Categories
мэдээ нийгэм

30 мянга гаруй хүн зорин ирсэн “Тамирын жавар 2024” өндөрлөлөө DNN.mn

Архангай аймагт гурван өдрийн турш үргэлжилж 30.000 гаруй хүн зорин ирсэн “Тамирын жавар 2024” наадам амжилттай болж өндөрлөлөө. Архангай аймгийн брэнд спорт “Мөсний шагай”-н харваанд анх удаа 400 орчим харваач оролцсон байна.

Наадмын хүрээнд гар бөмбөг, цасны сүмо бөхийн тэмцээнд болов. Мөн Монгол эрчүүдийн эр чадал хурц харааг шалгах “Мөсний сур харваа”-ны тэмцээнд 90 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон өвлийн наадам боллоо.

Categories
мэдээ нийгэм

Алслагдсан гурван дүүрэгт 200 тонн хорголжин тэжээл, 100 тонн хивэг олгоно DNN.mn

Нийслэлийн хамгийн олон малтай Багануур дүүргийн хувьд энэ жил 775 өрхийн 169 мянган толгой мал өвөлжиж байна. Нийт нутгаар хөр цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх нөхцөл үүссэн.

Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар 3893 тонн хивэг болон хорголжин тэжээлийг аймгууд болон алслагдсан дүүргүүдэд 50 хувь хямдруулан олгох шийдвэр гаргасан. Энэ дагуу нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт нийт 200 тонн хорголжин тэжээл, 100 тонн хивэг олгохоор боллоо.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

“Түмэн тэмээний баяр” ирэх сарын 1-нд эхэлнэ DNN.mn

Монголын аялал жуулчлалын салбарын ууган эвент “Түмэн Тэмээний Баяр” нь  Өмнөговь аймаг Даланзадгад суманд “Нээлттэй Өмнөговь” Монголд зочлох жилийн хүрээнд өргөн дэлгэр зохион байгуулагдах гэж байна.

“Түмэн тэмээний баяр” нь говьчуудын тэмээнд түшиглэсэн соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, тэмээн аялал, тэмээн спортыг хөгжүүлэх, тэмээчид малчдаа алдаршуулах, тэмээн сүргийг өсгөн хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлж орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн зорилготой.

1997 оноос анхлан зохион байгуулагдсан “Түмэн тэмээний баяр” өвлийн наадам нь 2016 онд Монгол орны тэмээчид, уралдаанчдыг хамарсан “Монгол тэмээ-999” тэмээний уралдаанд 1108 тэмээ барианд оруулж Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан түүхтэй.

Өвлийн ууган эвэнт болох “Түмэн Тэмээний Баяр”-ийн хугацааг цаг уурын дулааралтай холбогдуулан бодлогын түвшинд урагшлуулж 2024 оноос жил бүрийн 2.01-03 ний өдрүүдэд Өмнөговь Даланзадгад хотноо зохион байгуулагдана.

Энэ өвөл орон нутагт зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд төлөвлөсөн байна.

МИАТ ТӨХК нь “Түмэн Тэмээний Баяр – 2024” үйл ажиллагааг дэмжиж Даланзадгад чиглэлд 1 сарын 25, 29 болон 2 сарын 1, 5 -ы өдрүүдийн нислэгийн тийзийн үнэд хямдрал зарлаж байгаа юм.

Зохион байгуулагчаар Amazing Gobi Tourism Association, Өмнөговь Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нар зохион байгуулж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Авлига, албан тушаалын 4 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны нэгдүгээр сарын 8-12-ны өдрүүдэд 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 78, Өмчлөх эрхийн эсрэг 72, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг найм, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах зургаа, Хүний амьд явах эрхийн эсрэг тав, Авлига, албан тушаалын дөрөв, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах хоёр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Ц, ахлах мэргэжилтэн Г.Н, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.Э, Ашигт малтмал, газрын тосны газрын ахлах мэргэжилтэн П.З, мэргэжилтэн Г.Д, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Ч.Д нар нь БНХАУ-ын иргэн Ф-ийн ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлэх акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Гадаадын иргэн, харьяатын газрын Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Э.М нь нийтийн албан тушаалтан буюу Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газарт виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа БНХАУ-ын нэр бүхий 24 иргэний Монгол Улсад оршин суух визний зөвшөөрлийг гаргаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариу бусдаас хахууль авч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 23.4 дүгээр зүйлийн 1 /Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

“Чандмань Налайх” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга З.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан иргэн Н.Г, А.А нартай хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилд томилж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ноос боловсруулах үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-дад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Баянгол дүүргийн прокурорын газраас хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй иргэн Б.Д нь иргэн А.Л-д холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.8 дугаар зүйлийн 1 /Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн шинэ маршрутын төлөвлөлтөөр 74 чиглэлд 1075 автобус үйлчилгээнд гарна DNN.mn

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцал арилгахаар шинээр төлөвлөлт гаргаад буй. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явж, нийт 74 чиглэлд 1075 автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр чиглэлийн төлөвлөлт нь бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой юм.

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргаад байна.

Нийтийн тээврийн сүлжээний дахин төлөвлөлттэй хавсралт хэсгээр орж танилцана уу.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 111 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр /2024.01.14/ нийт 1385 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс, зөрчлийн шинжтэй 1168, гэмт хэргийн шинжтэй 63 дуудлага, мэдээлэл байна.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 иргэнийг илрүүлсэн бол 111 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

185399 цахим гэрчилгээг тээврийн хэрэгсэлд суурилуулжээ DNN.mn

“Авотээврийн үндэсний төв” ТӨҮГ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар техник хяналтын цахим гэрчилгээ суурилуулах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 185399 цахим гэрчилгээг тээврийн хэрэгсэлд суурилуулжээ.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрт ойр техник хяналтын үзлэгийн төвд хандан үнэ төлбөргүй цахим гэрчилгээгээ суурилуулах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын 24 иргэний оршин суух визийн зөвшөөрлийг хууль бусаар гаргасан хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны нэгдүгээр сарын 8-12-нд 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Ц, ахлах мэргэжилтэн Г.Н, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.Э, Ашигт малтмал, газрын тосны газрын ахлах мэргэжилтэн П.З, мэргэжилтэн Г.Д, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Ч.Д нар нь БНХАУ-ын иргэн Ф-ийн ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлэх акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Гадаадын иргэн, харьяатын газрын Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Э.М нь нийтийн албан тушаалтан буюу Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газарт виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа БНХАУ-ын нэр бүхий 24 иргэний Монгол Улсад оршин суух визийн зөвшөөрлийг гаргаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариу бусдаас хахууль авч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 23.4 дүгээр зүйлийн 1 /Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • “Чандмань Налайх” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга З.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан иргэн Н.Г, А.А нартай хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилд томилж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ноос боловсруулах үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Баянгол дүүргийн прокурорын газраас хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй иргэн Б.Д нь иргэн А.Л-д холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.8 дугаар зүйлийн 1 /Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Categories
мэдээ спорт

Хорвоод ганцхан “Kaiser” Беккенбауэр DNN.mn

Германы хөлбөмбөгийн оройн дээд домог болох хөлбөмбөгч Франц Антон Беккенбауэр өнгөрөгч долоо хоногт нас нөгчлөө. Түүний энэ дэлхийд өнгөрөөсөн 78 жил хэтрүүлж өгүүлэхэд эхний өдрөөсөө эцсийн хором хүртлээ хөлбөмбөг хэмээх шидэт спорттой нягт холбоотой байж зөвхөн амжилт ололтоор жигүүрлэгдэн дэлбээлж явлаа гэмээр санагдах юм.

