Categories
мэдээ

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 8, Сумъяа гариг. Билгийн тооллын 27, Онгоц одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан, 17:16 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, зүүн хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Шөнөдөө -22, өдөртөө -14 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ

ТОЙМ: “Орос ах, орос ах” гэж солиороод байхаар чинь бидний төлөө тэд ирж байлдах нь гэж бодох нь зөв” хэмээн өгүүллээ DNN.mn

Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын Боловсролын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Э.Энхпүрэв “Боловсролын салбарынхны санал, санаачилгыг
намынхаа бодлогод хүргэх гүүр болно”  хэмээн ярьсныг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Хуульч Т.Мөнх-Оргил “Хэн нэгний эрх ашгийг хохироогоогүй
бол гэр орон таны эрх чөлөөт бүс” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Орос ах, орос ах” гэж солиороод байхаар чинь бидний төлөө тэд ирж байлдах нь гэж бодох нь зөв” хэмээн өгүүллээ.

Танайд өнжье: Сутай хайрхны удам залгасан уяач Базарын Хайдавынх

Генерал Б.Ууганбаяр “Монголчууд ядуу зүдүү байж болно.
Хамгийн их дутагдаж байгаа зүйл бол хүний мөс чанар” гэлээ.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Малчид мал махны явуулын худалдаа зохион байгуулах хүсэлт тавилаа DNN.mn

Архангай, Завхан, Баянхонгор зэрэг зарим аймгийн малчид мал, мах борлуулах явуулын худалдаа явуулах талаар салбарын яаманд хандан хүсэлт тавиад байна. Малчид бэлдсэн махаа борлуулж худалдсанаар хахир өвлийн хүйтэнд нэн шаардлагатай байгаа өвс тэжээл авах, бэлэн мөнгөтэй болох хүсэлтэй байна.

Учир нь ирэх хавар цаг агаарын байдал улам хүндрэх төлөвтэй хэмээн үзэж байна.
Малчид малаа нядалж эргэлтэд оруулах хүсэлтэй байгаа ч төв суурин газар явж борлуулж чадахгүй байгаагаа хэлж байна.

Тиймээс зохион байгуулалттайгаар малчдын хотноос шууд борлуулалт хийх хүсэлтийг аймгийн удирдлага, аймаг, орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрууд болон тухайн аймгаас нэр дэвшин сонгогдсон, тойргийнхоо УИХ-ын гишүүдэд хандан ХХААХҮЯ-нд тавиад байна.

Хүсэлт гаргасан аймгууд нь цас зудын хүнд байдалд байгаа юм. Архангай аймгийн зарим суманд нийт малынхаа 60 хувийг нядалгаанд оруулаад байгаа бол Баянхонгор аймгт 600 мянган малыг нядалж хүнсэнд бэлтгээд байна.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтааж олгоно DNN.mn

НӨАТ-ын өнгөрсөн оны сүүлийн улирлын төлбөрийн баримтыг энэ оны нэгдүгээр сарын 8 буюу маргааш даваа гарагийн 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас мэдэгдэж байна.

2023 оны дөрөвдүгээр улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлэх шаардлагатай.

Тодруулбал, 2023 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой.

НӨАТ-ын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. Тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг дараа оны нэгдүгээр сард багтаан олгох журамтай.

Categories
мэдээ нийгэм

“Түмэн тэмээний баяр” Өмнөговь аймгийн Даланзадгад суманд болно DNN.mn

Монголын аялал жуулчлалын салбарт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх суурийг тавьсан нэгэн чухал эвэнт бол яах аргагүй “Түмэн тэмээний баяр” билээ. Тэгвэл “Түмэн тэмээний баяр”-ыг 2024 оны хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулахаар болжээ.

Зохион байгуулах хугацаа:

2023 оны 02 сарын 01, 02, 03 – ны өдрүүдэд

Зохион байгуулагдах газар:

Өмнөговь аймаг, Даланзадгад хот

Хоёрдугаар сарын 1

16:00-19:00 Зочид төлөөлөгчид, оролцогчдыг угтан авч байрлуулна.

16:00-19:00 Тэмээчдийн техникийн зөвлөгөөн. Нутгийн удирдлагын ордны В1 давхрын зааланд

Хоёрдугаар сарын 2

09:00-13:00 “Түмэн тэмээний баяр – 2024” наадмын тэмээн поло тэмцээний урьдчилсан тоглолтууд явагдана…

09:00-18:00 Тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн

10:00-12:00 Тэмээтэй буухиа уралдаан явагдана 4*500 метр

14:00 “Түмэн тэмээний баяр – 2023” наадмын нээлтийн ажиллагаа “Тэмээтэй парад жагсаал” –аар эхэлнэ. Тэмээний баярт ирсэн жуулчид, иргэд сайн дураараа тэмээтэй парад жагсаалд оролцож болно.

14:00 – 15:00 “Тэмээтэй сайхан хос”- ын шалгаруулалт явагдана.

14:00 – 16:00 Сайхан буур шалгаруулах, сайхан ингэ шалгаруулах

16:00–17:00 “Тэмээн поло”-гийн “Аваргын цомын төлөө” шувтаргын 2 багийн тоглолт явагдана.

16:00 – 17:00 Тайлаг тэмээний уралдаан явагдана.

19:00 – 22:00 Тэмээний баярт зориулсан шоу арга хэмжээ

Хоёрдугаар сарын 3

09:00 – 12:00 “Түмэн тэмээний баяр – 2024” наадмын тэмээний уралдаанууд явагдана

– Атан тэмээний уралдаан

– Хоёр наст буюу Торомны уралдана.

– Хурд хүч, авхаалж самбаа шалгасан богинын зайн уралдаан.

09:00 – 14:00 Тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн

14:00 Монголын тэмээн соёл, уламжлалд түшиглэсэн, тэмээчид малчдын авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа тэмцээн”.

16:00 Уралдаан тэмцээнүүдийн шагнал гардуулах ажиллагаа, хаалтын үйл ажиллагаа

Categories
мэдээ нийгэм

“Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Welcome to Mongolia” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр сарыг дуустал зөвхөн БНСУ-ын жуулчдад чиглэн хэрэгжүүлж эхэллээ. 
БНСУ-ын зах зээлд ажилладаг “Хадат тур” компани 2024 оны эхний жуулчдаа хүлээн авсан ба өчигдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн малчин Б.Цогтгэрэлийнд түр буудаллаж, хонийг нь зүсэлж өгөв.
Хоньтой болсон жуулчид хүсвэл хонио гарган төхөөрөх, эсвэл хот айлдаа үлдээн өвс тэжээлээр нь ханган тэжээж, өсөн үржихийг нь “Own liveStock” апп-ээр тогтмол харах боломжтой бөгөөд орчин үеийн цахим харилцааг малчидтай үүсгэлээ. Хонь авсан жуулчдын сэтгэл ханамж өндөр байсан ба Монгол орон, монгол хүнтэй илүү дотно, ойр танилцах боломж бүрдлээ гэв.
Энэ мэт “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрт хамрагдсан малчид жуулчдад зөвхөн хонь өгөөд зогсохгүй, Монгол орны нүүдэлчдийн уламжлалт ахуй соёлтой танилцуулж, өглөө, өдөр, оройн хоол, морь унах үйлчилгээ, нутгийнхаа байгалийн цогцолборт газраар аялуулах, хөтөч хийх зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлснээр төлбөр авах юм.
Уг арга хэмжээг БОАЖЯ, Булган аймгийн ЗДТГ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Хөх сүрэг” ХХК, БНСУ-ын зах зээлд ажиллаж буй тур, оператор компаниудтай хамтран хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Кибер гэмт хэргийн улмаас 140 тэрбум төгрөгийн хохирол учирчээ DNN.mn

Кибер гэмт хэргийн талаар тус гэмт хэрэгтэй тэмцэх газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Энхзаяа мэдээлэл өглөө. Тэрээр “Монгол Улсад 2023 онд 35 мянга 574 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 16 мянга нь кибер орчинд үйлдэгджээ. Энэ гэмт хэргийн улмаас нийт 140 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийг 7142 хүн үйлдсэн бөгөөд 8294 хуурамч аккаунт ашиглажээ.

“Нийт 2.3 сая фэйсбүүк хэрэглэгчээс 1.9 сая нь цахим хаягаа өдөр тутамд идэвхтэй ашигладаг. Харин 400 гаруй мянган хаягийг гэмт хэрэг үйлдэх санаа, сэдлээр нээсэн хаяг байж болзошгүй байна.

Залилах гэмт хэргийн түгээмэл хэлбэр нь фэйсбүүк хаягаа алдсаны улмаас эргэн тойрны хүмүүс рүү нь мөнгө зээлээч гэж хуурамч зурвас илгээж, тухайн хүмүүс нягталж шалгахгүйгээр мөнгө илгээж хохирдог. Мөн “Зээл гаргаж өгнө”, “Гэртээ суудаг хүмүүст өдөрт 50 мянган төгрөгийн цалинтай ажил байна” гэх мэт холбоосыг илгээдэг. Энэ зарын дагуу хүмүүс утасны дугаараа, фэйсбүүк, и-мэйл хаягаа бичдэг. Мөн овог нэр, регистрийн дугаар, нууц үг зэргээ оруулаад өөрийн хувийн бүх мэдээллээ алдчихдаг” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Агаарын бохирдол ханиад, томуу тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна DNN.mn

Улирлын томуу, томуу төст өвчний үед дархлаагаа тогтмол дэмжээрэй.

Агаарын бохирдол нь ханиад, томуу тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул амны хаалт тогтмол зүүж хэвшээрэй.

Эрүүл зөв дадлыг бий болгоцгооё.

Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлийн хүчирхийллийн зөрчилд 26-45 насныхан хамгийн их холбогджээ DNN.mn

Улсын ерөнхий прокурорын газраас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн  гаралт, шийдвэрлэлт, зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг 2023 оны III улирлын байдлаар судаллаа.

Дээрх хугацаанд улсын хэмжээнд 197 мянга гаруй зөрчлийн гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 21 мянга буюу 10.7 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн дийлэнх буюу 81.8 хувь нь Нийслэлд, 18.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Үүнээс Нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, орон нутагт Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн гомдол, мэдээлэл хамгийн их байжээ.

Нийт шалгагдсан гомдол, мэдээллийн 84.8 хувийг хохирогч өөрөө, 5.2 хувийг нь бусдаар дамжуулан өгсөн байгаа бол 9.3 хувь нь хөрш айл болон хүчирхийллийн талаар мэдсэн хүн, 0.8 хувь нь эмч, багш, нийгмийн ажилтан зэрэг албан тушаалтнаас өгсөн дуудлага, мэдээлэл байна. Энэ төрлийн зөрчилд 26-45 насныхан хамгийн их холбогдсон байгаа бол дийлэнх нь эрэгтэй, бүрэн дунд, дээд боловсролтой хүмүүс байна.

Хохирогчтой хамаарал бүхий байдлыг судлахад нөхөр 5374, эхнэр 557, эцэг 409, эх 105 хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байжээ.

Мөн зөрчилд холбогдогчдын 70 гаруй хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь судалгаагаар тогтоогдсон байна.