Categories
мэдээ нийгэм

Залилах гэмт хэрэгт эрэн сурвалжилж байсан эмэгтэйг олжээ DNN.mn

Залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилсан.

Тэгвэл эрэн сурвалжилж байсан Б.Цэцэгдарийг цагдаагийн алба хаагчид Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, эрэн сурвалжлах ажлыг зогсоосон гэж мэдээллээ.

Categories
story-news

Н.Сугар: Хаасан авто зогсоолуудад ногоон байгууламж байгуулна

Н.Сугар: Хаасан авто зогсоолуудад ногоон байгууламж байгуулна

Categories
мэдээ спорт

Жозе Моуринью: Халагдаж үзээгүй дасгалжуулагчийг ямар дасгалжуулагч гэх вэ дээ DNN.mn

Жозе дахиад л халагдчихлаа. Яг нөгөө хуульчлагдсан мэт гурван жилээ өнгөрөөгөөд л халагдчихлаа.

Италийн “Рома”гаас. Хойшид Португалийн энэхүү өвөрмөц дасгалжуулагчийг авч ажиллуулах багийн эздэд хоёрхон зүйлийг анхаар гэж хэлмээр юм уу. Нэгд, тэр танай багт ирээд ямар нэгэн цомд түрүүлнэ, баг чинь цоглог ч бай үгүй ч бай заавал нэгэн амжилтад хүрнэ. Хоёрт, гурван жилийн дараа багийн эзэн та түүнтэй таарч тохирохоо больж ажлаас нь халахаас өөр гарцгүй үлдэнэ. Яг л ийм чөтгөрийн тойрогоор Жозе Моуриньогийн амьдрал үргэлжилсээр. Гэхдээ Жозе хаана байна, тэнд олон түмний анхаарал төвлөрнө, үргэлжлээд хэвлэл мэдээллийнхэн шавж амнаас нь ямар хорлонтой, хожгортой үгс унах бол хэмээн хүлээдэг н ь үнэн юмдаг. Хорь гаруй жил дасгалжуулагч хийхдээ 26 цомыг нэлээн хэдэн багийн хамт хүртсэн түүний тун сонирхолтой ярилцлага халагдах мөчтэй нь зэрэгцээд нийтлэгджээ. Сонирхоорой, бас л “галзуу” гоё хөөрөлддөг хүн дээ. “ Челси” багийн тоглогч асан Жон Оби Микелийн подкаст.

-Та яагаад миний подкастын урилгыг хүлээн авах болов? -Учир нь чи миний шавь, миний залуу учраас. Миний удирдлага дор гараанаас хөдөлсөн өөр хэн нэгэн бас ийм ярилцлагад уривал би шууд зөвшөөрнө. Чи зүгээр анхдагч нь л байлаа. Чамайг анх багтаа хэрхэн авсан түүхийг ярих уу. Тэгэхэд би багийн удирдлагаас бэлтгэлийн үйл явцад э е р г э э р н ө л ө ө л ө х ү й ц дайчин чанартай залуу хөлбөмбөгчийг олж авах юмсан гэдэг хүсэлт тавьсан юм. Норвегид тоглож байгаа нэг африк залуу байна гэлээ. жишээ нь би Терри рүү очоод “чи хэрэг алга. Маргаашаас өөр хамгаалагч хайхаас” гэж хэлэхэд тэр шууд асчихдаг, хэмхэрч унаталаа тэмцээд эхлэх гэх мэт. Одоо шал өөр болчихсон. Нялцгай. Бэлтгэлийг бол зүгээр л цаг өнгөрөөх мөч гээд ойлгочихсон, үг даахгүй, ширүүн харьцаж хатуу үг шидэж болохгүй. Та нартай харьцаж байсан шиг одоо үеийнхэнтэй харьцвал за бараг тал нь талбайд гарахгүй дээ. Санаж байна уу, та нар эхний үед маруухан тоглох аваас завсарлагаанаар би заримдаа сандал аваад л шидчихдэг байсан шүү дээ. Үүний дараа тэд талбайд амиа тавьсан ч яах вэ гээд л гардаг байлаа. Фрэнк Лэмпард дөчин хэмийн ДЭЛХИЙН СПОРТ Жозе Моуринью: Халагдаж үзээгүй дасгалжуулагчийг ямар дасгалжуулагч гэх вэ дээ Би “тэр чинь ах нарын гарын аягийг даахаар бие, хаатай юу” гэсэн чинь “тийм” л гэсэн. Тэгээд чамайг хараад шууд авъя гэсэн боловч нэг аюул гараад ирлээ. Надаас өмнө сэр Алекс чамайг бас нүдэлчихсэн байсан тул бид хоёр овоо гайгүй “байлдаж” байж өөрийн болгосон доо. -Яагаад тэр үеийн “Челси” тийм мундаг байсан юм бэ? -Яагаад гэвэл Роман Абрамович хажууд байсан. Мөнгө орчин үед тун том байр суурь эзэлнэ. Хүссэн тоглогчоо өөрийн болгоно гэдэг тун чухал. Бас сайн дасгалжуулагч, удирдлага, менежер гээд цогцоороо ц у г л а р а х х э р э г т э й . Хөлбөмбөгчид нь дандаа гэрэл цацруулсан галзуу халуунтай байж талбайд гарна гээд би үгүй гээд бид хоёр шууд л зодолдох шахаж билээ, санаж байна уу. -Тэр үеийн “Челси” т а н ы д а с г а л ж у у л ж байсан багуудаас хамгийн шилдэг нь байсан гэвэл зөвшөөрөх үү? -Хөөе наадах чинь бусад багуудад хүндэтгэлгүй хандсан үг байна. Миний дасгалжуулж байсан “Интер”, “Реал Мадрид”, “Порту” багууд өөрийн цаг үедээ бас л шилдэг хөлбөмбөгчидтэй байсан юм шүү. -Мохамед Салах, Кевин Де Брюйн нарыг яагаад зарчихсан юм бэ – М а ш э н г и й н . Т э д хүлээхийг хүсээгүй. Эргээд харахад тэд зөв шийдвэр гаргасан байна. Би ер нь энэ талаар тогтмол хэлдэг. М о х а м е д С а л а х ы г б и зараагүй. Швейцарьт байсан түүнийг би “Ливерпүүл”-тэй өрсөлдөн байж худалдаж авсан хүн шүү. Тэр “Челси”гийн гараанд гарахын тулд хөдөлмөрлөх бас жаахан хүлээх хэрэгтэй байсан. Де Брюйнийн хувьд ч адилхан. “Вольсбург”-ийнхэн ирээд зээлээр өгөөч гэсэн. Би үгүй гээд түүнийг аваад улирлын өмнөх тойрон аяллаар явсан шүү дээ. Премьер Лигийн эхний тоглолтод гараанд гарч тоглоод дараачийн удаад нь сэлгээнд суусан. Тэгээд л би явмаар байна гээд яриад эхэлсэн, би ч хориглоогүй. Заримдаа энэ хөлбөмбөгчдийн агентууд гэдэг нөхөд үс цайртал уур хүргэх юм аа. Лассан Диаррагийн агент гэж нэг сонин хүн байлаа. Ласса гараанд гараад бүтэн тоглочихвол шууд маргааш нь залгаад цалинг нь нэм гээд шаардана. Сэлгээнд суулгачихаар түүнийг өөр баг руу явах сонирхолтой байгаа гэж жишээний. Ёстой там байж билээ. -2014 онд “Ливерпүүл”- ийг заавал тэгж хорлох хэрэгтэй байсан юм уу? -Хорлох асуудал байгаагүй юм аа. Бид тэгэхэд аварга болох боломжоо алдчихсан байсан ч гэлээ Аваргуудын Лигт бол түрүүлэх шаансаа алдаагүй байсан. Лигийн удирдлагаас “Ливерпүүл”тэ й то гл о х то гл о л тыг хойшлуулж өгөөч, учир нь тэдэнтэй баасан гаригт тоглоод маргааш нь шахуу Аваргуудын Лигийн хагас шигшээд тоглох гээд байна гэсэн чинь зөвшөөрөөгүй. Уур ч хүрэх шиг. Бас хэрвээ би хоёрдугаар багаа талбайд гаргасан бол “Ливерпүүл”тэй өрсөлдөж байсан “Ман Сити”-гийн хувьд хүнлэг бус хандсан хэрэг болно оо доо. Автобусаас буугаад цэнгэлдэх рүү орох гэсэн чинь гадаа нь “Ливерпүүл аварга” гэсэн бичигтэй цамц энээ тэрээ зараад байх шиг. Болохгүй биз дээ. Тэгээд тэдэнтэй яс тоглож хусч хаячихаад явцгаасан. Ер нь тэгээд Стив Жеррардыг хаалганыхаа өмнө гулсаад унасанд би ямар буруутай байх вэ дээ. -Ямар багаас явахад хамгийн хэцүү байсан бэ? -Би уг нь дандаа энэ тухай хэлдэг юм. Хэрэвзээ чамайг ядаж ганц удаа ч халж байгаагүй бол чи одоохондоо дасгалжуулагч болоогүй л байгаа гэсэн үг гэж. Ер нь энүүхэндээ гэхнээ намайг эхний удаа “Челси”-гээс яагаад халсныг сайн ойлгодоггүй. Бидэнд бага зэрэг бэрхшээл байсан ч гэлээ бүгдээрээ нийлж байгаад түүнийг даван гарах итгэл байсан шүү дээ. Жаахан гомдмоор. Гэхдээ “Тоттенхэм”-ээс явуулдаг шалтгаан хамгийн тэнэг нь. Шагналын самбар, агуулах нь хоосон бөгөөд шороонд дарагдчихсан баг цомын тэмцээний финал эхлэхэд хоёрхон хоног дутуу байхад намайг явуулчихаад хоосон чигээрээ үлдэж байгаа юм даа. Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Лхагва гаригт хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө DNN.mn

