Categories
мэдээ нийгэм цаг-үе

Усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна DNN.mn

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Халиа тошин үүссэн байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна. Дулааны шугамтай хэсгүүдэд ус бүрэн хөлдөхгүй байгаагаас шалтгаалан шөнөдөө бага багаар нэмэгдэн хөлдөж мөсний түвшин дээшилж буй. Дэнжийн мянгын гуравдугаар сувагт халиа тошингийн нөхцөл байдал хүндэрснийг амралтын өдрүүдэд ажиллан, нөхцөл байдлыг сайжруулсан. Мөн “Шунхлай” шатахуун түгээх станцын хэсэг, 39 дүгээр сургуулийн урд талын сувагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн тохижилтын хэлтэс тус тус ажиллаж байна. Улаанбаатар хот Туул, Сэлбэ, Толгойт, Улиастай голын сав газарт байрлалтай. Үүнтэй холбоотойгоор сав дагасан халиа тошингийн асуудал их байна. Нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, мөсний түвшнийг нэмэгдүүлэхгүйн тулд шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч, тогтмол хэмжилт хийсэн. Өнөөдрийн байдлаар машин механизм ашиглан сувагчлах, гарсан мөсөөр нь далан босгохоор ажиллаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” дахин хэвлэгдлээ DNN.mn

Уншсан хэн боловч “Ёстой хөөрхөн юм аа, ямар гоё ном бэ” уулга алддаг сонирхолтой номыг “Өдрийн сонин”-ы редакцаас гурав дахь удаагаа хэвлэн гаргаж байна. Хүүхэд багачууд гэлтгүй томчууд ч шимтэн уншдаг энэхүү ном бол “Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” гэдэг бүтээл билээ.

Энэ ном нь “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэнгийн бүтээл гэдгийг уншигчид андахгүй.Амьтдын ертөнцийн ер бусын нууцлаг, бас тэр бүр хүмүүсийн огт мэдэхгүй амьдралыг нүдэнд харагдтал өгүүлэх аж. Гаднын тв сувгуудаар гардаг амьтны нэвтрүүлэг шиг нэвтрүүлэг хийе гэвэл “Долоо дахь хөхний гавар”-ыг уншихад л зохиол нь бэлэн гэхэд хилс болохгүй. Амьтны ааш аяг, байгалийн зөн, биесээ хайрлах совин, байгалийн төгс зохицол гээд байж болох бүхнийг энэ номд дурдсан байх нь.

Ер нь лав л манай дэлхий дээр төгс төгөлдөр зүйл огтоос байхгүй гэдэг ч байгаль эх болоод амьтдын ертөнц үгээр хэлэхийн аргагүй төгс билээ. Ер нь ч хэн ийм гайхалтай зүй зохицлыг төгс биш гэх юм бэ. Ийм л онцгой төгөлдөр харилцааны тухай гайхмаар гоё өгүүлжээ. Тийм ч учраас бүх л насныханы сонирхлыг, тэр тусмаа хүүхдүүдийг өөртөө татдаг ном гэж болох биз ээ. Товчхон хэлбэл “Хүүхдийг номд оруулдаг ном” гэсэн ч болно. Сонирхолтой гэдгээс гадна тээршаамаар урт өгүүллэг байхгүй. Богинохон, уншууртай гэсэн үг.

“Олби оготно шиг гэж хүмүүс ярьдаг. Гэвч жинхэнэдээ олби бол оготно биш бараг шувуу юм шүү дээ. Нүд нь биедээ ахадсан том. Айж эмээхээрээ нүд нь бүр том болно гээч…”, “Уутгүй л болохоос Австралийн кенгру, манай алаг даага хоёрт ялгаа байдаг юм уу. Кенгруг 1000 дахин багасгаад тавьчихаа юу гэлтэй…” гээд л өгүүллэгүүдийг уншиж эхлэхэд л цааш үргэлжлүүлэн унших хүсэл эрхгүй төрөх авай. Уншигч танд өргөн барьж байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 зөрчил бүртгэгдлээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нийт 1795 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1394, гэмт хэргийн шинжтэй 90 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 53 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 8 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН: Үзэл бодлоо илэрхийлсэн иргэд 10 хүртэлх сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсэж болзошгүй DNN.mn

Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга нар сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэд 10 хүртэлх сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсэж болзошгүй талаар мэдээлэл хийлээ.

АН “Олон дагагч бүхий олны танил, инфлүүзрүүд аль нэгэн нам эвсэл, нэр дэвшигчийг дэмжиж, сурталчлах болвол тухайн хороо, дүүрэгтээ өөрийн цахим хаягаа бүртгүүлэх ёстой гэсэн хуулийн зүйл, заалт бий. Энэ талаараа ч 2024.01.05-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос сэтгүүлч, олон нийттэй мэдэгдэл хийсэн. Гэсэн хэдий ч өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны улс төрийн намуудтай хийсэн мэдээллээр хэн нэг нэр дэвшигчийг дэмжсэн олон дагагч бүхий хүн ямар нэг шийтгэл хүлээхгүй гэсэн нь ойлголтын зөрүүг бий болгож, эрх зүйн тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.
Хувь хүн аливаа нэр дэвшигчдийг дэмжиж үзэл бодлооо илэрхийлсэн нь тухайн иргэн хохирох нөхцөл байдал үүсээд байна. Иргэд олон нийт сайн дураарараа нэр дэвшигчдийг дэмжсэний улмаас торгуулах, шийтгэл хүлээх санкци бий болж байна. Хэн нэг иргэн санаатай болон санамсаргүй байдлаар 10 хүртэлх саяар торгуулах эрсдэл хүлээж болзошгүй байна.

Тиймд олон дагагчтай хүн гэдэг тодорхойлолтыг маш тодорхой болгох шаардлагатай. Аливаа хууль, шийдвэрүүд иргэн төвтэй, иргэдэд ээлтэй байх байтал иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтойгоор халдаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутны картын хөнгөлөлт маргаашнаас хэвийн үргэлжилнэ DNN.mn

2023 оны долдугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байсан.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн газраас 2024 оныг дуустал оюутнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах чиглэл ирүүлсний дагуу 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс оюутны хөнгөлөлттэй зорчилт хэвийн үргэлжлэх болсныг “Улаанбаатар Смарт Карт” ХХК-иас мэдээллээ.   

Categories
гадаад мэдээ

Японы Гадаад хэргийн сайдын айлчлал DNN.mn

Япон улсын гадаад хэргийн сайд Ёко Камикава Украины нийслэл Киев хотод урьдчилан зарлалгүйгээр айлчилж, Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцлийг тууштай дэмжихийг батлан илэрхийлжээ. Тэрбээр Япон дрон илрүүлэгч системийг Украинд нийлүүлэх зорилгоор 37 сая ам.долларын тусламж үзүүлэх болсныг энэ үеэр мэдэгдэв.

Мөн Украины ард иргэдэд өвлийн улирлыг давж гарахад нь зориулан таван ширхэг цахилгаан эрчим хүчний үүсгүүрийг илгээх болсныг мэдээлсэн байна. Дараа нь Камикава сайд 2022 онд Оросын цэргүүдийн хядлага үйлдсэн Буча тосгон, ширүүн тулааны талбар болж байсан Ирпин хотод зочилж, ирэх сарын 19-ний өдөр Токиод зохион байгуулагдах Украины эдийн засгийг сэргээн босгох асуудлаарх олон улсын чуулганы бэлтгэл ажлын талаар Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулебатай ярилцжээ.

Сайд Камикаваг хүлээж авч уулзсан Украины ерөнхийлөгч Владимир Зеленский шинэ оны эхний өдөр Японд газар хөдөлсөнд эмгэнэл илэрхийлж, 2023 онд Хирошима хотод болсон Их Долоогийн чуулганы үеэр Украины гадаад харилцааг дээшлүүлэхэд тусалсан ерөнхий сайд Фүмио Кишидад талархал илэрхийлсэн байна.

Өнгөрсөн сард Японы эрх баригчид зэвсгийн экспортын бодлогоо шинэчилж, Patriot агаараас хамгаалах системийг АНУ-д экспортлох шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр нь АНУ-аас Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн тоог мэдэгдэхүйц нэмэгдүүлээд байгаа бөгөөд Япон улсын гадаад хэргийн сайд Польш, Финланд, Швед, Нидерланд, АНУ, Канад, Герман, Турк улсуудаар хийх хоёр долоо хоногийн айлчлалынхаа дундуур ийнхүү Украинд зочилсон байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Алтан бөмбөрцөг” 81 дэх удаагийн наадмын шилдгүүд тодорлоо DNN.mn

81 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол боллоо. 

