Categories
мэдээ соёл-урлаг

Кино урлагийг дэмжих сангаас энэ онд 11 төсөл санхүүжилт авчээ DNN.mn

Шилэн ажиллагааны хүрээнд зургаан сангийн мэдээлэл нээлттэй болсныг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээллээ.

Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан болон Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сангийн мэдээлэл нээлттэй болжээ.

Тэрбээр “Тусгай сангууд мэдээллийн бүрэн бүтэн байдлыг ханган машинд уншигдах байдлаар бидэн рүү илгээх ёстой. Мэдээлэл хариуцагч нар мэдээллээ ирүүлсний дагуу shilen.gov.mn системд машинд уншигдах байдлаар есөн сангийн мэдээллийг нээлттэй байршуулсан. Өнөөдөр таван сангийн мэдээллийг ирүүлсэн байдлаар нээлттэйгээр хүргэж байна.

Манай улсад 25 тусгай сан байдаг. 14 сангийн мэдээллийг нийтэд мэдээлсэн. Одоогоор огт мэдээлэл ирүүлээгүй нэг сан байгаа нь Спортыг дэмжих сан юм.

Үйл ажиллагаа явуулаагүй сан хоёр бий. Үүнд,

  1. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
  2. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан байна.

Түүнчлэн Зэвсэгт хүчний хөгжлийн сан нууцын зэрэглэлтэй” гэв

Кино урлагийг дэмжих сангийн тухайд одоогийн байдлаар 11 төслийн мэдээлэл бүртгэгджээ. Эдгээр 11 төслийн санхүүжилтийн нийт дүн 1,071,200,000 төгрөг байна. Эдгээр санхүүжилтийг бүгдийг 2023 онд олгожээ.

зураг

Нээлттэй болсон мэдээлэл дундаас хамгийн их санхүүжилтийг “Ю Тийм” байгууллагын “Амира” хүүхэлдэйн олон ангит киноны төсөл, Иргэдийн цахим оролцоо байгууллагын “Кино нүүдэл сургалт” кино зохиол, кино төслийн сургалтын төсөл тус бүр 240,000,000 төгрөг авчээ

Categories
мэдээ улс-төр

Н.Учрал: “Шил ажиллагаа”-ны хүрээнд таван санг ил болголоо DNN.mn

ЦХХХ-ийн сайд Н.Учрал Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн талаар мэдээллээ.

“Шил ажиллагаа”-ны хүрээнд дараах сангуудын мэдээллийг https://shilen.gov.mn/сайтад ил тод байршуулжээ. Үүнд:

1. БОАЖЯ: Байгаль орчин, уур амьсгалын сан
2. БШУЯ: Шинжлэх ухаан, технологийн сан
3. ХЗДХЯ: Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
4. СЯ: Соёлын яам: Кино урлагийг дэмжих сан
5. ГХЯ: Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Размер” нь томдсон аймаг, сумд DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2009 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ДАХИН ХҮРГЭЖ БАЙНА.


Хэд хэдэн мэдээлэл байна. Манай улсын гурав дахь сая иргэн
2016 онд төрөх юм байна. Дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилж улс орон бүр
элдэв тансаг хэрэглээгээ танаснаас болж инфляци төдийгүй дифляци үүслээ. Малчин
өрхийн нийт тоо 174 мянга байдаг бөгөөд үүн дээр тавь гаруй мянган мал бүхий
иргэд аж төрж байгаа. Тэднийг УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаад татвараас чөлөөлж
өгөхөөр шийдэж байна. Өөр олон мэдээллийг түр орхиод энэ гурвыг зангидах гэхээр
ойлгомжгүй юмс хөвөрнө. Хэд хэдэн задаргаа байна. Хүн амын тухайд. Хувьсгалын
өмнө дөнгөж 400 мянган хүн амтай байсан Ар Монгол наян жилийн дараа л хоёр саяд
хүрлээ. Гучин мазаалай, хоёр сая монголчууд хоёр энэ сая таван зуун хавтгайд
багтахгүй байгаа болохоос өөр улс оронд бол тийм их олон хүн биш. Ойрхоны жишээ
гэхэд л Эрхүү хотын хүн ам юм. Бээжин гэвэл нэг дүүргийн байдаг л хүн
ам. Тэгэхээр долоон жилийн дараа гуравхан сая болох энэ хэдэн иргэдийг удирддаг
1500 баг хорооны Засаг дарга, дээр нь байдаг сумын 320 дарга бас тэдний
аппаратын бүрэлдэхүүн гээд яасан олон удирдлага манийгаа удирдан чиглүүлж
байна вэ? Тэд бидний цалинг тавихгүй, хэрэг төвөгт ороход өмөөрч чадахгүй,
хэрэгтэнгээс хамгаалж туслахгүй. Ганц хэрэг болдог юм гэвэл аль нэг намаас нэр
дэвшсэн УИХ-д сонгогчид нарт л хөл гар нь болдог. Махны ченжээс дор үүрэг ач
холбогдолтой сумын захиргааг тэжээх гэж явсаар байгаад дэлхийн эдийн засгийн
хямралтай учрав.

Гадуур дэлхий хямарч байхад сум орон нутагт төсөв хэвээрээ оршин
тогтноод байгаа нь яасан хачин. Хүний хөлс хөдөлм өрийг татвараар сорж
амьдардаг улсын байгууллагаас дампуурсан хороо хорин, баг байхгүй. “Мал бүрэн,
чоно цатгалан” онд мэнд орохоор барахгүй нийт малчдаасаа татвар аваад яах юм
гэж баярхдаг байна ш тээ. Тийм овоо юм бол татвар авалгүйгээр сум, сургууль,
эмнэлгийн ажилчдадаа өөрсдөө цалинг нь тавиад дээр нь тэтгэвэр, нийгмийн
халамжаас өгдөг өглөгүүдээ олгож чадах уу. Мөн үндсэн цөм болсон малчдаасаа
татвар авахг үйгээр биеэ даагаад амьдраад явж чадах хичнээн сум байдаг вэ?

Америкийн ЛасВегаст казино байгуулаад элсэн цөлд мөнгөний ургац хураадаг шиг
сэргэлэн удирдагч нар хөдөөд олдохг үй байна. Олдохгүй байгаагийн нэг шалтгаан
бол орон нутгийн бие даасан байдлыг дэмжих хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй.
Хэтрүүлээд хэлэхэд сургуулийн байшингийн дээвэр хуулрахад сумын удирдлага
толгой мэдэн засах хөрөнгөний мэдэлгүй. Бараг Сангийн яам орж байж тээр хойно
батлуулна. Батлаа ч уу үгүйч үү. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн
тухай гэгч хуульд нь бүх төсвийг нэг дороос гаргаж байх иймэрхүү инээдэмтэй
заалт байдаг. Нэгдлийн мал малладаг малчин сүргээсээ шөлний хонь гаргахад
даргаасаа зөвшөөрөл авдаг байсан үеэс ялгаагүй тогтолцоо захиргаанд хэвээр
гэсэн үг.

“Баян…” аймгийн “Баян…” сумыг орлогоо өөрсдөө ол, оршин тогтнохоо
өөрсдөө шийд гээд эрхийг нь өгчих хэрэгтэй санагддаг. Тэгэх юм бол зах зээлийн
хуулиа дагаад хэд хэдэн сум нэгдэх, улам томрох, зарим нь баг хорооны статустай
болох гээд зөв гольдролдоо цааш хөгжих бололцоо гарна.