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоо хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 24-нд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Драгон”, “Мишээл” экспо, “Дүнжингарав”, Баянхошуу, Хорооллын эцэст байрлах “Е-март”-д болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.

Иргэн та маргааш 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Categories
story-news

З.Бат-Отгон: Эх нутгаасаа гараад ер, зуун жил ууланд бүгсэн 400 гаруй цэвэр халх монголчууд маань одоо Хятадын Ганьсу мужид амьдарч байна

З.Бат-Отгон: Эх нутгаасаа гараад ер, зуун жил ууланд бүгсэн 400 гаруй цэвэр халх монголчууд маань одоо Хятадын Ганьсу мужид амьдарч байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Н.Сугар: Хаасан авто зогсоолуудад ногоон байгууламж байгуулна DNN.mn

Нийтийн тээврийн маршрутын шинэчлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжиж эхэлсэн. Тус шинэчлэлтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн зүгээс ирж буй санал, хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр болсон юм. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг бөгөөд эдгээр чиглэлд нийт 450 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж буй. Харин шинэ төлөвлөлтийн хүрээнд боловсруулсан үндсэн зургаан чиглэл, хот орчмын 15 чиглэл, дунд оврын автобус үйлчлэх таван чиглэлийг хэвээр үлдээлээ. Тус чиглэлүүд нь нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх бөгөөд 625 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байна.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээж байгаатай холбогдуулан тус чиглэлүүдийн мэдээллийг Imap.mn системд оруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцалыг арилгахаар шинэ чиглэлүүдийг боловсруулсан. Тухайлбал, нэг автобусны буудалд 28 чиглэлийн автобус давхцаж ирдэг байсан. Маршрутын давхцалын ард ашиг сонирхлын зөрчил ч үүсдэг. Нийтийн тээврийн салбарыг цогцоор нь шинэчлэхэд дан ганц парк шинэчлэл, маршрутын өөрчлөлт хийх нь хангалтгүй юм. Тиймээс Энхтайваны өргөн чөлөөний зам дагуух авто зогсоолуудыг хааж, ногоон байгууламж болгохоор ажиллаж байна. Учир нь тухайн авто зогсоолуудад ойр орчмын үйлчилгээний байгууллагын ажилтан, оршин суугчид бүтэн өдөржин машинаа тавьж, зогсоолын сэлгэлт хийх боломжгүй болгодог. Мөн төв зам дагуух карма зогсоолоос үүдэн нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн хурд удааширдаг. Одоогоор Энхтайваны өргөн чөлөө дагуух 26 карма зогсоолыг авто замын байгууламжийн тоноглолоор хаагаад байна гэв.

Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын автомашины тоо 612 мянга болж нэмэгдсэн ч авто замын сүлжээ 1.8 хувиар өссөн. Тээврийн хэрэгслийн тоо өсөхийн зэрэгцээ зориулалтын зогсоолын хүртээмж хангалтгүй байгаагаас шалтгаалж жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, сул чөлөөтэй талбай, явган зам, авто замын зорчих хэсгийн хажууд болон нэгдүгээр эгнээг зогсоол болгон ашиглаж, хөдөлгөөнд саад учруулан, замын хөдөлгөөний ачааллыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм.

Хаасан авто зогсоолуудын оронд ногоон байгууламж байгуулна. Учир нь автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг байна. Тиймээс авто зам, явган хүний замыг зааглаж буй ногоон байгууламжийн хэмжээг нэмэн, автомашинаас хүнд нөлөөлөх бохирдлыг тодорхой хэмжээнд хязгаарлахаар зорьж байгаа. Мөн нийтийн тээврийн нэгдүгээр эгнээ бүрэн чөлөөлөгдөж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж үзэж буй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна DNN.mn

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 1 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна.

Тухайлбал, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Дарьгангын тэгш өндөрлөг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Увсын Улаангом, Хяргас, Сагил, Малчин, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Тэс, Давст, Завханы Тэс, Баянтэс, Цагаанчулуут, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Баянхайрхан, Цагаанхайрхан, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хөвсгөлийн Жаргалант, Улаан-Уул, Галт, Цэцэрлэг, Цагаан-Үүр, Булганы Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Төвийн Эрдэнэсант, Бүрэн, Баянчандмань, Эрдэнэ, Сүхбаатарын Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Халзан, Уулбаян, Мөнххаан, Асгат, Түмэнцогт, Дорнодын Халхголд 19-38 см, бусад нутагт 1-20 см цастай, хунгарлаж шуурсан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна. 

Бусад нутагт 1-20 см цастай, хунгарлаж шуурсан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна. Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-10.4 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 20 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага байсан байна. 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт 37.6 их наяд төгрөг болжээ DNN.mn

 Mөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болжээ.

Ийнхүү өмнөх оныхоос 7.9 (26.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд төгрөгийн харилцах 2.6 (40.5 хувь) их наяд, төгрөгийн хадгаламж 4.5 (35.7 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Бага мөнгө (M1) өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 9.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.8 (22.3 хувь) их наяд, өмнөх оныхоос 2.7 (36.8 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 8.9 (90.8 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 905.5 (9.2 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө аж.

Бараг мөнгө дээрх хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 408.3 (1.5 хувь)  тэрбум, өмнөх оныхоос 5.3 (23.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Бараг мөнгөний 17.1 (61.6 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 5 (18 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 5.6 (20.3 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 73.1 (6.8 хувь) тэрбум, өмнөх оныхоос 62.5 (5.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Categories
story-news

Өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ: Үзэл бодлоо илэрхийлэх бүрд хариуцлага хүлээлгээд байвал нийгэмд ноцтой сөрөг хандлага үүсгэнэ

Өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ: Үзэл бодлоо илэрхийлэх бүрд хариуцлага хүлээлгээд байвал нийгэмд ноцтой сөрөг хандлага үүсгэнэ

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт 32 хүүхдийг түр хамгаалах байранд хүргэжээ DNN.mn

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нэгдүгээр сарын 15-21-ний өдрийг хүртэлх хугацаанд 3,399 дуудлага иржээ. Эдгээрээс хамгийн их нь буюу 1,463 хүн мэдээлэл авахаар холбогдсон байна.

Харин зорилтот бус 1,183 дуудлага ирсэн бол хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд хамгааллын 353 дуудлагаар 32 хүүхдийг түр хамгаалах байранд хүргэжээ.

Хамтарсан багт шилжүүлсэн нийт дуудлагын 221 нь Улаанбаатарт, 88 нь аймгуудын хэмжээнд байна.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь хүүхдийн эрхийн зөрчлийн, хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээллийг хүлээж авч анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх, холбон зуучлах үүрэг бүхий байгууллага. Дуудлага мэдээллийг бүртгэл үүсгэн холбогдох байгууллагад нь холбон зуучилдаг.

108 дугаарт 24 цагийн турш үнэ төлбөргүй холбогдох боломжтой бөгөөд хүн бүр хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэх үүрэгтэй билээ.

Тус төв өдөрт дунджаар 350-400 дуудлага хүлээн авдаг. Нэгэн зэрэг дөрвөн шугам дээр дуудлага авч, мессеж болон чатбот үйлчилгээг үзүүлдэг байна. Оройн 22:00 цагаас шөнийн 02:00 цагийн хооронд гэр бүл хүчирхийллийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд өдөрт ирж буй дуудлагын 40-60 орчим хувь нь хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага байдаг аж.

Улсын хэмжээнд 2020 оны байдлаар хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх 16 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний 18 төв үйл ажиллагаа явуулдаг байна.