Categories
мэдээ цаг-үе

2023 оны эхний дөрвөн сард ХДХВ/ДОХ-ын 10 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдлын эхний дөрвөн сарын статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа.

Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний дөрвөн сард 12.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 94.8 хувиар буурчээ. Үүнд Коронавируст халдварын тоо өнгөрсөн оны эхний дөрвөн сард 238,906 байсан бол одоогоор 1,275 өвчлөл болж буурсан байна.

Харин ХДХВ/ДОХ-ын 10 өвчлөл бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс зургаан өвчлөлөөр нэмэгдсэн байна. Мөн салхин цэцэг 4,414, гар хөл амны өвчин 1,279, тэмбүү 1,439 өвчлөл бүртгэгдсэнээр өмнөх оны мөн үеэс тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.

Энэ оны эхний дөрвөн сард 22 мянган хүүхэд төрж өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өссөн байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард 5,592 хүүхэд төржээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний дөрвөн сард 508.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 128.8 (33.9%) тэрбум төгрөгөөр өсөж, харин зарлага 533.0 тэрбум төгрөг болж, 161.0 (22.5%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Өнгөрсөн оны эхний дөрвөн сарын байдлаар тус сангийн зардал 714 тэрбум төгрөг байв.

Мөн эрүүл мэндийн даатгалд даатгуулагчид энэ оны дөрвөн сард 3.3 сая болж, өмнөх оны мөн үеэс 50.1 (1.5%) мянгаар өсжээ. Тодруулбал, ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэн 852,494, өөрөө хариуцан төлсөн 169,783 иргэн, улсын төсвөөс хариуцсан 2,325,010 иргэн даатгуулагч байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана DNN.mn

Цахилгааны төлбөр төлбөөгүй нэрийдлээр цахилгааныг чинь хязгаарлах нь хууль  зөрчсөн үйлдэл |

Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-иас засварын ажилтай холбогдуулан тодорхой байршуудад цахилгааны хязгаарлалт хийж буй. Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 17-ны Лхагва гарагт дараах байдлаар цахилгааныг хязгаарлах аж. Үүнд:

May be an image of text

Categories
мэдээ нийгэм

​МАЛЧИН Д.САНЖАА: Эрүүгийн цагдаагийн алба болон хамтран ажилласан сайхан сэтгэлт малчдадаа баярлалаа DNN.mn

1 хүн ба "зудтай евел, зутгуу хаврын буулга хундхэн туссан монголын хедеед нехцел сайнгуй хэвээр байна. хундхэн евлийн ул ΜΘΡ одоо ч бурэн арилаагуй энэ цагт эруугийн цагдаагийн албаныхны хэрэгжуулсэн "эрэл, сурал" ажил малчин бидэнд унэхээр том дэм боллоо. эвел, хаврын хунд едруудэд адуу, малаа шуурганд уруудуулчихаад удаан хугацаанд олохгуй байсныг эрж, хайн 156 толгой адууг 21 шинэ телийн XAMT олж манайд болон бусад долоон малчин ерхед хулээлгэн егсен буянтай ажлыг амжилттай зохион байгуулсанд маш их талархаж байна. цаг уеэ олсон ажлыг санаачлан зохион байгуулсан эруугийн цагдаагийн алба болон хамтран ажилласан сайхан сэтгэлт малчиддаа баярлалаа.... иргэн санжаа" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Зудтай өвөл, зүтгүү хаврын буулга хүндхэн туссан Монголын хөдөөд нөхцөл сайнгүй хэвээр байна
Хүндхэн өвлийн ул мөр одоо ч бүрэн арилаагүй энэ цагт Эрүүгийн цагдаагийн албаныхны хэрэгжүүлсэн “Эрэл, сурал” ажил малчин бидэнд үнэхээр том дэм боллоо. Өвөл, хаврын хүнд өдрүүдэд адуу, малаа шуурганд уруудуулчихаад удаан хугацаанд олохгүй байсныг эрж, хайн 156 толгой адууг 21 шинэ төлийн хамт олж манайд болон бусад долоон малчин өрхөд хүлээлгэн өгсөн буянтай ажлыг амжилттай зохион байгуулсанд маш их талархаж байна. Цаг үеэ олсон ажлыг санаачлан зохион байгуулсан Эрүүгийн цагдаагийн алба болон хамтран ажилласан сайхан сэтгэлт малчиддаа баярлалаа..
Categories
мэдээ нийгэм

Үндэсний номын баярын нээлт Говьсүмбэр аймагт болно DNN.mn

ASU.mn

УИХ-ын даргын ивээл дор “Номын соёлт ертөнц” ТББ-аас 33 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр энэ сарын 19-нд Говьсүмбэрт, 21-нд Дорноговь аймагт, 26-28-нд Улаанбаатар хотноо болно.

Энэ жилийн Үндэсний номын баярын нээлт буйлс цэцэглэх цагаар Говьсүмбэр аймгийн Чойр хотын Дуу бүжгийн Боржигон чуулга, Төв номын санд энэ сарын 19-нд болно.

“Илүү их уншъя” уриатай номын баярын буухиа Дорноговь аймгийн Сайншанд хотод үргэлжилж, энэ сарын 21-нд төв талбайд Номын баярын үйл ажиллагааг зохион байгуулах юм. Энэ жил Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой болж байна. Баяр дээр баяр нэмсэн сайхан цаг тохиож буй учир баярын аялалд яваа зохиогч, хэвлэн нийтлэгчдийн хувьд ч олон сайхан түүхийг эргэцүүлэн бодох, уран бүтээлдээ тусгах чухал санааг өвөртлөх буй за.

Үндэсний номын баярын нэгдсэн үйл ажиллагаа Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 26-28-нд болох бөгөөд оройн 22 цаг хүртэл үргэлжлэх ажээ.

Номын баярын өдрүүдэд олон сонирхолтой хөтөлбөрийг уншигчдад хүргэхээр ажиллаж байна. Тухайлбал, BookCon, номын фэнүүдийн уулзалт, Book networking, Change my mind, Quiz, Уншигч зохиолчийн яриа, Fireside chat, “Уншиж чадвал урамшуулъя”, “Хаврын найраг”, “Дэлхий” хамтлагийн тоглолт, “Номын ертөнц” клубийн сурагчдын цүнхтэй ном үзүүлбэрүүд зэрэг гэнэтийн бэлэг номын баярын оролцогчдыг хүлээж байна. Мөн номын баярын судалгаа, онцлох номууд, хөтөч мэдээллийн хэсэг, зохион байгуулагч хүүхдүүдийн үйл ажиллагаа олны анхаарлыг татах хүлээлттэй байна. Орон нутгаас номын баяраа зорин ирж буй зохиолч, хэвлэн нийтлэгчид өөрсдийн үзүүлбэр, таниулгатайгаа оролцох бөгөөд номын клубийн сурагчид ч баяртаа ирж, зохион байгуулалтад ажиллахаар бүртгүүлж байгаа аж.

Номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт оролцохоор гадны 10-аад орноос зочид мэдээллээ өгсөн байна. Номын баярыг дунджаар 180 мянган хүн зорин ирдэг байна.

МОНЦАМЭ агентлаг Үндэсний номын баярын албан ёсны хэвлэлийн түншээр ажиллаж, олон улсад англи, орос, хятад, япон болон үндэсний монгол бичгээр тус тус мэдээ, мэдээлэл түгээдэг.

Номын баяр бол зөвхөн ном худалдан аваад зогсохгүй, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар. Энэ удаагийн номын баярын үеэр 2011 онд хийсэн уншигчдын судалгааг зарлах юм. Уншигчид одоогоос 12 жилийн өмнө ямар агуулгатай ном уншиж байснаа харьцуулах боломжтой. Ингэснээр ном зүйчид болон мэргэжлийн хүмүүст ч агуулгын хувьд хэрхэн өөрчлөгдсөн талаарх уншлагын чиг хандлагыг харьцуулах боломж бүрдэнэ.

“Дэлхийн номын нийслэл” цолыг авах хамгийн эхний шалгуурт бүх нийтээрээ номтой нөхөрлөдөг хотын иргэд нэр дэвшдэг тул “Орон даяар уншъя” хэмээн ном уншихгыг дэмжих, сурталчлах, зөв агуулгыг нь чиглүүлэхийг зорьж байгаа аж.

Энэ жил төрийн байгууллагуудад хандан номын тэтгэлэг олгох ажлыг бодлогоор, маш чухал агуулгуудыг гарган тавьж байгаа хэвлэн нийтлэгчдээ дэмжих тодорхой хэмжээний “грант” бий болгох хүсэлтийг “Номын соёлт ертөнц” ТББ-аас гаргасан нь тухайн агуулгыг сурталчлан, мөнгөн дэмжлэгийг нутагшуулж эхлүүлэх цаг болсон гэж үзэж байгаатай холбоотой.

Тус ТББ Үндэсний номын баярыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Мөн “Номын ертөнц” нэвтрүүлгийг ТВ9 телевизээр долоо хоног бүр үзэгчдэд хүргэж байна. Номын баярын үеэр номын мэдээллийг багцалсан “Номын ертөнц” сэтгүүлийг 5000 хувь хэвлэн үнэ төлбөргүй уншигчдад түгээдэг. “Редактор” клуб хамтын ажиллагааныхаа хүрээнд ном редакторлох, редактор зүй, ном зүйн соёлыг агуулсан бүтээлүүд дээр ажиллахын сацуу сургалт хийж, ном зүйн соёлыг анхлан ном бүтээгчдэд ойлгуулах зорилгоор ажиллаж байна. ТББ-ын дэргэдэх “Номын ертөнц” клубийн сурагчид номын баярын арын албанд ажиллах гол хүчийг бүрдүүлдэг байна.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Өрхийн эмчийг хуурч мансууруулах бодисын агууламжтай эмийн жор бичүүлж авсан хэрэгт мэдэгдэл хүргүүлэв DNN.mn

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 347 гомдол,  хүсэлтийг шийдвэрлэв

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 418 даалгавар бичгээр өгчээ. Тухайлбал эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 4 шаардлага хүргүүлсэн байна.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 5 мэдэгдэл бичсэн байна.

Тухайлбал:

  • Нийслэлийн прокурорын газраас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн алба хаагчид нүүрс ачсан 23 тээврийн хэрэгслийг Улсын хилээр нэвтрүүлэх бүртгэл хийлгүй нэвтрүүлж, хахууль авсан хэрэгт холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг алба хаагчдад явуулах, удирдах албан тушаалтнуудын хяналтыг сайжруулах талаар арга хэмжээ авах талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн Командлагчид;
  • Иргэн Ц.Б нь хорооны өрхийн эмчийг хуурч “морфин” гэх мансууруулах бодисын агууламжтай эмийн жор бичүүлж авсан гэх хэрэгт холбогдуулан цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эмч сувилагч нарт сургалт, мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Чингэлтэй дүүргийн хорооны өрхийн эмнэлгүүдэд ,
  • Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Ч.З нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироосон гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг иргэдэд сурталчлах, яриа таниулгыг тус прокурорын газартай хамтран үе шаттайгаар зохион байгуулах талаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргад тус тус мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй. Дээрх хугацаанд Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Корпрейт хотел энд ресорт нүхт” ХХК нь тус дүүргийн прокурорын газраас хүргүүлсэн мэдэгдлийн дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгөх үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 сая төгрөгөөр торгуулсан талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилжээ DNN.mn

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мандуулыг томилов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар зарим томилгоодын асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулыг чөлөөлж, ШӨХТГ-ын даргаар томиллоо. Түүний хувьд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсныг Засгийн газрын хуралдаанаар ийнхүү хэлэлцэж, чөлөөллөө.

