Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 6, Санчир гараг. Билгийн тооллын 25, Салхины эх одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан, 17:14 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Бага хүйтэн болох улирал (5ц 24м) эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн байна DNN.mn

01-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, зүүн хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Шөнөдөө -22, өдөртөө -14 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр

Гадаадад амьдарч байгаа монгол иргэдээс 4 өдөр санал авна DNN.mn

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургадугаар сарын 28-нд товлосон бол гадаад улсад байгаа Монгол иргэдээс санал авах үйл ажиллагааг дөрвөн өдөрт багтаан авахаар хуульчилсан. Тодруулбал, зургадугаар сарын 20, 21, 22, 23-нд гадаад дахь монголчуудаас санал авахаар заасан юм.

Энэ жил болох УИХ-ын сонгуулиар парламентад 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ  48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох бол 78 нь томсгосон тойргоос сонгогдох юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн санал авах хуудас Нэр дэвшигчийг сонгох, намыг сонгох гэсэн хоёр хэсэгтэй.

Categories
мэдээ спорт

Волейболын дээд лигийн “Хагас шигшээ” тоглолт даваа гарагт эхэлнэ DNN.mn

Монголын Волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-ний өдөр эхэлсэн. Тус тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй найман шилдэг баг өрсөлдсөн юм.

Уг тэмцээнийг бүтэн улирлын турш зохиодог бөгөөд хагас шигшээ тоглолтууд нэгдүгээр сарын 08-ны өдөр AIC Steppe Arena стандарт бүхий зааланд 13 цагаас эхэлнэ.

2024.01.08 тоглолтын хуваарь:

  • 13:00 Хилчин VS Тэнүүн-Огоо
  • 15:00 Натур Мед Толун VS Тэнүүн-Огоо
  • 17:00 Хөвсгөл Эрчим VS Ховд Ижил Алтайн Барс
  • 19:00 Өмнөговь Шанх Транс Vs Хасу Мегастарс

Уг тэмцээний тасалбарыг ЭНД дарж авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Архины хамааралд орсон хүнд илрэх шинж тэмдгүүд DNN.mn

Архины хамааралд орсон хүнд илрэх шинж тэмдгүүд

– Уур уцаартай болох

– Гэр бүлийн харилцаа муудах

– Согтууруулах ундааг бусад зүйлээс эхэнд тавих

– Төлөвлөснөөс илүү их уух

– Орон зайн баримжаа алдагдах

– Хэл ам ээдрэх

– Ой тогтоолт муудах

– Наснаасаа хөгшин харагдах

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс сонгогчид өөрийнх нь хаяг дээр танихгүй хүн байгаа эсэхийг цахимаар шалгаж болно DNN.mn

Сонгуульд оролцох эрх бүхий Монгол Улсын нийт иргэдийн бүртгэл буюу “Сонгогчдын нэрийн жагсаалт” дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нийтэд ил тод гарч эхэлнэ гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос мэдээллээ.

Сонгогчдын нэрийн жагсаалт election.burtgel.gov.mn дээр цахимаар байрших бөгөөд иргэд өөрийнх нь хаяг дээр байгаа бусад хүмүүсийн мэдээллийг шалгах боломжтой болж байгаа юм байна.

Хаяг дээр нь танихгүй хүн байна гэсэн маргаан их гардаг учир сонгуулиас өмнө эрт шалгах боломжийг иргэдэд олгож байгаа аж.

Цахимаар хэрхэн шалгах вэ?

Сонгогчдын нэрийн жагсаалт election.burtgel.gov.mn цахим хуудсанд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс байршуулна.

  • Тиймээс сонгогч та өөрийн бүртгэлтэй танилцаж, бүртгэлээ баталгаажуулна. Үүний зэрэгцээ өөрийн оршин суугаа хаяг дээр бүртгэлтэй нийт сонгуулийн насны иргэдийн бүртгэлийг ч хянах боломжтой.
  • Хэрвээ сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа мэдээлэл зөрүүтэй бол “Зөрүүтэй бол мэдээлэх” гэсэн товчийг дарж, байнга оршин суугаа хаягийн дагуу бүртгэлийн нэгжтэй холбоо барьж залруулгаа хийлгэнэ.

Биечлэн яаж шалгах вэ? 

Сонгогч өөрийн харьяалагдах сонгуулийн хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалт очсон үеэс биечлэн шалгах боломжтой.

  • Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын Тамгын газрын байранд сонгогч өөрт нь холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломж олгоно.
  • Сонгогч өөрийн хэсгийн харьяа хороондоо очиж сонгогчдын нэрийн жагсаалтад өөрийн болон гэр бүлийн гишүүдийг бүртгэгдсэн эсэхийг шалгах боломжтой.
  • Хэрвээ сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн бол гомдлоо санал авах өдрөөс 14- өөс доошгүй хоногийн өмнө иргэний бүртгэлийн байгууллагад шийдвэрлүүлнэ.

2020 оны Улсын Их Хурлын сонгуульд 2,003,969 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМДЕГ: eBarimt аппликэйшнээр ЭМД-ын шимтгэлээ төлбөл 15 минутад баталгаажна DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх олон хувилбар бий.

Тухайлбал eBarimt аппликэйшнээр төлбөл 15 минутад төлөлт нь баталгаажих юм байна. Иймд түргэн шуурхай баталгаажуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авахын тулд уг шийдлийг сонгохыг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар(ЭМДЕГ)-аас зөвлөлөө.

Эрүүл мэндийн даатгалын 2024 оны шимтгэлийн хувь, хэмжээ:

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 100 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу энэ сарын 4-ний өдөр нийт 1801 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1385, гэмт хэргийн шинжтэй 79 дуудлага, мэдээлэл байна. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 хүнийг илрүүлж, эрүүлжүүлэх байранд 100 хүнийг саатуулжээ.

Мөн гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 13 хэргийг нөхөн илрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хонжворт сугалааны орлогоос 40 хувийн татвар авна DNN.mn

Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг энэ сарын 1-ний өдрөөс мөрдөж буй.

Энэ хуулийн өөрчлөлтүүд:

Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 17.1.3-т заасны дагуу тодорхойлно.

Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөхөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.14-т заасан журмыг баримтална.

Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.

  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнд 2 хувиар; 
  • Урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод 40 хувиар
  • Хөрөнгийн орлогод, хөрөнгө борлуулсны, эрх авсны орлогод тус бүр 10 хувиар тус тус татвар ногдуулна.

Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бусад хуулийн өөрчлөлтүүдийг унших бол энд дарна уу.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн азын дугаарын дуудлага худалдаа энэ сарын 11-нд эхэлнэ DNN.mn

Автотээврийн Үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлажээ. Тус дуудлага худалдаа нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 6-ны хооронд үргэлжилнэ.

Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:

  • 000А, АААА дугаар 2,000,000 (хоёр сая төгрөг);
  • 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар 500,000 (таван зуун мянган төгрөг);
  • 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 (нэг зуун мянган) төгрөг

Дуудлага худалдаанд оролцогч тухайн өдрийн дуудлага худалдаанд нэг л удаа оролцох эрхтэй. Оролцогчдыг тухайн оролцож буй дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдөрт 23.00 цагт бүртгэл хаагдана.

Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын таван өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй.