Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ DNN.mn

Нийслэлийн “Түргэн тусламжийн төв 103”-ын II ээлжийн ахлах эмч З.Баярсайханаас эмнэлгийн тусламж хэрэгтэй үед эмч ирэхээс өмнө яаралтай үед үзүүлэх анхан тусламжийг хэрхэн өгдөг талаар тодрууллаа.



Түргэн тусламжийн төвд хоногт 1200 орчим дуудлага ирдэг бөгөөд таван салбараас 42 баг гаргаж иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг аж. Нэг эмч дунджаар хоногт 30 орчим дуудлага үздэг гэдгийг тэрбээр онцоллоо.


-Сүүлийн үед иргэд цус өнгөрч, харваж байна гэж ярих боллоо. Энэ үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Түргэн тусламжийн төвд даралт ихсэлтийн дуудлага дийлэнх хувийг эзэлдэг. Даралт ихсэж байгаа шалтгаан олон бий. Энэ нь мэдрэлийн, зүрх судасны гаралтай, бөөр, шээс дамжуулах замын гаралтай гээд гурван шалтгаантай байдаг. Эдгээрийн аль нь болохыг тодорхойлохын тулд нарийн шинжилгээ өгдөг. Шинжилгээ өгснөөр үндсэн суурь өвчнөө эдгээж байж даралт ихсэх нь багасдаг. Даралт ихсэж байгаа үед толгой эргэх, дотор муухайрна, огиудас хүрэх, шилэн хүзүү хөших зэрэг зовуурь илэрнэ. Дээрх зовуурь ажиглагдвал ойролцоох өрхийн эмнэлэг болон түргэн тусламж дуудах хэрэгтэй. Үзүүлэхгүй даамжраад байвал харвах эрсдэлтэй. Хэрвээ харвасан тохиолдолд амь насанд эрсдэлтэй тул даруй эмнэлгийн байгууллагад хандах ёстой.

-Харвасан үед ямар анхан шатны тусламж үзүүлэх ёстой вэ?

-Харвасан үед хамгийн түрүүнд түргэн тусламж дуудах хэрэгтэй. Түргэний эмч очиж тухайн хүний биеийн байдал ямар байгааг үзэж, үнэлгээ хийнэ. Мөн “0” цаг гэж хэлдэг. Харваснаас хойш 3 цаг дотор Улаанбаатар хотын гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн төв рүү тээвэрлэдэг. 3 цагаас хэтэрсэн бол харьяа дүүргийн эмнэлэгт тээвэрлэн очиж , эмчилгээ хийнэ.

-Автобус болон агааргүй бүгчим орчинд хүмүүс ухаан алдах тохиолдол гарч байна. Үүнд иргэд арга хэмжээ авах уу?

-Ер нь бол хүчилтөрөгчийн дутагдалд орчхоод ухаан алдаж байгаа юм. Мөн ухаан алдаж байгаа хүмүүс олон шалтгаантай байж болно. Цус багадалт, архаг хууч өвчин, сахар, дотоод шүүрлийн эмгэг, цусны эмгэг зэрэг шалтгаан бий. Нийтлэг шалтгаан нь дотоод орчны хүчилтөрөгчийн хэмжээ багассантай холбоотойгоор л муужирч унадаг. Тэгэхээр энэ тохиолдолд тухайн байгаа орчин, өрөөны агаар сэлгэлтийг маш сайн хийх хэрэгтэй. Мөн дийлэнх тохиолдол нь цус багадалттай холбоотой. Цус багадалт нь дотроо төмөр дутагдах, фолийн хүчил дутагдсанаас зэрэг олон зүйл бий. Үүнийг шинжилгээгээр л мэднэ.

-Түгжрэл үүссэн тохиолдол ямар хариу арга хэмжээ авах талаар зөвлөөч?

-Ер нь түгжрэл үүсэж байгаа тохиолдолд хэвлийгээр өвдөнө, өтгөн гарахгүй хэвлийгээр базалж өвддөг. Энэ үед эмч хэвлийг дарж үзэхэд зарим газар товгор хатуу зүйл тэмтрэгддэг. Мөн өтгөн гарахгүй гурваас дөрөв хонох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эмч үзэж оношлоод асуудлыг шийднэ.

-Гадуур согтуу хүмүүс энд тэнд ухаан алдсан үед иргэд эмнэлэгт ханддаг. Эмч ирэхээс өмнө юу хийх хэрэгтэй вэ?