Боловсрол:

  • 1990-2000 Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол
  • 2003-2007 Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/
  • 2012-2014 АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/

Ажилласан байдал:

  • 2007-2008 Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
  • 2008-2012 Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2013-2014 IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
  • 2014-2018 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
  • 2019-2020 “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
  • 2020-2021 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
  • 2021- оноос Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга
  • 2021 оноос Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажилласан байдаг.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: Иргэдэд өгөх НӨАТ-ын буцаан олголтыг ахиулах ёстой DNN.mn

Бизнесийн удирдлагын доктор, эрхзүйч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Монгол Улсын нийт таmварын баазын 20-иод хувийг НӨАТ бүрдүүлж байгаа. Энэ системийн шинэчлэлийг анх нэвтрүүлсэн хүний хувьд та үр дүнгийнх нь талаар ямар бодолтой байдаг вэ?

-НӨАТ-ын шинэ системийн хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Татварыг маш өндөр хэмжээнд цуглуулдаг энэ систем ажиллаж эхлэхэд манай улс 1600 кассын машинтай байсан. Тэгвэл хоёр жилийн дараа 200 мянга болж өсөв. НӨАТ-ын шинэ систем хэрэгжиж эхлэхээс өмнө нийт мөнгөний 93 хувь нь бэлэн бус, долоохон хувь нь карт байсан. Харин 2018 онд 200 мянган кассын машинтай болоод тухайн үедээ 60-аад их наяд төгрөг тэмдэглэгдсэн. Өнгөрсөн оны байдлаар 400 мянган кассын машинтай болсон байна. Жилдээ 600 сая талон хэвлэж, 97 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ бүртгэгдсэн байгаа. НӨАТ-ын системийн үр дүнд 2016 онд татварын орлого 500 тэрбумаар давж байсан. Түүнээс хойш жил болгон татварын орлого нэг их наяд төгрөгөөс дээш давж ирлээ. Бүртгэлийн системээ иргэд болон аж ахуйн нэгжүүдийнхээ тусламжтайгаар хийчихсэн.

НӨАТ-ын шинэ систем ажиллахад иргэд, аж ахуйн нэгжээс 500 тэрбум, улсаас дөрвөн тэрбум төгрөг зарцуулж, ийм том системийг ажиллуулсны үр дүн өнөөдөр 97 их наяд төгрөгөөр тэмдэглэгдэж байна. Гэтэл МАН-ынхан энэ системийг унтраах гэж их үзсэн дээ. Эхний хоёр жилдээ үр дүн гарангуут систем маань тогтож чадсан. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр бэлэн бусын гүйлгээ 99.97 хувь болсон. Зөвхөн бэлэн мөнгөний гүйлгээ нь 0,03-хан хувьтай байна. Энэ бол НӨАТ-ын системийн нөлөө юм.

-НӨАТ бол анх гарч ирэхдээ далд эдийн засгийг ил болгох том хөшүүрэг гэж байсан. Гэтэл иргэдэд ердөө хоёрхон хувийн буцаан олголтыг өгсөөр ирсэн. Энэ нь иргэдийн НӨАТ-аа бүртгүүлэх идэвхид сөргөөр нөлөөлөөд байгаа юм биш үү. Арван хувийг нь тэр чигт нь буцаадаггүй юм аа гэхэд найман хувьд нь очвол татварын орлого харин ч нэмэгдмээр юм?

-Ерөнхий сайдын түвшинд гаргах ёстой шийдэл бол энэ л дээ. НӨАТ-ын буцаалтыг иргэн, аж ахуйн нэгж, төр гэсэн гурван субъект авч байгаа. Бид иргэнд буцаалт өгөхөөр системээ хийсэн. Өнөөдөр Монгол Улсад 1.2 сая иргэн хөдөлмөр эрхэлж цалин авч байгаа. Сард дунджаар нэг их наяд төгрөгийн цалин авдаг гэхээр жилдээ 12 их наяд төгрөг болно. Цалин дээрээсээ бүх татвараа төлөөд, гар дээрээ цэвэр мөнгөө авдаг. Тэгээд дэлгүүрт орохоороо бүх татвараа төлчихсөн цэвэр мөнгөнөөсөө дахиад арван хувийн татвар төлж байна. Тийм болохоор иргэдэд өгөх НӨАТ-ын буцаан олголтын хувийг ахиулах ёстой. Одоо иргэдэд НӨАТ-ын 20 хувь буюу орлогын хоёр хувийг нь буцаан олгодог. Үүнийг 30, 40, 50, 60 хувь болгон өсгөж, ялгавартай өгч болно. НӨАТ-ын бүртгэл мөнгөний урсгалыг зохицуулдаг. Улаанбаатарын гадна үйлчилгээ явуулж байгаа бол татварынх нь 70 хувийг нь буцааж өгч болно. Төв аймагт очоод дэлгүүрээс бараа худалдаж авахад 70 хувийг нь буцааж өгөх жишээтэй. Төр засаг иргэдээ орон сууцаар хангах нь Үндсэн хуулийн үүрэг. Төр энэ үүргээ биелүүлье гэвэл орон сууц, хашаа байшин худалдаж авсан хүмүүст НӨАТ-ыг нь 100 хувь буцааж өгч болно.

НӨАТ-ын буцаалтуудын хамгийн гол оньс нь хар мөнгийг давхар илрүүлдэг. Газрын наймаа, авлигыг илрүүлье гэвэл тэнд нь НӨАТ-ыг 100 хувь буцаагаад өгчих хэрэгтэй. Энэ бол Ерөнхий сайдын тоглох хөгжмийн аялгуу юм.

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд НӨАТ-ын буцаалттай холбоотой ямар шийдэл байна вэ?

-Аж ахуйн нэгжүүд нь НӨАТ-ын хэрэглэгч бас дамжуулагч болдог. Бид 50 сая төгрөгийн босго гаргаж өгсөн боловч тэр нь тийм ч сонин биш. Хамгийн гол нь аж ахуйн нэгжийн НӨАТ-ын тайланг мөнгөн сууриар бүртгэх ёстой. Мөнгө орж ирсэн үед өгдөг татвар байхгүй юу. Компаниуд хоорондынхоо гүйлгээг мөнгөн сууриар хийгээд, хэзээ мөнгө орж ирнэ тэр үед нь татвараа төлөх ёстой. Ийм уян хатан аргыг АНУ, Японд хэрэглэдэг.

-Манайх яагаад мөнгөн суурь руу орохгүй байна вэ?

-Хуучин 30-аад жил явж ирсэн буруу хэвшлээсээ салахгүй байна. Миний бие 2006 онд Н.Баяртсайханыг Сангийн сайд байхад нь “Одоо мөнгөн суурин дээр шилжээч ээ” гэж өргөдөл өгч байсан. Гэтэл тэр үеэс хойш аль ч Сангийн яам хийсэнгүй, 20 жил өнгөрлөө. Нэг ёсондоо манайх Сангийн яаман дотроо өөрсдөө энэ бүртгэлийн ажилд будилаад, хуучны буруу процессоороо дахиж явуулаад байгаа юм.

-Гаалийн татвар дээр НӨАТ нэмж авдаг нь аж ахуйн нэгжүүдэд хүнд дарамт болдог шүү дээ. Мөнгөн сууринд шилжвэл гааль дээрх НӨАТ зогсох ёстой юу?

-Гаалийн татвар таван хувь, НӨАТ-ын арван хувь гээд нийтдээ 15 хувийг төлж байгаа. Одоо гааль дээрх НӨАТ-ыг зогсоох ёстой. Зөвхөн гаалийн татвараа төлөөд ороод ирнэ. Энэ чинь мөнгөн сууринд шилжчихээр компани бараагаа оруулж ирлээ, худалдаж борлуулсны дараа төлбөрөө шилжүүлнэ гэсэн үг. Ингэж уян хатан болж байгаа юм. Гэтэл манай улсад гаалийн таван хувийн татвар дээр НӨАТ-ын 10 хувийг нэмчихээр маш их мөнгө төлөхөөр харагддаг. Үүнээсээ болоод гааль дээр барааныхаа үнийг буулгадаг, янз бүрийн мэдүүлэг өгдөг. Гаалийн хамаг бузар булай энд л явж байдаг. Манай гаалийнхан ч олон улсад энэ буруу системээрээ онигоо болдог. Бусад улсын гааль улсын төсвийнхөө 2-3 хувийг л бүрдүүлдэг. Гэтэл манайх 30-50 хувийг бүрдүүлдэг гэж хэлээд шившиг болж байсан даа. Ямар сайндаа “Тэгвэл танай гааль буруу системээр явж, авлигын үүр уурхай болжээ” хэмээн хэлүүлж байхав. Ер нь гааль дээр ингэж их мөнгө авдгаа болих ёстой. НӨАТ-ыг татварын байгууллага авах нь зөв. Засгийн газар аж ахуйн нэгждээ энэ шинэчлэлийг хийгээд өгөхөд маш том реформ болно.

-НӨАТ-ыг хэрэглэгч, бас худалдан авагч нь төр. Тэгвэл төрийн худалдан авалттай холбоотой ямар реформ хийж болох вэ?

-Хэрэв Засгийн газар авлигаас салъя гэж үнэн сэтгэлээсээ бодож байгаа бол төрийн ажил үйлчилгээнд авч буй НӨАТ-ыг төр өөрөө 100 хувь буцааж авах ёстой. Учир нь төрийн ажил үйлчилгээ, төрийн хөрөнгө оруулалт дандаа тендерээр явагддаг. Жишээлбэл, 1.1 тэрбум төгрөгийн тендер байлаа гэж бодъё. Үүний НӨАТ нь 100 сая төгрөг байгаа шүү дээ. Тэгэхдээ тэр байгууллага 100 сая төгрөгөө буцааж авснаар дараа жилийн төсвийнх нь үндсэн суурь болох юм. Хэрэв 100 сая төгрөгөө дутуу авбал өөрсдөө хариуцлага хүлээнэ. Ингэж чадвал авлига байхгүй болно. Яагаад гэвэл НӨАТ-ыг 100 хувь буцаачихвал тендерийн арван хувийг авлигад өгдөг байдал алга болно. Энэ бол төрийн хувьд маш том реформ болно. Иргэн, аж ахуйн нэгж, төрийн хувьд ийм том реформыг хийж чадах юм бол 400 мянган кассын машин ажиллаж байгаа систем гайхалтай сайхан үр дүнд хүргэнэ.

-Ер нь НӨАТ бол иргэдийг тонож байгаа нэг хэлбэр гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тэгэлгүй яахав. Одоо бид иргэдээсээ хулгайлдаг, татвараас бултдаг гэсэн хуучин коммунист онолоо хаях ёстой. И-баримтаас жилд бараг 700 сая талон хэвлэгдэж, 100-гаад их наяд төгрөгийн орлого бүртгэгдэж байна. Иргэд үүнээс 234 тэрбум төгрөгийг нь буцааж авч байгаа. Өнгөрсөн жилийн тайлангаар НӨАТ-аар 1.7 их наяд төгрөгийн орлого олсон. Зөвхөн иргэд 1.1 их наядыг нь бүрдүүлж өгсөн. Харин цаана нь үлдэх 600 тэрбумыг аж ахуйн нэгж бүрдүүлж өгч байгаа. Нарийндаа иргэдийн гар дээрх цэвэр орлогоноос авдаг татварыг аль болох нэг рүү тэмүүлүүлдэг байх ёстой. АНУ, Японд бол иргэдээс 1-1.5 хувийн татвар л авч байгаа. НӨАТ гэхгүйгээр худалдааны татвар гэж нэрлэдэг. Францад 1957 онд НӨАТ эхэлсэн. Дараа нь европын улсад арван хэдэн жил явсан. Ингээд АНУ, Япон хоёр худалдааны татвар хэлбэртэйгээр хэрэгжүүлсэн. Гэхдээ нэг хувиас хэтрүүлээгүй. Яагаад гэвэл эдгээр улсад хувь хүний орлогын албан татвар өндөр. АНУ-д гэхэд дунджаар 30-40 хувь байгаа. Харин худалдаанаас авдаг татварыг аль болох бага өгөөд тэнцүүлэхээр 41 хувь болно. Иймэрхүү жишээ европын орнуудад бий. Харин бид 16 төрлийн татвар төлж байгаа. НӨАТ нь бүртгэл тал руугаа явахаар нөгөө 15 татварынхаа орлогыг ихэсгэж байгаа юм. НӨАТ бүртгэдэг болсноос хойш манай бусад татварын орлого өндөр байдаг. Энэ бол татварын систем, татварын байгууллага мундагтаа биш. Ерөөсөө НӨАТ-ын системийн үр дүн.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газар 11 цагаас мэдээлэл хийнэ DNN.mn

Засгийн газар Элчин сайд нарыг шинээр томилох шийдвэр гаргажээ DNN.mn

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Яг одоо Засгийн газар хуралдаж байгаа бөгөөд хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийг холбогдох сайд нар 11.30 цагаас мэдээлэл хийж танилцуулна.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж буй. Үүнд:

-Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

-“Петро дачин Тамсаг” ХХК болон “Дошен газрын тос Монгол” ХХК-ийн газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,

-“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвлөлтөд хийсэн хяналтын тухай зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

ЗИНДЭЖЭНИЭС ТӨВ АЗИ ХҮРТЭЛ:ОРОН ЗАЙ, ЦАГ ХУГАЦААГААР ӨРТӨӨЛСӨН МЯНГАН ЖИЛИЙН НАСТ ШААЗАНГИЙН СИМФОНИ DNN.mn

Хятад улсын Зиндэжэнь хотын Керамик урлалын музейд буй шаазан аяга.4 дүгээр сарын 19-нд авсан зураг. /Синьхуа/


Хэдэн зууны тэртээд Төв Азийн худалдаачдын жингийн цуваа Хятадын Зиндэжэнь хотод үйлдвэрлэсэн шаазан эдлэлүүдийг нар шатам халуун говь цөлийг гатлан нутагтаа аваачдаг байлаа.Тэмээнд ачсан шуудайтай шаазан эдлэлүүд хоорондоо хавиралдан дуугарах нь хонх жингэнэх мэт.Энэхүү чимээ нь хуй салхи мэт алс холыг туулна.Шаазангийн сим­фонийн эдгээр анхны но­тууд өнөө хэр нь сонсогдсоор л.

Хятадын шаазан урлал өнө эртний түүхтэй бөгөөд тус улс нь дэлхийн шаазан урлалын төв юм.Тэр дундаа Хятадын зүүн нутгийн Зянси мужийн Зиндэжэнь хот нь мянган жилийн түүхт шаазан урлалаараа хамгийн алдартай бөгөөд “шаазангийн нийслэл” гэгддэг.Энд хийсэн бүтээгдэхүүнүүдийг эзэн хаа­ны ордонд хүргэдэг байлаа.

“Хятадын шаазан эдлэлийн хамгийн алдартай газар бол Зиндэжэнь. Энэ газар шаазан эдлэлээрээ өнө эртнээс алдартай” гэж Казахстаны Үндэсний музейн Археологи, угсаатны зүйн газрын дарга Пердехан Мусырманкул ярив.Эртний Торгоны зам бий болсноор шаазан эдлэлийн худалдаа улам бүр цэцэглэн хөгжих болсон юм.Сүн улсын үеэс л Зиндэжэнийн шаазан эдлэлийг Төв болон Баруун Ази, цаашлаад Европ болон Африк тив рүү их хэмжээгээр экспортолж ирсэн.Зарим судлаачийн ярьснаар, 16-18 дугаар зуунд 300 сая орчим хятад шаазан эдлэл Европт хүрчээ.Их Британийн керамик эдлэл урлаач Эдмунд де Ваал Зиндэжэниэр аяласныхаа дараа ярихдаа “Энд байгаа бүх зүйл нь алс хол руу шаазан илгээх зорилготой мэт л санагдлаа” гэжээ.

