Categories
мэдээ нийгэм

Д.Монголхүүд холбогдох давж заалдах шатны шүүх хурал болно DNN.mn

Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.05.09/ болж байна. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд түүнд холбогдох шүүх хурал эхэлсэн боловч түүний өмгөөлөгч н.Мөнхсайхан нь Э.Одбаяр нарын давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор болсон тул шүүх хурлын товыг тавдугаар сарын 9-ний өглөө 09:00 цаг болгож хойшлуулсан юм.

Нийслэлийн прокурорын газраас иргэн Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.

Тус эрүүгийн хэргийг өмнө нь нэг удаа хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасан байсан юм.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд /2023.04.03/ иргэн Д.Монголхүүг хорих талаар шүүх хурал болж, шүүхээс хорих шийдвэр гаргасан. Тодруулбал, иргэн Д.Монголхүүг 2022 оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаан цагдааг зодсон гэх хэргээр 12 сарын турш зорчих эрхийг нь хязгаарлах шийдвэрийг гаргасан.
Тэрбээр зорчих эрхийг хязгаарлах ялыг сүүлийн гурван сарын хугацаанд хоёр удаа зөрчсөн учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон байна. Түүнийг зургаан сар найм хоногийн хугацаанд хорихоор болжээ.
Түүнийг оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх ял оноосныг нийслэлийн давж заалдах шат болон Улсын дээд шүүхээс хэвээр үлдээсэн тул ялыг хэрэгжүүлж цахим гав зүүхээр болсон юм. Д.Монголхүүг зорчих эрхийг нь хязгаарласан үлдсэн хугацаанд хорих гэнэ. Түүний өмгөөлөгч давж заалдах эрх нээлттэй гэж мэдээлж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Алтай хотхоны урд талын замыг өнөөдрөөс эхлэн хоёр сар хаана DNN.mn


Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4-р хороо дунд голын арын, Алтай хотхоны урд талын авто зам, замын гэрэлтүүлэг угсралт, кабель шугам шилжүүлэн зөөх ажил хийгдэх тул авто замын хөдөлгөөн түр хааж барилга угсралтын ажил хийгдэнэ.

2023 оны тавдугаар сарын 09 өдрөөс долоодугаар сарын 10 өдрийн хооронд тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хааж барилга угсралтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна DNN.mn

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хэлэлцүүлж байгаа аж. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын гишүүдийн олонх хэлэлцэх эсэхийг дэмжсэн.

Улмаар УИХ-ын дарга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой гишүүдийг тойрогтоо ажиллах үүрэг өгснөөр энэ долоо хоногт Байнгын хороод болон УИХ-ын чуулганы хуралдааны товыг хойшлуулаад байгаа юм. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээллэх болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана DNN.mn

Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарийг танилцуулж байна.

Тайлбар байхгүй.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар: Өнөөгийн эрх баригчдын үйлдэл үйлийн үрээрээ эргээд өөрсдөд нь очих вий дээ DNN.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газраас ҮХНӨ-ийн төслийг өргөн барилаа. УИХ-ын гишүүний хувьд энэхүү төслийг дэмжиж байгаа юу. Ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт хийхийн тулд ард нийтийн санал асуулга явуулдаг. Бүр сонгууль шиг юм болдог. Нөгөө утгаараа яг сонгууль хийнэ л гэсэн үг. Одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийг өнөөгийн 76 батлаагүй, Ардын их хурал батлаагүй, Улсын бага хурал батлаагүй, харин нийт ард түмний санал асуулга баталсан. Улс орны хамгийн том шийдвэрийг ард нийтийн санал асуулгаар гаргадаг. Гэтэл ийм том шийдвэр гаргахын тулд зүгээр нэг театрт уулзалт хийгээд өнгөрүүлж огт болохгүй. Эхлээд ард нийтэд таниулга хийгээд дараа нь яг санал асуулга явуулах ёстой. Нэг үгээр хэлбэл Үндсэн хуульд гар дүрэх эсэхийг ард түмэн л мэддэг. Үүнийг нь ард нийтийн санал асуулгаар шийддэг. Харин ард нийтийн санал асуулгаар шийдсэн зүйлийг УИХ ёсчлон батална. Ёсчлон батална гэдэг нь хуульд юу гэж заасан бэ гэхээр үүнийг УИХ үг дуугүй бичиглэнэ л гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл УИХ ард түмний нарийн бичиг нь байхгүй юу даа. Монголд Үндсэн хуулиас гадна 800 гаруй хууль бий. Үүнийг УИХ баталдаг, ард түмэн хэрэгжүүлдэг. Харин ганцхан Үндсэн хуулийг ард түмэн баталж, УИХ хэрэгжүүлдэг. Гэтэл өөрсдөдөө зориулсан хуулиа өөрсдөө батлах нь ёс зүйгүй үйлдэл гэдэг санааг хэлээд байгаа юм. Адууны хулгай хийсэн

этгээдийг шийтгэх эрх зүйн зохицуулалтыг УИХ батлан гаргадаг. Үүнийг нь Засгийн газар хэрэгжүүлнэ. Шүүх засаглал үүнийг нь шүүж, хэргийг тасалдаг.

-Тэгэхээр Үндсэн хууль бол ерөөсөө өндөр албан тушаалтнуудад зориулагдсан хууль гэж хэлэх гээд байна уу?

-УИХ-ын 76 гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нарын наяадхан хүний асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр л шийддэг. Үндсэн хуулийн цэц иргэнийг шүүдэггүй, дарга нарыг шүүдэг. Тэр утгаараа дарга нарыг шүүх ёстой хуулийг дарга хамаагүй өөрсдийн санаачилгаараа дур мэдэн өөрчилж огт болохгүй. Үнэндээ өөрсдийгөө дахин яаж сонгогдон гаргаж ирэх вэ гэдэг зүйлээ л бодож байгаа. Энэ өөрөө маш том гэмт хэрэг шүү гэдгийг хэлье.

-Засгийн газраас өргөн барьсан энэхүү Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгагүй шууд оруулж ирж байгаа төсөл гэж харж байна уу?

-Миний хувьд ард нийтийн санал асуулгыг бүрэн утгаар нь хийх ёстой гэсэн зарчмын байр суурьтай л байна. Үндсэн хуулийн асуудлаар манай намын бүлгийн хурал дээр ярьсан. Үнэхээр хүч түрж энэхүү хуулийн төслийг батлах гэж байгаа бол ард түмэн прокурор, шүүхтэй тэнцүү эрхтэйгээр мэтгэлцэх зарчмыг баримталсан заалтыг Үндсэн хуульд оруулж өгөөч. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд өөр олон дутуу зүйл бий. Үүнийгээ ард түмнээсээ асуугаад хэлэлцэх явцдаа оруулаад ирэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна.

-Энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийг хуулийнх нь хүрээнд, хугацаанд нь багтаагаад батлах боломж бий юу?

-Таны хувьд хууль, эрх зүйн талаас нь асууж байх шиг байна. Тиймээс үүнд хариулахын тулд миний хувьд хуулиа харж байж, хэлэх нь зөв байх.

-Ерөнхийлөгчөөс Улс төрийн намын тухай хуулийн төсөл орж ирсэн. Үүнд таны байр суурь ямар байна. Анхаарал татаж байгаа заалтууд байна уу?

-Нам гэдэг үзэл бодлоороо нэгдсэн, өөрөө өөрийгөө засагладаг нийгэм, улс орны төлөөх байгууллага. Харин намыг Сонгуулийн ерөнхий хороо, шүүх, цагдаа, тамга хэвлэдэг, бүртгэлийн газрууд хөндлөнгөөс нь засаглаж огт болохгүй шүү. Гэтэл улс төрийн намыг эдгээр газрууд хөндлөнгөөс нь засаглах эрх зүйн боломжийг эрх баригчид нээж өгөх гэж байна. Үнэндээ өнөөдрийн эрх баригчдын энэхүү үйлдэл үйлийн үрээрээ эргээд өөрсдөд нь буцаад очих вий дээ. Улс төрийн намын тухай хуулиар яг юуг зааж өгөх ёстой вэ гэж. Маш тодорхой, намын гишүүд нь эзэд шүү гэдгийг л уг хуулиар баталгаажуулж өгөх шаардлагатай. Өөрийгөө ардчилал, намын дарга, нам гээд бодчихсон хүмүүсээс болж эрх баригч МАН, сөрөг хүчин АН хоёулаа л хүнд байдалд орж байна. Тэгэхээр намын эцсийн өмчлөгч гэдэг шиг намын эзэд нь гишүүд байх ёстой. Гишүүд эзэд байх ёстой гэдэг нь шийдвэр гаргадаг байх ёстой гэсэн үг. Харин энэхүү гаргасан шийдвэрийг нь дарга нар хэрэгжүүлдэг байх зөв зарчмыг л би яриад байгаа юм. Гэтэл манай улсад өнөөгийн намын бүтэц урвуу зарчмаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл намын дарга, удирдагчид гэх хэдэн олигархи болсон, намын нэрийг барьж баяжсан нөхөд хоорондоо ярьж шийдвэр гэх зүйл гаргадаг. Үүнийг намын гишүүд нь дэмжиж, хэлбэржүүлдэг ийм тэнэг системийг мафийн тогтолцоо гэдэг. Өнөөгийн эрх баригчид буюу МАН гэх нам ард түмний амьдралыг сайхан болгох боломжийг өөрсдийгөө дахин сонгогдох авлигын хэрэгсэл, багаж болгож байна.

-Таны хувьд энэхүү хуулийн төсөлд ямар санал дэвшүүлсэн бэ?

-Миний хувьд уг асуудалд олон санал хэлсэн. Хамгийн нэгдүгээрт, намын зүтгэлтнүүд, гишүүд төрийн өмчит компанийн захирал байхыг хориглож, хуульчлах шаардлагатай. Өмнө нь багш, эмч нар намын гишүүн байж болохгүй гэж хуульчилсан шүү дээ. Үүнтэй адил намын гишүүд төрийн өмчит компанийг удирдахгүй гэж хуульчлах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр одоо ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын захирлуудыг намын гишүүнчлэлээсээ хасах шаардлагатай. Угтаа намаас, улс төрөөс хол мэргэжлийн хүн байх ёстой гэсэн санаа. Эрдэнэс таван толгойн захирлаар Оюутны холбооны дарга буюу оюутнуудыг намд элсүүлсэн хүнийг томилсон. Үүнээс болоод маш том нүүрсний хэрэг гарлаа шүү дээ. Энэ утгаараа төрийн өмчит компаниудын дарга, захирал болохын тулд намд зүтгэж байгаа олон залуус байна. Үүнийг таслан зогсоох ёстой гэж нэгдүгээрт бодож байгаа юм.

-Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ гэж байгаа. Сонгууль болохоос өмнө эрх баригч нам өөрсдөдөө зориулсан хуулийг баталдаг гэсэн шүүмжлэл байдаг. Тэгвэл энэ асуудлыг яаж ёстой вэ. Үндсэн хуульд оруулах шаардлага харагдаж байна уу?

-Намын тухай хуулийн ажлын хэсэгт миний бие орсон. Тиймээс түрүү нь хэллээ шүү дээ. Харин Сонгуулийн тухай хуулийн төслийг бие гардан танилцаж байна, одоогоор. Товчхондоо хэлбэл Сонгуулийн хуулийг 76 өөрсдөдөө зориулж өөрчилж болохгүй. Бид өнөөгийн мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуулиар л сонгогдон гарч ирцгээсэн. Тэгсэн атлаа уг хуулиа дахиад өөрсдөдөө зориулж өөрчилнө гэдэг нь ёс зүйгүй үйлдэл шүү. Мэдээж алдаа дутагдал байгаад өөрчлөхийг үгүйсгэхгүй. Үнэхээр өөрчиллөө гэж бодоход хэрэгжих хугацааг нь ядаж 2028 оноос эхлүүлэх шаардлагатай. Түүнээс биш өөрөө өөртөө хууль батална гэдэг нь яах ч аргагүй эрх ашгийн зөрчил үүснэ шүү дээ. Та бод би одоо мөрдөгдөж байгаа хуулиар УИХ-ын гишүүн болсон. Гэтэл цаг үе, нийгмийн байдал өөрчлөгдсөн учраас уг хуулиа засаад дахиад өөртөө ашигтайгаар боловсруулах гэж байна шүү дээ. Уг үйлдэл нь эрх ашгийн зөрчил үүсэхээр байгаа биз дээ. Тиймээс үүнийг бие эсэргүүцэж байгаа юм.

-Та Монголын үйлдвэрчний эвлэлээс тодорч гарч ирсэн улстөрч. Тэр утгаараа өнөө үед багш, эмч нар буюу төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал нийгэмд хурцаар яригдаж байна. Та ямар саналтай байна вэ?

-Цалин хөлсийг нэм гэж би хэлэх гээгүй. Харин өнгөрсөн жилийн цалин хөлсний түвшинд нь хүргэ гэж би хэлдэг. Эрх баригчид өнөөдөр цалин хөлс нэмэх гээд яваад байгаа юм огт биш. Өнгөрсөн жил сая төгрөгийн цалин авч байсан хүний худалдан авах чадварыг өнөөдөртэй харьцуулбал 40 хувиар уначихсан байгаа юм. Өөрөөр хэлбэл худалдан авах чадвар 40 хувь унасан гэсэн үг. Эрх баригчдын буруу бодлогоос улбаалж төгрөгийн худалдан авах чадвар унаснаар цалин хөлсний ханш буурсан. Үүнийг буцаагаад өнгөрсөн жилийн худалдан авах чадварт хүргэе л гэж байгаа юм. Юун түрүүнд шүү дээ. Үүнийг хийсний дараа нэмэгдэх тухай ярина. Өнгөрсөн жилийн сая төгрөгийн цалин өнөөдөр зургаан зуун мянган төгрөг болтлоо ханш нь суларсан байна. Тэр утгаараа өнгөрсөн жилийн худалдан авах чадварт хүргэхийн тулд өнөөдрийн сая төгрөгийн цалинг дор хаяж сая зургаан зуун мянган төгрөг болгох хэрэгтэй. Энэ бол цалин нэмэгдэж байгаа зүйл огт биш. Харин үүнийгээ манай эрх баригчид цалин хөлс нэмэгдүүлчихсэн юм шиг ярьдаг. Бас л ард түмнийг хуурч байгаа үйлдэл шүү дээ. Тиймээс эхлээд худалдан авах түвшинд хүргэ, дараа нь цалин нэмэх асуудлаа ярь гэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван толгойн хувьцааны ногдол ашгийг дор хаяж нэг нугалж өсгөх байлгүй дээ DNN.mn

2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын тогтоолд Монгол Улсын нийт иргэнд “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх, мөн 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх тухай заасан байдаг. Засгийн газрын тогтоол гарснаас хойших 10 гаруй жилийн хугацаанд ард иргэд 1072 хувьцааныхаа ногдол ашгийг ердөө ганц нэгхэн удаа авсан. Эдийн засагч, үнэт цаасны шинжээч, хуульчид олон нийтэд удаа дараа мэдээлэл хийж, хувьцааныхаа ногдол ашгийг авахыг төр засагт хатуу анхааруулж ирсэн.

Эдийн засагч Х.Батсуурь “Иргэд 1072 хувьцаатай болоод маш их баярлаж байсан. Харамсалтай нь иргэдийн хүссэн үр ерөөсөө гарахгүй байна. Өнгөрсөн өвлийн хүйтэнд талбай дээр хичнээн хоног жагсаж эсэргүүцэл үзүүлэв. Нүүрсний хулгайн ард 1072 хувьцаа байгаад байдаг. Иргэд энэ хувьцаандаа эзэн болж чадахгүй байна. Төр засагтаа найдаад 13 жил хүлээлээ. Ганцхан удаа л ногдол ашиг гэж хоол унааны мөнгө авсан төдий. Өөрөөр гялайлгасан зүйл байхгүй. Гэтэл төр засаг ирээдүйд асар их үнэд хүрнэ, 1072 хувьцаанд нь баялгийн хишиг хүртээнэ гээд нэрлэсэн үнэ буюу 933 төгрөгөөр ард түмнээсээ буцаагаад авчихсан. 2016 онд 300 сая төгрөг хүрэх 332 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр авчихсан, ард олныг мэдээгүй зөвшөөрөөгүй байхад нь авсан гээд бөөн хэл ам болж байсан” гээд Монголын төр 1072 хувьцаагаар иргэдээ басамжилж, доог тохуу хийсэн маягтай явж ирснийг шүүмжлэх хүмүүс олон байна.

Төрийн түшээдээс ч 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд өгөх ёстой хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эрдэнэс Таван толгойг тойрсон авлига мөнгө угаалт явагдаж, асар их хэмжээний мөнгө хэсэг бүлэг хүмүүсийн дунд эргэлдээд байдаг. Гэтэл иргэдэд очих ёстой 1072 хувьцааны ногдол ашгийг сүүлийн хоёр жил өгөөгүй. Үүнд иргэд маш их бухимдаж байна. Хувьцааны ногдол ашгийг иргэддээ өгч чадахгүй байгаа нь төр дэндүү арчаагүйн шинж. Гэтэл ийм ийм хүний гэрээс хичнээн тэрбумаар нь мөнгө гарч байна гээд нийгэмд шуугиан тарьж байна. Тиймээс 2021, 2022 оны Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох ёстой. Иргэддээ очих ёстой ногдол ашгийг хүртээхгүй байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл” гэж чуулганы хуралдаан дээр хэлж байсан.