-Манайд ирж байгаа дуудлагын дийлэнх хувийг архидалттай холбоотой дуудлага байдаг. Архи уусан үедээ зодоон хийснээр гэмтэл авсан дуудлага ирнэ. Энэ нь түргэн тусламжийн төвийн хувьд тулгамдсан асуудал болоод байгаа. Гудамжинд согтуу хэн нэгэн хэвтсэн байгаа үед иргэд дуудлага их өгдөг. Дуудлагын дагуу түргэн тусламж очиж шаардлагатай бол цагдаа дууддаг. Амь насанд аюултай, ямар нэгэн гэмтэл байгаа үед харьяаллын дагуу дүүргийн эмнэлэгт хүргэж өгдөг.

Ер нь хүүхдүүд ч гэлтгүй насанд хүрсэн хүн хахах үе цөөнгүй байдаг…?

-Хүүхдүүд бүхэл жижиг зүйлд хахаж болно. Усанд орж байгаад хахдаг. Ямар нэгэн байдлаар амьсгалын замд гадны биет орж, бөглөрсөн тохиолдолд 3-5 минутад амь нас эрсдэх аюултай. Ийм дуудлага ирэхэд хамгийн ойрхон машиныг явуулна. Ахлах эмч нар тухайн айлтай холбогдож ямар арга хэмжээ авах талаар бүх мэдээллийг өгөөд явдаг. Хүүхдийн наснаас хамаараад бөглөрсөн зүйлийг авахад харилцан адилгүй байдаг. Хүүхдээ доош нь харуулаад нуруун дээр нь гарынхаа алгаар цохих маягаар болон гадны биет харагдаж байгаа тохиолдолд шууд гараараа авах хэрэгтэй. Харин насанд хүрсэн хүн байвал ард нь зогсож байгаад аюулхай, мөгөөрс орчимд хүчтэй дарна.


Хүн хахах үед ямар анхны тусламж үзүүлэх шаардлагатай тухай зөвлөгөө:

  • Ухаантай байгаа эсэхийг шалга
  • Ухаантай байвал тайвшруул
  • Хахсан хүний ард гарч зогс
  • Хагас тонгойлгоод 2 далны хооронд 5 удаа алгад
  • Хэрэв хахсан зүйл гарахгүй бол хэвлийгээс нь биерүүгээ шахна
  • Хэвлийн шахалт хийхийн тулд дараах заавраар хийнэ.

Үүнд:

  • Нэг гараа атган аймхай мөгөөрсний доор байрлуулна
  • Нөгөө гараараа атгасан гараа барьж хүнээ араас нь тэвэрнэ
  • Тэвэрсэн гараа дээш чиглэлтэйгээр огцом чанга шахаж татна
  • Татах үйлдлийг хийсний дараа хахсан зүйл гарсан эсэхийг ажигла
  • Хахсан зүйл гарахгүй байвал дээрх үйлдлийг 3-5 удаа давтан хийх
  • Хахсан хүний амьсгал бөглөрч зогсвол зүрх амьсгалын сэхээн амьдруулалт хийнэ.
  • Зүрх амьсгалын сэхээн амьдруулалтыг хэрхэн хийх аргыг яаралтай тусламжийн төвийн эмч нар зөвлөдөг

-Ойрын үед иргэд фитнесээр хичээллэх болж. Өлөн, хоолгүй очоод ухаан алдаж унадаг гэнэ. Энэ тохиолдолд…?

-Дээр хэлсэнчлэн цус багадалттай байж болно. Мөн фитнесээр хичээллэж байгаа иргэд уураг, нүүрс усаа тогтвортой хэмжээгээр хэрэглэх ёстой. Гэтэл түүнийгээ хангалттай хэмжээгээр авахгүйгээр бэлтгэл хийсэнтэй холбоотой муужирч унадаг. Түүнчлэн өөрийнхөө даах хэмжээнээс илүү хэмжээтэй зүйл өргөснөөс ч болдог. Энэ тохиолдолд эхлээд орчны аюулгүй байдлыг хангах ёстой. Хоёрдугаарт, бага хэмжээгээр сэргээх үүднээс толгой, хүзүүн дээр нь чийгтэй алчуур тавих, чихэртэй баахуй цай уулгаж анхны тусламж үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд түргэн тусламжид дуудлага өгөх хэрэгтэй.

-Нийслэл болон хөдөө орон нутагт зам тээврийн осол ихээр гардаг. Осолд ороод мөргүүлсэн үед эмнэлгийн тусламж иртэл иргэд юу хийх ёстой вэ?

