Categories
мэдээ нийгэм

Л.Чинбатын хэргийг дахин прокурорт шилжүүлжээ DNN.mn

Хөдөлмөрийн баатар, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат /2023.06.15/ Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Гурван сар өнгөрсөн ч хэрэг шалгах явц удаашралтай байгаа талаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг мэдээлж байв.

Тэрбээр өнгөрсөн долдугаар сард хоёр хавтаст хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, /2023.07.24/ прокурор руу шилжүүлсэн гэж мэдээлж байсан. Тэгвэл хэргийг наймдугаар сарын сүүлчээр нэмэлт мөрдөн байцаалтад цагдаагийн байгууллага руу буцаасан бол өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

  • Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/,
  • Яллагдагч Б.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/
  • Яллагдагч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/ яллагдагч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татжээ.
Categories
мэдээ спорт

“Дугуйтай гэр бүл”-ийн өдөрлөг болно DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Дугуйтай гэр бүл” нөхөрлөл хамтран дугуйтай өдөрлөгийг есдүгээр сарын 10-ны өдөр 12:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Дугуйн талбайд зохион байгуулах гэж байна.

Амралтын өдрөө гэр бүлийн хамт дугуйн спортын талаар мэдээлэл зөвлөгөө авч, дугуй унаж сурах хялбар аргаас суралцах боломж хүн бүрт нээлттэй аж.

Унадаг дугуй нь зөвхөн спорт, хобби төдий бус хүн бүрт хүртээмжтэй хэрэглээ, амьдралын хэв маяг, тээврийн хэрэгсэл бөгөөд цаг, минутаар харанга дэлдэх уур амьсгалын өөрчлөлтөд өртөөд байгаа эх дэлхийгээ аврах ногоон төлөвлөгөө болон шийдлийн нэг эд эс гэдгийг “Дугуйтай гэр бүл” нөхөрлөлийнхөн онцолж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Суудлын машины импорт 1.7 хувиар, ачааны машин 21.7 хувиар буурчээ DNN.mn

Гаалийн ерөнхий газраас Монгол Улсын энэ оны эхний найман сарын гадаад худалдааны мэдээг өнөөдөр /2023.09.08/ хүргэлээ. Нийт барааны эргэлт 15 мянга 950 ам.доллар байгаагаас экспорт 10 мянган сая ам.доллар, импорт 5,9 ам.доллар байна.

Гадаад худалдааны нийт барааны эргэлтийг тэргүүлэгч улсаар нь авч үзвэл:

  • Хятад- 39,7 хувь,
  • Орос- 27,2 хувь,
  • Япон- 7,8 хувь,
  • Өмнөд Солонгос- 4,4 хувь,
  • Америк- 3,3 хувь байгаа юм.

Гол нэрийн барааны импортын бүтцээс харвал 21,1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 7,6 хувийг суудлын автомашин, 4,6 хувийг ачааны автомашин, 2,1 хувийг цахилгаан эрчим хүч, хоёр хувийг чанаржуулаагүй хийсэн гангаар хийсэн бусад цулдаа ба туйлан, 1,9 хувийг чиргүүл, хагас чиргүүл, өөрөө явагч биш бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Импортоор орж ирж байгаа машины татан авалт өнгөрсөн оноос буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Тодруулбал, 2022 оноос суудлын машины импорт 1.7 хувиар, ачааны машин 21.7 хувиар буурсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн үеэр Морин хуурын чуулга тоглоно DNN.mn

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг ирэх аравдугаар сарын 14-нд Франц Улсын Бретанийн Гүнгийн ордон Нант хотын түүхийн музейд нээхээр болжээ.
Тус үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжиж ажиллаж байгаа бөгөөд цаашлаад соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, музейн салбарыг чадавхижуулах олон талт ажлуудыг төлөвлөн бэлтгэл ажлууд үе шаттайгаар хийгдэж буй юм байна.
Мөн 2023 оны аравдугаар сарын 14-нд БНФУ-ын Нант хотод анх удаа дэлгэгдэж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Морин хуурын чуулга Morinkhuur Ensemble of Mongolia тоглоно.
Монгол Улсын Морин хуурын чуулгын тоглолт 10-р сарын 14-нд Нант хотын хөгжмийн консерваторт болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 717 цахилгаан автомашин байна DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өчигдөр /2023.09.07/ Бүгд найрамдах Турк улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн менежер Емра Устомертэй уулзаж, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийг батлан гаргасан.

Эдгээр зорилтын нэг нь автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар, орчинд үзүүлж буй бохирдлыг бууруулах арга хэмжээ юм.  Зам, тээврийн салбарын хувьд дээрх зорилтод хүрэхэд оруулах хамгийн чухал хувь нэмэр бол цахилгааны автомашины хэрэглээг нэмэгдүүлэх билээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 717 цахилгаан авто машин байдаг. Нийслэлд 28, орон нутагт 10 цахилгаан автомашин цэнэглэх цэг байдаг юм. 

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цахилгаан машиныг цэнэглэх төвүүдийг  байгуулах асуудлыг нарийвчлан судалж, шийдлийн төсөл танилцуулах, батлуулах, хэрэгжүүлэх ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах Ажлын хэсгийг байгуулан холбогдох тооцоо судалгааг хийж байгаа юм.

Төлөвлөгөөгөөр 2026 он гэхэд манай улс 20.000 цахилгаан машиныг хэрэглээнд нэвтрүүлэх зорилт дэвшүүлээд байна.

Энэ зорилтыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд цахилгаан автомашин түргэн цэнэглэх 1000 станц байгуулах шаардлагатай байгааг БНТУ-ын Хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулах санал тавьж, холбогдох тооцоо судалгааг танилцууллаа.

Ташрамд дурдахад, Уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах, дасан зохицох тухай Парисын хэлэлцээрээр 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий буюу CO2 ялгаруулалтыг “0” болгох, Дэлхийн температурын өсөлтийг 1.5 хэм хүртэл хязгаарлах зорилтыг дэвшүүлсэн. Уг хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орж жил бүр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх тайлангаа Нэгдсэн Үндэстний Байгууллагад хүргүүлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс дэлхийн 74 оронд бараа экспортолжээ DNN.mn

2023 оны эхний 8 сарын дүнгээр Монгол улс экспортод 10003.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.0 хувиар өссөн байна.

– Экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

– Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 8678.5 сая ам.доллар буюу 86.8 хувь;  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 443.0 сая ам.доллар буюу 4.4 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 336.0 сая ам. доллар буюу 3.4  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлж байна.

– 2023 оны эхний 8 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр,  цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, зэсийн баяжмалын 99.9  хувийг, чулуун нүүрсний 99.0 хувийг  БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 33.5 хувийг, ямааны самнасан ноолуурын 85.2 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 99.6 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 84.7 хувийг эзэлж байна.

– Монгол улс дэлхийн 74 оронд бараа экспортолсноос  БНХАУ-д  91.7 хувь, Швейцарт 3.5 хувь, БНСУ-д 1.3 хувь тус тус ногдож нийт экспортын  96.5 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМДС-гаас 100 хувь хариуцах амбулаторийн оношилгоо, шинжилгээний жагсаалт DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны наймдугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.

Иргэд дараах оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй.

Та доорх QR кодыг уншуулж оношилгоо, шинжилгээний жагсаалттай танилцаарай.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Цахилгаан скүүтэрийн зохисгүй хэрэглээнээс үүдсэн осол нэмэгдсээр байна DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цахилгаан скүүтэр түрээсийн үйлчилгээ эрхлэгч болон мэргэжлийн байгууллагууд, хэрэглэгчиддээ хандан зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүллээ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, автомашинаас татгалзаж цахилгаан скүүтерийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь сайшаалтай хэдий ч хэрэглэгчдийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй, ачаа тээвэрлэх, сундлах, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй болон 18-аас доош насныхан хэрэглэж байгаа нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирхуйц эрсдлийг бий болгож байгаа тул холбогдох байгууллага, хэрэглэгчдэд зөвлөмж хүргүүлээд байна.

Энэхүү зөвлөмжид цахилгаан скүүтэрийн түрээсийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, даатгалд хамруулах, хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто зам төлөвлөлт, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах мөн тээврийн цагдаагийн алба, боловсролын болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд анхаарал хандуулж, хамтын ажиллагааг өрнүүлэх зэрэг арга хэмжээг нэн түрүүнд авах шаардлага үүссэн тухай дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатараас Япон улсын Ойта муж руу анх удаа захиалгат нислэг үйлджээ DNN.mn

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Япон Улсын Кюшү арлын Ойта муж руу анхны захиалгат нислэгийг Монгол Улсын агаарын тээвэрлэгч “Hunnu air” компани есдүгээр сарын 6-ны өдөр үйлдлээ.

Энэхүү захиалгат нислэгийн Улаанбаатар-Ойта чиглэлийн тийз нь 100 хувь, Ойта-Улаанбаатар чиглэлийн тийз нь 85 хувь тус тус борлогдсон байна. Уг нислэгийг Элчин сайд асан Т.Шимизү санаачлан зохион байгуулжээ.

Элчин сайд асан Т.Шимизү нь Ойта мужийн Коконоэ нутгийн хүн бөгөөд энэ төрлийн захиалгат нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, хоёр улсын жуулчдын тоог нэмэгдүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв.

Энэ оны наймдугаар сард Ойта мужид 55,000 орчим гадаадын жуулчин аялаад байгаа бөгөөд БНСУ, БНХАУ, Тайландын жуулчид дийлэнх хувийг эзэлж байна.

 

Эх сурвалж: Токио дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам

Categories
мэдээ нийгэм

Энэ хичээлийн жилд 4, 5 дугаар ангид “Pearson” платформ ашиглан англи хэл заана DNN.mn

“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд туршилтаар 38 сургуульд хэрэгжүүлсэн.
Туршилтаас өмнө сурагчдаас авсан гарааны үнэлгээгээр англи хэлний түвшин 29 хувьтай байсан бол хавар төгсөхөд 47 хувьд хүрч 20 орчим хувийн ахиц гарсан юм.
Тиймээс энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангийн 140 орчим мянган сурагчийг энэ хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлээд байна.
May be an image of 1 person and text that says 'WIDER WIDER WIDER WORLD WIDER WORLD ? Pearson WIDER WORLD WIDER WORLD Beyourself in Englis tarson ? Pearson'
Цаашид 2024-2025 оны хичээлийн жилд III – IV анги, VII-VIII ангид, 2025-2026 онд үндэсний хэмжээнд “Pearson English” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
“Pearson” нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан хөтөлбөрийн агуулга, хэрэглэгдэхүүн, үнэлгээ, аргачлал, багшийн хөгжил бүхий сургалтын цогц платформ юм.
Тус хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтда ашигладаг. Агуулгыг олон улсын жишгийн дагуу боловсруулсан, багшийн хөгжил болон заах арга зүйг хөгжүүлэх, ажлын ачааллыг бууруулах, сурагчийн сурлагын ахицыг үнэлэх боловсронгуй аргачлалтай гэдгээрээ онцлог.
“Pearson” байгууллагатай хамтран төрийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын заах аргазүйд дэмжлэг үзүүлэх, үндэсний сургагч багш бэлдэх ажлын хүрээнд Англи хэлний багш нараас олон улсын түвшин тогтоох шалгалт авчээ. Цаашид багш нарын англи хэлний мэдлэг, ур чадвар, олон улсын заах аргазүйн сургалтуудыг үе шаттай зохион байгуулах юм байна.
Өнөөдрийн байдлаар 120 үндэсний сургагч багш бэлдэж, 1600 гаруй багш олон улсын англи хэлний хөтөлбөрийн заах аргазүйн сургалтад хамрагдаад байна.