Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

“Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам энэ сарын 25-нд болно DNN.mn

МУИС-иас уламжлал болгон зохион байгуулдаг “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам энэ сарын 25-нд болно. 30 дахь жилдээ болох гэж буй тус наадамд өмнө нь зөвхөн их дээд сургууль, коллежийн оюутнууд оролцдог байсан билээ. Тэгвэл энэ жилээс ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулахаар болсон байна. Наадамд одоогоор 120 орчим найрагч бүтээлээ хүргээд байгаа аж.

Ташрамд дурдахад, тус наадмын хамгийн анхны тэргүүн найрагчаар Д.Галсансүх тодорч байсан бол удаах жилүүдэд яруу найрагч Д.Энхболдбаатар, Ш.Хатанбүүвэйбаатар, “Тагтаа паблишинг”-ийн Б.Баясгалан зэрэг эрхмүүд хүртэж байв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төлбөрийн тэнцэл 237.5 сая ам.долларын ашигтай гарлаа DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагааны тархалтын хэлтсийн дарга Д.Баасан “2023 оны дөрөвдүгээр сард инфляцын түвшин 11.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх оны эцэстэй харьцуулахад 4.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Инфляц 11.3 хувьтай гарахад хүнсний бараа ундаа усны бүлгийн үнэ дүнгээрээ 17 хувь, согтууруулах ундаа тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь, хувцас бүс бараа гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.2 хувь, орон сууц цахилгаан хийн болон бусад түлшний үнэ дүнгээрээ 6.7 хувь, гэр ахуйн тавилга бараааны бүлгийн үнэ дүнгээрээ 13 хувь, эм тариа эмнэлгийн үйлчилгээний үнэ дүнгээрээ 6.7 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4 хувь, зочид буудал нийтийн хоолны үнэ дүнгээрээ 24 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Мөн инфляцын 4.8 нэгж буюу 42.6 хувийг дангаараа импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Гадаад худалдааны мэдээллийг авч үзвэл, Монгол Улс эхний дөрвөн сарын байдлаар нийт 134 улстай бараа эргэлт хийсэн. Бараа эргэлтийн хэмжээ 7.7 тэрбум ам доллар болсон. Үүнд экспорт 5.1 тэрбум ам доллар, импорт 2.8 тэрбум ам доллар хүрсэн байна. Бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.6 тэрбум ам доллараар өссөн. Өсөхөд экспорт 2.3 тэрбум ам доллар, импорт 315.5 сая ам доллар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн.

Экспорт өмнөх оны мөн үеэс 81.8 хувиар өссөн. Өсөхөд нүүрсний экспорт 2 тэрбум ам.доллар, махан бүтээгдэхүүн 67 сая ам.доллар, жоншны хүдэр 41.5 сая ам доллараар өссөн нь гол нөлөөг үзүүлсэн. Харин импорт өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өссөн. Өсөхөд дизелийн түлш 127.7 сая ам доллар, ачааны автомашин 79 сая ам доллар, уул уурхайн салбарын хүнд машин механизм 28.1 сая ам доллар, тээврийн хэрэгсэл 21.7 сая ам доллар, шинэ дугуй 21.2 сая ам доллар өссөн нь голлон нөлөөлсөн.

Төлбөрийн тэнцлийн 2022 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 753.4 сая ам долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны хувьд 237.5 сая ам долларын ашигтай гарсан. Ашигтай гарахад барааны худалдааны экспорт нэмэгдсэн нь гол нөлөөг үзүүлсэн. Төлбөрийн тэнцэл 79.6 сая ам долларын ашигтай гарсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс нэг тэрбум ам.доллар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо энэ оны дөрөвдүгээр сард 484 мянга болж өмнөх оны мөн үеэс 17 мянга буюу 3.6 хувиар нэмэгдсэн.

Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний дөрвөн сард давхардсан тоогоор 2.2 сая хүнд 648.7 тэрбум тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийг олгосон. Энэ нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 45.6 мянга буюу 2.1 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ хөнгөлөлтийн хэмжээ 28.9 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын 78 мянга буюу 68.5 хувь нь ажилгүй хүн байна. Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 25.6 мянга буюу 24.5 хувиар буурч, өмнөх улирлаас 22 хувиар өссөн. Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс буурахад 15-44 болон 60 -64 насны бүлэгт ажилгүй хүн 1.1-7.1 мянгаар буурсан нь голлон нөлөөлсөн. Харин өмнөх улирлаас ажилгүй хүний тоо өсөхөд 15-24, 30-64 насны бүлгийн ажилгүй хүний тоо 0.4-4.4 мянгаар өссөн нь голлон нөлөөлж байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Булгантуяа: Бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг төсөвт тодотгол хийж байж шийднэ DNN.mn

Хүүхдийн мөнгийг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс олгоно | News.MN

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Төсөвт тодотгол хийсэн тохиолдолд нийт хүүхдэд мөнгө олгогдоно” хэмээн мэдээлсэн юм.

