Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батжаргал: Жолоочийн хариуцлагын даатгалыг алдагдалд орсон зарим компани хийхгүй байгаа DNN.mn

Даатгалын компаниуд жолоочийн хариуцлагын даатгалыг хийхээс татгалзаж эхэлсэн талаар мэдээлэл гараад буй. Энэ нь жолоочийн хариуцлагын даатгалын хураамж бага, нөхөн төлбөр өндөр гардаг болсонтой холбоотой аж. Энэ талаар Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргалтай ярилцлаа.


-Компаниуд жолоочийн хариуцлагын даатгалыг хийхээ больсон талаар мэдээлэл гараад байна. Хэрэв тэд хийхгүй бол жолооч нар яах болж байна вэ. Хуулиараа жолоочийг заавал хариуцлагын даатгалд хамрагдсан байхыг шаарддаг шүү дээ?

-Жолоочийн даатгалын хууль хэрэгжиж байгаа. Хураамжийн орлого төвлөрч, нөхөн төлбөр ч олгогдож байгаа. Ковидоос хойш тээвэр ложистикийн нөлөөтэй инфляцийн түвшин маш өндөр өссөн. Импортоор орж ирдэг тээврийн хэрэгслийн сэлбэг, нөгөө талдаа хөдөлмөрийн хөлсний хэмжээ ч өссөн. Засвар үйлчилгээний зардлууд ч өссөн. Нэг сэлбэг хэрэгслийн үнэ 2-3 дахин өсчихсөн байна. Мэдээж нөхөн төлбөр өндөр байгаа. Тиймээс даатгалын компаниудын алдагдал улам ихсээд байгаа учраас зарим компани жолоочийн хариуцлагын даатгалыг хийхгүй байгаа тохиолдол бий. Тэглээ гээд даатгалын систем зогсчихсон гэсэн үг биш. Хийхийн хувьд хийж байгаа.

Жолоочийн хариуцлагын даатгал хамгийн өндөр нөхөн төлбөртэй даатгал шүү дээ. Долоо хоногт дунджаар 800 саяас нэг тэрбум төгрөгийн хохирол зам тээврийн осолтой холбоотойгоор тогтож байдаг. Энэ тоо улам ч өсч байгаа. Шалтгааныг сая би хэллээ. 200 мянган төгрөгөөр үнэлэгдэж байсан гупер одоо 2-3 дахин үнэ нь нэмэгдчихсэн. Гэтэл хураамжийн орлогыг хуулин дээр тодорхой тавьчихсан. Тэгэхээр мэдээж түүндээ шахагдаад гарч байгаа нөхөн төлбөр өндөр. Гарч байгаа зардлаа нэмэхээр хосолсон харьцаа нь 100-гаас дээшээ болчихдог.

Хосолсон харьцаа нь 120, 130 руу даваад ирчихэж байна. 100 төгрөгийн орлого олоод 120, 130 төгрөгийн зардал гарахаар нуулгүй хэлэхэд зарим компани татгалзаж байгаа. Мэдээж тогтолцоогоор бүр зогсчихсон гэсэн үг биш.

-Даатгалын зарим компани жолоочийг тээврийн хэрэгсэлтэй хамт даатгах хувилбарыг санал болгож байгаа гэж дууллаа. Үнэн үү?

-Зарим компани тийм санал тавьж байгааг үгүйсгэхгүй. Тээврийн хэрэгсэл нь давхар даатгалтай байвал жолоочийн хариуцлагад оруулаад, зарим нь хураамжийг нь хөнгөлж хямдруулж, тэглээд ч гэсэн өгч байгаа.

-Тэгвэл жолооч нарын хувьд хариуцлагын даатгал хийлгэхэд хүндэрсэн зүйл байхгүй гэж та хэлж байна уу?

-Ямар ч хүндрэл үүсэхгүй. Даатгуулахгүй гэсэн тохиолдол байхгүй. Сонголт нь өргөн. Бүх компани нэг гэрээгээр нэг нөхцөлөөр үйлчилж байгаа. Хуулиараа бүгдэд нь ижилхэн нөхцөлийг нь тавиад өгчихсөн, хуулийн дагуу бүгдэд нь нэг стандарт гэрээг Санхүүгийн зохицуулах хорооноос баталчихсан байдаг. Тэр дагуу явж байгаа болохоор жолооч нарт ямар ч хүндрэл байхгүй.

-Даатгалын багц хуулийн төслийг боловсруулж дууссан. Энэ төсөлд дээрхтэй холбоотой асуудлыг хэрхэн тусгасан бол?

-Даатгалын салбарт гурван хууль байдаг. Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль, түүнийг дагасан багц журмууд байгаа. Даатгалын тухай хуулийн гол үзэл баримтлал бол даатгуулагч олон нийтийг эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн, нөгөө талдаа даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн хуулийн төсөл.

Ерөөсөө олон улсын даатгалын тогтолцоо руу оруулъя гэсэн зорилтууд байгаа. Хоёрдугаарт, үндэсний давхар даатгалын тогтолцоог дэмжсэн зохицуулалт явж байгаа. Бид жил бүр гадаад улсын давхар даатгал руу мөнгө төлдөг. Үүнийг Монголдоо үлдээх, Монголд үндэсний давхар даатгалын компанийг чадвахжуулах чиглэлийн зарчмууд орсон. Нөгөөтэйгүүр амьдралын даатгалын шинэ зоицуулалтууд нэмэгдэнэ. Иргэдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн амьдралын даатгалыг дэмжсэн зохицуулалт буюу хуримтлал, амь насны даатгал, тэтгэврийн даатгал гэх мэт.

-Жолоочийн хариуцлагын даатгалын үнэлгээнд өөрчлөлт орох уу?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсчихсөн. Зөвхөн жолоочийн хариуцлагын даатгалаар тогтохгүй монгол хүний амь нас, эрүүл мэнд гэмт хэргийн шинжтэй ч бай, үгүй ч бай хохирсон тохиолдолд сэтгэл санааны хохирлыг Шүүхийн шинжилгээний хуулиар тогтоодог болчихсон. Зам тээврийн ослоор хүний амь нас, эрүүл мэнд хохироход таван сая төгрөг, эсвэл түүний 80 хувийг өгдөг. Энэ нь тухайн хүний хохирлыг бүрэн барагдуулж чадахгүй байгаа юм. Жилд 500 гаруй хүн зам тээврийн осолтой холбоотойгоор амь насаа алдаж байгаа. 1000-аас дээш хүн хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Энэ хүмүүсийн тогтвортой санхүүжилтийг хангаж, амьдралын тогтвортой байдлыг тодорхой хугацаанд хадгалахад даатгалаас өгч байгаа хохирол туслах ёстой.

Гэтэл өнөөдрийн Жолоочийн даатгалын тухай хууль энэ үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа. Оршуулгын зардлыг ч бүрэн нөхөж чадахгүй байгаа шүү дээ. Хоёрт, зам дээр явж байгаа машины үнэлгээ өсчихсөн. Хохирол гарлаа гэхэд даатгалаас таван сая төгрөг төлөөд үлдсэнийг өөрөө төлөх хэрэг гардаг. Ингээд тухайн жолооч санхүүгийн хүндрэлд орчихдог. Тэгэхээр үүнийг даатгалын системээр бүрэн шийдэж чаддаг байх ёстой. Тогтолцоо нь чадавхтай байх ёстой гэдэг үүднээс үнэлгээг өсгөж байгаа.

Нэг ослын тохиолдолд хэд хэдэн хохирогч байдаг. Хэд хэдэн хүн эрүүл мэнд, хөрөнгөөрөө хохирч байгаа тохиолдол зөндөө гарч байна. Тэгэхэд таван сая төгрөгийг гурван хүнд хуваагаад өгөхөөр аль аль нь хохирлоо барагдуулж чадахгүй байдалд хүрчихээд байгаа юм. Тиймээс үнэлгээг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж өсгөе гэдэг санаачилгууд орсон.

-Тодорхой мөнгөн дүнгээр хэлэхгүй юу?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж 16, 20 дахин гэсэн хувилбарууд явж байгаа.

-Хуулийн төсөл хэзээ хэлэлцэгдэхээр байгаа вэ?

-Даатгалын салбарын бодлогын асуудлыг тодорхойлж хууль өргөн барих этгээд нь Засгийн газар буюу Сангийн яам. Хуулийн төслийн саналыг олон нийтээр хэлэлцүүлчихсэн. УИХ-д хаврын чулганаас өмнө өргөн барих болов уу гэсэн хүлээлттэй байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 5, Сугар гариг. Билгийн тооллын 24, Тэргүүн дагуул одтой, шар луу өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан, 17:13 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хятадын эрлийз гэж адлагдах вий” гэх хоцрогдсон айдсаасаа салах цаг болжээ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан “Төрийн өндөр албан тушаалтан хулгай хийвэл эх орноосоо урвасанд тооцно гэсэн заалт Үндсэн хуульд оруулах ёстой байж гэж боддог ”  хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал “Жолоочийн хариуцлагын даатгалыг алдагдалд орсон зарим
компани хийхгүй байгаа” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хятадын эрлийз гэж адлагдах вий” гэх хоцрогдсон айдсаасаа салах цаг болжээ” хэмээн өгүүллээ.

