Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар хот орчмоор цасны зузаан 16-20 см байна DNN.mn

Цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Төв аймгийн Эрдэнэсантад 31 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Увсын Зүүнговь, Сүхбаатарын Түмэнцогтод 28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтсон.

 

Ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр, говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 11-13 метр хүрч ширүүссэн байна.

 

Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн хоногт 1.6-2.6 мм цас орж, цасны зузаан 16-20 см байна.

 

Салхи баруун хойноос секундэд 3-8 метр хүрсэн бол өдөртөө 15-17 хэм, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27 хэм, бусад хэсгээр 22 хэм хүйтэн хоносон байна.

 

Харин Өвөрхангай аймгийн нутгийн зүүн хэсгээр 0.4-2.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с хүрч, цасан шуурга 3-5 цаг, Дундговь аймгийн нутгийн төв болон зүүн хэсгээр 0.2-4.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с, цасан шуурга 3-5 цаг, Дорноговь аймгийн нутгаар 0.3-2.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с, цасан шуурга 7-10 цаг, 19-20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн нутгаар 0.8-3.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с, цасан шуурга 4-10 цаг, Сүхбаатар аймгийн нутгийн баруун хэсгээр 1.0-5.0 мм цас, салхи секундэд 10-12 м/с, зарим үед секундэд 16 м/с, цасан шуурга 3-7 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдлаа

Categories
мэдээ цаг-үе

Төрийн албан хэргийг 2025 оноос кирилл болон монгол бичгээр хослуулан хөтөлнө DNN.mn

Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн гарын авлага, Монгол бичгийн заах аргын зөвлөмж, Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг, чадвар, дадал гэсэн 3 багц бүтээл бэлэн боллоо.

 

Монгол хэлний тухай хуулийн дагуу Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулна.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулан байгуулсан.

 

Ажлын хэсэг Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан 4 зорилт, 69 үйл ажиллагааг 3 чиглэлд хувааж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага, багшийн номыг бэлтгэн Хэлний бодлогын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан бөгөөд номын нээлтийг Шинжлэх ухааны академийн их танхимд өнөөдөр зохион байгууллаа.

 

Энэхүү гарын авлагыг ашиглаж төрийн албан хаагчдаа бэлтгэж, сургаж, манлайлан ажиллахыг нийт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Агентлагийн удирдлагуудад уриалж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Автобусанд үүргэвчээ урдаа үүрдэг соёлтой болмоор байна DNN.mn

Улаанбаатар хотын нийтийн тээвэр элдэв хэл ам, авлигын асуудалтай байсаар өнгөрсөн оныг өнгөрөөсөн. Одоо харин эрх биш ном журамдаа орж, хотын иргэд арай гайгүй тохь тухтай унаагаар зорчих нөхцөл нь бүрдэж эхлэх шинжтэй. Харин нийтийн тээврээр зорчих иргэд маань өөрсдөө бага сага соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй байгаа юм.

Автобусанд ороод халаасан дахь хогоо хаядаггүй, ганцаараа яваа мэт аяглаж утсаар ярихдаа чанга чанга орилдоггүй, хэн нэгэнтэй шууд дүрстэй дуудлага хийж ярихдаа ойр тойрны хүмүүсийг оруулдаггүй, зөвхөн өөрийнхөө сонирхсон видеог үзэхдээ дууг нь тултал нь чангалдаггүй байх гээд жижиг мэт боловч соёлын олон зүйлд суралцмаар байна. Ерөөсөө таны эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Ийм зарчмыг ойлговол бид сэтгэхүйн арай өөр түвшинд очно л доо.

Эдгээрийн нэг чухал хэсэг бол нийтийн тээвэрт үүргэвчтэй зорчиж сурах соёл. Соёл уу, дадал, зан үйл үү. Та үүргэвч үүрч л яваа бол яг автобусанд суухдаа үүргэвчээ урдаа үүрч ордог баймаар байгаа юм. Монголчуудын жишээ авч ярих дуртай гаднын орнуудад үүргэвчээ дандаа урдаа авч ордог. Учир нь ардаа байгаа хүнд төвөг болохгүй, зөрөхөд ямар нэг хүндрэлгүй гэх мэт.

Ядаж л элдэв хулгай зэлгийгээс эд хөрөнгөө хамгаалахад тун нэмэртэй л дээ. Үүргэвчээ ардаа үүрсэн хүнтэй зөрнө гэдэг хэцүүхэн зүйл. Үүргэвч нь тээглээд цаашаа ямар байх нь тодорхой байгаа биз. Нийтийн тээврээр зорчдог бүх хүн үүнийг мэднэ.

Тиймээс том жижиггүй үүргэвчтэй явж байгаа бол нийтийн тээврээр зорчихдоо үүргэвчээ урдаа үүрдэг зан үйлийг хэвшүүлцгээе. Бүгд ингээд хэвшчихвэл бусад зорчигчдод үзүүлж байгаа хүндлэл, бас бусдад тээр учруулахгүйг хичээж байгаа үйлдэл юм.

