Categories
жинлүүр

2023-5-13

Аргын тооллын 5 сарын 13, Санчир гараг. Билгийн тооллын 23, Чөдөр одтой , цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Дуугаа битгий хаяарай” гэсэн захиас ямар тэнэг үг байсныг одоо бид харж байна​” гэв DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 08 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн “Гадны орнуудад алдаа гаргасан
хүмүүстэй үл харьцах зарчим
баримталдаг. Манайд нийгмийн
шүүлтүүр буруу ажиллаж, тэднийг
дэмждэг” хэмээн ярьсныг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Боловсролын
үнэлгээний төв (БҮТ)-ийн Элсэлтийн ерөнхий
шалгалт хариуцсан
ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал “Босго
оноонд
хүрээгүй
4800
шалгуулагч
ирэх сарын
ЭЕШ-д орох
боломжтой” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Дуугаа битгий хаяарай”
гэсэн захиас ямар тэнэг үг
байсныг одоо бид харж байна” гэв.

Монголын хуульчдын
холбооны Үндсэн хуулийн
эрх зүйн хорооны тэргүүн,
МУИС-ийн хууль зүйн
сургуулийн профессор,
хууль зүйн ухааны доктор,
Үндсэн хууль судлаач Ш.Цогтоо “Хүн амын
өсөлт дагаж гишүүдийн
тоог нэмэх гээд байгаа
бол Улаанбаатар хотоос
сонгогдох УИХ-ын
гишүүдийн тоог л нэмэх
шаардлагатай” хэмээн ярилаа.

Бригадын генерал Б.Ууганбаяр “Үндэсний сөрөн тэсвэрлэх
чадавхийн суурийн суурь, үндсийн үндэс нь ард түмэн” гэснийг I болон VII нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Таван ханатай гэр шатаж, 54 настай эмэгтэй нас баржээ DNN.mn

5 ханатай 2 гэр шатаж, 1 хүн амиа алджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Гичиг багийн Талын хонхор хорооллын 3 дугаар гудамжинд гэр шатаж, нэг хүн нас баржээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл тавдугаар сарын 10-ны өдрийн 17:46 цагт ОБГ-т ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт М /54 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гарган тус аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл гар-энгийн хариуцлага” аян боллоо DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Халдварын сэргийлэлт, хяналтын албанаас Мэдээлэл технологи болон Эм зүйн албатай хамтран “Эрүүл гар-Энгийн хариуцлага” аяныг өрнүүлж, эрүүл ахуйн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа зохион байгууллаа.

“Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр”-ийг тохиолдуулан төвийн хэмжээнд өрнүүлсэн тус аянаар гарын эрүүл ахуйн мэдлэг дадал олгох сургалт зохион байгуулж, энэ дагуу тасаг нэгжүүдийн дунд уралдаан зарласан байна.

Энэхүү уралдаанд ГССҮТ-ийн Амбулаторийн тасаг тэргүүлж, Нэгдсэн лабораторийн тасаг болон Түлэгдлийн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасаг удаах байруудыг эзэлжээ.

Мөн “Эрүүл гар-Энгийн хариуцлага” аяны хүрээнд төвийн нийт ажилтнуудын дунд зургийн уралдаан зарласан бөгөөд Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч, мэргэжилтнүүд шилдгээр тодорчээ.

Аяны үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон шилдэг тасаг нэгжүүдэд мөнгөн шагнал, зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн бүх оролцогчдод гарын бэлэг өглөө гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 184 мянган ААН өнгөрсөн онд нийт 1.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ DNN.mn

Арван их наядын хөтөлбөрөөр 6.8 их наяд төгрөгийн зээл олгож иржээ

Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг.

Энэ хүрээнд Нийслэлийн Татварын газар НЗДТГ-тай хамтран хотын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгжийг шалгарууллаа.

2022 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:

  • Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ;
  • “Хуавейтехноложи” ХХК;
  • “Соргийн говь” ХХК;
  • “Нарантээг ” ХХК;
  • “Энержи-Интернэшнл” ХХК;
  • “Сэйлэс энд сервис” ХХК;
  • “Юни оффис менежмент” ХХК;
  • “Пролианс” ХХК;
  • “И Эс Би солар энержи” ХХК;
  • “Энхийн шүүдэр” ХХК шалгарсан байна.

Шагнал гардуулах ёслолд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар, Нийслэлийн Татварын газрын дарга Д.Батжаргал нар оролцов.

Нийслэлийн Татварын газрын дарга Д.Батжаргал “Татвараа хугацаанд нь төлдөг, тайлангаа үнэн зөв гаргадаг, хууль тогтоомжийг даган мөрддөг зэрэг олон үзүүлэлтээр шилдэг татвар төлөгчдийг шалгаруулдаг.

Нийслэлд 184 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Энэ нь Монголын Улсын хэмжээнд 75 хувийг эзэлж байгаа гэсэн үг. Өнгөрсөн онд улс, нийслэл, орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар татан төвлөрүүлсэн байна” хэмээлээ.

“Татвар төлөгчийн өдрүүд”-ийн хүрээнд тавдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Татварын газар, шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт замд буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэдэх мод үржүүлгийн талбайд 300 мод тарьж, “Шилдэг татвар төлөгчийн төгөл” байгуулах юм.

Ташрамд, энэ жилийн хувьд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг “Цахимаар үйлчлүүлье” уриан дор тэмдэглэж байна.

Тодруулбал, Монголын татварын алба татвар төлөгчдөд үзүүлдэг бүхий л үйлчилгээгээ 100 хувь цахимаар үзүүлдэг болсон бөгөөд үүнтэй холбогдуулан И-Баримт аппликэйшнээр иргэн бүрд цахим талархал илгээсэн юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 324 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв DNN.mn

УЕПГ: Гэр бүл хүчирхийллийн зөрчил 27 хувиар өсчээ

Прокурорын байгууллага 2023 оны 5 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 367 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1069 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 324 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 745 хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 6 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 324 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 14 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 21 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ : Омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхааруулж байна DNN.mn

Омикрон хувилбарын гол шинж тэмдэг нь томуутай төстэй, нус гоожих,  ханиалгах, ядрах зэргээр илэрч байна“

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19-ийн омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхаарууллаа. Тодруулбал, дэлхий дахинд омикроны дэд хувилбар илэрч байгаа бөгөөд энэ нь омикрон-9 хувилбар биш. Тус өвчнөөр өвчилж буй иргэдэд Covid-19-ийн халдвартай ижил шинж тэмдэг илэрч байгаа аж.

Халдварын тархалт намжмал үед өдөрт 10-с доош хүн бүртгэгдэж байсан бол сүүлийн долоо хоногт Covid-19-өөр өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэж, долоо хоногт 100 гаруй хүн өвчилж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Мөн цахим хуудаст ХӨСҮТ Covid-19-ийн тасгийг дахин нээсэн гэх мэдээлэл гарсан ч үүнийг тус төв үгүйсгэлээ. Халдварын тархалт, нөхцөл байдлыг харгалзаж дараа, дараагийн хариу арга хэмжээг авах аж. Тиймээс одоогоор ор болон Covid-19-ийн тасаг нэмж нээгээгүй болохыг албаныхан хэллээ.

ОДООГООС ХОЁР САРЫН ӨМНӨ МОНГОЛ COVID-19-ГҮЙ УЛС БОЛСОНОО ЗАРЛАЖ БАЙВ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд мэдээлэл хийсэн. Тухайн үед ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Covid-19-ийн тархалт буурсан. Иймд улсын хэмжээнд ногоон түвшинд шилжиж байна. Өнгөрсөн 2022 оноос хойш Covid-19-ийн хамааралтай нас баралт бүртгэгдээгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад цаашид халдварт өвчний тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг ханган, дараагийн цар тахалд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Хятадтай хиллэдэг, хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэсэн. Иймд хилийн боомтууд тандалтын цэгүүд болсон. Хилээр орж ирж буй хүмүүсийг, хил дээр ажиллаж амьдардаг иргэд, ажилчдыг тандалтын шинжилгээнд түүврийн аргаар хамруулна.

Хятад руу нэвтрэхэд л иргэдээс шинжилгээний бичиг шаардаж байгаа бол ОХУ, БНТУ шаардахгүй байна.

Улсын хэмжээнд долоон хоногт Covid-19-ийн 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид улсаас ПГУ шинжилгээг хийхгүй гэдгийг мэдэгдсэн. Гэхдээ ханиад томуугийн тархалттай зэрэгцээд иргэд амны хаалт хэрэглэхээ больж, халдвар хамгаалалтын дэглэм баримтлах нь багассан учир дахин дэгдэлт үүсч байгааг эмч нар анхааруулсан. Иймд иргэд олон нийтийн газраас явахдаа амны хаалт заавал зүүх, гараа тогтмол ариутгахыг зөвлөж байна. Тэр дундаа бага насны хүүхдэдээ амны хаалт тогтмол зүүлгэхийг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Монголчуудын гутлын хэрэгцээний 50 хувийг дотооддоо үйлдвэрлэхийг зорьж байна DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас арьс ширний үйлдвэрүүдтэй танилцуулах уулзалт зохион байгууллаа.


Гутлын үйлдвэрүүд гутлынхаа чанар, загварт анхаарна гэв

“Сүүлийн 30 жилд манай салбарт том дэмжлэг ирсэн нь бондын хөнгөлөлттэй зээл байв. 2021 онд 25, 2022 онд 15 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл шийдсэн. Солонгос иргэн Монголд ирэхдээ дандаа л Солонгос хоолны газар, зочид буудлаар үйлчлүүлдэг. Бид ийм сэтгэлээр хандмаар байна. Бид ажилчдынхаа чөлөөт цагийг өнгөрүүлэх фитнесийн талбай, ажилчдын байр зэргийг ашиглалтад оруулсан. Ажилчдаа Монголд үлдээхийн тулд бүх талаараа хичээж байна” гэдгийг онцолж байв.

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Д.Баярсайхан “Монголчуудын гутлын хэрэглээ 6 сая байдаг түүний 3 саяыг дотооддоо үйлдвэрлэхийг зорьж байна. Бид жилдээ гурван сая гутал хийх зорилготой байгаа. Одоогоор 1 сая гутал үйлдвэрлэж байна. Эхний ээлжинд түүхий эдийн чанарыг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Арьс, ширний үйлдвэр үнэгүйдүүлж байгаа нь түүхий эдийн чанараас шалтгаалдаг. Манай улсад ОХУ-ын Сибир, урагшаа Өвөрмонгол гэсэн хоёр том зах зээл бий. Бид гарал үүсэл нь тодорхой махан бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд малаа бүртгэлжүүлэх хэрэгтэй” гэлээ.

“Best shoes” компанийн загвар зохион бүтээгч “Манайх 2001 онд үүсгэн байгуулагдсан. Одоогоор 100 гаруй ажилтантай. Дотоодын зах зээлдээ уул уурхай, цэрэг цагдаа, онцгой байдал, төмөр зам гэсэн газруудад нийлүүлдэг. Арьсаа дотоодоос 100 хувь хангаж байна. Импортоор ул, үдээс, утас, зүү зэргийг авдаг. 2024 ондоо үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Ажилчдынх цалин дунджаар 1,500,000-3,000,000 төгрөг байгаа” гэв.

