Categories
мэдээ нийгэм

Хандгайг хууль бусаар агнасан тохиолдолд 40 сая хүртэлх төгрөгөөр торгоно DNN.mn

Хандгайн тухай сонирхолтой баримт болон улаан номд бүртгэлтэй уг амьтныг агнасан тохиолдолд хуулийн өмнө хүлээх хариуцлагыг уншигч танд сонирхуулж байна.

БАРИМТ,

  • Монгол орны хамгийн том амьтан Хандгай юм.
  • Хандгайн эрийг мэнж, эмийг сүндэс, үр төлийг ходол гэж нэрлэдэг.
  • Хандгай дунджаар 8-15 насалдаг.
  • Хандгайн эр нь том толгой, хавтгай эвэртэй байдаг.
  • Хандгайн биеийн дундаж урт 200-300 см, 280-650 кг орчим жинтэй байдаг.
  • Хандгай хуурай газарт 60 хүртэлх км цагийн хурдтай давхиж, 32 км/цагийн хурдтай шогшдог бол усан доор 30 секунд шумбаж, маш хол сэлж чаддаг байна.
  • Хандгай нь намрын улиралд үржилд орно. Энэ үед мэнж нь бусадтайгаа эврээрээ мөргөлдөн хүчээ үздэг.
  • Хандгай нь зан төрхийн хувьд их тайван, хэнэггүй амьтан.
  • Хандгай нь амьдарч буй орчныхоо ургамлын бүлгэмэлд чухал нөлөө үзүүлж, ялгадас нь байгальд маш сайн бордоо болдог.

Монгол Улсын улаан номд нэн ховор амьтнаар бүртгэгдсэн хандгайг хууль бусаар агнасан тохиолдолд Монгол Улсын амьтны тухай хууль, эрүүгийн хуулийн 24.5.2 д зааснаар 40 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жилийн хорих ял эдлүүлж, экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг нөхөн төлүүлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв DNN.mn

Цаг уурын байгууллагын мэдээлснээр сарын эхээр ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар дунджаас 3-5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховдын өмнөд болон Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас -3-5°С-аар дулаан, бусад хугацаанд олон жилийн дунджаас -3-5°С-аар хүйтэн байх төлөвтэй. Нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэж, зарим газраар цасан шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн хур тунадас нийт нутгаар дунджийн орчим төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас -2-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-5°С-аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэж, зарим газраар цасан шуурга шуурна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг болон Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас 1-2°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхний арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 2-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 2-4°С-аар хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Categories
мэдээ улс-төр

Шүүгчээр томилуулахаар 19 хүний нэрсийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулсан.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шүүгчийн 59, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 7, нийт 66 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байна. Сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцэж нийлбэр оноогоор эрэмбэлэгдсэн анхан шатны шүүхэд 15, давж заалдах шатны шүүхэд 4, нийт 19 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ.

Мөн өчигдөр (2024.01.04) Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан болж, анхан шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа. Сонгон шалгаруулалтын бүртгэл 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас эхлэх бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл

Categories
мэдээ нийгэм

Гамшиг, аюулт үзэгдлийн тохиолдол 30.2 хувиар өсчээ DNN.mn

Манай улсад сүүлийн 20 жилд гамшиг, аюулт үзэгдлийн тохиолдол 30.2 хувиар өсчээ.

Улмаар гамшиг ослын улмаас амь насаа алдсан хүний тоо 9.9 хувиар, бэртэж гэмтсэн хүний тоо 10.3 хувиар, улс орны эдийн засагт учирсан хохирол 54.8 хувиар өссөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сансарын туннель орчимд 18 камер байрлуулжээ DNN.mn

БЗД-ийн 1, 3-р хороонд байрлах Сансарын туннель орчимд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд байдаг бөгөөд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, караоке маш олноор үйл ажиллагаа явуулдаг.

Тэгвэл тус орчинд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс хөдөлгөөнт 7, чиглэлийн 11 нийт 18 камерыг шинэ оны өмнөхөн шинээр суурилуулан ашиглалтад бүрэн оруулжээ.

Мөн Сансарын туннел орчинд байрлах орон сууцны хотхоны Хайрхан сууц өмчлөгчдийн холбоонд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлснээр 2023 онд 32 камерыг шинээр суурилуулсан байна.

Ийнхүү хүний хөл хөдөлгөөн ихтэй Сансарын туннел орчинд өмнө нь бүртгэгддэг байсан архидан согтуурахтай холбоотой, хүний эрүүл мэндийн эсрэг, дээрэм, хулгайн төрлийн гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт 40 хувиар нэмэгдэж, цаашид бусад хороодод эмзэг цэг байршлуудад үе шаттай камержуулахаар төлөвлөж байна.

Жишээлбэл: Өнгөрсөн сард буюу 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07:26 цагт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл ирснийг эрэн сурвалжлах ажиллагааг дээрх камерын тусламжтай зохион байгуулж 60 настай, иргэнийг өсвөр насны 2 хүүхэд зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хиймэл оюун ухаан хэзээ нас барахыг тань хэлж байна DNN.mn

Ямар ч хүний зан чанарыг маш нарийн гаргаж, тэр байтугай нас барах жилийг нь түүний намтарт үндэслэн тооцоолж чаддаг хиймэл оюун ухаан болох “life2­vec” өнгөрсөн сард Дани улсад нээлтээ хийжээ. Энэхүү алгоритмыг хэрхэн сурах, ажиллуулахыг түүний хөгжүүлэгчид өнгөрсөн сарын “Nature” сэтгүүлд дэлгэрэнгүй тайлбарласан юм байна.