Хөгжлийг нь магтан дуулдаг улс орнуудынхаа хэрэгтэй гэж бодсон жижиг ч хамаагүй дадлыг хэдүүлээ ч гэсэн өөрсөд дээрээ хэрэгжүүлээд эхэлбэл том биш

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Б.Солонгоо: Мэдээллийг шүүх, тунгаах чадвар нийгэмд маш их учир дутагдалтай байна DNN.mn

Өнөөгийн нийгэмд инфлүүнсер хүмүүс нийгэм болоод хүүхэд, залуу үед ямар нөлөөлөл үзүүлж буй тухай Олон улсын Franklincovey Mongolia LLC боловсролын байгууллагын гүйцэтгэх захирал Сэтгэлзүйч, Манлайлал, хандлага, харилцааны трэйнер, бизнес коуч Б.Солонгоотой ярилцлаа.


-Инфлүүнсер гэж хэнийг хэлэх вэ. Олон улсын ойлголттой бидний ойлголт ижил байна уу?

-Инфлүүнсер гэдэг бол нийгэм, олон нийтэд маш товч тодорхой, цэгцтэй, оюунлагаар мэдээлэл болон нийгэмд болж байгаа, болохгүй байгаа асуудлуудыг цахим орчинд илэрхийлдэг, тодорхойлдог, хуваалцдаг хүмүүсийг хэлнэ. Influencer буюу Нөлөөлөгч хүн гэж хэлж болно. Олон улсын хэмжээнд бол яг Influencer-ын тодорхойлолт бол зөв системээрээ, оюунлаг мэдлэг мэдээллээ нийгэмд зөв зүйтэйгээр түгээх, өөрийгөө илэрхийлэх юм. Монголд яг энэ хэм хэмжээ нь байна, оюунлаг Influencer-үүд ч байна. Төдий хэмжээндээ Influencer хүмүүс мэдлэг мэдээллээ хуваалцаж байна. Гэхдээ яг одоо манай Монголын нөхцөлд инфлүүнсер гэдэг маань ард иргэд юу сонсохыг хүсч байна, ард иргэдэд юу хэрэгтэй байна, ард иргэд өөрсдөө хэнийг дагаж байна гэдгээс шалтгаалан цаг үеэ дагаад өөр өөрөөр тодорхойлогдож байна. Хүссэн хүн бүр Influencer нэр зүүж байгаа нь анхаарах ёстой зүйл.

-Инфлүүнсер хүмүүс нийгэмд ямар үүрэг, хариуцлага хүлээдэг вэ?

-Мэдээллийг шүүх, тунгаах чадвар нийгэмд маш их учир дутагдалтай байна. Нийгмийн учир дутагдалаа дагаад олон нийтийн үг хэлэх эрх хязгаарлагдаж байна. Нийтийн зориг мохож байгаа учраас, аливаа асуудлуудыг айдасгүйгээр, хошин наргианаар шүүлтүүргүйгээр хуваалцаж, дамжуулж байгаа. Нийгэм болон олон нийтийн өмнө бусдын оюун санаа, эрүүл мэнд, эрх ашиг, нэр хүндэд халдсан, эрсдэл дагуулсан буюу сөргөөр нөлөөлсөн аливаа зүйлийг хийж болохгүй.

-Инфлүүнсер хүн зөвхөн цахим орчноор дамжуулж нөлөөлөл үзүүлэх ёстой юу?

-Заавал олон нийтийн орчинд нөлөөлөх хүрээлэл тодорхойлогдохгүй. Ажлын байрны хүрээлэл, албан харилцаа гэх мэт. Мөн гэр бүлийн хүрээнд зөв нөлөөлөл, зөв үлгэрлэл, сайн сайхныг түгээдэг бол мөн инфльюнсер юм. Инфлүүнсер хүн бүх хүнд танигдах албагүй юм.

-Өөрсдийн цахим хаягаар дамжуулж бараа бүтээгдэхүүн сурталчлах нь ёс зүйтэй үйлдэл үү?

-Нийгэмд өгөөж өндөр, цаг хугацаа, санхүүгийн хувьд олон нийтийн хэрэгцээ, амьдралд нийцэхүйц бол байх боломжтой, гол нь нийгмийн болон өөрийн эрх ашиг хоёр нь тэнцвэртэй байх нь маш чухал.

-Инфлүүнсер хүмүүс хүүхэд, залуу үеийнхэнд ямар нөлөөлөл үзүүлж байна вэ?

-Мэдээж сайн талаас ч, сөрөг талаас ч нөлөөлөл үзүүлж байна, гэвч сөрөг нь илүү хүчтэй үр дагавар дагуулж байгаа нь цахим орчинд илэрч байна. Салбар бүрийн удирдах түвшний нөлөөлөх хүн бүр л хүрээлэл бүрдээ зөв цэгцтэй мэдээлэл олгох, түгээх, үлгэрлэх оролдлогуудыг илүү их хүчтэй, идэвхтэй зохион байгуулах нь сөрөг үр дагавруудыг давамгайлах боломж олгож байна. Гэр бүлийн орчин л бүх үед зөвөөр нөлөөлдөг, гэр бүл бол маш том нөлөөтэй инфлүүнсерүүд юм. Хүн бүр л өөрийгөө соёлжуулж, мэдлэгжүүлж, зөв мэдээлэл олж авч сурах маш чухал. Ялангуяа өсвөр үеийн хүүхэд, залуучууд руу хандсан зөв нөлөөлөл хэрэгтэй. Оновчтой зөв мэдээлэл гэр бүл бүрд түгээгдэх хэрэгтэй.

-Хэт их мэдээллийн орчин нь мэдлэггүй иргэдийг төрүүлж байна?

-Нөлөөлөгч хүмүүс үнэ цэнэтэй мэдээллийг иргэдэд өгч чадаж байгаа. Бүх юм хоёр талтай байдаг. Influencer хүмүүс мэдлэг мэдээлэл өгч байна, мэдлэггүй хүмүүсийг мөн мэдлэгжүүлж байна.

Н.НАРВАНЧИН              

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

2024.01.21 / НЯМ ГАРИГ

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН
НАЙМАН ЦАГААН ХӨХ БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
Наран ургах, шингэх: 08.33-17.34
Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Ус

Аргын тооллын 1 сарын 21, Адьяа гариг. Билгийн тооллын 11, Чөлөөт эх одтой, бич өдөр. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Их хүйтэн болох улирал (22ц 31м) эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27…-29 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам, талбайн цас цэвэрлэгээнд 671 албан хаагч ажиллаж байна DNN.mn

Улаанбаатар хотод үргэлжлэн цас орж байгаа үед зам, талбайн цас цэвэрлэгээнд дүүргүүдийн болон хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компанийн 671 албан хаагч, 53 машин техниктэйгээр ажиллаж байна.

Тодруулбал, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр, уруу зам, даваа гүвээ, уулзваруудад давс, бодис цацаж байгаа юм.

“Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа цэвэрлэгээг хариуцах үүрэг хүлээсэн байдаг. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр талбайгаа цэвэрлэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хэргийг 2025 оноос кирилл болон монгол бичгээр хослуулан хөтөлнө DNN.mn

Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн гарын авлага, Монгол бичгийн заах аргын зөвлөмж, Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг, чадвар, дадал гэсэн 3 багц бүтээл бэлэн боллоо.

Монгол хэлний тухай хуулийн дагуу Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулан байгуулсан.

Ажлын хэсэг Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан 4 зорилт, 69 үйл ажиллагааг 3 чиглэлд хувааж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага, багшийн номыг бэлтгэн Хэлний бодлогын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан бөгөөд номын нээлтийг Шинжлэх ухааны академийн их танхимд өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү гарын авлагыг ашиглаж төрийн албан хаагчдаа бэлтгэж, сургаж, манлайлан ажиллахыг нийт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Агентлагийн удирдлагуудад уриалж байна.

 

 

Эх сурвалж: БШУЯ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам, даваа хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр 20-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна.

Ихэнх нутгаар хүйтэн байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Орон нутгийн замд цасны зузаан харилцан адилгүй, авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй байна.

Иймд:

– Хол, ойрын замд зорчихдоо зөвхөн баталгаат зам гүүрийг сонгох,

– Машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, түлшний нөөцтэй явах,

– Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг мэдээллийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

“Канвон-2024” олимпийн наадамд Монголын 12 тамирчин оролцож байна DNN.mn

“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпийн наадам өчигдөр /2024.01.19/ 20:00 цагаас албан ёсоор нээлтээ хийлээ. Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох залуу тамирчдын бэлтгэл сургуулилалттай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Канвон-2024” наадмын Монголын багийн ахлагч, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нар танилцан, төрийн далбаагаа гардуулан өгч, амжилт хүсжээ.

Нээлтийн ёслолд Монгол Улсын тугийг уулын цанын тамирчин М.Манлайжав, биатлоны тамирчин Д.Нямсүрэн нар хамтдаа барин жагссан юм

Наадамд 80 орны 1900 гаруй тамирчин спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тэдний дунд Монголоос 12 тамирчин оролцож байгаа билээ. Тодруулбал, уулын цанын төрөлд анх удаа хоёр тамирчин оролцох бол гүйлтийн цанын төрөлд дөрөв, биатлоны төрөлд зургаан тамирчин тус тус өрсөлдөх юм.