500 мянган үхрийн ширнээс эхний 20 хувь нь гоёлын хром болдог


“Best shoes” ХХК-ийн захирал Б.Түвдэнням “Бид өдөрт 300-360, 70,000 гаруй хос гутал үйлдвэрлэж байна. Манай суурилагдсан хүчин чадал нь өдөрт 600-700 хос гутал үйлдвэрлэх юм. Ирэх жилээс өдөрт 500 хос гутал үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Нэг гутал ойролцоогоор 120,000-250,000 төгрөгийн үнэтэй. Цэрэг, цагдаагийн байгууллагаас гадна, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Багануур” компанид гутлаа нийлүүлдэг. Ажлын гутлын арьсыг дотоодоос хангаж байна” хэмээн ярилаа.

Гэмтэл багатай арьснаас дээд зэргийн арьс л гарна. “Булигаар” ХК үйлвэр одоогоор 70 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг аж.

“Булигаар” ХК-ийн технологич Б.Баттүшиг “Манайхтай байнгын харилцаатай 60-аад гутлын үйлдвэр байдаг. Мөн цүнх, куртик, гутал гээд бүх л төрлийн үйлдвэрүүдэд арьс нийлүүлж байна. Нийт борлуулалтын 20 гаруй хувийг экспорт эзэлдэг. Арьс боловсруулахад гэмтэл чухал байдаг. Амьдын болон нядалгааны үеийн гэмтэл, өвчлөлийн гэмтлүүд нь арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг бууруулдаг. 500 мянган үхрийн ширнээс эхний 20 хувь нь гоёлын хром болдог” хэмээв.


Categories
мэдээ нийгэм

“Цоллооч засуулуудын уралдаан”-д 98 хүн бүртгүүлжээ DNN.mn

Цоллооч засуулуудын уралдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос нийслэл болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа засуул, дуучин, уран бүтээлчдийн дунд “Цоллооч засуулуудын уралдаан” зарласан билээ. Уг уралдаанд нийт 98 хүн бүртгүүлжээ.

Уралдааны эхний шатны шалгаруулалт энэ сарын 19-нд, хоёрдугаар шатны шалгаруулалт 21-нд зохион байгуулагдах сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны үеэр Монгол бөхийн өргөөнд болно.

Тэргүүн байр: Өргөмжлөл, 1000000 төгрөг

Дэд байр: Өргөмжлөл, 800000 төгрөг

Гутгаар байр: Өргөмжлөл, 600000 төгрөг

Дөтгөөр байр: Өргөмжлөл, 500000 төгрөг

Тавдугаар байр: Өргөмжлөл, 400000 төгрөг

Зургадугаар байр: Өргөмжлөл, 300000 төгрөг

Categories
мэдээ цаг-үе

Энэ оны эхний улиралд зам тээврийн 7.275 осол бүртгэгдсэн байна DNN.mn

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах “Урьтаж ухаар” аяныг орон даяар тавдугаар сарын 15-21-ний өдрүүдэд зохион байгуулах болсныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс мэдээллээ.

2023 оны эхний улиралд зам тээврийн 7,275 осол бүртгэгджээ. Бүртгэгдсэн ослын улмаас 196 хүүхэд гэмтэж, долоо нь амь насаа алдсан бол 311 насанд хүрсэн хүн гэмтэж, түүнээс 70 нь амь насаа алдсан байна.

Дэлхийн Банкны судалгаагаар дэлхийн хэмжээнд 100,000 хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна.

Гэтэл Монгол Улсад энэ тоо 21 буюу бүс нутгийн хэмжээнд зам тээврийн ослын шалтгаант нас баралт дээгүүр бичигдэж байгааг 2022 онд Үндэсний Статистикийн хорооноос танилцуулсан байдаг.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 2021-2030 оны төлөвлөгөөнд 2030 он гэхэд зам, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн хандлагыг өөрчлөн, тусламж үйлчилгээг сайжруулж, зам тээврийн ослыг 50 хүртэлх хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна.