Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28…-30 градус, бусад хэсгээр -19…-21 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -31…-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар -26…-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бурхан ардчилалд хайртай” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Хэрэглээний үнийн индексийг харахад ганцхан шатахууны үнэ л тогтвортой байгаа” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Сэжигтэн шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгааны талаар 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй болно” гэв.

ЧУУЛГАН: УИХ-ын дарга Г.Занданшатар” Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хойшлуулж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бурхан ардчилалд хайртай” нийтлэл хэвлэгдлээ. 

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал” Өдөрт 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих нь иргэдэд хүндрэлтэй тусахгүй” хэмээн ярилаа.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ҮСХ: Гадаадыг зорьж буй Монголчуудын тоо өмнөх онтой харьцуулбал 50 хувиар өссөн DNN.mn

Монгол Улсын нийгэм эдийн засгийн тоон мэдээллийг ҮСХ-ноос мэдээллээ.

2023 оны байдлаар Монгол Улсын хүн амын тоо 3.5 сая болж өссөн. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 50 мянга орчмоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн тоо 50 хувиар буурсан бол Монголоос гадаадыг зорьж байгаа иргэдийн тоо 50 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганы улмаас 4 хүн амь насаа алдаж, 110.000 орчим айл өрх цахилгаангүй болжээ DNN.mn

АНУ-ын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, цочир хүйтэрсэний улмаас дөрвөн хүн амь насаа алдаж, 15 хүн осгож, 110.000 орчим айл өрх цахилгаангүй болжээ.

Мөн 2900 нислэг цуцлагдаж, яаралтай тусламжийн мэдээлэл ирүүлсэн 1136 дуудлагаар 12 яаралтай тусламжийн байр ажиллаж байна.

Арктикийн агаарын даралт АНУ-ын өмнөд болон зүүн бүс нутгуудаар дайран өнгөрч  байна. Тиймээс 150 сая орчим Америкчуудыг цочир хүйтэн, аюулт цасан шуурганаас сэрэмжлүүлж байгаа талаар Мэрилэнд мужийн Коллеж Парк дахь Үндэсний цаг уурын албанаас мэдэгдлээ.

Ням гарагийн өглөө Монтана мужийн хойд болон зүүн хойд бүс нутгуудад цаг агаар  -20 хэмээс -40 хэмд хүрсэн байна.

 

 

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн шинэ маршрут DNN.mn

Энэ бямба гарагаас эхлэн нийтийн тээврийн автобусууд шинэ чиглэл, маршрутаар иргэдэд үйлчлэхээр болсон билээ. Тиймээс нийтийн тээврийн шинэ маршрутыг танилцуулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

ҮСХ: 27.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийн статистик үзүүлэлтийг өнөөдөр ҮСХ-ноос танилцуулав.

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.5 сая болоод байна. Энэ нь өмнөх оныхоос 46.9 мянган хүнээр буюу 1.4 хувиар өсжээ. Нэг мянган хүнд ногдох төрөлт өмнөх оныхоос 0.6, нас баралт 0.2 хувиар буурчээ.

Гадаадын ажиллах хүч: Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр гадаадын 6.5 мянган иргэн ажил эрхэлж байна. Энэ тоог өмнөх улиралтай харьцуулахад 47 хувиар буурчээ. Гадаадад хөдөлмөр эрхлэхээр 262 иргэн зуучлагдсан байна. Энэ нь өмнөх улирлынхаас 51.4 хувиар нэмэгджээ.

Төсөв, орлого: Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, мөн тусламжийн хэмжээ өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 24.3 их наяд төгрөгт хүрэв. Дээрх үзүүлэлтийг өмнөх оныхтой харьцуулахад 5.8 их наяд төгрөгөөр буюу 31.3 хувиар нэмэгджээ.  Тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 23.2 их наяд төгрөгт хүрч, 6.1 их наяд төгрөгөөр буюу 35.6 хувиар өсжээ.

Мөнгө, зээл: Нийт зээлийн өрийн үлдэгдэл 27.4 их наяд төгрөг болж, өмнө оныхоос 5.1 их наяд төгрөг буюу 23.1 хувиар өсжээ. Чанаргүй зээлийн хэмжээ 2 их наяд төгрөг болж, өнгөрсөн оныхоос 12.3 тэрбум төгрөгөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 12 дугаар сарын эцэст өмнөх оныхоос 26.1 хувиар нэмэгдсэн.

Categories
мэдээ улс-төр

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хуралдлаа DNN.mn

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны өнөөдрийн /2024.01.17/ хуралдаан 12 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, шинжээч томилох тухай Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

Дараа нь Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган завсарлаж байгаатай холбогдуулан завсарлагааны хугацаанд Хянан шалгах түр хорооны гүйцэтгэх ажлууд болон дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд DNN.mn

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-ны Лхагва гарагт эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй байршлуудын хуваарийг танилцууллаа.

Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ унтрааж, эрчим хүчний хэмнэлт хийхийг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаа билээ.

Доорх байршлуудад хязгаарлалт хийгдэх хугацаа 1-2 цаг үргэлжилнэ. Тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандана уу гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Төлбөрийн тэнцэл 964 сая ам.долларын ашигтай гарав DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Төлбөрийн тэнцэл 2023 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 964 сая ам.долларын ашигтай гарчээ.

Урсгал дансны тэнцэл 2022 оны эхний 11 сард 2.0 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 481 сая ам.долларын ашигтай гарчээ.

Харин санхүүгийн дансны тэнцэл эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 620 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс ашиг 634.4 сая ам.доллароор буурчээ.

 

ҮСХ: Төлбөрийн тэнцэл 964 сая ам.долларын ашигтай гарав

Categories
мэдээ нийгэм

Монголын циркчид Будапештийн олон улсын наадмаас Гранпри хүртлээ DNN.mn

Унгар Улсын Будапешт хотноо болсон Олон улсын циркийн 15 дахь удаагийн наадмаас Монгол Улсын тамирчид алтан медаль хүртлээ.

Монголчууд Будапештийн Олон улсын циркийн наадмаас АЛТ хүртлээ

Тодруулбал “Troupe Zola” багийн акробат үзүүлбэрийн баг түрүүлсэн байна. Мөн энэхүү наадмын хүрэл медалийг Монголын авьяаслаг уран нугараачид хүртжээ.

БНХАУ-ын дугуйт акробат баг алтан медаль болон шилдэг гранприг хүртсэн бол Итали, ОХУ-ын баг мөнгө, хүрэл медалийг тус тус авчээ.

Дэлхийн чансааны энэхүү наадам Будапешт хотноо 1996 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулагдаж байгаа бөгөөд уран бүтээлчид энэ жилийн наадамд 50 гаруй үзүүлбэрийг толилуулжээ.