ТОМИЛОЛТ: Суудал хайрхны өвөрт чонын гүйдэл тосон суусан нь

Вакцинжуулалтын үр дүнд Монгол Улс 1.5 жилийн өмнө хилээ
нээж байв

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сансрын туннель орчмыг теле хяналтын камерын “Ногоон бүс” болгожээ DNN.mn

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэр буюу тус дүүргийн 1, 3 дугаар хороо Сансрын туннель орчмыг “Ногоон бүс” болгохоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын стандарт MNS 6423:2019 теле хяналтын камерын ерөнхий шаардлагад нийцсэн үзүүлэлт бүхий хөдөлгөөнт 7, чиглэлийн 11 нийт 18 камерыг шинэ оны өмнөхөн шинээр суурилуулан ашиглалтад бүрэн оруулжээ.

Мөн Сансрын туннель орчимд байрлах орон сууцны хотхоны Хайрхан сууц өмчлөгчдийн холбоонд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлснээр өнгөрсөн онд 32 камерыг шинээр суурилуулсан байна. Ийнхүү хүний хөл хөдөлгөөн ихтэй тус газарт өмнө нь бүртгэгддэг байсан архидан согтуурахтай холбоотой, хүний эрүүл мэндийн эсрэг, дээрэм, хулгайн төрлийн гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт 40 хувиар нэмэгджээ.

Цаашид бусад хорооны эмзэг цэг байршлуудыг үе шаттай камержуулахаар төлөвлөж байна.

Өнгөрсөн сард Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 60 настай, иргэнийг өсвөр насны хоёр хүүхэд зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг шинээр суурилуулсан камерын тусламжтайгаар илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Утсаараа яриулаач” гээд утсыг нь аваад зугтжээ DNN.mn

Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст энэ оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед “Утсаараа яриулаач гээд миний утсыг аваад зугтчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн 31 настай, эрэгтэй Х-ийн “Samsung А14” загварын гар утсыг 40 настай, эрэгтэй О, 41 настай А нар бүлэглэн дээрэмдсэн үйлдлийг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт:
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/
“Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.

Иргэд Та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг, энэ төрлийн гэмт хэргийн санаа бодол өөртөө агуулж буй иргэн та хуулийн дээрх зохицуулалтаар хорих ял бүхий шийтгэлтэй болохыг анхаарч гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодвол 1-3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ DNN.mn

Энэ сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлж буй Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцуулж байна.

Согтуурсан, мансуурсан, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол

  • 3-5 жил хүртэл хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах
  • 1-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
  • 1-3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм

2023 оны IV улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, буцаан олголтоо авна уу DNN.mn

НӨАТ-ын 2023 оны IV улирлын төлбөрийн баримтыг 2024 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас зөвлөж байна.

Тодруулбал тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг дараа оны нэгдүгээр сард багтаан олгох журамтай билээ.

Categories
мэдээ нийгэм

Эмийн чанар, үнийн өсөлттэй холбоотой мэдээллийг иргэдээс хүлээн авч байна DNN.mn

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо” УИХ-ын 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан. Хянан шалгах түр хорооны даргаар  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Түр хорооны гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан ажиллаж буй юм.

Хянан шалгах түр хорооноос эмийн чанар, үнийн өсөлт, эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг иргэдээс хүлээн авч байна.

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хороо гуравдугаар сарын 1-нийг хүртэл иргэдээс эмийн үнэ чанартай холбоотой мэдээлэл хүлээн авч, дүгнэлт гаргах юм байна. Иргэд:

  • emiinturkhoroo@parliament.mn цахим шуудан болон
  • 51-261440 утсаар мэдээллээ өгөх боломжтой.
Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон гишүүд тангараг өргөв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталснаар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурав. 



Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд гардуулан өгч, ажлын амжилт хүссэн юм. Тэрбээр, ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон үйл хэрэгтээ бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж,  ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн ард иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэгч Сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагаанаас олон нийтийн төрд итгэх итгэл төдийгүй улс орны бүрэн эрхт байдал хамаарна гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд, Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөхүүд болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зүүн үйлдвэрийн гуравдугаар цех энэ сарын 15-нд ашиглалтад орно DNN.mn

“Тавантолгой түлш” компани баруун үйлдвэрийн үйл ажиллагааг суурьшлын бүсээс гаргах зорилгын хүрээнд зүүн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж байна.

Дахин боловсруулах буюу цагт 8 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байсан гуравдугаар үйлдвэрийг өргөтгөх ажлыг өнгөрсөн оны сүүлээр эхлүүлсэн.

Ингэснээр хүчин чадлыг 4-5 дахин нэмэгдүүлж, цагт 30-40 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгож байгаа юм.

Өргөтгөлийн ажлын явц 80 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.

Цаашид түлш үйлдвэрлэлийн 80 орчим хувийг зүүн үйлдвэр дангаараа хангаж ажиллах боломж бүрдэж байгаа юм.