Categories
мэдээ нийгэм

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв DNN.mn

Цаг уурын байгууллагаас гурваас тавдугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан.

Агаарын дундаж температур: III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, IV дугаар сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. V сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас: IV сард төв болон зүүн аймгуудын нутаг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, III, IV сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад үеүдэд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

III сарын агаарын дундаж температур: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Увс, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна

IV сарын агаарын дундаж температур: Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Баянхонгорын ихэнх, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, Хэнтий, Дорнодын нутаг, Сэлэнгийн ихэнх, Төвийн зүүн, Говьсүмбэр, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дундж ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.

V дугаар сарын агаарын дундаж температур: Нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар НИТХ-д таницуулсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлага төлөөлөгчдийн асуултад хариуллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: Дунд голын голдирлыг өөрчилж барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулгасан. “S’Outlet” дэлгүүрийн барилгыг гуравдугаар сарын 20 гэхэд буулгаж дуусна. Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Мөн голын урсгал дахь бургасуудыг шилжүүлэх ёстойг мэргэжлийнхэн зөвлөж байгаа. Өнгөрсөн онд болсон үерийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, энэ онд ч мөн их хэмжээний бороо орж болзошгүй хэмээн үзэж байгаа тул Улаанбаатар хот дахь голуудын урсцыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Олон удаа ярьсан ч арга хэмжээ аваагүй байгаа нэг объект бол “Акуа Гарден” хотхоны барилга. Бид шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Бороо их орж, үер болох эрсдэл байгаагаас гадна “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй. Энэ барилгыг буулгалгүйгээр бусад иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавиад байж болохгүй. Үер ус гэх мэт гамшгийн үед хэрэглэх техник, тоног төхөөрөмжийг тавдугаар сар гэхэд авсан байхаар гэрээ байгуулах ажил эхлүүлсэн.

Нийслэлд аврах ажиллагааны үед ашиглах мэдээллийн сан дутмаг. Тиймээс нийслэлд болзошгүй эрсдэл, аврах ажиллагааны үед шаардлагатай мэдээллийг нэг дор харуулах программ хөгжүүлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК 3.3 сая тонн нүүрс биржээр борлуулав DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжлаа.

Арилжаанд 5 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 157.5 ам.доллароос эхлэн дуудаж, 166.5 ам.долларт хэлцэл хийгдэв.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 440.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 3.3 сая тонн нүүрсийг биржээр борлуулаад байна.

Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гуу жалганд 1 метр хүртэл зузаан цастай байна DNN.mm

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см (1 дүгээр зураг), хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутгийн 40 орчим хувьд олон жилийн дунджаас 1.1-8.1 градусаар хүйтэн, хур тунадас 60 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, Их нууруудын хотгор болон говийн нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага байлаа.

Салхины хурд ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Баяннуур, Ховдын Жаргалан, Дуут, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан, Чандмань, Ховд, Дарви, Говь-Алтайн Есөнбулаг, Бугатад 28-34 м/с, Ховдын Зэрэгт 39 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч осол гаргаж, хэргийн газраас зугтаажээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас согтуугаар Т приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаж хэргийн газраас зугтаасан үйлдлийг шуурхай олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хадөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

АШУҮИС малчин өрхийн хүүхдүүдэд гуравдугаар сарын 17-ныг хүртэл хичээлээс чөлөөлнө DNN.mn

Цас, зудын нөхцөл байдалтай холбогдуулан их, дээд сургуулиуд малчин айлын хүүхдүүдэд чөлөө өгч эхэлжээ. Тодруулбал, ШУТИС зуданд өртсөн малчин өрхийн хүүхдүүдэд дөрвөн долоо хоногийн чөлөө олгохоор болсон. Мөн АШУҮИС  хүсэлт гаргасан малчин өрхийн хүүхдүүдэд гуравдугаар сарын 17 хүртэл чөлөө олгохоор болжээ. Тус сургуулийн захиргаанаас малчин өрхийн суралцагч /төгсөх ангиас бусад/ салбар, бүрэлдэхүүн сургуулийн арга зүйчид чөлөө авах хүсэлтээ бичгээр өгч чөлөөгөө шууд авах боломжтойг мэдэгдсэн байна. 

АШУҮИС малчны хүүхдийг гуравдугаар сарын 17 хүртэл хичээлээс чөлөөлнө

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 24 газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байна DNN.mn

Улаанбаатар хотод шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 2316 нэгж талбар байгаагаас 544 нэгж талбарын 24 газрыг ашиглаж буй иргэд газрын зөвшөөрөлгүй байна. Нийслэлийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн тул тухайн байршлуудад гамшгийн шар түвшин зарлаж, халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад буй юм. Энэ хүрээнд 390 ажилтан 96 техник хэрэгсэлтэйгээр халиа тошин үүссэн 10 байршлын мөсийг тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Засгийн газар 2024 оны хоёрдугаар сарын 14-нөөс тавдугаар сарын 15-н хүртэл хугацаанд улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарлаж, нийслэл дэх шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхээр болсон. Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээнд 11.6 тэрбум орчим төгрөг шаардлагатай байгаа юм. Тодруулбал, Сэлбэ, Улиастай, Толгойт, Дунд гол болон үерийн хамгаалалтын сувгийн мөсийг зөөж тээвэрлэхэд 3 тэрбум, Сэлбэ, Дунд голын ёроолыг ухаж түвшин доошлуулах, лаг хагшаасыг зөөхөд 7.29 тэрбум орчим, Сэлбэ голын үерийн даланд ургасан бургасыг шилжүүлэн суулгах, голын голдирол өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн түшиц ханыг буулгах, илүүдэл шороог зөөхөд 1.39 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гараад буй. Үүнээс нэн тэргүүнд үерийн хамгаалалтын сувгийн мөсийг зөөж тээвэрлэхэд шаардлагатай 4.4 тэрбум төгрөгийн зардлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Цаашлаад Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлтгэж, холбогдох байгууллагууд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд энэ өвөл 1168 мал хорогджээ DNN.mn

2023 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хэмжээнд 427,184 тоо толгой мал байсан. Үүнээс 2024 оны хоёрдугаар сарын байдлаар 1168 тоо толгой мал хорогдсон байна.

Улаанбаатар хотод өнгөрсөн оны 11, 12 дугаар сард олон жилийн дунджаас 2-3 дахин их хэмжээний цас орж, 17-19 см цасан бүрхүүл тогтсон. Иймд мал бүхий айл өрхийн өвөлжилтийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Тухайлбал, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, 223 тонн өвс тэжээлийг бэлтгээд буй.

Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор цаашид мал бүхий айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

“Зон Олны нам”, “Монголын Либерал Ардчилсан нам”-ын даргын өөрчлөлтийг бүртгэжээ DNN.mn

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцжээ. Үүнд

  1. Зон Олны Нам /ЗОН/-аас ирүүлсэн “намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээнд тэмдэглүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж бүртгэв.
  2. “Монголын Либерал Ардчилсан Нам”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Анхбаяраас ирүүлсэн “Монголын Либерал ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж бүртгэхээр шийдэв.
  3. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ыг хуульд нийцүүлэн өөрчилж батлав.
  4. Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зарим хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаарх саналаа  хууль санаачлагчид хүргүүлэхээр шийдэв.
  5. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын гишүүдээс албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хууль, шүүхийн процессын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх саналтай танилцав.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам” болон “Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд бэлтгэх журам”-уудын хавсралтад өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн эзэмшлийн зам талбайн засвар арчлалтын зардлыг 27.8 тэрбум төгрөгөөр нэмнэ DNN.mn

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан болж, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 тогтоол гарч, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн энэ оны төсөвт тодотгол хийгээд байна” хэмээв.

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төсөлд 2024 онд хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай дараах төсөл арга хэмжээг тусгаад байна.

  • Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийх.
  • Улаанбаатар хот 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу болон Бага тойруугийн гудамж, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуун хийцлэлтэй болгох. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Урт цагааны гудамж болон 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах.
  • Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай зэрэгцэн тодорхой байршлуудад аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх.
  • Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, 2024 онд тус санд төвлөрүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг батлах.
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд нийслэл дүүргийн ЗДТГ, түүний харьяа агентлагуудын чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох, ажлын уялдааг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах гэсэн чиглэлээр төсөвт тодотгол хийж байгаа юм.

Газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлснээр нийслэлд төвлөрүүлэх орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн засвар арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээ, хамгаалалтын зардлыг 27.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцов.

НИТХ-ын төлөөлөгчид сургууль, цэцэрлэг, газар чөлөөлөлтийн талаар тодруулсан бөгөөд нийслэлийн удирдлагуудын зүгээс хүн амын нягтаршил ихтэй, томоохон хотхон, хорооллуудад улсын сургууль, цэцэрлэг барихаар хувийн хэвшлүүдтэй зөвшилцаж байгааг онцолсон юм. Ийнхүү төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны өдөр хийхээр тогтлоо.