Ц.Анандбазар, Б.Батмөмөр нарын гишүүд одоогийн иргэдийн эзэмшиж буй Эрдэнэс Таван толгойн 14 хувийг 40 хувь болгож, иргэн бүр жилд хоёр сая төгрөгийн ногдол ашиг авах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Уг төслийн тооцооллыг эдийн засагчид нарийн тооцож, боломжтой хэмээн үзсэнийг төсөл боловсруулсан гишүүд хэлж байсан. Гэвч энэхүү тогтоолын төсөл одоогоор хэлэлцэгдээгүй байгаа.

“Эрдэнэс Таван толгой” компанийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрч 14.3 сая тонн нүүрс экспортолж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гээд ард иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараасан. 2020 оны сонгуулийн өмнө нэг иргэнд 96 мянган төгрөг тараасныг бид мэднэ. Тэгвэл 2022 оны тайлан мэдээллээр 1.3 их наядын ашигтай ажилласан гэж гарсан. Үүнийг хувьцаа эзэмшигч болох 2.5 сая иргэндээ өмнөх шиг зарчмаар ногдол ашиг хуваарилбал нэг хүнд 100 гаруй мянган төгрөг ногдохоор байгаа юм. Иргэд олон нийт 1072-ын ногдол ашиг болох 100 гаруй мянган төгрөг авах нь гэж горьдон хүлээцгээж байсан. Тэгтэл өнгөрсөн сарын сүүлээр болсон “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ-ийн хурлаар иргэдэд өгөх ногдол ашгийг олгохгүй, харин тэр мөнгийг нүүрс угаах үйлдвэр барихад зарцуулна гэх шийдвэрийг гаргачих шиг боллоо.

Тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан. Энэ зургаан сарын хугацаанд ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэхгүй. Бүх нүүрсээ биржээр арилжаалахыг хэвшүүлэх шаардлагатай. Нүүрс угаах үйлдвэрийг ашиглалтад оруулах, санхүүжилт оруулах шаардлага байна. Нүүрс угаах үйлдвэрийн ажил 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулчихвал бид нэмээд 60-80 ам.долларын орлого олох боломжтой” гэх тайлбарыг өгсөн. Бүрэн эрхт төлөөлөгчийн хэлснээр бол ямар ч байсан эрх баригчид иргэдэд олгох ногдол ашгийг энэ жил өгөхгүй, ирэх жил сонгуулийн өмнө өгөхөөр давхар төлөвлөсөн бололтой.

Иргэдэд ногдол ашиг тараахгүй, зургаан сараар хойшлуулах шийдвэрийг

олон нийт эсэргүүцэж хүлээж авсан. Тэр тухай хэвлэлээр хэд хоногийн өмнө шуугьсан. Соёлын төв өргөөнд болсон хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр тус хуралд оролцож буй иргэд “Хувьцаа эзэмшигчдийн хурал түүхэндээ анх удаа болж байна. Энэ нь ард иргэд шаардсаны үр дүн болохоосАрдын намаас томилогдож ирсэн та нарын гавьяа биш. Таван толгойн олборлож экспортод гаргасан нүүрсээр мянга мянган цэцэрлэг, сургууль барьж, ногдол ашиг өгч Монголын ард түмэн хангалттай амьдрах бололцоо байсан. Гэвч үе үеийн төр засаг энэ ажлыг хийгээгүй. Баялагтаа эзэн болно гэж У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Ард иргэдийн 75 хувь нь нэн ядуу байна. Энэ чинь тэгээд баялагтаа эзэн монгол мөн юм уу. Бид Ганбат даргатай ногдол ашгийн талаар зөндөө уулзаж байсан. Дандаа амиа аргацааж худлаа ярьж ирсэн. Ард түмнийг битгий доромжил. Баялгийн эзэн монголчууд баялгаа хүртмээр байна. Ерөнхийлөгчтэй уулзмаар байна. Ард түмэн чинь өлсөж байна. 1072 хувьцааны ногдол 100 мянган төгрөг гэв үү, тэр мөнгөөр чинь шуудай гурил л авна. Ард түмнийг битгий ингэж басамжлаач ээ” хэмээн үнэнийг өчсөн юм.

Ийнхүү иргэдэд олгох ёстой энэ жилийн ногдол ашиг нүүрс угаах үйлдвэр рүү шилжлээ. Мөн өмнөх оны ногдол ашиг төмөр замын бүтээн байгуулалтад шингэсэн байдаг. Онцгой дэглэм гэсэн нэрээр ард түмний хувьцааны ногдол ашгийг ард түмнээсээ асуулгүйгээр төр засаг бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт болгон оруулж байна. Бодоход иргэдэд очих ногдол ашгийг дор хаяж нэг бүтэн нугалж, өсгөж өгөхөөс аваад олон олон эдийн засгийн бодит зохицуулалтыг хийж байгаа байлгүй дээ. Тэгж л итгэж байна. Ард иргэдийн хувьцааны мөнгө Таван толгой-Зүүнбаянгийн төмөр замд 750 тэрбум, Таван толгой-Гашуунсухайтын төмөр замд 700 гаруй хөрөнгө оруулалт хийсэн тухай тооцоолол гарсан. “Бид автозамаар нэг тонн нүүрсийг 32 доллараар тээвэрлэж байгаа. Хэрвээ төмөр замтай болчихвол найман доллараар тээвэрлэнэ. Энэ зөрүү мөнгө Монголд, Эрдэнэс Таван толгойд үлдэнэ. Өөрөөр хэлбэл, 1072 хувьцаа эзэмшигчдэд оногдох ногдол ашиг нэмэгдэнэ” гэж тус компанийн удирдлагууд хэлж байсан.

Төмөр замын бүтээн байгуулалтаас иргэд хэдий хэмжээний ногдол ашиг авах, үндсэндээ өөрсдийн хувьцааг оруулснаараа ашгаа хэрхэн өсгөж авах энэ нарийн тооцоог эдийн засгийн судлаачид гаргаж ард иргэдэд хэлж өгөх хэрэгтэй байна. Иргэд өмнөх онуудын ногдол ашгаа тооцож авахад эдийн засгийн бодит тооцоолол маш чухал байх нь мэдээж. Төмөр замаас эхний ээлжинд ашгаа аваад ирэх жилээс нүүрс угаах үйлдвэрээс ашгаа нугалж авах учиртай. Эдгээр томоохон бүтээн байгуулалтад хувьцаагаа оруулсан иргэд өнөөдөртөө дуугүй байгаа. Гол нь ашгаа хэд дахин нугалж авна гэж бодож байгаа. Харин эрх баригчид урьдынх шигээ иргэддээ Таван толгойгоосоо “танзуур бурамхан” буюу амь аргацаасан тав арван цаас өгч нүд хуурна гэвэл ард түмэн нийтээрээ босох ёстой. Төмөр замд, нүүрс угаах үйлдвэрт хувьцаагаа үг дуугүй оруулсан хүмүүс тэр хэрээр өндөр ашиг авалгүй яах билээ. Үүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэх учиртай. Тиймээс Таван толгойн хувьцааны ногдол ашгийг дор хаяж нэг нугалж өсгөх байлгүй дээ гэж хэлээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар
сарын 9, Ангараг гариг. Билгийн
тооллын 19, гар одтой, улаагчин
туулай өдөр. Өдрийн наран
5:23 цагт мандан, 20:15 цагт
жаргана. Тухайн өдөр хонь,
гахай жилтнээ аливаа үйлийг
хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ
сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв
үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө
хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, мал
аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух,
огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад
сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар
хагалах, ус булгийн эх малтах, балгадын
суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар,
туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар
яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
“Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна DNN.mn


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн баруун хагаст бороо орж, сэрүүхэн байна.


2023 оны тавдугаар сарын 06-наас
2023 оны тавдугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 7, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-3 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Богд ууландаа амьдармаар байна” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Соёлын сайд
Ч.Номин “Монголчуудынхаа соёлын
өв, оюун санааны дархлаа, тусгаар
тогтнол руу халдаж улс төр хийнэ
гэдэг тун харамсалтай”
гэснийг VI нүүрээс дэлгэрүүлж уншаарай.

Иргэд “Олон хулгайчийг
тэжээж чадахгүй” гэх
хандлагаар гишүүдийн
тоог нэмэгдүүлэхийг
эсэргүүцэж байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Богд ууландаа амьдармаар байна” хэмээн өгүүллээ.

13 настай охиныг хүчиндэж, хөнөөсөн этгээдийг
мотоциклийнх нь мөрөөр туршилт хийн илрүүлжээ

Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ” Ийм учраас л
“Шүүхийг нүд цавчилгүй
хар” гээд байгаа юм шүү”


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
жинлүүр

2023-05-12

Аргын тооллын 5 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 22, Тооно одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.