Categories
мэдээ нийгэм

2024 онд Таван толгой станцын эхний блокоос Оюу толгойн цахилгааны хэрэгцээг хангаж эхэлнэ

Оюу толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсэг хуралдана

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар дараах мэдээллийг өгөв:

-“Оюу толгой” төслийн эрчим хүчийг дотоодоос хангах асуудлыг өнөөдөр хэлэлцлээ. Тус компанитай байгуулах гэрээний төслийг хэлэлцэн дэмжив. Иймд “Оюу толгой төслийн цахилгаан эрчим хүчний гэрээг дотоодоос хангах, цахилгаан худалдах, худалдан авах гэрээ”-г өнөөдөр 16.00 цагт Эрчим хүчний яаманд байгуулна.

Энэ гэрээг албажуулснаар жилд дор хаяж 120 сая ам.долларын импортын (БНХАУ-аас худалдан авдаг) төлбөрийг дотоодын компаниудад төлдөг болно. Валютын гадагшлах урсгал энэ хэрээр буурах юм. Гэрээний нөхцөлийг бид багагүй хугацаанд хэлэлцсэн. Гэрээ нь “Таван толгой дулааны станц” болон эрчим хүчний салбарт техникийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн акт болох юм. Гэрээний хугацаа хорин жил жил. Нэг жилд худалдан авах эрчим хүчний доод хэмжээг мөн тогтоосон.

Одоо “Оюу толгой” компанийн худалдаж авч буй үнээр гэрээг байгуулснаар манай салбарт том дэмжлэг болно. Монгол Улсын эрчим хүчний системээс “Оюу толгой”-н цахилгааны хэрэгцээг хангахын тулд техникийн арга хэмжээнүүд авах ёстой. Үүний нэг нь 450 мегаваттын хүчин чадалтай ТТ дулааны цахилгаан станцыг барих юм. Энэ станцыг дөрвөн жил барина. 2024 онд эхний блок ашиглалтад орсноор “Оюу толгой”-н хэрэгцээг хангаж эхэлнэ. Гэхдээ өөр эх үүсвэрийг ч зэрэгцүүлэн барьж, тухайн бүс нутагт магистрал шугам хоолой, цахилгаан дамжуулах шугам зэргийг байгуулна.

Өнөөдрийн байдлаар “Оюу толгой” жилд дунджаар 1.3 тэрбум киловатт/цаг эрчим хүчийг Өвөр Монголын эрчим хүчний корпорацаас худалдан авч, 120 сая ам.доллар төлдөг. Тэгэхээр бид ийм хэмжээний эрчим хүч нийлүүлэх үүрэгтэй. Гэрээнд хэрэглээг хязгаарлаагүй.

Бид хангах боломжоо бүрдүүлэх хүртэл тус компани одоогийн худалдан авагчаас цахилгаанаа авна. Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 1.8 тэрбум киловатт/цаг эрчим хүч ашигладаг болно гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *