Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 27-ноос 2024 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,  28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,  29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас  оржцасан шуурга шуурна.  Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 27-29-нд  говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор,   Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус,  өдөртөө -29…-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -30…-35 градус, өдөртөө -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Монголын эрх баригчдын гаргадаг хоёр нүүр тав алхалгүй тар нь танигддаг болжээ” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Орон нутгийн таван толгойд дахин луйвар гарахыг үгүйсгэхээргүй болж байна” хэмээснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монгол Улсын төрийн шагналт зохиолч Ц.Доржготов  “Хүний амьдрал бол нүгэлгүй орлогоор л гэдсээ тэжээх явдал юм” гэлээ.

Алтжин хаа явна. Агуу хаан Клеопатрагийн асрагч эх болчихсон явна!. Энэ тухай I, IX нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголын эрх баригчдын гаргадаг хоёр нүүр тав алхалгүй тар нь танигддаг болжээ” гэв. 

Олон улсын харилцааны судлаач профессор Д.Баярхүү” Ойрын жилүүдэд Орос Украины дайн зогсох магадлал огт харагдахгүй байна” хэмээснийг I болон “Улс төр” нүүрээс уншаарай.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Батзориг  “Мансуурсан иргэн найз охиноо хөнөөж, цогцсыг нь нохойд өгчээ” гэх мэдээллийг одоогоор батлах боломжгүй” гэлээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Худалдаа эрхэлж буй 157 аж ахуйн нэгж, 477 иргэн хяналт шалгалтад хамрагдаад байна DNN.mn

Хяналт шалгалтыг улсын хэмжээнд нийт 12 удирдамж /СУЕБ-ын баталсан урьдчилан сэргийлэх 1, төлөвлөгөөт бус-1, аймгийн ХХААГ-ын даргын баталсан төлөвлөгөөт бус-10/ удирдамжийн хүрээнд нийт-668 /485 иргэн, 183 хуулийн этгээд/ газрыг хамруулан гүйцэтгэсэн.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд:

ХХААХҮЯ-ны СУЕБ-ын баталсан 08-00-02/03 дугаартай удирдамжийн дагуу нийт 642 /иргэн-481, аж ахуйн нэгж-161/ газрыг хамруулан хяналт шалгалтыг гүйцэтгэсэн.

  • Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөсний баяр-2024 арга хэмжээг угтан Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
  • 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Нийслэл, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүдэд болон ил задгай худалдаа эрхэлж буй 157 аж ахуйн нэгж, 477 иргэн хяналт шалгалт хамрагдаад байна.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд:

Аймгийн ХХААГ-ын албаны даргын баталсан удирдамжийн дагуу нийт 26 /иргэн-4, аж ахуйн нэгж 22/  газрыг хамруулан гүйцэтгэсэн.

Илрүүлсэн зөрчил, шийдвэрлэлт:

Шалгалтын явцад нийт 157 зөрчил дутагдал илрүүлж 95 (60.1%)-ийг арилгуулан ажилласан байна. Илрүүлсэн зөрчилд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар улсын (ахлах) байцаагчийн 51 заалт бүхий 5 албан шаардлага, 2 албан даалгавраар хугацаатай үүрэг даалгавар өгч, 275 заалт бүхий 89 зөвлөмжийг хүргүүлэн ажилласан.

ЗШШТХуулийн дагуу 18 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 5 зөрчилд зөрчлийн хэрэг нээж, 14 хуулийн этгээд, 9 хүнд нийт 19.1 сая төгрөгийн шийтгэл оногдуулж, барагдуулан ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

”S’Outlet” таван давхар дэлгүүрийн барилгыг дотроос нь буулгаж байна DNN.mn

”S’Outlet” дэлгүүрийн газар чөлөөлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү “Өнгөрсөн онд болсон үерийг нийслэлчүүд мэдэж байгаа. ”S’Outlet” дэлгүүрийн хэсэгт ус боогдсоноос үер хоёр тийш хальж, ойр орчмын иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан.

Үерийн далан сувгийг тэлээгүй, үйлчилгээ засвар хийгээгүй, даланд бургас болон шороо асгаснаас болж үерийн асуудлууд бий болсон. Шинжлэх ухааны үндэслэлтэй эдгээр дүгнэлт гарсан. Үүнийг үндэслэж, ”S’Outlet” дэлгүүрийн агуулахуудыг буулгасан юм. Одоо таван давхар дэлгүүрийн хүчитгэсэн бетон хийцтэй барилгыг дотроос нь буулгаж байна. Дөрөвдүгээр сард буулгаж дуусгахаар төлөвлөсөн. Нийслэлийн 35 байршилд халиа тошин үүссэн. Эдгээрийн мөсийг хагалж, зөөж байна. Мөсийг шилжүүлэн байршуулахгүй бол халиа тошин ихсэж, үер гамшиг болох магадлалтай. Өнөөдрийн байдлаар 12,000 метр.куб мөсийг зөөхөөр ажиллаж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Экспорт 22.7 хувиар нэмэгдэв DNN.mn

Монгол Улс энэ оны нэгдүгээр сард 115 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 2.3 тэрбум ам.долларт хүрлээ.

