Categories
мэдээ цаг-үе

2024 оноос АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулж байна.

Нэгдүгээрт, АНУ-тай Open Sky агаарын тээврийн хэлэлцээр байгуулах асуудлыг дэмжсэн. АНУ-ын Засгийн газартай хэлэлцээ байгуулснаар АНУ-Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. Гэхдээ гарын үсэг зурсаны дараа нэг жилийн хугацаанд бэлтгэл ажил хангах хэрэгтэй. Ингэснээр 2024 оны эхээр Улаанбаатар хотоос АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.

Үүний дараа Австрали, Сингапур руу шууд нислэг үйлдэх боломжийг нээнэ. Мөн Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан БНСУ-ын Инчон хотоос Улаанбаатар хот руу долоо хоногт 70 нислэг хийх боломжийг нээж өгч байна.

Хоёрдугаарт, хилийн боомтуудыг төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбох холболтын төмөр замын ажлын техник, эдийн засгийн нөхцлийг бий болгох, зураг төслийг хийж хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарлаа. Өнөөдөр бид хэдийгээр төмөр зам барьсан хэдий ч Хятадын төмөр замтай холбогдоогүй. Өнөөдөр манай төмөр замын хүчин чадал 5 сая орчим байгаа. Шивээхүрэн, Бичигт, Ханги-Мандал, Гашуунсухайт гэсэн дөрвөн боомтыг төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбосноор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын ачааны хэмжээ 30 сая хүртэл нэмэгдэх бололцоо бүрдэнэ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *