Categories
нийгэм цаг-үе

Нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Ойрын хоногуудад нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 06-р сарын 22-ны 20 цагаас 06-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Туул голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр +17…+22 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +24…+29 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +19…+21 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +17…+19 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

Categories
улс-төр

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 151 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны зургаадугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 237 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 911 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 151 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 760 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 11 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 5 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 221 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 21 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 57 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Categories
цаг-тооны-бичиг

2023-06-23

Билгийн тооллын шинийн 5, хар хулгана өдөр, их морь-9 одтой, гал суудалтай, 4 ногоон мэнгэтэй, түлэхийн барилдлагатай өдөр. Сарын цээр, модон хохимой, тэрсүүдийн өдөр. Луу, бич, хулгана, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу. Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой. Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
Categories
нийгэм цаг-үе

2023-2024 онд нийт 810 шинэ автобус авна DNN.mn

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад нэн чухал нөлөө үзүүлэх гол гудамж замын сүлжээг нэмэгдүүлэх, олон салаа зам, замын байгууламжийг холбох зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа замын сүлжээг нэмэгдүүлэх ажил болон тэдгээрийн газар чөлөөлөлтөд шаардагдах санхүүжилт болох 187,0 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэхээр болж, 2023 оны төсвийн тодотголд тусгагдсан болно.

Өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд нийт 107 чиглэлээр үйлчилж байгаа 996 автобусны 68 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. 2022 онд сургуулийн хүүхдийн 50, их багтаамжийн дизель 224 нийт 274 автобусаар парк шинэчлэлт хийсэн.

2023-2024 онд нийт 810 автобусаар парк шинэчлэлт хийнэ. Үүний дүнд нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлт 100 хувь хийгдэнэ. Нийтийн тээврийг чөлөөтэй зорчих боломжийг хангах зорилгоор холбогдох замд чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулан тэмдэг, тэмдэглэгээ тавих, хайс хашлага байрлуулах, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.  Тухайлбал, 2023 оны зургадугаар сард Энхтайваны өргөн чөлөө 18,3 км авто замыг чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулан тэмдэг, тэмдэглэгээ, хашлага байршуулсан бол ирэх сард Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, наймдугаар сард Долоон буудлын зам, Энэбишийн өргөн чөлөөг нийтийн тээврийн автобусны чиглэлд чөлөөлөхөөр төлөвлөөд байна.

“Нүхэн гарц” төслийн хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц барьж байгуулна.  Үүнд:
1.  Таван шарын төмөр замын гарам орчмын
2.  Геологийн төв лабораторийн уулзвар орчмын
3.  Гермес худалдааны төв орчмын
4.  Нарантуул худалдааны төвийн уулзварт нүхэн гарц хийнэ.

Ирэх сарын 05-нд эхний байршил болох Таван шарын төмөр замын гарам орчмын нүхэн гарцын барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. 2023 онд хоёр байршлын нүхэн гарцын барилга угсралтын ажлыг 100 хувь гүйцэтгэнэ. 2024 оны зургадугаар сард төслийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Categories
нийгэм цаг-үе

Цэргийн тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоов DNN.mn

Нийгмийн даатгалын сангаас олгодог болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийг 10 хувиар нэмжээ. Мөн нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 550 мянган төгрөг болгов гэж Засгийн газраас мэдээллээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 440.0 мянган төгрөгөөр,
нийгмийн халамжийн тэтгэврийг 350 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоожээ. Иргэд, ахмадууд ирэх сараас дээрх дүнгээр тэтгэвэр тэтгэмж авна.

Categories
нийгэм цаг-үе

Явуулын хоолны үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн шаардлага хангуулна DNN.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй явуулын, саравчтай хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуй, стандартын шалгалт хийж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 11 цэг, нэг явуулын цэгт шалгалт хийгээд байна.

Эдгээр цэгт ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, бохир ус зайлуулах газаргүй, дотор гар угаах нөхцөл боломжгүй, үйлдвэрлэсэн хоолноос дээж авдаггүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Иймд зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, албан шаардлага хүргүүлэн шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах юм.

Шалгалт өчигдөр буюу зургаадугаар 20-ноос эхэлсэн бөгөөд долоодугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
гадаад мэдээ

Вьетнамын Засгийн газрын тэтгэлэг зарлагджээ DNN.mn

Бүгд найрамдах социалист Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах сонгон шалгаруулалт зарлагдлаа. Энэ талаар БШУЯ-наас мэдээллээ.

Нэг. Тавигдах шаардлага

  • Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны);
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо:

  • Олон улсын харилцаа
  • Аялал жуулчлал
  • Хүнсний инженерчлэл
  • Анагаах ухаан
  • Соёлын өвийн сэргээн засварлах
  • Усны нөөцийн менежмент
  • Сэргээгдэх эрчим хүч

Гурав. Бүртгэл

  • Бүртгэл 2023 оны зургаадугаар сарын 20-30-ны 17:00 цаг хүртэл цахимаар явагдана.
  • https://scholarship.esis.edu.mn/холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүргүүлэх иргэд:

  • Цахим өргөдөл;
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Англи хэлээр 200 дээш үгтэй байх/;
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/;
  • Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар, Англи хэл дээрх орчуулгын хамт /Их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид суралцдаг тохиолдолд/;
  • Гадаад паспортын хуулбар;
  • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой.
  • БНСВУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
  • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/

Магистр, докторын сургалтад бүртгүүлэх иргэд

  • Цахим өргөдөл
  • Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/;
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол хэлээр 500 дээш үгтэй байх/;
  • Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалтын хуулбар нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/;
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргах)
  • Гадаад паспортын хуулбар;
  • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой.
  • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/
Categories
мэдээ цаг-үе

Үерийн хамгаалалтын далан шинээр барьж, ус хуримтлуулах сан байгуулна DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын тогтоол, Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгагдсан “Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө”-г Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтнүүдийн хамтаар боловсруулжээ.

“Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө”-г Монгол улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын нэгдсэн өндөржилтийн зураглал, Монгол улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн арга хэмжээний төлөвлөгөө, нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө, Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан гэдгийг Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Тулга тодотголоо. Төлөвлөлт Улаанбаатар хотын суурьшлын 35,200 га нутаг дэвсгэр болон зуслангийн бүс, дагуул хотуудын суурьшлын бүс зэргээр нийт 89,475 га нутаг дэсвгэрийг хамрах аж.

Уг төлөвлөгөөг боловсруулснаар үерийн хамгаалалтын барилга байгууламж, зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ, хөрсний усны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, улмаар цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болох юм.

2021 оны байдлаар Улаанбаатар хотод 51,6 километр урттай голуудын үерийн хамгаалалтын далан байгаа ч Туул, Улиастай, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далангууд хуучирч, эрэгийн бэхэлгээнүүд эвдэрч гэмтжээ. Иймд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн суурьшил нягт хэсэгт, Туул голын хойд эргийн үерийн хамгаалалтын даланг өндөрлөж тохижилт хийх юм. Мөн үерийн эрсдэлээс хамгаалах урсцыг нөхөн сэргээхийн тулд үерийн ус хуримтлуулах санг Сэлбэ болон Улиастай голууд дээр байгуулснаар сууршлын бүсийг үерт автахаас хамгаалж, хур бороо багатай үед голын урсцыг тэтгэх боломж бүрдэх аж. Ус хуримтлуулах талбай орчмыг тохижуулж амарч, зугаалах боломжтой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Мөн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Туул голын 5 байршилд 13 км, Сэлбэ голын дагуу 10 км, Улиастай голын дагуу 9 км урт үерийн хамгаалалтын далан шинээр барих зэрэг хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг төсөл танилцуулагчийн зүгээс онцолж, төлөөлөгчид дэмжин хэлэлцлээ.

Categories
эдийн-засаг

Эрчим хүчний эх үүсвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд ногдох албан татварыг хөнгөлөх хуулийг хэлэлцэв DNN.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцэж байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Цахилгаан эрчим хүчний таван МВт-аас дээш хүчин чадалтай, эсвэл дулааны эрчим хүчний 1.5 МВт-аас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөх тухай заалт нэмэхээр тусгасан байна. Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй байхаар, хуулийн дагаж мөрдөх үйлчлэх хугацааг 2029 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тусгажээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Үргэлжлүүлэн Гаалийн тариф, татварын тухай хуулийг хэлэлцэж, Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Уг хуулийн төсөлд Цахилгаан эрчим хүчний таван МВт-аас дээш хүчин чадалтай, эсвэл дулааны эрчим хүчний 1.5 МВт-аас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийн импортын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно гэж тусгасан байна.

Categories
спорт

Бөхийн “Увс нуур” галын сорилго наадам болно DNN.mn

Бөхийн галуудын дотроос хамгийн анхных болох “Увс нуур” галын 25 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ галаас аварга цолтой таван бөх төрөн гарсан ба Ардын хувьсгалын 102 жилийн хугацаанд хамгийн олон түрүүг авсан цор ганц гал билээ.

“Увс нуур” галын энэ жилийн наадмын сорилго барилдаан долдугаар сарын 1 буюу ирэх долоо хоногийн бямба гаригт болох нь. Уул ус тэгширсэн Харзтай дахь “Шүтээн” амралтын баазад урлагийн тоглолт, гал хөгжөөх ёс үйлдэхээс гадна улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан зохион байгуулах хөтөлбөр гаргажээ. Бөхөө дээдэлдэг нутгийн зон олон бөхөд элэгтэй бөх сонирхогч хэн бүхэн хүрэлцэн ирж идэр залуу хүчтэнгүүдийн уран барилдааныг шимтэн сонирхож, наадмын бөхийн өнгийг шинжих боломжтой. “Увс нуур” галын анхны гүйцэтгэх захирлаар Зууны манлай монгол бөх, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх ажиллаж байсан бол өдгөө тус галын тэргүүнээр УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат ажиллаж байна.

No description available.