Categories
мэдээ цаг-үе

Автобусны асуудлаар шалгагдаж байгаа дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг автобусны асуудлыг шалгаж буй.

Шалгалтын хүрээнд “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг болон “Э”, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Т” болон “Б” нарын дөрвөн хүнийг энэ сарын 2-нд түр саатуулсан билээ. Эдгээр дөрвөн хүний гурвыг нь үргэлжлүүлэн хорих, нэг хүнд хязгаарлалт тогтоох санал прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ.

Яг одоо ногоон автобусны асуудлаар шалгагдаж байгаа дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Шүүхээс гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

БНСУ-ын “Zyle Daewoo Bus” компаниас 600 ширхэг дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн автобусыг худалдан авахдаа хуучин автобус авсан гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа.

Уг автобуснуудыг худалдан авах тендерт “Тэнүүн-Огоо” ХХК шалгарч, авчирч байгаа юм.

Улсын төсвийн хөрөнгөөр буюу 600 ширхэг ногоон автобусыг нэг бүрийг нь 336 сая төгрөгөөр “ZYLE Daewoo” компаниас худалдаж авсан хэмээн ХҮН намаас мэдээлж байв.

Categories
мэдээ нийгэм

Д.Амарбаясгалан: Х.Нямбаатар сайдаасаа бүрэн татгалзаж, Хотын даргын үүргийг гүйцэтгэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Сүүлийн үед үүсээд буй Солонгосын 100 автобусны асуудлын талаар тэрбээр дараах мэдээллийг хэлэв.

Энэ тухай “Ерөнхий сайдын зүгээс авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг хийх чиглэлд Улсын төсвийн хөрөнгө оруулалтад бодлого тусгаж, 320 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгсөн байдаг.

Үүнтэй холбоотой асуудлыг хэрэгжүүлэх шатанд буюу тендер зарлаж сонгон шалгаруулалтыг хийх, цаашлаад сонгон шалгаруулалт хийсэн хувийн компани нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон автобус үйлдвэрлэдэг компаниудаас худалдан авалт хийх явц дээрээ бодитой алдаа, дутагдлыг гаргажээ гэж үзсэн.

Уг асуудалд олон нийт ч ихээхэн бухимдалтай хандсан. Энэ үүднээс нийслэлийн Засаг дарга өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Нийслэлийн түвшинд, цаашлаад бүх дүүргийн түвшинд бүтэц зохион байгуулалтын томоохон шинэчлэл хийх үүргийг Ерөнхий сайд өгч байна.

Шинээр томилогдох засаг дарга нийслэлийн ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түгжрэлийн асуудлыг арилгахад бодитой шийдлийг гаргаж, ажиллах, ялангуяа өвлийн улирал ирж буйтай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой алхам хийх, үүнийгээ дагаад нүүрсний, боловсруулсан түлшний зохистой хэрэглээг нэвтрүүлэх чиглэлд анхаарал хандуулах үүрэг чиглэлийг өгсөн.

Нөгөөтээгүүр нийслэлийн газар зохион байгуулалт, хот төлөвлөлт зэрэг олон нийтийн бухимдлыг төрүүлсэн зүйлсэд бодитой шинэчлэл хийх, өмнөх удирдлагуудын гаргасан алдааг засварлах, дахин алдаа дутагдал давтагддаггүй байх чиглэлд үүрэг өглөө” хэмээв.

Үргэлжлүүлэн “Х.Нямбаатар сайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс бүрэн татгалзаж, хотын засаг даргын үүргийг гүйцэтгэнэ. Ингэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаад нэг төрлийн бүрэн эрхт төлөөлөгч хэлбэрээр ажиллах нөхцөлийг бий болгоё.

Төр, засгийн зүгээс нийслэлийн асуудалд анхаарал хандуулж олон жил хуримтлагдсан, бугшсан идээ бээрийг шахахад бодлогын дэмжлэг үзүүлж, б

Categories
мэдээ нийгэм

Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгджээ DNN.mn

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улсын хэмжээнд цахим залилан, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, халаасны хулгай зонхилж байгаа. Монгол Улсын хэмжээнд сүүлийн зургаан жилийн хугацаанд мансуурсан гэх үндэслэлээр нийт 898 зөрчилд 1173 хүн холбогдсон. Улаанбаатар хотын хэмжээнд хяналтад байгаа 145 иргэн байна. Сүүлийн үед гадаад улсаас синтетик буюу химийн гаралтай мансууруулах бодисуудыг олон улсын шуудан илгээмж ашиглан хүүхдийн тоглоом, гэр ахуйн бараа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн эд зүйлсэд нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгдсэн. Мөн гадаад улсуудад зорчсон иргэд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох, бусдын дайвар ачаа авах зэрэг эрсдэлүүд үүсэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Иргэдээс үндэслэлгүй төлбөр, хураамж авч байсныг таслан зогсоов DNN.mn

“Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр гэх газарт нэвтрэхэд автомашин бүрээс 6000, тухайн машинд зорчиж буй том хүн бүрээс 2000, хүүхэд бүрээс 1000 төгрөгийн хураамж авч байна” гэх мэдээллийг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хянажээ.

Батсүмбэр сумын ИТХ-аас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” эрхийн хүрээнд Сөгнөгөр, Баянголын 17480 га газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар тогтоож, тус газарт нэвтрэхэд БОАЖ-ын сайдын шийдвэрийг үндэслэн “Байгалийн нөөц газар” гэсэн ангиллаар иргэдээс үндэслэлгүй төлбөр, хураамж авч байсныг таслан зогсоов.

БОАЖ-ын сайдын 2023 оны тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-г шинэчлэн тогтоож, Улсын тусгай хамгаалалалттай газар нутгийн 34 захиргаанд хэрэгжүүлж ажиллахаар зохицуулсан аж.

Categories
мэдээ спорт

“Ханжоу 2022” Монголын баг тамирчдын өнөөдрийн тоглолтын хуваарь DNN.mn

“Ханжоу 2022” Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь

Categories
мэдээ спорт

Б.Отгонболд финалд шалгарч “Парис 2024” олимпын эрхээ авлаа DNN.mn

“Ханжоу 2022” Азийн наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд хагас шигшээд Казахстаны харваач Илфат Абдуллиныг 6:2 харьцаагаар буулган авч, Азийн Наадмын мөнгөн медалийн болзол биелүүлээд зогсохгүй “Парис 2024” Олимпын эрхээ авлаа.

Аваргын төлөө эзэн орны харваач Жи Шиан Шоутай 10 сарын 7-нд 11:30 цагаас харвах юм.

Монгол Улс өмнө нь Азийн наадмаас байт харвааны төрлөөр медальд хүрч үзээгүй. Ийнхүү анхны медалийг Б.Отгонболд авчирч, шинэ түүх бичлээ гэж МҮОХ-оос мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдаанаар “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын санаачлан боловсруулсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, “Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхий сайдын Хөгжлийн түншүүдтэй хийсэн уулзалт, Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт ажилласан талаарх тэмдэглэл зэргийг хэлэлцэж байна.

Нийт 18 асуудал уг хуралдааны товд багтжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2020 оноос хойш 8500 орчим гарааш чөлөөлжээ DNN.mn

Гарааш, хашаа, хайс чөлөөлөх ажлын явцын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ жил 133 байршилд 2352 гарааш чөлөөлөхөөс 2100 гарааш чөлөөлөөд байна. 2020 оноос хойш 8500 орчим гарааш, 465 байршилд 26,267 метр хашаа буулгаж, газар чөлөөллөө. Одоо буулгах шаардлагатай 2000 орчим гарааш бий. Нийт 26 га орчим газрыг чөлөөлж, нийтийн эдэлбэрт авсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өсчээ DNN.mn

2023 оны 10 сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өссөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ногоон байгууламж, барилгын  харьцааг 60:40 байлгана DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Нийслэлийн хэмжээнд 2016 оноос өмнө иргэн, хуулийн этгээдэд батлан олгосон, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй, хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа Архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох хууль, журмын дагуу цуцлах тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/866 дугаар захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

-Захирамжийн хүрээнд Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 1642 барилгын 720 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжид сонсох үйл ажиллагаа явуулж, мэдээллийг хүргүүлэхэд 29 иргэн, аж ахуйн нэгжээс хариу тайлбар ирүүллээ. Үүнийг мэргэжлийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэж, есөн иргэн, аж ахуйн нэгжийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах үндэслэлгүй байна гэж үзэж, 1632 барилгын 711 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, цахим болон цаасан суурьтай мэдээллүүдийг дахин шинэчилж байна. Цаашид барилга, байгууламжийн зөвшөөрөл олгохдоо ногоон байгууламж, барилгын  харьцааг 60:40 байлгана хэмээв.