“Барби” хамгийн олон номинацид нэр дэвшсэн ч хоёр шагнал авчээ.

  • Шилдэг мюзикл/инээдмийн кино: “Poor Things”

  • Шилдэг драм кино: “Oppenheimer”

Golden Globes winners' list: Oppenheimer dominates, beating Barbie in  Barbenheimer showdown - The Mirror US

  • Шилдэг гадаад хэлээрх кино: “Anatomy of a Fall”

  • Шилдэг кино зохиол: “Anatomy of a Fall”

  • Шилдэг киноны дуу: “What Was I Made For?”-Билли Айлиш, Финнеас, “Barbie”

  • Шилдэг эрэгтэй туслах дүр: Роберт Дауни, “Oppenheimer”

  • Шилдэг эмэгтэй туслах дүр: Да’Вайн Жой Рэндольф, “The Holdovers”

  • Шилдэг хүүхэлдэйн кино: “The Boy and the Heron”

  • Мюзикл/инээдмийн киноны шилдэг эрэгтэй дүр: Пол Жаматти, “The Holdovers” Мюзикл/инээдмийн киноны шилдэг эмэгтэй дүр: Эмма Стоун, “Poor Things”

Oppenheimer' dominates Golden Globes, 'Poor Things' upsets 'Barbie' in  comedy

  • Драм киноны шилдэг эрэгтэй дүр: Киллиан Мерфи, “Oppenheimer”

  • Драм киноны шилдэг эмэгтэй дүр: Лили Гладстон, “Killers of the Flower Moon”

  • Шилдэг найруулагч: Кристофер Нолан, “Oppenheimer”

  • Кинонд зориулж бичсэн шилдэг хөгжим: Людвиг Йоранссон, “Oppenheimer”

  • Кино урлаг, бокс-оффисын шилдэг амжилт: “Barbie”

https://edition.cnn.com/2024/01/07/entertainment/winners-golden-globes/index.html

Categories
мэдээ нийгэм

Вьетнам улс руу визгүй зорчих хэлэлцээр цагаан сараас өмнө үйлчлэхгүй DNN.mn

Монгол, Вьетнам иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсан. Өөрөөр хэлбэл энгийн гадаад паспорттой монгол иргэд Вьетнам улс руу 30 хоног визгүй зорчих юм. Гэвч өнөөдрийн байдлаар хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа хараахан шийдэгдээгүй байгааг ЭСЯ-наас мэдээлсэн байна. Тодруулбал,

“Вьетнам Улсад аяллын зорилгоор зорчиж буй иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна. Үүнд,

2023 оны 12 дугаар сарын эхээр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгоход шаардагдах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг Монгол Улсын Засгийн газар хангаж, вьетнамын талд зохих журмын дагуу мэдэгдсэн билээ.

Одоогийн байдлаар вьетнамын талын холбогдох эрх бүхий байгууллагуудын зүгээс дотоодын хууль тогтоомжийн процедураа хараахан дуусгаагүй байгаа тул тус хэлэлцээр уламжлалт сар шинийн баяраас өмнө хүчин төгөлдөр үйлчлэхээргүй байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна.

Хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг албан ёсоор жич мэдээлэх болно. Тэр хүртэл Вьетнам Улсыг зорьж буй иргэд Та бүхэн аяллаа сайтар төлөвлөж, тус улсад зорчихоос өмнө 10-аас доошгүй хоногийн өмнө цахим визээ мэдүүлж авсны дараа ирэхийг үүгээр зөвлөж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх хоёрдугаар сард үлдсэн 64 автобусыг нийлүүлэхээр төлөвлөжээ DNN.mn

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд нийт 600 автобусны татан авалт хийхээр төлөвлөсөн. Тэгвэл өнгөрөгч 2023 оны 12-р сарын 31-нд багтаан нийт 36 автобус нийслэлд орж ирсэн бөгөөд өнөөдөр үйлчилгээнд гарч буй.

Тэгвэл үлдсэн 564 автобусыг нийлүүлэх календарчилсан төлөвлөгөөг гаргасан байна. Тодруулбал,

Энэ сард багтаан 500 автобусыг нийлүүлэх бол ирэх хоёрдугаар сард үлдсэн 64 автобусыг нийлүүлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2024 оны нэгдүгээр сарын олголтын хуваарийг та бүхэнд хүргэж байна.