1990 онд Германы шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлэн алтан медаль хүртэх мөчид тоглогчид бултаараа баярлаж хөөрцөглөн талбай тойрон гүйж байхад тус багийн ахлах дасгалжуулагч Франц Беккенбауэр бусдаас тусдаа, ногоон зүлэгний төв хавьцаа хоёр гараа өмднийхөө халаасанд хийчихээд юу ч болоогүй мэт хээв нэг зугаалсан шигээ алхаж яваа дүрсийг огт мартдаггүй билээ. Түүнээс өмнө ба түүнээс хойш ч гэлээ ийм сэтгэлийн хөдлөлгүй Ерөнхийг харж байсангүй. Хожим сэтгүүлчид та яагаад тийм амар амгалан байв аа гэсэн асуултад “би ийм агшныг тэртээ 1974 онд амсчихсан шүү дээ” гэж хариулсан байдаг юм. Энэ бол түүний бодит шинж чанар, ажлыг төгс дуустал нь хийгээд дараагийн зорилгоо үргэлжлүүлээд эхлүүлдэг, бодож төлөвлөж, өөрийгөө завгүй байлгаж чаддаг нэг ёсондоо нөгөө мөнхийн хөдөлгүүртэй герман машины тусгал мөн бөлгөө. Ер нь Беккенбауэр бол Германы хөлбөмбөгийг машинтай зүйрлүүлэх эхлэл, уламжлалыг тавьсан хүн. 1945 онд дайны дараахан үйрч сүйдсэн Герман улсад, тэр тусмаа Мюнхэн хотод төрсөн тэр яалт ч үгүй “Бавари” багийг хөлбөмбөгийн оргилд хүргэх тавилантай байсан гэмээр. 13 настай хүүг ширэн бөмбөг овоо өшиглөөд гүйж явах үед төрөлх хотод нь “Мюнхэн-1860” гэдэг баг оройлдог байсан болохоос өнөө цагийн алдарт “Бавари” сураггүй байжээ. Тэр ч “Мюнхэн-1860”-д багтана гэдэг мөрөөдөлтэй байсан ч гэлээ нэгэн удаа уг багийн хүүхдүүдэд зодуулснаасаа хойш “Бавари” руу дүрвэсэн гэдэг. Хэдхэн жилийн дараа шинээр байгуулагдсан Бундеслигт “Бавари” багийн анхны түрүүг авчирсан, баталсан, багийн ахлагч болсон, дахин өчнөөн түрүүлсэн, Европын цомуудыг хамж эхэлсэн гээд л урт түүх бичигдэнэ. Бас шигшээ багтаа дуудагдаж хүрэл, мөнгө, алт гээд ДАШТ-ий бүх тавцанд өөрөө ч зогссон, өрөөлийг ч зогсоосон. Ер нь ДАШТ-ий алтыг тоглогч, дасгалжуулагчийн хувиар хүртсэн гуравхан хүний нэг шүү дээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог шагнал буюу “Алтан бөмбөг”-ийг хоёронтоо хүртсэн цорын ганц хамгаалагч. Тэр довтлогч, хагас хамгаалагч биш зүгээр л тэр бүр олны анхаарал, халамжид байдаггүй хамгаалагчийн байрлалд тоглодог байсан товарищ гэдгийг мэдэх үү.

Тоглох тоглохдоо чөлөөт хамгаалагч буюу либерог сэдсэн, боловсруулж хөгжүүлсэн хүн. Түүнээс өмнөх үеийн хамгаалагч хүн гоол алдахгүй байж ерөнхийдөө бөмбөг олдвол урагшаа цөлдөг уламжлалтай байсан бол Беккенбауэрын ачаар хамгаалахаас гадна довтолгооныг аль талаар зөв эхлүүлэх вэ гэдгийг анхлан шийддэг чухал хүмүүс болон өөрчлөгдсөн гэдэг.

Хорвоод түүн шиг очсон газар, баг болгоноо аварга болгож оройд гаргаж явсан хөлбөмбөгч, дасгалжуулагч нэг ч байхгүй. Өнөө цагийн дасгалжуулагчид шиг мөнгөтэй багт хүссэн хөлбөмбөгчөө худалдаж аваад алдрын оргилд хүрээгүй шүү гэдгийг Францын “Олимпик” багийн түүх, ядарч хөгширч явсан ч Германдаа гэдгээ баталсан “Гамбург” багийн тэр жилийн аваргын алтан медаль батална. Тэр хөлбөмбөгийн талбайд, талбайн гадна эзэн хаан байлаа.

Тийм ч учраас тавин жилийн турш эзэн хаан буюу “Кайзер” хэмээх хочийг нэртэйгээ хамсруулаад хэрэглэж амьдарчээ. Тэр хочийн талаар бас хэд хэдэн хувилбар яригддаг. Өөрийнх нь баталснаар бол Австрийн Вена хотноо байх Франц Иозеф I (Австрийн кайзер)-ийн хөшөөний хажууд 1968 онд авахуулсан зургаас нь хойш түүнийг “кайзер” хэмээн авгайлах болсон гэдэг юм билээ.

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сар шинийн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ DNN.mn

Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэх гэж байна.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1,000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулна.

Үзэсгэлэн худалдаа 2024 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9-н хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлах “Шинэ зуун айл” худалдааны төвд зохион байгуулагдана.

Сар шинийн баярыг угтаж Монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг бөгөөд 70 хувийг нь гадаадаас гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг байна.