-Машины хурд, хаана ямар осолд өртсөнөөс шалтгаалаад харилцан адилгүй. Машин дотор явж байгаад осолд ороод толгой нь өвдөөд байна уу. Зам хөндлөн гарч байгаад мөргүүлсэн үү гэдгээсээ хамаараад өөр өөр байдаг учир тэр болгонд ийм гээд хэлэхэд хэцүү. Хамгийн гол нь ийм төрлийн осолд өртсөн үед шууд 103 руу дуудлага өгөх шаардлагатай. Энэ бол хамгийн зөв арга хэмжээ.

Осолд орсон хүнийг янз бүрийн байдлаар хөдөлгөж болохгүй. Учир нь хамгийн түрүүнд хүзүү, толгой гэмтдэг учраас цаашдын гарах хүндрэл, амь нас эрсдэх аюултай учраас хөдөлгөж болохгүй. Эмч очиж үзлэг хийгээд шаардлагатай эм, өвчин намдаах өгч тээвэрлэлт хийдэг. 

-Халууны улирал эхэлж иргэд агаар салхинд ихээр гарч, амарч зугаалдаг. Ингэхдээ нохой, могой, шумууланд хазуулах нь элбэг байдаг. Төвөөс зайдуу үед ямар туслам өгөх вэ?

-Нохойд хазуулсан дуудлага их ирдэг. 24 цаг дотроо Гэмтлийн хүлээн авах тасаг дээр очиж үзүүлнэ. Мэдээж хэрэг шархны том жижгээс хамаараад оёдол тавиулах эсэхийг шийддэг. Амьтанд хазуулсан үед вакцин хийлгэнэ. Могойд хатгуулсан тохиолдолд халдварт 100 дугаар руу залгана. Иргэд могойд хазуулсан хэсгээс дээш чангалуур тавих хэрэгтэй. Болж өгвөл хазуулсан хэсгийн цусыг бумбаар соруулж авах анхан шатны тусламж үзүүлнэ. Ер нь цаг алдах тусам нүхжилт үүсэж амь насанд аюултай тул шуурхай халдвартын эмнэлэгт ирж үзүүлэх шаардлагатай.

-Иргэдэд түгээмэл тохиолддог зүйл нь хоолны хордлого байдаг шүү дээ. Ямар шинж тэмдэг илрэх үү?

-Хоолны хордлого ихэвчлэн нянгийн гаралтай байдаг. Огиулна, бөөлжинө, хэвлийгээр өвдөнө, халуурна, дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг. Зарим нь илэрхгүй ч байж болдог.

Хордлогын үед илрэх шинж тэмдэг:

Суулгах,

Дотор муу­хай­рах,

Бөөлжих,

Гэдэс баз­лах,

Халуурах толгой өвдөх,

Яд­рах,

Өтгөн цус, цусны судал, залхагтай гарах,

Ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг тус тус илэрдэг

Categories
мэдээ нийгэм

Оршин суух зөвшөөрлийн 2313 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлээ DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны дөрөвдүгээр сард 4893 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 719 гадаадын иргэнд виз, 25 улсын 1456 иргэнд цахим виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 2336 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 761 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар дөрөвдүгээр сарын 10-ний өдрөөс оршин суух зөвшөөрлийн 7 төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд нийт 3408 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлээ. Тухайлбал, оршин суух зөвшөөрлийн хүсэлт 2313, оршин суух зөвшөөрлийн сунгалт 918, оршин суух зөвшөөрлийн хасалт 99, паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх 60 хүсэлтийг тус тус цахимаар хүлээн авч шийдвэрлэв.

Мөн Гадаадын иргэний Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгалтын асуудлаар 1749 иргэнд утсаар, 723 иргэнд биечлэн, 5 иргэнд цахимаар, нийт 877 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа гэж ГИХГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 80 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 4 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 563 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 190 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 373 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 98 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 25 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 80 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Categories
мэдээ нийгэм

ҮАБЗ шуурхайн хуралдаан зарлажээ DNN.mn

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаан зарлажээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл болон Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байгаа гэх албан эх сурвалжийн мэдээлэл байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг өчигдөр УИХ-д суудалтай намын бүлгүүд хэлэлцэж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. ҮАБЗ-өөс ҮХНӨ-тэй холбоотой асуудлыг дэмжвэл маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэж мөн маргаашдаа багтаж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барих төлөвлөгөөтэй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нүүрсний экспорт өсчээ DNN.mn

942 мянган тонн нүүрс илүү экспортолсон болохыг тогтоожээ

Дөрөвдүгээр сарын 21-ээс 27-ны өдрүүдэд нүүрс экспортын 10,301 автомашин, 1,147 чингэлэг тээвэр, 1,024 AGV тээвэр хийгдсэн байна. Тухайн хугацаанд 1,295.5 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн 2 дахин өссөн. Оны эхнээс 19,183.8 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 15,519 мян.тн-оор буюу 4 дахин өссөн байна.

Харин 458 автомашин, 121 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 470.1 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 4 хувиар өсжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 8 автомашин, 1,332 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 1,688.4 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 71 хувиар өсөв. Тухайн 7 хоногт 93.1 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.

Төв банк оны эхнээс өнгөрөгч сарын 27-ны өдрийн байдлаар 3.24 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 52.6%, зэсийн баяжмал 33.6%, төмөр 20.1%, алт 16.2%, газрын тос 23.6%, цайр 69%, хайлуур жонш 58.5% тус тус байна.

Categories
мэдээ нийгэм

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.7 ам метр болж нэмэгджээ DNN.mn

Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт бүхий гудамж талбайг байгуулснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 5.7 ам метр болж нэмэгдсэн байна.

Энэ хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшилд байсан 10.2 га газрыг ЗДТГ-т шилжүүлэн, зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр гаргалаа. Мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах “East” төв орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг гаргав.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 32 га талбайн мод үржүүлгийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн 15 аж, ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Мөн нийслэлд нэг цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж, Туул гол дагуу болон үерийн далан дагуу гурван байршил, эрүүл мэндийн таван байгууллагын гадна талбайд томоохон тохижилтын ажлыг гүйцэтгэлээ.

Сэлбэ, Бага Баян голын хаврын шар ус болон зуны үерийн усыг хуримтлуулан экосистемд таатай нөлөө үзүүлэх цэнгэг устай 30,000 шоо метрээс багагүй эзлэхүүнтэй Сэлбэ голын урсац тохируулын усан сан байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлж буй.

Түүнчлэн хог хаягдлын ухаалаг менежмент бий болгох хүрээнд Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хоногт 300 тонн хог хаягдал ангилан ялгах үйлдвэрийг байгуулж, ашиглалтад оруулсан. Аюултай хог хаягдлыг түр хадгалах жишиг агуулахын барилга, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 10 тонн хог хаягдал ангилан ялгах хүчин чадал бүхий үйлдвэрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Categories
гадаад мэдээ

Хойд хөршийн бодлого гэх “зөөлөн дайн” DNN.mn

Монгол улс 1924-1990 он хүртэл ЗХУ-ын “дохиураар хөдөлдөг” улс байв. Энэ нь бид дэлхийн 1/3-ийг эзлэн тогтож байсан Социалистсистем гэхтом шоронгийн хамгийн анхны хоригдол болж бусдаасаа илүүхэлмэгдсэн гэсэн үг.Харин 1990 оны Ардчилсан хувьсгалын ачаар “гурав дахь хөрш”-үүдтэй болсон. Гэхдээ л ЗХУ-ын шууд үргэлжлэл болох ОХУ-ын Гадаад бодлогын улс, төрийн нөлөөлөл болох“зөөлөн дайн”-нд Монгол улс өнөөдөр ч гэсэн хэлмэгдсээр байна. Тухайлбал, НҮБ-аас Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгөө хамгаалах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “ой модны өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэрийг 2012 онд гаргасан. Манай улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн. Монголчууд бид энэ оны Дэлхийн ойн өдрийг “Эрүүл ой-Эрүүл хүн” уриан дор ”Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний VI хурал хуралдуулан тэмдэглэн өнгөрүүлэв.

