Categories
мэдээ нийгэм цаг-үе

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn

Увс аймгийн Түргэн сумын Хэрлэн багт тавдугаар сарын 3-ны өдрийн 18:38:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй талаар сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай байдаг.

Categories
мэдээ нийгэм

Сайд асан Т.Бадамжунайг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгав DNN.mn

Т.Бадамжунайг эх оронд нь албадан авчирлаа

ХХААХҮ-н сайд асан Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппин улсаас авчирч “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорьсон.

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 2-нд шүүх хурал болж, түүний цагдан хоригдох хугацааг 30 хоногоор сунгах шийдвэр гаргасан байна.

Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Боргилмаа: Эдийн засгийн хэрэгцээ шаардлагаа хангахгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тогтмол ажиллах, сэтгүүл зүйн бүтээгдэхүүн бий болгох тухай ярих боломжгүй DNN.mn

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” өчигдөр болж өнгөрлөө. Энэ өдөр “Хэвлэлийн эрх чөлөөний форум 2023” болсон юм. Форумаар салбарынхан чуулж, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа. Энэ үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн МСНЭ-ийн Ёс зүй, хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаагаас Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний талаар тодрууллаа.

-Эдийн засгийн эрх чөлөө байхгүй бол хэвлэлийн эрх чөлөө байхгүй гэдэг. Эдийн засгийн хараат бус байдлыг хэвлэлийн салбарынхан яаж бий болгох вэ?

-Сэтгүүл зүй ч бай, ер нь ямарваа үйл ажиллагаа явуулахад зардал гарах нь зайлшгүй. Бид жижигхэн зах зээлтэй. Үүнээсээ хэт давсан хэвлэл мэдээллийн байгууллагатай. Гэхдээ энэ нь олон ургальч үзлийг илрүүлж байдаг сайн талтай. Эдийн засгийн хэрэгцээ шаардлагаа хангахгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тогтмол ажиллах, сэтгүүл зүйн бүтээгдэхүүн бий болгох тухай ярих боломжгүй юм. Хэвлэл мэдээллийн Эдийн засгийн орчин таагүй байна.

Өнөөдөр ДНБ-ий 40 орчим хувьтай тэнцэх хэмжээнд улсын төсөв батлагдаж байна. Монголын нийт эдийн засагт төрийн оролцоо өндөр байна гэсэн үг. Ийм байхад хэвлэл мэдээлэл мөн л төрд, төрийн байгууллагад, улс төрд ханган нийлүүлэлт хийж байна. Энэ нь алсдаа хэвлэл мэдээлэл төрөөс хараат болох эрсдэлтэй гэсэн үг. Мөн төр өөрөө мэдээллийн эх сурвалж болох жишиг хавтгайрлаа. Нэг талаас харвал төр нээлттэй болоод байгаа юм шиг боловч үнэндээ бол төр хүссэн мэдээллээ л өгдөг байдлаар цензур тогтоож байгаа хэлбэр.

-Ковид цар тахалаас үүдэлтэй Хэмнэлтийн хууль нэрээр хэвлэлийн орлогыг хумьсан. Ковидын хуулийн хугацаа дуусгавар болсон ч зарим шийдвэрүүд эргэж сэргэсэнгүй. Үүнийг сэргээхийн тулд ямар ажлууд хийх боломжтой вэ?

-Цар тахлын үеэс төр засгийн байгууллагууд хэмнэлт хийж эхлэхдээ хамгийн түрүүнд хэвлэл мэдээлэл, шуудан холбооны зардлаа танасан. Үеийн үед л ингэдэг. Өнөөдөр төрд нүүрлэсэн хулгайтай тэмцэх кампанит ажлын хүрээнд дахиад хэвлэлийн зардлаа таналаа. Төр мэдээллийн эх сурвалж болоод байгааг би хэдий шүүмжилж байгаа ч төр мэдээллээ ил байлгах үүрэгтэй. Мэдээллээ далд хийчихээд дараа нь өөрөө эх сурвалж болж гарч ирээд хүссэн мэдээллээ дуртай цагтаа, улс төрд нь хэрэгтэй цагтаа өгдөг байж таарахгүй. Харин иргэдийн Үндсэн хуулийн эрх болох мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, үүний тулд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хэм хэмжээний дотор, гэрээний хүрээнд ажиллах нь бол зүй ёсны зүйл. Гэтэл хэмнэлтийн хууль нэрийн дор тэр үйл ажиллагааг хаах, нууц далд санхүүжилтийн хэлбэрт шилжих нь бүр дордуулж байгаа хэрэг юм. Хэвлэл мэдээлэл өөрөө хүчтэй дуу хоолой. Бид чөлөөт хэвлэлийг боомилох эрсдэлтэй шийдвэр, асуудал бүрд байр сууриа илэрхийлж ирсэн. Тэмцэж ирсэн. Цаашид ч мөн тийм хэлбэрээр л ажиллана.

Мөн энэ үеэр Сэтгүүлзүйн доктор, профессор Ж.Батбаатараас цөөн асуултад хариулт авлаа.

-Сүүлийн хоёр жилд манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 43 байр ухарсан байна. Үүнийг ямар үзүүлэлтээр гаргадаг вэ?

-“Хил хязгааргүй сэтгүүлзүй” олон улсын байгууллагаас жил бүр хэвлэлийн эрх чөлөөний судалгааг гаргадаг. Маш олон нарийн үзүүлэлтээр дэлхийн 180 гаруй улсыг багтаагаад, тайлангаа гаргадаг юм. Үүнд маш олон шалгуур үзүүлэлтүүд байдаг. Маш нарийн маргах аргагүй судалгааны дүнг гаргадаг судалгааны байгууллага байгаа юм. Жил бүр манай индекс ухарсаар ирлээ.

-Манайд ухарч байгаагийн шалтгаан юу юм бол?

-Манай улсын ухарч буй шалтгаан нь хэвлэл мэдээллийн салбар улс төрийн нөлөө ихтэй. Өөрөөр хэлбэл, улстөрч, улс төрийн нам, бүлэглэлийн хөрөнгө санхүү хэвлэл мэдээлэлд орж, хараат бус байдалд нөлөөлж байна гэж үздэг. Мөн хууль эрх зүйн хувьд Зөрчлийн хуулийн 6.21 дэх заалтыг дурдсан байна лээ. Энэ нь сэтгүүлчид Зөрчлийн хуулиар юм бол хоёр сая төгрөгийн торгууль ногдуулаад байсан. Үүнийг эдийн засгийн цензур тавьж байна гэж үзсэн.

-Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн салбарт гарч буй дэвшилтэт зүйлүүд юу байна вэ?

-Тухайн хэвлэл нэг улс төрийн үзэл баримтлалтай байна. Сэтгүүлчид мэдээллийн бодит байдалд үзэл бодлоо тусгах, нөлөөлөх, гаднаас мэдээллийн бодит байдалд нөлөөлөх гэх мэт чинь хүн л байгаа учраас зарим талаар үгүйсгэхгүй. Үүнийг хиймэл оюун ухаан, робот мэдээлэл ашигласан үйл ажиллагаа нь бодит мэдээллийг зөв хүргэх магадлалтай гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл, хүний хүчин зүйлээс шалтгаалдаг, мэдээллийн бодит байдалд нөлөөлдөг нөлөөллийг робот буюу хиймэл оюун ухаан багасгаж болно гэж үздэг. Энэ нь өдөр тутмын, цаг үеийн, үйл явдлын мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хийж гүйцэтгэх бүрэн боломжтой. Үүний ач тус нь хоёр зүйлээр илрээд байгаа. Нэгдүгээрт, мэдээллийн бодит байдлыг хангах, хөндлөнгөөс нөлөөлөхийг багасгана. Тэр чинь хүн биш машин учраас ямар нэгэн нөлөөнд автахгүй. Хоёрдугаарт, асар олон сэтгүүлч өдөр тутмын, цаг үеийн, үйл явдлын мэдээллийг хийх гэж ажиллаж байна. Энэ ажлыг хиймэл оюун ухаан хөнгөвчлөх боломжтой. Тэгэхээр эрэн сурвалжилга, далд мэдээллийг ил болгох, эрэн сурвалжилсан мэдээллээ боловсруулах, хөгжүүлэх, анализ аналитик чиглэл рүүгээ ажиллах гэх мэт илүү их боломжийг сэтгүүлчид олгоно. Энэ утгаараа маш олон орон хэвлэл мэдээлэлд мэдээлэл бэлтгэх, нэвтрүүлэх ажлыг хиймэл оюун ухаанаар хийгээд нэлээд өндөр түвшинд гараад явчихсан.

Ингээд сэтгүүлчид форумаа хийж хуран чуулж, асуудлаа ярилцаж дуусаад Чингис хааны талбайд акц үүсгэсэн юм. Төв талбайн төв хэсэгт Монгол Улсын газрын зураг бүхий дүрс үүсгэн “Чөлөөт нийгэм-Чөлөөт хэвлэл” акцыг өрнүүлсэн юм. Энэ нь хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө төр засагт хүргэх дуу хоолой байгаасай хэмээн сэтгүүлчид ярьж байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн өвчлөлийн 75.9 хувийг шүд цоорох өвчин эзэлж байна DNN.mn

Хүүхдийн өвчлөлийн 233,182 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс шүд цоорох 75.9 хувь, шүдний гажиг 3.0 хувь, хараа муудах 1.3 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна.

Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 82.6 хувь 6-17 насны хүүхдэд илэрсэн бол эрт илрүүлэгт хамрагдсан 6 настай хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 72 хувь (дэлхийн дундаж 45 хувь), 12 настай хүүхдүүдийн дунд 54 хувь (дэлхийн дундаж 32 хувь) буюу маш өндөр байна.

Хүүхдийн өвчлөлийн дунд хортой болон хоргүй хавдрын 268 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 хүүхдийн 60 тохиолдол, 6-17 насны хүүхдийн 208 тохиолдол бүртгэгдлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Унгарын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсад хүрэлцэн ирлээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон бусад асуудлаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод бараалхана.

Хүндэт зочныг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Борбала Обрущанский болон албаны бусад хүмүүс угтан авлаа. Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхлэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрөөс эхлэн дөрвөн өдөр түр хаагдах замууд DNN.mn

Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны тавдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Монголд албан ёсны айлчлал хийнэ.

Уг айлчлалын үеэр зарим замын хөдөлгөөнийг түр хаахаар болсныг ТЦА мэдээллээ.

Тодруулбал, өнөөдрөөс эхлэн Ням гарагт Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их Монголын гудамж, Жанчин Д.Сүхбаатарын талбай, Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үед аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой хугацаанд түр хязгаарлах юм байна.

Замын хөдөлгөөнд оролцогчид эдгээр өдрүүдэд хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, анхаарал болгоомжтой явахыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Г.Эрдэнэбат: Өмгөөлөгч Б.Баасанцогтыг яаж шийдсэн шиг нүүрсний хэрэг тэгж л явна DNN.mn

C.Зоригийг хөнөөсөн хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хүнийг гэмгүй байсан гэж зарлаж байгаа хүмүүс тэднийг буруутгасан нотлох баримтуудыг устгаж амжсан гэж бодож байгаа юм байлгүй

Хуульч Г.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Засгийн газраас авлигын эсрэг томоохон акц болох “5Ш” ажиллагааг эхлүүлээд байна. Шувуу, шилжүүлэн авах зэрэг нь олны анхаарлыг татаж байгаа. Энэ ажиллагаануудын үр дүнг та хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-НҮБ-ын Авлигын эсрэг конвенциор хүлээсэн үүргийн хүрээнд маш олон ажиллагааг Засгийн газар хийх ёстой байдаг. “5Ш” гэх нэр томьёо нь үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэхийн тулд хийж байгаа пи-арын шинжтэй байх л даа. Гэхдээ үүний цаана хийж байгаа Шүгэл, Шүүр, Шувуу, Шилэн гэх мэт ажиллагаа бол дээрх конвенцийн хүрээнд улс гүрнүүдийн хийхийг шаарддаг л ажил. Монголын нийгэмд тулгамдчихсан, тартагтаа тулчихсан авлигын нөхцөл байдлыг засахын тулд эдгээр ажлыг хийх ёстой. Энэ талаасаа сайшаалтай. Ялангуяа хүмүүсийн анхаарлыг татаад байгаа гадаадад гарч, оргон зайлсан, зугтаасан хүмүүсийг илрүүлж тогтоогоод, шилжүүлж авчрах нь зөв зүйтэй ажил. “Шүүр” ажиллагаагаар гэхэд төрийн байгууллагуудад хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадахгүй байгаа буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох нь мөн л олон улсын конвенциор хүлээсэн үүрэг.

Эдгээр ажлыг тодорхой хэмжээгээр өмнө нь хийж ирсэн. Манайхан зовлонтой нь, ямарваа нэгэн үйл явдлыг “Бид өнөөдөр л хамгийн анх хийж байна” гэж ялангуяа улстөрчид яриад байдаг, түүнийг олон нийт ч “Хамгийн анх хийж байгаа юм байна” гэж бодоод байдаг нь харамсалтай.

