малчдадаа хүргэх болон энэ чиглэлээр урьдчилан сэргийлж, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байгаа учир холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаарх шаардлагыг аймгийн Засаг дарга нарт хүргүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагааннуур боомт энэ сарын 23, 24, 25-ны өдрүүдэд амарна DNN.mn

 Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт энэ сарын 23, 24, 25-ны өдрүүдэд амарна.

Учир нь ОХУ-д тухайн өдрүүдэд “Эх орон хамгаалагчдын өдөр” тохиож байгаа тул тус улсад бүх нийтээр амрах аж.

Хил хамгаалах байгууллагаас өгсөн мэдээллээр Цагааннуур боот энэ сарын 26-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Categories
мэдээ нийгэм

ЭМД-ын сангаас 27.124.855 төгрөг зарцуулсныг нөхөн төлүүлжээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Тэгвэл 2024 оны хоёрдугаар сарын 15-наас 21-ний өдрүүдэд 49 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 27 сая 124 мянга 855 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үхрийн ястай мах болон өндөгний үнэ нэмэгджээ DNN.mn

Улаанбаатар хотод 2024 оны хоёрдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.5 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос 0.1 хувиар буурсан байна. Тодруулбал,

Үхрийн ястай мах, өндөгний үнэ нэмэгдсэн бол хонины болон ямааны ястай махны үнэ буурчээ.

Харин гурил, бензин, сүү, цагаан будаа, элсэн чихэрний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад үнэ нэмэгдээгүй байна.

бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.5 сая гаруй мал хорогджээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар 1.5 сая гаруй мал хорогдсон байна.

Улсын нөөцөөс 6000 тонн өвс тэжээлийг гаргаж нөхцөл байдал хүндэрсэн аймаг, сумын малчдад хүргэх ажлыг хийж байна.

Мөн орон нутгийн нөөцөөс 20 гаруй мянган тонн өвс тэжээлийг нийлүүлж байна. Явуулын мал эмнэлэг ажиллуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн талбайн тохижилт хийнэ DNN.mn

НИТХ-ын зөвлөл хуралдаж, ээлжит бус XVII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ.

Төсвийн тодотголоор Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруугийн гудамж, Олимпын гудамжнаас-Их монгол улсын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам, талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуугаар тохижуулах ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ.

Түүнчлэн Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламж хийх юм. Тэрчлэн сургууль, цэцэрлэггүй томоохон хотхон, хорооллуудын төлөвлөлтийн алдааг засаж, тодорхой байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн энэ оны хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тодотголд тусгажээ.

Тухайлбал, тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажилд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг тодотголын төсөлд тусгасан байна. Мөн “Алтай” хотхон, Кинг тауэр,  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Материал импекс зэрэг хүн амын хэт төвлөрөл бүхий хотхон,  хорооллуудад  улсын сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөлд хүрч, сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлж, дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтыг хийж эхлэх юм.

Зөвлөлийн гишүүд Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төсөл болон дагалдах бусад асуудлыг НИТХ-ын  ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган, ээлжит хуралдааныг хоёрдугаар сарын 23-нд буюу ирэх баасан гарагт хуралдуулахаар болсон юм.

Төсвийн хэлэлцүүлгийг хоёр үе  шаттай зохион байгуулж, эцэслэн батална.