Үүнээс экспорт 1.3 тэрбум, импорт 936 сая ам.долларт хүрч, тэнцэл 388.9 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 491.8 (27.8 хувь) сая, экспорт 244.8 (22.7 хувь) сая, импорт 247 (35.8 хувь) сая ам.доллароор нэмэгдэж, тэнцэл 2.1 (0.5 хувь) сая ам.доллароор буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Экспорт өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 244.8 сая ам.доллароор өсөхөд нүүрс 240.5 сая, зэсийн хүдэр, баяжмал 36.6 сая, төмрийн хүдэр, баяжмал 21.3 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс 247 сая ам.доллароор өсөхөд суудлын автомашин  60.1 сая, автобензин 32.2 сая, нийтийн тээврийн хэрэгсэл 28.1 сая, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 10.2 сая, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 9.6 сая, хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 8.9 сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн аж.

Түүнчлэн, нэгдүгээр сард алтны үнэ өмнөх сарынхаас унц тутамд 35.4, нүүрсний үнэ тонн тутамд 3.1, зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 138.6 ам.доллароор өсөж, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.2 ам.доллароор буурлаа.

БНХАУ-д экспортолсон барааны 66.8 хувийг чулуун нүүрс, 18.3 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 74.6 хувийг мөнгө эзэлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 95.5 хувийг эзэлж байгаа бол импортын 76 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байв.

Харин хонь, ямааны махны экспорт дээрх сард 2592.7 тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 2573.3 (134 дахин) тонноор нэмэгдсэн байна.

Импортын дүнд энэ оны нэгдүгээр сард БНХАУ 38.9, ОХУ 26, Япон 13.3, БНСУ 3.4, АНУ 2.5, ХБНГУ 2.3 хувийг эзэлж, нийт импортын 86.4 хувийг бүрдүүлжээ. ОХУ-аас импортолсон барааны 70.6 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 84.9 хувийг суудлын автомашин,  БНХАУ-аас импортолсон барааны 11.2 хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлж байв.

Өнгөрсөн сард экспортын 46.6 хувийг Гашуунсухайт, 16.9 хувийг Замын-Үүд, 13.6 хувийг Шивээхүрэн боомтоор хийсэн нь нийт экспортын 77.1 хувийг бүрдүүллээ. Импортын 55.4 хувийг Замын-Үүд, 22.9 хувийг Сүхбаатар боомтоор хийсэн нь нийт импортын 78.4 хувийг эзэлсэн аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвс, тэжээлийн үнэ ханш DNN.mn

Өвс, тэжээлийн үнэ ханшийн /2024.02.26/ мэдээллийг хүргэж байна. 

Алтантариа  / лавлах утас: 109, 70172067, 70172077/

Хорголжин 40 кг – 35.640 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хорголжин 1 тонн – 891.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хивэг 25 кг – 25.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хивэг 1 тонн – 1.000.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

Овъёос 40 кг -36.080 төгрөг  / НӨАТ-тай дүн/

Овъёос 1 тонн -900.200 төгрөг / НӨАТ-тай дүн/

5 шар, 22-ын товчоо / лавлах утас: 94444456, 94431350/

Орос хивэг 25 кг-24.000 төгрөг

Алтан тариа хивэг 25 кг- 28.000 төгрөг

Улаанбаатар хивэг 25кг- 24.000 төгрөг

Улаан буудай 40 кг- 40.000 төгрөг

Тэжээлийн будаа 40 кг – 35.000 төгрөг

Орос овъёос 40 кг 45.000 – 50.000 төгрөг

Шингүүртэй овъёос  35 кг -50.000 төгрөг

Монгол овъёос 40 кг 38.000- 40.000 төгрөг

Монгол хорголжин тэжээл 40 кг- 37.000 төгрөг

Хурд морины тэжээл 25 кг- 52.000 төгрөг

Шоколадан бор 40кг-85.000 төгрөг

Өвс-21.000 -22.000 төгрөг

Ногоон тэжээл 16.000 -20.000 төгрөг

Амгалан бөөний төв /лавлах утас: 99335287,99688691/

Хивэг 25 кг 23.000-24.000 төгрөг

Тэжээлийн будаа 40 кг – 31.000 төгрөг

Цэвэр улаан буудай 40 кг-36.000 төгрөг

Монгол овъёос 40 кг-36.000 төгрөг

Цагаан арвай 40 кг – 30.000 төгрөг

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа Малчин лавлах 109 мэдээллийн төв

