Categories
нийгэм цаг-үе

Нислэгийн өвлийн цагийн хуваарийг баталлаа DNN.mn

ИНЕГ гадаад, дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцээд, өвлийн улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг энэ оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд баталлаа.

Олон улсын хуваарьт хөөрөлт, буултын нислэгийн цагийн хуваариар 2023-2024 оны өвлийн улиралд дотоод, гадаадын нийт агаарын 14 тээвэрлэгчийн нислэгийг 19 чиглэлд төлөвлөжээ. Нийт төлөвлөсөн нислэгийг цар тахлын өмнөх үе буюу 2019 онынхтой харьцуулахад 35.5 хувиар, 2022 оныхтой харьцуулахад 61.5 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс “МИАТ” ТӨХК-ийн нислэг өмнөх оныхоос 133.3, Аэромонголиа ХХК-ийн нислэг 13 хувиар өссөнийг ИНЕГ мэдээлэв.

2023-2024 оны өвлийн улирлын нислэгийн төлөвлөлтийг өнгөрсөн өвлийн улирлынхтай харьцуулахад ОХУ-ын Красавиа, Ираэро Эйрланс, БНСУ-ын Чежү Эйр, БНСВУ-ын VietJet Air компани шинээр нэмэгдсэн байна. Мөн Вьетнам Улсын НаТранг, БНХАУ-ын Манжуур, Хайлаар чиглэлд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн.

“МИАТ” ТӨХК нь нийт 10 чиглэлд, үүнээс шинээр ХонгКонг, Бээжин, Пукет, Москва чиглэлд, Хүннү Эйр ХХК нийт 3 чиглэлд, үүнээс шинээр Хайлаар, Манжуур чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. 2022-2023 оны өвлийн улиралд дээрх агаарын тээвэрлэгчид эдгээр чиглэлд нислэг үйлдэж байгаагүй аж.

Харин орон нутагт агаарын 2 тээвэрлэгчийн нислэг төлөвлөсөн бол МИАТ ТӨХК Дорнод, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Даланзадгад, “Аэромонголиа” ХХК Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл чиглэлд нислэг үйлдэхээр орон нутгийн хуваарьт нислэгийн цагийн хуваарь баталжээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн иргэдэд салбарын бодлогын шинэчлэл, шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцууллаа DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон тус яамны удирдлагууд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт алслагдмал гурван дүүрэгт ажилласан бол өнөөдөр Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, бодлогын хэрэгжилт, үйл ажиллагаа, хууль тогтоомжийн чиглэлээр мэдээлэл өгөх, шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтыг нээж ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, хувь хүн хоорондын хөдөлмөрийн гэрээгээр болон уртын ээлжээр ажиллах, мөн ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгохтой холбоотой харилцааг, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиар дотоодын хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх, ажлын байрыг хамгаалах, ажиллах хүчийг мэргэшүүлэх зарчмыг,  Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгаар хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, засаглалыг сайжруулах, үйлчилгээг цахимжуулах, шилэн, ил тод, хүнд сурталгүй болгох, тэтгэврийг өвлүүлэх, ажил олгогчийг дэмжих зэрэг олон шинэ өөрчлөлтийг зохицуулсан болохыг дурдаад “Цаашид төрийн үйлчилгээний албан хаагчдын ангиллыг шинэчлэн цалин хөлсийг инфляци, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэхээр зорьж байна” гэлээ.

Уулзалтаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлсэн арга хэмжээний дүн, Нийгмийн халамжийн хэрэгжилт, бодлогын шинэчлэл, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Баянзүрх дүүрэгт нийт 130866 даатгуулагч иргэнтэй. 47168 тэтгэвэр авагч иргэн бий.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ХНХ-ын сайдын зөвлөх Т.Бат-Эрдэнэ, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын зөвлөх Ж.Батбаатар, НДЕГ-ын дарга Ц.Ганцэцэг болон харьяа байгууллагуудын удирдлага, холбогдох бусад албан тушаалтнууд, Баянзүрх дүүргийн 650 орчим иргэн, даатгуулагчид оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

“Нүүрсний” гэх хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 30-нд товлолоо DNN.mn

Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх наймдугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан.

Тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагт товлолоо.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Categories
нийгэм шинжлэх-ухаан-технологи

Сарны баялгын өрсөлдөөн гараагаа эхлэв DNN.mn

Энэтхэгийн “Чандраяан-3” хөлгийн буулгасан робот станц сарны өмнөд туйлаас усны нөөц хайж байна. Эндээс усны арвин нөөц олдвол сар нь цаашдаа хүн төрөлхтний сансар огторгуйн аяллын дамжин өнгөрөх өртөө болох ирээдүйтэй гэгддэг. Өмнө нь саранд хүрсэн АНУ, Хятад хоёр ч өмнөд туйлыг судлахаар төлөвлөж байгаа. Уснаас гадна эрдэс баялгийн арвин нөөц сарны хөрсөн дор байгаа гэж судлаачид үздэг юм. “NASA” 2015 онд сарны хөрсөн дор олон зуун тэрбумын үнэ хүрэх баялаг нуугдаж байгаа тухай мэдээлж байжээ. Тухайлбал халуун цөмийн урвалын түүхий эд болох helium-3 болон лантанид, скандиум, иттриум зэрэг газрын ховор элементийн нөөц бий гэж дүгнэсэн байна. Эдгээрийн зах зээлийн үнэлгээг янз бүрээр тооцоолсон байдаг. Зарим эх сурвалж сарны эрдэс түүхий эдийн үнэлгээг $1 квадриллион (арвын 15 зэрэг) хүрэх тооцоо гаргасан байна. Зөвхөн сар биш сансрын өөр олон биетийн нөөцийг үнэлсэн байдаг. Тухайлбал 16 Psyche нэртэй 280 км өргөн астероидын алт, төмөр, никелийн нөөцийг $10 орчим квинтиллион (арвын 18 зэрэг) хүрэх тооцоо гаргаж байжээ. “Davida” нэртэй өөр нэг солирын нөөцийг $27 квинтиллионоор үнэлсэн байна. Ирээдүйд сансрын уудамд олборлолт явуулдаг болох нь гарцаагүй юм. АНУ-ын конгресс 2015 онд “US Commercial Space Launch Competitiveness Act” хуулийг баталснаар хувийн хэвшлийн байгууллагуудад сансрын уудамд хайгуул явуулах, олборлох боломж олгох эрх зүйн үндсийг тавьсан юм. Өнөөдөр зарим компаниуд энэ чиглэлд ашиглагдах технологиудыг турших, зохион бүтээх ажлыг эхлүүлээд байна гэж “Business Insider” мэдээлжээ.

Categories
нийгэм эдийн-засаг

Даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 518.3 тэрбум төгрөгт хүрчээ DNN.mn

Энэ оны хагас жилийн байдлаар даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.2 хувиар өсөж 518.3 тэрбум төгрөгт хүрсэн бол 2019 оны мөн үетэй харьцуулахад 46.1 хувиар өсжээ. Мөн ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.6 хувиар өсөж 433.2 тэрбум төгрөгт хүрч, салбарын нийт хөрөнгийн 83.6 хувийг эзэлж байна.

Харин давхар даатгалын компаниудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар өсөж, 68.5 тэрбум төгрөгт хүрсэн нь салбарын нийт хөрөнгийн 13.2 хувийг эзэлжээ. Урт хугацааны даатгалын компанийн нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64.5 хувиар өсөж, 16.6 тэрбум төгрөгт хүрч, салбарын 3.2 хувийг эзэлж байна.

Categories
улс-төр цаг-үе

Ардчилсан намын ҮБХ хуралдана DNN.mn

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо Үндэсний баяр наадмын өмнө хуралдахаар төлөвлөж байсан ч хурлаа хойшлуулсан.

Улмаар ҮБХ-ны тэргүүлэгчид наймдугаар сарын нэгний өдөр хуралдаж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлыг энэ сарын 28-ны өдөр товлон зарлаж байгаагаа мэдэгдсэн юм. Үндэсний бодлогын хорооны хурлаар тус хорооны гишүүдийг шинээр сонгон батламжлах, Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийнхээ хүрээнд намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ҮБХ-ны шинэ бүтцийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн намын ерөнхий нарын бичгийн даргаа томилох аж.

Өнгөрөгч баасан гаригт тус намын гишүүд мэдээлэл хийхдээ уг хурлыг Төрийн ордонд хийх талаар мэдээлж байсан ч төрийн ордон засвартай байгаа тул Корпрейт конвэйншн центрт хуралдахаар болжээ.

Хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Categories
story-news

Боловсролын салбар “бондойход” улстөрчид өмхий үгээр утах нь утгагүй…

Боловсролын салбар “бондойход” улстөрчид өмхий үгээр утах нь утгагүй…

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

177 тэрбумаар хагас коксжих нүүрсний үйлдвэр барих хоншоортой монгол аавын хүү байхгүй юу DNN.mn

Зунжин 100 жил тэмдэглэж, шоудаж явсаар гэнэт намартай золгочихов. Асуудлууд хэв хэвээрээ. Хэзээний танил утаа, түгжрэл… дээр нь нэмэгдээд үер ус гамшиг дагуулж, уран цэцэн ярьдаг эрх баригчдын ажилд дүн тавиад өглөө. Төрийн ажил тасралтгүй үргэлжилж байх ёстой атал зугаалж наадамлаж явж явж ирсэн дарга нар асуудлыг намжаах, түр аргалах гаршсан ажилдаа ханцуй шамлан орсны нэг тод жишээ утааг арилгах шийдвэр байлаа. Ирэх жил сонгууль болохыг ч хэлэх үү, ямар нэгэн аргаар Улаанбаатарыг утаагүй өвөлжүүлэх ёстой.”Аргалдаг” Чойжоогийн мэргэн санаа нь Хятадаас хагас коксжсон нүүр худалдан авч, ирэх өвөл гэр хорооллын айлуудад тараан өгөх. Үүндээ 177,5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Үүнийг мэргэн санаа гэхээсээ илүү нэг удаагийн арга саам хийх гэсэн арга ядсан оролдлого гэвэл таарна. Монгол Улс урд хөрш рүүгээ коксжсон нүүрс экспортолж, тэр мөнгө нь төсөвт жин дардаг. Тэгвэл урагш экспортолсон нүүрсээ эргүүлээд үнэтэй худалдаж авах санаа гаргаж, бараг хэрэгжүүлэнгээ алдаж яваа Чойжилсүрэн сайд өөрөө хувийн барилгын маш том бизнестэй. Тэр хувийн бизнестээ ингэж хүйтэн сэтгэлээр хандах байсан болов уу.

Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамба гуай манай сонинд өгсөн ярилцлагадаа “Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайд хоёр жилийн өмнө очсон. Тэндхийн нүүрс хагас коксждог нүүрс. Уурхайн нөхөд нүүрсээрээ кокс хийдэг цех байгуулчихсан байсан. Ингээд цехдээ кокс хийгээд түүгээрээ шахмал түлш хийж байсан шүү. Аль эрт уурхайчид амьдрал дээр хийчихсэн эд. Яагаад түүнийг өлгөж аваад, тэнд мөнгө өгөөд хүчин чадлыг нь нэмэгдүүлээд хийчихэж болдоггүй юм.

Улстөрчдөд ашиггүй болохоор дэмждэггүй юм. Манай улс орны өнөөгийн улс төрийн нөхцөл байдал ийм заваан болчихсон. Сураг сонсвол тэрийг анх зохион байгуулж ном дүрмээр нь хийсэн хүн нь Улаанбаатарт шахмал түлшний үйлдвэрийг анх байгуулсан инженер залуу юм билээ. Тэр залуугаар шахмал түлш хийлгээд амжилттай боллоо гэнгүүт жийчихсэн байхгүй юу. Учир нь тэр инженер улстөрчдийн хүн биш. Жинхэнэ мэргэжлийн инженер хүн, номын дагуу хийсэн. Ажлаас нь чөлөөлчихөөр нутагтаа очоод коксоор шахмал түлш хийж эхэлсэн юм билээ” гэж ярьсан. Үүгээрээ Д.Дамба гуай эрх баригчдын ажлын арга барилыг шууд хэлээд өгчихсөн билээ.

Асуудлыг нэг удаа аргалдаг, нүд хуурдаг байдлаар ажлаа хийдэг нөхөд бол хоёр нүүртнүүд юм. Бүр хатуугаар хэлбэл эх орныхоо хөгжлийн эсрэг ажиллаж байгаа хүмүүс. Өөртөө ашигтай хувилбараар ажиллаад сурчихсан ийм нөхдийг сайн нүдэлж тогтоож аваад сонгуулиар дүнг нь тавиад явуулах боломж бидэнд бий.

Үндэсний аудитын газраас “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр

нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайлангаас харахад “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөг”-ийг зарцуулсан байна. Үүнээс өмнө буюу

2008-2016 онд Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийт 550 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.

Утаагүй болгоно гэж ярьсаар сүүлийн 15 жил их наяд төгрөг зарцуулсан ч утаа хэв хэвээрээ. Одоо нэг өвлийг аргацааж 177 тэрбум төгрөг цацахаар төлөвлөж сууна. Өөрт байгаа зүйлээ өрөөлөөс авна гээд хээв нэг ярих.

Монгол Улс коксжих болох хагас коксжих нүүрсний асар нөөцтэй гэдгийг уул уурхайг алган дээрээ тавьсан мэт мэддэг инженер Д.Дамба гуай хэлж байсан. Тэгэхээр бид өөрт байгаа зүйлээ гаднаас

худалдаж авч аргацаахаа больё. Энэ бол ямар ч бодлогогүйн алдаа гэдгийг бид олон жил ярилаа. Амьдрал дээрээ ч хараад, утаандаа угаартаад сууж байна. Хорин жил утаатай байж болсон юм, ганц өвөл тэсч байгаад өөрсдөө дотооддоо хагас коксжих нүүрсний үйлдвэрээ барья. Тэр бэлээхэн урагш өгөх гээд байгаа 177,5 тэрбумаараа үйлдвэрээ эхлүүлээд явж байхад жилийн дараа барьж л таарна. Энэ бол Монголоо боддог, монголчуудаа гэдэг хүний хийх ажил юм. Попууд бол бүр ойлгох ч үгүй. Тэд хэзээ ч ард түмэндээ хэрэгтэй юм хийдэггүй. Уран цэцэн ярьж, нэг удаагийн арга ядсан үйлдлээр асуудлыг дарж явсаар өнөөдрийг хүргэсэн.

Хагас коксжсон нүүрний үйлдвэр дотооддоо барих асуудлыг бодлогоор дэмжээд хөрөнгө мөнгийг нь шийдээд одооноос ажлаа эхлүүлэх хэрэгтэй байна. “177 тэрбумаар хагас коксжих нүүрсний үйлдвэр барих хоншоортой монгол аавын хүү байхгүй” гэж хэлэх вий. Наадахыг чинь багахан хэмжээнд ч гэсэн хийгээд, ажил хэрэг болгоод яваа монгол инженерүүд байна. Тэд ч гэсэн гарч ирж үгээ хэлэх хэрэгтэй. Инженерүүдийнхээ үгийг дарга сайд нар нь сонсдоггүй юм бол бид сонорт нь хүргээд өгье.

Сонгуулиас өмнө нэг өвөл утааг багасгаж байгаад ялж чадсан юм, үүнийгээ давтаж хийнэ гэж байгаа бол мөрөөдсөний гарз шүү, эрх баригчид аа. Нэг удаа үндэстнээр нь хуурсан, дараа дахин тэгж хууртахгүй. Мэдээж, сонгууль өнгөрөөд л утааны асуудлыг ор тас хаядаг гэдгийг чинь бид мартаагүй байгаа.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Л.Энхболд: Нүүрсний хэрэг шалгагдаж байгаа нэртэй ч жинхэнэ бүлэглэл нь задраагүй DNN.mn

УИХ-ын гишүүн асан Л.Энхболдтой нүүрсний хэргийн эргэн тойронд ярилцлаа.


-Нүүрсний хэргийн тухай ярьж эхлээд жил тойрчихлоо. Мөрдөх байгууллагууд ноцтой баримт үйлдлүүдийн талаар нэг бус удаа нийгэмд зарласан. Тиймээс нүүрсний сонсгол хийх асуудал яригдсан ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байна. Ер нь сонсгол хийвэл юу тодорхой болно гэж та харж байна?

-Нүүрсний хэргийг тойрсон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд их бий. Тиймээс нүүрсний хэрэг гэж юуг хэлээд байгаа юм, нүүрсний хулгай нь аль нь юм бэ. Яг уурхайгаас нь аваад байдаг нүүрс, мөнгө хэнд очсон юм, энд хууль хяналтын байгууллагууд, төрийн байгууллагууд яаж хараа хяналтаа ажиллуулж байсан юм. Жишээ нь, гааль яаж ажиллаж байв, хилийн цэрэг яаж ажиллаж байв гэдэг л тодорхой болох учиртай. Ингээд мэдээллүүдийг олон нийтэд сонсгож, ил болгоход төрийн байгууллагууд нь оролцоод нүүрсийг хил гаалиар бүртгэлгүй гаргаж болдог юм уу, болдоггүй юм уу гэдэг олон түмний эргэлзээг тайлах ёстой. Хоёрдугаарт, нүүрсний хэрэг дээр яригдсан Т.Доржханд гишүүний яриад байдаг 40 их наяд төгрөгийн хохирол яаж гарсан зургийг харах ёстой. Тэр гэрээг дагаж гардаг юм уу, оффтейк гэрээгээр дагаж гарсан юм уу, үнэхээр хулгай хийгээд гаргачихсан юм уу, ямар арга замаар 40 их наядын боломжийг алдсан гэж яриад байна вэ. Сонсгол хийвэл Т.Доржханд гишүүн өөрөө байх юм чинь олон түмэнд тайлбарлаж, олон түмний эргэлзээг арилгах нэг боломж гэдэг үүднээс сонсгол хийх ёстой гэж миний хувьд боддог.

-Гэтэл сонсгол болдоггүй ээ. Өнгөрсөн өвөл жагсаал цуглаан болж байж нэг тов зарлагдсан. Болоогүй. Одоо бүр сураг алдарлаа. Сонсголыг хийхгүй байх санаархал байна уу гэж хардахад хүрч байна?

-Та бид хоёрын ойлголт нэг л байна. Би бас гайхаад байгаа юм. Юу тодорхой болчих гээд ингээд хойшлуулаад байна вэ. Яахав, анхны сонсголын тов зарлагдах үед Г.Ганболд гишүүний үед ахлаад явж байсан Ажлын хэсэгтэй ганц нэг удаа уулзаж, мэдээлэл солилцоод явж байх үед сонсгол хийх гэж байгаа юм байна гэдэг итгэл үнэмшил надад төрж байсан. Гэтэл цуцлагдчихсан.

Дараа нь шалтгааныг нь дуулахад АТГ ч гэлүү мөрдөн шалгаж байгаа байгууллагаас нэлээд томоохон хүрээтэй шалгаж байгаа, мөрдөн байцаалтын явцад ямар нэгэн саад учруулах буюу сөрөг нөлөө авчирч болзошгүй гэдэг үндэслэлээр сонсголыг хойшлуулсан юм болов уу гэж ойлгосон. Тэгж ч мэдээлж байсан.

Өнөөдөр бол Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг явж байгаа байх. Энэ Ажлын хэсэгт хойшлуулах ямар нэгэн шалтаг шалтгаан байгаа эсэх нарийн зүйлийг мэдэхгүй юм. Миний хувьд улс төрөөс гадна, иргэний хувиар явж байгаа учраас хардаж сэрдэхээс илүү олон түмэнд цаашид байгалийн баялгийн хулгайг гаргахгүй байх, хуулийн шударга шийдвэрлэлтээр хулгайг хараа хяналтанд оруулчих юм бол цаашид байгалийн баялгийн хулгай байхгүй болно гэдэг үндэслэлээр хараад, хүлээгээд байгаа юм.

-Нүүрсний сонсгол хийвэл хэний эрх ашиг хөндөгдөж болох вэ. Магадгүй ийм үндэслэлээр хойшлуулж байж болзошгүй. Та энэ хэргийн талаар анх хэвлэлд ярьж байсан хүмүүсийн нэг учраас хэн хэн ямар хамааралтай талаарх зургийг харж байгаа шүү дээ?

-Яахав мэдээж аль, аль улс төрийн намууд нэлээд анхааралтай хянаж байгаа байх. Улс төрийн сонгууль дөхөж байгаа учраас хэтэрхий улс төрийн процесс явагдаж, эсвэл үнэхээр хуулийн процесс дуусаагүй байгаа учраас удааширч байна уу гэдэг өнцгөөс нь харж, арай эерэг хүлээлттэй байна. Хэн нэгний эрх ашиг хөндөгдөнө гэхээс илүү хуулийн процессын хувьд болохгүй байгаа юм болов уу. Нөгөө талаасаа улс төрийн сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор улс төрийн намууд янз бүрийн юм болоод байдаг юм болов уу. Энэ хоёр үндэслэлээр миний хувьд ойлгож байгаа.

-Та өмнө нь манай сонинд ярихдаа нүүрсний хэргийн дөрвөн төрлийн хулгай байна гэж тайлбарлаж байсан. Өнөөдөр жижиг голдуу үйлдэлтэй нүүрстэй холбоотой хэргүүд шүүхээр шийдвэрлэгдэж дуулддаг. Таны анхны харж байсан гэмт хэргийн үйлдлүүд шалгагдаж чадав уу?

-Би шууд хэлнэ. Тухайн үед миний ийм өнцөгөөс нь гаргаж ирээд, ийм болгочихвол ахин хулгай гарахгүй, дахиж Монголын ард түмэн боломжоо алдахгүй шүү гэж бодож байсан хүлээлтэд хүрсэнгүй. Нуугаад яахав тухайн үед олон түмэнд хэлж байхдаа энэ бол жирийн нэг иргэн, хэн нэгэн байцаагчийн, хэн нэгэн мэргэжилтний, аль нэгэн компанийн захирлын хийчихдэг ажил биш. Зохион байгуулалттай, томоохон бүлэглэлийн оролцсон процесс. Тэгэхээр өнөөдрийнх шиг ганц нэг мэргэжилтэнтэй хариуцлага тооцоод дуусна гэвэл энэ өрөөсгөл шийдвэр буюу хэн нэгнийг энэ том дуулианы далимаар хэлмэгдүүлж явуулаад, хэн нэгэн томоохон магадгүй янз бүрийн албан тушаалтнууд гол гүйцэтгэгч нар сугарч үлдэх вий гэдэг дүр зураг харагдаж байна.

-Бүлэглэл гэснээс үнэхээр энэ хэрэгт хариуцлагатай албан тушаалтан, улстөрчид хариуцлага хүлээх нь тун бүрхэг болчихлоо. Ганц нэг гишүүний эрхийг түдгэлзүүлээд л өнгөрч байх шиг. Таны хэлсэн бүлэглэл задраагүй юм биш үү?

-Задраагүй гэж харж байна. Улстөрчид гэж та өөрөө ярьж байна. Улстөрчид байхыг үгүйсгэхгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн байгууллагууд, тэр тусмаа хууль хяналтынхан оролцсон бүлэглэл байдаг гэж би олон нийтэд гаргаж тавихдаа баримттай ярихын тулд ул үндсээр нь судалж байсныхаа хувьд зохион байгуулалттай бүлэглэл байдаг гэж ойлгодог. Тэгэхээр одоохондоо тэр бүлэглэл задраагүй. Өнөөдрийн хууль шүүхийн процессыг харахад сэтгэл дундуур байна.

-Нүүрсний хэргийн хохирлын хувьд, оролцсон хүмүүсийг сонссон олон нийт бухимдаж байгаа. Өнөөдрийн шийдвэрлэлтийн процесс ч шударга болж чадахгүй байна гэдгийг та хэлж байна. Ер нь энэ хэрэг бүрэн шийдвэрлэгдэж, улс хохиролгүй болж чадах уу гэдэг хүлээлт нийгэмд байсаар байна. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Жижиг зургаар харахад нүүрсний хэрэг олон түмний анхааралд байгаа учраас шийдэгдэж байж нэг талд гарна. Шийдэгдэхгүй бол олон түмний бухимдал байсаар л байна. Ер нь том зургаар харахад би ч өөрөө төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар ажиллаж байсан хүний хувьд Монголын төрийн өмчит компаниуд түмэн олны хяналтанд байх ёстой юм. Үүний тулд нээлттэй хувьцаат компани руугаа шилжих ёстой. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг авч явах маш олон том компани хэт хаалттай, төрийн давамгайлсан, төрийн оролцоотой байх нь ард түмэнд очих байгалийн баялгийн хувь ойлгомжгүй байдал руу орчихоод байгаа юм. Тиймээс яаралтай Баялгийн сангийн хуулиа батлах ёстой. Байгалийн баялгийн хуваарилалт, үр ашиг ил тод байх ёстой. Саяхан Биржийн тухай хууль батлагдсан. Ганц нүүрс биш цаашаа алт, зэс гээд бүх төрлийн ашигт малтмалыг хөрөнгийн зах зээл дээр гаргаж, зарж хараа хяналтанд оруулж өгөхгүй бол ард түмэнд өгөөжөө өгөхгүй юм байна гэдэг нь тодорхой байна. Яг өнөөдрийн нүүрсний хулгайтай тэмцэж байгаа байдлаас харахад хэрэв энэ асуудал шийдэгдэхгүй бол нийгэмд томоохон бухимдал үүсч, ялангуяа эрх баригч намын хувьд хүнд цохилт болж магадгүй.

Categories
story-news

ТОЙМ: “Эзэнгүй ноорхой Улаанбаатарын эзэн бүр нь хөдөөнийх…​” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Эзэнгүй ноорхой Улаанбаатарын эзэн бүр нь хөдөөнийх…​” хэмээн өгүүллээ