Хууль ёсны орлогоосоо давсан хөрөнгө орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээлгэдгийг 2015 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заагаад хэрэгжээд явж ирсэн. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл ангиар цөөнгүй тооны хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн удаатай. Харин энэ хүрээнд төрийн албанд шургалчихсан илүү орон тоотой албан тушаалтнуудыг цөөлж, чөлөөлж байгаа нь шинэ ажил байж магадгүй.

Ингээд харвал агуулгын хувьд зөв санаачилга ч жаахан гажуудал харагдаж байгаа л даа. Хууль зүйн сайд нь хууль сахиулагчийн ажил хийгээд, гадаадад гэмт хэрэгт шалгагдаж сэрдэгдэж байгаа хүнийг яриад байдаг албан харилцааны дүрэм журам, хууль байхгүй. Засгийн газраас хийж байгаа ажлаа олны анхааралд өртүүлэхийн тулд олон нийтэд таалагдах гэсэн зорилготой байж болно. Гэвч нөгөө талаас төрийн албаныхаа дэг жаяг, ёс журмыг зөрчиж, үүнээсээ дараа нь хортой үр дагавар үүсгэж болзошгүй.

-Т.Бадамжунайг гадаадаас сүр дуулиантай шилжүүлэн авлаа. н.Удаанжаргалыг авчрах гэж байна, тэнд энд байна хэмээн нэг бус зарлаж байгаа. Энэ нь хэр зөв үйлдэл юм бэ. Хуулийнхан ингэж ажиллаж болдог хэрэг үү?

-Гэмт этгээдийг шилжүүлэн авах гэж нэрлэдэг хуулийн ажил бий. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд шийддэг, нэг улс нөгөөд нь шилжүүлж өгдөг нарийн зохицуулалттай ажиллагаа байдаг. Jurisdiction гэж нэрлэдэг. Аливаа улсын нутаг дэвсгэр дээр өөр нэг улс хуулийн ажиллагаа хийгээд байж болдоггүй. Нэг улсын нутаг дэвсгэр дээр өөр нэг улсын төр засаг эрх мэдлээ хэрэгжүүлж болохгүй. Тэнд тусгаар тогтносон бүрэн эрхэт улс байгаа. АНУ-ын нутаг дэвсгэр дээр Монголын цагдаа буу шийдэм тачигнуулаад, хүн гавлаад яваад байж болохгүй биз дээ. Тэр улс өөрийн гэсэн хуультай, цагдаатай. Энэ процессыг зөрчихийг хууль ёс нь тогтчихсон улс орон хэзээ ч зөвшөөрдөггүй.

Та санаж байгаа бол манайд холгүй, хэдэн жилийн өмнө манай хуулийн нэг ажилтан гадаад улсаас хүн аваад ирлээ гээд л шуугьсан. Тэр улсынх нь хуулийг зөрчсөн, тэр гэмт хэрэгтэн хууль сахиулагчийг буруу зүйл хийлээ гэж буруутгасан. Нэг ёсондоо манай улсыг бүхэлд нь буруутгасан. Тэр хүн ч бас чамгүй хугацаагаар гадаад улсын шоронд хоригдож байгаад ирсэн тохиолдол байгаа. Ийм байтал сая бас л түүхээ давтаж байгаа юм шиг Хууль зүйн сайд гадаад улсад хуулийн ажил хийж байгаад хүн бариад аваад ирсэн юм шиг л яриад яваад байна. Өмнөх алдааг дахиж давтаагүй байлгүй дээ. Олон нийтэд таалагдах зорилгоор ойлголт төрүүлсэн байх гэж залбирч байна.

Яахав, хүндрэл маш их байдаг. Нөгөө улс нэгд, манай хоёр улс хоорондоо гэмт этгээдээ шилжүүлж өгье. Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлье гэж гэрээ байгуулчихсан бол нэг хэрэг. Гэрээ байгуулаагүй газарт Авлигын эсрэг конвенциор заачихсан ч гэсэн нөгөө улс нь үүн дээр маш болгоомжтой ханддаг. Тэгэхээр гэмт этгээдийг шилжүүлэн авах ажиллагаанд хүндрэл учирч байгаа байх. Учирдаг ч байсан. Харин хэн нэгэн хүнийг одоо тэр улсад байна, тэндээс очоод бариад аваад ирэх гэтэл яваад өглөө, өөр улс руу зугтаачихлаа гэж олон нийтэд зарлаад байдаг бол арай дэндүү инээдэмтэй, эмгэнэлтэй. Энгийнээр хэлэхэд, хүн мөрдөж байгаа бол “Би чамайг энэ өрөөнд хайлаа шүү”, “За чи энэ өрөөнд алга, одоо би тэр өрөө рүү орж хайлаа шүү” гээд нуугдаж тоглобол хэн олдох вэ дээ. Арай манай хууль сахиулах байгууллага энэ бүгдийг хийгээгүй байлгүй дээ гэж дотроо горьдож сууна.

-Авлигын хэргийн ял шийтгэлийн асуудал урт хугацаанд хөндөгдөж байгаа. Засгийн газрын энэ ажиллагааны хүрээнд ч яригддаг. Авлига хээл хахуулийн хэрэгт хатуу ял оноох ёстой гэдэгтэй та санал нийлдэг үү?

-Би энэ салбарын хүний хувьд, бүх хүн намайг буруутгасан ч хамаагүй үнэн бөгөөд бодит байдлыг хэлэх ёстой гэж бодож байна. Мэргэжлийн үүрэг ч юм. Бид авлигатай тэмцэх нь чухал, авлигын гэмт хэрэгт хатуу хариуцлага хүлээлгэх ёстой хэдий ч арай дэндүү туйлширч, байна. Хэтэрхий хөөрцөглөж, сүржигнэж байна.

Хамаагүй ээ, авлигын гэмт хэргийг хатуу ял шийтгэлээ гэж бодъё. Тэглээ гээд авлига буурахгүй. Хүн хатуу ял шийтгэлээс айдаг байсан бол хүн төрөлхтний түүхийн хамгийн зэрлэг үе гэж яригддаг дундад зууны үед бараг худалч хүнд бүх гэмт хэрэг цаазаар авах ялтай байсан юм шүү. Тэглээ гээд гэмт хэрэг буураагүй, улам л галзуурсан. Үүнээс нэгд, аливаа зүйл өөрт нь тохирсон ял шийтгэлтэй байх хэрэгтэй юм байна гэж хүн төрөлхтөн ойлгосон. Хоёрт, ял шийтгэлээр айлгаад гэмт хэргийг таслан зогсоодоггүй юм байна. Харин тэр гэмт хэрэг гарах учир шалтгааныг арилгах ёстой юм байна гэдгийг ойлгоод, хүлээн зөвшөөрчихсөн.

Бид өнөөдөр авлигын гэмт хэрэг үйлдсэн хүнийг хатуу ширүүн шийтгэх гэхээс илүү авлигад автах, авлига хээл хахууль авах, өөртөө давуу байдал олгох боломжгүй эрх зүйн орчин, тийм л нийгмийн хяналттай орчныг бүрдүүлэх ёстой юм. Үүнийгээ хийхгүй, бүх юмыг зөнд нь хаячихаад төгсгөлд нь авлига авсан хүнийг маш хатуу шийтгээд байя гэдэг бол олон нийтийн уур хилэнгээр наадаж байгаа л хэрэг. Олон нийтийг бухимдуулж байгаа нь үнэн. Хаа сайгүй өчнөөн олон тэрбумаар нь идчихсэн, уучихсан, ашиглачихсан. Төгрөг байтугай долларыг сая, тэрбумаар тоологдох хэмжээнд идэж уучихсан байгаа учраас иргэд бухимдалгүй яахав дээ. Ерөөсөө энэ муу хүн юм чинь гайхалтай хатуу шийтгээд өгье, тэгэхээр л шударга ёс тогтчихож байгаа юм гэж ард түмнээс худлаа оноо авч, тэднийг зориуд хуурч болохгүй. Ингэлээ гээд нөгөө хэрэгтэн нь “Би айхтар шийтгүүлэх нь, больё” гэхээс илүү ямар ч хүн их, бага ямар ч гэмт хэрэг дээр “Баригдахгүй дээ” гэж л үйлддэг. Тэгээд өөрт нь боломж байхаар хийчихдэг.

-Ямар боломж?

-Бид өнөөдөр бараг Монгол Улсын баялгийнхаа 90 гаруй хувийг төр нь захиран зарцуулна. Төрийн өмчит үйлдвэрийн газар гэж байна, төрийн өмчит компани гэж байна. Тэр нь ажил хэрэг, бизнес, баялгийг захиран зарцуулна гээд шийдвэр гаргаад, хууль баталчихсан. Монгол Улсын уул уурхайн баялгийн 90 хувийг төрийн өмчит газар эзэмшээд, хамгийн ашигтай, унацтай бизнесийг төрийн өмчит компани хийж байгаа энэ тохиолдолд авлига буурахгүй. Жишээ нь, төмөр замд томилгоог төр хийдэг л бол тэнд байгаа хүн албан тушаалаа ашиглаж, бусдыг хясан боогдуулж төмөр замын үйлчилгээгээ авлигаар л борлуулна. Тэгэхээр бид худлаа олон нийтийн уур хилэнд зориулж, “Аа, үүнийг хийсэн хүнийг хатуу шийтгэнэ” гэдэг. Тэгээд хэнийг шийтгэсэн юм бэ. Үзүүрт нь баригдсан нэг, хоёрхон хүнийг шийтгэж байгаа болохоос цаад хэргийн эзэн хаана байна. Тэд баригдахгүй. Тэгэхээр энэ бол зүгээр жүжиг. Ингэж олон түмний уур хилэнгээр хамаагүй наадаж болохгүй. Галаар тоглож байгаа хэрэг шүү.

-Шүүх эрх мэдэл, шүүх засаглал хүчгүй байх нь улстөрчдөд ашигтай. Өнөөдөр тийм л нөхцөл байдал өрнөж байна. Бүр “Шүүхийг нүд цавчилгүй харж байна” гэж улстөрчид удаа дараа мэдэгддэг боллоо. Энэ эрүүл үзэгдэл үү?

-Энэ бол хамгийн айхтар тулгамдсан асуудал болчихлоо. Эрээ цээргүйгээр, шүүх ингэж л шийдвэл шударга, үүнээс өөрөөр шийдвэл шударга бус гэдэг захиалга өгдөг улс төрийн нөлөө гээч юмыг үүсгэж эхэлж байна. Би ч үүнийг өөрийн биеэр туулсан. Шүүхийн гадна жагсдаг. Хэвлэл мэдээллээр тодорхой хүний эсрэг зохион байгуулалттай акц явуулаад тэр мэдээнийх нь агуулга зорилгоос өөрөөр хэрэг шийдэгдвэл шүүгч шударга бусад тооцогддог хандлага хэзээ ч байж болохгүй. Үүнд нэг талаар манай шүүхийн өөрсдийнх нь алдаа бий. Шударгаар шийдэж чадахгүй, нөлөөнд автаж шийддэг явдал байснаас болоод хүмүүс шүүхэд итгэхээ больчихсон. Одоо шүүхийн шийдвэрт хүмүүс эргэлзэж хүлээж аваад эхлэнгүүт улс төрийн нөлөө түүн дээр нь дөрөөлж, шүүх энэ хэргийг шударгаар шийдэхгүй бол бид хариуцлага тооцно. Таны сая хэлдэгчлэн “Нүд цавчихгүй ажиглана” гэх байдлаар сүрдүүлж байгаад хүссэн шийдвэрээ гаргуулах гээд байдаг болчихлоо. Бид үүнийг даруй зогсоох хэрэгтэй. Хамгийн гол шударга ёсны шалгуур бол шүүх. Шүүх шийдсэний дараа шүүхийг шүүж болохгүй.

-Шүүх, шүүгчид зоригтой байх хэрэгтэй юм биш үү. Сүүлд энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдлаа гэсэн. Дараа нь үгүйсгээд уналаа?

-Энэ нь хувь хүний хүчин зүйлээс хамаарах ёсгүй. Шүүгч ямар ч хүн байж болно. Гол нь шүүхийн тогтолцоо нь хараат бус байх ёстой. Шүүх эрх мэдэл, шүүх засаглал таны хэлдгээр айхгүй байх ёстой буюу хараат бус байх ёстой. Өнөөдөр хэн нэгэн шүүгч “Би үүнийг ингээд шийдчихээр намайг ажлаас халчих болов уу, намайг буруутгах болов уу” гэдэг айдасгүй байх ёстой.

-Тийм айдас байна уу?

-Яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нүд цавчилгүй, анхааралтай ажиглаж байна гээд байгаа юм бэ. Өмнө нь шүүхийг анхааралтай, нүд цавчилгүй харсаар хүссэн шийдвэрээ гаргуулчихсан учраас, амжилттай болсон мэх байвал түүнийгээ дахиад хийж үзнэ биз дээ.

Нөгөө талаар тэр шүүх шийдвэрээ гаргахаар шүүхийг өөрчлөх, ялангуяа шүүхийн талаарх олон нийтийн хандлагыг өөрчлөх боломж хуулиараа, бодит байдлаараа байгаа юм. Шүүхэд хараат бус эрх зүйн орчин нөхцөл нь дутмаг байна. Ашгүй үнэн юм бол, ШЕЗ үнэхээр Ерөнхий сайд шүүхийн хараат бус байдалд халдаж байна гэж санал дүгнэлт гаргаж, холбогдох албан тушаалтан руу хандаж байгаа бол маш сайн хэрэг. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг.

-Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал энэ өдрүүдэд үргэлжилж байна. Анхаарал татаж байгаа асуудлууд гэвэл Засгийн газрын тогтоол шийдвэрийг шүүх шүүж байгаа нь буруу тогтолцоо гэж шүүгдэгчид хэлсээр байх юм. Тэглээ гээд бас шүүхгүй гэсэн үг биш биз дээ?

-Хөгжлийн банкны нарийн ширийнийг сайн мэдэхгүй юм. Хөндлөнгийн байр сууринаас харахад анхаармаар хоёр асуудал харагдаж байгаа. Нэгд, та сая хэллээ. Хөгжлийн банкин дээр Засгийн газрын шийдвэр буруу, зөв гарсан гэж ярьж байгаа тухай. Гэмт хэрэг гэдэг бол тодорхой хүний үйлдэл байдаг. Засгийн газар гэдэг хүн биш, хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Засгийн газрын юм уу, эсвэл Ерөнхий сайд юм уу тодорхой албан тушаалтныг шүүж болох уу гэвэл болно. Гэхдээ хэн нэгэн хүнд давуу байдал олгоод, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж гаргуулаад энэ хүн, энэ компанид зээл олго, зээлийн баталгаа гаргаж өг гэж шийдвэр гаргасан бол ярих юм алга. Гэтэл Хөгжлийн банкны зээлийн асуудлаар хэнд ч байсан зээл гаргахдаа ингэж ажиллаарай гэж шийдвэр гаргасан бол, тэр нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд явсан бол ийм хамтын шийдвэрийн төлөө, бүх хүнд хамаатай асуудлаар гаргасан шийдвэрээр хэн нэгнийг буруутгана гэдэг бол утгагүй зүйл. Би дутуу бөгөөд буруу ойлгосон байж болно. Засгийн газрын тодорхой албан тушаалтныг буруутгахдаа нийтэд нь асуудлыг шийдсэн шийдвэрийг л яриад байх шиг харагдсан. Ийм гэмт хэргийн тухай ойлголт байхгүй.

-Хоёр дахь нь?

-Яагаад ингэж сүр дуулиан болж театрчилсан үзүүлбэр үзүүлээд байгааг ойлгохгүй байгаа. Өмнө нь шүүхийн практикт олон холбогдогчтой хэргийг шийдэж л байсан. Ойрын жишээ гэвэл 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг байна. Хадгаламж зээлийн зарим том хоршооны хохирогчдын асуудлыг шийдсэн хэрэг байна. Ийм олон оролцогчийг нэг дор бөөгнүүлээд, телевиз радиогоор шууд нэвтрүүлээд, тэндээс хүнийг тайзан дээр микрофоны өмнө зогсоож байгаад л хэргийг шүүж байна шүү дээ. Ийм жүжигчилсэн тоглолт хэнд хэрэгтэй юм бэ. Ингэхгүй бол шударга ёс тогтохгүй гэж үзээд байгаа юм уу. Би үүнийг хардаж байгаа. Яагаад шүүн таслах ажиллагааг тогтсон журмынх нь дагуу явуулж болохгүй. Ерөөсөө Хөгжлийн банкнаас зээл авсан бүх хүнийг бөөнд нь хэрэг үүсгээд, олноор нь хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зарлаад цувуулаад л олон нийтэд сүр дуулиан болгож үзүүлж байна. Ингэснээр хэн ч үүнийг сонирхохоо болихыг хүлээж байгаа юм уу. Эсвэл зээлийн талаар гэж бүх хүнд сөрөг эсвэл эерэг ойлголт төрүүлэхийг хүсээд байгаа юм уу. Маш ойлгомжгүй.

-Магадгүй дараагийн Хөгжлийн банк шиг олон холбогдогчтой хэрэг шүүх дээр ирж болзошгүй. Тэр бол нүүрсний хэрэг. Бас л дуулиан шуугиан дагуулсан. Гэтэл нүүрсний сонсгол хойшлогдоод л сүүл рүүгээ нэлээд сураг алдарч, удааширч байна уу даа?

-Үнэнийг хэлэхэд нүүрсний хэрэг гээд яриад байгааг би цэвэр зохион байгуулалттай улс төрийн акц гэж харж байгаа. Анх төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн нүүрсийг борлуулсан, тээвэрлэсэн асуудал дээр хууль бус үйлдлүүд явагдлаа гэж зарлаад, хянан шалгах ажиллагаа эхэлсэн биз дээ. Өнөөдөр сүр дуулианы гол баатар нь нөгөө “Эрдэнэс Таван толгой” биш орон нутгийн “Таван толгой” компанийн асуудал болоод хувирчихлаа. Тодорхой тооны хүмүүс нь буруутгагдаад явж байна. Хоёуланд нь асуудал байсан юм байна гэж үзвэл нөгөө том “Таван толгой” компанийн асуудал хаачсан бэ. Нөгөө төрийн өмч хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн албан тушаалтнууд хаана байна вэ. Ерөнхий сайдын зарлаад байсан асуудал хаачив.

Та санаж байвал, гурав дөрөвхөн жилийн өмнө шүүхэд айхтар нөлөөлдөг өмгөөлөгч Баасанцогт гээд залуу байна. Энэ хүн Монголын шүүхийг атгачихаж. Баахан схем зураад, Номтойбаярыг ингэж хэлмэгдүүлнэ, С.Баяр нарыг ингэж шийдүүлнэ, Хурц нарын хэргийг ингэж шийднэ гээд долоо, найман хэргийн схем зурчихсан байж гэж хэрэг шүүхэд шилжих нь байтугай мөрдөн шалгах ажиллагаа нь дуусаагүй үед ингэж зарласан шүү дээ. Явсаар нөгөө Баасанцогт “Биеэ үнэлэхийг зуучилсан” хэргээр ял авлаа. Нөгөө айхтар схем юу болсон бэ. Яг үүн шиг эрх бүхий албан тушаалтан “Манай Эрдэнэс Таван толгойн нүүрсийг гадаад руу зараад тэр мөнгийг завшсан айхтар ноцтой хэрэг илрүүллээ” гэж зарласан. Одоо нөгөөх маань орон нутгийн жижиг “Таван толгой” компанийн нүүрсээ дутаасан, хулгайлсан асуудал болоод хувирчихлаа. Ингэхээр би энэ хэргийг ерөөсөө эрүүгийн хэрэг гэдэг утгаар биш улсын акц гэдэг нүдээр л харж байгаа.