Дэлхийн экосистемийн нэг чухал хэсэг болох Монгол орны 18.5 сая га талбай бүхий ойн сан ньолон төрлийн хөхтөн, жигүүртэн, хэвлээр явагч зэрэг амьтны амьдрах орчин, малчин, нүүдэлчин, нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр, түлээ, өвс тэжээлийн нөөц болсоор ирсэн. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн найманхувийг эзлэх манайойн 297 мянган га талбай өнгөрсөн оны эхний сарын байдлаар “хөнөөлт” шавжид нэрвэгдсэн мэдээлэл бий гэнэ. Нэгдүгээрт, XXI зуунд байгальд “хөнөөлт” шавьж байдаг гэж ярьж байна гэдэг орчин үеийн биологийн шинжлэх ухаанаас хол хоцорсон гэсэн үг бөгөөд хөгжингүй улсуудын эрдэмтэн, судлаачид байтугай энгийн иргэдийн доог тохуу болно гэсэн үг. Хоёрдугаарт, дэлхийн амьдбайгаль 4,1 тэрбум жилийн настай экосистем. Экосистем гэдэг нь амьд биет болгон бие биенээ дэмжин оршдог буюу ганц ч хортон байдаггүй систем буюу тогтолцоо гэсэн үг. Иймээс “хортон” гээд байгаа тэр амьд биетийг устгах гээд байгаа татвар төлөгчдийн мөнгөөр уг нь тухайн шавьжийн авгалдай, хүүхэлдэйн байгальд үзүүлэх үүргийг судлан тогтоох ёстой юм. Яг үнэндээ саяхан л 10 байснаа одоо газар нутгийн маань 8 хувь болоод буй ой модноос илүү энэ буруу дүгнэлт хийгээд чуулаад байгаа ойн мэргэжлийнхэн чинь манай улсын жинхэнэ үнэт баялаг юм. Харин үнэт баялаг болох мэргэжлийнхэн буруу дүгнэлт хийгээд байгаа нь түр зуурын асуудал бөгөөдцалин мөнгө нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаагаас хэдэн сэргэлэн нь дэндсэн нөхөр “хортон”-гоор хэдэн төгрөг олох гэж байгаа хэрэг. Цалин хөлс хомс байгаа нь явж явж хойд хөршийн “ач тус” билээ. Тухайлбал, манай амьтан судлаачид үлийн цагаан оготно хэрхэн бэлчээрийн талхигдлыг арилгаж, экосистемийг буцаан сэргээдгийг нэгэнт тогтоочихсон. Гэтэл төр, засаг энэ оготныг устгах гэж татвар төлөгчдийн мөнгийг цацсаар байгаа нь ч, бид Үндсэн хуульдаа байгалийн баялаг төрийн-нийтийн өмч гэж заасан ч нөхөгддөг баялаг нь ганц яамны сайдын өмч болж, орон нутгийн иргэд ядуурлаас гарч чадахгүй бүр түүхэндээ байгаагүй цөөн амьтан, ургамал, цэвэр усны нөөцтэй, цөлжилтөнд нэрвэгдээд буй нь ч, цөлжилтийн түйрэн далай гатлан бусад улсад гай тарьжбайгаа нь ч үнэндээ хойд хөршийн бодлогын эцсийн үр дүнюм. Учир нь бид өнөөдөр ЗХУ-аас үлдсэн төрийн байгуулалтын тогтолцоо болох нийгмээ урагш нь чирч явдаг баялаг бүтээгчдийг ойлгох ямар ч чадваргүй байдгаасаа үүдэн хүнд суртал, авлигын үүр уурхай болдог яам, агентлагийн сүлжээ гэх экосистемд амьдарч байна. Харин бид яагаад социалист тогтолцоонд амьдраад байгаа нь ЗХУ-ын шууд үргэлжлэл болох ОХУ-ын нөлөө өнөөдөр ч манай улсад хүчтэй байгаатай шууд холбоотой юм.

Монголын ой модны хувьд 3,5-4 мянган жилийн өмнө манай Их нууруудын хотгор болон Говийн нууруудын хөндий нэг л том цэнгэг уст мөрөн байж, одоогийн Говийн болон Монгол Алтайн нуруу тэр чигээрээ өнөөдрийн Хэнтийн нуруу шиг ой модоор бүрхэгдэж байсан нь нэгэнт шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Харин нэг том мөрөн нуурууд болон тасарч, Алтай нуруу ойгүй болж нүцгэрсэн ньцэвдэг хайлж багассантайшууд холбоотой. Хэргийн учир нь цэвдэггүй болж буй манай ой мод хөгжингүй улсуудын хүн ам шиг хөгшрөлтөнд нэрвэгдээд байгаа юм. Ой модны хувьд ийм зүйл галав бүрийд тохиож байсан. Өөрөөр хэлбэл мод, бутнуудын эсийн ген буюу үрэнд нь байнгын усалгаа шаарддаггүй буюуцэвдэггүй хөрсөнд ургах “нууц” нь байгаа гэсэн үг. Байгалийн өөрчлөлт хүний настай харьцуулахад хэтэрхий удаан явагддаг. Иймээс нэгэнт цаг үе нь шаардаж байгаа учир хэн нэгэн энэ “нууц”-ыг нээж л таарна. Тэр цагт манай ойн мэргэжлийнхэн эх орноо ойгоор бүрхээд зогсохгүй экспортын жимс,жимсгэний аж ахуйнууд бий болгох гол хүч болно. Харин мэргэжлийнхэн байхгүй бол ямар ч технологи байгаад яах билээ. Иймээс л ойн мэргэжлийнхэн бол ойгоосоо илүү манай үнэт баялаг, харин тэдний мэдлэг, туршлага нь жинхэнэ үнэт зүйл юм.

ЗХУ задрах сиймхийгээр монголчууд бид ардчилсан тогтолцоотой улс байгуулан, парламентын засаглалтай болж чадсан нь яах аргагүй “бурханы аврал”.Иймээс Ардчилсан нам монголчууд бидний үнэт зүйл бас баялаг мөн. Харин АН-ын үнэт зүйл нь үзэл баримтлал бол баялаг нь гишүүд, дэмжигчид нь билээ. Гэтэл зарим удирдлага нь үнэт зүйл, баялгаа орхин Оросын явуулгаар АН-ыгОН болгох гэж зүтгэсэн нь түүхэнд ховорхон тохиох үзэгдэл болов. Оросын эрх ашгийн төлөө зүтгэн Монголоо хохироох “ОН и она”-гаасАН салсан ч харамсалтай нь өөрсдийгөө барууны үзэлтэй гэдэг болчихсон. Үнэт зүйл нь “баруун” харин баялаг нь “зүүн”, бас л ховор үзэгдэл. Ийм юмыг монголчууд “гал, ус мэт харшилдах” гэдэг. Иймээс АН-ын хувьд цаг үеийнхээ шаардлагын дагуу үзэл баримтлалаа сайтар нягтлан хэлэлцэж, тов тодорхой болгох шаардлага үүсээд байна. Гэтэл Ардчилсан намын анхдагчдын нэг, Монгол Улсын Шадар сайд асан Д.Ганболд саяхан “ОХУ-ын одоогийн дэглэм оршин байгаа цагт АН-ын хагарал зогсохгүй” гэж мэдэгдэв. Иймд Монгол Улсын хувь хүн, хуулийн этгээд бүр Оросын улс төрийн бодлого гэх “зөөлөн дайн”-наас болж учирсан хохирлоо Олон улсын шүүхэд хандан төлүүлэх бүрэн боломжтойшүү гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

ЗХУ нь коммунист үзэл суртал, арми, өөрийн нөлөөнд буй удирдлагуудад өгдөг татаас гэсэн гурван тулгуур дээр оршиж байв. Үзэл суртал нь барууны жийнс, зажилдаг бохь, поп, рок хамтлагуудад ялагдчихаад байх үед арми нь Афганистанд бүтэлгүйтэнэнэ улс түүх болж үлдсэн. Тэгвэл ЗХУ-ыг албан ёсоор залгамжилж буй өнөөдрийн ОХУ-д “их гүрэн” гэсэн хийрхэлийн ард нуугдсан авлигаас өөрүзэл суртал гэхээр зүйл алга. Харин армийнх нь хувь заяа дэлхийнхөгжингүй улсуудын 95%-ийн “дэмжлэг”-ээр Украинд нэг мөр шийдэгдэх гэж байна. Ерөөс аль ч улсын арми ялагдахад жижиг улсуудад бослого, үймээн, самуун том улсуудад хувьсгал гардаг нь өөрөө нийгмийн хөгжлийн хууль болсон зүйл. Иймээс юу болохнь ойлгомжтой. Тэр цагт бусад улсуудтай адилОросын төр, засгаас учруулсан“зөөлөн дайн”-ны хохирлыг бид заавал ч үгүй нэхэмжилж таарах гээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа! Манай Тоолол(MT)-ын V зуунд бий болсон хэвтээ араб бичгийг босгож, одоогийн Сирийн нутагт байсан Согдууд үүсгэн VIII зуунаас хэрэглэж байсан бичгийг бидний өвөг дээдэсурд хөршийн ханз үсэгний эсрэг XIII зуунаас хэрэглэж байсан. Энэхүү Уйгаржин гэх бичиг бидний Үндэсний бичиг юм бол та бид хэний үр сад болох нь маш тодорхой болжбайна бус уу? Уйгаржин бичиг Монгол бичиг юм бол МТӨ II зуунаас МТ-ын I зуунд оршин тогтнож байсан Xүннү гүрэн ч бидний өвөг дээдэс биш, Скандинавын хойгоос олдон баруунд “РУНИ” (нууц бичиг, учрыг нь тайлж чадаагүй бичиг) гэж нэрлэгдэж байсан манай Орхоны бичээсийг бичсэн Хүн(Хүннү) бичиг ч биднийх биш болж таарна. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн анхныбичиг үсэгнээс нь биднийг салган, монголчуудын түүхийг бүтэн мянган жилээр хойшлуулах хорон санаа яг анх хаанаас гарч, хэний санхүүжилтээр биелэлээ олон хэрэгжиж эхэлсэн юм бол оо?! Шинжлэх ухааны ач тусаар монголчууд бид оросуудаас хамаагүй өмнө төр, улсаа байгуулж бичиг, үсэгтэй байсан болох нь батлагдаж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч асан боловсрол маруухан “товариш”-аар Уйгаржин бичгийг бидний Үндэсний бичиг гэж заалгаж, сурталчлаад байсны цаад учир, шалтгаан хэтэрхий гэмээр ойлгомжтой байна бус уу?! Иймд Хүннү бичээсийг тайлан түгээгч, “Сэргэлэн интернэшионал экспидишн” ТББ-ын тэргүүн, эрдэмтэн судлаач С.Сэргэлэн манай хэл судлалд бий болоод буй “Женко” болох доктор С.Дуламд хандан “Үсэг бичгийг нь үгүй хийвээс түүх нь устана. Түүхийг ньүгүй хийвээс үндэстэн устана” гэж бичсэнийг монгол хүн бүр цээжлэн, үр хойчдоо байнга сануулж явах нь зүйд нийцнэ.

Өнөөдөр орос монголоос бусад бүх улсбүрэн эрхт төлөөлөгч гэсэн утгатай “амбан сайд” гэсэн монгол үгийг хэрэглэж байхадбид оросуудын зааж өгсөн “элчин сайд” гэсэн үгийг хэрэглэсээр байна. Монголыг тагнаж байсан Оросын цэргийн тагнуулуудын зургийг офицер хувцастай нь залчихаад “ эрдэмтэд” гээд сууж байна. Бүр шинжлэх ухааны тайлбарыгойлгохгүй, зөрөөд байсанд нь уурлаж, бухимдсанамьтан судлаач тахийг латинаар “Пржевальский адуу” гэж хонзонтойгоор нэрлэн шинжлэх ухаанд үлдээсэн байхад бидПржевальскийн адуу гэж буруу нэрлэсээр л байна. Аминдаа л Оросуудад тал засаж байгаа хэрэг. Судлаачид Өгөөдэй хааны үед анх барьсан гэдгийг нь шинжлэх ухаанаар нэгэнт тогтоочихсон өвөг дээдсийнхээбүтээсэн тив дамнасан дэлхийн анхны хурдны замыг бид оросуудын зориудаар гуйвуулан нэрлэсэн “Чингисийн далан” гэдгээр нь өнөөдөр ч нэрлэн өвөг дээдсээ гутаасаар л сууна. Энэхүү замын ачаар Монголын хуульгурав хоногийн дотор Их Монгол улсынхаа захад хүртэл хүрч хэрэгждэг байсан. Харин өнөөдөр “Монголын хууль гурав хоног” гэдэг үг ямар утгатай болчихсон байгаа билээ. Хэн ингэж гуйвуулсан юм бол? Уг нь тив дамнасан дэлхийн анхны энэ хурдны зам чинь гадна, дотныжуулчдыг татах жинхэнэ, хосгүй үнэт объект мөн юм байгаа биз дээ?!

Энэ бүхэн Оросын нөлөө хүчтэй хэвээр байгаагийн баталгаа. Дээрээс нь Оросуудын хил, гаалийн хавчилт, гадны хөрөнгө оруулалт, бидний бизнест саад болж буйг болон ГХЯ-ны нууцад байгаа Оросоос ирсэн албан бичгүүд бас бус зүйлс нууцаас гарахаар монголчууд ОХУ-аас явуулсан “зөөлөн дайн”-д яаж хохирч байсан нь маш тодорхой болно. Оросын ард, олон дэмий ч нэг “Счастье там, где нас нет” буюу оросуудгүй газарт л аз жаргал байдаг гэсэн хэлц үг гаргаагүй байх. Иймээс хэзээ нэгэн цагт бид тэднээс болж учирсанхохирлоо ОХУ-ыг залгамжлан үлдэх төр, засгаар төлүүлэх л болно. Энэ ньОросын нөлөөнөөс бүрэн гарсны дараа л манай эдийн засаг үсрэнгүй хөгжиж, Монгол улс “хөл дээрээ босон” ард иргэд маань сайхан амьдарна гэсэн үг. Ийм цаг удахгүй ирнэ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 150.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны эхний улиралд 2.2 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 519 (19.1 хувь) тонноор буурсан байна.

Агаарын тээврээр 2023 оны эхний улиралд дотоодод 3.6 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.4 (10 хувь) тонноор буурчээ. Мөн олон улсад тээсэн ачаа 2197.7 тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 518.6 (19.1 хувь) тонноор буурсан байна. Агаарын тээврээр тээсэн ачаа 2023 оны 3 дугаар сард 794.1 тонн болж, өмнөх сарынхаас 75.6 (10.5 хувь) тонноор өсөв. Үүнд олон улсад тээсэн ачаа 10.6 хувиар өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэсэн байна.

Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний улиралд 318.4 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 187.9 (2.4 дахин) мянган хүнээр өслөө. Агаарын тээврээр зорчигчид энэ оны 3 дугаар сард 107.4 мянга болж, өмнөх сарынхаас 8.7 (8.8 хувь) мянган хүнээр өссөн байна. Энэ өсөлтөд Оюутолгой, Сөүл, Бээжин, Токио, Хөх хот чиглэлийн зорчигч өссөн нь голлон нөлөөлжээ. Агаарын тээврээр орон нутагт зорчигчид энэ оны эхний улиралд 89.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.2 (27.5 хувь) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Оюутолгой чиглэлийн зорчигчид 40.3 хувиар өссөн нь нөлөөлжээ. Агаарын тээврээр олон улсад зорчигчид энэ оны эхний улиралд 229.3 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 168.7 (3.8 дахин) мянган хүнээр нэмэгдсэн байна. Үүнд Сөүл чиглэлийн зорчигч 84.1 мянга, Токио чиглэлийн зорчигч 15.5 мянга, Бээжин чиглэлийн зорчигч 9.8 мянга, Бангкок чиглэлийн зорчигч 9.7 мянга, Станбул чиглэлийн зорчигч 8.1 мянган хүнээр нэмэгдсэн нь нөлөөлөв.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2023 оны эхний улиралд 207.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 150.9 (3.7 дахин) тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин агаарын тээврийн орлого энэ оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 400.3 (0.6 хувь) сая төгрөгөөр буурч, 67.9 тэрбум төгрөг болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тавдугаар сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх тавдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй.

Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар температур аажмаар дулаарах боловч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр ахин сэрүүсэх төлөвтэй байна.

Сарын эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байна.

Иймд нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын зөрөө (хэлбэлзэл) ихтэй байх ба малчид, тариаланчид мал төллөх, хаврын тариалалтын үеийн нэн шаардлагатай ажилуудыг эртнээс бэлтгэж, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн цаг агаарын богино хугацааны 1-5 хоногийн мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэдэд анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх, Ховдын зүүн хойд, Завханы баруун болон хойд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдээр агаарын температур олон жилийн дунджаас бага зэрэг сэрүүснэ. Арав хоногуудын дунд үеүдээр болон сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 15-17 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангай, Архангайн ихэнх, Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүсэх төлөвтэй. Хоёр, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 11-13 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр бага зэрэг сэрүүсэх төлөвтэй. Арав хоногуудын зааг үеүдээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13-15 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Сарын эхэн үе болон арав хоногуудын зааг үеүдээр агаарын температур харьцангуй сэрүүсэх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд хур тунаданы давтагдал ихтэй байх магадлалтай ба хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр бороо орох төлөвтэй. Энэ үеэр салхины хурд 14-16 м/с хүрэх буюу зарим үед 17-19 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
мэдээ нийгэм

Автобусны 54 буудлыг хяналтын камерт холболоо DNN.mn

Улаанбаатар хотын иргэдийг аюулгүй, тайван амьдруулах, байгалийн үзэгдэл, ослоос авран хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор автобусны 54 буудлыг хяналтын камерт холболоо.

Цагдаагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулснаар шөнийн цагаар үйлдэгдсэн гэмт хэрэг 14.4 хувиар буурч, зөрчлийн илрүүлэлт 52.1 хувиар өссөн нь иргэдийн амар тайван амьдрах, орчин нөхцөл бүрдэхэд нөлөөлсөн байна.