Story News 4

Story News 4

Story News 3

Story News 3

Story News 2

Story News 2

Story News 1

Test

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьсан 101 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны зургадугаар сарын 04-ний өдөр нийт 1721 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1457 гэмт хэргийн шинжтэй 60 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 101, хүний биед халдсан 46, эрүүлжүүлэх байранд хоносон 77 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу Эрдэнэс Тавантолгой ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан байдаг.

Монголын хөрөнгийн бирж 2023 оны эхний 5 сарын байдлаар хугацаанд нийт 1,542,400 тонн нүүрс борлуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 1,024 мянган тонныг биржээр арилжив. Энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын бодлогын хүрээнд цахим нээлттэй арилжааг тогтмол зохион байгуулах болжээ.

Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойшхи хугацаанд нийт 11,084,924 тонн нүүрс экспортолжээ.

Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн 131 улсад улаанбурханы 62642 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Дэлхий дахинд 2023 оны эхний 4 сард дэлхийн 131 улсад улаанбурханы 62642 тохиолдол бүртгэгдэн цаашид нэмэгдэх хандлагатай байна. Хөрш зэргэлдээ ОХУ-д 2023 он гарсаар улаанбурханы 762 тохиолдол, Хятад улсад 159 тохиолдол бүртгэгдээд байна.

Хил залгаа Хиагт хотод улаанбурхан өвчний 5 тохиолдол лабораториор батлагдсан бөгөөд цаашид тохиолдлын тоо нэмэгдэх төлөвтэй байна.

Монгол Улсад:

Манай улсад хамгийн сүүлд 2015-2016 онд улаанбурханы дэгдэлт гарч нийт 53737 тохиолдол батлагдсанаас 24%-ийг 0-2 насны хүүхдийн өвчлөл, нийт нас баралтын 90,7%-ийг 0-1 насныхан эзэлж байсан байна.
Цар тахлын жилүүдэд Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцины 1-р тунгаас 40557, 2-р тунгаас 69163 хүүхэд хоцорсон нь хүн амын дунд дэгдэлт үүсэх нөхцөл бүрдсэн байгааг илтгэж байна.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд:

2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 сартайгаас 8 насны хүүхдийг сум, ӨЭМТ, сургууль, цэцэрлэгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулна. Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтанд өмнө нь товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 10 сартайгаас 8 насны бүх хүүхэд хамрагдана.

Харин сүүлийн нэг сар дотор УГУ болон бусад вакциныг тариулсан бол түр хойшлуулна.

Categories
мэдээ нийгэм

Зүрхний даралт эмчлэх эмчилгээний зардлын 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Зүрхний даралт ихсэх өвчний хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор зүрхний даралт ихсэх өвчний хэвтүүлэх эмчлэх эмийн эмчилгээг 439 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зүрхний даралт ихсэх өвчнөөр хэвтэн эмчлүүлсэн 5075 иргэнд ЭМД-ын сангаас нийт 2.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Trio” кино “Будда” олон улсын кино наадмаас шагнал хүртжээ DNN.mn

“Трио” уран сайхны кино Энэтхэг Улсад зохион байгуулагдсан “Будда” олон улсын кино наадмаас бүрэн хэмжээний уран сайхны шилдэг кино номинацийн ялагчаар тодорч, арав дахь шагналаа хүртлээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд Монгол Улсад нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон тус кино нь Тайланд, АНУ, Польш, Монгол, Эстони, Канадын олон улсын хүндтэй кино наадамд оролцож шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг продюсер, шилдэг найруулагч, үзэгчдийн нэрэмжит болон кино наадмын шилдэг кино, шилдэг эрэгтэй жүжигчин зэрэг шагналын эзэн болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Тэрэлж рүү нэвтрэхэд иргэн 3000, суудлын автомашин 9000 төгрөг төлнө DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар ТХГН-т нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон ба нэвтрэх нэг удаагийн тасалбарыг Welcome to Mongolia уриалгатай нийцүүлэн шинэчиллээ.

Иймд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаад журмын хэрэгжилтийг ханган, нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, бусад хамгаалалтын захиргаадад 6 дугаар сарын 5-аас эхлэн нэвтрэх тасалбарыг хүргүүлэх юм.