-Тантай ярилцсаных С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлыг асуухгүй өнгөрч болохгүй. Энэ хэрэгт буруутгагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь өнөөдөр ч дуулиан хэвээр байна. Тэднийг эрх чөлөөтэй болгоход нөлөөлсөн эрүү шүүлтийн хэргийн оролцогч гэж буруутгагдсан хүний хувьд та үүн дээр юу хэлэх вэ?

-Бодвол, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хүнийг гэмгүй байсан гэж зарлаж байгаа хүмүүс тэднийг буруутгасан нотлох баримтуудыг устгаж амжсан гэж бодож байгаа юм байлгүй дээ.Хуульч Г.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Бодвол, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хүнийг гэмгүй байсан гэж зарлаж байгаа хүмүүс тэднийг буруутгасан нотлох баримтуудыг устгаж амжсан гэж бодож байгаа юм байлгүй дээ.

Categories
мэдээ цаг-үе

Цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлнэ DNN.mn

Нүүрсний цахим арилжааг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд нийт 26 удаагийн дуудлага худалдаагаар 1.2 сая тонн нүүрс борлуулжээ.

Нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах шаардлага тулгарчээ. Энэ хүрээнд нээлттэй цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар болсон байна.

Цаашид нүүрснээс бусад төрлийн ашигт малтмалын нээлттэй цахим арилжааг үе шаттай эхлүүлэх, нээлттэй цахимаар арилжсан бүх төрлийн ашигт малтмалыг экспортод гаргахад хилийн бүх боомтоор саадгүй нэвтрүүлэх талаар сайд нар холбогдох арга хэмжээ авч ажиллах үүрэг авчээ.

Эх сурвалж: ЗГХМОНХА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын хувьд парламентын гишүүдийн тоо 120-150 байх шаардлагатай DNN.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь тодорхой болж байх шиг байна. Засгийн газраас өнөөдөр энэхүү хуулийн төслийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барина. Таны хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Орж ирэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжих үү?

-Тэгэхээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирэх үед улс төрийн хүчнүүдийн хоорондох үл ойлголцлоос болоод зарим зарчмын шинжтэй чухал заалтууд унасан. Үүний нэг нь парламентын гишүүдийн тоог нэмэх асуудал байсан. Мөн сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах асуудал унасан байдаг. Хэрэв тухайн үед эдгээр заалтуудыг Үндсэн хуульдаа оруулаад явчихсан бол өнөөдөр буюу дөрвөн жилийн дараа дахиад Үндсэн хуулийн өөрчлөлт гэж ярихгүй байх байсан. Тиймээс миний хувьд удахгүй Засгийн газраас оруулж ирэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 оны ҮХНӨ-ийн үргэлжлэл гэж ойлгож байгаа. Тэр утгаараа уг өөрчлөлтийг миний хувьд бүрэн дэмжинэ.

-Энэ удаагийн өөрчлөлтөөр парламентын гишүүний тоог нэмэх асуудал илүү олон нийтийн анхаарлыг татаж байна. Таны хувьд тоог нэмэх асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудлыг миний хувьд улс төр судлалын эрдэмтэн байх үеэсээ эхлээд дэмжиж, судалж ирсэн. Монгол Улсын хувьд газар нутгийн онцлог болон хүн амын тооноос хамаараад парламентын төлөөлөх чадавхыг чухлаар харах шаардлагатай. Аливаа улс орны парламентын голлох чиглэл нь хууль батлахаас гадна төлөөлөх үүрэг байх ёстой. Үүн дотроо хүн ам болоод газар нутгийг төлөөлөх үүрэгтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн найман сонгуулийн долоод нь хэрэглэгдсэн мажоритар тогтолцоо нь газар нутгийн төлөөллийг харьцангуй сайн хангаж байсан. Өөрөөр хэлбэл тойргоор хуваагдсан систем нь газар нутгийн аюулгүй байдал, бодлогыг төрийн бодлогод тусгаж чадсан байдаг.

Тэр утгаараа газар нутгийн төлөөллийг хангахын тулд мажоритар систем маань зайлшгүй байх ёстой гэж үзсэн. Үүнтэй зэрэгцээд хүн амынхаа төлөөллийг парламент нь хангах ёстой. Үүнийг өнөөдөр үйлчилж буй мажоритар систем хангаж чаддаггүй сул талтай байгаа. Тиймээс парламентад яах ч үгүй сонгуулийн пропорциональ системийг оруулж ирэх нь зөв. Энэ системийг оруулж ирэх өөр нэг шалтгаан нь нийгмийн бүтцийнхээ төлөөллийг оруулах явдал гэж хардаг.

Өөрөөр хэлбэл парламентад энэхүү системээр дамжуулан эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулж ирнэ гэсэн үг. Тодорхой хэлбэл шийдвэр гаргах түвшинд төлөөлөл сул байдаг нийгмийн бүтцээсээ парламентад илүүтэйгээр оруулж ирэх боломж нь сонгуулийн пропорциональ систем.

-Та сая сонгуулийн тогтолцооны талаар ярилаа л даа. Таны хэлсэн тогтолцоог Үндсэн хуульд оруулж өгөх асуудал яригдаж байна. Ингэхгүй бол эрх баригч нам нь сонгууль болохоос өмнө уг хуульд байнга өөрчлөлт оруулдаг гэсэн шүүмжлэл их байна л даа…?

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу сонгуулийн ямар ч тогтолцоог сонгох боломжтой. Гэхдээ сонгуулийн тогтолцоог заавал Үндсэн хуульдаа тусгаж өгөх шаардлагатай гэдгийг улс төрийн зарим хүчнүүд ярьж байгаа. Таны хэлдэг шүүмжлэлийг л тэд ярьж байна. Миний хувьд энэ асуудлыг Үндсэн хуульдаа тусгаад явахад ер нь буруудахгүй болов уу гэж боддог.