Энэхүү программыг зохиогчид “Энд ид шид, уран зөгнөл байхгүй. Тооцоолол манай улсын зургаан сая оршин суугч бүрийн талаарх мэдэгдэж буй статистик асар их мэдээлэлд хийсэн компьютерын дүн шинжилгээний юм. Энд эмчлүүлсэн мэдээлэл гэх мэт Үндэсний статистикийн газрын мэдэлд байгаа бүх мэдээлэл багтсан. Энэ таамаглал бидний таамаглалын үнэн, зөв, буруу эсэхээс илүү, иргэдэд өөртөө анхаарах шинэ мэдлэг олгож эрүүл мэнддээ анхаарахад зориулагдаж байгаа юм” гэж хэлжээ.

Программ хөгжүүлэгчдийн нэг, Данийн Техникийн их сургуулийн профессор Суне Леман “Аливаа хүний амьдралын түүхийг түүнд дараалан тохиолдох үйл явдлын хэлхээ болгож болно. Учир нь сая сая ижил төстэй үйл явдлыг нэгтгэн дүгнэснээр хиймэл оюун ухаан хүний амьдралд давтагдаж буй үйл явдлууд, зарим хэв маягийн хоорондын уялдаа холбоог гаргаж, хүнд амьдралдаа өөрчлөлт хийдэг хамгийн чухал хүчин зүйл болох боловсролын түвшин, орлогын түвшин, архаг өвчин зэрэг гурван үндсэн хүчин зүйлийн ач холбогдлыг танд тодорхойлж өгөх боломжтой.

Илэрсэн шалтгаанууд хүний амьдралд яаж нөлөөлөх магадлал нь урьдчилан таамаглах суурь болдог. Ингэснээр хүн тодорхой насанд ямар шалтгааны улмаас нас барах магадлалыг үнэлэн тогтоох боломж бүрддэг. Тухайлбал, бидний үхэх эрсдэл өндөр гэж тодорхойлсон загвар өмсөгчдийн олонх нь аль хэдийнээ нас барсан бол харин автомашины осол гэх мэт шалтгаануудыг урьдчилан таамаглах бараг боломжгүй юм. Иймээс манай программын таамаглалаас хувийн дүгнэлт гаргалгүй, харин Данийн нийгмийн байдлыг бүхэлд нь харуулсан үзүүлэлт гэж үзэхийг уриалж байна.

Судалгааг өвөрмөц соёлтой, өөрийн гэсэн хууль, нийгмийн хэм хэмжээ бүхий улсад хийсэн гэдгийг ч танд сануулж байна. Иймээс энэ программыг бусад улсад шууд ашиглах нь тийм ч зөв зүйл биш байх болно” гэсэн байна хэмээн BBC мэдээлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцаажээ DNN.mn

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Ш.Сайхансамбуугийн өргөдлийг буцаасан байна.

Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.8-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй, өмнө намыг бүртгэхээс татгалзсан нийт шүүгчийн хуралдааны тогтоол, шүүгчийн албан бичгүүдэд дурдсан зөрчлүүд арилаагүй үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Одоогоор 128.300 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгожээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар 128300 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгожээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 16 байршилд тээврийн хэрэгслийг цахимжуулах ажил үргэлжилж байна. 

Агаарын бохирдлын төлбөр болон зам, замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргаж торгуулсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ хуулийн заалт хэрэгжиж эхлээд буй. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл эзэмшигч нь шинэ хуулийн заалт хэрэгжиж эхэлснээс хойш торгууль болон бусад төлбөрөө бүрэн төлсөн байхыг шаардана.

Шинэ зохицуулалтаар торгууль тавигдсанаас хойш 15 хоногийн дотор төлбөрөө төлбөл 50 хувийг хөнгөлнө. Харин 15 хоногоос хэтэрвэл 50 хувиар нэмэгдэж байгаа. Статистик тоон мэдээллээс харахад нэгдүгээр сарын 4-ний байдлаар 436000 машин торгуультай байна.

Өчигдрийн байдлаар 128300 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгожээ

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэж байна DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн автомашин цасанд сууж, өвчтөнийг шилжүүлэн тээвэрлэжээ DNN.mn

Завхан аймгийн Тэс сум, “Бэрхийн-Өвөр” болон “1 дүгээр застав” гэдэг газрын чиглэлд дуудлагаар явж байсан сумын Эрүүл мэндийн төвийн автомашин цасанд сууж, эвдэрчээ.

Автомашинд хоёр өвчтөн тээвэрлэж явсан бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлэхэд автомашины дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Онцгой байдлын албанд өчигдөр  \2024.01.04\ 18:19 цагт ирүүлжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид очиж хоёр өвчтөнийг шилжүүлэн тээвэрлэж өнөөдөр 04:14 цагт сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.

 

Эх сурвалж: ОБЕГ