Categories
нийгэм цаг-үе

Ж.Сүхбаатар: Хотыг тойрог замтай болговол 2025 он гэхэд түгжрэл 10 хувиар буурна DNN.mn

Улаанбаатар хотыг шинэ тойрог замтай болгох төслийн талаар Ж.Сүхбаатар сайд мэдээлэл өгөв.

Тэрбээр “Дэлхийн бүх томоохон хот нарийн тойрог замтай байдаг. Энэ нь түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах ач холбогдолтой. Иймд Улаанбаатар хотыг шинэ тойрог замтай болгох төсөлд Ерөнхий сайд анхаарлаа хандуулж байна.

Тойрог замын урд тал буюу Яармаг, Туул хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдад хариуцуулсан. Харин хойд талыг хотынхонд хариуцуулсан бөгөөд тэр хавьд газар чөлөөлөлтийн асуудал хүнд байгаа.

Бидний тооцоолсноор хотыг тойрог замтай болгож, авто замын нэвтрэх чадварыг сайжруулбал 2025 он гэхэд түгжрэл 10 хувиар буурах боломжтой.

Дээрх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр анхаарч байгаа.

Нийслэлийн хэмжээнд 14 тойрог замын төлөвлөлтийг хийж байна. Эдгээр тойрог замыг бий болгосноор хэт архаг түгжрэлд түгжигдэхгүй байх бололцоог хангаж өгөх юм. Монгол Улс 100 жилийн түүхэндээ Энхтайваны өргөн чөлөөнд ганцхан хөндлөн шугамтай.

Хойд талаараа Ард-Аюушийн өргөн чөлөө, Толгойт зэрэг таван газарт холбочихвол анх удаа хөндлөн шугам үүсэж байгаа.

100 жилийн түүхэнд Улаанбаатар хөндлөн ганц шугамтай биш, хэвтээ гурав, босоо дөрвөн шугамтай болох юм. Ингэснээр хөдөлгөөний нэвтрэх чадварыг дээд зэргээр бий болгоно” гэлээ.

Categories
story-news

Өнөөдрийн байдлаар манай улсад 600 мянга гаруй жуулчин иржээ

Өнөөдрийн байдлаар манай улсад 600 мянга гаруй жуулчин иржээ

Categories
story-news

​Д.Есөн-Эрдэнэ: Төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлсэн. Үр тарианы хураалт хийх техник засварын ажлууд хийгдэж байна

​Д.Есөн-Эрдэнэ: Төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлсэн. Үр тарианы хураалт хийх техник засварын ажлууд хийгдэж байна

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Ө.Мөнхжин АНУ-ын Балетын театрын бүжигчнээр ажиллахаар болжээ DNN.mn

Балетчин Ө.Мөнхжин олон улсын уралдаануудад үзүүлсэн амжилтдаа үндэслэн АНУ-ын Жоорж мужийн Атланта хотын Балетын театрын бүжигчнээр ажиллахаар болжээ.

Тус театр албан ёсны цахим сайтдаа шинэ бүжигчдээ танилцуулав. Дөрвөн жил тутам зохиогддог Олон Улсын Балетчидын “USAIBC” тэмцээнд ахлах насны эрэгтэй бүжигчдийн ангилалд шилдэг дөрвийн нэгээр шалгарсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Амаржин: Ардчилсан нам нийгэмдээ шинэчлэл авчрах ёстой DNN.mn

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болж байна.

Энэ үеэр АН-ын даргын зөвлөх Н.Амаржин “Хурлаар 504 ҮБХ-ны гишүүд томилогдох ёстой. Эдгээр гишүүн шинэ хүмүүс орж ирээсэй гэж найдаж байна. Сонгууль болоход 10 сар хүрэхгүй хугацаа үлдээд байдаг. ҮБХ-ны асуудлаа цэгцлэхгүй бол болохгүй болоод байна. Ямартай ч АН нийгэмдээ шинэчлэл авчрах ёстой.

Халамжийн бодлогоос зайлсхийж, бизнесүүд, залуу хүмүүсээ дэмжсэн чиг хандлагатай хүнийг удирдлагаар сонгоосой гэж хүсэж байна. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг бид харж байна. Бүх түвшинд дугарах цаг болсон.

Сөрөг хүчин болж гудамжинд орилоод хангалтгүй гэж бодож байна. Төгрөгийн ханшаас эхлээд олон шинэлэг бодлогыг дэвшүүлэх хэрэгтэй. Энэ утгаараа сөрөг хүчний ажлыг янз бүрээр хийж байгаа. Хийсээр ч байх болно. Сонгуулиар л иргэд дүнгээ тавих байх” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын шилдэг төвүүд, эмнэлгүүдтэй танилц DNN.mn

Солонгосын соёл аялал жуулчлалын өдрүүд энэ сарын 25-27-ны өдрүүдэд болж өндөрлөв. Энэ үеэр “Korea medical tourism-2023”эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивал зохион байгуулагдсан нь хамгийн өгөөжтэй байлаа. Өөрөөр хэлбэл, дэлхийд эмчилгээ, үйлчилгээгээрээ тэргүүлдэг БНСУ-ынэрүүл мэндийн салбарын төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирж, үйл ажиллагаагаа танилцуулж эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөөг өгсөн юм.

Энэ үеэр БНСУ-д тэргүүлдэг эрүүл мэндийн аялал жуулчлалын төвүүд болон эмнэлгүүдийн төлөөлөлтэй уулзаж дараах мэдээллийг бэлтгэлээ.


БНСУ-ын Гуянг хотын Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Хан Хён сүг:

-Гуянг хотын талаар мэ­дээлэл хуваалцахгүй юу?

-Гуянг хот нь тээврийн дэд бүтэц сайтай, Инчон нисэх онгоцны буудлын машинаар 40 минут, Кимпо нисэх онгоцны буудлаар метрогоор 20 минут орчим явдаг.Үүнээс гадна метро, такси, автобус гэх мэт нийтийн тээврийн хэрэгслээр Сөүл хотын төв болон үзвэр үйлчилгээний газруудад хялбар зорчих боломжтой.

-Тус хотод эмнэлгийн ямар үйлчилгээг голчлон үзүүлдэг юм бол?

-Манайд Хавдар судлалын үндэсний төв болон Мёнжи эмнэлэг, Илсан эмнэлэг зэрэг олон улсын нарийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг томоохон эмнэлгийн байгууллагууд байдаг. Тэнд хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангагдсан бөгөөд бүх төрлийн хорт хавдар, зүрх судасны болон тархины судасны өвчин, робот мэс засал, гэмтлийн мэс засал зэрэг бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг өндөр түвшинд үзүүлж чаддаг учраас гадаад улсын өвчтөнүүд маш олноор зорин ирдэг.

-Тэгвэл танай хотод очиж эмчлүүлэх хүсэлтэй иргэд ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах ёстой вэ?

-Эрүүл мэндийн аялал жуулчлалаар явахын тулд тухайн эмчлүүлэхийг хүссэн эмнэлгээ сонгох, виз болон гадаад паспорт захиалах, өвчтөний бүртгэлээ илгээх, байрлах байраа захиалах зэрэг алхмуудыг хийх ёстой.Эмнэлгээ сонгосны дараа эмнэлгийн байгууллагын орчуулагчтай зөвлөлдөж нарийвчилсан мэдээлэл, зардал, дараагийн эмчил­гээний төлөвлөгөөг урьд­чилан мэдэх боломжтой.

-Монголчууд БНСУ-д ямар чиглэлээр голдуу хандаж байна вэ?

-Эмнэлгийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорих монгол иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.Дийлэнх нь 30-40 насныхан бөгөөд дотор, эх барих, эмэгтэйчүүд, гэмтэл согог судлал, урологи зэрэг тасагт монгол өвчтөнүүд их ханддаг.

– Гуянг хотруу, тэр тусмаа танай хотын эмнэлгүүдийн онцлогийг та тод­руулж ярьж өгөхгүй юу?