Соёлын биет бус өв харгалзагч Ло Ситан тунгалаг шаазан аяга үзүүлж буй нь.Хятад улсын Зиндэжэнь хотод 4 дүгээр сарын 18-нд авсан зураг. /Синьхуа/

Төв Ази бол Зиндэжэнийн шаазан эдлэлийг Өрнөдийн улс орнууд руу экспортлох чухал цэг болохыг П.Мусырманкул онцлон тэмдэглээд “Хятадад үйлдвэрлэсэн шаазан таваг, лонхууд олон зууны тэртээгээс эртний Торгоны зам дагуух Казахстаны хотуудад алдар­тай байсан” гэв.

Хятадын шаазан барууныг зорьж байхад Төв Азийн соёл зүүн тийш тэлж байлаа.Зиндэжэнийн Эзэн хааны шаа­зан шатаах зуухны музейн захирал Вэн Яньзюнийн хэлснээр, Юань гүрний үед хийгдсэн хөх болон цагаан өнгийн шаазан эдлэлүүдийн зарим нь хэлбэрийн хувьд найман талтай байдаг аж.Энэ нь Хятадын уламжлалт шаазан эдлэлтэй харьцуулахад тэр үеийн шаазан эдлэлийн илүү хурц шийдэмгий шийдэлд Төв болон Баруун Азийн төмөр хийцийн хэв маяг илт нөлөөлсөн болохыг харуулж байна.Эдгээр бүс нутгаас “усан үзмийн мод” зэрэг нийтлэг хээ, хэв загвар Хятад руу мөн нэвтэрчээ.

“Зиндэжэнийн эзэн хааны шаазангийн зууханд үйлд­вэрлэсэн шаазан эдлэлүүдийн нэлээд хэсэг нь бусад оронд зориулан тусгайлан хийсэн бэлэг юм. Төв Ази руу илгээсэн олон эд зүйл нь тухайн бүс нутгийн улс орнуудын онцлог болон зан заншилд нийцүүлэн “хүндэт­гэлийн илэрхийлэл” болгон хийгдсэн байдаг” гэж Вэн Яньжун нэгэн гүцний сэнжний талаар тайлбарлахдаа яриад “Энэ тав мэт товойлгож гаргасан хээг Төв болон Баруун Азийн төмөр хийцийн хэв загварыг дууриалган хийсэн байх жишээтэй” гэлээ.

Керамик эдлэл үйлдвэр­лэгч компанийн менежер Оуян Ци үзэсгэлэнгийн үеэр Узбекистаны нэгэн дип­ло­матчтай уулзжээ.Тэр дипломатч тус компанийн бүтээгдэхүүнүүдийг ихэд таа­шааж, Узбекистанд үйлд­вэрээ нээхийг санал болгосон байна.“Бидэнд керамик хав­тангийн маш сайн төсөл байна” гэж тухайн дипломатч саяхан хятад хэлээр дуут мессеж илгээснийг Оуян Ци сонсоод ихэд баярлаж, хамтын ажиллагааг хөгжүүлэх урам зориг дүүрэн байна.

“Бид тэдний соёлыг ойлгож байна” гэж Оуян Ци хэлээд, Төв Азийнхан яагаад Зиндэжэнийн шаазан эдлэлд ихэд дуртай болохыг тайлбарлажээ.Тэрбээр хэлэхдээ “Найз нөхөд, бизнесийн хамтрагчид байхаас үл хамааран бид нэг талыг барьсан соёлын экспорт хийж болохгүй.Бид бие биенээ сонсож, ойлгож, хүндэтгэх ёстой” гэсэн юм.

Шаазан эдлэлээс ул­баал­сан Хятад болон Төв Азийн соёлын солилцоо өнөө­дөр ч үргэл­жилсээр байна.“Бүс ба Зам” санаа­чил­гын хүрээнд Хятадын их дээд сургуулиудад суралцах бо­ломжийг олон улсын олон оюу­танд олгож байна.Тухайл­бал, Зиндэжэнийн Керамик Урлалын Дээд Сургуульд л гэхэд дэлхийн 60 гаруй улс орны хэдэн мянган га­даад оюутан суралцаж буй бөгөөд тэдний олонх нь Төв Азийн улс орнуудынх.Шаазан урлал нь төсөөллөө чөлөөт сэтгэлгээгээр бодит болгох боломжийг олгодог.Сүүлийн жилүүдэд Зиндэжэнь хотод инновацийг хөгжүүлж, бизнес эрхлэхээр 5000 орчим гадаадын иргэн очжээ.Төв Азитай соёлын солилцоо гүнз­гийрэхийн хэрээр тус бүс нутгийн уран бүтээлчид Зин­дэжэнийн нээлттэй, найрсаг бө­гөөд тайван амгалан бай­далд улам бүр татагдаж бай­­на.Тэд керамик урлалын соёлыг судалж, шаазан эд­лэл хийх технологийн инно­вациас суралцахаар тэнд очицгоодог.Энэ хот яг л ха­чир­халтай бөгөөд эмзэг мөрөөдлийг бат бөх, бодит болгон хувиргадаг нүсэр том зуух л гэсэн үг.Соёлын олон янз байдал нь соёлын солилцоог идэвхжүүлж, соё­лын солилцоо нь харилцан суралцах явдлыг хөхиүлэн дэмжиж, харилцан суралцах нь хөгжлийг дэмждэг.

Өнөөгийн Зиндэжэнь хо­тод зав чөлөөгүй өрнөх бизнесийн түншүүдийн яриа хэлэлцээ, уран бүтээлчдийн бүтээл туурвил, гадаад оюут­нуудын харилцаа холбоо зэрэг нь олон зуун жилийн түүхт симфонитой нийлж, 5000 километрийн зайд ор­ших Казахстаны Үндэсний урлагийнмузейд Хятадын шаазан эдлэлүүдийг хуучин цагийнх шиг л гялалзуулж байна.

Соёлын биет бус өв тээгч Тан Пэнхуэй ваар урлаж буй нь.Хятад улсын Зиндэжэнь хотод 4 дүгээр сарын 18-нд авсан зураг. /Синьхуа/

Шаазан урлал нь цаг хуга­цаа, хил хязгаарт захи­рагд­­даггүй.Уран бү­тээлч­дийн ур ухаан, гар ур­­чуу­дын ур чадварыг агуул­даг шаазан урлал нь соёл иргэн­шил хоорондын соёлын солил­цооны гэрч болсоор байна.Чих тавин сонс, шаазан­гийн симфони та бүхэнд сонстох нь гарцаагүй.


ХЯТАД-ЕВРОП ЧИГЛЭЛИЙН АЧААНЫ ГАЛТ ТЭРЭГНҮҮД ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНД ИХЭЭХЭН ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙНА

Хятад-Европ чиглэлийн олон улсын төмөр замын тээврийн нэг хэсэг болон явж буй ачааны галт тэрэгнүүд нь Евразид ачаа тээвэрлэхшинэ аргазам төдийгүй эдийн засгийн хөгжлийн шинэ боломжийг бий болгож байна гэж Казахстаны мэргэжилтэн Тимур Шаймергенов цохон тэмдэглэлээ.

Хятадын төмөр замын корпорацийн явуулдаг Хятад-Европ чиглэлийн чингэлэгт галт тэрэгнүүд нь Хятад, Европ, түүнчлэн “Бүс ба Зам” дагуух улс орон, бүс нутгийг холбодог олон улсын галт тэрэг юм. Эдгээр нь өндөр үр ашигтай, өргөн цар хүрээг хамарсан маршруттай, Евразийн янз бүрийн улс ор­нуудыг холбосон “чухал гүүр” бөгөөд Хятад болон Төв Азийн орнуудын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болж байна.

Хятадын Зянсу мужийн Ляньюньган боомт хот дахь Хятад-Казахстаны ложистикийн хамтын ажиллагааны бааз.2021 оны 11 дүгээр сарын 3-нд авсан зураг. /Синьхуа/

ШИНЭ БОЛОМЖ

Тавдугаар сарын 11-нд Хя­тадын зүүн нутгийн Зянсу мужийн Ляньюньган боомт хот дахь Хятад-Казахстаны ложистикийн хамтын ажиллагааны баазаас ачааны галт тэрэг хөдөлжээ.Тус галт тэрэг нь Хятад-Европын олон улсын төмөр замын ачаа тээврийн маршрутын хүрээнд Алматы хотыг зорьсон байна.

Ляньюньган боомт хот дахь Хятад-Казахстаны ложистикийн хамтын ажиллагааны бааз нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд олон улсын худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд зориулсан биет платформын анхны төсөл юм.

Өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд Хятад-Европ чиглэлд олон улсын төмөр замын ачаа тээврийн зургаан өөр зам нээгдэж, энэ баазад ирсэн болон эндээс хөдөлсөн Хятад-Европ чиглэлийн чингэлэгт галт тэрэгнүүдийн нийт тоо 5000 давсан байна. Тус бааз нь Төв Азиас ирж буй ферро хайлш, калийн бордоо, хөвөн даавуу ачсан ачааны галт тэрэгнүүдийг хүлээж авсан тоогоороо улсдаа тэргүүлж байна.

Хятад-Европ чиглэлийн чин­гэлэгт галт тэргээр тээвэрлэж буй автомашины сэлбэг хэрэгсэл, цахилгаан бараа тэргүүтэй бүтээгдэхүүнүүд нь Казахстаны эдийн засгийн хөгжилд нэн чухал гэж “Lianyungang China-Kazakhstan International Logistics” буюу “Лянюнганы Хятад-Казахстаныолонулсын ложистик” ХХК ерөнхий менежерийн орлогч Азиз Искендиров ярилаа.

“Pinnacle Sports Products” ХХК нь гол төлөв соёл боловсрол, спорт, үзвэр үйлчилгээний бүтээг­дэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг. Тус компанийн үйлдвэрлэсэн цахилгаан скүүтерүүдийг Төв Азийнхан түгээмэл хэрэглэдэг.Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний ачаар Төв Азийн орнуудад манай компанийн ний­лүүлж буй цахилгаан скүүтерийн экспортын хэмжээ сүүлийн үед эрс нэмэгдэж байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Юань Ди ярьсан юм.

Энэ оны 1-4 дүгээр сард 7.232 сая юанийн өртөг бүхий цахилгаан скүүтер экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 93.8 хувиар өссөн үзүүлэлт аж.

Т.Шаймергеновын хэлсэнч­лэн, Хятад-Европ чиглэлийн чин­гэ­лэгтгалттэрэгний үйлчил­гээний ачаар Казахстан улс Номхон далай руу шууд гарах боломжтой болсон байна.

ШИНЭ ЗАХ ЗЭЭЛ

Хятад улсын зүүн нутгийн Жөзян мужийн Шаосин хотын Кэцяо дүүргийн ачааны тер­ми­налаас Хятад-Европ чиглэлийн “Кэцяо” ачааны галт тэрэг долоо хоног бүр хөдөлж, Төв Азийн хэд хэдэн орноор дамжин өнгөрдөг.

Кэцяо нь бөс бараа үйлдвэр­лэлээрээ алдартай бөгөөд дэлхийн бөс барааны хамгийн том худалдааны бүс юм.Дэлхийн 190 гаруй улс орон, бүс нутгийн аж ахуйн нэгжүүд Кэцяогоос бөс бараа худалдан авдаг. Гадаадын 5500 орчим худалдан авагч болон гадаадын 1100 гаруй компанийн төлөөлөгчийн газар энд суурин ажилладаг бөгөөд өдөр тутмын худалдан авагчдын дундаж тоо 100 мянгаас буурдаггүй ажээ.

“Shaoxing Buting Textile” ХХК-ийн дэлгүүрээр 2017 онд Туркменистанынэг лхудалдаачин үйлчлүүлж байжээ. Тухайн үед бөс барааны зах зээлд Турк­менистаны компаниудтай хамт­ран ажилладаг Хятад дотоодын үйлдвэр цөөхөн байсан байна.Ингээд тус компанийн захирал Цянь Шуйцзян тэр жил бизнес аяллаар Туркменистаныг зорь­жээ.Тэрбээр маш олон захиал­гатайгаар нутаг буцаж байсан байна.Түүний хэлснээр, энэ бизнес аяллаас хойш нэг удаад дор хаяж нэг чингэлэг бөс бараа ачигддаг болсон бөгөөд нэг удаад ачигдах даавууны дээд хэмжээ нь хэдэн зуун мянган метрээр хэмжигддэг болжээ.

Мөн онд тус компани 20 гаруй сая метр хөвөн даавууг Төв Азийн орнуудад экспортолж байжээ. Тус компани Туркменистаны хэрэглэгчдэд танигдсанаар Кэцяо нь Туркменистаны хувьд бөс бараа импортын хамгийн том зах зээлболсон байна.

ШИНЭ ӨГӨӨЖ

Одоо өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, цахилгаан механик төхөөрөмж, цахилгаан бараа, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн гэх мэт хятад бараа бүтээгдэхүүнүүд Хятад улсын баруун хойд нутгийн Шинжаан УйгурынӨЗО дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтуудаар дамжин Төв Азийн орнуудын зах зээлд нэвтэрч байна.

2023 оны тавдугаар сарын 10-нд Хятадын төмөр замын кор­порацийнӨрөмч дэх салбарын мэдээлснээр, Хятад-Европын олон улсын төмөр замын ачаа тээврийн хүрээнд Хоргос шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр нэвтэрсэн ачаа тээв­рийн галт тэрэгний тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.9 хувиар өсөн 2715, Алашанькоу боомтоор нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 12.3 хувиар өсөн 2317 болжээ.

Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Шаосин хотын Кэцяо дүүрэг дэх нэхмэлийн үйлдвэрийн дээжийн агуулахад нэгэн ажилтан даавууны дээжийг ангилж буй нь.2022 оны 11 дүгээр сарын 12-нд авсан зураг. /Синьхуа/

“Хятад-Европ чиглэлийн чингэлэгт галттэрэг нь даац их­тэй, тээвэрлэлтийн өндөр хурд болон тогтвортой эргэлттэй гэд­гээрээ онцлогтой. Энэ ачаа тээврийн галт тэрэгний үйлчилгээ нь далай болон агаарынтээвэртэй харьцуулахад олон давуу талтай” гэжХоргосдахь “Хунъань” олон улсын тээвэр зуучлалын компанийн төлөөлөгч Фан Чао ярилаа.

Түүний хэлснээр, сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад-Европын чиглэлд олон улсын төмөр замын ачаа тээврийн шинэ маршрутууд ашиглалтад орсноор ачаа тээвэрлэгчдэд хил дамнан ачаа тээвэрлэх илүү олон боломж нээгдэж, үйлчлүүлэгчдийн тоо илүү олширчээ.

Шинжааны олон талт нээлттэй плат­формыг хил дамнасан ложис­тикийн шинэ загваруудыг хөгжүүлэх, тухайлбал “хил дамнасан цахим худалдаа+Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг” болон хил дамнасан ца­хим худалдааны кластеруудыг хөгжүүлэх, уламжлалт болон шинэ бизнесийн форматыг гүн гүнзгий уялдуулах зэргээр илүү үр дүнтэй ашиглах боломжтой гэж Өрөмчийн Гаалийн газрын орлогч дарга Ли Цинхуа хэлэв.

Өдгөө Хятад-Европын ачааны галт тэргээр баруунтийшХятадын бараа бүтээг­дэхүүнүүдийг, Төв Азийн орнуудаас зүүн тийш тө­рөл бүрийн бараа бүтээгдэхүүн тээвэр­лэж байгаа нь Хятад улс болон Төв Азийн орнууд хоорон­дын худалдааны асар их нөөц боломжийг бүрэн нээж өгөхөд хөшүүрэг болж байна.

Хятад улсын Шинжаан Уйгурын ӨЗО-ы Алашанькоу шалган нэвтрүүлэх цэгт Хятад-Европ чиглэлийн чингэлэгт галт тэрэгнүүд зогсож буй нь.2021 оны 10 дугаар сарын 24-нд авсан зураг.

Хятад улс нь Төв Азийн ор­нуудын худалдаа, эдийн засгийн чухал түншүүдийн нэг билээ.Албан ёсны статистик мэдээнд дурдсанаар, 2022 онд Хятад болон Төв Азийн таван орны худал­дааны хэмжээ түүхэн дээд хэм­жээнд буюу 70.2 тэрбум ам.доллар хүрсэн байна.

“Хятад улс болон Төв Азийн таван орны хамтын хөгжлийн ирээдүйуламилүү гэрэлтэх бол­но гэдэгт бид бүхэн итгэлтэй байна” гэж “Kazakh Invest” компанийн Хятад дахь ерөнхий төлөө­­лөгч Куаныш Амантай ярьсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана DNN.mn

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол ирэх лхагва гарагт буюу өнөөдөр 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана.

Энэ удаагийн тохиролд 2023 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм.

Сугалаагаар:

-1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
-11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
-51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.