-Эрх баригч нам сонгуулийн хоёр системийг ижил түвшинд авч үзэж байгаа. Гэтэл сөрөг хүчний зүгээс 60, 40 гэсэн зарчмаар явах ёстой гэдэг. Тэгэхээр энэ чиглэлд судалгаа хийсэн хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсад тохирох хамгийн сайн системийг сонгохын тулд өөрийн улсын онцлогийг харахаас гадна бусад улс орнуудын туршлагыг маш сайн судлах шаардлагатай. Миний хувьд энэ асуудлыг судлахаас гадна улс төрийн намуудын санхүүжилт, реформуудыг давхар шинжилсэн. Тэр утгаараа манай өнөөгийн улс төрийн намуудын төлөвшил, үйл ажиллагаа, бүтэц, тогтолцоо нь 1980-аад оны Япон, Солонгосын нөхцөл байдалтай тун ойролцоо байна. Тухайлбал, 1988 онд Японд нэгэн компанийн томоохон хэрэг дэгдсэн. Уг компани нь өөрийнхөө хувьцааг улстөрчдөд тараасан буюу улстөрчид бохир мөнгөнд орооцолдсон шуугиан дэгдсэн байдаг. Уг үйл явдлын дараа тус улсын парламентаас улстөрчдийн санхүүжилтийг ил тод болгох, улс төр дэх мөнгөний нөлөөллийг багасгах арга замыг эрэлхийлсэн байдаг. Ингээд улс төрийн болоод сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулсан.

-Ямар өөрчлөлт оруулсан гэж…?

-Дээрх алдааг засахын тулд эхлээд сонгуулийн холимог системийг сонгосон байдаг. Мөн улс төрийн намын санхүүжилтийг шинэчилж, компанийн болоод хувийн хандивыг хязгаарласан. Төсвийн санхүүжилтийг нэмсэн. Ерөнхийдөө улс төр дэх хувь хүний хүчин зүйлийг багасгахгүй бол ямар нэгэн байдлаар хувь улстөрчийн нөлөөлөл мөнгөнөөс хамааралтай байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байгаа юм. Улмаар энэхүү том реформыг улс төрийн хүрээндээ хийсэн. Энэхүү реформын үр дүн нь арваад жилийн дараа буюу 2005 онд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлсний үр дүнд улс төрийн намууд хүчтэй болж, улс төр дэх хувь хүмүүсийн нөлөөлөл багассан байдаг. Үүнтэй адилхан 1980, 1990-ээд оны үед Солонгос улсад улс төрийн том реформ явагдсан байдаг. Харамсалтай нь Солонгост хийгдсэн реформ Япон шиг үр дүн гарахгүй байсан талаар тус улсын эрдэмтэд хэлж байсан. Ямар учраас үр дүн гараагүй вэ гэхээр Солонгос улс сонгуулийн холимог тогтолцоог оруулахдаа пропорциональ тогтолцооны хувийг маш багаар нэвтрүүлсэн юм билээ. Үүнээс болоод үр дүн дорвитой гараагүй гэдэг. Тэгэхээр Япон шиг үр дүнд хүрэхийн тулд сонгуулийн мажоритар, пропорциональ тогтолцооны хувь хэмжээ тэнцүү байх ёстой. Монгол Улсын хувьд пропорциональ тогтолцоо нь бүр илүү ч байхад гэмгүй гэж боддог.

-Намын санхүүжилтийн асуудлыг та хөндлөө. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төсөлд уг асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Уг хуулийн төсөл дэх санхүүжилтийн зохицуулалтыг та юу гэж харж байна вэ?

-Мэдээж энэ удаагийн Улс төрийн намын болоод Сонгуулийн хуулийн шинэчлэлийн гол зорилго нь улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөөг багасгаж, цэвэр бодлогын өрсөлдөөн болгох. Мөн улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгохоос гадна хувь хүний болоод компаниудын хандивыг хязгаарлах зорилготой байгаа. Тиймээс бидний хувьд энэхүү хуулиудын төслийг боловсруулах явцад олон улсын жишиг, туршлагуудыг их судалсан. Ерөнхийдөө дэлхий дахинд улс төрийн намын санхүүжилтийн хоёр үндсэн хэв маяг байна. Нэг нь Америк маягийн санхүүжилтийн тогтолцоо, нөгөөх нь Европ. Америк хэв маяг гэдэг бол Ерөнхийлөгчийн засаглалтай улс орны хувьд улс төрийн намын нөлөө харьцангуй бага байдаг. Тэр утгаараа улс төрийн намуудад төрөөс дэмжлэг үзүүлэх, төсөв санхүүжилт олгох асуудал хязгаарлагдмал байгаа юм. Ингэхээр ерөөсөө хувь хүний хандив дээр улс төрийн намын санхүүжилт нь явагддаг гэсэн үг. Харин Европын загвар дээр гэвэл парламентын засаглалтай учир бодлогын гол институци нь улс төрийн нам байдаг. Тэр утгаараа намд үзүүлэх төрийн дэмжлэг хүчтэй, төсвийн санхүүжилт өндөр, тэр хэмжээгээр хувийн хандивыг хязгаарладаг байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын хувьд Ром, Германы эрх зүйн системтэй, парламент засаглалтай орон. Тиймээс бидэнд тохирох хамгийн ойрхон систем нь Герман маягийн улс төрийн тогтолцоо гэж үздэг. Тэр ч утгаараа бид Германы хуулиудыг Монголд цөөнгүй нутагшуулж байна.

-Хувийн хандив өгөхийг хязгаарлана гэж байна. Яг ямар ямар төрөлд энэхүү хязгаарлалт үйлчлэхээр байгаа вэ?

-Улс төрд хандив өгөх, өгөхгүй этгээдүүдийг нарийвчлан зааж өгсөн байгаа. Жилд өгөх хувь хүний болоод компанийн хандивын дээд хэмжээг тогтоон өгч байна. Мөн төрийн тендерт оролцсон компаниудыг дөрвөн жилийн наана, цаана улс төрийн намд хандив өгөхийг нь хориглож байгаа юм. Үүгээрээ улс төрийн намд хандив өгч, тендер ялах эсвэл тендерт ялсныхаа дараа улс төрийн намд хандив өгөх гажиг системийг үүгээр хязгаарлаж өгч байна. Мөн улс төрийн намд олгож байгаа төсөв, санхүүжилтийн зарцуулалтыг тодорхой болгон өгч байгаа. Эдгээр хязгаарлалтуудыг зөрчсөн улс төрийн намуудад оногдуулах хариуцлагын асуудлыг мөн хуульд тусган өгч байгаа. Одоо үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулиар намууд тайлангаа ил тавиагүйн улмаас ямар нэгэн шийтгэл, хариуцлага огт байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл санхүүжилттэй холбоотой асуудлаар намд ямар нэгэн хариуцлага тооцох эрх зүйн орчин байхгүй байгаа гэсэн үг. Тэгвэл Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөлд энэ асуудлыг илүү нарийн тодорхой зааж, зааглаж өгсөн гэж ойлгож болно.

