Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсэгт баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Тэрэлж голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -4…+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Галзуу” олширч нийгэм эрүүлшинэ​” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын
Бурхан шашинтны
төв Гандантэгчэнлин
хийдийн Тэргүүн их хамба
лам, Хамба номун хан,
гавж Д.Чойжамц “X Богд бол Бурханы
шашны ертөнцөд агуу үйл бүтээх
гэгээнтэн юм” хэмээснийг IV, V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Галзуу” олширч нийгэм эрүүлшинэ” нийтлэл хэвлэгдлээ.

“No War” хөдөлгөөний
гишүүн Э.Одбаяр “Эрх баригчид
нүүрсний хулгайн
сонсголыг
сонгууль
өнгөртөл хийхгүй
нь тодорхой
болчихлоо” гэв.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Ерөнхий
сайд Л.Оюун-Эрдэнэ “Ирээдүйд бухимдаж
амьдрахгүйн тулд өнөөдөр бүгдийг
нь “шилэн” болгоно” гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт малчин Ц.Алдар “Хотоо харлуулсан малчид шар
махтайгаа хатаж байна” хэмээн ярилаа.

Монгол Улсын
гавьяат жүжигчин
Ц.Чулуунцэцэгийн охин
Монгол Улсын соёлын
тэргүүний ажилтан Л.Нарангэрэл “Ээж минь Монголын ард
түмэндээ сайхан дуучин, сайхан дүрээрээ
танигдсан гайхамшигтай эмэгтэй” гэснийг “Уран бүтээлч” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 278 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны 5 дугаар сарын 15-аас 19-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 404 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1037 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 278 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 759 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 4 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 2 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 245 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 11 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 16 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Монгол Улсаас Францад суугаа ЭСЯ-нд Консулын хэлтэс байгуулна DNN.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулна гэдгийг Монгол Улсын Засгийн газраас мэдээлэв.

Дипломат албаны тухай хуулийн 13.1-д Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Дипломат төлөөлөгчийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар тогтооно хэмээн заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгоно DNN.mn

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 19-20-нд болсон цаг агаарын аюулт үзэгдэл, түүний улмаас учирсан хохирлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан,

Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгох, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зохих хэмжээний шатахуун, халдвар хамгаалллын хувцас хэрэглэлийн дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Мөн гамшгийн улмаас мал нь хорогдсон малчин айл өрхүүдийн судалгаа, мэдээллийг яаралтай гаргаж малжуулах хөтөлбөрт хамруулах асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарт даалгав.

Товч мэдээ
– “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилт, онцлох ажлууд”-ын хэрэгжилтийн явцын талаар зөвлөлдөх уулзалтыг ирэх сарын 9-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.
– Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардал, аргачлалыг баталлаа.
– Нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг баталж, батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үүрэг болголоо.
– Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2023 оны зургадугаар сарын 2-нд зохион байгуулах Монгол Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцээд зөвшөөрлөө.
– Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулна.
– Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн жагсаалтыг шинэчлэн баталлаа.

Categories
мэдээ нийгэм

​“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов DNN.mn


“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн явц, хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эдийн засаг, хөгжлийн яам “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангуулах, төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлж ажиллаж буй.

Хэрэгжиж байгаа хөгжлийн 20 төслийн хувьд гуравдугаар сараас төслийн талбай дээрх бүтээн байгуулалтын ажлууд эхэлж, идэвхтэй үйл ажиллагаа явагдаж байгаа 16 төсөл байна.
Эдгээр төслөөс 2023 онд хэрэгжиж дуусах 10 төсөл байна. Үүнд:
Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн 477 км авто зам
Шаамар–Зүүнбүрэн–Цагааннуур–Түшиг–Зэлтэр чиглэлийн 120 км авто зам
Улаанбаатар–Дархан чиглэлийн 204 км авто зам
Хэнтий аймгийн нисэх буудал 3C
Гашуунсухайт төмөр замын ачиж буулгах терминал
Чойбалсан дулааны цахилгааны станцын 50МВт өргөтгөл
Амгалан дулааны станцын 116 МВт-ын өргөтгөл
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Ус хангамжийн систем
Ханги боомт дахь чингэлэг шилжүүлэн, ачих терминал
Хотын тээвэр шинэчлэл
Мөн энэ онд дараах төслүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Үүнд:
1. Ханги–Мандал хил холболтын төмөр зам
2. Чойбалсан–Хөөт–Бичигт төмөр зам 237 км
3. Баруун Урт–Бичигт 272 км авто зам
4. Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж
5. Тавантолгой ДЦС (300МВт + 150МВт)
6. Гашуунсухайт–Ганцмод хил холболтын төмөр зам
7. Энгийн хог хаягдлын төвлөрсөн эко байгууламж
8. Шивээ хүрэн–Сэхээ хил холболтын төмөр зам
9. Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк
10. Хотын тээвэр шинэчлэл
11. Чойбалсан–Хавирга чиглэлийн 124км авто зам
12. Шинэ тойрог зам (Туулын хурдны зам)
13. Хөшигийн хөндийн ЭЗЧБ байгуулах I үе шат
14. Дарханы арьс ширний үйлдвэр
15. Сэлбэ сэргэлт
16. Эрдэнэбүрэн 90МВт УЦС
17. ДЦС-3 өргөтгөл
18. Эрдэнэбүрэн–Мянгад–Улиастай ЦДАШ
19. Чойр–Сайншанд 220 Кв-ын ЦДАШ

Харин хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч удаашралтай, хүндрэл бэрхшээл үүссэн дараах төслүүд байна. Үүнд:
1. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
2. Тавантолгой дулааны цахилгаан станц
3. Чойбалсан–Хавирга чиглэлийн 124 км авто зам
4. Гашуунсухайт–Ганцмод хил холболтын төмөр зам
5. Шинэ тойрог зам
Эдгээр төслүүдийн хувьд хэрэгжилтийг эрчимжүүлж, үүссэн нөхцөлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох яамд, албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтнууд шалгарлаа DNN.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадам 11 спортын 12 төрлөөр зохиогдоно. Анх удаагаа манай улсад болох тус наадамд урьдчилсан байдлаар 1507 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэгвэл наадмын сайн дурынхны “Come together” нэгдсэн арга хэмжээ өчигдөр болж өнгөрсөн юм.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг өндөр зохион байгуулалттай, оролцогч бүрийн сэтгэлд хүрсэн байдлаар зохион байгуулахад мэргэжлийн боловсон хүчнээс гадна сайн дурын ажилтнуудын мэдлэг, туршлага, оролцоо ихээхэн чухал. Иймээс “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-аас үүнд анхаарал хандуулан ажиллаж байна.

Наадамд 1000 гаруй сайн дурын ажилтан ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд сайн дурын ажилтны бүртгэлийг цахимаар хоёр сарын туршид олон нийтэд нээлттэй явуулсан. Цахим бүртгэлд 2882 сайн дурын ажилтан бүртгүүлсэн юм. Үүнээс гадаадын 156 сайн дурын ажилтан хүсэлт илгээснээс 35 сайн дурын ажилтан, мөн дотоодын 1400 сайн дурын ажилтныг сонгон шалгаруулаад байна.

Сайн дурын ажилтнууд нь наадмын бэлтгэл ажлын үед болон наадмын үеэр спортын бүсүүдийг хариуцах, тамирчид, хэвлэл мэдээллийнхэн болон үзэгчдэд мэдээлэл түгээх, тамирчдыг хуваарийн дагуу оролцоход чиглүүлэн туслах, олон улсын баг тамирчдыг бүртгэх, онгоцны буудлаас тосох, үдэж гаргах, шаардлагатай үед орчуулга хийх, мэдээллээр хангах, наадмын нээлт, хаалтын үед туслах, мөн шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх юм. Түүнчлэн наадмын үзэл санааг олон нийтэд түгээх, наадамд оролцогч тамирчид, зочид төлөөлөгчдийг хариуцан ажиллах, дурсамж бүтээхэд нь хувь нэмрээ оруулан ажиллана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна DNN.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.

26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 26-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, талын нутгаар, 29-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21…+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 28, 29-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ утга-зоxиол

Номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч оролцоно DNN.mn

Сүхбаатарын талбайд энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Номын баяр зохион байгуулна.

Номын баяраар нийтдээ 300 гаруй асар баригдаж, 200 гаруй хэвлэн нийтлэгч болон 300 гаруй зохиолч оролцдог байна. Харин 30,000 гаруй хүн идэвхтэйгээр оролцож, номын баярын үеэр номыг түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцдог.

Мөн дэлхийн 10 гаруй улсаас төлөөлөгчид номын баярт оролцохоор хүрэлцэн ирдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нийт 1663 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1315, гэмт хэргийн шинжтэй 104 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.