Categories
туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнийн америк дахь айлчлалын амбиц DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкт айлчлах гэнэ. Ойрын үед явах ажээ. Айлчлалтай холбоотой “шар улс төр” бишгүй л явж байгаа харагдана. Гэхдээ энэ нь Монголдоо юм л даа. Тэрнээс биш хаана хаанаа ичмээр хэрүүл хэдэн өдөр үргэлжиллээ. Ерөөс айлчлалыг өгөөш болгон шидэж байгаа нь ч, үмхэж аваад “ярилцаж” байгаанууд нь ч “Бид юу ярьж байна вэ” гэдгийг бодох учиртай юм. Ер нь “шар улс төр”-ийн сэдэв мөн үү, биш үү. Яагаад гэхээр тэнд Ардын нам, Ардчилсан намын бус, цаашлаад хэн нэгэн улстөрчийн талаар яригдахгүй. Улсын асуудлыг хэлэлцэнэ. Угаасаа аль ч улсад хийж буй Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын айлчлал ийм л байдаг.

Тэр тусмаа Л.Оюун-Эрдэнийн одоо хийх айлчлал нь ковидын дараах дэлхийн өөрчлөлтийн үед бид арай өөрөөр харах ёстой. Өөрөөр хэлбэл, айлчлалаар юу ярих нь вэ гэдгийг илүү анхаарах хэрэгтэй юм. Бид энэ талаас нь анхаарлаа.

“Америк хэн бэ” гэдгийг ярих нь илүүц. Энэ улстай манай 1987 оны нэгдүгээр сарын 27-нд Дипломат харилцаа тогтоожээ. 36 жил болж байна. Тэр өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд сууж байсан Байнгын төлөөлөгч Г.Нямдоо, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц нар Дипломат харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Жилийн дараа Улаанбаатарт Америкийн ЭСЯ, дахиад нэг жилийн дараа Вашингтонд Монголын ЭСЯ нээгдэж байсан байна.

Гэхдээ хоёр улсын хоёр орны харилцааны түүхийг “Дор хаяад 130 жилийн өмнөөс эхтэй” гэдгийг түүх, архивын баримт сэлт нотолдог. Өнгөрсөн зууны эхээр Богд хааны Засгийн газраас Орос, Хятад дахь ЭСЯ-аар нь дамжуулж харилцаа тогтоох санал тавьж байжээ.

Харин сүүлд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол, Америк хоёр нь гуравдагч хөршийн бодлогод суурилсан ардчиллын үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурласан стратегийн харилцаатай гэдэг.

Америк нь 2019 онд Монгол Улсын Стратегийн түншлэл бүхий тав дахь улс болжээ. Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалаар үүнийг баталгаажуулан шийдэж байжээ.

Өнөөдөр Монголын ГХЯ, Америкийн Төрийн департаментын хооронд жил бүр зөвлөлдөх уулзалтыг хийдэг болсон. Уулзалтаар бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар байр сууриа солилцож, ойрын хугацааны зорилтуудыг хэлэлцдэг. Энэ үр дүнтэй хэмээн хоёр тал дүгнэдэг байна.

Харилцан айлчлалын тухайд манайхаас 1990 онд Монгол Улсын анхны Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, 1991 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга айлчилж байв.

Харин Америкийн талаас 1944 онд дэд ерөнхийлөгч Хенри Эгард Уоллес, 1990, 1991 онд Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер, 1995 онд тэргүүн хатагтай Хиллари Клинтон, 1998 онд Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт, 2005 онд ерөнхийлөгч Жорж Буш, 2011 онд дэд ерөнхийлөгч Жо Байден, 2012 онд Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, 2016 онд Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, 2019 онд Батлан хамгаалахын сайд Марк Эспер, 2019 онд Төрийн нарийн бичгийн даргын туслах Маниша Сингх, 2021 онд Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман нар айлчилжээ.

Түүхийн хувьд дэд ерөнхийлөгч Хенри Эгард Уоллесийн 1944 онд Монголд хийсэн айлчлалыг онцолдог юм байна. Хенри Эгард Уоллесийг Оросын харьяанд гэж хэлэхүйц статустай байсан тухайн үеийн Монголд хүрэлцэн ирэхэд Х.Чойбалсан өөрөө онгоцны буудал дээр тосч авч байжээ. Хамгийн гол нь энэ айлчлалын дүнд америкчууд Монголын тухай ойлголттой болох томоохон хувь нэмэр оруулсан гэж үздэг юм байна. Хенри Эгард Уоллес хожим Монголын тухай “Гадаад Монголд эрүүл мэндийн дэвшил, цэргийн бэлэн байдал, үндэсний ухааны хангалттай баталгаа байна. Зөвлөлтийн нөлөө их нь эргэлзээгүй боловч улс төр, засаг захиргааны хяналт чадварлаг монгол хүмүүсийн гарт байна. Хятадын нөлөөлөл дахин сэргэх нь бодит бус зүйл гэж харж байна. Харин дайны дараа магадгүй, Өвөр Монголтой нэгдэх тухай ухуулга гарч болох юм” хэмээн бичсэн байдаг ажээ. Монгол, Америкийн харилцааны түүх маш товчоор ийм юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Америк дахь айлчлалын үеэр, хоёр улсын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг хүрээнд яриа хэлэлцээ өрнөх бололтой. Тэрбээр таван чиглэлээр санал солилцож, тодорхой үр дшн гаргачих амбицтай байгаа юм байна. Тодруулбал, айлчлалын үеэр нэгдүгээрт, хоёр улсын сансрын хамтын ажиллагааны боломж, бололцооны талаар ярилцах ажээ. Сүүлийн үед дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртох болсон. Энэ чиглэлийн нарийвчилсан судалгааг сансрын технологитой хослуулан хийх, нөхцөл байдлын үнэлгээг олон жилийн тоон мэдээлэл дээр үндэслэн гаргах, болзошгүй эрсдэлийг урьдчилан таамаглах зэрэг шаардлагууд бидэнд тулгарсан байна. Тиймээс манай улс судалгааны ажлууд дээр НАСА-гийн дэмжлэгийг авч ажиллахаар ярьж, харилцан санал солилцож эхлээд байгаа юм.

Хоёрдугаарт, Монгол, Америкийн хооронд шууд нислэг эхлүүлэх талаар ярих юм байна. Ингэснээр иргэд хоорондын солилцоо, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамын ажилагааг хөжгүүлэх, хоёр талын худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлэх боломж, бололцоотой гэж манай тал үзэж буй ажээ. Шууд нислэгийн талаар 2021 оноос ярьж эхэлсэн. Үүний тулд хоёр улс эхлээд нээлттэй агаарын харилцааны гэрээгээ хийх ёстой. Гэхдээ энэ гэрээг хийх, хоёр орны хооронд хүн, ачаа тээвэрлэхийн тулд олон стандарт, шаардлагуудыг хангах ёстой юм байна.

Ерөнхий сайдын санал тавих гурав дахь асуудал нь англи хэлний багш нарыг бэлтгэхэд хамтран ажиллах санал тавихаар зэхжээ. УИХ-ын хаврын чуулганаар боловсролын багц хуулийг шинэчлэн баталсан. Үүгээр нилээд хэл ам дунд сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар заасан. Тэгэхээр англи хэлний багш нарыг бэлтгэх, сургах нь чухал болсон хэрэг.

Түүнчлэн дөрөвдүгээрт, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт Америкаас бодлогын хөрөнгө оруулалт татах, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцох юм байна. Ер нь бол “Америктай эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх, тэндээс томоохон хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгийн сонирхлыг нь Монголд бий болгох нь манай улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой” гэдгийг гадаад харилцааны мэргэжилтнүүд хэлдэг. Тэгээд ч манай улсыг Дэлхийн Банк, ОУВС, АХБ гээд олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авах, түүний нөхцөлийг тохироход Америк тодорхой дэмжлэг, туслалцаа үзүүлдэг. Ингэж байж сая амжилтад хүрдэг. Хэдийгээр энэ нь шууд бус ч манай эдийн засагт үзүүлж буй дэмжлэг гэдгийг бас хэлдэг. Тэгэхээр томоохон төсөл хэрэгжүүлэхдээ зөвхөн богино хугацааны бизнесийн ашгийг бус, урт хугацааны стратегийн ач холбогдлыг харгалзан Америкийн компаниудыг төр, засгийн зүгээс бодлогоор дэмжих үүргийг ч бид хүлээнэ гэсэн үг. Хамгийн сүүлд, сайн засаглалыг хөгжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах Ерөнхий сайдын тав дахь санал бас яригдаж таарахаар байна.

Түүнчлэн өнгөрсөн хавар Вашингтонд болсон Монгол Америкийн Эдийн засгийн бодлогын дөрөв дэх удаагийн зөвлөлдөх уулзалтаар энэ айлчлалын талаар ярьжээ. Тэндээс гаргасан хамтарсан мэдэгдэлд “Хоёр тал дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болон стратегийн яриа хэлэлцээг 2023 онд Вашингтон хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн” гээд “Эдийн засгийн сорилтыг даван туулах хамтын ажиллагааны талаар талууд харилцан санал солилцож, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх боломжийг судлан, өндөр ач холбогдол бүхий эрдэс баялаг, цэвэр эрчим хүч болон цахим эдийн засаг зэрэг голлох салбарт хамтран ажиллахаар тохиролцов. Монгол Америкийн хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болон стратегийн яриа хэлэлцээг 2023 онд Вашингтон хотноо зохион байгуулахаар шийдвэрлэв” гэсэн юм.

Ө.БААСТ

Categories
нийгэм цаг-үе

Яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сар, Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноолоо DNN.mn

Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлж 13:00 цагт шийдвэрээ танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолоо танилцуулж, гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцогдсон яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сар, Б.Отгонбаатарт найман жил хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
гадаад

“Цэнхэр шувуу” өөрчлөгдөв DNN.mn

“Twitter-ийн цэнхэр шувуун брэндийг баяртай гэж бүх шувууг устгана” гэж амлаж байсан тэрбумтан Илон Маск өөрийн нийгмийн сүлжээний логог хар дэвсгэр дээр цагаан “X” үсгээр сольжээ. Твиттер мөн “Х.com” гэсэн шинэ домайн нэртэй болжээ.

Твиттер хуудсандаа “Хэрэв өнөө орой хангалттай сайн X логог санал болговол бид маргааш үүнийг дэлхий даяар ашиглах болно” гэж бичиж байсан Маск анивчсан X-ийн зургийг нийтэлсэн бөгөөд дараа нь Twitter Spaces-ийн аудио чат дээр Twitter-ийн лого өөрчлөгдөх эсэхийг асуухад “Тийм” гэж хариулан “Үүнийг аль эрт хийх ёстой байсан” гэж нэмж бичжээ. Маск өнгөрсөн аравдугаар сард Twitter-ийг худалдаж авсны дараа компани нэрээ “X Corp“ болгон өөрчилсөн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард цэнхэр шувууг богино хугацаанд Dogecoin криптовалютын бэлгэдэл болох Шиба Ину нохойгоор сольсон нь энэ криптовалютын үнэ цэнийг огцом өсгөж байсан юм.

Categories
story-news

МИАТ: Орон нутгийн нислэгээр нийт 31.610 зорчигч тээвэрлэжээ

МИАТ: Орон нутгийн нислэгээр нийт 31.610 зорчигч тээвэрлэжээ

Categories
story-news

ТОЙМ: “Монголын сэтгүүлчид бие биенээ огт магтдаггүй” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Монголын сэтгүүлчид бие биенээ огт магтдаггүй” хэмээн өгүүллээ

Categories
нийгэм цаг-үе

Маргааш хоёр дүүрэгт 10:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлана DNN.mn

Маргааш Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим хэсэгт 10:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлана.

Иймд тухайн хэсэгт амьдарч буй иргэд, албан байгууллагуудыг хэрэглээгээ зохицуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс зөвлөлөө.

зураг

Цахилгаан хязгаарлах дэлгэрэнгүй хуваарийг энд дарж үзнэ ү

Categories
нийгэм цаг-үе

Ц.Хулан нарт холбогдох хэргийн эрүүгийн хариуцлагын шүүх хурал түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна DNN.mn

Яруу найрагч Ц.Хулан нарыг гэм буруутайд тооцож, ял оноох хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нар эцсийн үгээ хэлснээр эрүүгийн хариуцлагын хурал 10:00 цагийн үед завсарлаж бүрэлдэхүүн зөвлөлдөж байгааг мэдээллээ.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Сэлбийн голдиролыг чөлөөлж, хатуу дүрэм журам тогтооё DNN.mn

Улаанбаатар хот айхтар үерт автлаа. Ялангуяа Сэлбэ, Дунд голын дагуух барилга байгууламж, орон сууц үерийн гамшигт өртөж иргэд, албан байгууллагууд ихээхэн хэмжээний хор хохирол амсч байна. Тухайлбал, S’Outlet дэлгүүрийн орчим бүхий хотын төвийн гол бүсэд нийт 54 барилга, иргэдийн амьдарч буй орон сууцны 29 барилга, мөн Сүхбаатар дүүргийн 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр болон үерийн аман дээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буусан 550 айлын 350 нь гамшигт нэрвэгдээд байна. Одоо ч Улаанбаатар хотод усархаг бороо үе үе орж үерийн аюул нүүрлэсээр байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр нэгэнт үерт автчихсан, байгалийн гамшигт үзэгдлийн өмнө өвдөг сөхөрсөн иргэд яахаа мэдэхгүй төр засгаа царайчилсан, төр засгийнхан, хот дүүргийнхэн амьхандаа хичээн зүтгэж, буруу зөвийг хэн нэгэн рүүгээ чихэж, ямар ч дорвитой шийдэлгүй, усан далайд “хөл нүцгэн” наашаа ч үгүй, цаашаа ч үгүй зогсоцгоож байна.

“Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана”, “Сэлбэ голын дагуух урсацыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна”, “S’Outlet худалдааны төвийн хойд хэсгээр сэтэрсэн үеийн даланг боосон, гэвч далан сэтэрч тэр хэсэг газарт усанд авлаа” гэх Онцгой байдлын болон нийслэлийн онцгой комиссынхны яриа, албан тайлбарууд одоо хэнд ч хэрэггүй болсон байна. Зүгээр нэг, арга ядсан тайлбар төдий сонсогдож байна. Уул нь нийслэлийн онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрынхан Нарны замын хөдөлгөөний хааж, усыг урсгах, Цагаан давааны орчмоос хайрга, дайрга, барилгын хог хаягдал тээвэрлэн үеийн шороон далан босгох ажлыг хийж байгаа. Гэвч энэ бүхэн нь ээлж өнгөрөөх төдий гал унтраах богино зайн ядарсан арга гэдэг нь харагдаж байна.

