Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Оюу толгойн монгол удирдлага Оюу толгойдоо элэггүй хандах юм” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Хаваржилт хүндэрвэл инфляци өсөх эрсдэл бий” хэмээснийг IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Мөсөн зуд нүүрлэж, малчид аргаа барж байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Оюу толгойн монгол удирдлага Оюу толгойдоо элэггүй хандах юм” хэмээн өгүүллээ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Оюу толгой компанид нэмж 280 тэрбум орчим төгрөгийн татварын акт гаргасан” гэлээ.

Өмгөөлөгч Б.Баатарсайхан “Миний үйлчлүүлэгч З.Энхболд гэмт хэрэг үйлдээгүй” гэв.

З.Бат-Отгон “Эх нутгаасаа гараад ер, зуун жил ууланд бүгсэн 400 гаруй цэвэр халх монголчууд маань одоо Хятадын Ганьсу мужид амьдарч байна” хэмээв

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Ногоон морьтнууд” үзэсгэлэн 26-нийг хүртэл үргэлжилнэ DNN.mn

Монголын орчин үеийн дүрслэх урлагийн “Ногоон морь” нийгэмлэгийн 35 жилийн ойд зориулан тус нийгэмлэгийн үе үеийн уран бүтээлчдийн “Маргаашийг өөрчлөх тэмүүлэл” хамтарсан үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн  танхимд гарч байна. Энэ сарын 26-нийг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн ерөнхий куратор Ц.Уранчимэг, “Ногоон морь” нийгэмлэгийг үүсгэн байгуулсан Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат нарын уран бүтээлчийн уран зургууд бодит боловч хийсвэр, энгийн боловч олон талт байдгаараа онцлог байна хэмээжээ.
Тус үзэсгэлэнд “Ногоон морь” нийгэмлэгийг үндэслэн байгуулсан уран бүтээлчдийн 1989-1990 онд хийсэн түүхэн бүтээлүүд болон 1992 онд нээгдсэн “Ногоон морь” сургуульд суралцаж байсан уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг дэлгэсэн байна.

Categories
спорт

Б.Мөнхбаатар мөсөн авиралтын дэлхийн аварга боллоо DNN.mn

Франц улсад мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөхөд 20 хүртэлх насны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Б.Мөнхбаатар алтан медаль хүртлээ. Харин 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ангилалд Ц.Анар хүрэл, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насны ангилалд А.Зоригтбаатар хүрэл медаль хүртсэн байна.
Б.Мөнхбаатарын хувьд өнгөрсөн жил Финлянд улсад болсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа амжилтаа ахиуллаа. Дашрамд дурдахад, хэдхэн хоногийн өмнө манай мөсөнд авирагчдаас насанд хүрэгчдийн ангилалд Солонгост болсон дэлхийн цомд түрүүлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

“Архангай цагаан идээ 2024” үзэсгэлэн худалдаа эхэллээ DNN.mn

Архангай аймгийн малчдын бэлтгэсэн цагаан идээ, сүү, махны нэгдсэн үзэсгэлэн худалдааг тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна. Төрөл бүрийн ааруул 28-35 мянган төгрөгний өргөн сонголттой худалдаалагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд осол гарч хоёр хүн амь насаа алджээ DNN.mn

Замын-Үүдээс Улаанбаатар руу зорчиж явсан автомашин автобустай мөргөлдсөний улмаас хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Суудлын автомашинд зорчиж явсан 35 настай М, Н нар амиа алдсан байна.

Харин автобусны жолоочийн бие маш хүнд байгаа бөгөөд ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар хуулийн байгууллага ажиллаж байна.