Тэрбээр “Өнгөрсөн оны байдлаар, 225 албан хаагч төрөөс цалинжиж байгаагаас 100 мянга нь боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёлын салбарынхан байна. Статистик мэдээллээс харахад, төрийн албан хаагчдын цалин хувийн хэвшлийнхэнтэй харьцуулахад 400 мянган төгрөгөөр бага байна. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд инфляцтай уялдуулж цалингийн хэмжээг нэмэгдүүлж ирсэн ч өнөөдөр төрийн албан хаагчид, ялангуяа төрийн үйлчилгээнийхэн ихээхэн бухимдалтай байна. Үүн дотроо соёлын салбарынхан хамгийн бага цалин авч байна.

Өдгөө төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг салбарын 30 хуулиар зохицуулж байна. Энэ нь тухайн хууль салбарынхандаа хэр ээлтэй батлагдсанаас хамаарч, цалин урамшууллын түвшин хэлбэлзэлтэй тогтоогдоод байна. Ерөнхийдөө төрийн албан хаагчдын цалин хөрөөний ир шиг байгаа нь боловсон хүчний дутагдлыг бий болгож байна. Иймд төсвийн тодотгол хийхдээ цалингийн хэмжээг тэгшитгэнэ. Нэн тэргүүнд төрийн албан хаагчдын цалингийн асуудлыг шийднэ. Дараа нь тэтгэвэр, хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэнэ. Тэтгэвэр нэмэх асуудал дээр тооцоо судалгаа хийж байна. Хүүхдийн мөнгөнөөс маш олон төрийн албан хаагчид хасагдсан. Иймд үүнийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Нэг ажилтанд ногдох ДНБ энэ оны эхний улиралд 434.300 төгрөгөөр буюу 10 хувиар өсчээ DNN.mn

Нэг ажилтанд ногдох ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны эхний улиралд 4.8 сая төгрөг болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 434.3 (10%) мянган төгрөгөөр өссөн болохыг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өнөөдөр мэдээллээ.

Томоохон дөрвөн салбараар авч үзвэл нэг ажиллагчид ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2023 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс уул уурхай олборлолт, аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарт өсөж, хөдөө аж ахуйн салбарт буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Завхан аймгийн Засаг дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө DNN.mn

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Шаравдоржийн Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн, Дашпунцагийн Түвшинжаргалыг Завхан аймгийн Засаг даргын албан тушаалаас тус тус огцруулжээ.

Эдгээр аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд тэдний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нарт даалгасан байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар танилцуулав. Хөвсгөл, Завхан аймаг хангалтгүй үнэлгээ авсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо энэ оны эхний дөрвөн сард 17 мянгаар нэмэгджээ DNN.mn

Нийгмийн даатгалын дэвтэр цахим хэлбэрт шилжлээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн эхний дөрвөн сарын статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа.

1. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний дөрвөн сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 196.9 (19.5%) тэрбум төгрөгөөр, зарлага 1.2 их наяд төгрөг болж, 158.2 (15.1%) тэрбум төгрөгөөр тус өссөн байна.

Тус сангаас тэтгэвэр авагчдын тоо 485.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 17 мянган хүнээр нэмэгджээ. Тодруулбал,

  1. өндөр настны тэтгэврийг 377,766 хүн,
  2. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 66,576 хүн,
  3. цэргийн тэтгэврийг 20,888 хүн авч байна.

2. Энэ оны дөрөвдүгээр сард нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдагч 2.2 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс 45.6 (2.1%) мянган хүнээр буурчээ. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд энэ оны дөрөвдүгээр сард нийт 648.7 тэрбум төгрөг олгожээ. Үүнд:

  1. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээнд 104 тэрбум төгрөг
  2. Эх,олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид 35 тэрбум төгрөг
  3. хүүхдийн мөнгөн тэтгэмжид 457 тэрбум төгрөг олгожээ.
Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирлоос хоёр супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо DNN.mn

Яагаад НӨАТ төлөх ёстой вэ? | Mongolian Economy

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр боллоо.