Одоо тэгэхээр яах ёстой бэ гэвэл ерөөсөө л Сэлбэ голын голдирлыг ямар нэгэн аргаар чөлөөлөх нь хамгийн зөв. “Голын голдиролыг шахаж S’Outlet дэлгүүр барилга барьсан нь далан сэтрэх нөхцөл үүсгэсэн гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна” хэмээн ОБЕГ-аас гонгиносон тайлбар хийж байсан. Тэгвэл шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр үерийн их устай улаан нүүрээрээ тулсан Сүхбаатар дүүгийн Засаг дарга Х.Болормаа “Байгалийн голдиролоороо 37 км орчим урсаж байгаа Сэлбэ голын урсгалыг хаагаад барилга барьсан, айлууд буучихсан. Нөгөө ус урсаж байх ёстой гуу жалгыг нь шороо асгаж тэгшлээд амыг нь хаачихсан. Тод жишээ нь S’Outlet гэж барилга. Хүнээр яривал, судсаар нь цус гүйж байх ёстой байтал түүнийг нь ингээд бөглөчихвөл яах вэ. Цус харваад нэг бол тахир дутуу, нэг бол амь нас нь хохирно биз дээ. Түүнтэй адил байгаль дэлхийн цаанаасаа заяагдсан голдиролыг хаагаад барилга барьчихаар дэлхий өөрөө “цус харваж” байгаа үзэгдэл болж байна. Энэ бол Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд ямар ч төлөвлөлтгүй газар олголт хийсний үр дүн” гэж шуудхан хэлсэн.

Болормаа даргын хэлсэнчлэн Сэлбэ голын урсгалыг хааж барилга барьсан бүх газрыг толгой дараалан чөлөөлөх хэрэгтэй байна. Үүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаан хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар ирээдүйгээ харсан зоригтой шийдвэр гаргаж хатуу дүрэм журам тогтоох хэрэгтэй. Тэгэхгүй бол жилийн жилд их хот нь усанд автаж иргэд нь амь авраарай гэж орилцгоож, хотын удирдлага, хороо дүүргийнхэн, онцгойн албан хаагчид нь “нусаа хацартаа нааж”, тэр тэр барилга зөвшөөрөлгүй газарт баригдсан, усны урсгалыг өөрчилсөн хэмээн чавганц шиг гонгиносон юм ярьж, энэ зуны гунигт түүх дахиад л давтагдах нь мэдээж. Энэ бүхнийг одоо зоримог өөрчлөх хэрэгтэй. Ард түмний дунд “Авлига хороолол” гэж хэлэгдээд буй барилгыг “Аль 2008 онд усан парк байгуулна гэж газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан сүүлдээ орон сууцны хороолол боссон” хэмээн хотын дарга нь Ерөнхий сайдад танилцуулахад, мөн Их чуулган дээр гишүүд нь энэ тухай хэлэхэд, тус компанийн захирал залуу “Тийм зүйл гэж байхгүй, ёстой май шүү” гээд мэдэгдэл хийж байгаа зэргийг хөндлөнгөөс харахад л үнэн инээдтэй. Ийм л инээдтэй төрх бидний амьдралын эмгэнэл болоод байна.

Онцгой комиссоос барилгын, архитектурын, хөрсний, замын гээд олон чиглэл салбарыг хамарсан хөндлөнгийн шинжээчдийн баг томилж аль барилга байгууламж усны урсацыг хааж боож байна гэдгийг шинжлэн судалж тогтоож өгнө. Үүний үндсэн дээр голын урсац хаасан бүх барилга байгууламжийг чөлөөлж, үндсэндээ үерийн голомт болоод байгаа Сэлбэ голын голдиролыг чөлөөлж, хатуу дүрэм журам тогтоогоод өгчихвөл үерийн аюулаас ард иргэдээ, хот суурин газраа хамгаалах хамгийн зөв арга энэ болно. Хариуцлага гэдгийг монголчууд хаа хаанаа ухамсарлаж байж, аливаа зүйлд дүрэм журам, ёс зүй тогтоож байж бүх зүйл горимдоо ордгийг бодох цаг болсон. Өнөө жилийн наадмын гол зүйл бөхийн дүрэм байсан. Ард иргэд, наадамчид нийтээрээ эсэргүүцэж байсан ч хөлийн цэцүүд дүрмээ ягштал баримталж, идэвхигүй барилдаан гаргасан арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүдийг яг дүрэм журмынх нь дагуу хассан. Монгол бөх дүрэм журамгүй байхад Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ гэдэг хоёр хүн шөнө дөл болтол барилдаж, арга ядсан Шадар сайд нь гүйж очин хурдан барилдахыг гуйж гувшиж байсан. Нийтээрээ эсэргүүцэж байгаа ч бөхийн дүрэм монгол бөхийг өөрчлөх том боломж гэдэг нь харагдаж байгаа.

Яг үүн шиг голын голдирол хааж барилга барьж болохгүй гэдгийг маш тодорхой хуульчилж заагаад өгчих хэрэгтэй. Хууль дүрэм зөрчиж барилга барьсан иргэн, аж ахуйн нэгжийн хууль бус барилгыг шууд нураана, барилгын зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэхийг тодорхой зүйлчилж, хатуу мөрдөх хэрэгтэй. Ийм л дүрэм журмаар Сэлбэ голын голдиролыг чөлөөлж, хүн бүхэнд хууль дүрмээ ягштал баримтлах ёс зүйн кодыг суулгаж өгч байж асуудал үндсээрээ шийдэгдэнэ. Түүнээс өнөөдрийнх шиг үер болонгуут, онцгойн албан хаагч, хэдэн цэргээр далан босгуулаад, хотын дарга нь жигтэйхэн уйлагнасан, улцганасан, гонгиносон юм яриад асуудал шийдэгдэхгүй. Ер нь тэгээд энэ удаагийн их үер манайхны үнэн нүүр царай, байгаа байдлыг илчлээд өгөх шиг боллоо.

“Иргэд эрхээ л яриад байдаг. Үүрэг хариуцлага гэдэг зүйлийг мэддэггүй юм байна. Бичлэг хийгээд сошиалд хэрүүл болгож суухын оронд хороо, дүүрэг нь усанд автчихаад байхад ганц хүрз барьж ирээд тусалсангүй. СӨХ гэж газар маш муу ажилладаг юм байна. Мөнгө л татаад байхаас юм хийдэггүй. СӨХ-ны дээд зөвлөл гэж газар байдаг юм байна. Тэнд иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүд байдаг. Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо тэр чигтээ үерт автахад СӨХ-ны дээд зөвлөлөөс нь нэг ч хүн ирж үерийн голомтод ажилласангүй. Бид бүхнийг Монголын төрд төлөөлж буй гишүүд маань ирсэнгүй. Ирсэнгүйгээр барахгүй үерийн даланг шинэчлэх хөрөнгө оруулалт хийгээч гэж сүүлийн 15 жил дүүргээсээ сонгогдсон гишүүдэд хэлээд тэд хүлээж аваагүй” хэмээн Сүхбаатар дүүргийн Засаг дарга хэлсэн. Эндээс харахад монгол хүн монгол хүндээ хайргүй болсон, нэгэндээ туслах сэтгэлгүй болжээ гэж бодогдохоор байна. Хүний чанар жаргал дээр биш зовлон дээр танигддаг гэдэг. Солонгост хэдэн жил хар ажил хийж олсон мөнгөөрөө Сэлбэ голын дагуух байранд гэрэл зургийн студи ажиллуулаад эцэст нь хэдхэн цагийн бороонд насаараа хөдөлмөрлөж босгосон хөрөнгөө үгүй хийчихээд сууж байгаа Л.Чинбатын яриа ёстой гол гонсойлгож байсан.

Иргэн Чинбат шиг хичнээн өрх айлын хөрөнгө ингэж үгүй болов. Хичнээн өрх айл, аж ахуйн нэгж дааж давшгүй хор хохирол амсав гээд үзэхээр ёстой гол харламаар дүр зураг харагдана. “Усны урсацыг хааж газар олгосон нийслэлийн удирдлагууд, тухайн барилгыг ашиглалтад хүлээж авсан улсын комиссын гишүүдийг олж шалгаач. Мөнгө мөртэй гэдэг. Тэр бүхэн олдоно, хариуцлагыг нь хүлээлгэ” гэж иргэд ам уралдан хэлж байна. Энэ бүгдийг эцэс болгохын тулд Сэлбэ голын голдиролыг чөлөөлж, хатуу дүрэм журам тогтоох нь хамгийн зөв шийдэл гэдгийг сүүлд нь дахин хэлье.

Д.Батболд

Categories
онцлох-нийтлэл улс-төр

Л.Оюун-эрдэнэ: Ард түмний хилэн нэг асвал цусаар уйлаад ч нэмэргүй шүү DNN.mn

Чуулган завсарлаад л Монголын улс төр амардаг байв. Одоо больжээ. Наанаа намдуу мэт боловч, хөшигний ард улс төрийн үйл явдлууд өрнөж, улстөрчид шаагилдан язганалдаж байна. Ордны тамхины цэгийн мэдээ гэдэг шиг улс төрийн хүрээнийхний уйдаахааргүй бор шар мэдээллүүд олон л дуулдана. Ингэж буй нь ирэх жил ээлжит сонгууль болно, түүнтэй холбоотой ажээ. Эв нь таарвал жагсаалтад орчих, эвгүйтсэн ч тойрог аваад нэр дэвшчих хүсэлтэй хүн Монголоор дүүрчээ. Тэд нам намын хаалга сэвэлзүүлэн гүйлдэж байна. Басхүү том намуудад, тус тусдаа данслагддаг ч өөр бусдаараа ойртон шадарласан бүлэг бүлэг нөхдүүд аймаг дамжин агаар салхинд болзоцгоож байгаа сонсогдоно. Үүнийг аятайхнаар хэлбэл, улстөрчдийн уулзалт гэнэ. Аягүйхнээр бол “хор найруулах” гэдэг. Хотод ч, хөдөөд ч ингэж уулзалдаад эхэлжээ. Мөн засаг, шүүх хоёрын эвдрэлцэл ч үргэлжилж буй бололтой. Наадам дамнан дахиж буй үер, наадмын өмнөх өдөр Т.Бадамжунай суллагдсан зэрэг засаг дээр шүүхийн тухай яриа дахин өрнөх сэжүүр болсон гэж байна. Өнөөх л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нөгөөх л шүүхээ чичлээд авчээ. Улстөрчдийн ам, улс төрийн нам дамжин яригдаж буйгаар Л.Оюун-Эрдэнэ “Авлигал” хорооллын асуудлаар гаргасан шүүхийн шийдвэрийг шүүмжилсэн байгаа юм. Нийслэлийн Засаг даргыг “Давж заалд” гэжээ. Тэгээд тэр талаар “Газрын наймаа, эмх замбараагүй төлөвлөлтийн асуудлыг бүгдийг нь шүүхэд шилжүүлнэ. Үүн дээр яахыг нь нүд цавчилгүй харцгаая. Хэрвээ “Авлигал” хороооллын асуудалд ханддаг шигээ байх юм бол шүүх хот төлөвлөлтийг хариуцаж хийх хэрэгтэй” гэжээ. Бас Т.Бадамжунайг сулласан асуудлаар “Шүүх ингэж энгийн иргэдэд арслан бар шиг, эрхтэн, мөнгөтөнд гөлөг шиг ханддаг. Ер нь шүүх өөртөө дүгнэлт хийхгүй бол улайм цайм ялгаатай хандаж байгаад институцийн хувьд гүнзгий хямралд орох вий. Ард түмний хилэн нэг асвал цусаар уйлаад ч нэмэргүй шүү. Шүүхээс бүх хууль бус орлогыг нь нэхэмжлэх өдөр ирнэ. Билүүтийн голын захад уулзах өдөр ирнэ гэдэг дээ” гэсэн байна.

Л.Оюун-Эрдэнийн шүүх хаяглаж дайраад байгаа “Авлигал” хороолол, ер нь үерийн суваг хааж газар олгосон, барилга байгууламж барьсан асуудлаар УЕПГ-аас тодорхой арга хэмжээ авч эхэлсэн. Тэр талаараа мэдээлсэн. Тэгэхээр удахгүй шүүх тэдгээртэй холбоотой хэргүүдийг хүлээж авна гэсэн үг. Наадмын өмнөх болон ердөө өчигдөр уржигдархан дахин үер буулаа. Ерөөсөө бороо ахиухан орох болгонд ингэдэг болчихлоо. Түүнчлэн МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппинээс сүр дуулиантай барьж авчирсан. Тэгээд хорьсон. НПГ-аас түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Харин шүүх гурван сар хориод наадмын өмнөх 10-ны өдөр суллажээ. Ингэхдээ хилийн хориг тавьсан гэх албан бус мэдээллүүд байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ уурсаад байна гэхээр Т.Бадамжунайгийн талаарх мэдээлэл үнэн бололтой.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Ц.Жамбалсүрэн: Төв аймаг Монгол Улсын түшиц бүс нутаг, хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг болно DNN.mn

Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнтэй ярилцлаа.


-Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн тэгш ой тохиож байна. Тиймээс аймгийн үүх түүхээс ярилцлагаа эхэлье?

-Анх 1923 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 38 дугаар тогтоолоор аймгуудын нэрийг газар орны нэрээр нэрлэхээр шийдвэрлэж, Түшээтхан аймгийг Богдхан уулын аймаг гэж нэрлэсэн түүхтэй. Богдхан уулын аймаг нь Онгийн голоор савлан зүүн талаараа Хэнтий нуруу хүрч, хойд талаараа ОХУ, өмнөд талаараа Хятад улсын хил хүрч Монгол Улсын газар нутгийн дөрөвний нэг орчмыг хамарсан өргөн уудам нутагтай байсан

Засаг захиргааны анхны нэгжээ Лүн сумын нутагт Өвөр долоод гэдэг газарт төвлөсөн түүхтэй. Улмаар аймгийн төвийг Улаанбаатар хот руу нүүлгэж 1942 он хүртэл Нийслэл хотод байрлаж байгаад, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн, Богдхан уулын өвөр Манзушир хутагтын зуны өргөө байсан Зуунмодны сэрүүн дэнжид төвлөрүүлсэн юм. Ийнхүү Төв сайхан нутгийн маань түүхт 100 жилийн ой өнөө жил тохиож байна.

-Төв аймаг бол алдартан суутнуудын өлгий нутаг билээ. Танай нутгаас төрөн гарсан алдартнуудаас дурдвал…

-Түүхэн 100 жилийн хугацаанд Төв аймагчуудын дундаас Улсын баатар гурав, Хөдөлмөрийн бааар 65, Ардын жүжигчин 20, Ардын уран зохиолч тав тэргүүтэй 32 ардын цолтон, Гавьяат цолтон 317, Улсын аварга тариаланч, тариаланч хамт олон нийлээд 283, Улсын аварга малчин 209 төрөн гарсан байна.

Мөн Төв аймагчуудаас Чингис хаан одонгоор хоёр, төрийн шагналаар 31 эрхэм шагнагдаж, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 26 медаль хүртсэн байна.

