Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олон, арван жил, аялал, амралт зугаалга, амьдралын дурсамжтай, хөгтэй түүхэн, агшнуудыг буулгасан ховор нандин гэрэл зургуудаа нийтлүүлж ойр дотны хүмүүстээ бэлэг болгон барих боломжийг та бүхэнд олгож байна.

Мөн хайртай хүмүүсийнхээ төрсөн өдрийг тохиолдуулж Өдрийн сонинд зургийг нь нийтлүүлэх нь санаанд оромгүй, мартагдашгүй бэлэг болох нь дамжиггүй.

Та доорх гар утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Гэрэл зураг хүлээн авах мэйл: tsetsegjargal1978@gmail.com Утас: 88039559

Өдрийн сонины Арын нүүрний “Фото агшин” буланд уншигч, захиалагчдаас ирүүлж нийтлүүлээд буй гэрэл зургуудыг танилцуулж байна.



Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Орхиж сурах ухаан DNN.mn

Хүнд нэг муухай чанар
бий. Бусдыг шүүмжлэх,
муу муухайг нь дуудах гээд
хэл нь загатнаад байдаг.
Их бага хэмжээгээр хэнд
ч ийм зан бий. Одоо цагт
хүний энэ чанар бүр ч их
идэвхжээ юу гэлтэй. Өөрт
нь огт хамааралгүй зүйлд
ч хошуу дүрчихсэн, чи бидээ тулчихсан үзэлцэнэ.
Ялангуяа цахим орчинд нэг
л их хүн загнасан, мэдэмхийрсэн, бусдыг шүүмжилсэн
ухаантнууд дүүрэн. Үнэхээр
бүгд ийм ухаалаг юм болов
уу гэтэл гудамжаар дүүрэн
хэрүүлтэй байх юм.
Юмыг орхиж сурах,
Орхиж сурах ухаан
өнгөрөөж байх, уучилж
өршөөх тал дээрээ бид бүр
гомдмоор холдсон байх
юм. Хэн нэгэн өөрт нь
таалагдахгүй юм хийвэл
заавал хариуг нь сөргөөр
барьдаг. Ёс юм шиг хэрүүл
зарга үүсгэдэг. Бүр ядахдаа
дотроо зүхэж явдаг болж.
Тал нутгийн хүмүүсийн
“юмыг өнгөрөөж сурсан,
орхиж чаддаг” уужим дэлгэр
ухаан хаашаа хийсэн одов.
Өөрт хамаагүй, эсвэл
таалагдаагүй зүйлсийг орхиж
сурах ухаанаа ухаж олъё
гэмээр. Гомдсон туньсан,
уурлаж уцаарласан нэгнийг
өнгөрөөж сурсан, тэр
хэрээрээ амгалан дүнхийж
суудаг тал нутгийн өвгөдийн
удам билээ, бид.
Одон авсан ээж өндөр
өсгийтөө тайлж, нөхрийнхөө
гутлыг өмсөөд, нөхөр нь
хөл нүцгэн жирийлгэж яваа
фото зургийг хараад үгийн
муугаар булж байгаа нэгэн
тохиолдлыг хараад өөрийн
эрхгүй ийн бичихэд хүрэв.
Хүний нөхөр хөл нүцгэн
явах ер нь танд ямар хамаа
байна аа. Хүүхнийг нь
намхан өсгийт авсангүй гээд
зүхэцгээж. Бусдын хэрэг
чамд падлий ч үгүй гэдгийг
мэдэж баймаар юм даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цогтбаяр: Оюун санаа өлсгөлөн байна гэдэг хамгийн том эмгэнэл DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………….

Найруулагч Б.Цогт­баярын бүтээл “Луйвар” кино дэлгэцнээ гарч эхэл­жээ. “Зохиомж” дээд сургуулийн захирал, Мон­голын үндэсний кино ур­лагийн академийн ерөн­хийлөгч түүнтэй шинэ бү­тээлийнх нь талаар ярилцлаа.


-“Луйвар” киног үзэж байхдаа таныг энэ нийгэмд нэлээн стресстэй явдаг юм байна гэж бодож суулаа…
-Бид энэ амьдран буй нийгэмдээ арай илүү урагшаа хардаг байх ёстой. Ялангуяа уран бүтээлчид, сэтгүүлчид. Тийм ч учраас өөрт чинь тэгж санагдсан байж магадгүй. Түүнээс биш би учиргүй стрессдээд бухимдаад байя гэж боддоггүй боловч цаанаасаа огшоод байдаг. Яавал энэ нийгэм зөв гольдрилдоо орж аятай сайхан болох бол гэх мэтээр бодно. Азийн бар гэгддэг улсуудаар зөндөө л явлаа. Яагаад ийм богино хугацаанд асар өндөр хөгжив гэхээр төр нь маш зөв бодлого барьсан байдаг. Хөгжил гэдэг зам харгуй тавих, хэдэн өндөр байшин барихдаа биш хүмүүсээ боловсролтой болгож чадсан байна. Тэнд хууль маш сайн хэрэгждэг. Энэ л манайд дутагдаад байдаг гэж би боддог. Өнөөдөр түүхийн бүх орон зайгаа бид алдаж байна. “Чингэс хаан”, “Мандухай цэцэн хатан” гэж киног Балжинням найруулагч хийгээгүй бол бид энэ түүхэн хүмүүсийн талаар төдийлөн сайн мэдэхгүй л байх байсан. Залуучуудын орон гэж байгаа боловч бид өнөөдөр түүх соёлоо мэдэхгүй сохор хүмүүсийг бий болгож байна. Бидэнд эх оронч үзэл гэж байхгүй болжээ. Түүхээ мэддэг, эх оронч үзэлтэй залуусыг бэтгэхэд кино чухал үүрэгтэй. Тиймээс кино урлаг гэдэг зүйлийг Монголын төр анхаарах ёстой. Бусад орон төрийн бодлогын хэмжээнд кино урлагаа авч явж, түүхээ бичиж үлдээж байна. Бид түүхээ кино болгож авч үлдэх хэрэгтэй.
-Манайд кино нэг үеэ бодвол сэргээд байгаа юм биш үү?
-Сэргэж байнаа. Би өдөрт нэг биш 10 кино нээлтээ хий­гээсэй гэж боддог. Чанартай нь үлдээд чанаргүй нь алга болно.
-Киноны зохиолоо та Санжийн Пүрэв гуайтай хамтарч бичсэн байна лээ?
-Тэгсэн. Би өөрийгөө голж байгаа юм. Асрагч хүн хагалгаанд биечлэн оролцдоггүйтэй адил Пүрэв ахтай ярьж байгаад хамтарч бичсэн юм.
-Дүрийн сонголт дажгүй санагдсан. Зохиолоо бичиж байхдаа тоглох жүжигчдээ төсөөлж байв уу?
-Зарим үед тохиолдлоор дүрээ сонгодог. Автобусанд ч юм уу явж байгаад сонгох ч байдаг. Нэг жүжигчинд зо­риулаад дүрээ бичих ч үе байдаг. Миний хувьд “Ларьдма” гэдэг киног интернэтэд тавигдсан үед нь үзэж байгаад гол дүрийн нэг болох Ариунбямбыг барьж авсан хүн. Би өмнө нь огт таньдаггүй байсан. Баярхүү гээд манай сургуулийн гуравдугаар курсийн оюутан бас тоглосон. Ундралыг би жүжигчнийх нь хувьд их үнэлдэг. “Би чамд хайртай”-гаас эхлээд би мэднэ л дээ. Би их сайн чадварлаг жүжигчдийг сонгож чадсан гэдэгтээ сэтгэл хангалуун байгаа.
-Киног үзэж байхад “Одоо яах бол” гэсэн хүлээлт байнга гарч байсан. Харин төгсгөл нь шийдэлгүй юм шиг. Яагаад ингэж төгсгөсөн юм бэ?
-Кино драматург гэдэг бол энэ үйл явдлын дараа юу гарах бол гэдэг нь үзэгчдэд дандаа нууц, хүлээлт үүсгэдэг байх ёстой. Энэ бол кино найруулагчийн эзэмшвэл зохих арга барил. Кинонд хамгийн сүүлд “Бидэнд ажил их байна. За хөдөлцгөөе” гэж хэлж байгаа нь үйл явдал цаашаа өрнөнө гэдгийг илэрхийлж байгаа хэрэг.
Хоёрдугаар анги хийнэ гэсэн үг үү?
-Хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ заавал хийнэ гэж улайрахгүй. Үзэгчдийн таашаалд нийцээд хийхээр болбол хоёрдугаар анги нь төгсгөлтэйгээ миний толгойд байна.
-Уран сайхны нэг кино хийх нь маш их цаг, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Та энэ киногоо хэдий хугацаанд бүтээв?
-Би бүр оюутан байхдаа ийм кино хийнэ гээд боддог байсан. Энэ онд киногоо хийе гээд санаагаа нэг хүнд хэлээд зохиол бичүүлэхээр боллоо. Тэгсэн тэр залуу миний санаагаар кино зохиол бичээд өөр хүмүүст зарчихсан байсан. Тиймээс анх бодож байснаасаа өөрөөр хийхэд хүрсэн л дээ.
Шинээр кино хийлээ гэхэд зарлагаа нөхөж чаддаг уу?
-Ний нуугүй хэлэхэд хэрэв жинхэнэ урлаг хийвэл орлого олохгүй. Үүнийг баттай хэлнэ. Гэхдээ хоёр гурван халтуурны кино хийж мөнгө босгож байгаад нэг сайн кино хийе гэсэн бодолтой хүн олон байгаа гэдэгт би итгэж явдаг.
-Таны хийсэн “Луйвар” уран сайхны кино тэгвэл урлагийн бүтээл мөн үү?
-Би бол халтуур хийх эрхгүй хүн. Би Кино үйлдвэрт туслахаас нь эхлээд л ажилласан. Москвагийн Бүх холбоотны киноны дээд сургуулийг төгссөн. Тиймээс надад халтуурны кино хийх эрх байхгүй. “Мөнгө олъё, халтуур хийе” гэвэл захын сэдэв байна. Бөгс бөөр оруулаад, архидалт, алаан хядаан гээд юу байна тэрийг оруулж кино хийгээд мөнгө олъё гэвэл олно. Аппарат, тоног төхөөрөмж, 800 гаруй оюутан, миний мэдлэг туршлага гээд бүх юм надад байна. Хямдхан юм хийвэл хийнэ ш дээ. Гэхдээ тэгж би ард түмнээ хордуулахгүй. Би мэргэжлийн түвшинд л кино хийнэ. Энэ бол миний үүрэг.
Энэ удаа “Луйвар” киноны ерөнхий зураглаачаар нь том хүү Энхцогт маань ажилласан. Анхных нь уран бүтээл гэхэд хүү маань миний бодоогүйг бодож, сэтгээгүйг сэтгэж, чадаагүйг чадсан өвөрмөц гоё гоё планууд авсан байна лээ. Хөгжмийн залуу зохиолч Б.Одбаяртай хамтарч ажилласандаа мөн таатай байгаа.
-Кино шүүмж гэж өнөөдөр байхгүй болсон. Ийм шүүмжлэгч нар олон байвал Монголын кино урлагийн хөгжилд тун нэмэртэй биз?
-Тэгэлгүй яахав. Би кино шүүмжийн анги нээж хүртэл үзсэн. Хүүхдүүд ордоггүй. Урлагийн шүүмж гэдэг бол урлагтаа эмч нь. Хаа нэг алдаг оног шүүмж гээд юм гарч байнаа. Уншихаар зүгээр л нэг магтан матсан бичлэг. Мэргэжлийн кино шүүмжлэгч бол “Цогтбаяр киногоо хийхдээ панорамыг буруу ашигласан байна. Монтажийн ийм ийм алдаа байна” гэх мэтээр маш нарийн шүүмжлэх ёстой. Тэрнээс биш хоёр авгайн хоорондын яриа шиг зүйлийг шүүмж гэхгүй.
Манайд Соёлын яам гэж байгуулагдахад би хичнээн баяртай байв. Гэтэл тэнд кино мэддэг нэг ч хүн алга, бодлого ч байхгүй.
-Та сүүлийн үед гарч байгаа монгол кинонуудыг үздэг үү?
-Үгүй.
-Яагаад?
-Ойлгомжтой ш дээ. Тэр найруулагч тийм кино хийжээ гэхэд ер нь баримжааг нь мэддэг. Яахав, интернэтэд тавигдсан хойно нь үздэг. Тэрнээс биш кино үзэхээр театр явдаггүй. Сүүлийн үед инээдмийн киног манайхан хамгийн амархан төрөл гэж ойлгодог болжээ. Энэ бол хамгийн том эндүүрэл. Дэлхийн том том найруулагч нар цэрвээд барьдаггүй тө­рөл шүү дээ. Би бол уянгын найруулагч. Инээдмийн ки­ноны найруулагч гэдэг бол анги амьтан байхгүй юу. Ма­ниас хэд дахин мэдлэг, авьяастай хүмүүс. Манайхан болохоор арзагнасан ан­галз­сан хоёр юмыг холбоод л инээдмийн кино гэж яриад байна. Яг үнэндээ кино үзэж байгаа үзэгчдийн 95 хувь нь хөдөөнөөс хотод орж ир­сэн, төлөвших гэж байгаа, боловсролын түвшин дор тийм хүмүүс л байгаа шүү дээ.
-Таны “Богд хаан” киноны хоёрдугаар анги бэлэн болж байгаа юу?
-Нэгдүгээр ангиа би 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нээж байсан юм. 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан юм. Монголд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлигт уран сайхны кино бүтээнэ гэсэн заалт байгаа. Тэгэхэд би дөрвөн жил хөөцөлдөөд хэн ч намайг дэмжээгүй. Нэг ч төгрөг өгөөгүй. УИХ-ын 76 гишүүн, сайд Отгонбаяр нар бүгдээрээ л “Өө наадах чинь бат” гэдэг байсан. Бүр туслахдаа хүртэл “Маргааш их хурал дээр Богд хаан киноны тухай ярина” гээд бичүүлж байсан. Бүгд худлаа. Ганцхан Улаан сайд л ярьсан. Тэгсэн хэрнээ эх орон гэж цээжээ худлаа дэлдэнэ.
Одоо “Богд хаан”-ыхаа хоёрдугаар ангийг 1911 оноос Богдыг жанч халах 1924 он хүртэл Монголын түүхийн хамгийн нууцлагдмал, хамгийн зохиомол 13 жилийн тухай хийх юм. Ардын хувьсгалд Богд яаж оролцсон, Барон Унгернийг яаж хүлээж авч байсан юм, Дамбийжаатай ямар харилцаатай байсан, Бодоо, Сүхбаатар, Данзан, Жалханз хутагт гэж юу хийсэн хүмүүс юм гэдэг бодит түүхийг гаргаж ирнэ.
-Түүхэн кино болохоор зардал мөнгө их орох уу?
-Би санхүүжилтийн асууд­лаар төрийн тэргүүндээ хандана, Ерөнхий сайдтай уулзана. Хичнээн тэрбумын бонд гээд л яриад байна. “Богд хаан” кинонд ядаж ганц тэрбум төгрөг олдох байлгүй дээ. Би нэгдүгээр ангийг нь хүүхдийнхээ байшин, машин тэрэг гээд бүх юмаа зарж байж 600 гаруй сая төгрөгөөр хийсэн.
-Бондын мөнгийг кино хийхэд байтугай бусад зүйлдээ зарцуулж хүрэхгүй гэж ярих юм байна лээ…
-Гэдэс өлсгөлөн байж бол­но, оюун санаа өлсгөлөн байна гэдэг төр улсын хувьд хамгийн том эмгэнэл. Монголын түүхийг кинонд үнэн зөвөөр нь мөнхөлж хойч үедээ үлдээнэ гэдэг миний болон бидний үеийнхний үндсэн үүрэг.
-Та хэдэн кино хийсэн юм бэ?
-Би 17 кинотой. Би оператор хүн шүү дээ. Дан хальсны кино хийж байсан. Зургаан киног нь найруулсан.
-Таны тэргүүлдэг Монголын кино академиас зохион байгуулдаг “Academy awards” арга хэмжээ уран бүтээлчид ямархуу кино хийж байгааг шүүдэг нэгэн шүүлтүүр болсон. Өнөө жилийнх хугацаандаа болсонгүй?
-Уг нь тавдугаар сард болох ёстой байсан ч олон уран бүтээлчийн хүсэлтээр түр хойшлоод байгаа. Манайхан утасдаад “Одоо киногоо монтажилж байна, дуу оруулж байна, театруудад цаг авах хугацаа нь болоогүй байна. Арга хэмжээгээ хойшлуулж болохгүй юу” гэж байгаа. Тэгээд би түр хугацаагаар хойшлуулаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

2023.6.4, НЯМ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.6.4, Ням гариг
  • Наран ургах шингэх: 04.56-20.45
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан DNN.mn

2023 оны 06-р сарын 03-ны 20 цагаас 06-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Ягаан тууз алхалт-2023” аян өрнөж байна DNN.mn

Хөх болон умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Өнөөдөр “Ягаан тууз алхалт-2023” аян өрнөж байна. Энэ нь хөх болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх зорилгоор иргэд дуу хоолойгоо хүргэхээр алхах юм.

Хавдар судлалын үндэсний төв, АШУҮИС, Нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд хамтарч иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэргийлэх мэдээ

Хэрлэн, Туул голын эхээр, Сэлэнгэ мөрний дунд хэсгээр, Хэнтий нуруунаас эхтэй Улиастай, Хурх зэрэг голууд, мөн Зэлтэр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-75 см нэмэгдэж, Үүр, Зэлтэр гол үерийн түвшинг 5-10 см давсан байна.

Иймд гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний хэрэглээ 8 хувиар өсчээ DNN.mn

Цахилгааны хэрэглээ 6-8 хувиар өсчээ

Сүүлийн жилүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ дунджаар 7-8 хувиар өсжээ. Эрчим хүчний салбар өвлийн оргил ачааллын үеэр системийн нийт суурилагдсан хүчин чадлыг (1578 МВт) бүрэн ашиглахын зэрэгцээ импортын эрчим хүчний дэмжлэгийг авч байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 24-нд эрчим хүчний хэрэглээ оргил ачаалал 1467 МВт хүрчээ. Цаашид хэрэглээ үүнээс давбал хэрэглэгчдийг хязгаарлах нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Сүүлийн гурван жилийн хугацаанд цар тахал, олон улсын эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулах боломжгүй байснаас шалтгаалан 2019 онд 59, 2020 онд 92, 2021 онд 78, 2022 онд 187 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 хувьд цухуйгаагүй байна DNN.mn

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал өнөөдрийн байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй. Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Төвийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.

Орхоны нийт, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Булганы, ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дорноговь, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Дорнодын нийт, Хэнтийн ихэнх, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төвийн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар хэвийн байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо хур багатай, 3-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Өнөөдөр /06-р сарын 03-ны/ 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +3…-2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

2023 оны 06 дугаар сарын 04-08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

4, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5-7-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 4-нөөс ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +15…+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.