Categories
мэдээ нийгэм цаг-үе

Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна DNN.mn

Сар шинийн баяртай холбоотойгоор Архангай аймгийн сумдын малчин, үндэсний үйлдвэрлэгч нарыг хамруулсан мах, цагаан идээ, бусад хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа дүүргийн 5 дугаар хороо Тусгаар тогтнолын талбай дээр нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

1072 хувьцааны ногдол ашиг хэзээ олгохыг Засгийн газар шийднэ DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны ногдол ашгийг тараах болсон талаар тус компанийн БЭТ Ж.Ганбат мэдээлсэн.

Тэгвэл цахим орчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хоёрдугаар сарын 1-нээс ногдол ашгийг тараана гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Энэ талаар холбогдох албаны эх сурвалж “Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцүүлж байж шийдвэр гарна. Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаагүй байна. Хэчнээн төгрөгийг хэзээнээс олгох вэ гэдгийг мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Гадуур яваад байгаа шиг хоёрдугаар сарын 1-нээс тараагаад эхэлчихнэ гэсэн шийдвэр хараахан гараагүй байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй мод бэлтгэн, зөөвөрлөжээ DNN.mn

Шөнийн эргүүл, хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй мод бэлтгэн, зөөвөрлөж байсан зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид өнгөрсөн шөнө Богдхан уулын Чулуут, Бумбатын аманд шөнийн эргүүл хийж зөвшөөрөлгүй мод бэлтгэн, зөөвөрлөж байсан зөрчлийг газар дээр нь илрүүлж холбогдох техник, хэрэгслийг битүүмжлээд байна.

Гэмт хэргийн шинжтэй дээрх зөрчлийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж холбогдох арга хэмжээг авчээ.

Тус орчинд өнгөрсөн 2023 оны 12 дугаар сард Хамгаалалтын захиргаа болон Экологийн цагдаагийн албатай хамтран газар дээр нь хэд хэдэн удаа очиж ажилласан бөгөөд өмнө зөвшөөрөлгүй мод бэлтгэж буй нөхцөл байдлыг зогсоохоор хэрэг бүртгэлийн хэрэг нээн ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: БЦГХЗГ

Categories
мэдээ нийгэм

Манай улс өнгөрсөн онд 60 сая гаруй тонн нүүрс экспортолжээ DNN.mn

Манай улс өнгөрсөн онд 60 сая гаруй тонн нүүрс экспортод гаргажээ. Үүний 60 гаруй хувь буюу 36.5 сая тонныг Гашуунсухайт боомтоор дангаар экспортолсон байна. Энэ талаар Гашуунсухайт дахь Гаалийн газрын дарга Л.Ганбаяр Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр мэдээллээ.

Тэрбээр, Гашуун сухайт боомтыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил 44 хувийн гүйцэтгэлтэй байгааг хэлэв. Бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаад ковид цар тахлын үе болон боомтын цаг уурын нөхцөл байдал, байгалийн гамшигт үзэгдэл голлон нөлөөлж ирсэн гэв.

Бүтээн байгуулалтыг 2024 онд хэрэгжүүлж дуусгана. Ингэснээр Гашуунсухайт боомт бүрэн хүчин чадлаар ажиллана. Нүүрс тээврийн 10 эгнээ гарцтай, зорчигчийн явах 3 гарцтай, орж ирэх нүүрсний мөн 6 эгнээ гарцтай болж шинэчлэгдэн, гаальчдын ажиллах, амьдрах нөхцөлтйг сайжруулна. Цаашдаа Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх нүүрсний экспорт үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн итгэлтэй ажиллаж байна гэв.

Тус боомтоор өнгөрсөн онд 860 мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргасан бол 2024 онд хамгийн багадаа 40 сая гаруй тонн нүүрс, 960 мянган тонн зэсийн баяжмал экспортлох үүрэг амлалт аваад буйг Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 176 мянга гаруй мал хорогджээ DNN.mn

Он гарсаар 176 мянга гаруй мал хорогдоод байгаа тул зудын нөхцөлд Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, мэдээлэл хийлээ.

Categories
мэдээ спорт

Х.Халиун 42 дугаар байрт бичигдлээ DNN.mn

“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын эмэгтэйчүүдийн уулын цанын жиант слалом төрлийн хоёр дахь гараа болж, медальтнууд тодорлоо.

Энэ төрөлд нийт 79 тамирчин өрсөлдсөнөөс Италийн Ж.Колломб хоёр гарааны нийлбэрээр 1:41.10 минут хурдлан алтан медаль хүртсэн бол Швейцарын Ш.Зендер (1:41.21), Шведийн А.Хедин (1:42.13) нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Уулын цанын төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн манай тамирчин Х.Халиун хоёр гараагаа хоёуланг нь алдаа гаргалгүй амжилттай дуусгаж, 2:36.23 минутын үзүүлэлтээр 42-р байрт бичигдлээ.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Түүх, соёлын хөдлөх дурсгалт 165 зүйлийг сэргээн засварлажээ DNN.mn

Соёлын өвийн үндэсний төвийн 14 сэргээн засварлагч нийтийн өмчийн түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлын хүрээнд 2023 онд улсын есөн музей, 18 аймгийн музей, орон нутгийн хоёр музей, шашны нэг байгууллага зэрэг нийт 30 байгууллагын 165 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг сэргээн засварлажээ.

Үүнд, уран зураг 41, баримал 32, даавуу, зөөлөн эдлэл 28, металл 17, мод 16, мрьс 11, танка 10, цаас 7, чулуу 3 ширхэг тус тус багтаж байна. Эдгээрээс түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлийн Монголын Үндэсний номын сангийн 5, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн 7, нийт 12 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн 45 ширхэг, Чойжин ламын сүм музейн 6 ширхэг, Төв аймгийн музейн нэг ширхэг зэрэг нийт 52 түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг газар дээр нь очиж сэргээн засварласан байна.

Цаг үеийн шаардлагаар Богд хааны ордон музейн тав, Чойжин ламын сүм музейн гурав, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн нэг, Архангай аймгийн музейн нэг, Хэнтий аймгийн музейн нэг, нийт 5 музейн 11 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг нэмэлтээр сэргээн засварлажээ.

Сэргээн засварлах газрын үйл ажиллагаа, сэргээн засварлагчдын ажил мэргэжлийн онцлогийг байгууллагынхаа ажилтнуудад сурталчлах, таниулах, газар нэгжүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 22-нд “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэнг нээжээ. Уг үзэсгэлэнд 2023 онд сэргээн засварласан 42 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг төлөөлөл болгон дэглэсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн хэрэгцээний зам, талбайг чөлөөлж байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2024 оны нэгдүгээр сарын 15-ны А/40 дугаар захирамжийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар байршуулсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг олж тогтоох, зорчих хэсэг, зогсоол талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тодорхой бус, тухайн байршилд удаан хугацаанд байсан тээврийн хэрэгслийн мэдээллийг 93020111 дугаарын утсанд хүлээн авч байна.

Categories
мэдээ улс-төр

ХҮН намын бүлэг: Иргэдэд халтай, захиргаадалтын аргаар шийдвэрлэсэн зүйлээ татаж ав DNN.mn 

Нийслэлийн ИТХ дахь ХҮН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Үүнд:

Улаанбаатар хотод автомашины дугаар олгох дээд хэмжээг 730 мянгаар хязгаарлахыг болих

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг цуцлах

Нийтийн тээврийн автобусны маршрут огцом, ойлгомжгүй өөрчлөлт зэрэг захирамж, шийдвэрээ эргүүлэн татахыг шаардлаа.

Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын талаар ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг “Одоогийн байдлаар Улаанбаатар хотод олгогдсон тээврийн хэрэгслийн улсын дугаарын тоо 730 мянга байгаа. Үүнийг 730 мянгаар хязгаарлавал зохиомол эрэлт үүснэ, улсын дугаарын үнэ тэнгэрт гарна. Машинаасаа үнэтэй улсын дугаартай болох гэж байна.

Үүнийг дагаад авлига, төрийн байгууллагын хүнд суртал үүснэ. Улсын дугаарыг үнэд оруулснаар иргэдэд ашигтай биш. Төрийн албаныхан цэнхэр дугаартай явахыг хязгаарлалтад оруулахгүй. Иргэдэд халтай, захиргаадалтын аргаар шийдвэрлэсэн зүйлээ татаж ав” гэв.

Categories
гадаад мэдээ

Никки Хейли, Дональд Трамп нар тунаж үлдэв DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Бүгд найрамдах намаас тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох сонгуулийн нам доторх санал хураалтын эхний шат болох Айова мужид болсон намын бүлгийн хуралд 51 хувь, түүний өрсөлдөгчид болох Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис 21.2, НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч асан Никки Хейли 19.1 хувийн санал авсан. Харин нэр дэвшигч Вивек Рамасвами Трампыг дэмжиж байгаагаа мэдэгдэн Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас гарч байгаагаа зарласан. Тэгвэл өнөөдөр Нью Хэмпшир мужид болох дараагийн сунгааны урьдчилсан санал асуулгаар Трамп (50%), нэр дэвшигч Ники Хейли (34%) нар тэргүүлсэн дүн гарсан учир Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өрсөлдөөнөөс татгалзаж, сонгуульд тэргүүлж буй ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжинэ гэж өөрийн Network X хуудастаа нийтэлсэн видео бичлэгээрээ мэдэгдэв.

Айова муж нь фермерүүдийн муж юм. Иймээс тэд консерватив үзэлтнүүд буюу Бүгд найрамдах намыг дэмжигчид билээ. Энэ муж газар тариалан ялангуяа эрдэнэшиш, нийт ургацын хэмжээ, малын тоо, толгойгоор улсдаа ихээхэн алдартай. Хамгийн гол нь энэ мужид зөвхөн Бүгд найрамдах намын гишүүд нь л сунгаандаа санал өгдөг хуультай учир Трамп өндөр хувьтай ялсан билээ. Харин Нью Хемпшир мужид бүртгүүлсэн л нь бол нам бусчууд ч санал өгдөг хуультай юм.

Бүгд найрамдах нам ирэх хаврын эцэс гэхэд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах ёстой бөгөөд ирэх долдугаар сард болох намын их хурлаар нэр дэвшигчээ албан ёсоор баталгаажуулна. Гэтэл Колорадо, Мэн мужийн шүүхээс өөрийн нутагт болох анхан шатны сонгуульд Дональд Трампыг оролцуулахгүй байх шийдвэр гаргаад байгаа бөгөөд түүний эсрэг өөр хэд хэдэн мужид үүнтэй төстэй зарга үүсэн шүүхийн шатандаа явж байна. Учир нь Трампыг 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитол руу дайруулахын тулд дэмжигчдээ турхирсан гэж сэжиглэж байгаа юм. Экс ерөнхийлөгч үүнийг өөрийг нь анхан шатны сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэрүүд гэж эсэргүүцэн давж заалдах өргөдлөө өгсөн болохоор АНУ-ын Дээд шүүх энэ асуудлыг хэлэлцэнэ. Үүнээс гадна ерөнхийлөгчид нэр дэвших сунгааных нь явцад татвараас зугтаж залилан хийсэн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэх зэрэг хэд хэдэн шүүх хурал Дональд Трампыг хүлээж байна. Мөн Дээд шүүхэд олонх болоод байгаа Бүгд найрамдах намын шүүгчид намын үзэл бодолдоо үнэнч байгаагаа харуулж Трампын эсрэг шийдвэр гаргах магадлал ч өндөр байгаа юм. Учир нь “Төр, засгийн эсрэг бослого, хөдөлгөөнд оролцсон хэнийг ч төрийн албанд томилохгүй” гэсэн АНУ-ын Үндсэн хуулийн нэмэлт нь үнэндээ бол “Шүүх бүгдэд тэгш хандах ёстой” гэсэн Бүгд найрамдах намын зарчим юм. Харин сонгуулийн сунгаанд оролцохыг хориглосон мужуудын шүүхийн шийдвэрийг Дээд шүүхээс хүчингүй болговол бусад хэргээр нь мужийн шүүх түүнийг шоронд хорьсон ч Дональд Трампыг ерөнхийлөгчид нэр дэвшихэд нь саад болохгүй хуультай. Харин намын их хурал шоронгийн хоригдлыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх өндөр магадлалтай. Энэ тохиолдолд Трампыг дэмжигч хэт барууны үзэлтнүүд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Никки Хейлид санал өгөхгүй байх болох ч тэдний орыг нам бусчуудын олонх болон Ардчилсан намын төв үзэлтнүүд нөхөж болох юм. Тэгээд ч Никки Хейли мужийн парламентын гишүүн, захирагч, НҮБ-д АНУ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан учир улсынхаа дотоод болон гадаад бодлогын талаар Трампаас илүү мэдлэг, туршлагатай. Энэ нь муж болгоны сунгааны дараа Трампын авах саналын хувь багассаар Хейли эцэст нь ялах магадлалтай гэсэн үг. Харин дайныг эсэргүүцэх нь “дарангуйлагчдыг дэмжиж буй явдал” болох учир энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын Ардчилсан намаас нэр дэвшигч ялах магадлал тун бага байна. Тэгээд ч Дональд Трамп нэр дэвшихгүй нь тодорхой болчихвол тэртээ тэргүй ялагдах учир ерөнхийлөгч Жо Байден ч бас нэр дэвшихгүй гэдэг нь ойлгомжтой зүйл. Учир нь АНУ-д ерөнхийлөгчийн сонгуулийг иргэдийн саналын тоо бус төлөөлөгчдийн санал шийддэг онцлогтой.

 

Г.АМАРСАНАА