Мөн Төв аймагчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, ардын хувьсгалын ялалтыг байгуулахад манлайлан оролцож, дайны жилүүдийн болон энх цагийн батлан хамгаалах үйл хэрэгт олон зуун эрэлхэг хөвгүүд охидоо илгээж байсныг үргэлж санаж явах учиртай.

Түшээт хан Гомбодорж, түүний алдарт хөвгүүд, хошуу захиран суусан вангууд монгол төрийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж, үндэсний өв соёлыг сэргээн хөгжүүлэх, хадгалан хамгаалах, арвижуулан баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг түүх гэрчилнэ.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн II богд Лувсандамбийдонмэ, автономит Монгол Улсын Ерөнхий Сайд Гончигжалцангийн Бадамдорж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хангах, хувьсгалын үйл хэргийг эхлүүлж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэн, түүний дараа нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд манлайлан оролцсон Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд, Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж, монгол төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Шадар сайд, Дотоод хэргийг бүгд захирагч яамны тэргүүн сайд, Да лам Гомбын Цэрэнчимэд, Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо, Дамбын Чагдаржав, Ерөнхий Сайдын орлогч Цэрэндоржийн Ширнэндамдин, Гадаад яамны тэргүүн сайд Да лам Дашжав, Дотоод яамны тэргүүн сайд Тогоочийн Пунцагдорж нарын байгуулсан гавьяаг бид үеийн үед дурсан санах учиртай.

-Төв аймаг 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ “Монгол Улсын шилдэг аймаг”-аар шалгарсан байна.

-Төв аймагчууд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн бодлого шийдвэрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээ тогтмол өсгөж, хариуцлага, сахилга баттай ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж, нийт 10 удаа Улсын тэргүүний аймгаар шалгарлаа.

Төв аймагчуудын үндэсний хэмжээний эдийн засагт оруулсан үнэтэй хувь нэмэр, нийгэм хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилтыг Монгол Улсын төрөөс өндрөөр үнэлж, 1987 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2013 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан.

-Аймгийн гудамжаар алхаж байхад ойг угтсан олон бүтээлч ажил хийж байгаа харагдсан. Манай уншигчдад онцлох ажлуудынхаа талаар танилцуулахгүй юу?

-Тийм ээ. Бид түүхт ойгоо угтан энэ сайхан нутгаар овоглодог хүн бүр зүрх сэтгэлээ гарган, томоохон хөрөнгө оруулт, бүтээн байгуулалтын ажлуудаас эхлээд сум баг, иргэн бүр хашаа хороогоо өөд татахаас эхлээд иргэн бүр ойгоо сайхан угтахыг хичээн ажиллаж байгаа нь үнэхээр талархалтай байна.

Бид 100 жилээ угтан…

-Аймаг бүр өөрийн онцлогтоо тулгуурлаж хөгжлийн замаа зурдаг. Төв аймаг хөгжлийн хэтийн төлөвөө яаж харж байгаа бол. Дараагийн зуунд ямар салбарт тулгуурлаж яаж хөгжихөөр зэхэж байна вэ?

-Бид Төв аймгийн ирээдүйн хөгжлийн бодлого зорилтуудаа уялдуулан гинжин тойрог хэлхээ үүсгэн “Хөгжлийн алтан тойрог” хэмээн нэрийдэж, стратеги зорилтууд дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

Монгол Улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үүргээ тасралтгүй нэр төртэй хэрэгжүүлж, хүнс үйлдвэрлэгч, экспортлогч улс болох Монгол Улсын Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх түшиц бүс нутаг, хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг болох ирээдүйг харан хөгжиж байна.

Аймгийн эдийн засгийн үндсэн салбар болсон Хөдөө аж ахуйн стратеги төлөвлөлтийг боловсруулан хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн суурь дэд бүтцийг бий болгоход зориулагдсан бөгөөд гинжин хэлхээг бий болгох, борлуулалтын нэгдсэн сүлжээг хангах, санхүү хөрөнгө оруулалтын урсгалыг татах зорилгоор томоохон төслүүдийг боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна.

Хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулан өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд гаргах үндсэн зорилтыг дэвшүүлэн, мах сүүний эрчимжсэн аж ахуйн бүс, газар тариалангийн хөгжлийн бүс, мах үйлдвэрлэлийн бүс, Туул, Хэрлэн голын савыг дагасан жимс, жимсгэнэ, таримал ургамлын бүс, уламжлалт мал аж ахуйн бүс болгон бүсчлэн хөгжүүлэх зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Бид цаашдаа аймгийнхаа нутаг дэвсгэрийн давуу тал, хөгжлийн боломжид тулгуурлан Зуунмод орчмын бүс нутгийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил, төслүүдийг хэрэгжүүлэх Үйлдвэр технологийн паркийн цогцолбор, Олон улсын нисэх онгоцны буудал, Богдхан төмөр замыг түшиглэсэн тээвэр логистикийн сүлжээ, агуулахын аж ахуй байгуулах томоохон төсөл хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлж, аймгийнхаа эдийн засгийн өсөлтийг хангаж, иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Төв аймгаа хөгжлийн төв цэг болгон өнөө цагийн хөгжлийн шинэ жишиг болгох болно.

Бид голлох салбаруудаас гадна гадаад харилцаа, аялал жуулчлалын хөгжлийг Төв аймгийн дараагийн зууны хөгжлийн бас нэгэн тулгуур хэмээн харж байгаа.

-Хөгжил ярихад эдийн засгийн бие даасан байдал чухал байдаг. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгохын тулд цаашид ямар арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байгаа бол?

-Төв аймаг дунд хугацааны бодлогын баримт бичгүүдээ “Алсын хараа-2050” “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудтой уялдуулан хэрэгжүүлснээр хүнээ эрхэмлэн дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, тогтвортой өсөлттэй, өөрийгөө тэтгэх, оновчтой бүтэц бүхий эдийн засагтай аймаг болохоор зорин ажиллаж байна.

Манай аймаг эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тааламжтай нөхцөл бүрдүүлэн ажиллаж ДНБ-ний өсөлт 2021 онд 851,2 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 925,4 тэрбум төгрөгт хүрч 8.7 хувиар өссөн бөгөөд энэхүү ажлын үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжиж, аймгийн эдийн засагт аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарын өсөлт нэмэгдэж, аймгийн болон нийслэл орчмын бүс нутаг, сумдад мах, сүү, хүнсний ногооны чиглэлийн эрчимжсэн фермерийн аж ахуйнууд, мал амьтны гаралтай түүхий эд, газар тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүд байгуулагдаж байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжүүлж, мал сүрэгт цөм болон цэвэр, өндөр ашиг шимт малын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Мал аж ахуйн салбарт малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн хэмжээнд үхэр сүргийг Сэлэнгэ үүлдэр, сүү махны хосолмол ашиг шимт Алатау үүлдрийн ашиг шимийн судалгааны ажлын үр дүнд орон нутгийн байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон “Буган халиун” үхрийн шинэ үүлдрийн хэсэг бий болгон хөгжүүлж, хонин сүргийг Баянцагааны илүү нугаламт, ямааг Өнжүүл үржлийн хэсгийн ямаагаар сайжруулан хамгийн олон эрчимжсэн аж ахуйтай аймаг болоод байна.

Эдгээр ажлын үр дүнд манай аймаг зах зээлд өрсөлдөх чадвартай, тогтвортой өсөлттэй эдийн засагтай болж сүүлийн жилүүдэд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилд дунджаар 8-12 хувиар тогтмол өсч байна.

Аймгийн эдийн засгийн үндсэн салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухааны ололт, сайн туршлагыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулан өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд гаргах үндсэн зорилтыг дэвшүүлэн, “Хөдөө аж ахуйн стратеги төлөвлөгөө” боловсруулан мах сүүний эрчимжсэн аж ахуйн бүс, газар тариалангийн хөгжлийн бүс, Туул, Хэрлэн голын савыг дагасан жимс, жимсгэнэ, таримал ургамлын бүс, уламжлалт мал аж ахуйн бүс болгон бүсчлэн хөгжүүлж байна.

Бид сүүлийн жилүүдэд иргэдийнхээ орон нутагтаа ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэр үйлчилгээ эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж, /668,3 тэрбум/ 26 сумыг нэгдсэн халаалтын симтемтэй болгож, 13 суманд инженерийн дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж, 16 сум автозамаар холбогдож, Зуунмод суманд дулааны станц, 4500 айлын орон сууцны хорооллын барилгын ажлууд явагдаж байна.

Боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил, хамгаалалын салбарт онцгойлон анхаарч, улс, аймаг, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн төв, соёл спортын 84 шинэ барилга барьж ашиглалтад оруулан, 148 барилгад их засвар хийгээд байна.

Мөн үндэсний хэмжээний палеонтологи археологи, угсаатны зүйн лаборатори музейн барилга баригдаж байна.

Манай аймагт үндэсний хэмжээний бүтээн байгуулалтууд өрнөж, эдийн засгийн чөлөөт бүс, Богдхан төмөр зам, Шинэ Зуунмод, Майдар хотууд байгуулагдаж байна.

Төв сайхан нутаг Төв аймгийн маань ирэх он жилүүдийн хөгжлийн чиглэл, өнгө төрх улам тодрон гэрэлтэж байна.

Зуунмод сумын гал голомт болсон 30 мгВ-тын дулааны станц, шугам сүлжээ, цахилгаан дамжуулах агаарын шугам, цэвэр усан хангамжийн эх үүсвэр, үерийн далангийн ажил хийгдэж байна.

Мөн нэхмэл, сүлжмэл, оёдлын үйлдвэрийн төрөлжилтийг бий болгох, ХАА-н бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулах үйлдвэрүүд, ХАА-н бирж, эрчимжсэн кластер аж ахуйг байгуулах, зам, дэд бүтцийг сайжруулах зэрэг томоохон төслүүдийн ажил хийгдэж байна.