-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал Сонгуулийн ерөнхий хорооны эрх мэдэл зузаарч, улс төрийн намд ирэх дарамт нэмэгдэнэ гэдгийг зарим хүчний төлөөллүүд шүүмжилж байгаа. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Улс төрийн намуудтай холбоотой асуудлаар манай олон нийтийн байр суурь маш тодорхой харагддаг. Тухайлбал, улс төрийн намууд ямар ч хариуцлага хүлээдэггүй, зарим намууд бүр нэг компанийн эсвэл нэг бизнесмэний нөлөөлөл дор байдаг. Нөгөөтэйгүүр Монгол Улс хүн ам цөөн учраас ийм олон нам байх ёстой юу үгүй юу гэдэг шүүмжлэл олон нийтийн зүгээс байнга гарч ирдэг. Тиймээс энэхүү хуулийн шинэчлэлээр улс төрийн намууд нийгмийн өмнө тодорхой хариуцлага хүлээх, олон нийтэд болон гишүүддээ ил тод байх, дотоод ардчиллын зарчмуудыг хэрэгжүүлэх үүргүүдийг тусган өгч байгаа. Эдгээр үүргээ биелүүлдэггүй намд хариуцлага тооцох институцийг бид Сонгуулийн төв байгууллага гэж төсөл дээрээ зааж өгсөн. Олон улсын туршлага ч тийм байдаг.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн намууд болон хувь улстөрчдийн ихэнх нь дэмжиж байгаа гэдэг. Гэхдээ зарим улстөрчид энэхүү өөрчлөлтийг өнөөгийн парламент хийж болно, харин хэрэгжилтийг нь 2028 оноос эхлүүлэх шаардлагатай гэдэг зүйлийг илэрхийлж байна. Таны хувьд энэ асуудлыг юу гэж харж байна вэ?

-Засгийн газраас орж ирэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д суудалтай намууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Манай намын бүлгээс энэхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дурдагдсан гишүүдийн тоог нэмэх, орон нутгийг жигд хөгжүүлэх, хэт төвлөрлийг сааруулах үүднээс хотын статусыг Үндсэн хуульд шинээр оруулах асуудлыг дэмжиж байгаа. Мөн хүний үндсэн эрхийн зөрчлийг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлдэг болох зэрэг асуудлыг МАН-ын бүлэг дэмжсэн. Засгийн газраас энэхүү өөрчлөлтийг УИХ-д албан ёсоор өргөн барьсны дараа гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчдынхоо саналыг авна. Улмаар иргэдийн зүгээс энэхүү асуудлыг дэмжих юм бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ даруйхан хэлэлцэнэ. Тэр ч утгаараа хуулийн хэрэгжилтийг баталсан өдрөөс нь эхлээд мөрдөх шаардлагатай гэж үзэж байгаа. Учир нь олон улсын хямрал, газар нутгийн онцлогоос үүдэж парламентын чадавхыг нэмэгдүүлж, аюулгүй байдлаа хангах нь нэн тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал заавал 2028 оноос гэлтгүйгээр шууд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

-Ярианыхаа эхэнд дурдсан. Судлаач, эрдэмтэн хүний хувьд олны анхаарлыг татаад байгаа парламентын гишүүдийн тоо хэд байвал манай улсад илүү тохиромжтой юм бэ. Та үүнд яг тоо хэлэхгүй юу?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж байх үед миний хувьд эрдэмтэн судлаачийнхаа хувиар тодорхой байр суурь, саналаа өгч байсан. Манай улс төр судлалын эрдэмтэд, Үндсэн хуулийн эрх зүйн судлаачдын байр суурь нэг зүйл дээр нэгдэж байсан. Тэр нь өнөөгийн Монгол Улсын нэг танхимтай, парламентын 76 гишүүн хүн амын төлөөлөх чадварыг хангахгүй байна, парламентын хууль тогтоох бүтээмж дунд түвшинд буюу хангалтгүй байна гэж тодорхойлсон байдаг. Мөн нэг гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл өндөр байна гэдэг зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолсон байдаг. Энэхүү санал зөвлөмжөө тухайн үед удаа дараа гарган өгч байсан. Миний хувьд одоо ч энэхүү байр суурь дээрээ тодорхой байгаа. Ер нь манайх шиг жижиг улсын хувьд аюулгүй байдлаа хангах гол үзүүлэлт бол парламентын чадавх өндөр байх явдал юм. Тэр утгаараа парламент нь хүн амынхаа болоод газар нутгийнхаа төлөөллийг маш сайн хангасан байх шаардлагатай. Ингэхийн тулд мэдээж парламентын гишүүдийн зохистой тоог гаргаж ирэх ёстой. Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын хувьд парламентын гишүүдийн тоо 120-150 байх шаардлагатай. Монгол Улстай төстэй бусад ардчилсан орнуудын туршлага, явуулж байгаа систем ч ийм байна. 1992 онд Үндсэн хуулийг баталж байхад тухайн үед нэг гишүүн 15-20 мянган иргэнийг төлөөлнө гэсэн тооцооллоор оруулж ирсэн байдаг. Тухайн үед манай улс 2.1 сая хүн амтай л байлаа. Өнөөдрийн хувьд манай улс 3.4 сая хүн амтай болсон. Тэр утгаараа сонгогчдын тоо нэмэгдсэн, тиймээс УИХ-ын гишүүний тоог нэмэх нь зөв гэсэн статистик тооцоолол байдаг. Бусад ардчилсан улс орнуудын хувьд парламентын 100-аас дээш гишүүнтэй байна. Тиймээс манай судлаачид, эрдэмтэд УИХ-ын гишүүдийн тоо 120-150 байх ёстой гэж үздэг. Үүнийг миний хувьд дэмжиж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Эрт илрүүлэгт хүн амын 29.6 хувь хамрагдаад байна DNN.mn

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар зохион байгуулан ажиллаж байна.

2023 оны тавдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд хүн амын 29.6 хувь буюу 1 022,702 хүн хамрагдсанаас 45.1 хувь нь эрэгтэй, 54.9 хувь нь эмэгтэй, үзлэгт хамрагдсан нийт хүний 60.5 хувь нь 0-17 насныхан байна.

Байршлын хувьд 50.1 хувь нь Улаанбаатар хотод, 49.9 хувь нь орон нутагт хамрагджээ.