Сумдын түүхийг уншиж байхад
ихэнх нь дал, наян жилийн ойгоо тэмдэглэжээ. Одоогоос наян жилийн өмн өх бол
1930-аад он юм. “Нийтийн тээврийн хэрэгсэл”- д үхэр тэрэг зонхилдог байсан тэр
цагт өртөө гаран зай тус бүрд төвлөрсөн суурин газар хэрэгтэй байлаа. Тухайн
цаг үед хэт холоос хүүхдээ сургуульд явуулах, эмнэлгийн тусламж авах, мэдээлэл
өгөлц өж авахад үхэр тэрэг, уналганы морьдын хурдны хэмжээнд зохицуулалт хийдэг
байсан байх. Саяхан болтол Архангай аймаг орох шуудангийн машин хоёроос гурав
хоног явж байж хүрдэг байсан. Тийм нөхцөлд замд нь ямар нэгэн суурин газар
байхгүй бол эрсдэл ихтэй. Өнөөдөр Дундговь аймгийн урд талын сумын малчин
хүүхдээ хотод сургуульд өгчихөөд өөрсд өө Сэлэнгэд өвөлжөөд долоо хоног бүр
хоол ундыг нь дөхүүлээд явж байна. Жирийн малчин айл шүү дээ. Хуучин цагт
малчид хүүхэдтэйгээ сумын төвд ч ингэж холбогдож чаддаггүй байсан. Одоо
амьжиргаатай хэсэг нь хот хөдөө төдийгүй Монгол гадаад хоёрт хоёр хэсэг
амьдраад ирж буцаж явна. Дулаарахаар Монголдоо очиж зуснаа гэсэн айл зөндөө
байна. Мэдээлэл, унааны хурд хэд дахин хөгжсөн өнөө үед хүмүүс сумын төвд ач
холбогдол өгдөггүй. Тэнд төсвийн байгууллагад ажилладаг цөөн албан хаагч
үлджээ. Ойролцоогоор хоё- роос дөрвөн сум нийлээд дундаасаа маш сайн сургууль,
эмнэлэгтэй болоод авах, түүнээ дагасан худалдаа арилжаа, боломжийн зах зээлтэй
болоод авбал зөвхөн хот руу гэх төвлөрөл саарна. Гучин сая хүн амтай улс оронд
томдохоор засаг захиргааны нэгжид долоон жилийн дараа гурван саяд хүрэх
монголчуудыг хөдөө- гөөр тараан байршуулсан мэт санагдаж байна. Хэтдээ манай
хүн ам олон зуун саяд хүрч сумууд аймгийн төв шиг хөгжихийг хүлээнэ гэж
баймааргүй.

Нялх хүүхдийн хөл барина гээд нэг размер илүү гутал авдаг болохоос
шууд том хүний гутал өмсгөдөггүй.

Сумын төв дээрх хэдэн хүний төсвийн цалингаас болж улс орон хямраад байгаа юм биш. Гол учир нь тэнд хоёрын хооронд төвлөрөл үүсээд тэр төвлөрөл нь капиталист хэлбэртэй социалист агуулгатай, үндэсний бус нутаг жалгын онцлогтой, тэр гэхийн тэмдэггүй хачин бүрэлдэхүүн болчихжээ. 

Энд
гэмт хэрэг, янз бүрийн луйвар, ах дүүсээрээ талцсан засаглалын хэлбэр, цус
ойртолт, ашиг сонирхлын болон ашигт малтмалын зөрчлүүд сумын төв дээр л
явагддаг. Зарим нэг суманд чөтгөр шүглэсэн мэт муу явдал балгасан дундаас
байнга уугих боллоо. Малчдаас татвар нэхэхг үй, гэхдээ эдийн засгийн хямрал
дуусаагүй, бусад татвар төлөгчийн мөнгө зөвх өн бүтээн байгуулалт, эмзэг хэсэгт
очно гэхээр орон нутаг биеэ дааж амьдрах л үлдэж байна. Хэрэв жаахан
чадалтайсан бол орчин үеийн сумын төвийг зах зээл, дэд бүтэц, дэлхийн дулаарал,
байгалийн үзэсгэлэнт газар зэргийг харгалзан байршлыг нь сольж, шинээр эмхлэн
зохион байгуулмаар санагддаг. Бид ямар нүүж сураагүй биш дээ.


Ж.ГАНГАА

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллыг барилгажуулах төслийн байршлыг нэмэхээр санал орууллаа DNN.mn

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү танилцууллаа. Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлдэг. Улаанбаатар хотын иргэдийн 50 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд энэ нь 23,206 га талбайг эзэлж буй.

НИТХ-ын тогтоолоор нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт 28 байршлын 85 хэсэгчилсэн талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршлаар баталсан. Энэ нь 18,843 нэгж талбар буюу 1631 га газрыг эзэлж байна. Дээрх талбайд 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ оны байдлаар 18 байршлын 51 хэсэгчилсэн талбайд 45 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 3023 нэгж талбарын газрыг чөлөөлж, 16,671 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байгаа юм.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотыг найман бүс, 47 нэгж хороолол болгон хөгжүүлэхээр тусгасан. Сэлбэ, Баянхошуу дэд тв нь нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах зорилготой. Тус дэд төвүүдэд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авто зам, дулаан, цахилгаан холбоо, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, тохижилт, ногоон байгууламжийн ажлууд хийсэн.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14, 15-р хорооны нутаг дэвсгэрийн 158 га, Сонгинохайрхан дүүргийн 7-11, 28, 40-р хорооны нутаг дэвсгэрийн 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршил болгохоор санал орууллаа.

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва том хэмжээтэй талбайд нэг аж ахуйн нэгж шалгараад, нэг га-г барилгажуулах гэж олон жил болдог. Үүнийг хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг тодруулсан юм.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү олон аж ахуйн нэгжийг оролцуулах боломжийг бүрдүүлэхээр зорьж байгааг хэлж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Барилга, хот байгуулалт хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар ч мөн дахин төлөвлөлтөд нэг компани биш, олон компани ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг онцолж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Categories
мэдээ нийгэм

Малдаа явсан 13 настай хүү сураггүй алга болжээ DNN.mn

Ховд аймгийн Буянт сумын нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т орших Цагаан бургас багийн Хар ус нуур хэмээх газарт тавдугаар сарын 25-ны 16:00 цагийн орчимд бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болжээ.

Хүүхэд сураггүй болж, унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн тухай дуудлагыг 26-ны 00:53 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиж, ар гэрийнхэнтэй хамтран 13 настай малчин хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын Либерал Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл ирүүлжээ DNN.mn

Монголын Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Г.Анхбаяр 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улсын дээд шүүхэд өргөдөл ирүүллээ.

Уг өргөдөл нь “Монголын Либерал Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэж өгнө үү” гэх агуулгатай байна гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх байршилд өөрчлөлт оруулна DNN.mn


Үүний дараа Болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох тухай танилцууллаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192, нүүлгэн шилжүүлэх 31 байршил, хэмжээг НИТХ-ын тогтоолуудаар баталсан байдаг. Гэвч дээрх байршлуудад барилга, байгууламж барьсан, зарим дүүргийн засаг захиргааны нэгжид өөрчлөлт орсон, газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан нүүлгэн шилжүүлэх болон түр цугларах талбайн байршил, хэмжээг шинэчлэн тогтоох хэрэгцээ, шаардлага үүсжээ. Дээрх шалтгаан болон Нийслэлийн Онцгой байдлын газраас ирүүлсэн саналыг үндэслэн болзошгүй гамшгийн үед түр цугларах 203 байршлын 164.6 га талбай, нүүлгэн шилжүүлэх 33 байршлын 1430.4 га талбайг шинэчлэн батлуулахаар НИТХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Тодруулбал,

Баянгол дүүрэг-Түр цугларах 23 байршлын 14.23 га, нүүлгэн шилжүүлэх 3 байршлын 148 га

Баянзүрх дүүрэг– Түр цугларах 40 байршлын 51.42 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 85 га

Сүхбаатар дүүрэг– Түр цугларах 29 байршлын 20.08 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 106 га