Зам тээврийн осолд орсон автобус нь нийслэлийн нийтийн тээвэрт явуулахаар БНХАУ-аас авч ирж байсан шинэ автобус ажээ.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Гэмт хэрэг, зөрчил их бүртгэгдсэн сумдад прокурорын мэдэгдэл хүргүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 01-нээс 18-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 1446 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 3 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 8 мэдэгдэл хүргүүлсэн байна. Тухайлбал:

– Увс аймгийн прокурорын газраас 2023 онд гэмт хэрэг, зөрчил хамгийн их бүртгэгдсэн Зүүнговь, Зүүнхангай, Өндөрхангай, Давст, Бөхмөрөн, Тариалан сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил, арга хэмжээ зохион байгуулах,  шалтгаан нөхцөлийг ариулгах талаар,

– Архангай аймгийн прокурорын газраас Зэвсэгт хүчний дугаар ангийн ажилтан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцон,  зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэх зөрчилтэй холбоотойгоор алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах  талаар ангийн захирагчид тус тус мэдэгдэл бичсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цасан шуурга шуурна DNN.mn

Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй, -21 градус хүйтэн байна. Салхи хойноос секундэд 4-9 метр.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 4-9, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -30…-35, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22…-27, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11…-16, бусад нутгаар -17…-22 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна DNN.mn

Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу 2023 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /цаашид “ХАСХОМ” гэх/-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд тус газраас нэгдсэн байдлаар зохион байгуулж байна. 2024 оны 1 дүгээр сарын 19-ний байдлаар 2023 оны ХАСХОМ гаргавал зохих нийт албан тушаалтнуудын 35 хувь нь мэдүүлгээ гаргаад байна.

Авлигатай тэмцэх газрын  https://meduuleg.iaac.mn  цахим систем нь 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 23.59 цагт  хаагдах тул мэдүүлэг гаргагч албан тушаалтан нь энэ хугацаанаас өмнө уг системд 2023 оны ХАСХОМ-ээ мэдүүлж, холбогдох  байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд баталгааны маягтыг хүргүүлэх нь зүйтэй.

Categories
мэдээ цаг-үе

Иргэдийн саналын дагуу өөрчилсөн автобусны дөрвөн чиглэл DNN.mn

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцалыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өнөөдрөөс үйлчилгээнд гарсан. Харин өмнө явж байсан зарим чиглэлд автобус явахгүй болсонтой холбоотойгоор иргэд бухимдлаа илэрхийлж буй. Тэгвэл иргэд, аж ахуйн нэгжүүдийн санал дээр үндэслэн дөрвөн чиглэлийн маршрут шинэчлэлтэд тодотгол хийн, өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал,

М:4 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шар хад” чиглэлийг “Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шар хад”,

Ү:5 “Тоосгоны үйлдвэр-Сансарын тойрог-ХӨСҮТ” чиглэлийг “Тоосгоны үйлдвэр-Чингис зочид буудал-Зүүн 4 зам-ХӨСҮТ”,

Ү:9 “Нисэхийн шинэ эцэс-Яармагийн эцэс” чиглэлийг “Нисэх-Сонсголон-5 шар”

Ү:10 “Нисэх-ТЭЦ 4 – 3-р эмнэлэг” чиглэлийг “Яармагийн эцэс-ТЭЦ 4 – 3-р эмнэлэг” болгон өөрчилжээ.

Танилц: Иргэдийн саналын дагуу өөрчилсөн автобусны дөрвөн чиглэл

Танилц: Иргэдийн саналын дагуу өөрчилсөн автобусны дөрвөн чиглэлТанилц: Иргэдийн саналын дагуу өөрчилсөн автобусны дөрвөн чиглэлТанилц: Иргэдийн саналын дагуу өөрчилсөн автобусны дөрвөн чиглэл

Categories
мэдээ цаг-үе

Мал, махыг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлагчгүйгээр арилжаална DNN.mn

Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолын хүрээнд мал, махны арилжааг биржээр эхлүүлжээ.

Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааг худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар системийг бий болгосон аж. Мөн захиалга дээр тулгуурласан арилжаа, дуудлага худалдааг байнга зохион байгуулах юм байна.

Тус биржийн арилжаа нь малчдад нөөцөлсөн махаа хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан муутгах эрсдэлээс сэргийлэх, тээврийн зардал төлөхгүйгээр орон нутгаасаа мал, махаа худалдаалах боломжтой юм.

Эхний арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгаас малчид оролцож нийт 238,7 сая төгрөгийн арилжаа явагджээ. Үүнд 350 толгой хонь, 52 тонн хонь, ямааны мах арилжигдсан байна. Мал, махны арилжаа нь цаашид Хөдөө аж ахуйн биржээр тогтмол зохион байгуулагдах аж.