Categories
мэдээ нийгэм

Нэн ховор хар сүүлт хууль бусаар агнажээ DNN.mn

Нэн ховор амьтны жагсаалтад орсон зургаан тооны хар сүүлт хууль бусаар агнасан бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Иргэн О нь бусадтай бүлэглэн Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зэвсгийн чанартай зүйл ашиглан Нэн ховор амьтны жагсаалтад орсон зургаан тооны хар сүүлтийг хууль бусаар агнажээ. Нийт 39.960.000 төгрөгийн экологийн эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Шүүхэд шилжүүлэх саналтай 268 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 2024 оны 02 дугаар сарын 19-өөс 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд 33,261 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 268 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 116, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Өмчлөх эрхийн эсрэг 91, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 12, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 22, бусад 5 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 60.987 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 40,466 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 39,898 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 568 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1831, Танхайрах 168, Хүний биед халдах 361, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 255, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 35293, бусад 2558 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 67 иргэнд 20,100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 202 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 13, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 78, сураггүй алга болсон хүн 15, шүүхээс даалгасан хүн 11, зөрчил үйлдсэн 1 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шийдвэрлэсэн хэргээс дурьдвал:
Эрүүгийн цагдаагийн албанаас Н нар нь 2023 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар археологи, палентлоги хийж “Хүннүгийн үед хамаарах шавар ваар”-ыг олж аван, бусдад худалдахыг завдсан гэх хэрэгт нэр бүхий иргэдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж хууль бусаар археологи, палентлоги хийсэн, соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Экологийн цагдаагийн албанаас иргэн О нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 47.8 метр квадрат хэмжээтэй голын мөсийг цөмлөн гитаран буу зэрэг тусгай техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн.

Иргэн С нь Булган аймаг Булган сумын сумын нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 2 ширхэг “Тул загас”-ыг хууль бусаар агнаж, 1.632.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.
Иргэн О нь бусадтай бүлэглэн Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зэвсгийн чанартай зүйл ашиглан Нэн ховор амьтны жагсаалтад орсон 6 тооны Хар сүүлтийг хууль бусаар агнаж, 39.960.000 төгрөгийн экологийн эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн.

Иргэн С нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль бусаар мод бэлтгэж 1.313.804 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.

Иргэн И нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хууль бусаар “Шинэс” мод бэлтгэж, 1.433.567 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.
Онцлог зөрчлийн талаар:

Энэ оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэн А нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний замд том оврын ачаа тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо өндрийн хязгаарлалтын шон мөргөж, зам тээврийн осол гаргасан асуудлыг Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст бүртгэлд авч шалгаж байна.
Мөн энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG Аrena” спортын төвд Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр “B” багийн нэр бүхий тоглогч шүүгчийн биед нь халдсан гэх гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж /100.000 төгрөг/-өөр торгох шийтгэл оногдуулсан.

Энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтаас “Тавантолгой төмөр зам ХХК”-ийн удирдлагуудын ноцтой бичлэг задарчээ” гэсэн гарчигтай 01 минут 41 секундийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд тархсан бичлэгтэй холбогдуулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар холбогдогч нарт 25 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий цахим мэдээллийн сайтад “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт 3 насны морьдыг уралдуулан, насанд хүрээгүй хүүхдүүдийг унаач хийлгэж, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэлд Ховд аймгийн Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл (Хүүхдийн эрх зөрчих)-д заасан үндэслэлээр Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн.

Энэ оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн “О” нь Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны урд талын явган хүний зам дээр “Тoyota” маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэлд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж 2024 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

The Hu хамтлаг аялан тоглолтоо Австралийн Мельбурнаас эхлүүлнэ DNN.mn

Хүннү рок урсгалыг дэлхий дахинд түгээж, эх орныхоо нэрийг гадаадад сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэж яваа уран бүтээлчдийн нэг нь The Hu хамтлагийн залуус юм.

Тэд 2024 оны аялан тоглолтын товоо цахим хуудсаараа дамжуулан албан ёсоор зарлажээ. Тодруулбал, ирэх сарын 21-нд Австралийн Мельбурн, 23-нд Сидней, 24-нд Брисбен хотод тус тус тоглох нь ээ. Уг тоглолт нь Knotfest Australia фестивалийн хүрээнд болж буйгаараа онцлогтой.

Тус хамтлагийнхан Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” зэрэг 13 дуу багтсан байна.

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.19-02.25 /нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 32 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 2 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 2 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 51 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,  8нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.