Чингэлтэй дүүрэг– Түр цугларах 18 байршлын 7.64 га, нүүлгэн шилжүүлэх 4 байршлын 136 га

Хан-Уул дүүрэг– Түр цугларах 47 байршлын 31.14 га, нүүлгэн шилжүүлэх 2 байршлын 86 га

Сонгинохайрхан дүүрэг– Түр цугларах 22 байршлын 10.63 га, нүүлгэн шилжүүлэх 2 байршлын 205 га

Налайх дүүрэг– Түр цугларах 11 байршлын 8.4 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 118 га

Багануур дүүрэг– Түр цугларах есөн байршлын 19.17 га, нүүлгэн шилжүүлэх 3 байршлын 38.2 га

Багахангай дүүрэг– Түр цугларах дөрвөн байршлын 1.9 га, нүүлгэн шилжүүлэх дөрвөн байршлын 508.2 га талбайг тусгаад байна.

Зөвлөлийн гишүүд дээрх байршлуудад дахин өөрчлөлт орохгүй байхад анхаарах ёстойг хэлж байлаа. Хурлаас тэмдэглэл гарч, тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Дамбадаржайлин хийдийг түүх, соёл, шашны цогцолбор болгон хөгжүүлнэ DNN.mn


Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн тайланг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш танилцууллаа. Тус Ажлын хэсэг нь Дамбадаржайлин хийдийн Цогчин дуганд хийсэн их засвар, хөрөнгө оруулалт, түүх, соёлын үл хөдлөх газрын хамгаалалтын бүс, өмчлөлийн асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулжээ.

Дамбадаржайлин хийд нь Богдын хүрээнээс үлдсэн хамгийн эртний архитектурын дурсгал юм. Тус хийдийг Манжийн хааны зарлигаар II Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулсан. Хийдийн лавиран, гэрэлт хөшөө, цогчин дуган зэргийг сэргээн засварлаж байгаагүй, хадгалалт, хамгаалалт муу, зарим барилга эвдэрсэн, шатсан бөгөөд барилгыг сэргээн засварлах шаардлагатай байгаа юм.

Ажлын хэсгийн дүгнэлтээр иргэн Б.Туяа, Монголын Бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж нар нь ямар нэгэн гэрээ хэлцэл, зөвшөөрөлгүйгээр Дамбадаржайлан хийдэд үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ.НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай “Миний бие Ажлын хэсэгт орж ажилласан. “Дамбадаржайлан хийд” ТББ хийдийн үйл ажиллагааг сэргээн, одоог хүртэл авч яваа гэж байгаа боловч нэг ч удаа засвар хийлгүй өнөөг хүрсэн. Энэ хийд бол нийслэлийн өмч, соёлын өвд бүртгэлтэй. Соёлын өвд бүртгэлтэй газар барилга барихдаа заавал зөвшөөрөл авах ёстой байтал НИТХ-аас баталсан тогтоолын дагуу гэсэн нэрээр нэг лам хуучныг сэргээн засварлаж байна гээд цогчин дуган барьсан. Гандантэгчинлэн хийд, төрийн бус байгууллага, дотор нь үйл ажиллагаа явуулдаг лам нар гээд олон талын өмчийн маргаантай. Хийдийг аав нь охиндоо өвлүүлж өгсөн асуудал хүртэл гарсан” хэмээв. Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нийслэл, улсын өмч энэ мэт эзгүйдэж байгаад анхаарал хандуулах цаг болсныг онцолж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, хийдийн барилга, байгууламжийг албан бусаар ашиглаж байгааг буцаан авч, холбогдох хууль, журмыг мөрдүүлэн ажиллах, хийдийг түүх, соёл, шашны цогцолбор болгон хөгжүүлж, соёлын үйлдвэрлэл, аялал жуулчлалын эргэлтэд оруулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Одбаяр: Эрх баригчид нүүрсний хулгайн сонсголыг сонгууль өнгөртөл хийхгүй нь тодорхой болчихлоо DNN.mn

“No War” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяртай нүүрсний хэргийн талаар ярилцлаа.


-Нүүрсний хулгайн хэрэг мандсан. АТГ-аас байсхийгээд мэдээлэл өгдгөөс өөрөөр энэ хэрэг урагшилсангүй. Иргэний хөдөлгөөнийхөн энэ хэргийг яаралтай шийдвэрлэх ёстой гэж шаардаж байгаа.

-Нүүрсний хулгайтай холбоотойгоор иргэд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлж, жагсах цуглааныг эхний үед зохион байгуулж байсан шүү дээ. Нүүрсний хулгай ил болж байгаа асуудлаар төлөөлүүлэн “Манайд хууль хэрэгжихгүй байна” гэдэг хуримтлагдсан бухимдал ил гарч ирсэн. Ер нь сүүлийн 2-3 жилийн хугацаанд иргэд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа. Тэр бүрийг эрх баригчдын зүгээс галыг цурамд оруулна гэдэг шиг ач холбогдлыг нь бууруулж, утга учрыг нь алдагдуулж ирсэн. АТГ-аас өгдөг мэдээлэл бол ирээдүй цаг дээр яригдсаар байгаад өнөөдөр нүүрсний хулгайн хэргийг бүрэн мартаж байна гэж хэлж болно. Өнөөдөр энэ хэрэгтэй холбоотой асуудал хөндөж байгаа хүн байхгүй болсон. Ярилаа гэхэд ач холбогдолтой зүйл ч биш болж байна. Тэр байтугай энэ хэргийн хамгийн том сэжигтэн, зохион байгуулагч гэгдэж байсан ЭТТ-н захирал Б.Ганхуяг эрх чөлөөтэй болчихсон, түүнийг суллагдсаныг зарим нь ч мэдэхгүй явах жишээтэй.

Нэг сонин зүйл бий. Үзэл бодлоо идэвхтэй илэрхийлдэг, жагсаж цугладаг хүмүүсийг хуулийнхан барьж саатуулахдаа юу ярьсан ийснийг нь задлаад тавьчихдаг.

Гэтэл ноцтой гэмт хэрэгт холбогдсон Б.Ганхуяг чухам хуулийнханд юу ярьсан, юуг мэдүүлсэн талаар огт ам нээдэггүй. Гадны улс оронд энэ талаар цагдаа хуулийнхан нь чөлөөтэй мэдээлдэг, ард түмэндээ процессын мэдээллээ өгч явдаг. Манайд эсрэгээрээ ажиллаж байна. Ийм байдлаар явж ирсээр байгаад араас нь хичнээн ч олон янзын дуулиан шуугиан гарав. Үүнийг маш сайн анхаарвал Засгийн газар өөрөө мэдээллийг ил болгож байна. Угаасаа ил байх ёстой мэдээллүүдийг эрх баригчид дарж байгаад, сонгомол байдлаар тодорхой хүмүүс рүү чиглэсэн улс төрийн акци болгож хувиргадаг нь тодорхой боллоо шүү дээ. Шалгаж байна, эрхийг нь түдгэлзүүллээ гэдэг ч өнөөдөр нүүрсний хэрэгт, бусад хэрэгт ч хариуцлага тооцсон үйл явдал нэг ч алга.

-Нүүрсний хэрэгт хэн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна?

-Ойлгомжтой шүү дээ. Тухайн Засгийн газрын эрхийг барьж байгаа, эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Засгийн газрыг дагаж, түүнд удирдагддаг бүтцүүд ч хариуцлага хүлээх ёстой. Манайхаас бусад хууль хэрэгждэг улсад ингэж ажилладаг.

Манайд л хууль зөрчөөд, бүх юм болохгүй байгаа, нийгэм сүйрч байгаа, иргэд ядуурч, хулгай дээрэм гаарч байгаа хэрнээ Засгийн газрынх нь нэр хүнд улам өсөөд байгаа юм шиг технологи хэрэгжүүлээд байдаг улс бол манайх болон ОХУ. Дотоодын асуудал болохоо байгаад ирэхээр гаднаас дайсан хайдаг, өөрсдийнх нь үйл ажиллагаа болохгүй болохоор өөрсдийнхөө хийсэн хулгайг гаргаж ирдэг. Иргэд түүнийг нь эсэргүүцээд жагсах гэхээр төлбөртэй, чиглэлтэй амьд тролл жагсагчидтай болчихлоо. Тэд Засгийн газар огцор гэсэн хүмүүсийг хөөж туудаг. Очихоос нь өмнө эд нартай жагсахгүй гэдэг сэтгэл зүй л төрүүлдэг, утга учрыг алдагдуулах үүрэгтэй болчихсон. Үүнээс залуучууд цэрвэдэг болж байна. Одоо нийгмийн бухимдал үүсэх нь тодорхой болчихсон учраас түрүүлээд баахан хүмүүс талбай дээр аваачаад тавьчихлаа. Ингэж жагсаал цуглааныг хүртэл цурамд оруулж байна. Ерөөсөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм байдлаар нийгмийг хяналтандаа авах гэж оролдож байна. Тийм зүйл болохгүй.

Өнөөдөр Боловсролын зээлийн сан гээд л шуугьж байна. Гэтэл үүний нийт дүнг харахаар 40-60 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Гэтэл нүүрс ямар дүнтэй билээ. Хөгжлийн банк ямар хохиролтой билээ. Тиймээс иргэд маань мэдээлэлд маш цензуртай байх хэрэгтэй байна. Засгийн газраас гаргаж байгаа мэдээллүүдэд хэт автаж, гол зорилгоо алдмааргүй байгаа юм.

-Нүүрсний хэргийн нээлттэй сонсгол товлогдоод байсан. Гэвч хийх эсэх нь бүр эргэлзээтэй, тодорхойгүй болоод мартагдаж байна уу даа?

-Хөгжлийн банкны нээлттэй сонсгол өөрөө сонгомол байдлаар явагдсан шүү дээ. Бүх оролцогчдыг хамруулаагүй. Яахав болсон нь ач холбогдолтой. Тэгвэл нүүрсний хулгайн сонсгол сонгомол байдлаар хийх ч бэрхшээлтэй. Маш олон оролцогчтой. Тэр дунд эрх баригчид буюу МАН, Засгийн газар өөрөө нүүрсний хулгайчид. Тиймээс Засгийн газар нь Засгийн газрынхаа эсрэг сонсгол хийхгүй нь тодорхой. Зөвхөн МАН-аар тогтохгүй Х.Баттулга тэргүүтэй нөхөд хамгийн том оролцогч, тоглогч байсан. Гэвч сонсгол болохгүй гэдэг нь тодорхой боллоо. Сонгууль өнгөртөл хийхгүй нь.

Тиймээс нэг л зүйлийг сайн анзаарах ёстой. Цаашид Засгийн газраас бэлдэж өгсөн өгөгдөл дээр ханарч, бухимддагаа, зохиолынх нь дагуу өрнөдөг зүйлээс татгалзахыг уриалж байна. Хууль хэлбэрэлтгүй хэрэгждэг зүйл рүү л төвлөрөх ёстой. Сангуудыг ил болгоно гэж байна. Угаасаа ил байх ёстой мэдээлэл. Дээрээс нь дарж суучихаад хэрэгтэй үедээ аль нэгийг нь гаргаж ирээд дэлгэдгийг зогсоох ёстой. Тэгж байж Хөгжлийн банк, нүүрсний хулгай шийдэгдэнэ. Хууль хэрэгжихгүй байгаа тохиолдолд яагаад ч шийдэхдэхгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно DNN.mn

Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.

2023 оны 05 дугаар сарын 27-ноос 05 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд Монгол-Алтай болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 28-30-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +10…+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна.