Categories
мэдээ нийгэм

Хөхөө энгийн аргаар шалгаж байгаарай DNN.mn

Хөхний хорт хавдар нь дэлхий дахинаа нийт эмэгтэйчүүдийн хорт хавдрын шалтгаантай нас баралтын 2-р байрыг эзэлж байна.

Үүнийг эрт илрүүлэн эмчилж, эдгэрэх боломжтой.

Эрт үед нь илрүүлэх энгийн 3 арга:

-Хөхөө өөрөө шалгаж хэвших

-Жилд дор хаяж 1 удаа мэргэжлийн эмчид хөхөө үзүүлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдах

-Сэжигтэй тохиолдолд хөхний зураг авхуулах

Categories
нийгэм цаг-үе

Монгол Улсад өчигдөр 2950 жуулчин иржээ DNN.mn

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ эрчимжүүлэн, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавиад байгаа юм. Салбарын яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа билээ.

Монгол Улсад 2023 оны долдугаар сарын 18-ны өдөр 2950 жуулчин иржээ.

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Володя путин хүүгийн жинхэнэ намтар” хэмээн өгүүллээ

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Володя путин хүүгийн жинхэнэ намтар” хэмээн өгүүллээ

Categories
нийгэм цаг-үе

НӨАТ: Нэг супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн боллоо DNN.mn

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр боллоо.

Энэ удаагийн тохиролд 2023 оны зургадугаар сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 42,479,700 баримтыг оролцуулав.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 38,489
  • 4 орон таарсан /40,000-100,000 төгрөг/: 3,818
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 380
  • 6 орон таарсан /100,000- таван сая төгрөг/: 53
  • 7 орон таарсан /500,000-10 сая төгрөг/: дөрөв
  • 8 орон таарсан: супер азтан нэг тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 97054028

Categories
гадаад

Aнхны IPhone гар утас зарагдав DNN.mn

Apple компанийн зах зээлд 2007 онд анх гаргаж байсан IPhone гар утас дуудлага худалдаагаар $190,372.80 үнэ хүрч зарагджээ. Анх $599-аар худалдан авч байсан 4GB хувилбарын уг гар утасны хайрцаг задраагүй, цоо шинээрээ хадгалагдаж байсан байна. Энэ нь анхны үнээсээ 300 дахин өндөр үнэ хүрсэн тохиолдол юм. Дуудлага худалдааг зохион байгуулсан АНУ-ын LCG Auctions компани энэхүү гар утсыг $10,000-аас эхлэн үнэ дуудаж, 28 санал хүлээн авчээ. Тэд энэ оны хоёрдугаар сард ижил бүтээгдэхүүнийг $63,356-аар зарж байв. Дараа нь гуравдугаар сард өөр нэг компани Wright Auctions анхны iPhone-ийг $40,320-ын үнэ хүргэж байжээ.

Цоо шинээрээ хадгалагдаж буй нэгдүгээр үеийн iPhone маш ховор байгаа нь цуглуулагчдын дунд эрэлтийг ихэсгэж, үнэ өсөх шалтгаан болсныг LCG Auctions тайлбарласан байна. Сан-Франциско хотод 2007 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр болсон Macworld арга хэмжээний үеэр шинэ бүтээгдэхүүн танилцуулахдаа тухайн үед Apple-ийн гүйцэтгэх захирал байсан Стив Жобс “Өнөөдөр Apple гар утсыг өөрчлөх болно” хэмээн зарлаж байв. Ийнхүү iPhone тухайн үедээ маш хурдтайгаар зах зээлийг байлдан дагуулж, Time сэтгүүл 2007 оны шинэ нээлтээр зарлаж байжээ.

Categories
нийгэм

Дөлгөөн нуурын зүүн талын замыг өнөөдрийн 23:00 цагаас эхлэн түр хааж, засварлана DNN.mn

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж буюу Дөлгөөн нуурын зүүн урд уулзвараас Ногоон нуурын гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул өнөөдөр буюу долдугаар сарын 19-ний 23:00 цагаас 21-ний 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, шинэчлэлтийн ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
нийгэм цаг-үе

Хөрсний бохирдлын шинжилгээний дүнг энэ сарын 21-нд танилцуулна DNN.mn

Нийслэл хотод үер усны улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох хяналт шинжилгээний ажил үргэлжилж байна.

Ингэхдээ Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төвийн лабораторийн хоёр инженер, нэг жолооч нийт гурван хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд үерт автсан газар, гэр хорооллоос нийт 55 хөрсний дээж цуглуулжээ.

Лабораторид хөрсөн дэх хүнд металл, агро хими, микробиологи буюу нянгийн шинжилгээг хийж байгаа аж. Шинжилгээний дүн, мэдээ, дүгнэлтийг долдугаар сарын 21-ний өдөр гаргана гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам(БОАЖЯ)-наас мэдээлэв.

Мөн БОАЖ-ын сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй аж.

Categories
нийгэм цаг-үе

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өсчээ DNN.mn

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Зургаадугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.79 сая төгрөг болсон аж. Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.96 сая төгрөг байна.

Шинэ орон сууцны дундаж үнэ, /2023 оны зургаадугаар сард, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2/

зураг

2023 оны зургаадугаар сард хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.41 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.94 сая төгрөг байна.

Хуучин орон сууцны дундаж үнэ, / 2023 оны зургаадугаар сард, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2/

зураг
Categories
улс-төр

Ерөнхий сайд эрчим хүчний салбарынхантай уулзахад хэн, юу хэлэв? DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18 дахь “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчний салбарынхантай хийсэн. Уулзалтад төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл оролцсон байна. Мөн 21 аймгийн дулааны цахилгаан станц болон хувийн хэвшлийн төлөөлөл цахимаар оролцжээ. Энэ үеэр уулзалтад оролцогчид Ерөнхий сайдад саналаа хэлсэн юм. Тухайлбал “УБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан “Үерийн бүсэд долдугаар сарын 6-наас хойш ажиллалаа. Бид гамшгийн үед бэлэн биш байна. Одоогоор шууд учирсан хохирол 600 орчим сая төгрөг байна. 60 орчим мянган хэрэглэгчийн 1300 дэд станцыг уснаас хамгаалсан. “УБЦТС” ТӨХК 460 мянган хэрэглэгчээ ухаалаг тоолууртай болгочихвол өвлийн оргил ачааллын үед хэрэглээг хянаад явах бүрэн боломжтой. Эрчим хүчний салбарын алдагдлын хэмжээ ч буурна.

“ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатар: -Эрчим хүчний 58, дулааны эрчим хүчний 54 хувийг манайх хангадаг. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа. Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна.

“Шивээ-Овоо” ХК-ийн ерөнхий инженер Г.Гэрэлхүү: -Өвөлжилтийн бэлтгэл 61 хувьтай байна. Өнгөрсөн онд төмөр замтай холбоотой буюу өртөөний даац ачааллаа дийлэхгүй байснаас захиалгууд овоорч, олон хэрэглэгч бага нөөцтэй болж, хүндэрч байсан. Энэ жил ийм асуудал үүсгэхгүй байх үүднээс УБТЗ руу бичиг явуулахад ойрын хоёр жилд өртөөнд өргөтгөл хийх боломжгүй гэх хариу өгсөн. Энэ асуудлыг шийдэхгүй бол өнгөрсөн жилийнх шиг хүндрэл гарна.

Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч Б.Авирмэд: -Эрчим хүчний салбарын 99 хувь нь төрийн өмчийн мэдэлд байдаг. Үндсэндээ төрийн өмч давамгайлсан тогтолцоотой салбар. Манай салбарт тулгамдсан асуудал олон бий. Гэхдээ би шийдэл яримаар байна. Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай өөрчилмөөр байна. 2001 оноос хойш энэ хуульд жижиг өөрчлөлтүүд орсон, одоо илүү либерал болгомоор байна. ОХУ-ын зургийн компанитай ажиллах гэхээр танай төсөв хангалтгүй гэдэг. Төслийн удирдлагын тогтолцоог цогцоор нь шинэчлэх хэрэгтэй. Цахилгаан дамжуулах компанийг олон улсын жишгээр ажиллуулмаар байна.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Та бүхний саналыг сонслоо. Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдье. Салбарын сайд тогтоолын төслөө цаг алдалгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулаарай. Ирэх жилийн улсын төсөв батлагдахаас өмнө Та хэд маань саналуудаа нэгтгэмээр байна. Эрчим хүчний сэргэлт маш чухал байна” хэмээв.

Categories
нийгэм туслах-ангилал

Б.Лагшми: Гадаадын хөрөнгө оруулагчид бодлого тогтворгүй байгааг байнга шүүмжилдэг DNN.mn

Эдийн засагч Б.Лагшмитай ярилцлаа.


-“Монголын эдийн засгийн чуулган-2023”-ын бодит үр нөлөөг та хэрхэн дүгнэж байна. Олон жил зохион байгуулсан зорилгоо бид гаргаж чадав уу?

-Өмнөх чуулгануудтай харьцуулахад энэ жилийнх бэлтгэл сайтай зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, хугацаагаа эртнээс товлож бэлтгэсэн. Энэ утгаараа ажлууд тодорхой агуулгатай явлаа. Харин шүүмжлэлтэй санагдсан зүйл нь зохион байгуулах цаг хугацааг арай буруу сонгосон юм уу гэж бодсон. Учир нь аялал жуулчлал, баяр наадмын сезон эхэлчихсэн, бужигнаан ихтэй үеэр зохион байгуулах нь зохимжтой байсан уу гэж санагдсан. Түүнчлэн “Монголын эдийн засгийн чуулган -2023”-ын үр дүн чухал. Энэ жилийн хувьд дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг нэр нөлөө бүхий томоохон байгууллагын удирдлагууд руу Ерөнхийлөгч урилга явуулж авч ирсэн. Тиймээс үр дүн олны анхаарлыг татах нь зүйн хэрэг. Энд нэг анзаарагдсан зүйл нь дэлхийн томоохон тоглогчдыг авч ирснээр бид хөрөнгө оруулалтын чиглэлд юу хүсээд байгаа юм бэ, аль салбартаа хөрөнгө татах гээд байгаа юм бэ. Ямар салбараа хөгжүүлэх гээд байгаа юм бэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна. Энэ чиглэлд үр дүн гаргах ёстой. Түүнээс тойрч суугаад ярьдаг ч хэрэгжүүлэлт байхгүй бол үр дүн гарахгүй.

-Эдийн засгийн чуулганаар хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд ахиц гарч чадав уу?

-Одоогийн байдлаар хөрөнгө оруулагчдыг татсан гэж хэлэхэд эрт байна. Эдийн засгийн чуулганаар хэлэлцэж байгаа асуудлыг харахад ерөнхий зүйл яриад байсан. Хөрөнгө оруулагчдыг оруулж ирээд том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм уу, эсвэл ложистикийн төв бий болгох гээд байгаа юм уу яг юу хийх гэж байгаагаа тодорхой байлгаж төслүүдээ санал болгох ёстой. Гэтэл энэ зүйл их дутмаг харагдсан. Шинэ Оюу толгойг хөгжүүлэх гэж байгаа юм уу, яг юу хийх гэж байгаа маань тодорхой баймаар байна. Ингэвэл үр дүн гарна. Харамсалтай нь энэ нь хангалттай хэмжээнд байхгүй байна уу даа гэж харагдсан. Оролцогчид ч ийм чиглэлд тодорхой хэмжээний шүүмжлэл хэлж байсан. Хөрөнгө оруулагчдад санал болгох төслүүд бага байна гэж харагдсан. Тиймээс одоогоор үр дүн байхгүй байна гэж бодож байна. Хоёрдугаарт, монголчууд бидний алддаг том алдаа юу байна гэхээр томоохон тоглогчдыг авч ирснийхээ дараа залгуулаад судалгаа үндэслэлтэй ажилламаар байна.

Өөрөөр хэлбэл, тэр хүмүүс Монголын яг ямар төслүүдэд хөрөнгө оруулахаар сонирхолтой байгаа талаарх судалгаа хийх ёстой. Хийгээгүй байна лээ. Монголд ирээд явсных нь дараа араас нь тодорхой төслүүдийн саналууд ч гэдэг юм уу мэдээллээ явуулж нягт уялдаа холбоотой хамтран ажиллах ёстой гэж боддог.

Тодорхой нэг салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол тэр салбаруудынх нь талаар мэдээлж, Монгол Улс тэр салбарт юу хийх гэж байгаа, яаж анхаарах ёстой гэдэг мэдээллээ өгдөг байх хэрэгтэй. Ингэж тэр хүмүүстэйгээ хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлж мэдээллээр хангаж ажиллах хэрэгтэй.

Гэтэл дэлхийд нэр нөлөө бүхий ийм байгууллагын ийм хүмүүс ирлээ гээд нэг их том шоу хийгээд хаячихаад байна л даа. Дахин хэлэхэд үүний араас одоо юу хийх, яах вэ гэдэгт хамтарч ажиллаад тодорхой болгох хэрэгтэй.

-Дэлхийн топ байгууллагуудын төлөөлөгчид манай улсын эдийн засаг, цаашдын ирээдүйг хэрхэн дүгнэж байна. Тэдний тавьсан илтгэлийг харахад бид юунд анхаарах хэрэгтэй нь анзаарагдсан бэ?

-Томоохон хөрөнгө оруулалтын банкуудад өөрсдийн гэсэн хөрөнгө оруулдаг салбарууд байдаг. Өөрөөр хэлбэл, бүх салбар руу зэрэгцэж орох бус өөрсдийн төрөлжсөн, сонирхдог салбарууд байдаг гэсэн үг л дээ. Жишээлбэл,зарим банкууд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулдаг. Тиймээс тухайн салбаруудад нь тохирсон төслүүдээ хөгжүүлж хэрэгжүүлмээр байгаа юм. Нөгөө талаас Монгол Улсын хувьд хамгийн чухал зүйл нь тогтвортой байдал болчихоод байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын байнгын шүүмжилдэг зүйл нь бодлого тогтворгүй байна гэдэг. Тогтворгүй гэдгийг бид олон түвшинд авч үзэх ёстой. Сонгуулийн дараа улс төр, төрийн бодлого өөрчлөгддөг. Тиймээс бид бодлогоо тууштай хэрэгжүүлэх нэн шаардлага бий.

-Монголын эдийн засгийн чуулганаар эрчим хүчний талаар хэлэлцүүлэг хийгдсэн. Дэлхий нийт ногоон эрчим хүч рүү чиглэж байгаа энэ үед бидэнд уг чиглэлээр хөрөнгө оруулалт татах потенциал их байх шиг?

-Монгол Улсад ногоон эрчим хүчийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Учир нь энэ чиглэлд арвин нөөц бий. Ногоон эрчим хүч гэдэгт нар, салхи, ус, биомасс зэрэг маш олон төрөл орно. Гэвч манай улс эрчим хүчнийхээ салбарыг либералчлаагүй байгаагаас уг салбарт хөрөнгө оруулалт орж ирэхэд багагүй асуудалтай байгаа юм.

Хоёрдугаарт, ногоон эрчим хүч үйлдвэрлэх, хөрөнгө оруулалт татахтай холбоотой бодлогоо тодорхой болгомоор байна. Салбар салбарт тохирсон хөрөнгө оруулалтын бодлого, салбарын бодлогуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг нь харагддаг. Түүнчлэн ногоон эрчим хүч үйлдвэрлэж бий болгосноор Монгол Улс олон улсын түвшинд карбонтрейд хийх боломжууд үүснэ. Яг одоогийн байдлаар Монголд карбонтрейд хийх хууль эрх зүйн орчин байхгүй байна.

-Манай улс эдийн засгаа тэлэхэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” гэсэн судалгаа байдаг. Тэр судалгаанаас харахад Монгол Улс эдийн засгаа тэлэхэд хамгийн чухал зүйл нь эрчим хүчинд холбогдох гэдэг асуудал байгаа юм. Эдийн засгаа төрөлжүүлэхэд хамгийн чухал нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулах. Энэ бүхэнд эрчим хүч зайлшгүй шаардлагатай. Монгол Улсад үйлдвэрлэл бий болгоход эрчим хүчний хараат байдалд байна. Өвөлдөө импортоор өдрийн цагаар хэрэгцээгээ хангаж байна. Тиймээс эрчим хүчинд холбогдох нь чухал. Хоёрдугаарт, бизнесийн орчноо өөрчлөх хэрэгтэй байна. Дээрх судалгаанаас харахад манайд бизнес эрхлэлттэй холбоотой, дампуурлыг зохицуулах эрх зүйн орчин хангалттай хэмжээнд биш байна. Монгол Улсад аливаа аж ахуйн нэгж дампуурахад дөрвөн жил болж байгаа нь хэт удаан гэсэн үг л дээ. Үүнийг яагаад цэгцэлж чадахгүй байна гэхээр бүртгэлээ цэгцлээгүйтэй холбоотой. Тиймээс дампуурлыг зохицуулж чадахгүй байна.