-Эмнэлгийн аялал жуулчлалаар дамжуулан өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээг хямд үнээр авах боломжтой.Мөн эмнэлгийн тусламж, аяллыг хослуулс­наар олон төрлийн туршлагыг биеэрээ мэдрэх боломжтой.Нэмд дурдахад, эмнэлэг тус бүрт орчуулагч ажиллуулдаг бөгөөд Гуянг хотын эмнэлгийн орчуулагчаар дамжуулан гадаадын өвч­төнүүдэд мэр­гэжлийн эмнэлгийн үйлчилгээг үзүүлж, өвч­төнд зөвхөн эмчил­гээндээ анхаарлаа төв­лөрүүлэхэд тусалдаг.

Илсан эмнэлгийн талаар товч танилцуулъя.Тус эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын улсын эмнэлэг.Солонгос улсын цорын ганц даатгуулсан эмнэлэг гэдгээрээ онцлог.Олон улсын эрүүл мэндийн төв нь 2013 онд нээгдсэнээс хойш англи, орос хэлтэй орнууд болон Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.Мэдрэлийн мэс засал, урологи зэрэг хүнд өвчтөн, хорт хавдрын нарийн мэргэжлийн эрүүл мэндийн үзэлгийн хөтөлбөрөөр өвчтөнд захиалгат эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг.

Мёнжи эмнэлгийн хувьд элэг, бөөр, зүрх, уушги дөрвөн гол эрхтний шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг төрөлжсөн мэргэжлийн төвүүдтэй.Давинчи XI робот мэс заслыгн хамгийн сүүлийн үеийн загварын аппаратыг суурилуулан эмэгтэйчүүдийн хавдар, урологийн эмгэгийн хавдар, хэвлийн хөндийн хавдар зэрэгт амжилттай ашиглан хэрэгжүүлж байна.Мёнжи эмнэлэгт ясны гэмтэл, хорт хавдрын хүндэрсэн эмгэгтэй монгол өвчтөнүүд ихээр үйлчлүүлдэг.

Ким Жон Жин:

“Ганнам севиранс” эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн менежер Ким Жон Жинтэй ярилцлаа.


-“Ганнам севиранс” эмнэлгийнхээ талаар танилцуулахгүй юу?

-“Ганнам севиранс” эмнэлэг нь 1983 онд Сөүлийн Ганнам хотод байгуулагдсан.Жилд амбулаториор 990 мянган хүнд үзлэг шинжил­гээ хийж, 257 мянган хү­нийг хэвтэн эмчлүүлдэг. Эмнэлгийн 826 ортой, 2781 эмнэлгийн ажилчинтай, 608 эмчтэйгээр дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд БНСУ-даа тэргүүлж чадсан эмнэлэг. Тиймээс хүндэрсэн өвчтөнд шуурхай хандахын тулд тусгайлсан өвчин тус бүрийн төрөлжсөн төвүүдийг ажиллуулдаг.Тодруулбал, хавдар, зүрх-тархины судас, нуруу нугас, шүдний эмнэлгүүдтэй.Тэр дундаас хүнд өвчнийг эмчилдгээрээ дэлхийд алдартай.Түүнд зүрхний өвчин, хөхний хорт хавдар, эмэгтэйчүүдийн өвчин, ходоодны хавдар, бүдүүн гэдэс, бөөр шээс дамжуулах замын хорт хавдрын эмчилгээгээрээ тэргүүлдэг.

-Гадаадаас зорин ирж байгаа өвчтөнүүд хурдан шуурхай, үр дүнтэй эмчил­гээг хүсч очдог.Тэдэнд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-“Ганнам севиранс” эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төв гэж бий.Гадаад өвчтөнийг эмнэлэгт ирсэн даруйд нь эмчлэх боломжийг олгодог хөтөлбөр хэрэгжүүлдэг.Мөн бид өвч­төнийг ямар ч асуудалгүй шинжилгээнд хамруулж, эмчлэхэд туслах орчуулгын үйлчилгээг үзүүлдэг.

No description available.

-Эмчилгээний үр дүн­гийн талаар ярихгүй юу.Та­найд хандах сонирхолтой иргэдэд ямар мэдээллийг хүргэмээр байна?

-Ковидын өвчлөлөөс хойш 2022 оны сүүлээс эхлээд манай эмнэлэг рүү ихээр хандах монголчуудын тоо нэмэгдэх болсон.Эмчилгээний үр дүнгийн хувьд ирсэн хүмүүсийн 80-90 хувь нь сэтгэл ханамж өндөр байдаг гэсэн судалгааг өгсөн.Хамгийн дээд зэргийн стандарттай эмнэлэг учраас манайхаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид сэтгэл ханамж маш өндөр байдаг.

Манайд хандаж иргэдийг харахад цаг алдаж өвчнөө хүндрүүлсэн тохиолдол олон байдаг.Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж байгаарай гэж захимаар байна.Мэдээж та манай эмнэлэгтэй холбогдсон тохиолдолд бид ирээдүйдээ эрүүл, аз жаргалтай амьдрах түвшинд үйлчилгээ үзүүлж чадна гэдэгтээ итгэлтэй бай­на. Одоо үед цахим харил­цаа өндөр хөгжсөн учраас олон шат дамжлага дамжих­гүйгээр эмнэлгийнхээ нэрийг интернетээр хайж олоод л холбогдохболомжтой болсон. Эмнэлгийн гадаад өвчтөн хариуцсан алба хэлтэс ажил­ладаг учраас гаднаас холбогдсон бүх хүмүүстэй шуурхай холбогдож, шаард­лагатай мэдээллээр хангадаг.Ингэснээр эдийн засаг, цаг хугацаа хэмнэх боломжтой.

Эрүүл мэндийн аялал жуулчлалын “Коян” төв

Эмнэлэг сонгоход эмчил­гээний ур чадвар хам­гийн чухал.Коянд Солонгост олонд танигдсан нэртэй эмч нар олон бий.Мөн шилдэг эмчилгээний ур чадвар болон орчин үеийн техник технологитой эмнэлгүүд харьяалагддаг. Тодруулбал, Мёнжи эмнэлгийн эрүүл мэндийг хамгаалах төв, Улсвын хавдрын төв, Эрүүл мэндийн даатгалтай Илсан эмнгэлэг, Шинэ гэрэл нүдний эмнэлэг, Алимны мод эрүүл мэндийн сан, Окимсо гоо сайхны мэс заслын эмнэлэг, Окимсокейр гоо сайхны мэс заслын эмнэлэг, Окимс арьс арьчилгааны эмнэлэг зэрэг хамаардаг.

Эрүүл мэндийн аялал жуулчлалын “Коян” төвд ханд­санаар цагболон зардлаа хэмнэх боломжтой. Кояны эмнэлэгт тав тухтай орчинд эмчлүүлэх боломжтой бөгөөдиргэнийэрүүлмэндийн даатгалын төв шууд үйл ажил­лагаа явуулдаг нэгдсэн эмнэлэгтэй. Энэхүү эмнэлгээр дамжуулан эмчилгээний төлбөр зүй зохистой эсэхийг шалгах боломжтой.

Ча эрүүл мэндийн төв

Ча эрүүл мэндийн төв нь 1960 оноос хойш долоон орны 90 эрүүл мэндийн байгууллага 1800 эмч, 14000 ажилтантайгаар дэлхий дахинд эрүүл мэндийн тус­­ламж үйлчилгээний сүлжээг бий болгосон. Тус төв нь үргүйдлийн эмчил­гээ, жирэмсэн эхийн хяналт, хорт хавдартай өвчтөний эмчилгээний чиглэлээр шилдэг үйлчилгээ үзүүлдгээрээ өөрийн салбартаа тэргүүлсэн байгууллага юм. Тухайлбал, үргүйдлийн эмчилгээг 60 жилийн туршлага дээрээ тулгуурлан явуулж ирсэн бөгөөд жил бүр 50.000 үр шилжүүлэн суулгаж, үр дүнд нь нэг цаг тутамд 1-2 хүүхэд төрдөг. Үргүйдлийн эмчилгээ, үр шилжүүлэх суулгахаас өмнөх генетик шинжилгээ, хорт хавдартай өвчтөний үр тогтоох чадамж хадгалах эмчилгээ, үр тогтоох чадамж хадгалах эмчилгээ, үргүйдлийн шалтгаан тодруулах шинжилгээ зэргийг хийдэг.Гадаад өвчтөнүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн орчуулга, нэг цэгийн үйл­чилгээ, онлайн зөвлөгөө, буудал захиалга, тосох үйлчилгээ, эмнэлэг буудлыг санал болгодгоороо давуу талтай.

Гадаад өвчтөнүүдийг татах “Битимеди”

Битимедикомпани нь 2009 онд үүсгэн байгуулагдсан. БНСУ-д гадаад өвчтөнүүдийг татах эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг олон жилийн туршлагатай тэргүүлэгч байгууллага юм.Тус компани нь өвчтөнд эрүүл мэндийн жуулчлалын талаарх шаардлагатай, үнэн зөв, тодорхой мэдээллээр хангаж, Солонгосын шилдэг эмнэлгүүдтэй байгуулсан гэрээнийхээ дагуу ирэхээс нь эхлээд буцах хүртэл нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлдэг.Тус төв нь Солон­госын 100 гаруй эмнэлгийн байгууллагатай хамтран ажилладаг.

No description available.

Чүнг-Анг их сургуулийн эмнэлэг

Чүнг-Анг их сургуулийн эмнэлэг нь бамбай булчир­хайн төв, сээр нурууны төв, зүрх судасны төв, амьс­­галын зам, харшлын төв, хоол боловсруулах эрх­тэний төвүүдтэй.Эрүүл мэндийн шинжилгээний өмнө мэргэшсэн сувилагч болон хувьчлан харилцах зөвлөгөөг өгдөг бөгөөд хариуцагч хөтөч тусгайлан ажилладаг нэг цэгт системтэй.Цахим бугуйвч системийг ашиглан илүү хялбар аргаар бүртгэл хийгддэг.Олонзүсэлтэтзурган шинжил­гээний төхөөрөмжөөр дамжуулан төрөл бүрийн өвч­лөлийг урьдчилан оношлох үйлчилгээтэй. Өмнө нь хийг­дэж байсан шинжилгээний хариунд тулгуурлан харь­цуулалт хийсэн анализ бү­хий эмчийн зөвлөгөөг авах боломжтой.

 

Б.МАРАЛ

Categories
нийгэм цаг-үе

​Д.Есөн-Эрдэнэ: Төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлсэн. Үр тарианы хураалт хийх техник засварын ажлууд хийгдэж байна DNN.mn

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлого зохицуулалтын албаны дарга Д.Есөн-Эрдэнээс газар тариалангийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.


-Газар тариалангийн бүс нутгаар бороо хур хэр элбэг байв. Ургацын болц ямархуу байгаа вэ?

-Газар тариалангийн төвийн бүс нутгаар хур бороо элбэгтэй жил боллоо. Төвийн бүс нутагтаа болц хэвийн байна. Одоогоор дунд болон төгсгөл үе шатандаа улаан буудайн болц хэвийн байна. Төмс, хүнсний ногооны түүвэр ургац хураалт эхэлсэн. Бороо хур элбэгтэй болохоор өвчлөл их гарсан. Ургамал хамгааллын арга хэмжээгээ тариаланчид аваад явж байна.

-Ургац хураалтын бэлтгэл ажил хэр явагдаж байна. Хураалт хэзээнээс эхлэх вэ?

-Төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлсэн. Үр тарианы хураалт хийх техник засварын ажлууд хийгдэж байна. 70-80 орчим хувьтай явна. Ганц нэг ангилан хадалт эхэлсэн. Усны ургамал гэх мэтээр эхэлсэн. Есдүгээр сарын эхээр цаг агаарын нөхцөл байдал хэвийн байвал ургац хураалтдаа орохоор байна эхнээсээ. Зүүн болон баруун бүсийн ургац нэлээд гандуу байлаа. Хавар чийгтэй байсан. Зундаа бороо хур бага, гандуу байлаа. Тийм болохоор зүүн, баруун бүсэд ургац хураалтын хэмжээ багасах шинжтэй. Гэхдээ тариалангийн бүс нутаг нийт масстаа сайн байгаа. Өнөөдөр ургацын баланс гарчихна. Маргаашаас Улсын ургацын комиссын хурал болно. түүн дээр бүх мэдээлэл нэгтгэгдээд танилцуулагдана. Тэр үеэр дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

-Ургац хураалт төлөвлөсөн хэмжээнд хүрэхээр байгаа юу?

-Өнөөдөр тэрхүү мэдээлэл урьдчилсан байдлаар нэгтгэгдээд гарна. Цаг агаарын нөхцөл байдал тааламжтай байвал төлөвлөсөн хэмжээндээ авах боломжтой.

-Хөдөө орон нутгаар мөндөр их орсон гээд байгаа. Мөндөрт цохиулж дарагдсан ургац бий юу?

-Тийм. Мөндөрт дарагдсан талбай нэлээд бий. Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт ч гэсэн бага зэрэг талбай дарагдсан. Энэхүү мэдээллүүдийг нэгтгээд маргааш урьдчилсан балансын мэдээллийг танилцуулна. Өнгөрсөн баасан гаригт түүвэр судалгаануудыг хийгээд дууссан. Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд, Тарилалтын холбоо, тариаланчидтай хамтраад балансыг тогтоосон. Өнөөдөр нэгтгээд, маргааш нэгдсэн мэдээллийг мэдээлнэ.

Categories
story-news

Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзлаа DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх замаар хууль бусаар оршин суух, хөдөлмөр эрхлэх байдлыг багасгах, Бүгд Найрамдах Солонгос Улсад гэрээгээр ажиллаж байгаа иргэд болон богино хугацаагаар ажиллах, аялах, эмчилгээнд хамрагдахаар явж буй иргэдийн нийгмийн баталгаанд анхаарах боломж болон ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний асуудлын талаар санал солилцсон.

Ноён Элчин Сайд, “Засгийн газар хоорондын гэрээгээр хууль ёсоор ажиллах боломж байхад тэр квотыг бүрэн ашиглахгүй, богино хугацааны аяллын визээр яваад, хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэх явдал буурахгүй байна. Тиймээс хохирогчгүй, хүртээмжтэй тогтолцоог бий болгохын тулд хичээн ажиллах болно” гэлээ.

Уулзалтад Монголын талаас ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр болон холбогдох хэлтсийн дарга нар Солонгосын талаас Элчин сайдын 2 дугаар нарийн бичгийн дарга Им Гыг Хи нар байлцлаа.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Боловсролын салбар “бондойход” улстөрчид өмхий үгээр утах нь утгагүй… DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон тийш үсчсэн улс төр хийгээд байх шиг харагддаг. Сүүлийн долоо, найман жилийн турш олон ч улстөрчтэй барьцалдаж авахыг харлаа. Улс төрийн зодоон нүдээнд дуртай. Өөрөө түрүүлж цохино. Цохиулахаараа зуусаар байгаад хонзонгоо авдаг. Гол нь бүх салбар руу орж байна. Орсон, ухсан салбар бүрээс нь идээ бээр, элдвийн бугшсан зүйлүүд гарч ирдэг. Бүхэл бүтэн улсын бүх юм нь болохоо байчихсан гэхээр итгэхэд бэрх. Нэг бол энэ улсыг самраад, нөгөө бол цэгцлэх гээд үзээд байх шиг… Ер нь ойлгомжгүй улс төр хийдэг хүн юм.

Харин өнгөрсөн долоо хоногт нийтэд нэлээд ойлгомжтой багш бэлтгэх төлбөрийг төр хариуцах шийдвэрийг “Боловсролын шинэ сэргэлт” нэгдсэн уулзалт дээр зарлалаа. Тэр уулзалтад улсын хэмжээнд боловсрол, сургалтын үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн их, дээд болон ерөнхий, мэргэжлийн, сургуулийн өмнөх боловсролын бүх байгууллагын удирдлагууд, олон улсын байгууллагууд, гадаадын дипломат төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон. Тэр дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд “Боловсролын реформд нэгдэх үү?” гэсэн агуулгаар илтгэл тавьсан. Түүндээ “Дэлхийн хэмжээний монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой. Боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарна. Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь, багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцна. Үүний зэрэгцээ МУБИС-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийх шаардлагатай” гэв. Ингэж мэдэгдлээ.
Мөн “Цаашид Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд багшийн нийгмийн баталгааг хангах, олон улсад богино, дунд, урт хугацааны сургалт, сургуулиудад хамрагдах зэрэг ажлуудыг үе шаттай хийнэ. Багш бэлтгэх тогтолцоог шинэчилж, багшийн хөгжлийг 2030 он хүртэл бодитой дэмжсэнээр олон улсад өрсөлдөхүйц, эх хэлээ дээдэлсэн, англи хэлний өндөр мэдлэгтэй олон мянган чадварлаг багшийг бэлтгэхээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан” гэв. Уул нь Л.Оюун-Эрдэнийнх нь нэлээд ойлгомжтой байгаад байна. Түүний “Аль ч улс орны ирээдүйг өнөөдрийн хүүхэд, залуучууд тодорхойлно. Тэднийг эцэг эхээс гадна сайн багш бэлтгэнэ. Нийгмийн шилжилтийн хугацаанд багш нараа, боловсролын салбараа анхаарлын гадна орхисон. Үүнээс болоод хөдөлмөрийн зах зээл хүний нөөцтэйгөө уялдахгүй байгаа зэрэг олон сөрөг үр дагавар гарсан. Өнөөдөр шилжилтийн энэхүү хугацааг цэглэж хөгжлийн реформыг Боловсролын багц хуулиар эхлүүлж байна. Багш нарыг цогцоор дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ. Босго оноог дээшлүүлнэ. Засгийн газар багш мэргэжлийг сонгож байгаа болон сонгосон багш нарын магистрын хөтөлбөрийг 2030 он хүртэл хариуцна. Орон сууц, олон улсын сургалт, цалин хангамжийн асуудлыг хөтөлбөрийн хүрээнд цогцоор нь шийдвэрлэнэ. Багш бүрийн компьютержүүлж зайнаас өдөр бүр өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Энэ бүхэн бол зөвхөн эхлэл. Сайн багшийн гар дээр улс орны маргаашийн нар мандна. Сайн инженер, сайн эмч, сайн шүүгчтэй болохын тулд эхлээд сайн багшийг бүрдүүлэх асуудалд улс үндэстнээрээ анхаарах цаг болсон” гэснээс ойлгогдоод байгаа юм.
Харин ээлжит хичээлийн шинэ жил, есдүгээр сарын 1-ний өмнөхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан энэ шийдвэр заримд нь таалагдахгүй байгаа бололтой. Гол нь сөрөөд байгаа хүмүүсийн дийлэнх нь нам өөртэй улстөрчид байх юм.
Эндээс бодогдлоо. Ерөөсөө улстөржиж болохгүй сэдвийг улстөрчид маань ухаарах цаг болсон байна. Тэр нь энэ боловсрол, тэгээд эрүүл мэндийн бодлого, сэдэвт улс төр оруулмааргүй юм байна. Ийм ухамсар улс төрийн бүх намд суух ёстой юм байна.
Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сарын 1-ний өмнө багш нарыг анхаарлын төвд оруулж ирээд, боловсролын бодлогоо танилцуулж байгаа нь энэ ажээ. Усны эх булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг багшийг сайн бэлтгэж байж боловсролын салбар “бондойно” гэж тэр үзэж байгаа бололтой. Энэ нь ч зөв гэдгийг салбарынхан нь хэлж байна. Салбараар ч тогтохгүй бүгдээрээ л тийм байна. Багш бэлтгэх төлбөрөөр эхлүүлж байгаа энэ хөтөлбөрт нь орон сууцнаас авахуулаад нийгмийн асуудлыг нь дээрдүүлэх олон арга хэмжээ багтсан юм байна. Харамсалтай нь багш нар ам нээж амжаагүй байхад улс төрийн намууд, улстөрчид угтаж аваад янз бүрээр дүгнээд эхлэв. Боловсрол, эрүүл мэнд гээд монгол хүмүүнийг бий болгодог суурь салбаруудад улс төрийн нүдээр биш монгол хүний ухаанаар хандмаар юм байна. Иймээс дээр хэлсэнчлэн боловсролын салбар “бондойход” улстөрчид өмхий үгээр утах нь утгагүй юм. Харин Л.Оюун-Эрдэнийн шүүх рүү дайрдгийг, газар цуцалж, бизнес рүү довтлоод байгаа зэргийг нь улс төржүүлэн нураах хэрэгтэй шүү дээ.
Б.Тулгат