Энэ удаагийн тохиролд 2023 оны дөрөвдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 40,781,518 баримтыг оролцуулав.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 36,771
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,644
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 322
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 38
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 3
  • 8 орон таарсан: 2 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 30268129

НӨАТ-ын сугалааны тохирлоос азтан болсон хүмүүсийг орон нутгаар нь харвал

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Т.Баярсайхан: Малаа тоолдог биш бүртгэдэг болмоор байна DNN.mn

Дотоодын зах зээлийг хамгаалах, гурван сая гутал үйлдвэрлэх боломж, импортын гарц, шийдлийг хэлэлцэх “Гутал” үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн боллоо. Уг хэлэлцүүлэгт Монголд арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд оролцсон юм.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад арьс шир, завод ноос, ноолуур боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас орон нутагт 3 үйлдвэр байна. Мөн арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 120 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Арьс, ширний авлбарт нийт 4200 гаруй ажилтан ажилладаг.


Монголын арьс ширний үйлдвэрийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Ерөнхийдөө түүхий эдийн чанар муу, боловсон хүчин дутагдалтай, импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвар муу байна. Сайн технологи нэвтрүүлэх шаардлагатай. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрийг нүүлгэх асуудал ч бий. Үүнийг Засгийн газар дэмжиж байгаа. Боловсон хүчний хувьд бид цалингаа нэмэх шаардлагатай. Зарим үйлдвэрүүд 2 сая төгрөгийн цалин өгч байхад зарим нь сая хүрэхгүй төгрөгийн цалин өгдөг. Энэ нь бүтээмж, борлуулалт, үйлдвэрээс шалтгаалдаг. Монголд 2.5 саяас дээш төгрөгийн цалин өгөх хэрэгтэй.

Гэхдээ 2.5 сая төгрөгийн цалин өгөхөөр нийгмийн даатгалд 600 мянган төгрөгийг нь авчихдаг. Үүнийг эргэж харах шаардлага үүссэн байна. Мөн түүхий эдийн чанарын хувьд Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллах, мөн малчид маань стандартын цаг хугацаандаа ариутгал, халдваржуулалт сайн хиймээр байна.

Малаа тоолдог биш бүртгэдэг болмоор байна. Заавал махны үйлдвэрт нядалсан малын махыг зардаг технологид шилжих хэрэгтэй. 

Хаа дуртай газраа нядалснаар махны чанар муудаж, цаашлаад махаа экспортолж чадахгүй байна” хэмээн ярилаа.

Үндэсний боловсруулах үйлдвэрүүд 140,0 тэрбум төгрөгийн 7.5 сая, арьс шир худалдан авч боловсруулж, 1.0 сая хос гутал, 10 сая гаруй савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн “Судалгаа хөгжлийн төв”-ийн захирал Б.Батхүү “Өнөөдөр арьс ширний салбарт тулгамдаж буй асуудал их байна. Бидний хувьд сүүлийн 30 жилд хийгдэж байгаагүй арьс ширний гэмтлийн судалгааг хийсэн. Хамгийн их санаа зовж байгаа асуудал нь нядалгааны үеийн гэмтэл юм. Мал нядлах үедээ арьсыг нь зүсэж, цоолсноор арьсны салбарын түүхий эдийн тогтолцоонд хямрал нөлөөлөөд байгаа юм. Нэмүү өртгийн сүлжээнд ашиг олох байтал тэр нь доголдоод байна гэсэн үг. Ер нь бол Эмээлтийн мал нядлах үйлдвэрүүд өдөрт хэдэн тооны мал нядалж байгаагаар цалин олгодог.

Ингэхээр мах нядалж байгаа иргэд нь олон мал нядлахын тулд энд тэнд нь их хэмжээгээр зүсэж байна. Энэ их том асуудал. Цаашдаа эргэн мөшгөх системийг нэвтрүүлнэ. Нэг гутал авахад barcode байршуулна. Утсаараа уншуулаад ямар хүний хаана үйлдвэрлэсэн байна гэсэн нарийн мэдээлэл нь гарч ирнэ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ийм системийг нэвтрүүлсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын инфляцад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 41 хувиар нөлөөлжээ DNN.mn

Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцтай холбоотойгоор арга хэмжээ авна

Үндэсний статистикийн хорооноос энэ оны дөрөвдүгээр сарын инфляцын статистик мэдээллийг өнөөдөр танилцуулав.

2023 оны дөрөвдүгээр сард инфляц 11.3 хувь гарсны 4.7 нэгж буюу 41.6 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна. Харин импортын барааны үнэ 42 хувиар нөлөөлжээ. Тодруулбал, инфляц 11.3 хувьтай гарахад импортын хүнс 0.7 хувийг, импортын хүсний бус бараа 4.1 хувийг эзэлсэн байна.

Мөн инфляц 11.3 хувь болоход талх, гурил, будааны үнэ жилийн 31 хувь өссөн буюу 2.2 нэгж хувиар, хувцас, бөс бараа, гутлын үнэ жилийн 13.2 хувь өсөж, 1.5 нэгж хувиар нөлөөлжээ.

Зарим бараа, үйлчилгээний үнэ өмнөх жилээс өссөн үзүүлэлттэй гарч байгаа аж. Жишээлбэл, хүсний бараа, ундаа усны үнэ 17 хувиар, хувцас, бөс бараа, гутлын үнэ 13.2 хувиар, орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ 6.7 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 24 хувиар жилийн өмнөх үеэс өссөн байна.

Доорх 10 бүтээгдэхүүн нийт инфляцад 27.7 хувьтай оролцсон хэмээн тайлбарлав. Мөн дөрөвдүгээр сарын инфляцын 3.1 хувийг эзэлж байгаа аж.

зураг

Categories
мэдээ нийгэм

Ч.Номин: Соёлын салбарын ажилчдын цалинг энэ онд багтаан боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр соёлын салбарын ажилчин, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэв.

“Соёлын салбарт ажиллаж буй 3,002 хүнд таван жил тутам, зургаан сартай дүйцэх тэтгэмж олгоно”

Тэрбээр “Соёлын тухай хууль 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд зааснаар төвөөс алслагдмал газар байрлаж буй соёлын байгууллагын ажилчин, албан хаагчид таван жил тутам зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох талаар тусгасан байдаг.

Энэ заалтыг соёлын салбарт хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас өнөөдөр баталлаа. Улсын хэмжээнд соёлын салбарын нийт 452 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр байгууллагын 432 нь хөдөө орон нутагт байдаг.

Тэгвэл дээрх шийдвэр хэрэгжсэнээр соёлын салбарт ажиллаж буй 4,470 албан хаагчдаас 3,002 хүнд таван жил тутам, зургаан сартай дүйцэх тэтгэмж олгохоор болж байна. Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй соёлын салбарын ажилчдын 70 хувь нь нэг удаагийн тэтгэмж авах боломжтой. Ийм шийдвэр өнөөдрийн хуралдаанаар гарлаа” гэв.

Үргэлжлүүлэн “Соёлын салбарт ажиллаж байгаа ажилчин, албан хаагчдын цалин хөлсний асуудал байнга яригддаг. Тэдний үндсэн цалин бусад төрийн байгууллагын ажилчдаас доогуур байна. Энэ бол сүүлийн 20 гаруй жил соёлын салбарт бугшсан асуудал. Тусдаа яамгүй байснаас үүдэлтэй.

Өнөөдөр соёлын салбарын ажилчдын цалин 570,000-995,000 төгрөгийн хооронд байгаа. Өөрөөр хэлбэл, 452 байгууллагын 6,245 ажилчин ийм хэмжээний цалин авч байна. Тэд дунджаар 760,000 төгрөгийн цалин авдаг. Энэ нь бусад төрийн байгууллага болон боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалингаас 6-25 хувь бага.

Соёлын яам байгуулагдсан цагаас хойш салбарынхаа ажилчдын цалин хөлсийг 25 хувь нэмэгдүүлсэн. Гэсэн ч цалин хөлс бага хэвээр байна.

Соёлын салбарын ажилчдын төлөөллүүдтэй уулзаж, ярилцахад дараах хэд хэдэн асуудлыг хэлсэн. Тухайлбал,

  • Цалин хөлс нь бусад төрийн салбарын ажилчдаас доогуур байна.
  • Авч буй цалин нь амьжиргааны түвшинд хүрэлцдэггүй.
  • Бидний онцлог нөхцөлийг ойлгож, үндсэн цалин, урамшууллыг тааруулж, тохируулж, инфляцтай уялдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх саналыг хэлсэн.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд ХНХЯ, Сангийн Яамтай хамтарч 123 удаагийн уулзалт хэлэлцүүлэг хийснээр өнөөдөр тодорхой шийдэлд хүрч байна.

Тодруулбал, соёлын салбарын ажилчдын цалин хөлсийг боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлнэ. Үүнийг энэ онд багтааж шийдвэрлэнэ. Цалин хөлсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цалингийн сүлжээ, нэгдсэн системийг бодож зохицуулахыг үүрэг болгосон.

Энэ ондоо багтаан соёлын салбарын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцэн орж ирэхээр байна” хэмээн соёлын салбарт хэрэгжүүлэх шийдвэрийг танилцуулав.