Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 50 тарвага нутагшууллаа DNN.mn

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит VII дугаар хуралдааны 22 дугаар тогтоолоор Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогоос 10,000,000 /арван сая/ төгрөгөөр тарвага сэргээн нутагшуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.

Энэ дагуу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас 50 бодгаль тарвагыг Жаргалант суманд сэргээн нутагшуулах ажлыг ан амьтны мэргэжлийн байгууллага болох “Агнуурын менежментийн “ТЭХ төв” ТББ-тай хамтран зохион байгуулав. Зооноз өвчин судлалын төв тарваган тахлын түргэвчилсэн тестээр шинжилгээ авч ажиллажээ.

Тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэхэд чухал үр нөлөөтэй ба бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэтгэвэр 58-280 мянгөн төгрөгийн хооронд нэмэгдэнэ DNN.mn

Тавдугаар сарын 30-нд МАН-ын бүлгийн хуралдаанаар бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг дэмжсэн. Улмаар цалин тэтгэврийн нэмэгдлийг ирэх долдугаар сарын 1-нээс нэмэхээр санал нэгдсэн.

Энэ саналаа тэд Засгийн газрын тавдугаар сарын 31-ний өдрийн ээлжит хуралдаанаар оруулж, хэлэлцүүлэн батласан. Ингэснээр тэтгэврийн доод хэмжээг нэмэхээр болсон юм.

Тэгвэл ахмадын тэтгэврийн хэмжээг хэрхэн нэмэх талаарх мэдээллийг хүргэж байна.

Бүрэн тэтгэвэр авдаг бол:

Хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг бол:

Categories
мэдээ нийгэм

Т​ээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллого 70 хувьтай байна DNN.mn

Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогыг зохион байгуулах ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өгөв. Тэрбээр:

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаж, нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийг шинэчлэх бэлтгэл ажлын хүрээнд хоёр ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.

Нэгдүгээрт, дүүрэг бүрд Ажлын хэсэг байгуулж, УБЕГ-аас шилжилт хөдөлгөөнд орсон иргэдийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жагсаалтыг баталгаажуулан, хаягийн өөрчлөлт хийх ажлыг зохион байгуулах. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн үзлэг, тоо хэмжээг нийслэлийн хэмжээнд 10 ажлын хүрээнд зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн.

Ийнхүү нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогын ажил зургаадугаар сарын 5-ний байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн дүүргүүд тайлан мэдээгээ зургаадугаар сарын 8-ний дотор эцэслэн ирүүлэх юм. Бүртгэлтэй холбоотой олон асуудал байгаа. Тухайлбал, нэг хүний нэр дээр олон машин байх, зарж, худалдаалсан тээврийн хэрэгслийн хасалтаа хийлгээгүй зэрэг асуудлууд гарч байна. Тиймээс УБЕГ, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Татварын газар, Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын уялдаа холбоог сайтар хангах хэрэгтэй. Байгууллага бүрд өөрсдийнх нь чиг үүргийн ажлыг өгсөн бөгөөд зургаадугаар сарын 8-нд эцсийн байдлаар гарна гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляц тавдугаар сард улсын хэмжээнд 11.3 хувьтай гарчээ DNN.mn

Инфляцын 38.9 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.3 хувиар, харин өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүний 5.2 нэгж хувь буюу 46.0 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 12.5 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувиар, харин тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хэрэглээний үнийн индексэд 38.9 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байгааг статистик мэдээлэлд дурдсан байна.

2022 оны тавдугаар сард инфляц 16.2 хувьтай гарсантай харьцуулбал өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.9 нэгж хувиар буурлаа. Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үед 18.3 хувиар өсөж байсантай харьцуулбал өсөлтийн хурдац 0.3 нэгж хувиар саарсныг онцолж болохоор байгаа юм.

Монгол Улсын инфляцын дундаж түвшин 2023 оны туршид 12 орчим хувьд хадгалагдаж, 2024 оноос есөн хувьд тогтворжино гэж “Fitch Ratings” таамаглаж байгаагаа мэдээлж байв. БНХАУ-тай хийх худалдаа бүрэн тогтворжиж, дэлхийн зах зээлд түүхий эдүүдийн үнэ буурах нь инфляц саарахад нөлөөлнө гэж үзжээ. Хэдий тийм боловч ОХУ-д тавьж буй хоригууд зарим импортын бараануудын үнэ урт хугацаанд өндөр байхад нөлөөлнө гэж мэдээлсэн юм.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ улс-төр

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.06.06) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд хоёр асуудал хэлэлцсэн. Эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 96 дугаар захирамжид заасан Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, /“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”/-ийг хэлэлцэхээр Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгажээ.

Хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэхүү цагалвар хамаарахгүй гэдгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулав. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэн агаарын тээврийн цар хүрээ өргөжиж, аюулгүй ажиллагааны олон улсын стандарт шаардлага илүү боловсронгуй болж, салбарын хөгжлийг дэмжих, үр ашигтай, өрсөлдөх чадвартай иргэний нисэхийг өргөжүүлэхэд чиглэсэн оновчтой, үр дүнтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 1999 онд батлагдсан Иргэний нисэхийн тухай хуулийн хуулийг шинэчлэн найруулах шаардлага үүссэн гэв. Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг 51 зүйлтэй. Төсөлд иргэний нисэхийн хяналт, зохицуулалт, түүнийг хэрэгжүүлэх байгууллагын зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны зохицуулалтыг олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж болгосон иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлэн тусгасан байна. Түүнчлэн шинжлэн шалгах, судалгаа дүгнэлт хийх эрх бүхий байгууллагын статусыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас санал болгосон “Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах загвар хууль”-д нийцүүлэн төслийг боловсруулсан байна. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний бүрэн эрхийг олон улсын эрх зүйн зохицуулалтын практик туршлагад тулгуурлан эрхийг төвлөрүүлж, үүргийг хавтгайруулсан тогтолцоог өөрчлөх зорилгоор шийдвэр гаргах эрх бүхий субъект болох “Дарга”-ын эрх, үүргийг хамтад нь тодорхой тусгаж өгчээ. Иргэний нисэхийн мэргэжлийн хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй агентлаг (ИНЕГ)-ын бүтэц, үйл ажиллагаанаас эдийн засгийн зохицуулалт, аж ахуйн үйл ажиллагааг салгаж, эдийн засгийн зохицуулалтыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн яаманд, бизнесийн үйл ажиллагааг компанийн хэлбэрт шилжүүлэх, ИНЕГ-ын статусыг тохируулагч агентлаг байх нь оновчтой хэмээн үзжээ. Өрсөлдөх чадвар бүхий агаарын тээврийг хөгжүүлэх, зорчигчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн эдийн засгийн зохицуулалтыг шинээр тусгасан байна. Одоогийн хуульд зөвхөн одоо тээвэрлэгчийн эзэмшилд байгаа агаарын хөлгийг зохицуулж байгааг өмчийн олон хэлбэрийн агаарын хөлгийг үйл ажиллагааг зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгаад байгаа гэв.

Өмчийн олон хэлбэрт ашиглалтын төрөл бүрийн нөхцөлд нисэх буудлуудын зохицуулалт, нислэгийн аюулгүй байдал, нислэгийн хөдөлгөөний нэгдмэл байдлыг хангасан үйлчилгээний үйл ажиллагаа, төр, төрийн зохицуулалтыг төсөлд шинээр тусгажээ. Монгол Улсын агаарын зайд агаарын навигацын үйлчилгээг иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд үзүүлэхээр тусгасан. Мөн одоо агаарын тээврийн үйл ажиллагааны төрлийг тогтоож, ерөнхий зориулалтын нисэхийн зохицуулалтыг тодорхойлсон зэрэг олон улсын жишигт нийцсэн хяналт, зохицуулалт, үйл ажиллагааны цар хүрээ харилцааг хуулийн төсөлд тодорхой тусгасан болохыг С.Бямбацогт сайд танилцуулсан. Төслийг баталснаар манай улсын иргэний нисэхийн үйл ажиллагааны аюулгүй, үр ашигтай, хүртээмжтэй байдал нэмэгдэж, нисэхийн аюулгүй байдал сайжирч, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн нэмэгдэх, салбарын бүтэц, зохион байгуулалт, нисэхийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоо оновчтой, боловсронгуй болгох эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ нар үг хэллээ. Ингээд Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

16 настай хүү хиймэл нууранд унаж, амиа алджээ DNN.mn

Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон 16 настай хүүгийн цогцсыг 15 метрийн гүнтэй хиймэл нуурнаас олжээ.
Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн Хөх-Үзүүрийн шил гэдэг газар зургадугаар сарын 2-нд 20:00 цагийн орчим иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 04-ний өдрийн 7:45 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нутгийн иргэдийн хамт иргэн Ө /16 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар хиймэл нуурын эргээс /1 км урт, 0.3 км өргөн, 15 метрийн гүнтэй/ тухайн хүүхдийн гар утас олдсон байна.

Мөн өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:35 цагт хиймэл нуурын 10 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн алба хааж байсан цэргийн захиа 37 жилийн дараа эзэндээ иржээ DNN.mn

Цэргийн гавьяаны одонт, Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131 дүгээр ангид Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас Нанзадын Болд нь 1985 онд 3 жилийн хугацаат цэргийн алба хаахаар татагдаж, өөрийн төрсөн дүү болох сумын дотуур байранд суудаг Эрдэнэдалай сумын 10 жилийн Ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт 1986 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бичсэн захиаг цэргийн ангийн гал зуух засварлах явцад барилгын хананаас олжээ.

Тус захидлыг олсон багийнхан захианы эзний эрэлд гарахад Дундговь аймгийн Луус сумын 9 жилийн сургуулийн захирал Нанзадын Долгоржав мөн болж, захианы учир байдлыг тайлбарлахад маш баяртайгаар хүлээн авч, нулимс унаган ахынхаа тухай дурсамжийг хуваалцсан байна.
Өдгөө захиа бичсэн ах Н.Болд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дүү нар нь нутаг орондоо энх тунх аз жаргалтай амьдарч байгааг дуулгахад таатай байна.

May be an image of 2 people and hospital

/ЦЭРГИЙН БИЧСЭН ЗАХИДЛЫГ СИЙРҮҮЛЭВ/
Сайн байна уу? Эрхэм хайрт дүү нарынхаа хичээл сургуульд нь өндөр амжилт хүсэн ерөөн мэндчилье. Та нарын бие сайн биз дээ? Миний бие сайн. Хугацаат цэргийнхээ албыг алдаа дутагдалгүй сайн хааж байна. Өмнөговь аймгаар онцын сонин юмгүй цаг агаар нь дулаахан байна. Нутгаар цаг агаар ямар байна. Долгорханд, Энхбат хоёр ямар гарсан бэ? Та хоёрын шалгалт хэзээ эхлэх гэж байна. Хичээлдээ онц сайн байгаарай. Хөдөө гэрээс чинь захиа ирж байна уу? Аав ээжийн бие сайн уу? ахдаа захиа их бичиж байгаарай. Ах нь дүүгээсээ захиа их харсан шүү. Хариу хүсье. За өөр зүйлгүй БАКА
1986 он 05 дугаар сарын 27
(Хаяг: Дундговь аймаг Эрдэнэдалай сум, 10 жилийн дунд сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт ах Н.Болдоос)
Categories
мэдээ улс-төр

Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагерийг хүлээн авч уулзав.

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис ирэх есдүгээр сард Монгол Улсад айлчлах болсон нь харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж, алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал гэдэгт талууд санал нэгдэв.

Уулзалтын үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, байгаль орчин, аялал жуулчлал, соёлын салбар, түүний дотор Гэгээн Ширээт Улсын архив, номын санд хадгалагдаж буй Монголын түүхэн баримт, соёлын өвийг хамтран судлах, эрдэм шинжилгээний бүтээл гаргах, тэдгээрийг хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх талаар санал солилцов.

Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагер нь 1992 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсад өндөр түвшинд анх удаа айлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Жолоочийн үнэмлэхийг E-Mongolia системд албан ёсоор нэвтрүүлжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд “Зам, тээврийн хөгжлийн яам”, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлж E-Mongolia системд 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр албан ёсоор нэвтрүүлээд байна. Цаашид мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг E-Mongolia системд нэвтрэн цахимаар ашиглаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 болон мэргэшсэн жолоочийн тасгийн 70070016 утсаар авна уу.

Categories
мэдээ нийгэм

Импортын гахайн мах, махан бүтээгдэхүүнд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийжээ DNN.mn

Хүн амын хүнсний хэрэгцээг аюулгүй, баталгаат хүнсээр хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийжээ.

Урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан ХХААХЯ-ны Салбарын хяналтын газар, МЭЕГ, НМЭГ-ын улсын /ахлах/ байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2023 оны тавдугаар сарын 26-28-ны өдрүүдэд хамтран хийж гүйцэтгэлээ.
Хяналт, шалгалтад гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн агуулах, бүтээгдэхүүний гарал үүсэл, лабораторийн шинжилгээнд хамрагдсан байдал, хадгалалтын нөхцөл, түгээлт нийлүүлэлтийн ул мөрийн бүртгэл хөтлөлт зэрэг асуудлын хүрээнд импортлогч 35 аж ахуйн нэгжийг хамруулан нийт 483.2 тн гахайн мах, махан бүтээгдэхүүнээс дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд гахайн африк мялзан өвчний үүсгэгч илрээгүй байна.